Бичлэгийн тоо 497

ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ


148. Чингис хаан, тэнд тайчуудыг довтолж Аучу баатар, Ходун орчан, Худуудар зэргийн тайчуудын язгууртныг ургийн ураг хvртэл vнсэн товрог болгож хядав. Улс иргэний нь нvvлгэж, Чингис хаан, Хубхаяа (Ухаа хаяа) гэдэг газар ирж євєлжив.
149. [Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын цагт нэгэн єдєр дотоод есєн сайдаа авч мєр хайж, бараа харж яваад зарлиг болруун: "Аль ч зvгээс ямар ч дайсан ирэх магадгvй, есєн сайд минь гурван хэсэг болж яв" гэж зарлиг болов. Эдний зарлигийг дагаж Зэлмэ, Чуу мэргэн, Шигихутуг гурвуул нэг хэсэг болов. Боорчи, Борохул, Мухулай гурвуул нэг хэсэг болов. Сvлдvсний Сорхон-шар, бэсvдийн Зэв, ойрдын Хар хирvгэ гурав нэг хэсэг болж гэрт vлдэв. Эзэн бусад зургаан сайдаа авч мєр хайж, бараа харж, Чахарай хааныг арлаж, Жалман ханыг єлгийлж явтал эзний дороос

Халтар тэх
Харайн гvйхэд эзэн
Толбот бор мориороо
Довтлон гvйцэж
Агссан нумаа
Ангайлган татаж
Алтан сумаа
Алдлан тэлж
Алаг тэхийг
Атиртал харваж
Алсан даруйд
Ар дахь сайд нь
Амдан бууж
Авч ганзагалахыг завдтал

Эзэн зарлиг болов: "Yvнийг та нар vтэр євчиж шар. Би тэр Шар дэвсэг дээр гарч бараа харъя" гээд одов. Тэнд эзний нойр хvрч, толбот бор морины дэл дээр ташуураа тулж унтаад нэг зvvд зvvдлэв. Чингис хаан сэрээд зургаан сайддаа ирж зарлиг болруун:

"Би нэг зvvд зvvдлэв
Бор зvрх минь
Бол бол хийв
Богино хавирга минь
Шир шир хийв.
Болшгvй дайсан
Ирэх нь бололтой.
Єндєр уулын цаадах
Єргєн шар талд
Гурван хар тугтай
Гурван зуун дайсан байна.
Гурван зуун дайсны
Хошууч баатар нь
Зээрд морио унаж
Зэвт сумаа дэлж
Бат хуягаа ємсєж
Бараан сахлаа илж
Баруун тийш ширвэж
Зvvн тийш ажиглаж
Зvv мэт жирвэлзэж
Утас мэт улалзаж явна.

Энэ зvvд минь хэрэв vнэн бол зургаан сайд минь та нар яах вэ? гэж асуув.
Шигихутуг хэлэв:

"Хол ойрыг харагч
Хоёр хурц нvдээрээ
Монгол аймгийг
Мохтол
Мэргэд аймгийг
Мэгдэртэл
Тайчууд аймгийг
Далдиртал
Сарын газрыг
Саравчлан харж
Жилийн газрыг
Жилэвчлэн vзэж
Хар нvдний цэцгийгээр
Хаан чамдаа тусалъя
Эргэх нvдний харцаар
Эзэн чамдаа тусалъя" гэв.

Зэлмэ хэлэв:

"Yхэх амиа
Хайрлахгvй
Yгvйрэх малаа
Харамлахгvй
Yзэгдэх дайсныг
Халтиртал дайрч
Замдаа тохиолдсоныг
Зад цохиж
Мєртєє тохиолдсоныг
Мєлт цохиж
Хар тугий нь
Хамран авч
Барьсан хvний нь
Байлдан алж
Хийсэх тvгий нь
Гишгэн дэвсэж
Уранхай тугий нь
Уландаа гишгэж
Дайсны сvрийг
Даран сєнєєж
Дахин босох
Чадлы нь мєхєєе" гэв.

Чуу мэргэн хэлэв:

"Довтлон орох чадалгvй боловч
Тогтсоныг бататгах чадалтай би
Эрчлэн дайрах чадалгvй боловч
Эвдэрснийг сэлбэх чадалтай би.
Уульхай зантай Чуу мэргэн би,
Уулгалан орох цаг болоход
Ухрах зугтах магадгvйг
Урьдаас хаандаа хэлье.
Улс орноо тогтоосон хойно
Учиртай vгээрээ тусалж чадна.
Харь дайсныг довтлох цагт
Хаан эзэн Чингис чамд
Хашир миний боломжит vг
Хааяа боловч тус болно" гэв.

Боорчи хэлэв:

"Єрсєлдєн ирэх дайсны
Ємнєх замыг бєглєж
Халдан ирэх дайсны
Харайх замыг хааж
Ачит эзэн чиний
Амь биеийг хамгаалж
Алтан жолоогий чинь
Алдалгvй дагаж
Хандсан зvгт чинь
Хагацалгvй явъя" гэв.

Борохул хэлэв:

"Харвах сумны
Халхавч болж
Хангинах зэвийн
Бамбай болж
Итгэлт эзэн чиний
Идэх биед
Ирт мэс
Бvv хvргэе" гэв.

Мухулай хэлэв:

"Дайсныг дарж
Олзыг оруулж
Ирэх дайсны
Ирийг мохоож
Буцах дайсныг
Бултыг хядаж
Хvлэг мориныхоо
Сvvл дээгvvр
Хvдэн манан татуулж
Унасан мориныхоо
Дэл дээгvvр
Ургах сайхан нарны
Улаан гэрлийг цацруулж
Байлдаан бvхэнд ялсан
Баяртай сайхан мэдээг
Баатар чамдаа хvргэе" гэв.

Чингис:

Шилдэг зургаан сайдын
Шийдвэртэй vгийг сонсож
Шарсан тэхийн махнаас
Шаламгайлан идэж дуусаад
Шаргал морины цулбуурыг Шигихутугт єгч
"Yзсэн зvvдний минь
Yнэн худлыг мэд"

гэж явуулав.
Шигихутуг, шунхан шаргал морий нь унаад

Тал газар тавиулж
Тайга газар алхуулж
Хєндий газар хатируулж
Хєвч газар сажлуулж
Шар дэвсэгт хvрээд
Шалгаж сайтар харвал
Бараан тугийг хийсгэсэн
Балмад дайсны цэрэг
Бачмаг тулгарахад
Баатар Шигихутуг
Байсан газрын зvг
Бачимдан давхиж ирээд:
"Шар дэвсэг дээр
Цочмог гарч очвол
Гурван зуун дайсантай
Бачмаг тулгарч уулзав
Тайчуудыг
Таньсангvй
Мэргидийг
Мэдсэнгvй
Монголыг
Мохтол харж чадсангvй

Хойшоо ганцхан хяламхийж vзэхэд эзний зvvдэнд vзсэн дайсантай адил мэт байна" гэв. Тэгэхэд зургаан сайд хуягаа ємсєж, бамбайгаа зvvж, байлдаанд бэлдэж байтал дайсны цэрэг хvрч ирэв.

Сайд баатар Боорчи
Саарал мориндоо мордож
Самуун дайсны ємнєєс
Самбааг олж очоод
Санаа зоригийн асууруун:

"Та, юун хvн бэ? Ёст хvн бол ёсоо хэл! Нэрт хvн болнэрээ хэл" гэвэл тэд єгvvлрvvн:

"Нэрээ асуулцахаар
Ирээгvй бид,
Нэвширтэл байлдахаар
Ирлээ бид"

Боорчи хэлэв:

"Надад учраа хэлбэл
Найрамдлаар єршєєж болно
Наадах тулах санаатай бол
Нарны галтайд эхэлье" гэв.

Тэгэхэд цаадах хvн хэлрvvн:

"Танд хэлэх сайн нэр
Бидэнд vгvй
Тарвагачин загасчин хvн бид" гэв.

Тэгэхэд Шигихутуг єгvvлрvvн: "Тэднээс vг асуух хэрэггvй. Таньсан тайчууд байна. Татгалзалгvй байлдъя" гэв. Борохул буун гvйж, бор бамбайгаа авч, Богд эзнээ хамгаалан зогсов. Зэлмэ, хєндлєн этгээдээс илд барьж ороод

Мєртєє тохиолдсоныг
Зам гартал цавчиж
Гурван хар тугий нь
Гулд татаж аваад
Уулан дээр аваачиж
Уруу харуулан хатгав.

Чуу мэргэн хэдийнээ дутаажээ. Боорчи урагшаа алалдаж явах зуур хойшоо Чуу мэргэнийг харж єгvvлрvvн: "Yй Чуу мэргэн, байз! Эзэн хаан тєлєє ингэж зvтгэдэг билvv! Нvхнээс гарсан алагдаага мэт годхийн зугтах чинь юу вэ?" гэвэл, Чуу мэргэн эргэж ирээд инээж єгvvлрvvн: "Зэргэлдэн байлдъя гэхэд, зэв дутаад байна" гэвэл, эзэн алтан саадгаасаа шунхт зэвээ сугалж єгєв. Чуу мэргэн, шунхан зэвийг сумлан татаж, суниалган дэлж, эрхийдэн сойж, эргvvлэн татаж, суниалган дэлж, эрхийдэн сойж, эргvvлэн чиглvvлж, дайсны тэргvvнийг тас харваж, зээрд халзан морийг барьж ирээд эзэнд унуулав. Эзэн тэр морийг унаж vзвэл нисэх шувуу, хийсэх салхи мэт байв. Тэгээд зєрчих дайсныг цєхрvvлэн дарж, хатгалдах дайсныг загас болгож байтал, Борохулын толгойд сум тусвал, тэр доош унаж, нумаа тэмтэрч аваад салдархилан тvшиж бамбайгаа алдалгvй барьж зогсоно. Боорчи урагшаа алалдаж байх зуур, хойшоо харж тvvнд єгvvлрvvн: "Эр хvн ганц суманд унадаг билvv? Эврээ цохиолсан ишиг мэт, эргэлзэн салганах чинь юу вэ?" гэвэл, Борохул, мориныхоо буруу талаас харайж мордоод халхавчаа барьж хайхралгvй байлдаж явав. Тэгээд халдаж ирсэн дайсан алагдсан хvнийхээ хvvрийг авч дутаав. Эзэн зарлиг болруун:
"Буруу хандсан дайсныг яах билээ?" гэвэл Боорчи єгvvлрvvн:

"Бурхан болсон хvнийг
Буянаар vддэг
Буруу хандсан дайсныг
Зэр зэвээр vддэг.

Нэхье" гэвэл, тэр vгийг эзэн зєвшєєрч нэхэв. Цайтын цагаан талд дайсныг гvйцээд, олон хонинд орсон чоно мэт цавчиж нэг зуун хvнийг алав. Хоёр зуун хvн дутаав. Энэ байлдаанд зуун морь, тавин хуяг олзолж авав.
Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мєргєе гэж довцог єндєр дээр гарч,тохмоо дэлгэж тавиад бvсээ хvзvvндээ єлгєж залбиран єчив:

"Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо, би.
Эрхт тэнгэр
Эцгийн хайраар
Эзэн боллоо, би.
Эцэг тэнгэрийн ачаар
Эсрэг дайснаа дарлаа, би.
Хамрагч сайнаар
Хаан эс боллоо, би.
Хан тэнгэр эцгийн
Хайраар эзэн боллоо, би.
Хан тэнгэр эцгийн єршєєлєєр
Харь дайсныг дарлаа, би"

гэж мєргєв. Тэндээс мордож явахад эзэн, зургаан сайдаа магтан дуулав.
Эхлээд Шигихутугийг магтсан нь:

"Мэргидийг мэгдvvлж
Монголыг мохоож
Тайчуудыг таньж
Дайсныг даралцсан
Татаарын Шигихутуг минь" гэж магтав.

Зэлмийг магтсан нь

"Ороо гєрєєсний
Отлого болсон
(Ан гєрєєсийг
Анаж мэддэг)
Омогт дайсны
Зvрхийг чичрvvлсэн
Унах морьгvй болоход
Унаа авчирч єгсєн
Ундаасан цангах цагт
Уух дарс єгсєн
Сэргэг бага нойртой
Сэцэн мэргэн ухаантай
Улс тєрийн тєлєє
Урьд цагаас зvтгэсэн
Урианханы сайн Зэлмэ минь" гэж магтав.

Чуу мэргэнийг магтсан нь:

"Зарлигийг минь алдалгvй дагаж
Заасныг минь эндэлгvй гvйцэтгэж
Дайсны тэргvvнийг
Тас харваж
Унасан зээрд морий нь
Уулгалан булааж
Хатгалдах дайсныг
Хага цохиж
Зєрчилдєх дайсныг
Цєм цохисон
Зvрчидийн Чуу мэргэн минь" гэж магтав.

Борохулыг магтсан нь:

"Харвах суманд
Халхавч болсон
Сурхирах суманд
Саравч болсон
Толгойгоо шархтахад
Тохмоо эс алдсан
Хушиний сайн Борохул минь" гэж магтав.

Мухулайг магтсан нь:

"Дайсныг даралцаж
Олзыг оруулалцаж
Ирэх дайсны
Ирийг мохож
Буцах дайсны
Бовийг хянгардаж
Хvлэг мориныхоо сvvл дээгvvр
Хvдэн манан татуулж
Унасан мориныхоо дэл дээгvvр
Ургах нарыг гийгvvлж
Дайсны хєрєнгєнєєс
Тасархай утас орхилгvй
Хугархай зvv гээлгvй
Хураан авч ирсэн
Жалайрын сайн Мухулай минь" гэж магтав.

Боорчийг магтсан нь:

"Намайг залуу байх цагт
Найман шаргыг эрэх vед
Наран ургах хирд
Надтай уулзсанаас хойш
Насад vнэнээр зvтгэсэн
Наху баяны хєвvvн
Найрт хvлэг Боорчи минь!
Айл зуур явахад
Алаг бяруу мэт номхон байвч
Алалцах дайсантай уулзахад
Арслан барс мэт догширч
Аюулт дайсныг дарахын тєлєє
Амь биеэ vл хайрлагч
Ачит хvлэг Боорчи минь!
Ханилж явах цагт
Хар бяруу мэт номхон байвч
Хатгалдах дайсантай тулах цагт
Харцага шонхор мэт догширч
Харийн дайсныг дарахын тєлєє
Халуун амиа vл бодогч
Хайрт хvлэг Боорчи минь!
Инээлдэн явах цагт
Ижил бяруу мэт номхон байвч
Ирэх дайсан учрахад
Идэт араатан мэт догширч
Идэмхий дайсныг дарахын тєлєє
Итгэлт биеэ vл хайрлагч
Ивээлт нєхєр Боорчи минь!
Наадан явах цагт
Намрын унага мэт эелдэг боловч
Нанчилдах дайсантай учрахад
Начин шонхор мэт довтолж
Насан ямагт зvтэгсэн
Найз хvлэг Боорчи минь!
Харил буцалгvй явагч
Хаан эзнээ дагагч
Хайрт хvлэг Боорчи минь" гэж магтан дуулав.

Эзэн зургаан сайдаа магтан дуусахад Боорчи, эзнээ магтаж дуулсан нь:

"Есvхэй баатар эцэгтэй
Есєн єрлєг тvшмэлтэй
Ер бvгдийг эрхэндээ оруулсан
Ертєнцийн эзэн Чингис хаан минь!
Єэлvн хатан эхтэй
Єрлєг есєн тvшмэлтэй
Єгэдэй, Толуй хєвvvнтэй
Єршєєл хайр ихтэй
Єнгє бvрийн улсыг
Ємнєє сєгдvvлсэн
Єшєєтєн дайсан бvгдийг
Єлмий дороо гишгэсэн
Єндєр дээд эзэн хаан минь!
Хан эзэн чамайг байхад
Харийн дайснаас
Халшрах явдалгvй.
Эзэн баатар чамайг байхад
Эзэрхэг дайснаас
Эмээх явдалгvй.
Хамаг бvгд хамтарч
Хамаатан садан мэт эвлэлдэж
Харийн дайсныг хамх цохъё
Халуун зуураа цэнгэлдэн сууж,
Хун галуу мэт
Хуралдан цэнгэе
Худалч хvний vгэнд
Бvvр оръё
Харцага шонхор мэт
Харайлан дvvлэн явъя
Хатгалдах дайнд
Халуун амиа
Бvv хайрлая.
Ангир шувуу мэт
Амраг vрээ бvv хєнєєе. . .
Алалцах дайсанд
Амиа бvv хайрлая.
Элэг садан дотроо
Эв найрамдлыг бvv алдъя
Эзэрхэх дайсантай тулахад
Энэ биеэ бvv хайрлая"

Хvлэг Боорчийн дуулсан vг энэ билээ.

 

Суут богд Чингис хаан, vд зуур явж гурван зуун тайчуудыг дарж эсэн мэнд гэртээ ирж энх амгалан суув. А.то] Нvцгэн баарины Ширээт євгєн, хєвvvн Алаг Наяа хоёртой элбэж тайчуудын ноён Таргудай Хирилтугийг ойд хоргодож байхад олж бариад, тэр, морь унаж vл чадах тарган тул тэргэнд суулгаж [Тэмvжинд хvргэхээр] авч явахад Таргудай-Хирилтугийн хєвvvд, дvv нар нэхэж булаан авахаар ирэв. Тэднийг ирмэгц Ширээт євгєн, хєдлєн ядах Таргудайг хєлбєрvvлэн унагаж, гэдрэг харуулан хэвтvvлж, гэдсэн дээр нь сандайлж суугаад, хутгаа сугалж єгvvлрvvн: "Хєвvvд дvv нар чинь, чамайг булааж авахаар ирэв. Хан чамайг одоо би эс алавч, чамд нэгэнт халдсан тул намайг алах болно. Чамайг алавч, нэгэн адил алагдах болно. Иймийн тул чамаар дэр хийж vхье" гэж хутгын ирийг Таргудайн хоолойд тулгавал, Таргудай-Хирилтуг, дvv нар хєвvvддээ их дуугаар уйлан єгvvлрvvн: "Ширээт, намайг алах гэж байна. Намайг нэгэнт албал миний хvvрээр та нар юу хийх вэ? Намайг алаагvй байхад даруй буцагтун. Тэмvжин, намайг алахгvй. Тэмvжинийг эзэнгvй нутагт орхигдоод байхад нvдэндээ галтай, нvvртээ гэрэлтэй, сэргэлэн авьяастай хєвvvн гэж би олж авчраад, эмнэг vрээ даага сургах мэт сургаж хvмvvжvvлж явсан билээ. Тэр цагт тvvнийг хялбар vхvvлж чадах боловч єршєєж єсгєсєн юм. Одоо Тэмvжин, тvvнийг ухаандаа ойлгож, сэтгэлдээ сэнхэрч байгаа биз. Тэмvжин, намайг алахгvй. Та хєвvvд, дvv нар минь vхэт (тvргэн) харигтун. Ширээт, намайг алуузай" гэж их дуугаар уйлан бархирвал хєвvvд, дvv нар нь сонсож хэлэлцэв: "Эцгийнхээ амийг аваръя гэж ирсэн билээ. Гэтэл, эцгий минь энэ Ширээт євгєн албал хоосон амьгvй биеэр бид юу хийх вэ? Одоо алаагvйд буцъя" гэж харив. Тэднийг далд ормогц тайчуудаас зугтаж одсон, Ширээт євгєний хєвvvн Алаг Наяа хоёр, эцэгтээ буцаж ирэв. Ширээт євгєн, хєвvvдтэй хамт нийлээд, Таргуйдайг аван хєдєлж, Хутухул-Нуга гэдэг газар хvрэв. Тэнд Наяа єгvvлрvvн: "Бид энэ Таргудайг барьж очвол, Чингис хаан, биднийг хан эзнээ барьж ирсэн итгэмжгvй ард гэж биднийг итгэж нєхєрлєхгvй, харин хан эзэндээ халдсан харц ард гэж барьж алах биз. Одоо Таргудайг эндээс тавьж буцаагаад бид Чингис хаанд биеэр очиж ингэж хэлье: "Бид Чингис хаан чамд хvчээ єгєхєєр ирэв. Бид, Таргудайг барьж ирж явтал, хан эзнээ харсаар байж, х арийн хvнд яаж барьж єгєх вэ гэж халшран єрєвдєж замдаа тавьж буцаагаад, єєрсдєє таныг бишрэн дагахаар ирэв" гэж хэлье гэвэл Наяагийн vгийг эцэг, хєвvvд зєвшєєрч, Таргудай-Хирилтугийг Хутухул-нугаас тавьж явуулаад, Ширээт євгєн, Алаг Наяа хоёр хєвvvний хамт, Чингис хаанд хvрч ирэв. Тэдний ирсэн учрыг асуувал, Ширээт євгєн, Чингис хаанд єгvvлрvvн: "Бид, Таргудай-Хирилтугийг авчирч явсан боловч замд эзнээ харсаар байж, харийн хvнд яаж барьж єгєх вэ гэж тавьж буцаагаад, бид єєрєє Чингис хаанд хvчээ єгєхєєр ирэв" гэв.
Чингис хаан єгvvлрvvн:

"Хан эзэн Таргудайг
Халдаж авчирсан бєгєєс
Хандаа халдсан
Харц ардад
Итгэж vл болох тул
Харин та нарыг
Хамаатан садны
Хамт алах бvлгээ.
Хан эзнээ хайрласан
Халуун сэтгэл чинь
Харин зєв" гээд Наяаг дотночлон єршєєв.

150. Тvvний хойно, Чингис хааныг Дэрсvд гэдэг газар байхад Хэрэйдийн Жаха хамбу нєхєрлєхєєр ирэв. Тэр цагт мэргид хатгалдахаар ирвэл, Чингис хаан, Жаха хамбу хоёр хатгалдан байлдаж няцаав. Тэнд тvмэн тvбэгэн, олан Дунгайд Хэрэйдийн бутарсан иргэн Чингис хаанд дагаар ирэв. Хэрэйдийн Ван хан, урьд Есvхэй баатартай сайхан ханилж анд бололцсон билээ. Анд бололцсон учрыг хэлбэл, Ван хан, Хурчахус буйруг хан эцгийн дvv нарыг алаад авга Гvр хантай эвдрэн тэмцэлдэж, Хараун хавцал гэдэг газар шурган хоргодож, тэндээс зуун хvнтэй арайхан зугтаж, Есvхэй ханд ирвэл, Есvхэй хан, тvvнийг асран тэтгэж, єєрийн биеэр цэрэг авч мордоод, Гvр ханыг Хашин оронд дутаалгаж, албат иргэд ба эд малыг Ван ханд євч єгсний тул анд амраг бололцсон билээ.
151. Тvvний хойно Ван ханы дvv Эрх хар, ах Ван ханд алагдахаас айж дутаан, Найманы Инанча ханд очив. Инанча хан, цэрэг мордуулж ирэхэд Ван хан зайлж, гурван хот дамжин тэнэж, хар Хятадын Гvр ханд очив. Тэр хантай бас эв тасраад Уйгурын хот, Тангудын балгасаар хэсvvчлэн явж, таван ямаа шєрєглєн сааж, тэмээний цус ханаж идсээр арай гэж Гvсэvр нуурт хvрч ирвэл, урьд Есvхэй баатартай анд барилдсаныг Чингис хаан сэтгэж, Дахай баатар, Сvхэхэй жэvн хоёрыг элч болгон угтуулж, бас дараа нь Хэрлэний эхнээс, Чингис хаан єєрєє тосож аваад єлсєж турж ирэв гэж Ван ханд (харъяат ардаас) гувчуур татаж єгєєд єєрийн хvрээнд агуулж тэжээв. Тэр євєл хамт нvvж Чингис хаан Хубахаяад євєлжив.
152. Тэр цагт Ван ханы дvv ноёдын хэлэлцсэн нь:

"Энэ хан ах мань
Yр садан биднийг
Yнсээр хийсгэж болох
Yмхий санаа євєртєлсєн
Yл бvтэх хvн байна
Хайран ах дvvгээ
Хамран алж барав
Хар Хятадад бас
Хамгаалал гуйж шургав
Хамаг улсаа хайрлахгvй
Харгислаж зовоов.

Yvнийг яах билээ? Урьд долоон настай байхдаа мэргид иргэнд баригдаж, харлаг ишгэн дах ємсєж, Сэлэнгийн Буур хээрт очоод Мэргидийн газар будаа нvдэж амьдарч явсан билээ. Хурчахус буйруг хан эцэг нь мэргид иргэнийг байлдан дайлж, хєвvvнээ аварч ирсэн. Гэтэл энэ Тоорил бас Татаарын Ажай ханд арван гурван настай байхдаа эхийн хамт баригдаж очоод тvvний тэмээг хариулж явжээ. Тэндээс Ажай ханы хоньчийн хамт оргож гэртээ ирэв. Тvvний хойно найманаас айн дутааж, Сартаул газрын Чуй мєрнєє хар Хятадын Гvр ханд очив. Тэнд нэг жил болоод бас зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд газраар зайлж, таван ямаа шєрєглєн (ямааг дэлэвчлэх буюу ишигний хошууг шєрєглєн) сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой, Тэмvжинд ядаж ирвэл, Тэмvжин хєвvvн, гувчуур татаж тvvнийг тэжээв. Гэтэл, одоо тэр ингэж явснаа мартаад ємхий элэг євєртєлж явна" гэж хэлэлцэв. Энэ хэлэлцсэн vгийг Ван ханд Алтан ашуг уламжлан айлтгав. Алтан ашугийн хэлсэн нь: "Би энэ хуувь ярианд оролцсон билээ. Гэтэл, хан чамайг тэвчиж чадахгvй тул хамаг сонссоноо айлтгав" гэжээ. Тэр vгийг хэлэлцсэн Элхудур, Хулбари, Арин тайж зэргийн дvv ноёдыг Ван хан бариулав. Ван ханы дvv Жаха хамбу амжин дутааж, Найманд очив. Баривчлан авсан дvv нараа Ван хан нэгэн гэрт оруулж єгvvлрvvн: "Уйгар нутгаар тангуд газраар яаж явсан гэж та нар хэлсэн бэ? Та нар муусайн юу гэж бодов?" гээд нvvрт нь нулимж, гэрт байсан ард цємийг босгон нулимуулж, тэдний хvлгийг тавиулав.


153. Тэр євєл євєлжиж, нохой жилийн (1202 оны) намар, Чингис хаан, цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нартай Далан нэмvргэ гэдэг газар байлдахын урьд Чингис хаан, цааз тогтоож зарласан нь: "Дайсныг дарах цагт олзонд бvv саатагтун. Дайсан нэгэнд дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухрахад хvрвэл анх довтолсон байрандаа даруй эгж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгvй хvнийг алтугай" гэж ийм засаг тогтоож зарлав. Далан нэмvргэ гэдэг газар татаартай байлдаж тэднийг дутаалгав. Тэднийг нэхэн байлдаж, Улхуй шилvгэлжид гэдэг газар эзлэн дагуулав. Цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нарын эрхтэн (дээд язгууртан)-ийг дарж харъяат нарыг эзлэх цагт тогтоосон цаазыг Алтан Хучар Даридай гурвуул зєрчиж, олзонд шунан байлдаанаас саатжээ. Хэлсэн vгэндээ хvрсэнгvй, тогтоосон цаазыгдагасангvй гэж Зэв Хубилай хоёрыг явуулж, тэдний олзолсон адуу ба юмыг бvрнээ хураан авахуулав.
154. Татаарыг сєнєєж, бvгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай Чингис хаан, алтан ургаа цуглуулж нэг гэрт ороод их зєвлєлдєєнийг хийв. Тэдний зєвлєсєн нь:

"Эрт цагаас нааш
Эцэг євгєдийг минь хорлосон
Энэ муусайн татааруудыг
Эгнэгт дуусгахын тул
Тэрэгний булд хэмжиж
Yгvй хийж устгая.
Yлдсэн эхнэр хvvхдийг
Yvд бvрд хувааж
Yvрдийн боол болгоё"

гэж зєвлєлдєж тогтоод, гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгvтэйгээс асууруун: "Та нар ямар vг зєвлєлдєв?" гэвэл Бэлгvтэй єгvvлрvvн: "Та бvгдийг тэнхлэгийн цvvд хэмжиж, тvvнээс єндєр нуруутныг цємийг хядахаар тогтов" гэв. Бэлгvтэйн энэ vгийг сонсоод Их-Чэрэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тул манай цэргvvд маш хохиров. Бэхлэлтэд цугласан татааруудыг арай гэж эзлэн авч тэнхлэгт чацуулан хядахад татаар нар хvн тутам "Дэр авч vхье" гэж хутга ханцуйлж байсан тул тvvнээс бас манай цэргvvд их хохирчээ. Тэдгээр татаар нарыг тэнхлэгт чацуулан хядаж дуусаад Чингис хаан зарлиг болруун: "Бид ургаараа их зєвлєлдєєн хийснийг Бэлгvтэй гаргаж хэлээд бидний цэргvvдэд маш их хохирлыг учруулав. Yvнээс хойш их эе зєвлєлдєєнд Бэлгvтэйг бvv оруул. Зєвлєлдєєн хийж байхад, Бэлгvтэй, гаднах vйлийг захирч, хэрvvл ба хулгай худлын заргыг шvvж байтугай. Зєвлєлдєєн тєгсєж, сархад уусны хойно Бэлгvтэй Даридай хоёр сая орж болно" гэж зарлиг болов.
155. Тэр цагт татаарын Их-Чэрэнгийн охин Есvгэнийг Чингис хаан єєрийн хатан болгож авав. Есvгэн хатан Чингис хааны єршєєлд орж єгvvлрvvн: "Хаан соёрхвол, намайг хvнд бодож асрах биз. Миний эгч Есvй надаас дээр, хан хvнд зохиолдох гоо бvлгээ. Гагцхvv саяын будлианд хааш одсоныг мэдэхгvй" гэвэл Чингис хаан єгvvлрvvн: "Эгч чинь vнэхээр чамаас гоо бол тvvнийг эрvvлье. Эгчээ ирвэл чи зайлж сууриа єгєх vv?" гэв. Есvгэн хатан єгvvлрvvн: "Хаан соёрхож, эгчийг минь авчирч уулзуулбал, би эгчдээ даруй зайлъя" гэв. Энэ vгэнд Чингис хаан тунхаг зарлаж эрvvлбэл Есvй хатан, єєрийн хvргэнтэй хат ойд дутааж явахыг бидний цэргvvд vзэж Есvй хатныг барьж авчирсан ба эр нь дутаажээ. Есvгэн хатан, эгчээ vзээд хэлсэн vгэндээ хvрч босоод суусан сууриндаа суулгаж, єєрєє доод этгээд (доод тал)-д суув. Есvгэн хатны хэлсэнтэй адил, Есvй хатан vнэхээр гоо тул Чингис хаан анхааран єршєєж, хатдын зэрэгт суулгав.
156. Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн єдєр Чингис хаан, гэрийн гадна Есvй хатан, Есvгэн хатан хоёрын дунд сууж унд ууж байтал, Есvй хатан ихэд санаа алдав. Yvнд Чингис хаан дотроо сэжиг авч, Боорчи Мухулай хоёр ноёныг урьж ирvvлээд єгvvлрvvн: "Та хоёр энд чуулсан бvх ардыг аймаг аймгаар нь болго. Бус аймгийн хvнийг єєрийн аймагт бvv vлдээгтvн" гэж зарлиг болов. Тэгээд бvх ардыг аймаг аймгаар ялгавал нэгэн залуу сайн эр аймаггvй vлджээ. "Чи юун хvн бэ?" гэж асуувал, тэр хvн єгvvлрvvн: "Татаарын Их-Чэрэнгийн охин Есvйг авсан хvргэн билээ. Дайсанд талагдахад айж дутаан явсан бvлгээ. Одоо дайн амарлив гэж сэтгэж ирээд олон ардын дотор танигдахгvй биз гэж санаж явлаа" гэв. Энэ vгийг Чингис хаанд мэдvvлбэл, хаан зарлиг болруун: "Тэр хvн хорт сэтгэл євєрлєж ганцаар тэнэсээр одоо энд ирсэн ажээ. Тэр мэт этгээдийг хэдийний тэнхлэгт чацуулж хядсан биш vv. Юунаас буцна. Нvднээс далд болго" гэсэнд тvvнийг даруй алав.
157. Мєн нохой жил (1202) Чингис хааныг татаартай байлдаж бай цагт Ван хан, мэргидийг довтлохоор мордож, Тогтоа бэхийг Баргуужин тєхvмийн зvг vлдэн хєєж, Тогтоагийн их хєвvvн Тєгс бэхийг алж, Тогтоагийн Хутугтай Чаалун хоёр охиныг ба хатдыг олзлон авч, Хуту Чулуун хоёр хєвvvний нь харъяат иргэдийн хамт эзлэн авсан боловч, энэ олзноос Чингис хаанд юухныг ч эс єгєв.
158. Тvvний хойно Чингис хаан, Ван хан хоёр найманы хvчvгvдийн Буйруг хантай байлдахаар морилж, Улуг тагийн Сохог ус гэдэг газарт хvрвэл, Буйруг хан байлдан ядаж, Алтай даван хєдлєв. Чингис хаан Ван хан хоёр Сохог уснаас Буйруг ханыг нэхэж Алтай давуулан Хумшингирийн Yрvнгv гол уруу хєєж явав. Гэтэл, тэдний Еди-Тоблуг нэрт ноён, харуул харж яваад бидний харуулын цэрэгт хєєгдєж уул єєд дутаахад олом нь тасарч баригдав. Буйруг ханыг Yрvнгv гол уруу хєєн оруулж, Хишилбаши нуурт гvйцэж тvvнийг тэнд сєнєєв.
159. Тэндээс Чингис хаан Ван хан хоёр буцаж ирэхэд найманы Хvгсэv сабраг баатар, Байдраг голын билчирт цэрэг засаж байлдахаар тосож байсан ажээ. Чингис хаан Ван хан хоёр мєн байлдахаар цэргээ засаж иртэл, нэгэнт vдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хонов. Гэтэл, шєнийн цаг Ван хаан, буусан газартаа гал тvлж орхиод, Хар сvvл голыг єгсєн хєдєлжээ.


160. Тэр шєнє Жамуха, Ван хантай хамт хєдєлж яваад Ван ханд єгvvлрvvн: "Тэмvжинд хэдийнээс наймантай харилцаатай байсан билээ. Одоо бидэнтэй хамт эс хєдлєв.

Хан! Хан! Би бол
Хамаагvй хол нисэхгvй
Хайргуна шувуу мэт
Хамт нэг газар байна.
Харин миний анд Тэмvжин бол
Харьж нисэх шувуу мэт
Хааш яаш урван єднє.
Хан чамаас одоо салж
Харь найманд очих гэж
Харсаар зориуд хоцров"

гэвэл, Жамухын vгийг сонсож, Убчигдайн Хvрэн баатар єгvvлрvvн: "Чи юун дэмий зусардаж, шударга ах дvvгээ ховлон хачилж байна вэ?" гэв.
161. Чингис хаан, тэр шєнє тэнд хоноод маргааш єглєє байлдах гэж босвол Ван ханы буусан газар хов хоосон болсон тул "Харин чи биднийг мэхэлж бууцанд хаясан байна" гээд Чингис хаан хєдєлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж сааталгvй явсаар Саарь хээрт очиж буув. Тэндээс Чингис хаан Хасар хоёр, найманууд ямар тєвєг учруулсныг мэдсэн боловч, vvнийг нэг ч хvнд хэлсэнгvй.
162. Найманы Хvгсэv Сабраг баатар, Ван ханы хойноос нэхэж, Сэнгvмийн эм, хєвvvд ба эд хєрєнгє, албат ардыг цєм булаан авч, бас Ван ханыг Тэлэгэтv амсар гэдэг газар байхад нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан аваад буцжээ. Ван ханыг дагаж явсан мэргидийн Тогтоагийн Хуту Чулуун хоёр хєвvvн, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч Сэлэнгийг чиглэн хєдлєєд эцэгтээ нийлэн очив.
163. Ван хан, найманы Хvгсэv сабраг баатарт дийлэгдээд Чингис хаанд элч явуулж хэлvvлсэн нь: "Найманд эд хєрєнгє ба эм, хєвvvдээ булаагдав, би. Хєвvvн чамаас дєрвєн хvлэг баатраа ирvvлэхийг гуйя. Миний албат иргэн ба эд хєрєнгийг аварч єгнє vv" гэжээ. Чингис хаан цэрэг засаж, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хvлэг баатраа цэргийн хамт илгээв. Энэ дєрвєн хvлэг баатрыг ирэхийн урьд Улаан хус гэдэг газар Сэнгvм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж баригдахад хvрч байтал, Чингисийн дєрвєн хvлэг очиж тvvнийг авраад албат хєрєнгє ба эм, хєвvvд бvгдийг аварч єгєв. Тэр цагт Ван хан єгvvлрvvн: "Урьд Тэмvжиний сайн эцэг Есvхэй баатар миний бутарсан улсыг аварч цуглуулж єгсєн билээ. Одоо хєвvvн Тэмvжин бас дєрвєн хvлэг баатраа явуулж, миний алдагдсан улсыг аварч олж єгєв. Ач хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтvгэй" гэв.
164. Бас Ван хан єгvvлрvvн:

"Анд Есvхэй баатар минь
Алдагдан барсан улсы минь
Аварч цуглуулж єгсєн билээ.
Тvvний ууган хєвvvн
Тэмvжин Чингис хаан
Тэнэж бутарсан улсы минь
Тэтгэж хурааж єгєв.
Энэ эцэг хєвvvн хоёр эл улсы минь тэтгэж
Хэний тєлєє зvтгэж
Юуны тєлєє зовж байгаа билээ?
Єтєлсєн євгєн би
Єндєр уулыг тvшиж
Євс хагдыг дэрлэж
Єєд болж одвол
Єнєр олон улсы минь
Євлєн хэн эзлэх вэ?
Хан Тоорил би
Ханат гэрээс салж
Хадат гэрт очвол
Хамаг хураасан улсы минь
Харж хамгаалж байх хvн
Хаана хэн байх билээ?
Эзэн Тоорил би
Эсгий гэрээс холдож
Энгэр гэрт очвол
Энхрийлж хураасан улсы минь
Эзэлж хэн захирах билээ?
Тєрсєн дvv нар байвч
Тєр барьж чадахгvй
Тєв сайн авиргvй
Тvвэг ихтэй хvн бий.

Ганц хєвvvн Сэнгvм байвч, тvvнд хань болох хvнгvй тул Тэмvжинийг Сэнгvмийн ах болгож, хоёр хєвvvнтэй болоод сэтгэл амар сууя" гэв. Тэгээд Чингис хаан Ван хоёр хоёр, Туул голын хар шугуйд нийлж эцэг хєвvvн болж ёслов. Эрт єдєр Есvхэй баатартай Ван хан анд бололцсон тул Ван ханыг эцэг мэт vзэж, ийнхvv эцэг хєвvvн бололцсон билээ, Энэ тухай хэлэлцсэн vг нь:

"Харь дайсантай тулахад
Хамт нийлж байлдъя
Хадны гєрєєсийг авлахад
Хавсарч нийлж явъя" гэв.
Бас, Чингис Ван хан хоёр хэлэв:
"Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгvй, харин
Хоёр нvvрээр учирч
Хор хєнєєлийг тасалж байя.
Араат могойн шvд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Атаат сэтгэл тєрєлгvй
Ам хэлээрээ уулзан ярьж
Аливаа учрыг олж байя"

гэж бат vгээ барилдаж, амраглан явав.
165. Тvvний хойно, амраг дээр давхар амраг болъё гэж Чингис хаан сэтгэж, Зvчид Сэнгvмийн дvv Чаур бэхийг гуйж, бас Сэнгvмийн хєвvvн Тусахад єєрийн Хожин бэхийг арилжин єгье гэж гуйвал, Сэнгvм биеэ ихэмсэглэн сэтгэж єгvvлрvvн: "Миний ураг тэднийд очвол, ямагт хатавчинд хоймор харж суух болно. Тэдний ураг бидэнд ирвэл, хоймор сууж хатавч харах болно" гэж ихэмсэглэн, биднийг доромжлон хэлж, Чаур бэх дvvгээ єгєхийг зєвшєєрсєнгvй. Yvнд Чингис хаан дотроо Ван хан, Нялха-Сэнгvм хоёрт дургvй болжээ.

166. Тэгж дургvй бололцсоныг Жамуха мэдэж, гахай жилийн (1203) хавар Жамуха, Алтан, Хучар, Хар хятадын євєгжин ноёхон, Сvбээдэй-Тоорил, Хачиун бэхи нар эелдэн нийлэлдэж нvvгээд Жэжээр єндрийн хярын Бэрхэ Элэтэд очиж Нялха-Сэнгvмтэй уулзаад, Жамуха ховлон єгvvлрvvн: "Миний анд Тэмvжин, найманы Даян ханд элч илгээж vргэлж харилцаатай байдаг билээ.

Тэр,
Ам хэлэндээ
Аав хєвvvн гэдэг боловч
Авир санаа нь
Адвиш єєр бишvv

Тvvнд итгэж байна уу? Хожидвол та нар юу болохоо мэдэж байна уу? Та нар Тэмvжинтэй байлдахаар мордвол би хажуунаас оролцъё" гэжээ. Алтан Хучар хоёр єгvvлрvvн: Бид:

Єэлvн эхийн єнчин хєвvvдийн
Ахы нь алж
Дvvгий нь дvvжилж
єгье" гэжээ. Хар хятадын Євєгжин ноёхон єгvvлрvvн:
"Гары нь барьж
Хєлий нь хvлж

єгье" гэжээ. Тоорил єгvvлрvvн: "Арга сvвэгчилж Тэмvжиний улсыг булааж авъя. Улсаа автвал тэр яах ч аргагvй болно" гэжээ. Хачиун бэхи єгvvлрvvн: "Нялха-Сэнгvм хєвvvн чамайг сэтгэж, чиний тєлєє уртын vзvvрт, гvний ёроолд хvрэхээс буцахгvй" гэжээ.
167. Эдгээр vгийг Нялха-Сэнгvм, эцэг Ван хандаа Сайхан-Тодэ гэгч хvнээр хэлж илгээв. Энэ vгийг Ван хан сонсоод єгvvлрvvн: "Тэмvжин хєвгvvнд тийм муу сэтгэж яаж болно? Бид, Тэмvжин хєвvvнээр тулгуур болгож байгаа атал, тvvнд муу санавал тэнгэр биднийг таалахгvй. Жамуха хэзээнээс тэнэмэл чалчаа хvн билээ. Тэр дэмий зєв бурууг хэлж байна" гэж эс таалан буцаажээ. Бас Сэнгvмийн хэлvvлсэн нь: "Амьд хvн, ам хэлээрээ хэлж байхад аав та яагаад итгэдэггvй билээ?" гэж дахин хvн явуулж хэлvvлж ядаад эцэст нь єєрийн биеэр ирж эцэгтээ єгvvлрvvн: "Одоо чамайг амьд байхад биднийг тэр тоомсорлохгvй байна. Хэрэв хан эцэг чамайг цагаан идээнд цацаж, хар маханд хахвал, Харчахус-Буйруг хан эцгийн зовж хураасан улс, зvдэж байгуулсан тєрий чинь бидэнд мэдvvлэхгvй болуузай" гэжээ. Ван хан єгvvлрvvн: "Yр хєвvvнээ яаж хєнєєх вэ? Yнэхээр тулгуур болж байгаа тvvнд муу сэтгэвэл, тэнгэр биднийг vл таалах болно" гэвэл, хєвvvн Нялха-Сэнгvм уурлаж vvд хаян гарав. Жич, Ван хан, хєвvvн Сэнгvмийг хайрлаж урьж ирvvлээд єгvvлрvvн: "Тэнгэрт vл таалагдахаас айж хєвvvнээ яаж хєнєєх вэ? гэсэн билээ. Та нар чадах бол юу vйлдэхээ єєрсдєє мэдтvгэй" гэжээ.
168. Тэндээс Сэнгvм єгvvлрvvн: "Мєнєєхєн тэд, манай Чаур бэхийг гуйж байсан билээ. Одоо "Багалзуур ид" гэж єдєр болзож ирvvлээд тvvнийг барьж авъя" гэв. ("Багалзуур идэх" гэх нь хонины багалзуур махыг ид гэсэн vг биз. Залуу эр эм гэрлэсэн єдрєєс эхлэн гурван хоног хонины хvзvv багалзуурыг хувааж идэх заншил Монгол газар одоо ч хvртэл байна. Хvзvv багалзуурын яс маш бат хэлхээтэй байдаг тул vvгээр эр эмийн бат холбоог бэлэгджээ. Иймийн тул "Багалзуур ид" гэх нь эр эм болох хурим хийе гэсэн vг биз). Тэгж хэлэлцэж тогтоод "Чаур бэхийг єгье. Багалзуур идэхээр ирэгтvн" гэж Чингист хvн илгээв. Тэр ёсоор Чингис хаан, арван хvн дагуулж, Ван ханд очих замын зуур Мэнлиг эцгийн гэрт хоновол, Мэнлиг эцэг єгvvлрvvн: "Мєнєєхєн бид Чаур бэхийг гуйвал, биднийг доромжилж єгсєнгvй билээ. Одоо багалзуур ид гэж гэнэт урих нь жигтэй. Саяхан ихэмсэглэн биднийг тоохгvй байсан хvмvvс, гэнэт яагаад Чаур бэхийг єгєх болов? Yvнд сэжигтэй явдал байна. Хєвvvн чи болгоомжлох хэрэгтэй. Одоо хавар болов. Бидний адуу туранхай байна. Адуугаа таргалмагц очъё гэж шалтаглаж, энэ хэргийг хойш тавивал ямар?" гэсэнд Чингис хаан, тvvний vгийг авч єєрєє очсонгvй, Бухатай, Хиратай хоёрыг "Багалзуур ид" гэж явуулаад Чингис хаан, Мэнлиг эцгийн гэрээс буцав. Бухатай Хиратай хоёрыг очмогц, Сэнгvм нар "Бидний хэрэг мэдэгдэв. Маргааш эрт хамарч баръя" гэв.
169. Тийнхvv барих гэж хэлэлцэж тогтсоныг Алтаны дvv Их-Чэрэн гэртээ ирж єгvvлрvvн: "Маргааш єглєє Тэмvжинийг барихаар шийдэв. Энэ vгийг хvргэсэн хvнд Тэмvжин юугаа ч хайрлахгvй єгєх биз" гэвэл, тvvний эм Алахчит єгvvлрvvн: "Чиний энэ дэлэм vг, алд хэл чинь юун болно? Хvн сонсож vнэмшvvзэй" гэв. Энэ vгийг сvv хvргэхээр ирсэн тэдний адууч Бадай сонсож буцав. Бадай харьц ирээд нєхєр адууч Хишилигт Чэрэнгийн vгийг хэлбэл, Хишилиг єгvvлрvvн: "Би бас очиж учрыг мэдье" гэж Чэрэнгийн гэрт очвол Чэрэгийн хєвvvн Нарийн-гэгээн, гадна сууж сумаа зvлгэж байна. Нарийн-гэгээн єгvvлрvvн: "Манайхан сая юу гэж ярьсан бэ? Хэлээ татаж, амаа барьж яваасай" гэжээ. Тэгээд Нарийн-гэгээн, бас адууч Хишилигт єгvvлрvvн: "Мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж авчир. Уяж хоноод єглєє эрт мордоно" гэжээ. Хишилиг ирж Бадайд єгvvлрvvн: "Тугаар (сая)-ын чинь хэлсэн vнэн болов. Одоо бид хоёр, Тэмvжинд хэл хvргэе" гэж vг барилдаж, мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж, их гэрийн гадна уяад мєн vдэш хонинд орж нэгэн хурга алаад исэр (ор)-ээ тvлж чанаад мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр бэлэн уясан морийг унаж тэр шєнєдєє Чингис хаанд давхиж ирэв. Бадай Хишилиг хоёр, Чингисийн гэрийн араас Их-Чэрэнгийн єгvvлсэн vг ба тvvний хєвvvн Нарийн-гэгээний сумаа зvлгэж бэлдэж байсан хийгээд мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж уя гэсэн бvх vгийг Чингис хаанд хэлж єгєв. Бас Бадай Хишилиг хоёр єгvvлрvvн: "Чингис хаан соёрхвол, бидний vгэнд эргэлзэх явдалгvй. Хамран ирж таныг баръя гэж хэлэлцэж тогтсон нь магадтай vнэн" гэв.

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664659/5ca/trackback

Itgelxvv

2009.04.30 09:15:09
*.25.23.158

oo yasin urt iin kio giin tawicheechdee
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
357 Б.Шүүдэрцэцэг : 180 хэм [1] baagii111 2009-03-01 8801
356 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
355 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XI бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8840
354 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XV бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8842
353 Таван жилийн дараа-10,11 [1] Маралгоо 2009-04-07 8844
352 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-VIII бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8877
351 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
» ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
349 Журамт гэргий-Төгсгөл [2] Маралгоо 2009-03-24 8894
348 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
347 Дэн буудлын өрөөнд chups 2009-03-25 8920
346 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
345 Тэр надаас жаран нэг ах (Єгvvллэг DANTES 2009-06-03 8952
344 Таван жилийн дараа-2 [1] Маралгоо 2009-04-02 8962
343 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
342 Ш.Лхамноржмаа : Чиний явсан мөр baagii111 2009-04-07 8969
341 Нутгийн шувуу нуурандаа очиноо-3 [1] vlmedehmaA 2009-02-20 8978
340 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
339 Сохор дурлал цас шиг chups 2009-03-25 9009
338 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9011
배너신청
자생병원

배너신청