Бичлэгийн тоо 497

Би ч их сонголт муутай бүсгүй юм даа. Анх намайг манай саахалтын “навсаан” Дамба сууя гэж гуйгаад. Тэр намар Дамба айлын алдуул мал хулгайлаад торонд орчихсон. Би тэгээд хашааны дээгүүр өнгийчихсөн “Дамба байна уу, цай, хоол өгөхөөр ирлээ, оруулаач ээ” гээд буутай цэрэгт загнуулаад явж байх хүн мөн үү. Тэрний дараа Түгж гуайн хүү Цоож манай хаяагаар эргэлдээд салахаа болив оо, чи минь.

Сайхан төрөхийн зовлонг Анжелина Жоли, Женнифир Лопес бид гурав ч хангалттай амсаж байна аа. Түгжийн Цоож нэрэндээ таарсан хартай амьтан чинь намайг насаар минь гэрийн хорионд суулгах байсан биз. Би тэгээд тотины амьдралаар амьдраад л саван дотроос гарахгүй арай хэтэрнэ биз дээ. Аа, харин тэдний дараа Түвшин гэдэг далдагануур залуу урд дэнж дээр “Эксел”-ээ сойчихоод л намайг эхнэрээ болгох юм гэнэ. Яана яана ч гэнэ вэ. “Бээжин үзүүлнэ, Далай үзүүлнэ, диваажин, там үзүүлнэ” ч гэх шиг. Нэг явдаг юм бил үү гэснээ хаширласан нь оножээ. Тэгсэн дараа нь Түвшингийн авч явсан хүүхнүүд Зүүн өмнөд Азид наашаа ч үгүй, цаашаа ч үгүй. Эндээ нэг хүүхэд, тэндээ нэг хүүхэд толгой дээрээ нэг том ачаатай явж байна гэсэн.

Зөвхөн Монголдоо л амьдарна гэсээр Монголхүү гэдэг нэртэй залуутай суулаа. Жилийн дараа Монголхүү маань Солонгост эксваторын жолоочоор яваад таг. Шилж, шилж суусан царай минь энэ. Тэгээд сая ярьсан чинь “Энд шувууны ханиад гараад хөл хорьчихсоон. Би очиж чадахгүй” гээд худлаа ярьж байгаа юм даа. Хэзээ шувуу ханиалгаж байсан юм бэ? Ийм л байдаг юм байна, муусайн эрчүүд. Эхнэр нь төрөх гэж байхад шувууг ханиалгуулаад, найтаалгаад явж байдаг. Одоо тэгээд яаж төрнө өө. Уг нь араг тэвэрч төрөхөөр өвдөлт бага байдаг гээд байгаа.

Долоон эгч маань долуулаа энэ муу аргийг умайтал атгаж, амаржсаар яг над дээр хүрээд ирсэн. Эвдрээд унах нь, ээ чааваас гэж. Яаж амаржина аа гэхээс гадна бас шээзгийгээ эвдэлчихгүйхэн шиг дараа дараагийн дүү нартаа үлдээмээр байдаг. Амьдрал үнэхээр хотын агаар шиг бүрхэг байна аа. Уг нь хүн л хөгширнө гэдэг болохоос шээзгий хөгширнө гэж баймааргүй юм. Гэтэл энэ муу шээзгий жил ирэх тусам л агшаад бөгтийгөөд, маажийгаад бурхан болох нь ээ, зайлуул.

Ядаж байхад аав нь гэж гажиг юм алга болчихлоо. Хүүхэд маань төрөөгүй байж л аавыгаа надаас нэхээд. Бүр юу гэсэн гээч. “Ээж минь би чинь арай тэжээгчээ алдсан, хагас өнчин, хагас хайранд өлгийдүүлж хагас амьдралтай явах юм уу” гэж загнаад. Сүүлийн үеийн хүүхдүүдийн ухаан санаа айхтар болсныг ээ. Эхийнхээ гэдсэн дотроос гараагүй байж санаа сууж, биенээсээ түрүүлээд өтөлчих юм. “Ээжтэйгээ өтлөх сайхаан” гээд дуулаад байсан чинь үнэн юм хөө. Би гэдэг хүн хэвлий дэх үрээсээ сурах  юм их байна. Гараагүй байж л “Ээж ээ, энэ ах ямар царайлаг юм бэ? Тэр ахын бие булчинлаг юм аа” гэж ирээд сандраагаад хаячихна.

Би тэгэхээр урдаас нь загнана биз дээ. Харин тэгсэн урдаас юу гэсэн гээч. “Энэ бол ээж охин хоёрын үгийн солбицол, энэ бол байдаг л нэгэн ойлголцол” гэж байгаа юм даа.  Хэдэн хоногийн өмнө ганц эр хонио барьж өгөөд түрийтэй гутал авах гэтэл охин “Ээж ээ наадах чинь Италийнх биш ээ, Эрээний гутал байна” гэж юу болов гэсэн шиг гэдсэн дотроос тийрээд зогсдоггүй. Үнэхээр нөгөөх чинь өмсөөгүй зүгээр илж байхад ул нь ханзарчихдаг гутал бас байдаг л юм билээ. Охин маань Ким Ду Ханыг үзэж, бие хамгаалах урлагаар хичээллэнэ гээд би уянгын кино үзнэ гээд.

За яахав хүүхдийн төлөө “За гэж хэлье” гээд нөгөө зодоон нүдээнтэй киног нь үзүүлэхээр шөнө бэлтгэл хийж байна гээд гэдсэн дотроос үсэрч ирж тийрээд, нэг бол гараараа туждаа балбачихна. Одоо энэ гэдэс гэж битүү хавдар. Эх хүн болох ч хэцүү даваа юм аа. Гадаа гарч эр болно гэдэг бол би эр хүн, нохой, тахиа, илжиг гээд болж үзээгүй амьтан байхгүй. Эх хүний тавилан юм хойно хүүхдийнхээ төлөө зүтгэхээс. Гол нь боловсролтой, мэдлэгтэй хүн болгоё. Харин хэд хоногийн өмнө би охиндоо Гена матрын дууг зааж өгөхөөр “Я играю на гармошки” гэтэл. Охин урдаас “За ээж минь том тэнэгтээрэй. XXI зуун чинь Хятадынх. Наад дуугаа хурдхан хятад хэл дээр дуулаад сурчих” гэж тушаалаа. Тэгээд би хэдэн өдөр гүйж яваад нөгөө дууг нь сурсан шүү нэг юм.
Зүү-чий шүфен-чин
Ге-ремнэ дайлой-хонлай
Кие ихан дэе-шей
Женьнэн жиюү ише шенре
Нөгөө юм өөрчлөгдөж глобалчлагдаж байгаа нь энэ юм байлгүй дээ. Удахгүй охинтойгоо “Ший ей ший, ма ма, зая жи аа” гээд ярих юм биш байгаа.

Хэл халтирахуй
- Хутгаламж зээлийн хоршоо -Хадгаламж зээлийн хоршоо
- Шүүх худал аргалагч -Шүүх хурал даргалагч
- Үндэсний хөнжлийн цогц бодлого -Үндэсний хөгжлийн цогц бодлого
- Хөнжлийн бэрхшээлтэй иргэд -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Гадаад цэргийн яам -Гадаад хэргийн яам
- Бутлан хамгаалах яам -Батлан хамгаалах яам
- Үйлдвэр хуцалдааны яам -Үйлдвэр, худалдааны яам
- Барилга, хог байгуулалтын яам -Барилга хот байгуулалтын яам
- Дүнс, хөдөө аж ахуйн яам -Хүнс, хөдөө аж ахуйн яам
- Хөтөлбөр, нийгмийн хамгааллын яам -Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам
- Хэрүүл мэндийн яам -Эрүүл мэндийн яам

ОНИГОО
***-Архи чамайг хөөрхөн болгох юм аа.
-Би уугаагүй ш дээ, хонгор минь.
-Тийм л дээ. Гэхдээ би уусан.

***13-тай хүү сургуулиа орхилоо. Ажил хайгаад олдсонгүй. Арайхийн хашааны цэвэрлэгчийн ажил олоод очтол, анкет бөглө гэлээ.
-Би бичиг үсэг мэдэхгүй.
-Тэгвэл яв даа, өөр ажил хай.
Хүү санаагаар унав. Гэнэт тэр нэг сагс алим хоёр доллараар худалдаж аваад, эргүүлээд ширхэглэн зургаан доллар хүргэж зарав. Урамшаад өдөрт хэд хэдийг энэ мэт зарсаар бизнес нь цэцэглэжээ. Жимс, ногооны зах нээв. Нэг өдөр, нягтлан нь хэд хэдэн бичгэн дээр гарын үсэг зуруулахаар ирлээ.
-Би бичиг үсэг мэдэхгүй.
-Бурхан минь, нээрээ гэж үү? Та хэрэв бичиг үсэгтэй байсан бол юу хийх байсан бол?
-Хашааны цэвэрлэгч.

***Ил зогсоолын хашаанд нэгэн согтуу хашгирна. Гарт нь машины түлхүүр харагдана. “Миний машиныг хулгайлсан байна” хэмээн түүний хашгирах дуунаар цагдаа ирлээ.
-Та машинаа хаана тавьсан юм бэ?
-Энд, энэ түлхүүрийн үзүүрт.
-Та хэтрүүлээд уучихсан байна. Ядаж наад өмднийхөө цахилгааныг татчихаач.
Согтуу доошоо тонгойж харав.
-Миний найз хүүхнийг ч бас хулгайлжээ.

Track No07.mp3 - undarmaa
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/495796/b28/trackback

Itgelxvv

2009.04.30 09:36:45
*.25.23.158

ene joohon tiimerhvv bolson
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Ulaan harganiin togol

  • ojab
  • 2008-07-20
  • Уншсан 12171

Onigoo gej... [1]

  • 장미
  • 2008-07-18
  • Уншсан 11140

Nutgiin ah

  • ojab
  • 2008-07-16
  • Уншсан 42121

TOGLOOM [1]

zohiomj-3 [1]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 11172

zohiomj-2(sonsoh)

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 12838

zohiomj-1(sonsoh)

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 12282

Харь нутгийн бvсгvй

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 13738

"zovolgoo" lhagvasuren(sonsoh)ineedtei shuu [1]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 10923

"bolovsroliin terrorizm" asii(sonsoh)

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 11061

"duu huuriin olgii nutag" jujigchin Batzorig(sonsoh) [1]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 11512

"ergelzee" hurlee(sonsoh)

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 16375

"eleglel"chapi(sonsoh)

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 16676

"Zuir tsetsen ug"dorjsuren(sonsoh) [2]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 21196

"reclamnii mangas"jujigchin ambii (sonsoh) [1]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 11122

Tsendiin Dorjgotov"Tsoodol"hoshin oguulleg(sonsoh) [1]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 22719

Нөхөн үржихүйн багш(oguullegiig sonsoh) [1]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 14208

ЗУЛЦЭЦЭГ

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 11827

Хэлний бузар file [1]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 11852

Араар тавьдаг эрийн тухай хvvхнvvдэд зориулсан 9 санамж [1]

  • pitty1
  • 2008-06-30
  • Уншсан 15350
배너신청
자생병원

배너신청