Бичлэгийн тоо 497
Наагий буцаж орон Туяагын дэргэд суулаа. Тэрээр өөртөө архи хундаглан нэг амьсгаагаар татаад Туяа уруу инээмсэглэн чамайг байхгүйд ганц сайн хийж сурсан ажил нь энэ л байх шив дээ хэмээв. Туяа виногоо бас нэг амьсгаагаар уугаад би ч бас гээд инээвхийлэв. Наагий түүний инээж байгааг хараад өөрийн эрхгүй эгдүү нь хүрэв.
-Чи ч хөөрхөн хэвээрээ байна аа...би...
-Тийм байна уу,баярлалаа. Чи юу гэж?
-Нэг их чухал биш ээ,чи хүнтэй суусан уу. Тийм сураг сонссон
-Суусан,нэг охинтой. Бид гурав Туркэд амьдарч байгаа....Чи...?
-Би найз охинтой. Тэгвэл чамд аз жаргал хүсэх л үлдэж дээ....Наагий ингэж хэлээд цаанаа л нэг гуниглангуй санаа алдлаа. Туяа Наагийгийн гараас атган эндээс холдъё хэмээн шивнэлээ.
Ангийнхан нь ч нилээн муудан эхнээсээ тасарч унан,арван жилийн хайр,амьрал ахуйгаа ярин энд тэнд хуваагдан сууцгаасан харагдав. Наагий,Туяа хоёр явлаа хэмээн хэлэхэд нэг их хүн анзаарсангүй,гэтэл тэндээс Нямбаяр хэмээх хүү Туяа тооцоогоо яах вэ?,хуваагаад гаргах уу хэмээн асуув. Туяа инээснээ би бүгдийг нь төлчихье...харин энэнээс хойшихоо өөрсдөө төлөөрэй гээд эгдүүтэй аргагүй инээд хангинуулан Наагийтай хоёул тооцоогоо дуусгаад гарлаа. Гарах үед Сүхээ тааралдан Наагий уруу нүдээ ирмэн эрхий хуруугаа гозойлгон инээд алдсаар зөрөн орлоо. Туяа энэ бүхний харан инээд алдаад:
-Хэхэ...энэ Сүхээ нээрээ марзан хүүхэд байсан шүү,хэвээрээ л байх шив. Ангийнхантайгаа уулзсан чинь ямар сайхан байна аа. Хоёулаа жижүүрээс гуйн ангид орж жаахан сууя тэгэх үү. Чамайг таниад байсан чи нэг яриад үзээч гэтэл Наагий тэгье миний таньдаг ах гарч байна лээ гээд алхтал Туяа хажуунаас нь сугадан өөдөөс нь өнөөх л гайхалтай инээдээрээ инээн зэрэгцэн алхлаа.
Ангидаа ороод хоёулаа жижүүр анхааруулсан тул гэрэлээ асаалгүй суув. Заалны гэрэл хаалганы зайгаар багтаж ядан зурвас тусна. Тэр хоёр суудаг байсан ширээн дээрээ очоод суутал Туяа босон нэг юм хайснаа самбар дээр юу ч юм бичлээ. Наагий чимээгүй л харан сууна. Туяа дуусчихаад гэрэлээ асаагаад
-За энэ тэнцэтгэлийг өөрөөр бодох хүн байна уу хэмээн хэлээд хөгжилтэй инээхэд хоосон ангид царгин байв. Наагий хараад мөн өөрийн эрхгүй инээд алдлаа.
-Чи нээрээ их шартай охин байж билээ. Одоо болтол энэ тэнцэтгэлээ мартаагүй юм уу
-Юу гэж мартахав дээ...надад мартахын аргагүй сайхан дурсамж үлдээсэн шүү дээ. Туяа жижүүр гэрэл гаргаж болохгүй гэсэн болохоор гэрлээ унтраан Наагийгийн хажууд очин ширээн дээрээ хоёр гараа тохиолдон хэвтлээ. Наагий өөдөөс нь харан нарийн сандал дээгүүр хоёр хөлөө давуулан суулаа. Туяа үргэлжлүүлэн
-Наагий минь намайг уучлаарай. Энэ анги.... энэ ширээ.... тэгээд чи...миний амьдралын хамгийн жаргалтай үеүд байж дээ. Би бүр заримдаа зүүдэлдэг. Нэгэнт л болоод өнгөрсөн юмыг одоо яана гэхэв. Би өнөөдөр чамтай л уулзах гэж ангийнханыг цуглуулуулсан юм. Чамайг хүнтэй сууж байгаа гэж сонсоод яагаад ч юм харамлах сэтгэл төрсөн шүү. Тэгээд удаад байхаар чинь ирэх болов уу хэмээн зөндөө хүлээсэн. Би их муухай хүүхэн байгаа биз. Өөрөө эхэлж алга болчихоод тэгээд нэгэнт чинийх болохгүй байж бас өөр хүүхнээс харамлаад...уучлаарай би дэндүү санасан....Туяа ингэж хэлэхэд түүний хацарыг даган нулимас урсаж байлаа. Наагий юу ч хэлж чадсангүй. Нулимасыг нь гараараа арчиж өгөөд бугуйнаас нь барин өөрлүүгээ татвал Туяа өндийн Наагийгийн урд сандал дээр буруу харан цээжинд нь нуруугаа наан хоёр хөлөө урагшаа зөрүүлэн жийн суулаа. Тэр хоёр бие биесийн гараас атган цонхоор харан сууна.
Наагийгийн ухаан санаа бүр самуурч ээ...түүний толгойд Должмаа хэмээх бүсгүйн дүр бүү хэл нэр ч алга байв. Тэр зөвхөн ингээд л Туяатайгаа суугаад баймаар санагдлаа. Наагий урагш тонгойн Туяагын хацарт хацраа наан хүзүүн дээр нь үнслээ. Туяа ч нэгэнтээ санаа алдсанаа үргэлжлүүлэн:
-Наагий чи одоо намайг жаргалтай амьдардаг гэж бодож байна уу...Наагий чимээгүй толгой дохин Туяагын үнэрт мансууран сурсанаараа баруун гараа цамцан дотуур нь оруулан хөхнөөс нь барьлаа. Тэгсэнээ
-Болох уу,уучлаарай тэссэнгүй...чи бид хоёр ингээд л суудаг байсан тэ. Болохгүй гэвэл яахав би гараа авъя гэсэн хирнээ авахгүй л байв. Туяа инээмсэглэн наадахын чинь анхны эзэн чи шүү дээ. Чи дуртай үедээ хүрч болно. Надад ингэж хэлж байсанаа санаж байна уу..."би хүссэн үедээ мөөмөндөө дураараа хүрч байна,дахиж чамаас зөвшөөрөл авахгүй за"...гэж байснаа...хэхэ.. Би чамаасаа харамлахгүй ээ. Анх чи яг ингээд барьчихаад барьж болох уу гээд надаас асууж билээ. Би ичиж байсан ч гэсэн чамд татгалзаж чадаагүй л дээ. Тэгэхэд миний араас халуу дүүгэн чи минь биедээ улам ойртуулж байсан. Би ч тэр үед чамд өгсөндөө одоо хэр нь ер харамсадагүй.
-Тийм үү,чи намайг,өнгөрсөн бүхнээ санадаг гэж үү...би бодохдоо аль эрт бүгдийг мартаад одоо сайхан амьдралдаа ташууран жаргалтай байгаа байх гэж боддог байсан.
-Юу гэж мартахав Наагий минь. Би чамд дуулж өгдөг байсан даа
-Ямар билээ...чи зөндөө л дуу дуулж өгдөг байсан...
-Никитоны "Намайг дуудаач"гээд би явахынхаа урд орой чамд дуулж өгөөд
Сайн явбал намайг мартаарай,зовох цагтаа санаарай...гээд....тэгэхэд чи надад жинхэнээсээ уурласан уу.
-Аан,тэр үедээ уур хүрч байсаан. Ингээд л надаас бүр явж байгаа юм шиг санагдаад. Тэгэхдээ л надаас бүр явчихсан даа
-Харин тиймээ уучлаарай. Би очоод эхэндээ аргаа олохгүй их хэцүү байсан. Тэгэхэд нэг хүн надад тусалж чиглүүлж өгсөн юм. Би ч чамайгаа бодоод ,санаад юун хичээл хийх манатай болж байлаа
-Нээрээ гэж үү?... чи намайг тэгж их санадаг байсан гэж үү,би ч бас энд чамайг санаад галзуурах гэдэг байлаа. Тэгээд утасдахыг чинь хүлээн хичээлээ тарангуут шууд л гэртээ ирээд өдөржин,шөнөжин утас сахина...Туяа инээвхийлэн гарыг нь чанга атгаад үргэлжлүүлэн
-Тэгээд овоо байгаа газараа хүмүүстэйгээ танилцан дасаж эхэлсэн. Өөрийгөө завгүй байлгаж тэр хирээрээ цаг ч дороо өнгөрдөг байлаа. Нэг өдөр би байдгаараа халуураад,цус алдан бүр ухаан алдаж унасан. Нэг сэрсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Гайхаад эргэн тойрноо хартал нөгөөх л надад тусалдаг залуу хажууд намайг сахиад сууж байсан. Наагий би эндээс явахдаа жирэмсэн болчихсон юм байна лээ. Тэгээд тэрийгээ мэдэхгүй явж байж хүүхдээ зулбачихсан юм. Миний эмчилгээний зардал,хоол хүнс гээд бүх л төлбөрийг тэр хийсэн. Би гэрийнхэндээ ч хэлэлгүй хичээл ихтэй гэж хэлээд л дахиж яриагүй. Намайг уучлаарай...би хүүхдийг чинь гаргаж чадалгүй алдчихаад чамтай ярих зүрх хүрээгүй юм.
Наагий юу....хэмэн цочин өөдөөс нь хараад
-Тийм үү...нээрэн гэж үү...тэгээд яагаад одоо хэлж байгаа юм хэмээн түүнийг сэгсчив. Туяа өөдөөс нь харан уйлсаар л...
Наагий хэсэг мэгдсэнээ биеэ барин....одоо тэгээд бие чинь зүгээр биз дээ,өө нээрээ хүүхэдтэй л дээ...чи..чи тэр залуутайгаа суучихсан уу. Тэнд сурдаг юмуу ажилладаг юмуу...хэмээн Наагий хойно хойноос нь давхцуулан асууж гарав. Туяа нэгэнтээ шүүрс алдсанаа
-Тиймээ тэр залууд би дассан байсан,тэр минь надад хайртай. Үнэхээр их хайртай. Би даанч түүн шиг өөрийг нь хайрлаж чадахгүй байгаа. Охин бид хоёрынхоо төлөө амиа ч өгөхөөс буцахгүй хүн дээ. Наагий намайг дахин уучлаарай би хэсэгтээ Монголдоо ирэхгүй байх. Чамаас нэг юм гуйж болох уу...үгүй боломжгүй бол чи заавал зөвшөөрөх албагүй л дээ...
-Хэл хэл,би үнэндээ юу хэлэхээ мэдэхгүй байна,ганц л юм хүсэхэд чи минь хаана ч байсан жаргалтай л байвал болоо...тэрээр Туяаг эргүүлэн уруул дээр нь үнсэхэд Туяа хоёр хөлөө түүний хоёр хөлийг зөрүүлэн ачаад...хүзүүгээр нь тэврэн,Наагий би чамд хайртай....үнэхээр хайртай...би ямар их санав аа хэмээн түүнийг нүүр нүдгүй үнсэж гарлаа. Хоёулаа тэвчихээ байхын алдад Наагий биеэ барин энд болохгүй буудал оръё хэмээн хэлээд Туяагаа мөрөөр нь тэврэн биедээ ойртуулан зулайг нь үнэрлэсээр хоёул гарлаа.
Должмаа яагаад ч юм Наагийд гомдлоод байв. Үнэндээ хийх ажилгүй байгаа юм чинь энэ хүмүүстэй хамт хүрээд ирэх болов уу хэмээн битүүхэн харж билээ. Даанч ирэх нь бүү хэл утсаар ярихад нь танихгүй байсанд гомдолно. Нэг орой Наагийг зүүдлэв. Наагий их л жаргалтай өөр хүүхэнтэй тэврэлдэн түүнийг тоохгүй байна гэнэ...Должмаа яаж ч орилсон харахгүй улам цаашлан холдож байна гэж зүүдлээд эхэр татан уйлав. Гэтэл хамт яваа Эрдэнээ эгч нь түүнийг сэрээн Должоо миний дүү яасан хар дараа юу хэмээн аяархан дуудав. Тэрээр эхэр татсаар сэртэл дэрээ нортол уйлчихсан байв. Тэгсэн тэр нь зүүд байсанд баярлан:Баярлалаа Эрдэнээ эгч ээ харин найз залуугаа зүүдлээд гээд инээвхийлэн буцан хэвтлээ.
Эрдэнээ шоолон аргагүй л залуу халуун насан дээрээ байна даа. Мань мэт нь бол хэд хоног ч хол байсан тоохоо больж дээ...хэмээн инээлээ. Гэтэл гэнэт Должмаагын гэдэс дотор тогонд цохиулах шиг жирс хийхэд тэрээр дуу алдан огло харайлаа. Эрдэнээ гайхан чи зүгээр үү хэмээн өрөөсөн нүдээ өргөн нойрмоглон асуувал Должмаа
-Өө зүгээр,зүгээр уучлаарай хэмээгээд буцан хэвтээд алгаараа давсаган тушаа дарвал дахин загас гүйж байх шиг ирвэгнүүлэв. Тэрээр зөнгөөрөө бяцхан үрээ хөдөлж байгааг мэдэрлээ...