Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,"Монгол"4

Уншсан 11025 vote 0 2010.08.17 01:00:19

4              Хоёр хүүхэд бохир чулуун гудамжинд тэр чигээрээ үлдсэн юм. Юу гэвэл нэгэнтээ тэднийг сэхээ ороход хэдийн бүрий болж байсан ба бүх бичиг баримт болон тэдний сүүлчийн хөрөнгө болох арван долоон мянга есөн зуун тавин иен бүхий цүнхийг нь хэн нэг нь хэдийн хулуун одсон байжээ. Арав хоногийн турш хог дээрээс олсон ногооны хальс, ялзарсан сонгиныг эс тооцвол бараг борооны уснаас өөр юм амсаагүй харангадаж өлбөрсөн Жаман, идэх юм өгөхийг авхайгаас хүсэх үед л тэд үүнийг анзаарсан байна. Сүүлчийн хүч тамираа барсан хоёр хүүхэд цүнхинйхээ хойноос харамсах ч сэхээгүй болсон байсан ба аз болоход Дэжид охины даашинзны халаасанд үлдсэн гучин долоон иенээс нэгийг нь задалж гудамны эсрэг талд эгнэсэн явган наймаачдаас ганц мантуу аяга буцалсан ус авч өл залгаснаар тэдний харанхуй амьдрал эхэлсэн билээ.

              Нэгэнт буудалдаа орж чадахгүй болсон хийгээд алсын америк байтугай усан боомт ч хүрэх аргагүй болсон манай хоёр хаалганы хажуудах тэрхэн булангаасаа ч холдохоос айн хоргодож байсан нь аргагүй юм. Шанхайн гудамжаар бугшсан гуйлгачин дээрэмчний тоо аливаа хязгаараас хэтэрсэн бөгөөд шөнө болоход хот тэдний бүрэн эрхшээлд орох тул бяцхан хоёр жаалыг амьдаар нь тасдаж идэхээс ч буцахгүй болохыг алд биеэрээ туулж ирсэн хөвүүн сайн мэдэж байв. Дэжидийн хувьд бол хэд хоногийн турш ямарч юм бодох сэтгэх тэнхээгүй, гудамжны бохир чулуун шалыг л гөлрөн суух ажээ. Хятад хүн болоод нохойг үл ойртуулах хуультай тусгай буудлын үүдний харуулууд өчигдөрхөн язгууртан авхай байгаад өнөөдөр гудамжны гуйланчин болсон охиныг сайн таних тул харуулын ахлагчийн зөвшөөрсний дагуу тэднийг эс хөөх учир нэгэн төрлийн хамгаалалтын бүсэд орсон манай хоёр хүүхэд ямарч гэсэн амьд үлдэж чадаад сүүлчийн мөнгөө дуусах хүртэл бүтэн сар амь зогоолоо.

Энэ хооронд өмнө зүгийн халуун зун эхэлж, монгол хүний хувьд бол буузний жигнүүр доторхи шиг халуун ууран дунд тарчилахын зэрэгцээ гол зогоож өл залгах юм олох гэж элдэв арга сэдэх хэрэгтэй болсноор уй гашуунаасаа бага багаар салж амьдралын гашуун үнэнтэй эвлэрэв. Дэжидийн хувьд энэхүү доромж амьдралаар амьдрах ямарч хүсэлгүй бөгөөд утга учиргүй байсан боловч амьд амьтны төрөлх совингийнхоо шаардлагаас гадна өдөр өдрөөр, дусал дуслаар нэмэгдэх нэгэн хүч түүнийг хөдөлгөж байсан нь элгэн садныхаа цусан өшөөг авна гэж бяцхан зүрхнийхээ угт бат тангарагалсан явдал байлаа. Хэрхэн, яаж, хэнээс гэдэг нь одоогоор үл мэдэгдэх авч юун түрүүн амьд үлдэж, өсч том болж, хүч чадалтай болох ёстой гэдгийг хэрсүү ухаан нь түүнд шивнэн шивнэн сануулж байсан юм.

Жаманы хувьд бол бүх юм тодорхойгүй байсан ч эзэн авхай нь хажууд нь байгаа явдал хамгаас чухал байлаа. Юун түрүүн авхайг тэтгэн хамгаалах нь түүний үүрэг бөгөөд нэгэн цагт авхай ухаан сэхээ орж түүнд тушаал өгөхөд өштөн дайсныг олж улаан хоолойг нь хурц шүдээрээ ч болов тас татах болно. Үүний тулд бас л амьд үлдэж, хүч чадалтай болох хэрэгтэй ажгуу. Энэ хооронд мань эр байнга мантуу авдаг байсан өвгөн хятадтай дажгүй харьцаатай болсны зэрэгцээ өөрийн авхайг нэгэн цагт манжаас баян хамаатан нь ирж авах учиртайг танилцуулсан тул ямарч гэсэн буцалсан ус өдөрт нэг удаа үнэгүй авч уух эрхтэй болоод байв. Өвгөн хужаа ч хэдийгээр хөвүүний гэнэн үгэнд үл итгэх боловч хоёр хүүхдийг сэтгэлийнхээ гүнд өрөвдөн үзэх учир үнэт нүүрсээр халаасан уснаасаа л өгөхөөс өөр илүүчлэх юм даанч алга байлаа.

Хөвүүн бас харуулын хараа хүрэх газарт түүнд айх зүйл байхгүйг олж мэдсэн тул өөрийн гэсэн эзэмшлийн бүс тогтоогоод түүн дотроо бол гудамжны хүүхдүүдээс айхгүй маадгархан алхаж олсон хог зүйлсээ бүрэн эзэмшихийн сацуу шөнө голдуу ирдэг согтуу япон дарга нарын нүдэнд өртөж болохгүй болохыг сурч авав. Харин үе үе ирдэг манжуурын цэргийн штабын ногоон дүрэмт хувцастай нүдэнд дулаахан даргыг нүдлэн аваад Дэжидийг дагуулан очиж манжаас ирсэн хүүхдүүд болохоо хэлж ивээлд нь багтсан бөгөөд тэр дарга буудлаас гарахдаа хатаасан далайн ногоонд боож базсан будаа заавал өгдөг болоод байв.

Мөн түүнчилэн өдөржин гудмаар хөлхөх олныг шинжин харж аятайхан гуйлга гуйх аргад мэргэшиж байгаагийн хүчинд өдөртөө биш юмаа гэхэд хоёр хоногтоо ганц мантуу, аяга будааны задгай мөнгө олохоос гадна шанхайн гудамжинд энд тэндгүй байдаг гутал тосолдог жаалуудын адил сойз тавиур гэх мэтийн хэрэгсэлтэй болохыг мөрөөдөн дэл сул мод банзны хугархай, хадаас төмөр утас хайн ганц хоёрыг олж өөрийн буландаа нуун цуглуулж эхэлсэн төдийгүй харбинд байдаг шиг морин тэрэг үзэгдэхгүй байгаад гайхаж хэрвээ ганц морь үзэгдвэл дэл сүүлнээс нь гайгүй сайн хялгас зулгааж авах юмсан гэж бодолхийлэх бөлгөө.

              Нэг өдөр эзэмшлийн бүс дотроо зугаалж яваад нөгөө манжуурын дарга ахаа ирж явахыг золтой л алдчилгүй олж хараад Дэжидийг дуудахаар ухасхийн гүйлээ. “Дэжид авхай... авхай.... нөгөө ах ирж явна. Хурдлаарай” хэмээн тэнхээгээрээ бахиран өмнө нь очиход “Ах” хөмсгөө зангидан Дэжидээс “та хоёр сая ямар хэлээр ярив?” гэж асуулаа. Дэжидийн царай цонхийн айж чичигнэсэн хоолойгоор “манж хэлээр эрхмээ, бид манж хүмүүс шүү дээ” хэмээн арайхийн хариулаад хөвүүний гараас чанга атган хөтлөөд холдлоо. Монгол гэж мэдэгдвэл үхнэ гэж айсан Дэжидийн зүрх чичрэн байж Жаманд энэ дахиж монголоор ган хийж ч болохгүй болохыг хатуу тушааж билээ.

              Дэжидийн хувьд ч басхүү уруу царайлан унжийж суусангүй бөгөөд гагц түүний зиндаа өөр ажээ. Олон хоногийн турш гол хаалган дээр хөдөлгөөнгүй зогсон хэн нэгнийг хүлээдэг байсан тэнгэр язгуурт охин гудамын харалдаах явган наймаачид болон гуйлгачдын нүдэнд дассан байтал гэнэт нэг өдөр харанхуй нийгмийн ёроолд хаягдан гудамжинд гарсан нь хэний ч тааварлаж чадамгүй сонин хэрэг байсны дээр  харуулын ахлагч янгүйза өдөр бүр өөрийн биеэр гарч ирэн мэнд амрыг нь мэдэн хүндлэл үзүүлэх тул тэдний хувьд басч хамаагүй халдаж боломгүй эмээн болгоомжлох сэтгэлийг төрүүлэх ажээ. Үүний дээр өөрийн мантуу ба халуун усаа анхнаасаа авч дадсан ганц жигнүүртэй өвгөн луухааны явган ширээн дээр зарц хөвүүнийхээ хаанаас ч юм олж ирсэн хар бэхний өөдсийг найруулан эртний нанхиад ерөөлийн хоёр үсгийг урнаар бичиж өгсөн нь анзаарч харсан хэн хүний харааг булаан орлогыг нь нэмэгдүүлэх тул бичиг үсэг үл мэдэх явган наймаачдын хувьд шидэт тарни мэт үзэгдэн бишрүүлэх аж. Мөн яг харалдаа нь байх тансаг зоогийн газрын хажууд наалдсан өчүүхэн мухлагын эзэн, өдөржин үүдэн дээрээ хөлсөө арчин хоолой мэдэн хашгирч үйлчлүүлэгч зочдыг урин чангаах ажилдаа охиныг элсүүлэн авсан бөгөөд Дэжид охин өдөржин оройжин мухлагийн эзний зогсох эрхгүй буудлын үүдэнд зогсоод өнгөрөн урсагч хүмүүсийг мухлагтаа урин элдвийг тайлбарласаар өдөр болгон биш юмаа гэхэд ганц хоёр эрхмийг оруулж дөнгөдөг юм. Мөнгөтэй эрхэм үнэтэй хоол авч идсэн үед мухлагын эзэн шаазан заваан хоолонд амтат сүмсийг савхны үзүүрээр хутган хийж өгөх буюу орлого их орсон бол жижиг зоос өгөх нь ч бий. Дэжид харин тэр хишгийг Жаманыг дуудан идүүлэх ба өөрөө бол хөвүүний олж ирсэн болон өөрийн олсон зооснуудаа ариглан байж, зөвхөн өвгөн луухаанаас хаяа нэг мантуу, өдөртөө хэдэн аяга ус авах бөлгөө.

Энэ бол тэдний гудамжны доод зиндааны амьдрал. Түүнээс доош өлбөрч үхэж буй ядарсан гуйлгачид хийгээд өт хорхой, харин түүнээс дээш доншуур наймаачид болон хүн тэрэгчид. Тэгээд бүр дээшээгээ орших баян эрхмүүдийн ертөнц бол тэдний хувьд үүлэн дээрх шамбалын орны амьдрал шиг төсөөлөгдөнө.

              Арван хоёр насандаа Тэнгэрийн орноос доош унаж, хэзээ ч гарч чадахгүй тамын ёроолын энэ эргүүлэгт орсон Дэжид охин, амьд явбал алтан аяганаас ус ууна гэсэн монгол үгийг санаж, амьд л үлдэж чадвал нэгэн цагт эндээс мултарч гарна гэж, дээд тэнгэр дээдсийнх нь ариун сүнс түүнийг орхиогүй гэж итгэн залбирч байлаа. Цөхөрч мохсон сэтгэл оюуныг нь тэтгэгч цорын ганц гал нь өшөөгөө авах хүсэл, зөвхөн өш хонзонгоо авах чин хүсэл байлаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531753/7da/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-II бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8135
416 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
415 Би буруугүй 4 [2] Маралгоо 2009-03-20 8223
414 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 6 [1] Маралгоо 2009-03-13 8234
413 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXI бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8241
412 Журамт гэргий-2 [2] Маралгоо 2009-03-24 8249
411 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
410 Ганцаараа амьдрахад [2] chups 2009-03-25 8260
409 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1] vlmedehmaA 2009-02-20 8297
408 eejee bi har darj zuudellee / belguutei / [2] huld 2009-04-05 8304
407 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8) Levi`s 2008-12-24 8309
406 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14) Levi`s 2008-12-24 8312
405 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8315
404 Дондог, Янжмаа хоёр [3] chups 2009-03-25 8323
403 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12) Levi`s 2008-12-24 8330
402 Би буруугүй 3 [3] Маралгоо 2009-03-20 8340
401 Журамт гэргий-4 [2] Маралгоо 2009-03-24 8354
400 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8390
399 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13) Levi`s 2008-12-24 8396
398 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 18) file Levi`s 2009-06-10 8436
배너신청
자생병원

배너신청