Бичлэгийн тоо 497

Бvлэг 18

ДОББИЙН ХYРТСЭН ШАГНАЛ

Газар доогуур тэнvvчилсэн Харри, Рон, Жинни, Туг vс дєрєв толгойноосоо хєлєє хvртэл норчихсон бас Харри цусан толбо болчихсон єрєєнд ороход тэнд байсан бvх хvмvvс гайхан дуугаа хурааснаа гэнэтхэн нам гvмийг эвдэн:

 

- Жинни! гэж хашгирах дуу гарлаа.

Задгай зуухны ємнє уйлан сууж байсан хатагтай Уизли охиноо хараад ухасхийхэд араас нь ноён Уизли босож хоёулаа охин руугаа очлоо.

Гэвч Харри тэднийг харсангvй. Ханан зуухны дэргэд профессор Дамблдор инээмсэглэн зогсох агаад дэргэд нь профессор МакГонагалл зvрхээ даран, хvндээр амьсгаадан байгаа харагдана. Галт шувуу Харрийн чихний хажуугаар далавчаа сэржигнvvлэн нисэж єнгєрєн Дамблдорын мєрєн дээр суухад хатагтай Уизли Рон тэр хоёрыг ээлжлэн чангаар тэвэрлээ.

 

- Та нар тvvнийг аварчээ! Аварсан байна! Яаж ингэж чадав аа?

 

- Бид бvгдээрээ л vvнийг мэдмээр байна гэж профессор МакГонагалл хэлэхдээ дуу нь урьдынхаасаа зєєлєрсєн байв.

Хатагтай Уизли Харрийг тавихад тэрбээр хэсэг зуур эргэлзсэнээ ширээ рvv очоод шидэт бvрх, эрдэнийн чулуугаар чимэглэсэн илд, Реддлийн єдрийн тэмдэглэлийн єрєвдєлтэй хэсгийг гаргаж тавилаа.

Тэгээд болсон явдлыг ярьж єгчээ. Нам гvм ахуйд тэрбээр биегvй дуу хоолой сонссон тухай, vvнийг аварга могойн дуу гэж ганцхан Гермиона мэдсэн тухай, тэр могой шилтгээний зузаан ханан доторх хоолойгоор мєлхдєг байсан тухай, Рон тэр хоёр аалзнуудыг мєрдєн ойд очиход Арагог аалз сvvлчийн хохирогч хаана vхсэн талаар ярьсан тухай, энэ хохирогч нь уйланхай Миртл байж болох юм гэж таасан тухай, нууц єрєєнд орох хаалга єєр хаана ч биш тvvний жорлонд байгааг мэдсэн тухайгаа арван таван хором хэртэй ярилаа.

Харри бодол санаагаа тєвлєрvvлэхээр дуугvй болов.

 

- Гайхалтай! Та нар чинь сургуулийн олон дvрэм журмыг зєрчин орох vvдийг олсон юм байж. Харин тэндээс яаж амьд гарч ирэв ээ, Поттер? гэж МакГонагалл багш сониуч зангаа дийлэлгvй асуулаа.

Фоукс шувуу цагтаа хэрхэн амжиж ирсэн шидэт бvрх тvvнийг хэрхэн илдээр зэвсэглэсэн тухай Харри яльгvй сєєнгє хоолойгоор ярьж байснаа гэнэтхэн тvгдрэв. Тэрбээр Реддлийн єдрийн тэмдэглэлийн тухай дурсахгvй байхыг хичээнэ. Жиннийг харахад охин ээждээ наалдан хоёр алхамын цаана зогсох агаад нулимс нь тасралтгvй урсаж байв.

<<Хэрэв тvvнийг vнэхээр хєєчихвєл яанаа? Реддлийн єдрийн тэмдэглэл vvрд дуугvй болсон. Тvvнийг ид шидийн аргаар шилтгээнд болсон аймшигт явдлыг охиноор vйлдvvлэхэд хvргэсэн гэж нотлох гээд vз л дээ!>> хэмээн Харри цєхрєн боджээ.

Харри дэмжлэг олох санаатай Дамблдор багшийг харахад тэрбээр vл ажиглагдам инээмсэглэх нvдний шилэнд нь задгай зуухны гал гялалзаж vзэгдэнэ.

 

174

 

- Би нэг юм мэдмээр байна. Лорд Волан-де-Морт Жиннийг чухам яаж илбэдэж чадсан юм бол? Надад байгаа мэдээгээр бол тэр Албанийн ойд нуугдаж байх ёстойсон гэж захирал намуухан асуулаа.

Харрийн сэтгэл баяр хєєрєєр дvvрч зvрх нь амарчээ.

 

- Юу гэнээ? Хэцvv нэрт... Жиннийг илбэдсэн юм уу? Гэхдээ Жинни... тэр чинь... тэр чинь... гэж ноён Уизли гайхан дуу алдав.

 

- Бvх юманд єдрийн тэмдэглэл буруутай. Реддл арван зургаан настай байхдаа тvvнийг хєтєлж байжээ гээд Харри єдрийн тэмдэглэлийг авч Дамблдор багшид vзvvллээ.

Дамблдор багш Харригаас тэмдэглэлийн дэвтрийг аваад норж гэмтсэн хуудсан дээр нь урт махир хамраа унжуулан сонирхон vзэж байв.

 

- Гайхмаар юм. Реддл бол Хогвартсын хамгийн авъяаслаг сурагчдын нэг байсан юм гэж тэрбээр аяархан хэллээ.

Дамблдор багш учраа олохоо байсан Уизли авхай, ноён Уизли руу хандан:

 

- Лорд Волан-де-Мортыг дээр vед Том Реддл гэдэг байсныг цєєн хvн мэднэ. Би тvvнийг тавин жилийн тэртээ энд сургаж байсан юм. Тэр хvv сургуулиа тєгсєєд хамгийн аюултай шидтэн, илбэчингvvдтэй арцалдан алс хязгаарт алга болсон доо. Хар домын нууцад улам гvн нэвтэрсэн юм. Тэрбээр єєрийгєє тоо тоомшгvй удаа єєрчилсєн болохоор Волан-де-Морт нэртэй болоод гарч ирэхэд нь хэн ч танихааргvй байсан билээ. Харгис ширvvн хар Лорд нэгэн цагт сургуулийн ахлагч байсан ухаалаг, сайн хvv хоёрын хооронд адил тєстэй юм алга байлаа гэж ярив.

 

- Гэхдээ манай Жинни тvvнтэй яаж холбогдсон байх вэ? гэж ноён Уизли гайхан асуулаа.

 

- Тvvний... тvvний єдрийн тэмдэглэл. Би єдрийн тэмдэглэлд нь юм бичихэд тэр хариулдаг байсан юм... Энэ жилийн туршид гэж Жинни уйлагнан хэлэв.

Ноён Уизли гайхаж гvйцжээ.

 

- Жинни минь! Чи яаж чадав аа! Би чамд дандаа хэлдэггvйсэн биш билvv? Хэн нэг хvн, ямар нэг юм сайхан ойлгосон мэт дvр vзvvлж болох шvv дээ! Огт танихгvй хvний урхинд орно гэж байх уу даа! Яагаад надад ч юм уу! ээждээ єдрийн тэмдэглэлийг vзvvлээгvй юм бэ? Ийм сэжигтэй юм байхад шvv! Энэ маань хар шидэд автаж гvйцжээ!

 

- Би мэдээгvй юм. Єдрийн тэмдэглэл ээжийн худалдан авсан сурах бичгvvдийн нэгэн дотор байсан юм. Хэн нэг хvн тvvнийг номон дотор хийгээд мартаж дээ гэж би бодсон юм... гэж Жинни цурхиран уйлна.

 

- Жинни Уизли авхайг одоохон эмнэлэгт аваачих хэрэгтэй. Тvvнд хэтэрхий хvнд сорилт тулгарчээ. Шийтгэх барих тухай ямар ч яриа байж болохгvй. Vvнээс хамаагvй ах шидтэнгvvд Волан-де-Мортод хууртагдсан байдаг юм гэж Дамблдор ярианд оролцон хэлэв.

Тэрбээр vvд рvv том том алхаж очоод онгойлгосноо:

 

- Жинни нойр авах бас аяга халуун шоколад уух хэрэгтэй. Надад л лав ингэвэл хvч тамир орох нь илvv байдаг юм гээд охины зvг нvдээ нєхєрсєгєєр ирмэснээ:

 

- Хатагтай Помфри унтаагvй байгаа. Яг одоо мандрагорын шvvс тараана. Василиск могойд хорлогдогсод агшин зуур єєрчлєгдєнє гэж итгэлтэй хэлж чадах байна гэлээ.

 

- Тэгэхлээр Гермиона мєдхєн зvгээр болох нь ээ! хэмээн Рон баясав.

 

175

 

- Бvх муу юм ард хоцорсон гэж Дамблдор багш толгой дохин хэллээ. Хатагтай Уизли Жиннийг тvшсээр єрєєнєєс гарахад яагаад ч учраа олж чадахгvй байгаа ноён Уизли араас нь гэлдрэв.

 

- Минерва минь, энэ явдлыг тэмдэглэж сайхан найрлана байгаа. Та яваад тогооч нартай ярилцахгvй юу? гэж Дамблдор багш инээмсэглэн хэллээ.

 

- Бололгvй яахав гэж профессор МакГонагалл толгой дохиод:

 

- Намайг байхгvйд та Поттер Уизли хоёртой учраа олохоор шийдээ шив дээ? гэж vvдний дэргэдээс асуулаа.

 

- Яг vнэн гэж Дамблдор зєвшєєрєв.

Тvvнийг явахад Харри, Рон хоёр Дамблдорыг тvгшин харлаа. Учраа олно гэдэг чинь юу гэсэн vг вэ? Yгvй л баймаар... гэхдээ шийтгэх юм болов уу даа?

 

- Хэрэв та нарыг дvрэм зєрчих юм бол хоёуланг чинь сургуулиас хєєх болно гэж байсан шиг санагдах юм гэж захирал ярьж эхллээ.

Рон айсандаа нvдээ бvлтийлгэв.

 

- Харин энэ явдал заримдаа хэлсэн vгнээсээ буцах хэрэгтэй болдгийг батлаж байна. Та хоёр сургуульдаа байгуулсан гавъяаныхаа тєлєє онцгой шагнал хvртэх болно. Тэгээд... за байз... хvн тус бvрт хоёр зуун оноо гээд Дамблдор багш инээмсэглэжээ.

Роны царай Валентины єдрєєр Туг vсэд єгсєн цэцэг шиг улайв.

 

- Гэхдээ энд байгаа хvмvvсийн нэг нь яагаад таг дуугvй байгаад байгаа билээ. Тvvнийг энэ аюултай ажилд хэрхэн оролцсон талаар сонсвол сонирхолтой байх сан. Яагаад ийм их даруухан байнаа, Туг vс минь? гэж Дамблдор багш тvvнээс асуулаа.

Туг vсийн тухай таг мартчихсан Харри давхийн цочжээ! Харин Туг vс тэнэгдvv маягтай инээмсэглэсэн хэвээр буланд зогсоно.

Дамблдорын vгийг сонсоод тэрбээр чухам хэнд хэлж байгааг мэдэх санаатай эргэн тойрноо харах аж.

 

- Профессор Туг vс... гэж Харрийг ярихаар завдахад:

 

- Би профессор гэж vv? Yгvй ерєє! Гэтэл би єєрийгєє мангуу амьтан гэж л бодоод байдаг… гэж Туг vс яльгvй гайхасхийн хэллээ.

 

- Бидэн рvv мартуулах шившлэг илгээх гэсэн чинь саваа нь буцаагаад єєрийг нь шившчихсэн юм гэж Рон єгvvлэв.

 

- М-м-м. Єєрийнхєє зэвсэгт єртсєн юм биз дээ? гээд Дамблдор толгойгоо сэгсрэхэд тvvний урт мєнгєн сахал чичирч байлаа.

 

- Зэвсэг гэнээ? Надад зэвсэг байхгvй. Харин энэ хvvд бий. Маш сайхан илд. Танд тvр хэрэглvvлэх байлгvй гэж Туг vс хэлээд Харрийг заана.

 

- Рон минь, профессор Туг vсийг эмнэлэгт хvргээд єг дєє. Би Харрид бас хэдэн vг хэлэх хэрэгтэй байна гэж Дамблдор багш Ронд хэлэв.

Туг vс vvд рvv итгэл муутай гэлдэрлээ. Рон явах зуураа захирал, Харри хоёрыг сониучирхан хараад Туг vсийн тохойноос дэмжин хонгилд гарчээ.

Дамблдор багш єрєєн дундуур явж задгай зуух руу очоод нэгэн сандалд сууснаа:

 

- Суу, Харри гэлээ. Харри сэтгэл догдлон суув. Дамблдор сахлаа илбээд:

 

- Юуны ємнє би чамд талархал илэрхийлэх ёстой. Чи тэр дор жинхэнэ эр зориг гаргажээ. Тэгээгvй бол Фоукс чам руу очихгvй байсан гэж хэлэхдээ нvд нь гялалзажбайлаа.

Тэрбээр євєр дээрээ жигvvрээ хєдєлгєн суух галт шувууны єдийг илбээд:

 

- Тэгэхлээр чи тэнд Том Реддлтэй учирчээ. Чи л тvvний сонирхлыг илvv их татсан юм байж дээ… гэж бодлогошрон хэлэв.

Гэтэл Харрийн санаа сэтгэлийг зовоож байсан зvйл гэнэтхэн зад vсрэн:

 

176

 

- Профессор оо… Реддл намайг єєртэйгєє адилхан гэсэн… Хачин адилхан гэсэн шvv… гэлээ.

 

- Тэгж хэлсэн vv? Харин чи юу гэж бодож байна? хэмээн хэлэхдээ Дамблдор багш єтгєн буурал хємсгєн доорх нvдээрээ Харрийг анхааралтай ширтжээ.

 

- Огт тєсгvй гэж бодож байна! Би Гриффиндорт сурдаг шvv дээ... гэж Харри хэтэрхий чанга хэллээ.

Тэрбээр дуугvй болсноо сэтгэлд нь бас л эргэлзээ тєрж:

 

- Профессор оо, намайг Слизеринд орвол илvv сайн юм гэж шидэт бvрх хэлсэн юм аа. Намайг могойн хэлээр ярьж чаддаг болохоор ихэнх хvvхдvvд Слизериний vе залгамжлагч гэж vздэг гэлээ.

 

- Салазар Слизериний vлдсэн цорын ганц удам могойн хэлээр ярьдаг учраас л чи могойн хэлээр ярьдаг юм даа, Харри. Хэрэв би андуураагvй бол чамайг сорвиор шагнасан шєнєє тэрбээр єєрийнхєє хvч чадлын нэгээхэн хэсгийг чамд санамсаргvй шингээчихсэн юм. Уул нь ингэе гэж бодоогvй гэдэгт итгэлтэй байна гэж Дамблдор шивнэн хэлэв.

 

- Волан-де-Морт надад... єєрийнхєє хэсгийг шингээсэн байх нь ээ? гэж хэлэхдээ Харри аянганд ниргvvлсэн мэт харагдана.

 

- Тийм л болж таарч байна.

 

- Тэгэхээр би Слизеринд байх ёстой ажээ. Шидэт бvрх надад шингээсэн хэсгийг мэдээд... гэж Харри аргаа баран хэлээд Дамблдор багшийг харахад:

 

- ...Гриффиндорт хуваарилсан гэж Дамблдор тайвшруулан хэллээ. Тэгснээ:

 

- Харри минь ийм байна л даа. Салазар Слизерин єєрийн хайртай сурагчиддаа байдаг овсгоотой, шийдвэртэй, нуух юу байхав бас сургуулийн дvрэм журмыг хайхардаг чанаруудыг нь єндєр vнэлдэгбайсан юм. Энэ олон чанар чамд бvгд бий. Бас могойн хэл мэддэг ховорхон авъяас байна. Гэхдээ шидэт бvрх чамайг Гриффиндорт хуваарилсан байдаг. Яагаад гэдгийг мэдэх vv? Бодоод vз дээ!... гэлээ.

 

- Яагаад гэвэл намайг Слизеринд бvv хуваарилаач гэж гуйсан учраас л... гэж Харри сэтгэл зовнин єгvvлэв.

 

- Яг vнэн. Чухам vvнд л чиний Том Реддлээс ялгарах чанар байгаа юм. Хvн гэдэг чинь зан араншингийн чанар биш єєрийн нь сонголт байдаг юм шvv дээ гээд Дамблдор дахин инээмсэглэлээ.

Харри сонссон зvйлдээ итгэж ядан хєдєлгєєнгvй суусаар.

 

- Чи Гриффиндорт тохиолдлоор ороогvй гэдэгт чинь єєр баталгаа хэрэгтэй байгаа бол энд юу гэж бичсэнийг унш даа. Дамблдор багш професоор МакГонагаллын ширээ рvv очоод цус болсон мєнгєн сэлмийг авч Харрид сунгав. Харри учрыг нь ололгvй илдийг эргvvлж харав. Илдний эрдэнийн шигтгээ галын гэрэлд гялалзана. Бариул дор Годрих Гриффиндор гэдэг нэр шигтгээстэй байгааг уншлаа.

 

- Энэхvv илдийг шидэт бvрхнээс зєвхєн жинхэнэ Гриффиндорын хvн л гарган авч чадна гэдгийг мэдэж ав, Харри.

Хоёулаа хэсэг дуугvй суулаа.

 

- Одоо чамд юу хэрэгтэй вэ гэхээр хоол унд, амралт хоёр. Єрєєндєє очиж гар нvvрээ угаагаад баярын ширээнд суу. Харин би Азкабан руу захидал бичнэ. Ойн харуулаа гаргах хэрэгтэй. Далимд нь бас <<Єдєр тутмын номлогч>> сонинд захидал бичье гээд ширээний дээд нvдийг татан бэх гаргаж ирснээ vзгээ хутгаар хурцлаад:

 

177

 

- Одоо бидэнд хар домын урлагаас хамгаалах шинэ багш хэрэгтэй байна. Энэ хичээлийн багш нар манайд удаан тогтохгvй юм даа... гэлээ.

Харри босож vvд рvv очоод хаалгыг нээхээр бариулд хvртэл хаалга гэнэтхэн тасхийн нээгдээд хана цохиж буцаж ойв.

Босгон дээр галзуурсандаа нvvр нь муруйсан Люциус Малфой зогсож байлаа. Ард нь бvх биеэ ороолтоор ороосон Добби атийн хvлээнэ.

 

- Оройн мэнд, Люциус минь гэж Дамблдор эелдэгээр мэндлэв.

Малфой Харрийг унагах шахан зvтгэсээр ширээнд ойртлоо. Айж сандарсандаа Добби араас нь шурдхийн оров.

 

- Ингэхэд та буцаад ирсэн юм байна. Ивээн тэтгэх зєвлєл таныг зайлуулсан боловч та зєвлєлийн шийдвэрийг дагасангvй шив дээ. Хогвартст буцаад ирэх боломжтой гэж тооцсон байх нь гэж Малфой хэлээд хvйтэн харцаар Дамблдорыг нэвт шувт сvлбэнэ. Дамблдор урилгагvй зочинг тайван яльгvй инээмсэглэж харснаа:

 

- Ивээн тэтгэх зєвлєлийн танаас бусад арван нэгэн гишvvд бvгд надад хандсан гэдгийг танд яаран дуулгамаар байна, Люциус минь. Амаргvй ч гэсэн ил тод яриа болсон доо. Ээлжит хохирогч нь Артур Уизлийн охин байсныг мэдмэгцээ зєвлєл намайг яаран буцаахаар шийдсэн юм. Байдал иймэрхvv байхад надаас илvv захирал олдохгvй гэж бvгд бодсон бололтой байсан даа. Бас хачирхалтай зvйл ч бий. Зєвлєлийн зарим гишvvд гэр бvлд нь ч хор учруулж мэдэх шившлэгээс айгаад намайг зайлуулах бичигт зєвшєєрєл єгсєн гэж байгаа гэв.

Тэртээ тэргvй цонхигор царайтай ноён Малфой улам зэвхийрч, нvд нь бvр онийжээ.

 

- Тэгээд та довтолгооныг зогсоож чадаа юу? Гэмт этгээдийг бариа юу? гэж тохуурхан асуув.

 

- Тийм ээ гэж Дамблдор бас л инээмсэглэн хэллээ.

 

- Тэр чинь хэн юм бэ?

 

- Нєгєє л харгис хар Лорд. Харин энэ удаа єєр хvнээр дамжин довтолж байсан аж. Энэ єдрийн тэмдэглэлийн тусламжтайгаар. Дамблдор багш ноён Малфойг сорьсон янзтай харснаа голдоо том нvх бvхий хар дэвтрийг тvvнд сарвайлаа.

Энэ vед Харри гэрийн vйлчлэгчийг харж байжээ. Добби єдрийн тэмдэглэлийг харснаа гэнэтхэн хачин болчихлоо. Том ногоон нvдээ бvлтийлгэн єдрийн тэмдэглэл рvv, дараа нь ноён Малфой руу зааж Харрид харуулаад нударга зангидан толгойгоо балбаж гарав.

 

- Мэдлээ гэж ноён Малфой аялгуулан хэлэхдээ Доббийг яаж байгааг харсангvй.

 

- Ухаалаг тєлєвлєгєє шvv. Хэрэв Харри... гэж хэлэхдээ Дамблдор багш Малфойн нvдийг анхааралтай харах агаад дуу хоолой нь огт єєрчлєгдсєнгvй.

Малфой хvvг тvргэн зуур нэвт шувт ширтлээ. Захирал vргэлжлvvлэн:

 

- ... Бас тvvний анд Рон хоёр энэ дэвтрийг олоогvй бол би бvх юманд Жинни Уизлийг буруутай гэж vзэх байлаа. Єєрийнхєє хvсэл зоригоос гадуур хийсэн гэж хэн ч, хэзээ ч нотлож чадахгvй шvv... гэлээ.

Ноён Малфой дуугvй зогсоно. Тvvний нvvр баг шиг болжээ.

 

- Одоо ямар vр дагаварт хvргэснийг бодоод vз дээ. Уизлийнх бол шидтэний ертєнц дээрх хамгийн нэртэй, цэвэр цустай гэр бvлийн нэг. Артур ыУизли болохоор Маглуудыг хамгаалах хууль зохиосон хvний

 

178

 

нэг. Гэтэл тvvний охин холимог цустай хvvхдvvдийг хєнєєгєєд байдаг. Тvvнд болон тэр хуулинд юу болохыг бодоод vз дээ! Єдрийн тэмдэглэлийг олж уншаад дараа нь тэмдэглэл байхгvй болсон явдал том амжилт.

 

- Тийм ээ, том амжилт гэж Малфой хvчлэн хэллээ.

Тvvний ард уяатай юм шиг зогсох Добби єдрийн тэмдэглэл, эзэн хоёр ээлжлэн харснаа толгойгоо балбаж байв.

Тэгтэл Харрийн санаанд нэг юм гялсхийн орлоо. Тvvнийг ойлгосон янзтай толгой дохиход Добби булан руу ухран, єєрийгєє шалгахаар шийдсэн бололтой чихээ мушгиж гарлаа.

 

- Ноён Малфой, энэ єдрийн тэмдэглэл Жиннид яаж очсоныг та мэдэхгvй юу? гэж Харри тvvний зvг ойртон асуув.

 

- Тэр заваан амьтан хаанаас авсныг би яаж мэдэх юм! Гэвч Харрийг єнєєдєр юу ч айлгаж чадахааргvй байв.

 

- Тийм ээ, энэ дэвтрийг та <<Флориш, Блоттс>> дэлгvvрт байхдаа тvvнд шургуулчихсан юм. Та тэгэхдээ тvvний тогооноос хувиргалын сурах бичиг аваад дараа нь буцааж хийснийг би санаж байна. Тийм учраас л энэ дэвтэр сурах бичиг дотор байсан юм аа.

 

- Та маргах уу?

Малфой хувхайрсан хуруунуудаа нэг базаж, нэг тавина.

 

- Нотлох гээд vз л дээ гэж тэрбээр сийгvvлэн хэлэв.

 

- Yvнийг хэн ч нотлож чадахгvй гэж Дамблдор багш хэлээд Харрийг харан инээмсэглэж:

 

- Ядахдаа Том Реддл єдрийн тэмдэглэлийн хуудаснаас алга болчихсон. Гэхдээ л Люциус минь танд урьдчилан анхааруулъя. Волан-де-Мортын эд юмсыг баруун солгойгvй бvv тараагаад бай. Нэг юм нь буруу гараар орох аваас энэ ажил таных гэдгийг Артур Уизли нолтлож чадна. Yvнд эргэлзэхгvй байна гэлээ. Люциус Малфой хэсэг зуур хєдлєлгvй зогссоноо шидэт саваагаа авах гэсэн бололтой баруун гар нь татгасхийхийг Харри харжээ. Гэхдээ байдлыг ойлгоод гэрийн vйлчлэгч рvvгээ хандан:

 

- Явъя, Добби! гэлээ.

Тэрбээр vvдийг тvлхэж онгойлгоод гэрийн vйлчлэгч араас нь дуулгавартай дагасан авч эзэн нь тvvнийг єрєєнєєс єшиглєн гаргав. Добби євдсєндєє гаслан, хонгилын vзvvр хvртэл гасласаар байлаа. Хєєрхийд яаж туслах вэ? гэж Харри хємсєг зангидан бодов. Тэгтэл арга олджээ.

 

- Профессор Дамблдор гуай, єдрийн тэмдэглэлийг ноён Малфойд буцаан єгчболох уу? Тэгье л дээ! гэж яаран гуйлаа.

 

- Болно, Харри. Харин цайллагатайгаа бvv мартаарай гэж Дамблдор багш хэлжээ.

Харри єдрийн тэмдэглэлийг шvvрэн аваад єрєєнєєс гvйхээрээ гарлаа. Булангийн цаана Доббийн орилох сонсогдоно. Тєлєвлєсєн зvйл нь гэнэтхэн бvтэхгvй болбол яанаа гэж айсан Харри хєлєє яаран шаахайнаасаа сугалаад, норж заваарсан оймсоо тайлж аван єдрийн тэмдэглэлийн гадуур углаад тэдний араас хvнгvй хонгилоор хурдаллаа.

Тэднийг шатны тавцан дээр байхад гvйцэж очингуутаа амьсгаадан байж:

 

- Ноён Малфой, vvнийгээ буцааж ав... гэж хэлээд оймсоо Малфойн гарт шургуулчихав.

 

- Бас юу вэ?...

Малфой єдрийн тэмдэглэлээс оймсыг мулталж аваад хажуу тийш шидэхдээ Харрийг тун ч ууртай харж байлаа.

 

179

 

- Чи ч эцэг эх шигээ муугаар дуусах юм байна даа. Ойрын vед шvv. Тэд бас л тэнэг байсан болохоороо бусдын хэрэгт хуруу дvрдэг байсан юм. Явъя Добби. Явъя гэж танд хэлж байна шvv! гэж ууртай аядуухан дуугаар заналхийлжээ.

Гэвч Добби хєшсєн юм шиг зогсоно. Тэрбээр шидсэн заваан оймсыг унаагvй байхад нь барьж аваад vнэт эрдэнэс олсон юм шиг шимтэй харж:

 

- Эзэн Доббид оймс єглєє. Эзэн Доббид vvнийг єгчээ... хэмээн гайхшран хэлэв.

 

- Юу гэнээ? Чи тэнд юу гэж бувтнаад байнаа? гэж ноён Малфой уурслаа.

 

- Добби оймсыг хvлээн авлаа. Эзэн шидсэн, Добби барьсан, Добби... Добби чєлєєтэй болсон гэж гэрийн vйлчлэгч аз жаргалдаа итгэж ядан шивнэх ажээ.

Ноён Малфой гэрийн vйлчлэгчээ харснаа Харри руу довтлон:

 

- Чи л миний зарцыг авчихлаа! гэв.

Гэтэл Добби: Одоо чи Харри Поттерт хор хvргэж чахагvй хэмээн хашгирлаа. Нэг юм тvжигнэснээ ноён Малфой ар тийш огло vсэрчээ.

Тэрбээр нэг дор гурав дєрєв бємбєрєн шатаар доош унаснаа талбай дээр нэг бєєрєнхий юм болон унав. Уурласандаа улаан хvрэн болсон Малфой vсрэн босоод шидэт саваагаа гаргасан авч Добби тvvнийг урт нарийхан хуруугаараа зангаад:

 

- Одоохон яв. Чи Харри Поттерт хvрэх ёсгvй. Чи одоо явах болно гэж тушаалаа.

Люциус Майфой ч vгэнд нь оржээ. Тэрбээр мань хоёрыг ууртай vзэн ядсан харцаар хараад жанчаа нємрєн талбайгаас гарч хонгил руу одлоо.

 

- Харри Поттер Доббийг чєлєєллєє! Харри Поттер Доббийг чєлєєллєє хэмээн гэрийн vйлчлэгч Харрийг баясан харах зуураа чанга дуугаар орилно. Тvvнийд дvгэрэг нvд ойрын цонхоор тусах сарны гэрэлд гялалзаж байлаа.

 

- Би vvнээс илvv юм хийж чадсангvй. Гэхдээ Добби чи миний амь насыг хэзээ ч урьдчилан аврахгvй гэдгээ надад амла гэж Харри инээмсэглэн хэлэв.

Гэрийн vйлчлэгчийн муруй нvvр царайд сайхан инээмсэглэл тодорлоо. Тэрбээр чичирсэн гараараа тvvний оймсыг ємсєж байхыг Харри харж байснаа гэнэтхэн нэг юм санаад:

 

- Надад нэг асуулт байна... Надад учрах гээд байгаа аюул хэцvv нэрттэй ямар ч холбоогvй гэж чи тэгэхэд хэлсэн биз дээ? Гэтэл юу болов? гэлээ.

 

- Энэ чинь тvлхvvр байсан юм аа, ноёнтоон. Добби танд сануулсан. Дээр vед хар Лордыг зvгээр л нэрээр нь хэлдэг байсан юм. Харин шинэ нэртэй болсноос нь хойш энэ нэрийг хэлэхээ байсан ойлгов уу? гэж Добби тов тодорхой зvйлийг тайлбарлаж байгаа мэт нvдээ улам том болгож хэлэв.

 

- Ойлголоо гэж Харри итгэл муутайхан хэлээд:

 

- За, би явахаас даа. Дор баяр тэмдэглэж байгаа... Бас Гермиона мєдхєн сэрнэ... гэлээ.

Добби нарийхан гараараа Харрийг чанга тэврээд:

 

- Харри Поттер Доббийн бодож байснаас хавьгvй агуу юм. Баяртай, Харри Поттер гэж асгартал уйлан хэлжээ.

Тэгээд баярын буудлага шиг нvргэлсэн чимээ гарснаа Добби алга боллоо.

 

Харри Хогвартст байхдаа олон баярт оролцсон хэдий ч vvнтэй адил байхыг хэзээ ч харсангvй. Бvгд л гоёлын хувцасаа ємсєєд хичнээн их баяр

180

баясгалан авчирсан гээч! Гермиона тvvнийг: <<Чи ялсаан, Харри!>> гэж баярлан хашгирч угтсан бол Жастин ширээний араас vсрэн босоод тvvнийг сэжиглэж байсандаа эцэс тєгсгєлгvй уучлал гуйж гарыг нь дугтарч байлаа. Харин дєрєв хагас гэхэд Хагрид гэнэтхэн хvрч ирсэнээ Харри, Рон хоёрыг хамраараа таваг мєргєтєл шахуу чангаар мєрийг нь алгадав. Тvvний дараа профессор МакГонагалл энэхvv баярт vйл явдлыг тохиолдуулан захирлын зєвлєлєєс шалгалтыг хойшлуулах боломжтой гэж vзсэнийг дурьдаад (<<Ямар харамсалтай вэ!>>) гэж Гермиона халаглажээ. Харри Рон хоёры авсан дєрвєн зуун оноо энэ жил Гриффиндорынхон сургуулийн цомыг дахин нэг жил хадгалах боломжийг хангалаа хэмээн нэмж хэлжээ. Тэгтэл Дамблдор захирал босоод харамсалтай нь хар хvчнээс хамгаалах хичээлийн багш цаашид багшлахгvй, оюун ухаанаа эмчлvvлэхээр явж байгааг дуулгахад хvvхдvvд хашгиралдан хэд хэдэн профессор ч дэмжиж харагдав.

 

- Харамсалтай л байна. Надад дєнгєж таалагдаж эхлэсэн юм сан... гэж жимсний чанамалтай бялуу vмхэх зуураа Рон бувтнана.

Харри амьдралдаа хэзээ ч ийм жаргалтай байж vзсэнгvй. Зуны хичээлийн сvvлийн єдрvvдэд халуун нартай байлаа. Хогвартс буцаад хэвийн байдалдаа оржээ. Гэхдээ яльгvй зvйл єєрчлєгдсєн байв. Хамгаалах урлагийн хичээлийг хойшлуулж (<<Хамгаалах хичээлийн дадлагын ажил их юм чинь дээ>> гэж Рон Гермионаг тайтгаруулж байлаа), ивээн тэтгэх зєвлєлєєс Люциус Малфойг хєєжээ. Харин Драко маань Хогвартсыг єєрийн эзэмшил мэт дvртэй явдгаа больсон байна. Тvvний дvр тєрх ямагт гомдолтой, баргар харагдах ажгуу. Харин Жинни баяр хєєрєєр гэрэлтэж явдаг байлаа. Явах цаг хурдан, бvр дэндvv хурдан болчихлоо. Манай анд Харри, Рон, Гермиона, Фред, Жорж, Жинни нар Хогвартс Лондонгийн буухиа галт тэргэнд суудлаа эзэлжээ. Амралт эхэлэхд хэдхэн цаг vлдсэн учраас сурагчид ид шид vзvvлж болох боломжоо ашиглан дуртай зvйлээ хийцгээж байлаа. Алга болдог хєзрєєр наадан, ихэр хоёр vлдсэн сvvлчийн цаасан бууг буудуулж, шившлэгийн тусламжтайгаар бие биеэ зэвсэггvй болгоцгооно. Харри vvнийг маш сайн хийж байв.

Кингс-Кросс буудалд бараг хvрсэн хойноо Харри нэг зvйлийг гэнэтхэн саналаа.

 

- Перси ямар нэг юм хийгээд дараа нь ичиж зовохдоо хэнд ч бvv хэлээрэй гэж чамд хэлснийг санаж байна уу, Жинни? Энэ юу байсан юм бэ?

 

- Саналгvй яахав. Перси найз охинтой болсон байхгvй юу гээд Жинни хи, хи инээлээ.

Номын ард зогсож байсан Фред баахан юм Жоржын толгой дээрээс унагаад:

 

- Юу гэнээ? гэв.

Когтевраны ахлагч Пенелопа Кристалл. Тэр чинь зунжингаа тvvнд захидал бичсэн юм. Тэд сургууль дотор нууцаар уулздаг байхгvй юу. Би нэг удаа хоосон ангид гvйгээд орсон чинь тэр хоёр vнсэлцэж байсан юм. Дараа нь тэр охин руу довтлоход... ойлгож байна уу... Перси бvр учраа олохоо больчихсон. Та нар тvvнийг дооглохгvй биз дээ? хэмээн Жинни тvгшин асуулаа.

 

- Би юу? Тэгэхгvй ээ гэж Фред царай нь туяаран хэлжээ.

 

- Тэгэлгvй яахав, дооглохгvй гэж Жорж дэмжлээ. Буухиа галт тэрэг хурдаа саан зогслоо.

Харри vзэг, хэсэг цаас гаргаж ирээд Рон, Гермиона хоёрт хандан:

 

- Энэ Дурслийн утасны дугаар гэж хэлээд хоёр дахин бичсэнээ дундуур нь ижил хуваагаад тэр хоёрт єгч:

 

181

 

- Єнгєрсєн зун би утас яаж ашигладгийг аавд чинь зааж єгсєн. Аав чинь чамд хэлээд єгнє. Над руу утасдаарай. Хоёр сар ганцхан Дадлитай ярина гэдэг байж болшгvй хэрэг! гэж Ронд хэлэв.

 

- Ямар баатарлаг vйл бvтээснээ нагац ах, эгчдээ яриач. Тэд чамаар бахархах болно гэж шидэт хаалтны ємнє очих vедээ Гермиона хэлжээ.

 

- Бахархах гэнээ? Тэд бvр харамсах байлгvй! Зээ нь тэр олон удаа vхлийн ирмэг дээр очсон мєртєє амьд vлдсэн байдаг! Тэд бахардаж vхэх байлгvй гэж айж байна! Андууд энэ удаа магл, шидтэн гэдэг хоёр ертєнцийг тусгаарлагч саадыг элдэв саад бэрхшээлгvйгээр нэвтэрч чадлаа.

 

~~Тєгсєв~~

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1796076/58f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-II бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8135
416 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
415 Би буруугүй 4 [2] Маралгоо 2009-03-20 8223
414 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 6 [1] Маралгоо 2009-03-13 8234
413 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXI бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8241
412 Журамт гэргий-2 [2] Маралгоо 2009-03-24 8249
411 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
410 Ганцаараа амьдрахад [2] chups 2009-03-25 8260
409 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1] vlmedehmaA 2009-02-20 8297
408 eejee bi har darj zuudellee / belguutei / [2] huld 2009-04-05 8304
407 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8) Levi`s 2008-12-24 8309
406 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14) Levi`s 2008-12-24 8312
405 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8315
404 Дондог, Янжмаа хоёр [3] chups 2009-03-25 8323
403 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12) Levi`s 2008-12-24 8330
402 Би буруугүй 3 [3] Маралгоо 2009-03-20 8340
401 Журамт гэргий-4 [2] Маралгоо 2009-03-24 8354
400 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8390
399 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13) Levi`s 2008-12-24 8396
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 18) file Levi`s 2009-06-10 8436
배너신청
자생병원

배너신청