Бичлэгийн тоо 497

ШИДЭТ ЄДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Гермиона эмнэлэгт хэдэн долоо хоног хэвтжээ. Шинэ жилийн амралт дуусах дєхєж хvvхдvvд бєєн бєєнєєрєє ирж байсан болохоор Гермионаг алга болсон тухай элдэв цуурхал дэгдэж байлаа. Тvvнийг дайралтанд єртсєн гэж зарим нь бvр итгэжээ. Тvvнийг эргэх гэсэн хvvхдvvд тоймгvй байсан болохоор хатагтай Помфри орыг нь тойруулан хєшиг татсан юм. Учир нь тvvний нvvр муурын тєрхтэй хэвээр байлаа. Яаж тийм байдалтай хvvхдvvдэд харагдах билээ! Тэгвэл охин тэсэхгvй шvv дээ.

Рон Харри хоёр тvvнийг орой болгон эргэнэ. Харин хичээл эхлэхэд тэд бvх гэрийн даалгавраа тvvнд авчирч єгдєг боллоо.

 

- Хэрэв надад сахал юм уу, арслангийн зогдор ургасан бол би бvхэл бvтэн амралтын хугацаанд хэвтэх байж дээ гэж Рон тэр vдэш хэлээд Гермионагийн орны ойролцоох ширээн дээр баахан ном тавьжээ.

 

120

- Рон минь, бvv тэнэг юм ярь. Чи ангийхнаасаа хоцорно гэж Гермиона хєгжилтэй хэллээ. Тvvний нvvрэнд ургасан хар vс алга болж, нvд нь ахин хар єнгєє олж, тvvний сэтгэл санаа єєдрєг болжээ.

 

- Та нараар сонин юм алга уу? гэж хатагтай Помфрид дуулдахааргvй шивнэн асуув.

 

- Юу ч алга гэж Харри уруу царайлан хэллээ.

 

- Би Малфой тэгсэн байх гэж итгэж байсан юм даа хэмээн Рон зуу дахь удаагаа давтжээ.

 

- Энэ чинь юу вэ? гэж Харри тvvний дэрэн доороос цухуйх алтан хvрээтэй зургийг хараад асуулаа.

 

- Зvгээр л баярын мэндчилгээ гэж Гермиона яаран хариулаад ил захидлыг лавхан шургуулах гэсэн авч Рон илvv шалмаг байжээ.

Тэрбээр ил захидлыг дэрэн доороос суга татаж аваад дэлгэж:

 

- Хатагтай Грэйнжер танд гvн харамсал илэрхийлж, тvргэн эдгэрэхийг хvсэн ерєєж Мерлиний гуравдугаар зэргийн одонт, хар хvчнээс хамгаалах байгууллагын хvндэт гишvvн, хамгийн сайхан инээмсэглэлтэй хvнийг шалгаруулах <<Шидэт долоо хоног>> сэтгvvлийн уралдааны таван удаагийн ялагч, профессор Алтан хонгиот Туг vс мэндчилэв гэж чангаар уншаад Гермионаг зэмлэнгvй харснаа:

 

- Чи vvнийг дэрэн доороо хадгалж байдаг хэрэг vv? гэж асуулаа.

Энэхvv таагvй ярианаас Гермионад оройн эм авчирсан хатагтай Помфри чєлєєлжээ.

 

- Огт ойлгохгvй юм. Туг vс хамгийн ухаантай нь болж таарч байна уу? гэж Рон Гриффиндорын шилтгээн рvv явах замдаа ярина.

Хичээлээ хийх цаг болжээ. Снегг багш тэдэнд зургадугаар дамжаандаа л барж магадгvй их даалгавар єгсєн аж. Yс арзайлгагч уусмалд хархын хэдэн сvvл хийх ёстойг Гермионагаас асуудаг байжээ гэж Рон чангаар vглэнэ. Гэнэтхэн гуравдугаар давхарт уурсан хашгирах дуу гарлаа.

 

- Филч байна гэж Харри дууг нь таниад хэлэв.

Андууд чимээ сайтар сонсон шатаар дээш гvйлдлээ.

 

- Бас хэн нэгнийг довтолсон юм болов уу? гэж Рон замын хагаст зогсоод айсан байдалтай асуув.

Харин Филч:

 

- ... Ахиад л ажил гарлаа! Шєнєжингєє цэвэрлэх болох нь ээ! Бvх юманд эцэс тєгсгєл гэж байдаг сан. Одоохон Дамблдор луу очьё байз! хэмээн хашгичсаар.

 

- Тvvний алхах чимээ намдаж, хаа нэгтээ хаалга дуугарах сонсдоно.

Андууд булан тойрлоо. Филч дєнгєж сая ажиглах байраа орхисон бололтой. Ноён Норрис муур луу хэн нэгэн хvн довтолсон тэр газарт тэд ахин зогсож байлаа. Хєєрхий сангасваа чухам яагаад тэгж дуу болсныг андууд шууд ойлгожээ. Хонгилд жинхэнэ vер болж, ус улам нэмэгдсээр байгаа бололтой. Ус уйланхай Миртлийн жорлонгийн хаалган дороос урсах ажээ. Филчийн орилох дуу дарагдахад Миртлийн уйлах дуу чулуун хананд цуурайтана.

 

- Тэр бас яачихваа? гэж Рон санаа алдав.

 

- Явж vзье гэж Харри хэллээ.

Тэд жанчныхаа хормойг шагайнаасаа дээш єргєєд <<Жорлон ажиллахгvй>> гэсэн бичигтэй vvд чиглэн ус туучсаар очоод урьдын адил бичгийг тоолгvй дотогш орцгоов.

Уйланхай Миртл урьдынхаасаа ч чангаар цурхиран уйлна. Хана шалаар урсах ус лааг унтраасан болохоор жорлонд хав харанхуй.

 

121

- Юу болсон бэ, Миртл ээ?

 

- Тэнд хэн байна вэ? Намайг бас єєр юмаар шидэх гэж ирээ юу? хэмээн золгvй Миртл дуугарав.

Харри нимгэн хэсгийг даган тvvний бvхээгт хvрч очлоо.

 

- Би яагаад чам руу юм чулуудах ёстой билээ? гэж Харри асуув.

 

- Би яаж мэдэх юм! гэж Миртл хашгираад усны савнаас шал руу асгарах давалгаанаар гарч ирэв. Тэгснээ:

 

- Би тэнд суугаад юухан хээхэн хийж хэнд ч саад болдоггvй билээ. Тэгтэл намайг номоор шидээд эхлэх юм! гэлээ.

 

- Гэхдээ чамайг яах ч vгvй. Ном чамайг нэвтрээд л гарах болно гэж Харри татгалзан єгvvлэв.

Ингэж хэлмэгцээ Харри тун ч гэмшжээ. Миртл дээш хєєрснєє чанга дуугаар:

 

- Тэгэхээр хєєрхий Миртлийг шидээд байж болох нь ээ? Тэр юу ч мэдэхгvй юм чинь гэж vv? Тvvний гэдсийг оновол арван оноо авна! Толгойг нь оновол тавин оноо! Сайхан тоглоом байна даа! Гэхдээ надаар тоглоод байж болохгvй шvv дээ! гэж хашгирав.

 

- Тэгээд хэн чамайг шидсэн юм бэ? гэж Харри асуулаа.

 

- Бvv мэд. Би шахуургын залгаасан дээр суугаад vхлийнхээ тухай бодож байтал нэг юм толгойг минь нэвтлэн єнгєрлєє. Одоо тэр зvйл угаалтуурын дор хэвтэж байна гэж Миртл хэлээд андуудыг ууртай харна.

Рон Харри хоёр тонгойгоод хартал жижигхэн нимгэхэн ном хэвтэж байв. Yнгэгдсэн хар хавтастай агаад жорлонд байгаа бvх зvйлийн адил нэвт норсон байжээ. Харри тvvнийг авах гэтэл Рон гараас нь шvvрэн авч:

 

- Чи солиороо юу? Аюултай шvv дээ гэлээ.

 

- Аюултай гэнээ? Юу нь аюултай байдаг юм? гэж Харри гайхав.

 

- Асуух л дутаж гэнэ. Тэр ч байтугай яамнаас хураан авдаг ном байдаг гэж аав хэлсэн гэж яриад Рон нєгєє зvйлийг айсан байдалтай харна. Тэгснээ:

 

- Жишээ нь: нэг ном хvмvvсийн нvдийг тvлдэг байсан юм. Бас <<Шидийн цэцгэн эрхи>> гэдэг ном байжээ. Тvvнийг уншсан хvн vхэн vхтлээ шvлэглэн ярих хэрэг гарна. Батад байдаг хєгшин шулмасынхаас ямар ном гарсан гээч. Нэг л нээх юм бол амьдралынхаа турш уншдаг гэсэн. Явж байсан ч хооллож байсан ч уншаад л байна. Нэг гартаа номоо бариастай нєгєє гараараа юмаа хийнэ гэж ярилаа.

 

- Yгvй ер гэж Харри хайхрамжгvй хэлжээ.

Шалан дээр хэвтэх нойтон ном єєрийн эрхгvй сонирхол татна. Харри Роныг тойрон гараад:

 

- Энэ номыг сєхєєд vзвэл бvх нууцыг мэдэж болмоор совин тєрєєд байна гэж хэлээд номыг авлаа.

Хавтсан дээрх хагас жилийн тэртээ бичсэн он сарыг хараад Харри энэ бол єдрийн тэмдэглэл гэж шууд мэджээ. Чичирсэн гараар тvvнийг нээв. Эхний хуудсан дээр бэхээр бичсэн Т. Н. Реддл гэдэг нэр уншиж болохуйц ажээ.

 

- Байзаарай. Би энэ нэрийг мэдэх юм байна.

...Тавин жилийнтэртээ Т. Н. Реддл сургуульд онцгой гавъяа байгуулсны тєлєє шагнуулж байсан гэж Рон Харрийн мєрєн дээгvvр харснаа хэлэв.

 

- Чи хаанаас мэдсэн юм бэ?

 

- Филч намайг бvтэн цаг дурсгалын самбар арчуулах vед. Тэгэхэд би нялцгай хорхойгоор бєєлжсєн шvv дээ. Чи ч гэсэн хэн нэгний нэртэй самбар тийм удаан арчсан бол бас л тогтоох байсан даа.

 

122

 

Харри тэр vед усанд норж пэмбийсэн хуудсуудыг эргvvлж байв. Тэдгээр хуудаснууд цэв цэвэр ажээ. Хаана нь ч <<Мэйбл авгын тєрсєн єдєр>>, <<Шvдний эмчид 15.30-д>> гэх мэтийн нэг ч тэмдэглэл, нэг ч vг vсэг алга байлаа.

 

- Тэр хvн хэзээ ч юу ч бичээгvй юм байна гэж Харри гоморхон хэлэв.

 

- Гэхдээ vvнийг хэн яагаад шидсэн юм бол? гэж Рон шилээ маажина.

Харри хар хавтсыг эргvvлтэл дотор талд нь Лондоны Воксхолл-Роудод байдаг дэлгvvрийн хаяг байлааа.

 

- Дэвтрийн эзэн магл байсан байхааа. Тэгэхгvй бол энэ дэвтрийг тэндээс худалдан авч чадахгvй байсан гэж Харри бодлогоширон хэлэв.

 

- Энэ ч чинь ямар ч тус болохгvй. Уйланхай Миртлийн хамрыг онох юм бол чамд тавин оноо єгєх байлгvй гэж Рон мєрєє хавчин дуугаа аяарсган хэллээ.

Харри ямар ч атугай єдрийн тэмдэглэлийг халаасандаа хийв.

Гермиона хоёрдугаар сарын эх гэхэд сахалгvй хар vсгvй сvvлгvй болоод эмнэлгээс гарчээ. Тvvнийг буцаж ирсэн анхны vдэш Харри єдрийн тэмдэглэлээ vзvvлж яаж олсноо ярив.

 

- Yvнд ямар нэг юм нууцлагдсан байж магадгvй гэж Гермиона єдрийн тэмдэглэлийг анхааралтай хараад хэллээ.

 

- Хэрэв нууцлагдсан бол тун ч найдвартай байж таарна. Айж ичихээр ч юм байж магадгvй. Харри чи яагаад vvнийг орхиогvй юм бэ? гэж Рон асуув.

 

- Яагаад тvvнийг хаясан тухай мэдмээр санагдсан юм. Бас Реддл ямар онцгой гавъяа байгуулаад шагнагдсан юм бол гэж Харри хэллээ.

 

- Шагнуулахад амархаа. Гучин СНТ авсан ч юм уу, эсвэл профессорыг аварга наймаалжнаас аварсан ч юм уу... Миртлийг алсан ч байж блно. Энэ бvхэн алдар хvнд авчирдаг юм чинь... гэж хэлээд Рон дээш харав.

Гермиона анхаарлаа тєвлєрvvлсэн байхыг хараад Харри надтай адил зvйл бодож байгаа юм байж хэмээн ойлголоо.

 

- Чи ямар нэг бодож олов уу? гэж Рон сониучирхав.

Харин Харри тvvнд:

 

- Тэгээд... гэж Рон лавлана.

 

- Энэ єдрийн тэмдэглэл ч тавин жил болсон гэж Гермиона сэтгэл догдлон хэлээд хар хавтсыг тогшлоо.

 

- Тэгээд юу гэж?

 

- Рон чи ухаарч vзээч! Бид бас нууц єрєєг онгойлгосон хvн тавин жилийн тэртээ сургуулиас хєєгдсєн гэдгийг мэднэ. Т. Н. Реддл бас тавин жилийн тэртээ онцгой гавъяа байгуулагаад шагнагдсан байдаг. Хэрэв тэр Слизериний залгамжлагчийг барьсны тєлєє шагнуулсан байвал яана? Энэ єдрийн тэмдэглэлд нууц єрєє хаана байдаг тvvнийг хэрхэн нээдэг ямар юм тэнд байдаг тухай бvгдийг бичсэн байж болох л юм. Харин одоо довтлоод байгаа хvн бол энэ бvхнийг мэдэгдэхийг хvсэхгvй байгаа нь тодорхой, тийм vv? гэж Гермиона дуу алдлаа.

 

- Гайхалтай санаа байна, Гермиона. Гэхдээ нэг учир байна. Єдрийн тэмдэглэлд юу ч бичигдээгvй гэж Рон зєвшєєрчээ.

Гэтэл Гермиона цvнхнээсээ шидэт саваагаа гаргаж ирээд:

 

- Yл vзэгдэгч бэх байдаг юм гэж шивнэснээ тэмдэглэлийн дэвтрийг саваагаараа гурван удаа тогшоод:

- Нууц єрєє тавин жилийн тэртээ нээгдсэн гэдэг биз дээ? Малфой ингэж хэлсэн гэлээ.

123

- Апарекиум! гэв.

Юу ч болсонгvй. Бvтэлгvй болсонд гайхаш тасарсан Гермиона дахин цvнхээ ухаж тод улаан єнгийн даавуу шиг юм гаргаж ирээ:

 

- Энэ бол илрvvлэгч. Би Тахир гудамжнаас худалдаж авсан юм гэлээ.

Гермиона <<Нэгдvгээр сарын нэгэн>> гэсэн хуудсыг байдаг чадлаараа vрэвч нэмэр болсонгvй.

 

- Энд эрээд байх юм алгаа гэж би хэлээд байна шvv дээ. Реддл энэ дэвтрийг шинэ жилийн бэлгэнд аваад юм тэмдэглэхээсээ залхуурсан хэрэг гэж Рон єгvvлэв.

Харри чухам яагаад Реддлийн єдрийн тэмдэглэлийг хаяагvйгээ єєрєє тайлбарлаж чадахгvй байлаа. Хэрэв єдрийн тэмдэглэлийг хоосон гэдгийг мэдсэн ч гэлээ тvvнийг авч, хуудсыг нь эргvvлж vзэх л байсан дээ. Єдрийн тэмдэглэл дээр vеийнх болохоор тvvний тайлах гэж оролдож буй элдэв явдалтай холбоотой байж болох юм. Хэдийгээр Харри амьдралдаа Т. Н. Реддл гэдэг нэрийг сонсоогvй гэдгээ сайн мэдэж байсан ч тvvнтэй ямар нэг холбоотой юм шиг, энэ Реддл гэгч хvvхэд ахуй цагийн нь мартагдах шахсан анд байсан юм иг санагдах бvлгээ... Гэхдээ энэ бол дэмий хэрэг. Хогвартст орох хvртэл Дурслийхны ачаар хэзээ ч андтай байж vзээгvй юм.

Тэмдэглэл тэр хэвээрээ хоцорлоо. Харри одоохондоо Т. Н. Реддлийн тухай аль болох их зvйл мэдэж авахаар шийдэв. Маргааш нь тэрбээр єдрийн хоолны завсарлагаар Реддлийн шагналын тухай дэлгэрэнгvй зvйл байгаа эсэхийг vзэх санаатай хvндэт танхим руу явлаа. Тvvнтэй хамт итгэл муутай Рон, єєрийнхєє бодлыг vнэн гэдэгт итгэсэн Гермиона хоёр цуг очсон юм. Рон болохоор хvндэт танхимаас залхаж гvйцсэн гэж андууддаа хэлээд зvгээр л хамт явсан аж.

Реддлийн нэр бvхий алтан жааз булангийн шvvгээнд байв. Тэрхvv жаазанд Реддлийн шагналын тухай юу ч дурдсангvй.

 

- Энэ чинь сайн хэрэг. Хэрэв шагналын тухай бичсэн бол жааз арав дахин том байх сан. Тэгвэл одоо болтол зvлгэж суух байсан байлгvй гэж Рон наргиа болгон хэллээ.

Гэхдээ андууд <<Ид шидийн гавъяа>> гэдэг хуучин медаль дээр, бас сvvлийн зуун жил сургуулийн ахлагч байсан хvмvvсийн жагсаалтан дотроос тvvний нэрийг олж vзжээ.

 

- Перситэй адилхан юм. Тэнхимийн ахлагч. Сургуулийн ахлагч юм чинь... бvх хичээлдээ бусдаас илvv суралцдаг байсан биз гэж Рон хэлээд хамраа шантайлгав.

 

- Чи vvнийг муу юм шиг яриад байх юм гэж Гермиона яльгvй гомдсон єнгєєр хэлжээ.

Хогвартсынхан ахиад л нараа vзэн баярлах болов. Дахиж дайралт, довтолгоо гарсангvй бvгд л хєєр хєгжєєнтэй болж хуралдан байсан vvлс ашгvй нэг єнгєрлєє гэх найдлага зvрх сэтгэлийг баясгаж байлаа. Хатагтай Помфри мандрагорууд сэтгэлийн хєдєлгєєнтэй, тvгжигдмэл болж байна гэж баяртайгаар мэдэгдсэн бєгєєд энэ бол шилжилтийн насандаа орсон хэрэг ажээ.

Хатагтай Филчтэй уулзан сонин сайхныг хэлэлцэн байхдаа:

 

- Одоо тэдний батга мєдхєн арилахад нь бид шилжvvлэн суулгана. Дараа нь зvсэж хэрчээд ханд бэлтгэнэ. Тэгээд л мєдхєн ноён Норрис муур дахин тантай хамт байх болно... гэж ярихыг Харри санамсаргvй сонсчээ.

 

124

 

Слизериний залгамжлагч хэн ч байлаа гэсэн шийдвэрээсээ няцсан юм байлгvй гэж Харрид бодогдох болов. Сургууль даяараа сэрэмжилж байсан юм чинь нууц єрєєг дахин онгойлгоно гэдэг илvv аюултай болсон байлгvй дээ. Нєгєє гайхал амьтан ахиад тавин жил ичээндээ унтахаар шийдсэн байж ч болох юм.

Гагцхан Пуффендуйн Эрни МакМиллан бусадтайгаа адилгvй байлаа. Тэрбээр урьдын адил Харрийг буруутай халз тулааны клубын нээлтийн vеэр єєрєє єєрийгєє илчилсэн гэдэгт итгэлтэй хэвээр байсан юм. Бас Пивз олон хvнтэй хонгилоор нисэж, єєрийнхєє зохиосон:

Харри Поттер, харгис амьтан

Хамаг хvмvvсийн хар алуурчин!

 

гэдэг дуугаа хоолой мэдэн хашгирна.

Алтан хонгиот Туг vс довтолгоог зогсоох нь єєєрийн vvрэг гэж vзсэн бололтой. Харри нэг удаа тvvнийг єєрийн байгуулсан гавъяаныхаа тухай ярьж байхыг сэмхэн сонссон юм. МакГонагалл багш Гриффиндорынхонд хувиргалын хичээл заахаар ирж байхад Туг vс хажууд нь явж байлаа.

 

- Минерва МакГонагалл минь, хохирол дахин гарахгvй гэж бодож байна. Єрєєг энэ удаа бvрмєсєн хаасан байлгvй. Гэмт хэрэгтэн намайг єєрийгєє илчлэнэ гэдгийг ухаарчээ. Энэ бол цаг хугацааны л ажил юм чинь. Намайг тухтайхан хєєцєлдєєгvй дээр муу vйлээ зогсооно гэдэг тvvний талаас их л ухаалаг хэрэг. Дашрамд хэлэхэд хvvхдvvдийн сэтгэл санааг єргєх ямар нэг баяр сургууль даяараа тэмдэглэвэл хэрэгтэй гэдгийг та бас мэдэж байгаа. Єнгєрєгч улирлын гай зовлонгийн тухай дуртгалыг vлдэн хєєх хэрэгтэй! Єєр олон юм ярьж чадахгvй нь. Зєвхєн ямар замаар явах хэрэгтэйг мэднэ гэдгээ л нэмж хэлье... гэж Туг vс нvдээ ирмэн, хуруугаараа хамраа тогшин ярьж явсан юм.

Тэгснээ хамраа дахин нэг тогшсоноо цааш оджээ.

Туг vсийн баярын тухай яриа хоёрдугаар сарын арван дєрєвний Валентины єдрєєр биелэлээ олсон юм. Баярын бэлтгэл шєнє дєл болтол vргэлжилсэн агаад Харри єглєєний цайндаа ялимгvй хожимдон их танхимд орж ирлээ. Эхлээд тvvнд хаалга андуурсан юм шиг санагджээ.

Ханыг бvхэлд нь ягаан сарнай цэцгээр бvрж, цайруу цэнхэр адраас зvрхэн хэлбэртэй унжлага зvvсэн байв. Харрийг ширээ рvvгээ очих vед Гермиона байн байн инээд алдаж байснаас болоод Роны дотор эвгvйрхсэн мэт царайтай сууж байлаа.

 

- Энд юу болоод байнаа? гэж Харри асуугаад ширээний ард сууж шарсан зvрхэн хэлбэртэй гахайн утсан мах идэж эхлэв.

Рон чимээгvйхэн багш нарын ширээ лvv заалаа. Тэрбээр дургvй нь хvрсэндээ ярьж ч чадахгvй байв. Цэцэг бvхий тод ягаан жанч ємссєн Туг vс чимээгvй болохыг анхааруулан дохино. Тvvний хоёр талын ширээнд багш нар хvрэл царайлан сууцгааж байлаа. Профессор МакГонагаллын хамар татвалзан байхыг Харри суудлаасаа харжээ. Снегг багш бvхэл бvтэн аяга <<Яс бороолуулагч>> уулгахаар тулгуулсан мэт харагдана.

 

- Гэгээн Валентины єдрийн баярын мэнд хvргэе! Эхлээд энэ єдєр надад баярын мэндчилгээ илгээсэн дєчих зургаан хvнд талархал илэрхийлэхийг зєвшєєрнє vv! Би та бvхэнд энэхvv бяцхан бэлэг бэлтгэхээр зориулсан юм. Гэхдээ дуусаагvй шvv! гэж Туг vс зарлалаа.

 

125

 

Туг vсийг алга ташихад танхимд баргар царайлсан баахан анахай орж ирэв. Тэд vнэндээ ердийн анахайтай адилгvй ажээ. Анахай бvр гартаа босоо ятга барьсан байхаас гадна ар нуруундаа алтан жигvvртэй юм.

 

- Би та бvхэнд єєрийн єхєєрдєм захидал хvргэгчдийг танилцуулъя! Єнєєдєр эд нар сургуулиар явж валентины илгээмжийг тараах юм. Хєгжил цэнгэл дєнгєж эхлэлээ! Манай баярт хамтран зvтгэгчид маань бас хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэлтэй байна! Профессор Снеггийг бидэнд дурлалын ундаа яаж бэлтгэдгийг vзvvлэхийг хvсье! Харин профессор Флитвик зvрх бадамлан бадрах энэ баяраар дурлуулах бодисын талаар зарим зvйл ярьж єгєх байлгvй дээ. Ямар ч шидтэнээс илvv хашир эр энэ тухай мэддэг юм! гэж Туг vс яралзтал инээмсэглэн ярилаа.

Профессор Флитвик нvvрээ алгаараа таглажээ. Харин Снегг багшийг харахад дурлалын ундаа авахаар ирсэн анхны хvнд аяга хор хvчээр єгєхєд бэлэн мэт байлаа.

 

- Гермиона тэр дєчин зургаа дотор чи байхгvй биз дээ? гэж хичээлдээ явах зуур Рон асуужээ. Гэвч Гермиона цvнхнээсээ хичээлийн хуваарь хайгаад юу ч хэлсэнгvй.

Нєгєє анахайнууд бvхэл єдрийн турш ангиас анги руу гvйлдэж багш нарыг уурлуулсаар валентины илгээмжийг тvгээж байлаа. Yдийн хоолны дараа шившлэгийн танхимын vvдэн дээр тэдний нэг муухай царайтай анахай Харрийг барьж авчээ.

 

- Хєєе, Хайн Поттей! гэж хашгирсаар сурагчдыг тvлхэн хvрч ирэв.

Харрийн нvvр халуу шатлаа. Энэ заваан амьтдын дунд валентины илгээмж авах л дутаж гэнэ. Ядахдаа Жиннийг тэнд байхад шvv. Тэрбээр мултархыг оролдсон авч чадсангvй. Анахай замдаа тааралдсан хvvхдvvдийн хєл дээр гишгэлэн тvvний араас зvтгэн гvйцэж очоод цvнхнээс нь чанга зуурчээ.

 

- Хайн Поттей чамд хєгжмєєр мэндчилгээ дэвшvvлье гэж анахай хэлээд босоо ятгаа дон дон хийлгэв.

 

- Энд болохгvй ээ! гэж хэлээд Харри зvтгэнэ.

 

- Зvгээл байгаалай! гэж анахай тультчих хэлээд тvvнийг єєр лvvгээ татав.

 

- Намайг тавь! гэж Харри уурсан хэлээд цvнхээ угз таттал буу тасхийх шиг чимээ гаран цvнх урагдаж ном дэвтэр, шидэт саваа, vзэг цаас гээд бvх зvйл асгарч эцэст нь бэхийн сав унан хагарчээ.

Харри асгаран унасан юмнуудаа татаж авахаар шамдав. Анахайг дуулж эхлэхээс ємнє л амжих юм шvv!

 

- Энд юу болоод байнаа? гэж Малфой нєгєє л янзаараа vгээ сунжруулан шоолонгуй асуув.

Харри урагдсан цvнхэндээ цуглуулсан зvйлээ яаран чихнэ. Хаанаас ч юм илгээсэн валентины илгээмжийн тухай Малфой бvv мэдээсэй.

 

- Юунд шуугилдаад байна вэ? гэсэн танил дуу гарахад харвал Перси Уизли ирсэн байлаа.

Ахиад л бєєн гай! Харри бvх зvйлээ хаяад явахаар шийдсэн авч анахай тvvний євдгєєр тэврэн шалан дээр унагав. Анахай євдєг дээрээ сєхрєн суугаад:

 

- За одоо сонсоолой гэв. Тэгээд:

Yнэндээ нvд нь таалуухан халдаг ч

Єнгє нь юутай ногоохон билээ

Yс нь болохоол тас хал

Єлгєєтэй самбалаас ч илvv хал

 

126

 

Хал Лолдыг дийлсэн баатал

Хайлаа надад єгєєсэй, Булхан минь! гэж тультраадан дууллаа.

Харри газар доогуур орохын тулд <<Гринготтс>> банкинд байгаа бvх юмаа єгєхєд ч бэлэн байв. Одоо бусдын адил инээх л хамгийн сайн арга байлаа. Тэрбээр инээхийг хичээн хєл дээрээ босоход хєл нь хvнд анахайд даруулан хєшсєн байж билээ. Нэгдvгээр дамжааны зарим хvvхэд байдгаараа инээлдэн Перси эмх журамтай байлгахаар мэрийнэ.

 

- Тарцгаа тарцгаа таван хормын ємнє хонх дуугарсан шvv. Малфой чамд ч энэ бас хамаатай! гэж хэлээд Перси сурагчдыг ангийн нь vvд рvv тvлхэж байлаа.

Харрийг эргэж харахад Малфой тонгойн ямар нэг юм газраас аван тэрхvv зvйлээ єєрийн vнэнч дагуул Крэбб Гойл хоёрт инээмсэглэн vзvvлж байлаа. Энэ бол Реддлийн єдрийн тэмдэглэл ажээ.

 

- Буцааж єг гэж Харри аятайхан хэлэв.

 

- Поттер энэхvv дэвтэрт юу бичдэг нь сонирхолтой биз дээ? гэж Малфой даажигнана. Тэрбээр хавтсан дээрх он сарыг хараагvй болохоор Харрийн єдрийн тэмдэглэл гарт нь орсон гэж бодож байлаа.

Тэд чимээгvй болжээ. Жинни охин єдрийн тэмдэглэл, Харри хоёрыг ээлжлэн харах агаад тун ч аягvй царайтай байлаа.

 

- Малфой, буцааж єг гэж Перси эрс шулуун хэлэв.

 

- Эхлээд vзээдэхье... гэж Малфой хорсолтой хяхтнаад єдрийн тэмдэглэлийг Харрийн хамрын ємнvvр даллаж байлаа.

Перси: <<Тэнхимийн ахлагчын хувьд...>> гэж нєгєє л vгээ давтсан авч Харри биеэ барьж чадсангvй. Шидэт саваагаа шvvрэн аваад: <<Экспеллиармус!>> гэж хэллээ. Снегг багш клубт хичээл орохдоо єрсєлдєгчєє зэвсэггvй болгох аргыг халз тулалдагч нарт vзvvлсэн болохоор єдрийн тэмдэглэл Малфойн гараас сум шиг сугаран нисчээ. Рон тvvнийг овсгоотой шvvрэн авлаа.

 

- Харри! Хонгилд ид шид хэрэглэж болдоггvйг чи мэднэ! Энэ тухай илтгэхээс єєр аргагvй! гэж Перси чангаар зандарлаа.

Гэхдээ Харри огт тоосонгvй. Малфойгоос салахад Гриффиндор тэнхим таван оноо алдах ч яамай хэрэг. Малфой их уурлажээ. Хичээлдээ яарч яваа Жиннийг хараад Малфой араас нь:

 

- Поттерт чиний илгээмж таалагдсан гэж бодохгvй байна! хэмээн бах нь ханасан байдалтай хашгирав.

Жинни уйлсаар анги руугаа гvйн оржээ. Уур нь хvрсэн Рон шидэт саваагаа шvvрэн авсан ч Харри тvvнийг зогсоолоо. Шившлэгийн хичээл дуустал нялцгай хорхойгоор бєєлжих хэрэг гарвал яана.

Профессор Флитвикийн хичээл дээр сууж байхдаа л Харри єдрийн тэмдэглэлийн нэг хачирхалтай онцлогийг анзаарсан юм. Бvх ном улаан бэхээр будагдсан байхад єдрийн тэмдэглэл бэх огт хvрээгvй мэт цэв цэвэр ажээ. Харри тvvнийгээ Ронд харуулах гэтэл тvvний шидэт саваа бас л болж єгєхгvй байв. Нэг vзvvрээс нь ягаан хєєс гарч байсан болохоор Рон єєр юм анхаарахтай мантай харагдана.

…Тэр орой Харри бусдаас тvрvvнд унтахаар явжээ. Учир нь Фред Жорж хоёрын дуулах Валентины хєгжмийн мэндчилгээг сонсох дургvйн дээр хэдийгээр Рон цаг дэмий vрэхийн нэмэр гэж vзэж байсан ч Реддлийн єдрийн тэмдэглэл дээр нэг туршилт хийж vзмээр санагдаад болохгvй байв.

 

127  

Харри орон дээрээ суугаад цэвэр хуудсуудыг эргvvлж vзлээ. Хаана ч улаан бэхний ул мєр байсангvй. Тэгэхээр нь орныхоо толгойн шvvгээнээс шинэ бэхтэй сав аваад vзгээ дvрэн эхний хуудсан дээр дусааж vзлээ.

Бэх цагаан хуудсан дээр хэсэг зуур тогтсоноо цаасанд сорогдох мэт алга боллоо. Харри тоглоом ч vгvй догдлон vзгээ дахин дvрсэнээ: <<Намайг Харри Поттер гэдэг>> гэж бичив. Yгс тvр зуур тодхон харагдаж байснаа бас л алга боллоо. Ямар нэг юм болж байгаа нь тодорхой.

Тvvний бичсэн бэх цааснаас урсан гарах мэт болж Харрийн хэзээ ч бичиж байгаагvй vгс болон тодорлоо. Yvнд:

<<Сайн уу, Харри Поттер. Намайг Том Реддл гэдэг. Чи миний єдрийн тэмдэглэлийг яаж олсон юм бэ?>> гэжээ.

 

Энэ бичиг бас алга болсон ч Харри тvvнээс єрсєн:

<<Хэн ч юм тvvнийг суултуурт хаясан байсан>> гэж яаран бичиж амжлаа.

Реддлийн шинэ хариу тэр дорхноо гарч иржээ.

<<Би дурсамжаа бэхээр бус илvv найдвартай аргаар бичсэн маань оножээ. Миний тэмдэглэлийг хvмvvс бvv уншаасай гэж хvсэх хvн бий гэдгийг мэдэж байсан юм>>.

<<Энэ чинь юу гэсэн vг вэ?>> гэж бичихдээ Харри сэтгэл догдлон vзгээ чичрvvлэн бэх дусааж орхив.

<<Энэ єдрийн тэмдэглэлд нууцын хєшгєєр халхлагдсан аймшигт vйл явдлын тухай мэдээлэл байгаа. Энэ явдал олон жилийн тэртээ ид шидтэний “Хогвартс” сургуульд болсон юм>>.

<<Би яг одоо энд байна. Хогвартст ахиад л аймшигт явдал болж байна. Чи нууц єрєєний талаар ямар нэг юм мэдэх vv?>> гэж Харри яаран бичлээ.

Тvvний зvрх тvргэн тvргэн булиглана. Реддл тvргэн зуур хариулах агаад бодол санаагаа хэлэх гэж яарсан бололтой бичгийн хэв загвар нь хамаагvй боллоо.

<<Мэдэлгvй яахав. Тэр vед энэ бол домог тийм єрєє байхгvй гэж бидэнд хэлдэг байсан ч худал vг байсан юм. Намайг тав дахь жилдээ сурч байхад єрєєг нээж савдгийг сулласан агаад савдаг сурагчид руу довтлон нэгийг нь хєнєєсєн юм. Би єрєє нээсэн хvнийг барьсан бєгєєд тvvнийг хєєсєн билээ. Хогвартст ийм явдал болсны тєлєє сургуулийн захирал, профессор Диппет маш их ичиж зовж, намайг энэ тухай vнэнийг бvv ярь гэж хориглосон доо. Охиныг золгvй явдлаар нас барсан мэтээр ойлгуулсан юм. Намайг сийлбэр бvхий гоё самбараар шагнаж амаа хамхиж байхыг тушаасан билээ. Гэхдээ би энэ явдал давтагдаж магадгvй гэж мэдэж байсан юм. Савдаг амьд байгаагаар барахгvй тvvнийг суллаж чадах хvн ч урьдын адил эрх чєлєєтэй яваа шvv дээ>>.

Харри хариу бичих гэж яарсандаа бэхтэй саваа эгээ л унагачихсангvй.

<<Энэ явдал давтагдаж байна. Гурав дахиа довтолсон авч гол буруутанг олоогvй хэвээр. Тvрvvнд нь хэн буруутай байсан юм бэ?>>.

<<Хэрэв хvсвэл би чамд тvvнийг vзvvлж болно. Ганцхан миний vг хангалтгvй л дээ. Гэхдээ би чамайг тvvнийг барьсан шєнийхєє дурсамж руу оруулж чадна>>.

Харри бvр эргэлзэж хоцров. Єдрийн тэмдэглэл дээр vзгээ барьсан хэвээр хєшчихлєє. Реддл юу гэчих вээ? Хэн нэгний дурсамжид яаж орж болдог байна вэ? Тэрбээр унтлагын єрєєний vvд рvv тvгшин харлаа. Єрєєнд улам харанхуй болжээ. Дахиад л єдрийнхєє тэмдэглэл рvv анхаарав. Тэнд:

<<Чамайг єєрийнхєє дурсамжид оруулахыг зєвшєєрєєч>> гэж бичжээ.

Харри эгшин зуур бодолхийлснээ:

 

128

<<За>> гэдэг хоёрхон vсэг бичлээ.

Єдрийн тэмдэглэлийн хуудас хvчтэй салхинд єртсєн мэт дэрвэлзэн хийссэнээ зургадугаар сарын дунд vе хvрээд зогсов. Зургадугаар сарын арван гуравны єдрийн хуудас жижигхэн зурагтын дэлгэц болон хувирахыг хараад Харри амаа ангайжээ. Тэрбээр чичирсэн гараараа єдрийн тэмдэглэлийг нvдэндээ ойртуултал жижигхэн цонх гэнэт єргєсєн тэлж тvvнийг татахуй Харри орноосоо хєндийрч толгойгоо урагш сунгаж будаг сvvдэр болсон нээлттэй хуудсаар нэвтрэн орж байгаагаа мэдэрлээ.

Хєл нь хатуу газар хvрэхэд гуйвсан авч уначихалгvй тогтов. Эргэн тойрны байдал тодрон vзэгдэнэ.

Харри хаа байгаагаа шууд л мэдлээ. Ханан дээр vvрэглэх хvмvvсийг хєрєг бvхий дугуй танхим бол Дамблдорынх. Гэхдээ танил ширээний ард Дамблдор байсангvй. Євчтэй байрын туранхай биетэй хэдхэн туг буурал vсийг нь эс тооцвоос халзан гэмээр шидтэн лааны гэрэлд захидал уншиж суулаа. Харри энэ хvнийг урьд нь хэзээ ч хараагvй билээ.

 

- Єршєєгєєрэй. Би ингээд ород ирье гэж бодоогvй юм... хэмээн Харри итгэлгvйхэн дуугарав.

Гэвч шидтэн харцаа дээшлvvлсэнгvй. Тэрбээр хємсгєє зангидан vргэлжлvvлэн унших аж. Харри ширээ рvv дєхєж очоод тvгдрэн байж:

 

- Хм... Би явах уу даа? гэлээ.

Шидтэн урьдын адил тvvнийг хайхарсангvй. Юу ч сонсоогvй бололтой. Харри тvvнийг дvлийн юм байна гэж бодоод дуугаа єндєрсгєн:

 

- Тvвэг удсанд уучлаарай, би явъя даа! гэв.

Шидтэн санаа алдан захидлаа эвхээд босож Харрийн хажуугаар єнгєрєн цонхны хєшиг татлаа.

Цонхны цааны тэнгэр улайран харагдах нь нар жаргах дєхсєний тэмдэг. Шидтэн ширээ рvvгээ буцаж ирээд сууж, хуруугаа салаавчлаад эрхий хуруугаа эргэлдvvлэн vvд рvv харах ажээ.

Харри эргэн тойрноо харав. Хангинан жингэнэх мєнгєлєг зvйлс байхгvйн адил галт шувуу ч алга. Энэ бол Реддлийн мэддэг Хогвартс болохоор энэ танихгvй шидтэн захирал нь байж таарлаа. Харин Харри єєрєє тавин жилийн тэртээ амьдарч байсан хvмvvст vл vзэгдэх хvн болжээ.

Yvд тогшлоо.

 

- Ор гэж євгєн сулхан дуугаар хэлэв.

Шовгор оройтой бvрхээ авсаар арван зургаа орчим насны хvv орж ирлээ. Тvvний энгэрт ахлагчийн мєнгєн тэмдэг гялалзана. Тэрбээр Харригаас нилээд єндєр авч vс нь яг л тvvнийх шиг гялалзсан хар юм.

 

- Аа, Реддл гэж захирал хэлэв.

 

- Профессор Диппет та надтай уулзах гээ юу? хэмээн асуухдаа Реддлийн сэтгэл уймрах ажээ.

 

- Суу. Би дєнгєж сая захидлыг чинь уншлаа гэж Диппет хэлэв.

Реддл санаа алдан суугаад гараа чанга атгалаа.

 

- Эрхэм хvндэт хvv минь, энэ зун чамайг сургуульд vлдэхийг би зєвшєєрч чадахгvй нь ээ. Чи зуны амралтаараа гэртээ байхсан гэж байгаа биз дээ? гэж Диппет эелдэг хэллээ.

 

- Yгvй ээ, би тэдэн рvv... тэдэн рvv очсоноос Хогвартст vлдвэл дээр гэж Реддл шуудхан хариулав.

 

- Миний мэдэж байгаагаар чи амралтаа дандаа маглуудын єнчний асрах газарт єнгєрvvлдэг биз дээ? гэж Диппет vнэн голоосоо сонирхон асуулаа.

 

- Тийм ээ, ноёнтоон гэж хэлээд Реддл ялимгvй улайжээ.

 

129  

- Чи тєрєлхийн магл уу?

 

- Холимог цустай, ноёнтоон. Аав магл ээж шидтэн.

 

- Тэгээд эх чинь яасан юм бэ?

 

- Ээж минь намайг тєрvvлээд нас барсан юм, ноёнтоон. Надад дєнгєж л нэр єгч амжсан гэцгээдэг юм. Аавын дурсгалыг хvндэтгэн Том, євєєг хvндэтгэн Нарвало гэдэг нэр єгсєн.

Диппет єрєвдєн санаа алдлаа.

 

- Онцгой байдлыг анхаарч vзээд чиний хvссэнээр болгоё гэсэн ч сургууль дээр байдал иймэрхvv байхад...

 

- Та довтолгооныг хэлж байна уу, ноёнтоон? гэж Реддлийг асуухад Харрийн зvрх улам булиглаж, тэрбээр юм сонсолгvй хоцорчих вий гэж айсандаа улам ойртлоо.

 

- Чухам тийм. Хонгор хvv минь, хичээл дууссаны дараа ялангуяа энэ эмгэнэлт явдал... энэ золгvй охиныг нас барсны дараа чамайг шилтгээнд vлдээхийг зєвшєєрнє гэдэг тун ч бодлогогvй явдал гэдгийг чи ойлгох ёстой. Чи эндээс хол, тэр асрамжийн газартаа байвал аюулгvй шvv дээ. Ид шидтэний яаманд сургуулийг хаах тухай яригдаж байна. Бид энэ золгvй явдлын шалтгааныг тайлбарлах гээд... ердєє ч чадахгvй байгаа юм...

Реддлийн нvд том боллоо.

 

- Ноёнтоон... Хэрэв энэ хvн баригдвал... Хэрэв энэ бvхэн зогсвол...

 

- Чи юу гэх гээд байнаа? Реддл чи энэхvv довтолгооны тухай ямар нэг юм мэдэх vv? гэж Диппет огцом дуугаар асуугаад суудлаасаа vсрэн босов.

 

- Yгvй, ноёнтоон гэж Реддл яаран хариуллаа.

Гэхдээ энэ <<vгvй>> гэдэг vг бол тvvний Дамблдорт хэлсэн vгтэй чанар нэгтэй гэдэг нь Харрид тодорхой байв.

Яльгvй цєхєрсєн Диппед ахин сандалдаа суугаад:

 

- Том минь, явж болно… гэлээ.

Реддл єндєр сандлаас гулсан буугаад єрєєнєєс гарав. Харри араас нь дагалаа. Тэд махирласан шатаар уруудаж бvдэг хонгилд оржээ. Реддл зогсоод уруулаа хазлан, духаа vрчийлгэн байх нь ямар нэг юмны тухай сvрхий бодлогошрон байгаа бололтой.

Тэгээд Реддл ямар нэг юм шийдсэн юм байлгvй єєр тийш явлаа. Харри араас нь чимээгvйхэн дагасаар. Тэдний замд нэг ч хvн таараагvй агаад зєвхєн танхимд орох vед бєєгнєрсєн шаргал vс сахалтай биерхvv шидтэн гантиг шатан дээрээс Реддлийг дуудаад:

 

- Том, ийм орой болсон хойно чи юунд тэнээд байнаа? гэж асуув.

Харри тvvнийг сайтар харлаа. Тvvний ємнє єєр хэн ч биш, тавин насаар залуу Дамблдор зогсож байв.

 

- Ноёнтоон, би захирал дээр байж байгаад ирлээ гэж Реддл хэллээ.

 

- За яахав, хурдхан явж унт. Одоо хонгилоор зугаалахгvй байвал зvгээр дээ. Тэр явдлаас хойш… гэж хэлээд Дамблдор нєгєє л Харрид танил болсон хурц ширvvн харцаар Реддлийг харжээ.

Дамблдор хvндээр санаа алдаад Реддлд тавтай нойрсохыг ерєєгєєд цааш явлаа. Том тvvний далд орохыг хvлээж байснаа байдаг хурдаараа доош яаран чулуун шатаар газар доорх байр луу буув. Харри ч араас нь дагасаар.

Єє, хєєрхий! Реддл тvvнийг ямар нэг овжин далдалсан хонгил буюу нууц єрєє рvv биш харин уусмал бэлтгэх хичээл ордог Снеггийн танхим руу дагуулан авчирчээ. Бамбарууд асаагvй байв. Том жижигхэн завсар vлдээн vvдийг хаасан

 

130  

болохоор Харри хонгилд болж буй зйvлийг ажиглан хаалганд наалдаж зогссон тvvнийг л харж байлаа.

Тиймэрхvv байдлаар араг нэг цаг зогсох шиг Харрид санагджээ. Том Реддл чулуун хєшєє шиг зогсон нарийхан завсраар харсан хэвээр. Тэгээд Харри бvр цєхрєнгєє барж бодит байдал руугаа буцах боломж хайхын даваан дээр хаалганы нєгєє талд хvний хєлийн чимээ гарлаа.

Тэдний зогсож буй хаалганы дэргэдvvр тэр хvн явж єнгєрєхийг Харри тодхон сонсчээ. Реддл сvvдэр мэт чимээгvй гэтэн хонгилд гараад тvvний араас явлаа. Харри тvvний чимээг сонсохгvй гэдгийг ч мартан єлмий дээрээ явсаар тvvнийг дагав.

Тэр таван хором хэртэй тэрхvv нууцлаг хvнийг дагаснаа Реддл гэнэтхэн зогсоод бас нэг чимээ гарсан зvг рvv толгойгоо эргvvлжээ. Бараг хажууханд нь булангийн цаана хаа нэгтээ vvд нээгдэх дуулдсанаа хэн нэгэн хvн сєєнгє дуугаар:

 

- Алив хvрээд ир... Над руу хvрээд ир... Яг тэгээд... Одоо хайрцагт ор гэх сонсогдов.

Тун ч танил дуу байлаа.

Реддл булангийн цаанаас гэнэтхэн гарч ирэв. Харри ч бас хоёр гурав алхаад ард нь зогсов. Нээлттэй хаалганы эсрэг талд хажуудаа том хайрцаг тавьсан биерхvv залуугийн дvрс тvvнд харагджээ.

 

- Yдшийн мэнд, Рубеус гэж Реддл чангаар хэлэв.

Нvсэр биет тагийг хаагаад бослоо.

 

- Чи энэ дор юу хийж явсан юм бэ, Том оо?

Реддл ойртож очоод:

 

- Бvх юм дууссаа., Рубеус минь. Би чиний тухай бvгдийг ярья. Хэрэв довтолгоон зогсохгvй бол сургуулийг хаах юм байна.

 

- Чи чинь тэгээд...

 

- Чамайг хэнийг ч алах гээгvй гэж би бодож байна. Гэхдээ аймшигт амьтныг гэрийн номхон амьтан болгохгvй шvv дээ. Чи тvvнийг жаахан дураараа яваг гэсэндээ л сулласан юм чинь...

 

- Тэр ч, хэнийг ч хєнєєгєєгvй! гэж єндєр залуу хашгираад нуруугаараа тагийг налан зогслоо. Тагны цаанаас нэг л хачирхалтай шар шур, шажиг шужиг хийх чимээ гарах ажээ.

 

- Рубеус минь, сонсооч. Нас барсан охины эцэг, эх маргааш ирнэ. Хогвартсын тэдний тєлєє хийж чадах хамгийн гол зvйл бол охиныг хєнєєсєн амьтныг устгасан гэж тэдэнд итгvvлэх явдал...

 

- Энэ хєнєєгєєгvй юм аа! Энэ... vгvй шvv, энэ хэзээ ч... тэгж чадахгvй! гэж залуу нvргэлvvлэн хэллээ. Тvvний дуу харанхуй хонгилоор чанга цуурайтав.

 

- Хажуу тийшээ зайл гэж Реддл тушаагаад шидэт саваагаа авлаа.

Шившлэг газар доорх хонгилыг хурц гэрлээр гийгvvлэв. Аварга хvний ардах vvд хvчтэй нээгдэхэд тэрбээр нєгєє хана руу шидэгджээ. Тэгтэл Харрийн нvдэнд аймаар амьтан vзэгдэхэд Харри дуу алдсан ч азаар сонсохгvй юм чинь.

Сэгсгэр том биетэй, тоолохын аргагvй олон хар хєлтэй, бас олон гялалзсан нvдтэй, сахлын хутга шиг хурц хоёр зажлууртай хилэнцэт хорхой ч гэмээр, аварга аалз ч гэмээр амьтан харагдлаа. Реддл шидэт саваагаа дахин єргєсєн боловч хожимджээ. Аврагдахаар зугатахдаа нєгєє гайхал тvvний дээгvvр гарч, хонгилоор харайлган бараа тасрав. Реддл арайхийн хєл дээрээ босоод тоvvний араас харснаа ахиад л саваагаа авсан ч гэлээ нєгєє аварга биет

 

131  

тvvний зvг харайн очоод савааг нь булааж аваад Реддлийг шалан дээр чулуудсанаа <<Болохгvй ээ-ээ!>> гэж зэрлэгээр хашгирлаа.

Болсон vйл явдлууд Харрийн нvдэнд эрээлжлэхvй харанхуй болж, Харри хаашаа ч юм ниссэнээ Гриффиндор шилтгээнийхээ унтлагын єрєєний орон дээрээ пидхийн унажээ.

Реддлийн єдрийн тэмдэглэл дэлгээтэй хэвээр, юу ч болоогvй юм шиг гэдсэн дээр нь хэвтэнэ.

Харрийн амьсгаа авч амжаагvй шахам байтал унтлагын єрєєний vvд нээгдэн Рон орж ирлээ.

 

- Энд байгаа юм уу? гэж Рон хэлэв.

Харри орон дээрээ єндийн суулаа. Тэрбээр дагжин чичирч, бvх бие нь хєлєрчээ.

Рон сэтгэл зовнин ойртож ирсэнээ:

 

- Чи юу болов оо? гэлээ.

Тэр чинь Хагрид байжээ, Рон оо. Тавин жилийн тэртээ нууц єрєєг Хагрид нээсэн юм байна.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1035886/848/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-II бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8135
416 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
415 Би буруугүй 4 [2] Маралгоо 2009-03-20 8223
414 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 6 [1] Маралгоо 2009-03-13 8234
413 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXI бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8241
412 Журамт гэргий-2 [2] Маралгоо 2009-03-24 8249
411 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
410 Ганцаараа амьдрахад [2] chups 2009-03-25 8260
409 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1] vlmedehmaA 2009-02-20 8297
408 eejee bi har darj zuudellee / belguutei / [2] huld 2009-04-05 8304
407 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8) Levi`s 2008-12-24 8309
406 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14) Levi`s 2008-12-24 8312
405 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XX бүлэг [2] Маралгоо 2009-03-25 8315
404 Дондог, Янжмаа хоёр [3] chups 2009-03-25 8323
403 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12) Levi`s 2008-12-24 8330
402 Би буруугүй 3 [3] Маралгоо 2009-03-20 8340
401 Журамт гэргий-4 [2] Маралгоо 2009-03-24 8354
400 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXV бүлэг [1] Маралгоо 2009-03-25 8390
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13) Levi`s 2008-12-24 8396
398 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 18) file Levi`s 2009-06-10 8436
배너신청
자생병원

배너신청