Бичлэгийн тоо 497

ХУВИРГАХ УУСМАЛ

Профессор МакГонагалл vvдийг аяархан тогшив. Yvд ч чимээгvй онгойн тэд дотогш орлоо. Профессор МакГонагалл Харийг хvлээж бай гээд ганцааранг нь vлдээв.

Харри эргэн тойрноо харлаа. Бvх танхимаас Дамблдорын танхим л хамгийн сонирхолтой ажээ. Харри уул нь энэ жил олон ч танхим харсан даа. Хэрвээ тэрбээр болсон явдлаас айж ичээгvйсэн бол хєєр баяраар дvvрэн байх биз.

Энэ бол дєнгєж сонсогдохуйц чимээ гарах том дугуй тасалгаа байв. Эргэдэг ширээн дээрх олон янзын мєнгєлєг хэрэгслvvд яльгvй утаа баагиулан жингэнэнэ. Хананд тvрvvчийн захирлуудын сайхан жаазтай зурагнууд тайван vvрэглэж байлаа. Танхимын голд хумс бvхий хєлтэй бичгийн том ширээ, тvvний цаадах тавиур дээр vнгэгдэж vрчийсэн шидэт бvрх харагдана.

Харри гэнэтхэн энэ бvрхийг дахин ємсєж юу хэлэхийг нь сонсвол яадаг бол? гэж бодлоо. Тэрбээр хананд єлгєєстэй зvvрмэглэх ид шидтэнгvvдийг болгоомжлон харав. Ахин аз сориод vзвэл гай тvйтгэр болох юм биш байгаа? Зvгээр л орох ёстой тэнхим мєн байсан эсэхийг мэдэх хэрэгтэй юм.

Тэрбээр ширээг сэмхэн тойрч гараад бvрх малгайг тавиур дээрээс авч толгойдоо алгуурхан углалаа. Малгай томдож ноднин жилийнх шиг нvдийг нь халхлаж аж. Харри юу болохыг хvлээн чимээгvй байтал тvvний чихэнд аяархан дуугаар:

 

- Юу хийж байгаагаа мэдэж буй биз, Поттер минь? гэлээ.

 

- Т-тийм ээ. Тvвэг удсаныг минь єршєєгєєрэй, би нэг юм асуух сан... гэж Харри бувтнав.

 

- ...Єєр тэнхимд оруулсан уу гэх гээ юу? Тийм ээ... Чамайг хуваарилахад амаргvй байсан даа. Гэхдээ би одоо урьд хэлснээ л баримтлана. Чи Слизеринд орсон бол сайн сурах байсан даа... гэж бvрх малгайг хэлэхэд Харрийн зvрх тvгшин догдолжээ.

Хєл доорх шат хєвєн одох шиг санагдана. Тэгээд бvрхний ирмэгээс барин толгойноосоо авлаа. Гундаж бохирдсон малгай гарт нь санжигнана. Харри малгайг тавихдаа дотор сэтгэл нь vймрэн эсэргvvцэж байгаагаа мэдрэв.

 

- Чи худал ярьж байна гэж чимээгvй хєдєлгєєнгvй байгаа малгайд чанга хэлсэн авч бvрх хєдєлсєнгvй. Харри малгайг харсаар ар тийш ухартал ард нь хачин чимээ гарахад эргэж харлаа.

Ганцаархнаа байгаагvй бололтой. Хаалганы хажуугийн алтан хєндлєвч дээр харахад хєгшин vсийг нь дутуу зумласан цацагт хяруултай тєстэй гэмээр нэгэн шувуу сууж байв. Нvд нь бvvдийж сvvмийснийг vзвэл ямар нэг євчин

 

109

 

 

туссан бололтой. Харри тvvнийг харж зогсох хооронд шувууны сvvлнээс хоёр гурван од унажээ.

Харри гунигтайгаар толгой сэгсрэв. Єрєєнд хоёулхнаа байх vе Дамблдорын шувуу тvvний нvдэн дээр vхэх нь дутаад байж гэнэ дээ. Яг энэ агшинд шувууны єдєн дээгvvр гал гарснаа, бvр дєл бадран шатлаа.

Харри уулга алдаад, хаа нэгтээ ядахдаа ганц аяга ус байна уу гэж эргэн тойрноо харсан авч юу ч байсангvй. Энэ зуур шувуу галт бємбєлєг болон хувирч чанга хашгирч байснаа хэдхэн агшны дараа тvvнээс ердєє л утаа савссан атга vнснээс єєр юу ч vлдсэнгvй.

Єрєєний vvд нээгдэж ууртай ч гэмээр, баргар ч гэмээр царайлсан Дамблдор орж ирлээ.

 

- Профессор оо... Таны шувуу... Би яаж ч чадсангvй... Шувуу... Шатчихсан... гэж Харри тvгшсэндээ болоод арайхийн хэлэв.

Дамблдорыг тоохгvй инээмсэглэхэд Харри тун их гайхлаа.

 

- Цаг нь болсон доо. Сvvлийн хэдэн єдєр их муу байсан юм. Ийм байдлар удахгvй гэж би тvvнд хэлж л байсан.

Харрийн гайхсан царайг хараад тэрбээр сэргэж:

 

- Энэ чинь Фоукс гэдэг галт шувуу, Харри минь. Галт шувуу vхэхээ болохоор vнснээсээ дахин тєрєхийн тулд шатдаг юм. Чи тvvнийг хар даа... гэв.

Харри яг цагийг нь олж харжээ. Yнснээс жижигхэн єрвийсєн дэдээхэй толгойгоо цухуйлгаж байлаа. Тэр шувуу урьдынх шигээ сvлд сvргvй юм.

 

- Чи тvvнийг шатах єдєр харсан нь харамсалтай. Амьдралынхаа ихэнх vед энэ шувуу сайхан єнгє зvстэй байдаг юм. Гайхалтай сайхан улаан алтан єднvvдтэй гээч. Галт шувуу ч гайхалтай амьтан даа. Тэд том оврын ачаа тээж чаддагаас гадна нулимс нь эмчлэх чадвартай, бас хамгийн vнэнч нєхєр гэж Дамблдор хэлээд ширээнийхээ ард суулаа.

Єєрєє шатах шувууг харж гайхсан Харри яах гэж ирснээ мартсан байсан авч Дамблдорыг єндєр тvшлэгтэй сандалд сууж, тvvнийг цэнхэр нvдээрээ нэвт ширтэх vед бvгдийг санажээ.

 

Гэвч захирлыг vг хэлж амжаагvй байтал єрєєний vvд тар нярхийн нээгдэж Хагрид орж ирлээ. Харц нь ширvvн, сvлжмэл малгайгаа тал дээрээ тавьсан хар vс нь сэгсийсэн гартаа нєгєє vхсэн тахиагаа барьсан хэвээр аж.

 

- Профессор Дамблдор гуай, энэ хэргийн эзэн Харри биш! Би тvvнтэй... за байз... энэ дэгдээхэйг олохоос... хэдхэн агшны ємнє... ярилцаж байсан юм! Ноёнтоон, тvvнд ингэх завдал байгаагvй... гэж омогдуухан хэллээ.

Дамблдор ямар нэг юм хэлэх гэсэн авч Хагридын vгийг таслах аргагvйн дээр мань хvн яриандаа болоод нєгєє тахианыхаа єд сєдийг бутартал савчиж байлаа.

 

- Тэр тийм юм хийж чадахгvй ээ! Би тvvнийг... За байз... Ид шидтэний Яамны ємнє ч тангараглаж чадна...

 

- Хагрид аа, би...

 

- Та... єєр хvн барьчихжээ, ноёнтоон! Би мэдэж байна... Харри хэзээ ч...

 

- Хагрид! Тэр хоёр луу Харри довтлоогvй гэдэгт би итгэлтэй байна гэж Дамблдор чанга дуугаар хэлэв. Хагрид:

 

- Уф! гэж гvнзгий амьсгалахад гарт байгаа тахиа нь санжиганана.

 

- Тэгээд Хагрид чанга чанга дэвсэлсээр гарч одлоо.

 

- Та vнэхээр намайг тэгээгvй гэдэгт итгэж байна уу? гэж Харри найдангуй асуув. Дамблдор ширээн дээрээ унасан єд сєдийг унагах зуураа:

 

110

 

- Тийм ээ, Харри чи биш. Гэхдээ л надад чамтай ярих юм байна гэж Дамблдор хэлэхдээ царай нь ахиад барайжээ.

Дамблдор гараа салаавчлан юм бодох зуур Харри айсан янзтай хvлээж

байв.

 

- Харри, чи надад ямар нэг юм хэлэх гэсэн vv гэдгийг би чамаас асуух ёстой. Юу ч байж болно гэж захирал алгуурхан хэллээ.

Харри юу хэлэхээ мэдсэнгvй. Тэрбээр: <<Эрлийз та нар дараачийнх нь!>> гэж Малфой хашгирсан тухай уйланхай Миртлийн жорлонд буцлаж буй уусмалын тухай бодлоо. Бас тvvнд хоёр ч удаа vг хэлсэн нууцлаг дуу хоолой, <<Хэн ч сонсоогvй дууг сонсон гэдэг бvр ид шидийн ертєнцєд хvртэл муу байдаг>> гэж хэлсэн Роны vгийг эргэн санав. Мєн тvvний тухай тарсан цуу яриа Слазар Слизеринтэй ямар нэг холбоотой байж магадгvй хэмээн єєрийгєє хардаж сэрдсэн тухайгаа бодож байлаа...

 

- Надад хэлэх юм байхгvй профессор оо гэж Харри тvгдрэн хэлжээ.

Жастин, бараг толгойгvй Ник хоёрыг довтолсон явдал бvгдийг айлган цочоожээ. Бараг толгойгvй Никийг хорлосонд сургууль даяараа тvгшиж багаа нь хамгийн хачирхалтай. Хєєрхий хий vзэгдлийг дєнгєхєєр хэн зориглов, аль дээр vхсэн хvнийг дийлэх ямар аймшигтай хvч байв? гэх зэрэг асуултыг хvvхдvvд бие биедээ тавина. Шинэ жилийн ємнє явах Хогвартс-Лондонгийн буухиа галт тэрэгний тийз агшин зуур дуусчээ. Хvvхдvvд сургуулиас бєєн бєєнєєрєє явж байв.

 

- Зєвхєн бид л vлдэх юм байна. Бас Слизериний Малфой, Крэбб, Гойл гурав. Ингээд л vлдэх хvvхдvvд гvйцлээ. Хєгжилтэй амралт болно доо гэж Рон байдлыг vнэлж цэгнэн Харри Гермиона хоёрт ярьжээ.

Крэбб Гойл хоёр Малфойг яг ямагт бvх талаар дуурайж байдаг болохоор хамт амрах гэж vлдсэн юмсанж. Харрийн хувьд бол бараг бvх хvvхэд явж байгаад баяртай байлаа. Тvvнийг хонгилоор явахад нь араа соёотой юм шиг, эсвэл хороор тургидаг юм шиг бvгд л бутран зугтдагт бvр залхаж гvйцжээ. Бас ард нь яваа хvvхдvvд шивнэлдэж зааж дохиж байдагт залхсан аж.

Харин Фред, Жорж хоёр л тэрхvv айж цочсон байдлыг тоглоом наадам болгоно. Тэд Харрийг хармагцаа бvх юмаа хаяад урд нь орон алхахдаа чанга дуугаар: <<Слизериний vе залгамжлагчид зам тавьцгаа! Хамгийн агуу шидтэн явж байхад сєхєрцгєє...>> гэж хашгирдаг байв.

Перси тэднийг эрс шvvмжлэх бvлгээ.

 

- Ингэж тоглодоггvй юм гэж хvйтнээр хэлнэ.

 

- Перси чи ч замаас зайлбал дээр. Харри яарч байгааг харахгvй байна уу... гэж Фред дєнгєнє.

 

- Тvvнийг нууц єрєєнд аяга цай бас соёот зарцтай уулзах таатай уулзалт хvлээж байгаа гэж Жорж хєгжилтэй инээн марзганадаг байлаа.

Жинни энэ байдлыг хараад огт инээдэггvй байв. Єєр хэнийг хєнєєх гэж байна гэж Фредийг Харригаас чангаар асуухад юм уу, эсвэл Жоржыг ид шидээс хамгаалах гэж буй мэт дvр vзvvлэн сармисны том хумс vзvvлэх болгонд Жинни:

 

- Болиоч дээ, та нар гэж гуйдаг байв.

Харри энэ бvхнийг нэг их тоодоггvй байсан ч Фред Жорж хоёр тєдхєн энэ тоглоом наадмаасаа залхжээ. Тэд Харрийг Слизериний vе залгамжлагч гэдэг нь шал дэмий гэж vзсэн учир Харрийн сэтгэл ч амрав.

Харин тэдний энэ тоглоом наадам Драко Малфойн уурыг хvргэдэг байлаа. Тэднийг хармагцаа уурласандаа дэлбэрэх шахна.

 

111

 

- Тvvнийг жинхэнэ шидтэн гэдэггvй болохоор л тэгэж байгаа юм. Єєрєєс нь илvv хvнийг vзэн яддаг гэж чи мэднэ шvv дээ. Гэтэл алдар хvнд чам дээр, ажил тєрєл тvvн дээр бууж байна гэж Рон єєрийнхєє бодлыг тайлбарлажээ.

 

- Мєдхєн энэ бvх явдал дуусгавар болно. Хувиргах шингэн бараг бэлэн болж байна. Одоо долоо хоноход л бид vнэнийг мэдэх юм чинь гэж Гермиона итгэл тєгс хэлэв.

Ингээд хичээл дуусаж тал дахь цас шиг гvн гvнзгий нам гvм байдал шилтгээнд ноёрхох болжээ. Харри нам гvмд сэтгэлээр унасангvй харин ч Хогвартст vлдсэн болгонд Гриффиндорын удирдлагаас бэлэглэсэн эрх чєлєє, амар амгаланд хєєрєн баясаж байлаа. Хэнийг ч уурлуулалгvй, хэнийг ч айлгалгvй галт бамбар асааж, шидэт саваагаар халз тулааны дасгал хийж болох юм. Фред, Жорж, Жинни гурав амралтаараа бас сургуульдаа vлдэхийг дээр гэж vзжээ. Хэрэв тэднийг гэртээ очвол эцэг эх нь Египетэд байдаг Билл рvv хамт явна гэсэн аж. <<Хvvхдийн тоглоом>> хvртэл доош ордоггvй Перси их танхимд ховорхон орж ирэх агаад тайван бус vед багш нартаа туслах нь ахлагч нарын vvрэг гэж vзсэн учраас л амралтаараа энд vлдэж байна гэж албархуу хэлсэн юм.

Шинэ жилийн єглєє хvйтэн цасан цагаан байлаа. Унтлагын єрєєндєє хоёулхнаа vлдсэн Рон, Харри хоёрыг хар єглєєгvvр Гермиона сэрээжээ. Тэрбээр хувцасаа ємсчихсєн, тэр хоёрт бэлэг сэлт авчирсан юм.

 

- Босоод! гэж захираад охин цонхны хєшгийг нээв.

 

- Гермиона, чи ийшээ орох ёсгvй шvv дээ гэж Рон нvдээ гэрлээс халхлан vглэнэ.

 

- Чамд шинэ жилийн мэнд хvргэе. Би босоод цаг болж байна. Уусмалд алтан нvдэн цэцэг хийгээд бэлэн болгочихсон гэж хэлээд Гермиона тvvнд бэлэг єглєє.

Харри сэрмэгцээ босож суугаад:

 

- Чи итгэлтэй байна уу? гэв.

 

- Бvрэн дvvрэн гэж Гермиона хэлээд эцэс тєгсгєлгvй унтах Коростаг зайлуулан орны ирмэг дээр сууснаа:

 

- Бид vнэхээр л ямар нэг зvйл хийх гэж байгаа юм бол єнєє оройноос єєр сайхан цаг олдохгvй гэлээ.

Энэ vед хошуундаа бяцхан боодолтой юм зуусан Букля ууль єрєєнд нисэн орж ирээд Харрийн орон дээр суув.

 

- Сайн уу! Бид андууд хэвээр биз дээ? гэж Харри тvvнийг баярлан угтлаа.

Букля талархлын тэмдэг болгон тvvний чихийг нєхєрсгєєр тоншиход энэ нь тvvний авчирсан бэлгээс хамаагvй илvv санагджээ.

Дурслийхний илгээсэн тэрхvv боодолтой юманд шvдний сойз товчхон захиа байлаа. Захиандаа тэд Харрийг зуныхаа амралтаар сургуульдаа vлдэж болох эсэхийг сонирхсон байв.

Шинэ жилийн бусад бэлгvvд тvvнээс хавьгvй илvv ажээ. Хагрид идэхээсээ ємнє гал дээр халаадаг том лаазтай хар чавганы тос явуулжээ гэдгийг Харри мэдлээ. Рон єєрийнхєє хайртай <<Педдлийн их буунууд>> багийн тухай олон сонирхолтой зvйл бичсэн <<Их бууны сум>> гэдэг номыг бэлэглэсэн байв. Гермиона юм бичих зориулалттай бvргэдийн гоёмсог єд бэлэглэжээ. Харри сvvлчийн боодолтой юмаа задлахад гараар сvлжсэн шинэ цамц, vзэмтэй том амттай бялууг Уизли авхай явуулсан байлаа. Тvvний баяр хvргэсэн ил захидлыг гартаа авч vзээд Харрийн сэтгэл ахиад шаналж эхлэв. Шажигнуур удны дэргэд болсон ослоос хойш хэн ч хараагvй ноён Уизлийн форд машин тvvнд санагджээ.

 

112

 

 

Галзуурсан модтой хийсэн шєнийн тэмцлийн дvр зураг, Рон тэр хоёр ахиад л сургуулийн дvрэм журам зєрчих болсон шалтгаан тvvний ой ухаанд эргэлдэнэ.

Хогвартст болсон оройн зоог vнэхээр гайхамшигтай байсныг хэлэхгvй байхын аргагvй. Эртний судраас авсан жороор найруулсан аюултай уусмалыг уух болсондоо сэтгэл тvгшин айж байсан хvvхдvvд маань ч энэхvv зоогийг ихэд vнэлсэн билээ.

Их танхим тун гайхамшигтай харагдана. Тэнд цан хvvргээр хучигдсан сvлд мод, хурц навчит ороомгоор хийсэн алаг эрээн хэлхээ байсан тєдийгvй хуурай дулаахан шидэт цэс адраас лавсан орж байлаа. Тэнд цугларагсад Дамблдорын удирдлага дор тvvний дуртай шинэ жилийн сvлд дууллыг дууллаа. Хагрид бусдаас чанга дуулж байсан тєдийгvй тvvний хоолой хундагатай єндєгний коктейль уух болгоны дараа улам чангарч байв. Ахлагчийн тэмдгийг нь Фред хэрхэн илбэдсэнийг Перси ажигласангvй. Тэмдэгэн дээрх <<Маанаг>> гэсэн бичгийг харсан хvvхдvvд гайхан инээлдэхэд Перси чухам яагаад гэдгийн учрыг олохгvй байлаа. Харри шинэ цамцаа ємсєн баярт ирсэн юм. Слизеринийхний ширээний ард суугаа Драко Малфой шинэ гоёлыг нь хараад шоолонгуй инээж байсан ч Харри огт тоосонгvй. Тэгж л байг. Бvх юм ёсоороо болоох аваас хоёр гурван цгаийн дараа Малфой таарах шангаа хvртэх юм чинь.

Рон Харри хоёрыг шинэ жилийн гурав дахь зvсэм чунзаа идэж дуусахыг хvлээж байсан Гермиона vдшийн ажиллагааныхаа дэлгэрэнгvй тєлєвлєгєє зохиохын тулд тэднийг дагуулан танхимаас гарав.

 

- Бид одоо дvрд нь хувилах хvнийхээ vс, хумс зэрэг ямар нэг єчvvхэн зvйл олж авах хэрэгтэй байна гэж тэрбээр ердєє л хажуугийн мухлагаас саван авах тухай ярьж байгаа юм шиг хайхрамжгvй єнгєєр хэллээ. Тэгснээ:

 

- Yvнд Малфойн дотны анд Крэбб Гойл хоёр л илvv таарна. Тэд бvх нууцаа хуваалцдаг юм чинь. Бас Дракотой ярилцаж байх vедээ жинхэнэ Крэбб Гойл хоёрыг нэг тийш нь зайлуулах хэрэгтэй байдаг. Тэгэхгvй аваас хамгийн тааламжгvй vед ороод ирж мэднэ. Гэхдээ би бvгдийг тооцоолсон гэж ярихдаа Гермиона нєхдийнхєє гайхсан царай аннзаараагvй дvр эсгэнэ. Тэрбээр нєгєє хоёртоо том шоколадан бялуу хоёрыг vзvvлээд:

 

- Энд жаахан нойсруулсах эм шахчихсан юм. Зvгээр л Крэбб, Гойл хоёрт харагдахаар газар тавих хэрэгтэй. Тэдний ховдог гэдгийг та нар мэдэхгvй биш. Харах л юм бол идэж таарна. Тэгээд л унтчихна. Тэр хоёрыг шал угаах мод байдаг пинд нуучихаад хэн хэнээс нь хэдэн vс зулгаагаад авчих гэв.

Рон Харри хоёр бие биенээ гайхшран харлаа.

 

- Гермиона, миний бодлоор бол...

 

- Энэ чинь муугаар тєгсєж болзошгvй...

Гэвч Гермионагийн нvд яг л профессор МакГонагаллын нvд хааяа ширvvн гялалздаг шиг гялтганаж:

 

- Крэбб Гойл хоёрын vсгvйгээр уусмал vйлчлэхгvй. Та нар Малфойтой ярилцмаар байна уу, vгvй юу? хэмээн шулуухан асуулаа.

 

- За, за. Харин чи яах юм бэ? Хэний vсийг авах вэ? гэж Харри єгvvлэв.

 

- Би аль хэдийн олоод авчихсаан! Милисентийг санаж байна уу? Халз тулааны бэлтгэл хийхэд бид хоёр тулалдсан шvv дээ. Тэр чинь намайг боох санаатай байсан юм. Энэ vед vс миний жанч дээр vлдсэн байлаа. Шинэ жилийн амралтаар тэр гэр лvvгээ явчихсан боловч би буцаж ирмээр санагдаад гэж Слизеринийхэнд ярина гэж Гермиона хэлээд

 

113

 

халааснаасаа жижигхэн шил гаргаж ирэв. Тэрхvv шилэнд цорын ганц богинохон хялгас байлаа.

Ингээд Гермиона нєгєє олон найрлагатай уусмалаа яаж байгааг харахаар явав. Рон яг л шvvхийн ємнє байгаа мэт царайлан Харрийг хараад:

 

- Сургуулийн дvрэм журмыг нэг дор ийм олон удаа зєрчих тєлєвлєгєєг чи урьд ємнє vзсэн vv? гэж асуулаа.

Гэхдээ vйл ажиллагааны эхний хэсэг яг л тєлєвлєгєєний дагуу єчvvхэн ч гажуудалгvй болж єнгєрсєнд Рон Харри хоёр багагvй гайхжээ. Шинэ жилийн цайллагын дараа тэр хоёр Крэбб Гойл нарыг хvлээж хоосон хонгилд нуугдлаа. Харин нєгєє хоёр нь Слизеринийхний ширээний ард хоёулхнаа vлдээд цєцгийн тос бvхий дєрєвдєх амттай боовоо чихэж суулаа. Шоколадан бялуугаа Харри хонгилд ил харагдахаар газар тавьжээ. Крэбб Гойл хоёрыг их танхимаас гарахыг хармагцаа андууд маань орох хаалганы дэргэдэх баатрын баримлын араар хурдхан нуугдав.

 

- Чи ч улам бvдvvрнэ дээ! гэж Рон хvv нєгєє бялууг заан Гойлыг тохойгоороо нудрах Крэббийг харан шивнэлээ. Нєгєє хоёр бялууг шvvрэн авмагцаа том ам руугаа чихэж амтархан идэж гэнэ. Хором хэртэй тэд ховдоглон зажилж байснаа тэр дороо л унтаад єгчээ.

Хамгийн хэцvv нь тэр хоёрыг хонгилоор чирэн агуулах руу аваачих явдал байлаа. Андууд маань нєгєєдvvлээ хувин шал угаах модны хооронд хэвтvvлээд дараагийнхаа ажилд оржээ. Харри хоёр ширхэг vс Гойлын толгойноос авахад Рон ч мєн Крэббийн арзгар vснээс хоёрыг авчээ. Бас тэр хоёрын шаахайг авах хэрэг гарлаа. Тэр хоёрын шаахайд Крэбб Гойл хоёрын хєл багтахгvй нь мэдээж. Vvнийгээ амжуулчихаад андууд маань бас л тvгшсэн хэвээр уйланхай Миртлийн жорлон руу явлаа.

Гермионагийн уусмалаа янзалж буй єрєєнєєс єтгєн утаа баагина. Жанчаараа нvvрээ халхалсан Харри Рон хоёр хаалгыг аяархан тогшоод:

 

- Гермиона! гэлээ.

Тvгжээ дуугарах дуулдаад царай нь улайж догдолсон Гермиона гарч ирлээ. Тvvний ард нєгєє уусмал пор порхийн буцлана. Жорлонгийн суудал дээр гурван шилэн аяга бэлэн байх ажээ.

 

- Олж ирэв vv? гэж охин шивнэн асуулаа.

Харри тvvнд Гойлын vсийг vзvvллээ.

 

- Сайн байна. Би угаалгын єрєєнєєс жанч аваад ирсэн. Та хоёр Крэбб Гойл хоёр болоход том жанч хэрэг болно гэж хэлээд Гермиона том боодолтой зvйл харуулжээ.

Тэд тогоотой юмаа харлаа. Уусмал яг л буцлан байгаа єтгєн хар шавар шиг юм.

 

- Ямар ч алдаа гараагvй гэж найдаж байна гээд Гермиона <<Хvчтэй vйлчлэгч уусмал>> гэдэг толбо болсон номынхоо хуудсыг эргvvлэн шалгаад:

 

- Яг л номонд бичсэн шиг харагдаж байна. Бид vvнийг уусныхаа дараа нэг цаг болоод урьдынхаа тєрхєнд хувирах юм гэлээ.

 

- Одоо тэгээд яах вэ? гэж Рон дуугаа намсган асуув.

 

- Аяганууддаа хувааж хийгээд vсээ нэмцгээе.

Гермиона нєгєє тусгvй ундаанаас аяга бvрт ахиухан хийлээ. Тэгээд нєгєє шилэнд байсан vсээ эхний аяганд чичирсэн гараараа сэгсрэн унагав.

Уусмал буцалж буй данхтай цай шиг шуугиж байснаа хєєсєрлєє. Тэгээд агшин зуур шар ногоон єнгєтэй болов.

 

114

 

- Yгvй ер! Энэ чинь Милисента Булстроудын vнэн тєрх байна. Амт нь ч бас тийм муухай гэж бооцоо тавъя гэж Рон уулга алдлаа.

 

- Одоо та хоёр нєгєє vсээ хий гэж Гермиона тушаав.

Харри Рон хоёр аягандаа нэг нэг ширхэг vс хийлээ. Уусмал шуугин хєєсрєхдєє Гойлынх хvрэн ногоон, Крэббийнх хар хvрэн єнгєтэй болжээ. Рон Гермиона хоёр аяга руугаа гараа сунгатал Харри тэднийг зогсоож:

 

- Байзаарай. Бvгд зэрэг ууж болохгvй. Крэбб Гойл болон хувирсныхаа дараа бид энд багтахгvй. Милисента ч бас лусын дагина биш гэв.

 

- Зvйтэй санаа байна. Єєр єєр єрєєнд орцгооё гэж Рон хэлээд vvд нээлээ.

Yнэт уусмалаасаа нэг ч дусал цалгиахгvйг хичээн Харри хажуугийнхаа єрєєнд оров.

 

- Бэлэн vv? гэж тэрбээр асуулаа.

 

- Бэлээн! гэх Рон, Гермиона хоёрын дуу сонсогдов.

 

- Нэг... хоёр... гурав!

Харри хамраа чимхэн байж уусмалыг хоёр том балгаад хоосолчихлоо. Амт нь яг л ялзарсан байцаа шиг юм.

Тэгтэл олон арван амьд могой залгичихсан юм шиг дотор гэдэс нь арзаганаж гарлаа. Гэдэс хуруу хєл гар нь жирвэгнэнэ. Ямар нэг аймшигтай євчин тусчихсан байвал яанаа? Харри эвхрэн тонгойж амьсгаадаж євдєг дээрээ уналаа. Тэсэхийн аргагvй жирвэгнэх ажээ. Арьс нь халуу оргиж, халуун лав шиг хайлж байна уу даа гэмээр. Тэгтэл бvр гайхалтай юм боллоо! Харсаар байтал гар нь уртсаж хуруу нь бvдvvрч хумс нь єргєсєж хурууны vеvд нь боолтны толгой шиг бондойн томорлоо. Бас vс хємсєг рvv нь буун уртсаж, мєр цээж нь эмзэглэмээр євдєн єргєсєхєд жанч тэсэлгvй яг л хєєж буй орхны бvслvvр шиг пидхийн урагджээ. Шаахайд хєл нь багтахаа болилоо. Дєрвєн хэмжээсээр бага юм чинь аргагvй ээ.

Хувирах vйлдэл эхэлсэн шигээн гэнэтхэн дуусчээ. Харри нvvрээ хvйтэн чулуунд наан хэвтэхдээ жорлонгийн цаад єрєєнд Миртл ямар нэг юманд дургvйцэн бувтнаж байхыг сонслоо.

Тэрбээр шаахайгаа арайхийн тайлаад босов. Ямар ч атугай Гойл болон хувирчээ. Хэдийгээр чичрэн байгаа ч мангар том гараараа Харри єсгийнєєсєє дээш хагас метр шахам богинодсон жанчаа тайлаад Гермионагийн авчирсан жанчыг ємсєж, Гойлын завь шиг шаахайг углаж vзлээ. Yсээ хойш хаях гэсэн боловч гарт нь ширvvн, богинохон vс тааралджээ. Нvдний шилтэй болохоор бvх юм мананд байгаа юм шиг харагдана. Гойл шил зvvдэггvй байж л дээ. Харри шилээ хурдхан авлаа.

 

- Хєєе, та хоёр яаж байнаа? гэж асуусан чинь яг л Гойлын нарийхан сєєнгє дуу гарч байна.

 

- Зvгээр гэх Крэббийн дуу баруун талд нь гарав.

Харри vvдээ нээж цав суусан толь руу ойртлоо. Тvvнийг Гойлын маанагдуу хєнхєр нvд харах ажээ. Харри чихээ маажихад Гойл ч мєн адил.

Роны єрєєний vvд нээгдэв. Тэр хоёр бие биеэ харлаа. Яльгvй цонхигор, арай маанаг тєрхийг эс тоцвол Роныг Крэббээс ялгах арга алга. <<Хєтєвч>> лугаа засуулсан vс сармагчных шиг урт гар нь хvртэл адилхан юмаа.

 

- Хачин юм даа. Vнэхээр гайхалтай! гэж Рон толь руу очоод Крэббийн шантгардуу хамрыг заан харангаа vглэнэ.

 

- Хурдхан явцгаая. Бид бас Слизеринийхний зочны єрєєг эрж олох хэрэгтэй. Замдаа тааралдсан хvvхдийг дагаж явахаас… гэж Гойлын бадриун бугуйд шигдсэн цагныхаа оосрыг сулруулах зуураа Харри хэллээ.

 115  

Рон Харрийг нvд салгалгvй ширтэж байснаа:

 

- Юм бодож байгаа Гойлыг харахад хачирхалтай байна шvv… гэлээ.

Тэрбээр Гермионагийн vvдийг тогшоод:

 

- Чи юунд бvгээд байнаа? Явах боллоо… гэв.

Тэгтэл чанга хахирган дуу гарч:

 

- Би… Би явахгvй ээ. Та хоёр л яв гэлээ.

 

- Гермиона минь, бил Милисента Булстроудыг царай муутай гэдгийг мэднээ. Чамайг гэж хэн ч бодохгvй.

 

- Yгvй ээ… Yнэн хэрэгтээ… Би явахгvй байсан нь дээр. Та хоёр цаг алдалгvй явж vз.

Харри Роныг гайхан харлаа.

 

- Одоо л чи Гойлтой илvv адилхан байна. Багшийг юм асуухад яг ингэж хардаг юм гэж Рон хэлэв.

 

- Гермиона чи зvгээр биз? гэж Харри хаалганы завсраар асуулаа.

 

- Зvгээр ээ… Яг номоороо… Та нар явцгаа.

Харри цагаа харлаа. Yнэт жаран хормын тав нь єнгєрчихсєн байв.

 

- Биднийг буцаад ирэхэд учир явдлаа яриарай гэж Харри хэллээ.

Рон Харри хоёр vvдийг болгоомжтой нээгээд зам чєлєєтэй байхыг хармагцаа явцгаалаа.

 

- Гараа бvv хаялаад бай гэж Харри аяархан хэлэв.

 

- Юу гэнээ?

 

- Крэббийн гар биедээ наалдчихсан юм шиг явдаг юм.

 

- Ингэвэл болох уу?

 

- Арай дээр байна.

Тэд гантиг шатаар газар доорх байр луу буулаа. Эргэн тойронд ганц ч хvн амьтан алга. Слизеринийхэн хаачсан юм болоо? Тэднийг vгvйд Малфой руу очно гэж байхгvй.

 

- Одоо яах вэ? гэж Харри аяархан асуув.

 

- Слизеринийхэн єглєєний цайндаа тэндээс дандаа ирдэг юм гээд Рон газар доорх vvд рvv толгой дохилоо. Тvvнийг vгээ дєнгєж дуусгамагц урт буржгар vстэй нэг охин vvдээр гарч харагдав. Рон тvvний зvг яаран очоод:

 

- Уучлаарай, бид зочны єрєєнд яаж очдогоо мартчихаж… гэлээ.

Охин тvvнийг таагvй байдлаар хараад:

 

- Єршєєгєєрэй, бид єєр єєр єрєєтэй шvv дээ. Би Когтевраных гэлээ.

Тэгснээ тэднийг сэжиглэнгvй харсаар гvйж одов.

Ямар ч арга алга. Харри Рон хоёр чулуун шатаар бууж харанхуйд орлоо. Шалан дээгvvр явахад Крэбб Гойл хоёрын том гутал ихээхэн цуурайтай чимээ гаргах аж. Санаснаас хавьгvй ээдрээтэй болж байгааг тэд мэдэрч байлаа.

Газар доорх дамжих єрєєнvvд хов хоосон. Хєвгvvд ямар хугацаа vлдэж байгааг байнга шалгасаар улам бvр уруудаж байв. Арван таван хормын дараа тэд бvр аргаа барж байтал урд нь ямар нэг юм хєдєлж харагдлаа.

 

- Ай даа! Тэдний нэг явж байх шиг! гэж Рон баясан хэлэв.

Хажуугийн хаалгаар нэг хvvхэд гарч ирлээ. Тэд ойртохоор яарах vед зvрх нь тvгшиж байв. Гэтэл энэ нь Слизеринийхний хvvхэд биш Перси байжээ.

 

- Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж Рон гайхан асуулаа.

Персийн царай уурласан байртай харагдана.

 

- Энэ та нарт хамаагvй. Би буруу хэлээгvй биз, Крэбб ээ? гэж тэрбээр хариулав.

 

- Зам... тийм дээ гэж Рон хэллээ.

 

116  

- Єрєє рvvгээ очицгоо. Ийм єдєр харанхуй хонгилоор тэнэх аюултай шvv гэж Перси эрсхэн єгvvлэв.

 

- Чи тєєрсєн юм байна гэж Рон эсэргvvцлээ.

 

- Би ахлагч. Хэн ч над руу дайрч зvрхлэхгvй хэмээн Перси цээжээ цэхлэн хэллээ.

Гэнэтхэн тэдний ард хэн нэгний дуу гарлаа. Тэдний зvг Драко Малфой яаран явах ажээ. Тvvнийг хараад Харри амьдралдаа анх удаа баярласан юм.

 

- Та нар энд байгаа юм уу? Их танхимд унтчихсан юм биш биз дээ? Би та нарт нэг сонин юм vзvvлэх санаатай эрж байлаа гэж Малфой нєгєє хуучнєєрєє vгээ сунжруулан хэлэв.

Малфой Персийг тун ч таагvй харцаар ширтэнэ.

 

- Уизли чи энэ дор юу хийж яваа юм бэ? гэж тэрбээр шоолонгуй инээмсэглэн асуулаа.

Перси дургvй нь хvрсэн бололтой:

 

- Ахлагчийг аль болохоор хvндэтгэх хэрэгтэй. Таны харьцаа таалагдахгvй байна! гэлээ.

Малфой ахин жуумалзаад Рон Харри хоёрыг араасаа дага гэж зангав. Харри Персигээс уучлал гуйх гэснээ тэр дорхноо ухаарчээ. Рон тэр хоёр дараагийн хонгил руу эргэж амжсан Малфойн араас дагаж явтал:

 

- Энэ Питер Уизли хэтэрхий биеэ тоожээ гэж Малфой хэлэв.

 

- Перси гэгч хэмээн Рон санамсаргvй залрууллаа.

 

- Ямар ялгаа байх вэ дээ. Тvvнийг шєнє дєлєєр ч энд явж байхыг би харсан. Слизериний залгамжлагчийг барина гэж л бодоод байгаа юм гээд Малфой пархийтэл инээв.

Рон Харри хоёр бие биеэ харлаа.

Малфой чийгэнд норсон нvцгэн хананы дэргэд зогсоод:

 

- Шинэ нууц vг маань юу билээ? гэж Харригаас асуув.

 

- Ээ... мм... гэж Харри гvнгэнэнэ.

 

- Єє, саналаа. <<Цэвэр цус!>>.

Хананы хэсэг хажуу тийш болж зай гаргав. Малфой дотогш итгэлтэй алхахад Харри Рон хоёр тvvнийг дагав.

Слизериний их танхим чулуун ханатай урт намхан єрєє агаад ногоондуу дэнлvvнvvд адраас дvvжилжээ. Сайхан хээгээр чимэглэсэн ханан зууханд гал шажигнан асаж эргэн тойронд буй силйбэртэй сандал дээр Слизериний хvvхдvvд суусан харагдана.

 

- Энд хvлээж бай. Би яваад єнєєдєр аавын явуулсан юмыг аваад ирье гэж Малфой тушаагаад ханан зуухнаас алсхан байгаа хоёр сул сандлыг гараараа заажээ. Андууд Малфой чухам юу vзvvлэхийг сониучирхан сандалд суугаад яг л єєрсдийнхєє єрєєнд байгаа мэт дvр vзvvлнэ.

Хормын дараа Малфой гартаа сонины хайчилбар барьсаар хvрч ирлээ.

 

- Уншаад инээцгээ! гэж хэлээд тэрбээр сонингоо Роны хамарт тулган барив.

Рон гайхсандаа нvдээ бvлтийлгэжээ. Хайчилбарыг хурдхан уншаад инээсэн дvр vзvvлэн Харрид єглєє.

<<Єдєр тутмын номлогч>> сонины тэмдэглэлд:

“Ид шидтэний яаманд мєрдєн байцаалт явууллаа. Маглуудын зохион бvтээсэн зvйлийг хууль бусаар ашиглахтай тэмцэх хэлтсийн эрхлэгч Артур Уизлийг єнєєдєр маглуудын машиныг ид шидийн хvчээр єєрчилсний нь тєлєє тавин галлеоноор торгожээ. Энэхvv илбэдvvлсэн машины энэ жил эвдэрсэн

 

117

 газар болох ид шидтэний <<Хогвартс>> сургуулийн ивээн тэтгэх зєвлєлийн дарга ноён Люциус Малфой єнєєдєр ноён Уизлийг огцор гэж шаардсан байна.

 

- Уизли Яамны нэр хvндийг гутаалаа. Тvvнийг ямар нэгэн хууль гаргахад оролцуулж болохгvй нь эргэлзээгvй бєгєєд маглуудыг хамгаалах тухай тvvний гаргасан инээдэмтэй журмыг нэн даруй хvчингvй болгох хэрэгтэй гэж ноён Малфой манай сурвалжлагчид ярьсан байна.

Ноён Уизли тайлбар єгєхєєс татгалзсан бєгєєд тvvний гэргий сурвалжлагчдыг гарахгvй бол гэрийнхээ ороолонг тавина хэмээн заналхийлжээ” гэсэн байлаа.

 

- За ямар байна? Инээж vхмээр байгаа биз! гэж Малфой сонинг Харрийн гараас авахдаа хэллээ. Харри:

 

- Хар-ха-ха гэж доройхон инээв.

 

- Артур Уизли маглуудыг хvндэтгэдэг тєдийгvй тэдний бvх юмыг дуурайх гэж шидэт саваагаа ч хугалахад бэлэн байдаг юм. Уизлийнхныг хараад байхад цэвэр цустай гэж огт хэлмээргvй! хэмээн Малфой хардангуй єгvvлнэ.

Рон, єєрєєр хэлбэл Крэбб галзуурах шахам vрчийжээ.

 

- Крэбб чи яагаад байнаа? гэж Малфой тvvнийг ууртай харан хэллээ.

 

- Гэдэс мушгираад гэж Рон бувтнана.

 

- Эмнэлэг рvv очоодд тэнд байгаа эрлийзчvvдийг миний ємнєєс балбаарай гэж Малфой хэлснээ:

 

- <<Єдєр тутмын номлогч>> сургуульд болсон дайралтын тухай сурвалжлага нийтлээгvй нь хачирхалтай. Дамблдор энэ явдлыг нуух гэсэн байлгvй. Хэрэв иймэрхvv дайралт ойрын vед зогсохгvй бол тvvнийг ус уухаас ч амархан хусна даа. Дамблдор бол хамгийн гайтай амьтан гэж аав дандаа ярьдаг юм. Тэр чинь эрлийзчvvдэд хайртай. Жинхэнэ захирал бол Криви мэтийн амьтдыг сургуульдаа хэзээ ч авахгvй байсандаа гэж vргэлжлvvлэв.

Малфой зураг авч буй дvр vзvvлэхдээ Колиныг тун ч чадмаг дуурайх ажээ. Тэрбээр:

 

- Поттер би чиний зургийг авч болох уу? Надад гарынхаа vсгийг єгч хайрлаач. Поттер би чиний гутлын улыг долоох уу? хэмээн элэглэснээ:

 

- Єнєєдєр та хоёр чинь юу болоод байнаа? гэж тэднийг хараад асуулаа.

Хэдийгээр хожимдсон ч гэлээ Харри, Рон хоёр нэг муу инээхчээн аядав. Гэхдээ Крэбб Гойл хоёр сэтгэхдээ удаа болохоор Малфойн сэтгэл ханажээ.

 

- Ариун Поттер бол эрлийзvvдийн анд даа. Саваагvйгээр юу ч хийж чадахгvй шvv дээ. Баярлаж бахархах мэдрэмжгvй амьтан. Жинхэнэ шидтэн байсан бол хий хоосон цээжлэгч, эрлийз Гермионатай хэзээ ч vерхэхгvйсэн. Тvvнийг Слизериний vе залгамжлагч гэлцээд байгаа шvv! хэмээн урсгалаа.

Рон Харри хоёр одоо л тvvнийг нууцаа илчлэх байх гэж амьсгал даран сонсож байв. Гэвч Малфой дууныхаа єнгийг єєрчилж:

 

- Yе залгамжлагч чухам хэн гэдгийг мэдэх сэн. Би тvvндт тусламаар байна... гэлээ.

Малфой vvнийг мэдэхгvй гэдэг нь илт байв. Рон доод эрvvгээ унжуулан суусан нь Крэббийг улам маанаг харагдуулна. Малфой сэжигтэй юм юу ч ажиглаагvй болохоор Харри чухам юу хэлэхээ агшин зуур сэтгэжээ.

 

- Гэхдээ чи vvний ард хэн байгааг тааварласан биз дээ? гэв.

 

- Би юу ч мэдэхгvй гэж чамд хичнээн удаа хэлэх юм бэ, Гойл минь! Аав юу ч ярьдаггvй юм. Єрєєг сvvлчийн удаа тавин жилийн тэртээ тvvнийг

 118

 энд суралцахаас ч ємнє онгойлгосон гэлцдэг. Гэхдээ тэр бvгдийг мэдэж байгаа. Энэ бол маш том нууц. Намайг их юм мэдэх аваас санамсаргvй чалчина гэж аав минь айдаг юм. Гэхдээ би нэг юм мэднэ. Єрєєг сvvлчийн удаа онгойлгоход эрлийзvvдийн хэн нэг нь алагдсан гэдэг юм. Энэ удаа хэн нэгний бодийг хєтлєх бол дэмий чалчигч Грэйнжер таараасай! гэж харгис дvртэй хэллээ.

Рон Крэббийн мундаг том нударгыг зангиджээ. Хэрэв одоо Малфойг єшиглєж орхивол бvх тєлєвлєгєє нурах болно. Иймд Харри тvvнийг сануулах янзтай харж байв.

 

- Єрєєг онгойлгосон хvнийг барьсан эсэхийг чи мэдэх vv? гэж Харри Малфойгоос асуулаа.

 

- Тэгэлгvй яахав... Тvvнийг хєєчихсєн. Одоо болтол Азкабанд байгаа байлгvй.

 

- Азкабанд гэнээ? Харри учрыг ойлголгvй лавлав.

 

- Азкабан бол шидтэнгvvдэд зориулсан шорон. Чи ч мєн мунхаг юм аа. Yнэнийг хэлэхэд vvнээс ч мунхаг байсан байж магадгvй. Гэхдээ чи єнєєдєр бvх дээд амжилтыг эвдлээ.

Малфой суудалдаа тух муутайхан сууна.

 

- Аав маань намайг vvнтэй бvv орооцолд гэсэн. Yе залгамжлагч нь хийх ажлаа хийвэл барав. Энэ бvх муухай зvйлийг сургуулиас зайлуулах цаг аль хэдийн болжээ. Гэхдээ бид зайгаа барих хэрэгтэй. Аавд ч одоо олигтой юм болохгvй. Єнгєрсєн долоо хоногт Ид шидтэний яам манай шилтгээнд нэгжлэг хийснийг та хоёр мэдэж байгаа.

Харри Гойлын маанаг царайд харууссан дvр тодруулахыг хичээнэ.

 

- Олигтой юм олоогvй л дээ. Аавд маань хар шидийн ёслолын мєргєлд зориулсан маш vнэтэй эдлэлvvд бий. Зочны том єрєєний шалан дор хадгалдаг юм.

 

- Ёстой сайхан! гэж Рон уулга алдлаа.

Малфой тvvнийг эгцлэн ширтэхэд Харри ч бас дуурайв. Роны царай улайж, vс нь хvртэл шаргалтаж, хамар нь аажим аажмаар сунаж байв. Тэдэнд оногдсон хугацаа дуусч байгаа нь тэр. Рон буцаад хуучин тєрхєндєє орж байгаагаа Харрийг хараад л мэдэж авлаа.

Тэр хоёр зэрэг ухасхийн бослоо.

 

- Хурдхан явж гэдэсний эм олж ирье! гэж Рон хашгираад анд хоёр Малфойг анзаараагvй байх гэж итгэн тэрхvv єрєєнєєс гvйн гарлаа.

Харри биеэ жижгэрч байгааг мэдэв. Том шаахай дотор хєл нь холхиндог оргин, жанчныхаа хормойг єргєж явахаас єєр аргагvй байлаа. Тэр хоёр чанга чанга дэвслэн шатаар єгсєж харанхуй хонгил руу очиход Крэбб Гойл хоёрыг тvгжиж орхисон єрєєнєєс ямар нэг юм цохих чимээ гарна. Тэдний шаахайг єрєєний vvдэнд чулуудчихаад андууд маань дан оймстойгоо гантиг шатаар уйланхай Миртлийн єрєє рvv гvйлдлээ.

 

- Ерєнхийдєє бид цагаа дэмий vрсэнгvй шvv. Бид хэн дайралт хийгээд байгааг мэдэж чадсангvй ч маргааш аавд захиа бична. Малфой зочны єрєєнийхєє шалан дор юу нуугаад байгааг шалгуулах биз гэж Рон хаалгаа дєнгєж хаамагцаа амьсгаадан хэлэв.

Харри цав суусан толинд єєрийгєє анхааралтай харлаа. Ахиад л хуучин хэвдээ оржээ. Тэрбээр сэтгэл амарсан янзтай санаа алдаад нvднийхээ шилийг зvvхэд Рон Гермионагийн байгаа бvхээгний vvдийг тогшиж байв.

 

- Гермиона, хурдхан гараад ир. Бид чамд баахан юм яримаар байна.

 

- Та нар явцгаа! гэж Гермиона хаалганы цаанаас хашгирав.

 

119  Харри Рон хоёр бие биеэ харлаа.

 

- Юу болсон юм бэ? Чи буцаад хэвдээ орчихоо биз дээ? Харри бид хоёрын бvх юм номоороо гэж Рон асуув.

Тэгтэл уйланхай Миртл гэнэтхэн бvхээгний хаалганы завсраар гараад иржээ. Тvvний ийм баяртай байхыг Харри хэзээ ч харсангvй.

 

- Ай даа! Одоо л та нар харна даа! Аймаар юм! гэж хэлэхдээ тvvний тунгалаг дvгэрэг царайд хєєр баяр гэрэлтэж байв.

Yvдний тvгжээ дуугараад Гермиона жанчаар нvvрээ бvтээчихсэн уйлсаар гарч ирлээ.

 

- Юу болсон бэ, Гермиона? Милисентийн муухай хамар хэвээрээ vлдчихсэн vv? гэж Рон тvгшин асуув.

Гермионаг жанчаа авахад Рон ар тийш ухрахдаа суултуурт суучихжээ.

Тvvний нvvрэнд дvvрэн хар vс ургасан байв. Нvдэнд нь шар єнгє туяарч, толгойд нь хоёр шовх чих соотойно.

 

- Энэ чинь муурын vс байжээ! Милисент Булстроуд гэртээ муур тэжээдэг болж таарлаа! Харин уусмал маань амьтныг буцааж хvн болгодоггvй юм.

 

- Тийм vv... хэмээн Рон арайхийн дуугарав.

 - Чамд тохирсон аятайхан хоч єгєх байлгvй гэж Миртл баярлана.

 - Санаа зовох хэрэггvй ээ, Гермиона. Одоохон эмнэлэг рvv очицгооё. Хатагтай Помфри хэзээ ч илvv дутуу юм асуудаггvй... гэж Харри яаран ярианд оролцлоо.

Андууд Гермионаг жорлонгоо орхи гэж удаан ятгажээ. Эцсийн эцэст єєр аргагvй болохоор Гермиона ч зєвшєєрлєє. Уйланхай Миртл тэдний араас цангинатал инээж:

 

- Байзаарай, ардаа сvvлтэйгээ мэдэгдэх хэрэгтэй шvv! гэж хашгирна.

Уйланхай Миртл хєєрсєндєє тэнгэрт гарах нь холгvй байлаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1035880/b43/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-II бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8135
416 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
415 Би буруугүй 4 [2] Маралгоо 2009-03-20 8223
414 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 6 [1] Маралгоо 2009-03-13 8234
413 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXI бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8241
412 Журамт гэргий-2 [2] Маралгоо 2009-03-24 8249
411 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
410 Ганцаараа амьдрахад [2] chups 2009-03-25 8260
409 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1] vlmedehmaA 2009-02-20 8297
408 eejee bi har darj zuudellee / belguutei / [2] huld 2009-04-05 8304
407 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8) Levi`s 2008-12-24 8309
406 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14) Levi`s 2008-12-24 8312
405 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8315
404 Дондог, Янжмаа хоёр [3] chups 2009-03-25 8323
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12) Levi`s 2008-12-24 8330
402 Би буруугүй 3 [3] Маралгоо 2009-03-20 8340
401 Журамт гэргий-4 [2] Маралгоо 2009-03-24 8354
400 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8390
399 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13) Levi`s 2008-12-24 8396
398 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 18) file Levi`s 2009-06-10 8436
배너신청
자생병원

배너신청