Өдөр хоног харвасан сум шиг өнгөрсөөр. Должмаагын гэдэс одоо мэдэгдэхүйц болоод ирэв. Хувцас нь эхнээсээ таарахаа байж,өмднийх нь цахилгаан хүрэхээ болилоо. Тэрээр аймгийн төм орон нэг сул өмд,цамц аваад гүйхээрээ холбоо орж Наагий уруу залгалаа. Тэрээр яагаад ч юм сандран догдлоно. Одоо удахгүй 10 гаруйхан хоноод харьлаа гэж бодохоор түүнд цаг зогсчих шиг болов.
...Дийд....дийд....дийд..........хэмээн дуудаж байснаа тасарчихав. Эгч ээ дахиад нэг залгаад өг тэгэх үү....Уучлаарай таны залгасан дугаар холбогдох боломжгүй тул....тэрээр утсаа салгачихсан байв. Должмаа урамгүйхэн гэрлүүгээ залгавал аав нь утсаа авч байна. Байна уу хэмээн намбатайхан зөөлөн дуугарах аавынхаа дууг сонсоод тэрээр өөрийн эрхгүй уйлчихав. Үнэндээ энэ нулимас аавыгаа сонсоод баярласаных байв уу?... Наагийд гомдсон битүү гомдол байв уу. Тэрээр гэнэт эргэн тойрноо харан хаана байгаагаа санан бушуухан нулимасаа арчаад хоолойгоо засан
-Сайн уу ааваа..охин нь байна аа. Та хоёр минь сайн уу. Өө би сайн байгаа...тийм...одоо удахгүй очлоо. Та хоёрыгоо санаж байна аа....за баяртай. Тэрээр утасаа тавин Наагий уруу дахин залгатал утас нь холбогдохгүй хэвээрээ байлаа. Тэрээр урамгүйхэн машиндаа очин элдэвийг бодон явна. Наагий яагаад утасаа салгачихав аа. Ажилд орсон юм болов уу?...эсвэл намайг ярихгүй байхаар гомдчихсон юм болов уу.....уг нь өнөөдөр чамдаа хүүгээ хөдөлсөнийг хэлэх гэж ямар их догдолж яарч байв аа. Би хэтэрхий түргэн ааш гаргаад байна уу...сая аав Наагийг хэлэхгүй байна...манайхаар очихгүй байгаа юм байх даа...үгүй ямар сууж барьсан биш юу л боллоо гэж намайг эзгүйд очиж байхав дээ...ийнхүү элдэв бодолд дарагдан замд сэгсчүүлсээр унтчихсан байв. Жолооч залуу түүнрүү хараад Должмаа миний дүү ирчихлээ босоорой...хэмээн сэрээв.
Тэдний багынхан буцахад 4 хоног үлдэв. Должмаа улам өнгө орон жаахан мариа ч суугаад ирэв. Эрдэнээ эгч нь түүнийг анзааран
-Должмаа миний дүү чинь хөл хүндтэй юм байна ш дээ. Тэгээд ингээд явж болж байгаа юмуу
-Зүгээр ээ,надад нэг их төвөгшөөгөөд мэдэгдэх юм алга
-За тийм дээ,залуу байхад мэдэхгүй гүйж байтал нэг л өдөр төрөх болчихсон байдаг юм. Гэхдээ сайн хоол ундаа идэж амарч байх хэрэгтэй. Ах чинь мэдэж байгаа юу?
-Ах мэдэхгүй байгаа,та битгий хэлээрэй. Одоо юу байхав дөрөвхөн хоноод харьлаа. Тэрээр ингэж хэлээд баярын мишээл тодруулав.
-Чи ч их хөнгөн байна даа. Хүү бололтой. Охин хүүхэд би ээжээсээ царайлаг байх ёстой гээд ээжийгээ их ядраадаг,хүү хүүхэд миний ээж бүхнээс царайлаг байх ёстой гээд хөнгөхөн байдаг юм. Хэхэ эгчийнх нь мэдэх ч юу байхав. Төрөхөд чинь бөөн хүүхнүүд иймэрхүү ярианаас эхлээд нөхөр сүүдэр...гээд ярихгүй юм байдаггүй юм. Тэгэхэд л сонсож байсан байх даа гээд тас тас инээн толгойгоо хаялана. Должмаа ичингүйрэн доошоо харвал Эрдэнээ за миний дүү юундаа ичдэг юм. Ийм мундаг охин хүүхдээ гаргачихаад гэрийн авгай бололгүй заавал цааш нь үргэлжлүүлж сураарай. Энэ хэд чамайг яаж үнэлж байгааг харж байгаа биз дээ.
Тэдний багынхан ажлаа дуусан тул үлдсэн гурван хоногоо Хөвсгөл далайн эрэг дээр амарч Монголынхоо онгон зэлүүд газрыг үзэж сонирхуулахаар болов. Энэ өдрийн орой ажлын талаар ямар ч яриа болсонгүй. Бүгд сайхан дуулж хуурдан задгай гал тойрон сууцгаан их л хөгжилтэй байлаа. Должмааг магтан сайшааж байсанд ах нь урамшин миний отгон дүү байгаа юм. Намраас сургуульд явуулах санаатай та бүхэн тусалж дэмжинэ гэдэгт итгэж байна. Өөрөө харин гадагшаа явахгүй гээд байгаа юм. Уг нь Германд очоод бүр илүү юм үзээд сураад ирвэл өөрт нь л хэрэгтэй дээ. Гэтэл тэндээс нэг нь:
-Заавал тэгж хүчлээд яахав. Өөрөө мэдэж байгаа байх. Манайхан бол насанд хүрсэн л бол өөрөө өөрийнхөө амьдралыг зохицуулаад явдаг. Харин сая хоёр сар танай энэ сайхан хөдөө нутагт ажиллаж амарч их эрч хүчтэй,энергитэй боллоо. та бүхэнд маш их баярлалаа. Хамтран ажиллахад урамтай сайхан байлаа....
-Бид нар ч гэсэн. Тэр холоос сэтгэл зүрхээ гарган ирж нэг баг болон Монголын маань хөгжилд багахан ч болов хувь нэмэр оруулсанд гүнээ талархаж байна.
-Өө тэр мэдээж...манай Должмаа чинь мундаг охин доо...анх ирэхдээ хөөрхөн туранхай охин байсан чинь одоо мах мариа суугаад,царай нь шингэрээд энэ ус агаар зохилдсоных уу хэмээн асуув. Должмаа яриа буруу тийшээ эргэж байгаад баахан зовнин уучлал гуйгаад унтахаар явлаа. Түүнд яагаад ч юм жирэмсэн гэдгийг нь бүгд мэдсэн юм шиг санагдахад айх,ичих зэрэгцэн гэдсэн дээрээ гараа тавьбал бяцхан үр нь хөөрөн аав дээрээ удахгүй очино доо хэмээн баярлаж буй мэт хөдөлж өгч байлаа. Тэрээр үр минь одоохон гуравхан хоногын дараа хоёулаа аав дээрээ очлоо гээд унтахаар хучлагаа заслаа.
Өглөө Должмаа хар үүрээр сэрвэл бүгд нам унтаж байлаа. Тэрээр дулаан хувцаслан далайн эргээр жаахан алхахаар гарав. Гадаа сэрүү татан Далайн урсгал хоржигнон нэн тааламжтайяа байв. Должмаа амьдралаа сайхнаар төсөөлөн инээд цацруулан алхсаар. Тэрээр хүүгээ том болохоор гурвуулаа заавал ойрхон ч хамаагүй салхинд гарч байна,бас амралтын өдрөө дандаа хамтдаа гэртээ өнгөрүүлж байна. Наагий минь чи намайгаа санаж байгаа даа тэ. Би ч гэсэн чамайг ямар их санаж байна аа. Тэрээр нэг л мэдэхэд гэдсэн дээрээ хоёр алгаараа зөөлөн барин явж байв. Гэтэл тэдний буудласан газраас нэг их холгүй бас хэсэг жуулчидын майхан харагдав. Тэрээр сонирхон тэр зүг харан зогстол нэг хүн тахир дутуугын тэрэгтэй наашлан айсуу. Должмаа ч олон юм бодолгүй өмнөөс нь гүйн очвол нүдэнд дулаахан,сайхан инээмсэглэсэн нэг настайвтар шар авгай байлаа. Должмаа түүнтэй эелдэглэн мэндчилээд ойр зуурын юм ярингаа түүнийг түрэн явна. Өөрийгөө Мелани хэмээн нэрлээд Америкаас энэ сайхан онгон зэлүүд байгалийг үзэхээр ирсэнээ хэллээ. Должмаа ч өөрийн хэмжээнд тайлбарлан явна. Мелани салахдаа
-Дожоо,чи англиар маш сайхан цэвэрхэн ярьдаг юм байна. Бас их хөөрхөн тусч,ухаалаг охин байна. Юмыг яаж мэдхэв хэзээ нэгэн цагт уулзах тавилан тохиох ч юм билүү. Чамд баярлалаа. Өнөөдөр би чиний буянд маш их зүйл мэдэж авлаа. Түр хүлээгээрэй хэмээн хэлээд цүнхнээсээ нэрийн хуудасн,Сан-Францискогын Алтан гүүрний зурагтай ил захидлын хамт өөрийн талархалын үгээ бичиж өгөв. Должмаа ч баярласанаа хэлэн юм өгч чадаагүйдээ уучлал гуйгаад салах ёс хийн явлаа.
Наагий,Туяа хоёр тэр өдрөөс хойш байнга хамт байв. Туяа уйлан дахин хэзээ ч ийм боломж гарахгүй..чи намайг явтал хань болооч хэмээн гуйжээ. Наагий ч нэг их гуйлгаад байсангүй. Өөрөө ч гэсэн дургүй биш аж. Тэр хоёр ихэнхи цагыг хамтдаа өнгөрөөнө. Амралтанд хүртэл хэд хэд яваад авав. Нэг удаа Наагийг ээж нь загнан
-Чи хэнийгээ дуурайсан ийм завхарсан амьтан бэ. Туяатай юугаа хийгээд байгаад байгаа юм. Нэг уулзлаа,хоёр уулзлаа болоо юм бишүү. Арай дэндэж байна шүү чи...Должмаа одоо ирэх боллоо. Амьтны нүүрийг яаж харах гэв. Дахиж миний нүдэн дээр Туяаг дагуулж ирээд үзээрэй хэмээн таягаараа хэд хэд нудчаад авав. Наагий энэ үед л гэнэт Должмаагаа саналаа. Нээрээ би юу хийж явна аа. Тэр минь тэнд хөдөө хөхөрч гадаа гандаж явхад би энд ажил хайсан ч юм байхгүй. Аль эрт хаяад явсан хүнтэй орооцолдоод явж байдаг. Даанч өрөвдөх юм даа. Тэрээр анхны уулзалтаа нэхэн саналаа:
Тэр хоёр сургуулиас гаран хэлхэлдсээр нэгэн буудалд орж билээ. Туяа амрахаа мэдэхгүй түүнийг ноолно. Тэгж тэгж шөнийн жаргалдаа ташуурсан хоёр нам унтав. Өглөө нь Туяа түүнээс өнөөдөр дахин хамт байхыг хүслээ. Наагий түүнд үгүй гэж хэлж чадсангүй. Хоёул хоол захиалан идчихээд орон дотороо өнжлөө. Гарч гаднаас ганц нэг шил шар айраг,нэг шил улаан вино ойр зуурын идэж уух,юмтай аван өрөөндөө буцан ирлээ. Хоёлаа тулган уусаар... Туяа гэнэт түүний цээжийг налан эхэр татан уйллаа. Наагий сандран яасан бэ,зүгээр үү....
-Наагий чи аргагүй л хүний хүн болжээ. Чи надтай нэг л хөндий байна. Одоо яахав дээ,миний заяа ийм байсан юм байгаа биз. Би үнэндээ Монголдоо ирж амьдрахыг ямар их хүсч байна аа...Наагий юм ярих гэтэл Туяа дууг нь хорин битгий тасалаа. Зориг орсон дээрээ одоо л би хэлье. Харин энэ бүхний дараа чи намайг явтал надтай хань болон хамт байж чадах уу гэдгээ шийдээрэй. Үнэндээ би чамайг л гэж ирсэн шүү...Би нөхөртөө хайргүй ээ,яалт ч үгүй охиныг нь гаргасан,бас намайг зовж явхад тусалсан их сайн хүн болохоор нь,надад дэндүү хайртай болохоор нь би салж чадахгүй. Би ингээд л хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүй боллоо доо. Харин чамтай уулзаад үнэхээр сайхан байна. Чи миний охины зургыг үзэх үү...Тэрээр түрүүвчээ нээн за энэ миний ганц амин шүтээн дээ...Нэрийг нь би Нани гэж дуудаг юм. Чинийхээ нэрийг оруулж байгаа нь тэр...
Наагий зургыг хараад царай нь цэл хөхрөв. Түүний өмнөөс буржгар тас хар үстэй,бүлтгэр алаг нүдтэй,хөөрхөн инээмсэглэсэн өнгөт арьстан охин мишээж байх нь тэр.
-Чи...чи Туяа чи нээрээ ярьж байна уу
-Би юу хэлхэв дээ...миний охин хөөрхөн байгаа биз,яг аавыгаа дуурайсан,надаас миний инээмсэглэлийг авсан гэдэг юм...тэрээр ингэж хэлээд сулхан инээмсэглэлээ.
-Үгүй,би итгэж чадахгүй байна. Чамд өөр хүн олдоогүй гэж үү
-Яасан хар хүн хүн биш юм уу...би чамайг ингэж хүлээж авна гэж бодож байлаа. Намайгаа уучлаарай. Би хайргүй ч гэлээ тэр хүнээс салж чадахгүй ээ. Наагий юу ч хэлж чадсангүй,үнэндээ юу ч хэлэх билээ дээ.
Тэрээр одоо бол Туяаг яагаад ч юм өрөвдөх,харамсах сэтгэл төрж байлаа. Гэтэл өөрөө тэр харь хүнээс ч дор загнаж Должмаагаа мартчихсан байдаг. Би гэж яахаараа ийм тэнэг хүн байна аа. Дөнгөж саяхан л хайртай гээд хонон өнжин санан сууж байгаагүй гэж үү...би ийм өөдгүй худалч,хуурамч юм гэж үү...тэрээр өрөөн дотуураа холхин байтал үүднийх нь хонх дуугарав. Наагий очин үүдээ тайлтал Туяа инээмсэглэсээр орж ирээд гарч юм үзэх үү гэснээ сайн байна уу Адъяа эгч ээ хэмээн мэндэлвэл хариу өгөхгүйд жаахан гайхан Наагий уруу харвал тэр ч гэсэн дүнсгэр харагдав. Тэр хоёр тэгэс гээд гэрээс гаран Туяа сая нэг ам нээн
-Адъяа эгч уурлаж байна уу
-Зүгээр ээ,бид хоёр жаахан ам зөрөөд
-Аан... ингээд л чамтайгаа явах ямар сайхан юм бэ...гээд жаахан охин шиг хөөрцөглөн түүнийг сугадан авлаа. Наагий хариуд нь инээмсэглэсэн боловч дотороо Должмааг л бодон явав. Туяа юм ярин өөрөө баясан инээж,Наагий хариуд нь ганц нэг үгээр хариулан дагаж инээмээр болон явна. Тэр хоёр унаанд суухаар буудалруу алхангаа ийнхүү хөгжилдөн дэлгүүрийн хажуугаар гартал Должмаагын аавтай халз тулчихав. Наагий сандран
-Сайн байна уу та...хэмээн арайхийн хэллээ. Данзан түүний өөдөөс арай ч дээ хүү минь гэсэн янзтай хараад юу ч дуугаралгүй цааш явлаа.
huuh ene chine yasan urt yum be