Бичлэгийн тоо 497

АРАГОГ ААЛЗ

Шилтгээний эргэн тойрны нугад нэг л мэдэхэд зун болжээ. Тэнгэр, нуур хонин нvдэн цэцэгтэй єнгє булаалдан цэнхэрлэж, хvлэмжийн цэцгvvд єнгє хоршин алаглана. Гэхдээ Харрийн хувьд байгалийн гайхамшигтай хослох нэг л зvйл дутаад байв. Хавь орчныг аварга алхаагаараа хэмжин явах ойн харуул Хагрид, тvvний мєнхийн дагуул чоноч нохой Соёот хоёр алгаа. Шилтгээнvvд ч бас тєдийлєн сайхан байсангvй.

Рон, Харри хоёр Гермионаг эргэх гэсэн авч эмнэлэгт эргэлтийн хvн оруулахгvй байлаа.

 

- Єршєєгєєрэй, бид гадаад ертєнцєєс бvрэн тусгаарлагдсан. Ингэвэл манай євчтєнvvдийг дахин дайрахгvй байлгvй дээ. Гэмт этгээд хэзээ ч гараад ирж болох юм... гэж хатагтай Помфри vvдээ яльгvй онгойж завсраар нь тэдэнд хэлжээ.

Дамблдорыг явсны дараа хvн бvхний сэтгэлд айдас хургажээ. Шилтгээнийг гийгvvлэх наран хvртэл зарим цонхны шилийг нэвтлэхгvй байгаа мэт санагдана. Сургууль даяар амгалан тайван царай нэг ч vл vзэгдэх агаад хонгилд хааяа нэг гарах инээд хєєр хуурамч, зориуд юм шиг санагдан дорхноо дуугvй болох бvлгээ.

Єєртнь итгэх цорын ганц хvн vлдэх хvртэл сургуулийг орхихгvй. Хогвартст байдаг хэн ч <<тусламж хvсэх аваас ямагт авдаг байсан>> хэмээх Дамблдорын сvvлчийн vгийг Харри єєртєє байнга давтдаг байлаа. Гэхдээ энэ чинь юу гэсэн vг вэ? Одоо хэнээс тусламж хvсэх вэ? Эргэн тойрны бvх хvмvvс яг л єєр шиг нь айн ширвээтсэн байгаа юм чинь.

Аалзны талаар Хагридын єгсєн зєвлєгєє ойлгомжтой, тодорхой байсан ч шилтгээнд нэг ч аалз vлдээгvй мэт харагдах болохоор юугаа ч мєрдєх билээ. Аалзнаас vхтлээ айдаг Роныг бодвол Харри аалзнуудыг хянамгай гэгч эрж байлаа. Эрэл хийхэд багш наргvйгээр шилтгээн дотуур ганцаар явахыг хориглосон хорио цээр тvвэг учруулна. Харрийн нэг ангийхан хамгаалуулахыг эсэргvvцдэггvй ч Харрид энэ нь бишгvй тvвэгтэй аж.

Сургуульд айдас хvйдэс, ажиг сэжиг дvvрэн авч сэтгэл хангалуун явах цорын ганцхан сурагч байлаа. Драко Малфой дєнгєж саяхан ахлагч болсон мэт бардам тvрэмгий дvртэй сургууль дотуур холхино. Малфой чухам юунд баярлаад байгааг Харри ойлгохгvй уджээ. Гэтэл Дамблдор явж, Хагрид баригдсанаас хоёр долоо хоногийн дараа Харри уусмал бэлтгэх хичээл дээр Малфойн ард суух учрал тохиожээ. Тэгээд тvvнийг Крэбб Гойл хоёртой ярилцахыг сэмхэн сонссон билээ.

 

- Дамблдорыг зайлуулж чадах цорын ганц хvн бол аав гэдгийг би vргэлж мэддэг байсан юм аа. Аав тvvнийг vнэхээр бvтэхгvй захирал гэж хэлдгийг би та нарт ярьж байсан даа. Одоо л бид жинхэнэ захиралтай

 

141

болж магадгvй. Тэгвэл нууц єрєєнєєс айхгvй тvvнийг хаахгvй болно. МакГонагалл багш зvгээр л орлож байгаа болохоор удахгvй л дээ... гэж Драко дуугаа аяарсган шивнэжээ.

 

Снегг багш Гермионагийн хоосон суудал тогоог хальт харсан боловч тvvний байхгvй талаар ганц ч vг дуугарсангvй.

 

- Ноёнтоон та захирал болох саналаа яагаад єгч болдоггvй юм бэ? гэж Драко тvvнээс чангаар асуулаа.

 

- Малфой, энэ чиний ухаан хvрэх асуудал биш. Профессор Дамблдорыг ивээн тэтгэгчид тvр зуур л холдуулсан юм. Тvvнийг мєдхєн ахиад бидэнтэй хамт байна гэж би зориглон батлаж чадна гэж Снегг багш хэдийгээр жимбэгэр уруулд нь vл ялиг инээмсэглэл тодорсон ч эрс шулуун хэлэв.

 

- Яалаа гэж дээ! Таныг нэр дэвшvvлбэл манай аав дэмжинэ гэж би бодож байна. Таныг манай сургуулийн хамгийн сайн профессор гэж би тvvнд хэлнэ.

 

Снегг багш хvйтнээр инээмсэглэн ангийг тойруулан харах vедээ аз болоход тогоон дээрээ дотор нь муухайрсан мэт тонгойх Симус Финниганыг олж харсангvй.

 

- Гайхалтай нь яагаад эрлийзvvд чемодан саваа бэлтгэхгvй байнаа? Мєдхєн нэг нь vхнэ гэж таван галлеоноор мєрийцье. Харамсалтай нь Грэйнжер бус... гэж Драког vргэлжлvvлтэл хонх жингэнэлээ.

 

Рон тvvний зvг дайрсан авч vймээн шуугианаас болоод анд нараас нь єєр хэн ч тvvнийг анзаарсангvй. Харри Дин хоёр Роны хоёр талаас нь зvvгджээ.

- Намайг тавь! Саваатай саваагvй би тvvнийг нvцгэн гараараа дєнгєнє! гэж Рон мултрах санаатай хашгирна.

- Алив тvргэлээрэй! Би та нарыг ургамал судлалын хичээлд чинь оруулж єгнє гэж Снегг багш хэллээ.

Сурагчид цувран зогсоход адагт нь Харри Дин мултрах гэж зvтгэсээр байгаа Рон нар зогсов. Снегг багш сурагчдыг шилтгээнээс дагуулан гаргаж цэцэрлэг дундуур хvлэмж рvv аваачлаа. Тэгэхэд л Рон арайхийн суларчээ.

Ургамал судлалын хичээл дээр Жастин, Гермиона хоёр байхгvй байсан учраас хvvхдvvд сэтгэл санаагаар унасан харагдана.

Профессор Стебль тэдэнд гандаж муудсан абиссины алтан товчыг зулгаах vvрэг єгчээ. Харри тэвэр дvvрэн хуурай євс авч яваад Эрни МакМиллантай хаз тулгарав. Тэрбээр Ханнатай хамт євс зулгааж байсан аж. Энри гvнзгий санаа алдаад албан ёсны байдлаар:

- Намайг хардаж байсныг уучлаарай, Харри. Чи Гермиона Грэйнжер єєд хэзээ ч дайрахгvй шvv дээ. Урьд ярьж байсан бvгдийнхээ тєлєє хvлцэл єчье Одоо бид цємєєрєє л адилхан. Гэхдээ...

Тvvнийг булцгар гараа сунгахадд Харри чин сэтгэлээсээ атгажээ.

 

- Драко Малфой гэдэг энэ хижиг хичнээн додигор явааг хар даа! Би бvр vvнийг Слизериний vе залгамжлагч байх гэж бодох боллоо. Yнэн vv? гэж Эрни хатсан євс хамах зуураа хэллээ.

 

- Бодож олсонд чинь баяр хvргэе гэж Эрнийг Харри шиг амархан уучлахааргvй байсан Рон бувтнан хэлэв.

 

- Харри чинийхээр бол энэ Малфой ингэсэн vv?

 

- Yгvй ээ! гэж Харри ер бусын ширvvнээр хэлжээ.

 

Эрни, Ханна хоёр учрыг ололгvй тvvнийг гайхан харна.

142

 

- Yгvй ер єє! Хараач! гэж Харри хэлээд Роны нурууг цэцэрлэгийн хайчлуураар тvншээд авлаа. Тэднээс нэг метр орчмын зайд гурван том аалз ой чиглэн талбай дундуур гvйж явав.

 

- За-а. Гэхдээ бид одоо шуудхан мєрдєж чадахгvй нь... гэж Рон баярлаж хєєрсєн царай гаргахыг хичээн хэллээ.

 

Эрни, Ханна хоёр тэдний яриаг сониучирхан чагнана. Харри маань зугтан яваа аалзнуудыг харсаар.

 

- Тэд хориотой ой руу явж байгаа бололтой...

 

Рон бvр урвайж гvйцжээ.

Ургамал судлалын хичээлийн дараа профессор Стебль сурагчдыг хар урлагаас хамгаалах хичээлд оруулахаар хvргэж єглєє. Рон, Харри хоёр ажиллах тєлєвлєгєєгєє бусдад мэдэгдэлгvй хэлэлцэхийн тулд ангийхнаасаа хоцорчээ.

 

- Бидэнд ахиад л далдын хар нємрєг маань хэрэг болох нь ээ. Хагрид ой руу Соёотыг авч явдаг байсан болохоор бид ч бас дагуулах болно. Нэг амьтан дэргэд байвал дээр гэж Харри хэлэв.

 

- Тэгье ээ. Гэхдээ... Тэнд чинь... Ойд гэнэтхэн махчин мангас гараад ирвэл яанаа? гэж Рон шидэт саваагаа тэмтрэн ярилаа.

 

Харри юу ч хэлсэнгvй. Андууд ангийн хамгийн арын суудалд суужээ.

 

- Тэнд сайн амьтад ч байдаг юм. Хvн морь, ганц эвэрт гээд л... хэмээн Харри андынхаа сэтгэлийг засах санаатай хэлэв.

Рон хэзээ ч Хориотой ойд очиж vзээгvй билээ. Харри нэг удаа явж vзсэн болохоор тиймэрхvv явдал давтагдахгvй байх гэж битvvхэн найдаж байжээ.

 

...Алтан хонгиот Туг vс анги дотуур бараг нисэх шахан тvvний хєєр хєгжєєнтэй тєрх хvvхдvvдийн анхаарлыг татах аж. Бусад багш нар улам баргар дуугvй болсон ч Туг vс чалчаа яриа сайхан инээмсэглэлээ огт орхисонгvй.

 

- Би хvрээд ирлээ! Харуул хамгаалалт юунд хэрэгтэй юм бэ? гэж тэрбээр дуу алдана.

 

Хvvхдvvд дvнсгэр царайлан бие биеэ харсан ч огт дуугарсангvй. Аюул єнгєрсєн! Гэмт этгээд олдсон! гэж Туг vс сунжруулан хэлэх нь оюун ухааны хомсдолтой хvvхдvvдэд ярих мэт санагдана.

 

- Танд хэн ингэж хэлсэн юм бэ? гэж Дин Томас дуугаа єндєрсгєн асуув.

 

- Хонгор хvv минь, Хагридыг буруутай гэж зуун хувь итгээгvй бол ид шидтэний яамны сайд тvvнийг хэзээ ч баривчлахгvй шvv дээ гэж Туг vс нэг дээр нэмэх нь нэг тэнцvv хоёр гэдгийг тайлбарлах лугаа хэллээ.

 

- Итгэлтэй байсан нь эргэлзээтэй байвал яана! гэж Рон Динээс чангаар хашгирав.

 

- Хагридыг баривчилсан тухай ноён Уизли танаас би арай илvv мэдэх байх гэж найднам гэж хэлэх Туг vсийн биеэ тоосон гэдэг нь хязгааргvй.

 

Рон цаашаа маргах гэсэн боловч ширээн доогуур Харрийг єшиглєхєд ухаарч яриагаа тасласан билээ.

 

- Бид тэнд байгаагvй бvv март гэж Харри шивнэжээ.

 

Гэхдээ Туг vсийн хоосон толгойлсон хєєр баясал, Хагридыг буруутай гэж эргэлзэлгvй итгэсэн явдал бvх муу юм дууссан гэдэг бодол нь Харрийн уурыг хvргэж <<Ороолонтой орооцолдсон нь>> гэдэг зузаан номыг аваад хар урлагаас хамгаалах хичээлийн багш руу нvvлгэчихмээр санагджээ. Ингэхийн оронд тэрбээр: <<Єнєє шєнє ой руу явцгаая>> гэж бичээд Ронд єглєє.

Рон бичгийг уншаад шvлсээ арайхийн залгаж саяхан хvртэл Гермионагийн сууж байсан суудал руу харав. Энэ нь тvvний зоригийг бадраан тэрбээр зєвшєєрєн толгой дохижээ.

143

Зургаан цагаас хойш шилтгээн дотуур явах, зугаалах хориотой болохоор их танхим ямагт дvvрэн хvнтэй байна. Ярих юм бишгvй болохоор Гриффиндорынхон шєнє дєл болтол унтлагын єрєє рvvгээ тарж явалгvй сууцгаана.

Харри оройн хоолны дараа далдын хар нємрєгєє чемоданаасаа гаргаж аваад хvvхдvvдийг тарахыг хvлээн оройжингоо дээр нь суужээ. Жорж Фред хоёртой алга болдог хєзрєєр удаан тоглох зуур Жинни сонирхон vзэж байв. Тэрбээр Гермионагийн суух дуртай сандалд суугаад тун ч уруу царайтай тэдний тоглохыг ажиглана. Рон, Харри хоёр тоглоомыг хурдхан дуусгахын тулд зориуд хожигдож байв. Тэгээд ч шєнє дунд єнгєрсєн болохоор Фред, Жорж, Жинни гурав унтахаар явцгаажээ.

Харри Рон хоёр унтлагын єрєєний хаалга дуугарахыг хvлээж байснаа далдын хар нємрєгєє нємрєєд бvдvvн хатагтайн манадаг завсраар гулсан гарлаа.

Ахиад л жижvvр багш нар дvvрэн зогсох шилтгээн дотуур явах амаргvй аян эхэлжээ. Эцсийн эцэст тэд ямар ч аюул осолгvй хонгилын танхимд хvрээд царсан хаалганы тvгжээг чимээгvйхэн мулталж, юу ч дуугарахгvйг хичээн гадагш гарлаа. Орчин тойрныг сарны туяа гийгvvлнэ. Андууд сэтгэл амран амьсгал аваад нуга дундуур Хориотой ойн зvг явлаа.

Ой ойртох тусам Рон улам тvгшиж байлаа.

 

- Бид ой руу орлоо гэж бодъё. Тэгтэл мєрдєх юм огт байхгvй бол яанаа. Аалзнуудыг яг ой руу явсан гэдгийг бид хаанаас мэдэх билээ дээ. Тэд шилтгээнээс холдож явсан нь гарцаагvй хэдий ч... гэж Рон ярина.

 

Гэхдээ тvvний сэтгэл vймэрч байсан болохоор яриагаа таслажээ.

Хагридын оромжны харанхуй цонх уйтгартай харагдана. Харрийг vvд нээхэд Соёот баярлах гэж сvйд майд. Тvvнийг чангаар хуцан шилтгээнд байгаа хvмvvсийг сэрээчих вий гэж айсандаа тэд зуухан дээр байсан цєцгийний цавууг нохойд єгч шvдийг нь наалдуулжээ.

Харри далдын хар нємрєгєє Хагридын ширээн дээр vлдээлээ. Харанхуй ойд тvvний хэрэг байсангvй.

 

- Соёот минь зугаалъя! гэж Харри хэлээд хєлєє алгаджээ.

 

Чоноч нохой баярлаж хєєрсєндєє цовхчин байшингаас ухасхийн гараад ойн цоорхойгоор хурдлан нэгэн агч мод руу хєлєє єргєн сарив.

Харри шидэт саваагаа гаргаж ирээд <<Люмос>> гэж хэлтэл савааны vзvvрт зєрєг зам аалзны мєрийг ялгаж болохуйц бяцхан гэрэл гарлаа.

 

- Зvгээр л арга байна. Би єєрийнхийгєє асаая гэвч дэлбэрэх юм уу, эсвэл тvvнээс ч муу юм болж магадгvйг чи мэдэх юм чинь... гэж Рон хэлэв.

 

Харри Роны мєрнєєс татаад ногоо руу заалаа. Хоёр аалз шидэт савааны гэрлээс яаран зугтаж моддын єтгєн сvvдэрт орчихлоо.

 

- За яахав. Би явахад бэлэн байна гэж гарцаагvй байдалд орсон Рон санаа алдан хэлэв.

 

Анд нар эргэн тойрныг шиншлэн vндэс хожуулыг vнэрлэн явах Соёотыг дагуулан ой руу орлоо. Шидэт савааны гэрэлд ойн гvн рvv ар араасаа цувран явах аалзыг мєрдєх нь тvвэггvй ажээ. Тэд юу ч ярилгvй хєл дор євс шажигнах, навчис сэржигнэхээс єєр чимээг анхааран чагнасаар хориод хором явлаа. Тєдхєн модод зєрєг замыг улам хаан, моддын орой тэнгэрийг халхлан ганцхан Харрийн шидэт саваа л гvн харанхуйд гялалзах цорын ганц гэрэл болж байв. Тэдний найман хєлтэй хєтєч нар замаас гарч байгааг андууд ажиглажээ.

Харри чиглэлийг тогтоох санаатай алхаагаа удаашруулсан ч єчvvхэн гэрлээс цааш харанхуйд юу ч vл vзэгдэнэ. Тэрбээр ойд ийм гvн орж vзээгvй юм.

144

Одоо яах вэ? Тэд Хагридтай хамт vvгээр явах vед ямар ч байсан замаас гарч болохгvй хэмээн ойн харуулын хэлж байсныг тэрбээр сайтар санаж байлаа. Гэтэл Хагрид одоо эндээс олон бээрийн тэртээ магадгvй Азкабаны шоронд сууж байгаа. Чухам тэр хvн аалзыг дагавал бvх юмын учир олдоно гэж тэдэнд ойлгогдохоор хэлсэн билээ.

Харрийн гарт ямар нэг нойтон юм хvрэхэд ар тийш vсрэн Роны хєлийг гишгэсэн боловч энэ нь ердєє л Соёотын хєлстэй хамар байжээ.

 

- Тэдний араас явах уу? гэж Харри аяархан асуулаа. Шидэт савааны гэрэл Роны нvдэнд тусаж харагдана.

 

- Явцгаая. Бид ийм хол дэмий яваагvй гэж Рон хэллээ.

 

Тэд одоо моддын хоорондуур сvлжин явах аалзнуудын сvvдрийг дагав. Явахад хэцvv байлаа. Харанхуйд бараг харагдахгvй хожуул, vндэс хєлд байнга тааралдана. Гэхдээ Харрийн гарт нохойн халуун амьсгал мэдрэгдэн тvvнийг зоригжуулж байлаа. Шидэт савааныхаа гэрлийн тусламжтайгаар єтгєн євсєн дотуур хаашаа ч юм яаран одох аалзнуудын мєрийг олохын тулд нэг бус удаа зогсох хэрэг гарчээ.

Бараг хагас цаг явсан агаад жанч нь юм л бол модны мєчир, бутны єргєсєнд тээглэн саад болно. Хэсэг хугацааны дараа хэдийгээр ой шугуй єтгєн хэвээр авч хэвгий толгодоор явж байгаагаа мэдэхтэй боллоо.

Соёот гэнэтхэн хуцахад чанга цуурайтна. Рон Харри хоёр санамсаргvй байсан тул цочжээ.

 

- Тэнд юу байнаа? гэж Рон Харрийн тохойноос чанга атгаж гvн харанхуй руу ширтжээ.

 

- Тэнд нэг юм хєдлєєд байна. Чимээг нь сонсоход том амьтан бололтой... Харри тун аяархан хэлэв.

 

Тэр хоёр чимээ чагналаа. Тэдний баруун талд нэвтэршгvй ойд зам гаргаж байгаа бололтой ямар нэгэн том амьтан мєчир хугачиж байв.

 

- Энэ юу вэ? Хєєе, тэнд хэн байнаа? гэж Рон чичирсэн хоолойгоор хашгирлаа.

 

- Чимээгvй! Тэр сонсчихно... гэж Харри тvvнд шивнэв.

 

- Сонсоно гэнээ? Соёотын хуцахыг аль хэдийн сонссон байлгvй! гээд Рон таг боллоо.

 

Харанхуйд юу ч vл vзэгдэнэ. Хvvхдvvд айсаар хvлээн зогсоцгооно. Нvргэлэх чимээ бvр ойрхон сонсогдсоноо нам гvм боллоо.

 

- Тэр юу хийгээд байнаа? гэж Харри асуув.

 

- Довтлох гэж байгаа байлгvй.

 

- Яваад єгсєн юм болов уу?

 

- М-мэдэхгvй...

 

Энэхэн агшинд дэргэд нь хурц гэрэл гялалзлаа. Тэр хоёр алгаараа нvvрээ даржээ. Соёот улин зугтахыг завдсан ч єргєстэй бутанд тээглэчихээд улам чанга улилаа.

 

- Харри! Харри энэ чинь манай форд байна! гэж Рон баярласан дуугаар гэнэт хэлэв.

 

- Юу гэнээ?

 

- Хурдхан явцгаая!

 

Харри Роны араас итгэл муутайхан дагалаа. Андууд хальтарч бvдэрсээр хэдэн агшны дараа жижигхэн цоорхойд гарч иржээ.

Ноён Уизлийн машин цоорхойн яг голд сvлжилдсэн мєчрийн доохно зогсох агаад гэрэл нь нvд сохлом гялалзана. Гайхсан Роныг яаран дєхєхєд

145

цэнхэр форд машин ч эзэнтэйгээ уулзаж байгаа том нохой мэт урдаас нь хєдєлжээ.

 

- Энд яг цагаа олж иржээ! Yvнийг хараач... Ойд бvр зэрлэгшчихэж гэж Рон баясан хэлэв.

 

Машин зурагдаж шавар шавхай болжээ. Нэвтэршгvй ойгоор явахдаа тоймгvй зовлон vзсэн бололтой! Харин Соёот форд машинтай ойр дотно танилцахыг огт хvссэнгvй Харри руу наалдан, чичирсэн биеийг нь дулаан илчээрээ бvлээцvvлнэ. Харри бодлого болсноо шидэт саваагаа далд хийлээ.

 

- Чамайг бидэн рvv дайрах нь гэж бодлоо шvv! Чи хаана ирэх нь билээ! гэж Рон хэлээд машинаа эелдэгээр алгадна.

 

Харри нvдээ онийлгон аалзуудыг олоод vзчих санаатай гэрэлд харсан авч тэд бvгдээрээ хурц гэрлээс дайжин зугтсан байлаа.

 

- Бид тэдний мєрийг алдчихлаа. Мєрийг хурдхан олох хэрэгтэй! гэж Харри хэлэв.

 

Гэвч Рон хариу хэлсэнгvй. Тэрбээр хєшсєн мэт зогсох агаад харц нь Харрийн ард ойн дэвсгэрээс гурван метрт овойх нэг зvйл рvv ханджээ. Айсандаа тvvний царай зэвхийрчээ.

Харри эргэж харж ч амжсангvй. Чангаар тас няс хийх чимээ гарснаа ямар нэг урт сахлаг юм тvvнийг шvvрч аваад толгойг нь унжуулан дээш єргєхийг гэнэтхэн мэдэрчээ. Yхэтлээ айсан тэрбээр гар хєлєє савчин тонгочих зуур ахин нєгєє тас няс хийх чимээ гарч Роны хєл дээшээ гозосхийн єргєгдєж байхыг харжээ. Дараа нь Соёот цєхєрсєн байдалтай улиад ахин хэдхэн агшин єнгєрєхєд Харри тэднийг ойн гvн рvv авч явааг ойлголоо.

Толгойгоо доош санжигнуулан явахдаа тvvнийг эзэмдсэн амьтан vсэрхэг зургаан хєлєєрєє алхалж хоёр хєлєєрєє тvvнийг чанга зууран байгааг, дээр нь бас хоёр хазуур ам гялалзаж байхыг харжээ. Араас нь мєн л тийм амьтан Роныг авч явна.

Тэд бvр ойн гvн рvv явж байгаа нь эргэлзээгvй. Єєр нэг аварга амьтанд баригдсан Соёот суллагдах санаатай чангаар улихыг Харри сонссон ч єєрєє хашгирч чадахгvй байлаа. Тvvний дуу хоолой ойн цоорхойд машинтай хамт хоцорсон юм байлгvй.

Энэхvv аймшигт амьтны саварт хэр удахаа Харри тєсєєлєхгvй байв. Харанхуй жаахан сарниж аалзны хєл доорх навчис яг л амьд юм шиг бужигнан харагдана. Харри толгойгоо эргvvлэн харахад модгvй нvцгэн ойн цоорхойд байх агаад зvvдэнд ч оромгvй энэ явдлыг саран гэрэлтvvлэхэд тvвэггvй ажээ.

Аалзнууд! Энэ бол ойн цоорхой руу тасралтгvй цувж байсан тэр жижигхэн амьтад биш ажээ. Бараг морины хэрийн биетэй найман нvд, сагсгар хар vстэй найман хєл бvхий аварга аалзнууд! Харрийг авч явсан аалз шvvдэрт норсон толгод даган уруудсанаа аалзны шvлсээр нэхсэн торны яг голд байгаа бємбєгєр мєнгєлєг vvр лvv явлаа. Олз хараад хазуур амаа тас нясхийлгэх сахлаг хєлтэй хамсаатнууд нь тvvнийг дагалдана.

Аалз Харрийг тавихад хvv газарт дєрвєн хєллєн уналаа. Рон, Соёот хоёр ч хажууд нь унав. Соёот одоо улихаа болиод байрнаасаа хєдлєлгvй атиралдан байна. Рон ч бас тиймэрхvv харагдах бєгєєд амаа ангайж, нvдээ бvлтийлгэсэн байв.

Тvvнийг авчирч хаясан аалз ямар нэг юм хэлэхийг Харри гэнэтхэн анзаарлаа. Гэхдээ юу гэдгийг хэлэхэд хэцvv. Эрvvгээ дэндvv чанга дуугаргах юм. Харри ямар ч байсан vл ойлгогдох vгийг ялаж сонсчээ.

 

- Арагог! Арагог! гэж аалз дуудна.

 

146

Аалзны бємбєгєр vvрэн дотроос том зааны хэрийн биетэй аалз алгуурхан гарч ирлээ. Тvvний бие хєлийн хар vсэнд буурал орж нvд нь муухай болсны дээр хазуур бvхий толгой нь сvv шиг цайрна. Тэр сохор аж.

 

- Юу болоод байнаа? гэж шинэ аалз эрvvгээ тачигнуулан сєєнгєтєв.

 

- Хvмvvс гэж Харрийг авчирсан аалз хариу хэллээ.

 

- Хагрид уу? гэж Арагог асуугаад улам ойртоход тvvний цагаа буусан нvд тасралтгvй хєдлєх ажээ.

 

- Танихгvй хvмvvс ээ гэж Роныг авчирсан аалз хариулав.

 

- Тэднийг албал таарна. Би сайхан унтаж байсан юм сан... гэж Арагог ууртай хэллээ.

 

- Бид Хагридын андууд гэж Харри хашгирав. Тvvний зvрх хэнхдэгээ дэлбэлэх шахам оволзож хоолойд нь нэг юм тээглэжээ.

 

Ойн цоорхой даяар хазуур амны тачигнах дуулдана.

Арагог дуугvй байлаа.

 

- Хагрид хэзээ ч нааш нь хvмvvсийг явуулдаггvй байсан гэж тэрбээр эргэлзэнгvй байртай алгуурхан хэлэв.

 

- Хагридад гай зовлон тохиолдсон юм. Тэгээд л бид ирлээ гэж Харри хvндээр амьсгаадан ярилаа.

 

- Гай зовлон гэнээ? Харин яах гэж та нарыг явуулсан юм? гэж хєгшин аалз асуухад Харри тvvний эрvvний чимээг сонсоод тvгшлээ.

 

Харри босох гэснээ болив. Хєл дээрээ зогсож чадахгvй байлгvй. Тэгээд тайван байхыг бvх чадлаараа хичээн газарт хэвтсэн хэвээрээ ярьж байв.

 

- Хагридыг... нэг сурагч руу довтолсон гэж яамныхан бодоод байгаа юм. Тэд тvvнийг Азкабаны шорон руу аваачсан.

 

Арагог хазуур амаа ууртай тачигнуулахад эргэн тойронд байгаа олон аалз тvvнийг цуурай мэт давтлаа. Алга ташихтай адил байсан ч иймэрхvv алга таших чимээ Харрийг хэзээ ч ингэтлээ айлгаж байгаагvй юм.

 

- Гэхдээ энэ чинь олон жилийн ємнє болсон явдал. Тvvнээс хойш хичнээн ч хугацаа єнгєрєв дєє... Тийм ээ би бvгдийг сайн санаж байна. Хагрид сургуулиа орхих хэрэгтэй болсон юм. Тэд намайг нууц єрєєнд цоожтой байдаг аюумшигт амьтан гэж бодсон билээ. Тэд Хагридыг vvд нээж намайг сулласан гэж бодоцгоодог байсан юм гэж Арагог гомдолтой хэллээ.

 

- Харин та... та тэр єрєєнд байгаагvй юм уу? гэж асуух vед Харрийн нvvрэнд хvйтэн хєлс бурзайн урсана.

 

- Би юу? Би шилтгээнд тєрєєгvй юм. Би алс холын орноос ирсэн. Намайг єндєг байхад нэг жуулчин Хагридад бэлэглэсэн билээ. Хагрид хариугvй жаахан хvvхэд байсан ч намайг асран халамжилж хонгилын єрєєнд нуугаад єєрийнхєє хоолны vлдэгдлээр тэжээж єсгєсєн юм. Хагрид миний дотны анд сайн хvн. Дараа нь хvмvvс намайг олоод цэл залуухан охины vхэлд буруутгасан билээ... Хагрид тэгэхэд намайг аварсан. Тvvнээс хойш би ойд амьдрах болж анд маань намайг эргэх боллоо. Надад бvр Мосаг гэргийг минь хvртэл олж єгсєн юм шvv. Манай гэр бvл хичнээн єнєр єтгєн болсныг харж байгаа биз дээ? Энэ бvхэн Хагридын ач гэж Арагог аалз хэлээд хазуураа тачигнуулна.

 

Харри эр зоригоо хєвчлєн байж

 

- Та хэзээ ч... хэзээ ч хэнийг ч довтолж байгаагvй юу? гэв.

 

- Хэзээ ч vгvй. Би зєн совингоороо тэгж чадах байсан ч Хагридыг хvндэтгэдэг учраас хэзээ ч хvмvvст хор хvргэж байсангvй. Алагдсан охины биеийг жорлонгоос олсон бєгєєд би бол єєрийнхєє амьдардаг

 

147

 

хонгилын єрєєнєєс єєр хаана ч очиж vзээгvй юм. Миний тєрєл нам гvм, харанхуйг эрхэмлэдэг билээ гэж євгєн аалз сєєнгє дуугаар ярина.

 

- Гэхдээ та охины хэн хєнєєснийг мэднэ биз дээ? Хэн ч байлаа гэсэн тэр чинь дахин эргэж ирээд хvмvvс рvv довтлох боллоо.

 

Уурсан тачигнах хазуурын чимээ олон хєлний дэвслэх шуугианд Харрийн vг дарагдаж асар том хар биеvд эргэн тойрон хєдлєнє.

 

- Тvvнийг шилтгээнд байдаг муухай амьтан алсан юм. Энэ бол аалз бид vхэтлээ айдаг эртний чєтгєрийн vр удам. Тvvнийг шилтгээн дотуур тэнэж явна гэж би мэдээд намайг суллаач хэмээн Хагридыг гуйж залбирснаа сайн санаж байна гэж Арагог єчив.

 

- Тэр ямархуу амьтан бэ? гэж Харри шаргуу шалгаалаа.

 

Хазуур амнууд аймшигтай тачигнаж айлган дэвслэх чимээ улам чангарч аварга биет аалзнууд бvр дєхєж ирэв.

 

- Бид энэ тухай хэзээ ч ярихгvй! Бид тvvний нэрийг ч дурсдаггvй юм! Хэдийгээр Хагрид надаас олон удаа гуйсан ч би тvvнд энэ аймшигт амьтны нэрийг хэзээ ч хэлээгvй билээ гэж Арагог уурсан байлаа.

 

Хvрээлсэн аалзууд улам хумигдахуй Харри яриагаа vргэлжлvvлэх сонирхолгvй болов. Арагог ингэж удаан яриад бvр ядарсан бололтой. Тэгээд аалзны гэр лvvгээ алгуурхан ухарч эхлэлээ.

 

- Бид явдаг юм билvv? гэж Харри Арагог аалзнаас найдлага муутайхан асуув.

 

- Явна гэнээ? Тэгж бодохгvй л байна шvv... гэж Арагог хяхтнана.

 

- Гэхдээ... гэхдээ...

 

- Миний vр хvvхдvvд намайг хэлсний дагуу Хагридыг хєнддєггvй байсан юм. Гэхдээ шинэ зоог єєрєє залраад ирсэн vед би тэднийг хориглож чадахгvй л дээ. Хагридын анд минь vvрд баяртай.

 

Харри эргэн тойрноо харлаа. Хэдхэн метрийн зайд бvхэл бvтэн аалзны хороо тэднийг тонгойн харж зогсоод эрvv амаа тачигнуулан эв хавгvй толгой дээрх нvд нь эгнээ эгнээгээрээ гэрэлтэнэ. Харри гартаа зэвсэгтэй vхэхийн тулд босохыг завдтал ойд машины дохио хангинан дуугарч хурц гэрэл нvд сохлом гийгvvллээ.

Толгодын доод талд ноён Уизлийн машин дvнгэнэн иржээ. Чийдэн гэрэлтэж дохио чих дvлийрэм хангинаж аалзнууд тал тал тийшээ бут vсэрлээ. Зарим нь арагш ухасхийснээ нуруугаараа савж унаад хэмжээлшгvй урт хєлєє агаарт сарвалзуулна. Форд машин Рон Харри хоёрын ємнє хяхтнан зогсоод vvдээ нээлээ.

 

- Соёотыг аваарай гэж Харри хашгираад урд суудал руу vсрэв.

 

Рон чоноч нохойг гэдсээр нь тэврэн арагш чулуудлаа. Нохой єрєвдєлтэй гийнан хаалга тасхийн хаагдав. Рон хийн хєшvvргийг гишгэж амжаагvй байтал хєдєлгvvр єєрєє дvнгэнэн замаас зайлж амжаагvй аалзнуудыг дайран урагш ухасхийлээ. Бага зэрэг хажуулдан цоорхойгоос гарах vедээ ой шугуйг нэвтлэн зvтгэв. Машин мєчирт цонхоо шавхуурдуулан урагшилсаар нэг танихгvй замаа орлоо.

Харри Роныг харна. Роны ам ангайсан хэвээр авч бvлтийж байсанн нvд нь хэвдээ оржээ.

 

- Бvх юм номоороо юу?

 

Рон хариу хэлэх ч тэнхэлгvй урдах замаа хєшин ширтэнэ.

Тэд таруу ойн замаар явахад Соёот урьдын адил арын суудалд гийнасан хэвээр. Тэгтэл аварга бvдvvн царс модыг шууд чиглэснээ мєчир зєчирийг нь

148

хажуугийнхаа толиор хутга шиг зvслээ. Арван хором хэртэй чичирч шуугиж байтал модонд завсар гарч ахиад л тэнгэр цэлийн vзэгдэв.

Машин гэнэт зогсоход андууд эгээтэй л урд шилээ хага мєргєчихсєнгvй. Тэд Хориотой ойн цоорхойд ирсэн байлаа. Соёот савраараа урд шилийг маажин гарах гэж тэсч ядан тэмvvлнэ. Харрийг хаалга онгойлгов уу vгvй юу Соёот сум шиг vсрэн гараад Хагридын байшингийн зvг сvvл хавчин хурдаллаа. Харри ч бас машинаас гарахад хормын дараа хvзvv нь хєшчихсєн Рон буугаад хєл гараа хєдєлгєж байв. Харри машины хамрыг талархан илбэхэд машин ой руу буцан нисэж тєдхєн бараагvй боллоо.

Харри далдын хар нємрєгєє авахаар байшинд ороход Соёот єєрийнхєє байдаг буланд хучлага дор чичрэн хэвтэж байв. Харри гэрээс гарахдаа хулуу ургасан талбай дээр Роны бvр уруу царайтай зогсож байхыг харжээ.

 

- Аалзыг дагаарай гэнэ шvv! Хагридыг vvний тєлєє хэзээ ч уучлахгvй! Бид амьд vлдсэн маань л аз! гэж Рон ханцуйгаараа амаа арчин гомдолтой vглэнэ.

 

- Арагог єєрийнхєє андуудад муу юм хийхгvй гэж тэр бодсон байлгvй дээ. Yvнд би эргэлзэхгvй байна гэж Харри татгалзан хэлэв.

 

- Хагрид маань солиорсон байхаа! Тэрбээр элдэв амьтан харахад аймшигтай ч аюулгvй гэж vздэг юм байна! Энэ нь юунд хvргэж байгааг хар л даа! Азкабаны шоронд! Биднийг тийш явуулах ямар хэрэг байв аа? Бид тэнд очоод юу мэдсэн юм бэ? гэж хэлээд Рон оромжны ханыг нударгаараа балбан чичирч байлаа.

 

- Маш олон юм мэдсээн! Yгvй дээ гэхэд Харри хэзээ ч нууц єрєєг онгойлгоогvй гэдгийг. Хагрид буруугvй гэдгээ бидэнд хэлэх гэсэн юм байна. За яахав одоо хурдхан явахгvй бол vvр цайх нь гэж хэлээд Харри далдын хар нємрєгєєрєє Роныг хучин зєєлєн тvлхэв. Рон хариуд нь чанга тургижээ. Арагог аалзыг шилтгээний хонгилын єрєєнд єсгєнє гэдэг яавч жирийн санаа биш гэж тvvнд бодогдсон юм байлгvй.

 

Шилтгээнд ойртсон хойноо Харри хєлєє харагдуулахгvйн тулд нємрєгєє доошлуулан хяхтнан дуугардаг хаалгыг болгоомжтой онгойлголоо. Шилтгээнд байдаг єрєє рvvгээ явахадаа харуул хамгаалалтад гарсан хvмvvсийн дэргэдvvр амьсгал даран єнгєрнє.

Тэгж тэгж танхимд очиход ханан зуухны гал vнсэн дотроос єєрєє аслаа. Тэд далдын хар нємрєгєє тайлаад дугуйрсан шатаар унтлагынхаа єрєє рvv єгслєє.

Рон хувцасаа ч тайлалгvй орондоо шургав.

Харин Харрийн нойр огт хvрэхгvй байгаа нь сонин. Тэрбээр орон дээрээ Арагогын хэлсэн vгийг цэгнэн сууна.

Тэгэхлээр ямар ч атугай шилтгээнд аймшигт аьтан байдаг л юм байна. Аймшигт амьтдынхаа дунд байхдаа шидтэнгvvдийн дунд Волан-де-Морт ямар байдаг вэ, тийм л гэсэн vг. Аалзнууд тvvний нэрийг хэлэхээсээ хvртэл айдаг аж. Рон тэр хоёр чухамхvv ямархvv амьтан байдгийг бас хvмvvсийг яаж чулуун хєшєє болгодгийг мэдэж чадаагvй нь л харамсалтай. Хагрид ч бас энэ тухай мэддэггvй юм байна.

Харри шилтгээний нарийхан цонхоор гийгvvлэх сарыг харсаар дэрээ дэрлэн хєлєє жийн хэвтлээ.

Одоо яавал дээр вэ? Одоохондоо мухардалд оржээ. Реддл єєр хvнийг барьсан юм байж. Тэгэхээр Слизериний залгамжлагч гэдэг урьдын адил оньсого хэвээр. Нууц єрєєг хэн онгойлгосон нь ойлгомжгvй юм. Тэр vед нээсэн хvн vv

149

эсвэл єєр хvн юм болов уу? Хэнээсээ ч асуух вэ дээ? Харри Арагог аалзны ярьсныг тухайлан бодсоор хэвтлээ.

Тэгээд vvрэглэж эхэлтэл гэнэтхэн нэгэн бодол гялсхийн орж ирэв. Нойр нь ч хулжжээ. Энэ чинь л тааврын тvлхvvр байж болох юм. Харри єндийн орон дээрээ суулаа.

 

- Рон! Хєєе Рон! гэж тэрбээр харанхуйд шивнэв.

 

Рон зvvрмэглэн байснаа Соёотоос ч дутахгvй гиншлээ.

 

- Хєєе Рон, Тэр охин нас барахдаа... Арагог аалз тvvнийг жорлонгоос олсон гэж хэлсэн шvv дээ. Тэр чинь одоо болтол тэндээ байсаар байгаа юм биш биз? гэж Харри шивнэн хэлэв.

 

Рон сар луу уруу царайлан харсаар нvдээ арчиж байна. Yгvй ер ийм ч юм байх гэж!

 

- Харри чи тvvнийг уйланхай Миртл гэж бодсон юм биш биз дээ?

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1796064/d22/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
377 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
376 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
375 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXIV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8614
374 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-IX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8615
373 6 р бүлэг Маралгоо 2009-04-02 8619
372 Магваны Эрдэнэбат : Эх baagii111 2009-04-07 8625
371 Нутгийн шувуу нуурандаа очиноо-4 [1] vlmedehmaA 2009-02-20 8636
370 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
369 Хүүхэд засварын газар [1] chups 2009-03-25 8691
368 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
367 НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО-Төгсгөл [1] vlmedehmaA 2009-02-20 8701
366 Нутгийн шувуу нуурандаа очиноо [1] vlmedehmaA 2009-02-20 8711
365 аалзны тор-1 [3] finepix 2009-03-18 8726
364 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIII бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8739
363 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XVI бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8743
362 4-р бүлэг. Маралгоо 2009-04-02 8748
361 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-V бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8776
360 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-X бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8784
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 15) Levi`s 2009-06-10 8787
358 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
배너신청
자생병원

배너신청