Бичлэгийн тоо 497

Өөртөө туслах ухаан (4)

Уншсан 9227 vote 0 2012.06.25 17:22:30

З.Тааламж муутай орчинд ч өвс ногоо сөөм сөөмөөр ургадаг
Нийгэмд агуу их бүтээл туурвин үлдээсэн хүний урт удаан хугацааны хүнд бэрх
хөдөлмөрийг нь барагтай бол нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол олонтоо
байдаг. Тэдний тарьсан ур заримдаа өвлийн хөр цасан дор булагдан орхигддог, бас хаврын сайхан
цаг ирэхийг үзэж чадалгүй амь тавьдаг ч удаатай.
Эдийн засагч Адам Смитт ядуухан байж, Глазго-ийн их сургуульд судалгааны ажилдаа
шимтэж байх зууртаа "Улс орон баяжихын онол"-оо бичиж нийгэм өөрчлөгдөхийн үрийг тарьсан
билээ. Гэвч түүний судалгаа өнөөгийн нийгэмд биеллээ олтол түүнээс хойш 70 жил өнгөрсөн
билээ. Тэгээд өнөө хүртэл түүний эрдмийн үр өгөөжийг бүгдийг хурааж авсан гэж хэлэхгүй бизээ.
Харин ямарч тааламжгүй нөхцөлд хүсэл мөрөөдлөө гээж болохгүй. Гээж л орхивол түүнийгээ өөрт
байгаа ямар ч зүйлээр сольж авч чадахгүй. Түүгээр зогсохгүй хүсэл мөрөөдлөө орхисон хүний хүн
чанар нь хүртэл доошилж орхидог. Хүсэл мөрөөдлөө аддалгүй байж, ямар ч доор уналаа гэсэн
тэндээсээ хөл дээрээ босч, алдаагаа залруулан гайхамшигтай бүтээл үлдээсэн хүмүүсийн жишээг
одоо өгүүлье.

Ажилдаа татагдахын хүч
Америкийн шувуу судлаач Аудебен нэгэн туршилт хийхийн тулд судалгааны ажилдаа
цөхөртлөө чармайж байжээ. Тэрээр ийн өгүүлсэн байдаг:"Тэр үед зүрх сэтгэл маань бэрх хэцүүтэй
навсайтлаа тулалдаж байсан ба түүнийг давж чадсан нь би өөрийнхөө судалгааны ажилд "бурхны
авралаар онгод"-той байснаас тэр гэж боддог. Тэр цагийн миний тэвчээртэй байсныг "бурхны
аврал" гэдэг үгнээс өөрөөр илэрхийлэх аргагүй.
Гай түйтгэр гэж ийм л юм байдаг,юу гэвэл тэр үед би Гентакки мужийн Хендерсон гэдэг
тосгонд амьдарч байсан бөгөөд өөр газар ажил гараад хэсэг хугацаанд гэрээ эзгүй орхих болсон
юм. Тэгэхэд би янз бүрийн шувууны дүрсийн эскиз хийж байсан бөгөөд тэр зураг оараг 1100-д
дөхөж очсон байв. Ингээд явахынхаа өмнөхөн тэр зургуудаа бүгдийг нь нямбай гэгч нь хайрцганд
савлаж, хамаатны хҮндээ хадгалуулав. Мэдээж хэрэг, ховорхон судалгааны материал учраас
өчүүхэн ч сэв суулгалгүй хадгалж өгөхийг хүсээд орхисон юм.
Миний ажил хэдэн сарын дараа бүтэж би удалгүй тосгондоо буцаж ирээд хоёр гурав хоног
амарсны дараа нөгөөх хайрцгаа авахаар очлоо. Үнэт эрдэнэс шиг нандигнадаг өөрийн
зургуудынхаа барааг дахин харна гэдэг надад үнэхээрийн жаргалтай байв.Хайрцгаа гаргаж ирээд,
тагийг нь нээтэл... юу болсон гэж санана! Хайрцаг дотор хоёр хулгана жинхэнэ эзэн этгээд шиг
царайтай орогнон сууж, бүр байтлаа гөлчгий хүртэл төрүүлчихээд байж байдаг байгаа. Миний
зурагнууд бүгд хигдэс болон идэгдээд гөлчгийний ор болсон байлаа. Яг энэ агшинд толгойд цус
харваж, учир начраа мэдэхгүй болов. Хүнд цочролд орлоо. Тэр газраа ухаан алдаад хоёр гурван
өдөр би орон дээрээ тэр чигээрээ хэвтсэн юм. Тэр хооронд үнэхээр юугаа ч мэдэхгүй байсан
бололтой.
Гэлээ ч тэгсгээд би өөрийнхөө бие болоод сэтгэлээ амьтны зөн билэг гэж хэлж болохоор
хүчээр дүүрэхийг мэдэрсэн юм. Тэр хүч намайг ажилд дахин оруулж, босгосон билээ. Удалгүй
буу, эскизийн ном, бийрээ бариад ой руу гарсан юм. Нөгөөх гай түйтгэр огт болоогүй юм шиг
чөлөөтэй, урамтай байв.
Ингээд би дахин гайхалтай эрч хүчээр эскизээ хийж эхлэв. Зураг маань өмнөхөөс улам
илүү чадварлаг болж байна гэж бодогдож байлаа. 3 жил ч хүрэхгүй хугацаанд алдсан зургуудаа
нөхөөд зогсоогүй илүү гарахаар олон эскиз бүтээж чадсан билээ"гэжээ.

Унах бүрдээ улам чадалтай босож ирдэг
И.Ньютоны тэжээсэн нохой Даймонд нь ширээн дээрх лааг яагаад ч юм унагааж, чухал
материалыг нь нэг агшинд үнс болгож орхижээ гэдэг яриа байдаг. Урт удаан жилийн
судалгааныхаа үр дүнг үнс болгож алдсандаа цохилт авч, Ньютон түүний дараа багагүй хугацаанд
эрүүл мэндээр хохирч сэтгэн бодох хүч нь нэлээд буурсан гэдэг.
Түүхч Томос Карлил -д ч бас адилхан явдал тохиолдсон байна.
Тэрээр өөрийн бичсэн "Францын хувьсгал" номынхоо I ботийн гар эхийг нэгэн найздаа
өгчээ. Гэтэл тэрхүү найз нь уул гар эхийг коридорынхоо довжоон дээр тавиад мартжээ. Хэдэн
долоо хоног өнгөрсөн хойно хэвлэлээс гар эхийг нэхсэн тул Карлил авчруулахаар зарцаа явуулав.
Харин нөгөө найзынх нь зарц бүсгүй уг гар эхийг хуучин бичиг цаас гэж бодоод шатаачихсан
байжээ.
Энэ явдлыг сонссон Карлилын сэтгэлийг төсөөлөхөд бэрх юм.
Түүнд дахин ширээндээ сууж үзгээ барихаас өөр зам байгаагүй бололтой. Ой тойныхоо
утсыг хөөж, аль эрт мартагнасан агуулга хийгээд хэллэгээ сэргээж бодонгоо, тэрээр бүр эхнээс нь
дахин бичиж эхэлжээ. Хамгийн анх бичиж байсан үе бийр янтайнх нь баяр баясгалан байсан бол
адилхан зүйлийг дахин эхнээс нь хийж дуусгана гэдэг шаналгаан болоод бухимдлаас өөр юу ч биш
байсан. Гэвч Карлил тэр бэрхийг тэвчиж, эцсийг нь хүртэл хийж давсан билээ. Түүний энэхүү
туршлага хатуу шийдвэр л байвал ихэнхдээ зорилтоо гүйцэлдүүлж болохыг бидэнд сургаж байна.

4.Ялах ялагдахын түлхүүр болох"тогтвортой үргэлжлүүлэх хүч"
Аливаа юмны эцэст нь хүртэл бат зүтгэх ухаан бол юугаар ч содьж боломгүй ховорхон
чанар билээ. Нэртз охион бүтээгчдийн амьдралд энэхүү ухаан ямагт хадгалагдаж байжээ.
Жорж Стифсон залуучуудад хандаж "Би үнэхээр хар хүчээрээ чармайж зүтгэж ирлээ. Та
нар ч мөн адил чармайж зүтгэ" хэмээн ховорхон зөвлөгөө өгсөн байдаг.
Тэрээр угтаа уурын хөдөлгүүрт машин бүтээгчдийн дотор нэгдүгээр хүн болтлоо өсөхдөө
арван таван жил гаруй хугацаа зарцуулжээ. Мөн уурын хөдөлгүүрийг сайжруулсан зохион бүтээгч
Жеймс Хотт судалгаагаа бүрмөсөн дуусгах ын тулд гуч гаруй жилийн хичээл зүтгэл гаргасан
гэдэг.
Шинжлэх ухааны салбарт ч бай, технологийн салбарт ч бай ийнхүү урт удаан жил
тасралтгүй хүчин чармайлт гаргах нь тун чухал гэдгийг үгээр хэлэхэд багадах юм. Шинжлэх ухаан
болон утга зохиолын салбарт агуу их бүтээл үлдээсэн хоёр хүний тухай авч үзье. Тэдний
амьдралын замнал эцэст нь хүргэх тэвчээрийн ухаан ямар их чухал болохыг тодорхой зааж өгнө
буй за.
Тэнгэрлэг авъяасыг тэжээж тэтгэх"өглөө эртний хоёр цаг"
"Тэнгэрлэг авъяас гэдэг тэвчээрийн нэр" хэмээн өгүүлсэн Францын байгалийн шинжээч
Вюхон байгалийн шинжлэх ухааны салбарт агуу их бүтээл хийсэн боловч залуу цагтаа бусдаас
илүү гарах юмгүй жирийн л хүний нэгэнд тооцогдож явжээ. Үнэн хэрэг дээр тэрээр юмыг
эргэцүүлэн ойлгож, нэгэнтээ олж авсан эрдэм мэдлэгээ сэргээн санахад нэлээд цаг зарцуулах
болсон юм. Түүгээр барахгүй энэрэн нигүүлсэх сэтгэлгүй хатуу зантай нэгэн байв. Баян чинээлэг
айлд төрсний учир тэр чигээрээ тансаг танхил амьдралд хөлбөрөх замд орчихсон юм биш биз ч
гэж бодогдохоор болчихоод байжээ. Гэвч Вюхон жаргалд ташуурахаас биеэ суга татан авахаар
эрслэн шийдэж эрдэм судлал хөөж, өөрийгөө боловсруулахаар чармайсан билээ.
Вюхон цаг гэдэг юмыг хязгаартай, олдошгүй ховор өв хөрөнгө хэмээн бодож ирсэн боловч
эрт босч чаддаггүй, чухал цагаа дэмий өнгөрөөж байжээ. Тэрээр их унтдаг муу зуршлаа таягдан
хаяхаар хатуу шийдэж, эртлэн босож туршиж үзэхээр санаа шулуудсан боловч цагтаа барагтай л
бол хүссэн цагтаа босож чаддаггүй байжээ.
Ингээд зарц Жозефээс туслахыг хүсч, хэрэв өглөө бүр зургаан цагаас өмнө сэрээж өгвөл
тэр бүрд кроны нэгтийн дэвсгэр өгч байхаар тохиролцсон байна. Гэтэл эхний үед, Жозеф дуудлаа
ч нойр ханаагүй учир дахиад жаахан унтуулаач хэмээн уйлагнаж, тайван унтахад садаа хийлээ гэж
хүртэл уурлаад босч өгдөггүй байв. Тийм мөртлөө арайхийн сэрэхээрээ "яагаад амласан цагтаа
босгосонгүй вэ?" гэж үглэдэг байв.
Эзнийхээ энэ мэт байдалд уур нь хүрсэн Жозеф яаж ийгээд кроны дэвсгэртийг нь гартаа
оруулъя хэмээн шийдэв. Тэрээр эзнийхээ чин санааны нойрмог гуйлт болон "ажлаасаа хөөгдчих
вий" гэх мэтээс эмээсэнгүй, нөгөөх цагт нь орноос нь татаад унагачихдаг болжээ. Нэгэн өглөө
Вюхон уйлагнаад үглэж эхлэнгүүт зоригжсон Жозеф түмпэнд хүйтэн ус дүүргэж, унтлагынх нь
хувцасны ар луу цацаж орхив. Тэгсний үр дүн даруй гарчээ.
Ийнхүү зүтгэл гаргасны үр дүнд тэрээр өглөө босдоггүй зуршлаа таягдан хаяж чадсан
билээ.
"Байгалийн шинжлэх ухаанаар миний бичсэн бүтээлийн дотроос гурав, дөрвөн боть нь
зарц Жозефийн минь хүч юм" гэж тэрээр дахин дахин өгүүлсэн байдаг.
Дэглэмтэй ажиллаж мэддэггүй хун авъяасынхаа дөрөвний гурвыг ашиглаж чаддаггүй
40 гаруй жил Вюхон өглөөний 9 цагаас 11 цаг хүртэл хичээллэж, орой 5 цагаас 9 цаг
хүртэл ширээнд суудаг амьдралтай хүн болжээ. Өдөр бүр цаг тогтож эрдмийн ажил нүдэж байх
зуур уг хөдөлмөр нь заншил болон тогтож биенд нь бүрмөсөн шингэж орхисон ажгуу.
Вюхоны намтрыг зохиогч бичихдээ: "Тэрээр ажилгүй бол амьдарч чадахгүй хүн байлаа.
Түүний судалгаа нь түүний амьдралд увидастай том хүч байсан. Тэрээр алдар хүндээр
дүүрсэн амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд ч "дахиад хоёр, гурван жил ч байсан болно, судалгаагаа
бас жаахан үргэлжлүүлэхсэн" хэмээн дахин дахин ярьж суусан" гэжээ.
Вюхон үнэнч сэтгэлтэй эрдэмтэн байсан бөгөөд уншигчиддаа өөрийнхөө хамгийн дээд
үзэл санааг хамгийн сайн хэллэгээр дамжуулахаар цаг үргэлж махран зүтгэж байсан. Тиймийн
тулд бичлэгийн хэл найруулга нь тун төгөлдөр, гар бичмэлдээ дахин дахин гар хүрч,залхуурахыг
ер мэддэггүй хүн байв. "Байгалийн цаг" (Еpoques de La Nature) зэрэг бүтээлээ бичиж байх үедээ
санаандаа нийцтэлээ цөөхөндөө л арав гаруй удаа засч найруулж байсан гэдэг.
Ийнхүү Вюхон чин сэтгэлээсээ ажилсаг хүн бөгөөд ямар ч зүйлд арга барилаа тохируулж
яв цав гүйцэтгэхээс нааш сэтгэл нь амардаггүй хүн байлаа."Дэглэм журам тогтоож ажил хийдэггүй
хүн хэчнээн ч тэнгэрлэг авъяастай байсан тэр авъяасынхаа дөрөвний гуравыг ашиглаж чаддаггүй
нь мэдээж хэрэг" гэж тэрээр өгүүлдэг байв.
Тэр үеиин францын эрдэмтдиин гол хүний нэг Негел хатагтай Вюхоны тухайд ингэж
ярьсан байдаг.
"Гоц авъяас гэдэг нь нэг асуудалд гүн гүнзгий, хэт анхаарч үр дүн гаргахыг хэлдэг" гэж
Вюхон үздэг байсан. Тэр зөвхөн гар бичмэлээ бичиж дуусгахад л эрчим чадлаа шавхаж байсан
боловч ядарсан биеэ ташуурдаж, төгс боловсронгуй болгох үзгээ атгадаг байсан гэдэг. Мэдээж аль
эрт төгс төгөлдрийн өндөрт хүрчээ гэж бодогдохоор өгүүлбэрүүдийн тухайд ч гар хүргэхгүй
орхидоггүй. Залхмаар бичиж засах үйлдэл нь нэг мэдэхэд л баяр хөөр болон хувирчихдаг" гэжээ.
Эцэст нь Вюхоны агуу их бүтээлийн ихэнхи, хүнд өвчинтэй тулалдаж байхад нь бичигдэж
хэвлэгдсэнийг нэмж дурьдахад илуүдэхгүй байхаа.
"Идэвх чармайлт "-тай нөхөрлөдөг хүн хүчтэй
Утга зохиолын салбарт ч Вюхонтой адил жишээ олон бий. Үүний нэг нь Вольтер Скотт
юм. Тэрээр залуудаа хуулийн товчоонд бичигдансыгхуулбарлан буулгах чимхлүүр ажлыг олон
жил хийжээ. Түүний зохион туурвихад бүхнээ зориулсан үйлсэд нь энэ үеийн туршлага ихээхэн
нэмэр болсон гэдэг.
Хуулийн товчоонд өдөр бүр залхмаар ажил дахин дахин хийж суудаг тул Скотод өөртөө
зориулах цаг зөвхөн шөнө байсан агаад, энэ үе юунаас ч илүү тайтгарал болж байлаа. Тэрээр шөнө
орой болтол ном уншиж, судалж суудагбайв. "Бидний зохиолчдод хичээл оролдлого гэдэг юм
зарим талаар дутагдаж байдаг ч түүнийг биедээ эзэмшиж чадсан явдал залхуутай газар
хөдөлмөрлөсний маань ач үр юм" гэж тэрээр өгүүлдэг байв.
Бичвэр хуулбарлан буулгахад нэг хуудас нь гурван песоний үнэтэй байв. Тэрээр үе үе
цагаасаа илүү сууж ажиллаад 12 цагт 120 хуудсыг буулгаж 30 шиллинг гаруйг ч олдог удаатай
байлаа. Тэр мөнгө нь голдуу ном авахад зориулагдаж байсан бөгөөд хэрвээ тэгэж байгаагүй бол
ихээхэн ном авах бололцоо түүнд гарахгүй байсан билээ. Скотт өөрөө ийм албанд зүтгэж
байснаараа бахархаж байжээ. Гоц авъяас гэдэг өдөр тутмын аахар шаахар ажилд дургүй,түүнийг
Дорд үздэг эд" гэж сонссон мэтээр ярих шүлэгч нөхөртэйгээ тэрээр эсэргүүцэн маргалддаг байлаа.
Скотт хэрвээ хүн өдөр тутмын аахар Шаахар ажлыг нягт нямбай гүйцэтгэж чадаж байвал илүү
өндөр чадварыг биедээ эзэмшинэ гэж үздэг байжээ.
Мөн дээд шүүхийн газар нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ч Скотт утга зохиол
туурвих ажлынхаа ихээхэн хэсгийг өглөөний хоолны өмнө амжуулж, өдөр нь шүүх дээр нарийн
бичгийн даргын ажлаа болон бичвэр хуулах бусад албаа гүйцэтгэдэг байлаа.
"Скоттын намтар"-ыг зохиосон түүний хуурай хүү Локкхарт "Скоттын амьдралын
замналд заавал бичих ёстой нэг чухал тал бол хамгийн ихээр уран бүтээлдээ улайрсан үедээ хүртэл
тэрээр багаар бодоход хагас жил гаруй өдрийнхөө ихэнх хэсгийг нарийн бичгийн даргын ажилдаа
зориулж байсан явдал" гэж бичсэн байдаг.
Орлогыг өдөр тутмын ажлаас олох ёстой зүйл бөгөөд утга зохиолыг амьжиргааны тогтсон
хүнс болгож болохгүй. Энэ бол Скотт өөрөө өөртөө тавьж биелүүлсэн амьдралынх нь чиг шугам
ажээ. Тэрээр "Утга зохиол миний оюун санааны түшиг тулгуур болохоос биш амьдралын тэжээл
биш. Хэдийгээр миний бүтээл зарагдлаа ч гэсэн чадвал тэр мөнгийг амьжиргааны өртөг болгон
эргүүлж суумааргүй байна даа" гэжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6288271/8ea/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Өөртөө туслах ухаан (5) [3]

  • gaixal
  • 2012-06-25
  • Уншсан 9333

Өөртөө туслах ухаан (4)

  • gaixal
  • 2012-06-25
  • Уншсан 9227

Өөртөө туслах ухаан (3)

  • gaixal
  • 2012-06-25
  • Уншсан 11249

Өөртөө туслах ухаан (2)

  • gaixal
  • 2012-06-25
  • Уншсан 9982

Өөртөө туслах ухаан (1) [1]

  • gaixal
  • 2012-06-25
  • Уншсан 10487

Өөртөө туслах ухаан [1]

  • gaixal
  • 2012-06-25
  • Уншсан 11728

모텔청소구해여 [1]

  • betin
  • 2012-06-22
  • Уншсан 11050

-Kристофeр Колумб /1451-1506/

  • G2012
  • 2012-04-18
  • Уншсан 12325

Moroodliin egch (oguulleg) 2-r heseg

  • 2424mgl
  • 2012-04-10
  • Уншсан 17106

Moroodliin egch (oguulleg) 1-r heseg

  • 2424mgl
  • 2012-04-10
  • Уншсан 17958

Онц сонирхолтой номоо захиалан авч уншаарай.

  • sudarnom
  • 2012-03-30
  • Уншсан 11108

http://www.mglclub.com/5836008

hi

Солонгос руу гарахад зуучилна

  • sschyue
  • 2012-02-24
  • Уншсан 12213

АРААМАНДАА ЖААЖИГНАЖ ТОМОР АЙН ХАХАХА [2]

국 제 결 혼 gesen nuhur uuriinhuu hvvhdiig hudaldsan bh

  • bilgesh
  • 2011-10-29
  • Уншсан 11670

국제결혼

ГАДААД АЖИЛЧДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

  • bigbig
  • 2011-09-01
  • Уншсан 10806

ЧОНО-ТӨГСГӨЛ

ЧОНО-3

배너신청
자생병원

배너신청