Должмаа гэрээсээ гараад даруй арваад хоножээ. Өдөржингөө гадныханыг даган орчуулга хийж,хажуугаар нь өчнөөн мэдэхгүй юм гарч ирж байсан болохоор сурах,мөн давхар гал тогоо барьж байгаа болохоор ямар ч зав гарахгүй байв. Төврүү нэг удаа орохдоо Наагийтай ярьвал цаадах нь их л дуу муутай бие нь яаж байна,зүгээр үү хэмээн асуув. Должмаад үнэндээ мэдэгдэх юм байсангүй. Тэрээр дахиж ер бөөлжиж барьж,бие нь эвгүйрхсэнгүй. Наагийг хэлэхэд гэнэт санан гэдэсээ барьж үзвэл мэдэгдэх юм алга. Тэрээр үгүй юм шиг байна аа. Тэгээд ч сая хоёр өдрийн өмнө жаахан юм ирсэн. Тэгэхээр болоогүй байх аа. Чи юу хийж байна...тиймээ би ч гэсэн санаж байна. Иймэрхүү ойр зуурын юм яриад л яагаад ч юм яриа нь нийлж өгөхгүй байсаар утасаа тасаллаа.
Должмаа зав л гарвал байнга л Наагийгаа бодон ирээдүйн амьдралаа дотроо ургуулан боддог байв. Гэтэл сая Наагий нэг л хөндий ч болсон юм шиг түүнд санагдав.
Должмаа уг нь 14 хононо гээд гарсан чинь энэ нь 2 сарын хугацаатай болж таарав. Ах нь халширна байх гэж бодоод ээжтэйгээ хуйвалдан хэлээгүй юмсанж. Должмаа хотоос ирсэн нэмэлт зүйлсийг авангаа аймгийн төв орон бушуухан Наагийтайгаа ярихын мөн болов. Бушуухан холбоо орон залгууллаа. Наагий удаж удаж байна уу хэмээн утасаа автал цаана нь бөөн шуугиан,өөрөө ч нилээн халамцуу байв.
-Сайн уу,юу байна
-Байна уу,байна уу...хэн бэ залгасан юм бол дуугараач ээ...хэмээн омогдох сонсогдов. Должмаа цаашаа үг хэлэх гэтэл Наагийгийн хажуунаас нэг хүүхэн хүүе Наагий орооч ээ чамайг дуудаад байна. Наад утасаа дараа нь бол оо гэх сонсогдов. Должмаа анх удаагаа Наагийд уур нь хүрэн харамлах сэтгэл оволзоод ирэхээр нь утасаа тасалчихлаа. Тэрээр замын турш уйтгарлан чимээгүйхэн нулимасаа арчин цонхоор гөлрөн явав. Гэтэл санаа дагаад тэгсэн үү,эсвэл юм нь ирэх гэж байна уу хөх нь жирс хийн хатгуулж гэдэс нь хатуураад ирэв.
Наагий Должмааг явсанаас хойш нэг л удаа утсаар ярьсанд жаахан гоморхон байв. Тэгээд гэрт нь очин Данзантай хоёулаа шатар нүүн суутал нэг хүн утасдан Должмаа гэрээсээ юм захьсан юм. Та бэлдээд байж байх уу,би цагын дараа яваад очье хэмээн утасдав. Данзан ч би юуг нь мэдэж бэлдэхэв,миний хүү өрөөнд нь ороод хэлсэн юмыг нь бэлдчих хэмээн хэллээ. Наагий юу 2 сар юмуу...бие нь гайгүй байгаа даа хэмээн үг алдтал Данзан харин анзаарсангүй өнгөрөв. Наагий хэлсэн зүйлсийг нь бэлдэн хайж байгаад санамсаргүй түүний өдрийн тэмдэглэлийг нь олоод авав. Хэдий үзэж болохгүйг нь мэдсэн хирнээ нэг л мэдэхэд дэлгэчихсэн уншиж зогсов. Должмаагын өдрийн тэмдэглэлд ихэнхи нь түүний багшдаа дурласан,хайрласан бичлэг байв. Тэрээр өөрийнх нь тухай байна уу хэмээн эргүүлтэл хамгийн арын хуудсан дээр анх түүнтэй унтаж охин насаа өгсөн тухай л ганц хуудас байлаа. Түүнд:
Өнөөдөр 2001 оны 06 дугаар сарын 25: Энэ өдөр миний хувьд хамгийн тэмдэглэлт өдөр боллоо. Өчигдөр сургуулиа төгсөн дипломоо авлаа. Дараа нь ангийнхантай Золоогын зуслангын байшинд очин бүгдээрээ нэг оройг сайхан өнгөрөөлөө. Наагийг манай ангийнхан чирх нь холгүй аваад явсан. Энэ нээрээ сонин залуу шүү,заримдаа харахаар инээд ч хүрэх шиг,тэгсэн хирнээ санаад байх юм. Тэгэхдээ л өнөөдрийг хүртэл энэ хүү багш таныг минь хайрлаж байсан шиг тэгтлээ сэтгэлийг минь хөндсөнгүй. Тэгэхдээ л би түүнийг үгүйлээд байдаг....өчигдөр охин биеэ түүндээ өглөө. Би ерөөсөө харамсахгүй байна. Таныгаа хайрлаж байсан шиг хайрлаагүй ч гэсэн өдөр ирэх бүр дасан,түүндээ татагдаж байгаагаа би мэдэрч байна. Таныгаа дотроо л чимээгүй хайрлаж явъя даа. Яаж ч хүслээ гээд хэзээ ч минийх болохгүйгээс хойш дахиж таныг санахгүй ээ...
Нээрээ би ямар тэнэг юм бэ...яг одоо надад юу дутлаа гэж шаал өөр хүн бодчихсон бичиж байна аа. Би Наагийдаа хайртай....хайртай байна аа...таныг бодох,Наагийг үгүйлэх хоёрын аль нь хайр юм бол. Тэгэхдээ би Наагийтай байхдаа жаргалтай байдаг. Тэгээд ч нэгэнт биеэ өгсөн болохоор сэтгэлээ ч гэсэн бүрэн зориулах болно...тэр минь надад хайртай...надад үүнээс илүү юу хэрэгтэй гэж...миний хувьд бүх талаараа Наагий минь анхных болохоор таныг би сэтгэлээсээ авч хаяя даа...." цааш унших гэтэл Данзан орж ирэн яасан болчихсон уу хэмээн хэлэхэд Наагий цочсондоо аан болсоон хэмээн сандран хэлээд дэвтэрийг мэдэгдэлгүй буцаан хийлээ.
Наагий тэднийхээс гараад бодолд дарагдав. Должмаа ер нь надад үнэхээр хайртай юм болов уу. Эсвэл өөрийн нь хэлдэгээр бүх талаараа анхных болохоор сэтгэлээ хүчилж байна уу...за аль нь ч байлаа гэсэн харж л байя,ямар одоохондоо нэг гэрт орчихсон байгаа биш. Арай тэр хүүхдийг минь...за арай ч бас тийм юм хийх охин биш ээ...би арай дэндүүлж байх шиг байна. Наагий хаачихаа мэдэхгүй байснаа Баяраагын ТҮЦ-энд очин хоёул тамхи баагуулан бас ч гэж нэг шил юм дундаа тавьчихсан ууж суутал тэдний ангийн Сүхээ ирэн ашгүй та хоёр энд байна уу. Би ч Наагийг гэртээ байхгүй болохоор мэдсэн юмаа. Манай ангийн Туяа ирчихсэн арван жилийн нийлдэг хэдээ нэг цуглуулаач уулзая гээд ярьж байна. Би ч овоо хэдэн хүн олчихлоо. Маргааш цаадах чинь завтай гэсэн ойрдоо уулзсангүй Туяагын буянаар нэг уулзаж арван жилээ дурсаж жаал сууцгаая хэмээн хэлэв. Туяа гэдэг нэрийг сонсоод Наагий нэг л сонин болоод ирэв. Наагий,Туяа хоёр 8 дугаар ангиа төгссөн жилээсээ эхлэн араваа төгстөлөө үерхсэн бөгөөд Туяа сургуулиа төгсөн Турк явсанаар тэр хоёрын үерхэл аажим аажимаар холдсоор нэг л мэдэхэд больсон нь энэ. Гэтэл Туяа нь гэнэт 6 жилийн дараа ингээд гараад ирэхэд тэрээр жаахан сандарлаа. Баяраа,Сүхээ хоёр Наагийг харан шоолонгуй
-За яасан анхны хайр ирчихсэн сэтгэл гэгэлзээд сайхан байна уу...
-Битгий балайрцгаагаад бай...тэр чинь аль нялхын юм. Би чинь одоо өөр хүнтэй болсон шүү
-Өө хө,болж дээ,саяхан л Туяагаас болж уугаад л муусайн хүүхнүүд гээд явж байсан яалаа. Тэгээд Должкотойгоо бүр дэр нэгтгэхээр шийдсэн үү...гээд инээлдэв
-За юу л гэж ойлгоно дураараа болцгоо,тэр чинь олон жилийн өмнөх юм. Бид хоёр одоо уулзлаа ч гэсэн сайхан нэг ангийн найзууд шиг л байна. Тэгээд ч ямар ч хэл сураггүй тэр чигтээ алга болсон хүнийг би яах юм. Одоо хүн хартай суугаа байлгүй
-За юундаа уурласан юм. Тоглож байхад. Танай хайрын бурхан хэзээ ирэх гэж байна.
-Болоогүй гэнэ ээ,2 сар болно гэнэ
-Хаха чи ч тэгвэл бөөн л боломж байгаа юм байна даа
Тэр гурав ийнхүү элдэвийг ярин жижиг архиа дуусгачихаад Наагий,Сүхээ хоёр харихаар явлаа. Наагий Сүхээгээс салаад яагаад ч юм Туяаг бодов.
Тэр хоёр хүүхдийн гэнэн үерхэлээр гэмгүй сайхан үерхэдэг байсан нь үнэн. Туяа бол биеэ даасан,ухаалаг,аливаа асуудлыг өөрөө шийдэх дуртай,түс тас хийсэн шударга талдаа,их хэрсүү охин. Анх тооны хичээл дээр хоёулаа нэг тэнцэтгэлээс болж их маргаж билээ. Туяа шартай болохоороо өөрийнхийгөө зөв гэж батлах гэж улайрна. Наагий энэ л үед Туяаг бахдан сэмхэн харж эхлэв. Наймдугаар анги төгсдөг жилээ хонхны баяраар Наагий үерхэе хэмээн гуйхад Туяа шууд л зөвшөөрчээ. Тэр хоёр төгсөн төгстөлөө үерхэж байгаад Туяа Туркруу сургуульд явж Наагий эх орондоо үлдэв. Туяаг явахын урд шөнө хоёулаа салж ядан хонож билээ. Удаан үерхэсэн болохоор хоёр гэрийнхэн нь ч мэддэг болчихсон. Тэр хоёр сууна гэж ярьдаг байв. Наагий Туяаг иртэл нь хүлээхээр шийдэн байтал Туяа гэнэт холбоогоо таслан ор тас алга болжээ. Наагий нэг хэсэгтээ л түүнийг санан шаналан бас ч гэж балгадан болов. Наагий охидтой ер тэгтлээ дотно үерхэдэггүй,яахав залуу хүн юм болохоороо ганц нэг шохоорхсон охидуутай явдаг л байв. Гэтэл тэр нэг өдөр Должмааг түшиж авахад яагаад ч юм харц нь Туяатай их адилхан санагдахад сэтгэлд нь тодоор үлдэж. Түүнээс хойш яг л Туяаг хүлээж байгаа юм шиг Должмааг хүлээн байнга уулзсаар байгаад нэг л мэдхэд түүнд өөрийн эрхгүй татагджээ. Должмаа удах тусам Туяагаас бүх талаараа өөр нь мэдрэгдэв. Должмаагын хүүхдийнх шиг гэнэн ариун зан нь юу,юунаас илүү таалагдав. Өнөөдрийг хүртэл тэрээр зав л гарвал Должмааг бодон хоног тоолон хүлээсээр. Туяа нь бас л ингэж яваад тэр чигтээ алга болсон болохоор Должмааг одоо хоёр сарын хугацаа сунгасан гэхээр нь гэнэт зүйрлүүлж бодоод болохгүй байв.
Тэгтэл өнөөдрийн өдрийн тэмдэглэл....Должмаа ч гэсэн намайг тэр нэг багштайгаа зүйрлүүлж байхад би яагаад Туяатай жишиж болохгүй гэж хэмээн бодоход хүргэв.
Маргааш нь товлосон ёсоор ангийнхан сургуулийнхаа гадаа цугллаа. Ангийнхан ч гэж байнгын холбоотой байдаг нийлдэг арав хүрэхгүй хүүхэд цуглав. Наагий энэ өдөр яахаа мэдэхгүй шийдэж ядан гэртээ холхино:" Чи юундаа сандраад байгаа юм бэ,нэгэнт л хамаагүй гэж бодож байгаа бол,зүгээр л яваад очооч....харчихаад үнэхээр зүгээр байж чадах уу.....Должмааг яах гээв...юу бодоод байна аа би чинь...сэтгэл хэвээрээ байна гэж үү...Должмаа үнэхээр юм нь ирсэн нь үнэн юм бол би заавал үүрэг хүлээх ёсгүй л дээ...Наагий минь Туяа аль эрт хүнтэй суугаа байлгүй. Бүжин эртээд тиймэрхүү юм ярьж байсан. Чи ямар тэнэг юм бэ...энийг чинь бодох юм юу байна. Чи Должмаад хайртай болсон биз дээ..." Наагий ийнхүү дотороо элдэв юм бодон байтал утас нь дуугарав.
-Байна уу Наагий юу,чи одоо болтол гарахгүй юу хийж байгаа юм бэ?,энд чамаас бусад нь бүгд байна. Хурдал бид нар чамайг сургууль дээр хүлээж байя хэмээн Сүхээ хэлээд утасаа тасаллаа. Наагий гуталаа өмсөн гэрээс бушуухан гарлаа.
Тэд явсаар караоке орцгоолоо. Наагий,Туяа хоёр гар барин мэндэлсэнээс хойш нэг л бие биеэсээ бишүүрхэн үг ч дуугарсангүй. Ширээний хоёр талд өөд өөдөөсөө сэмхэн харан сууна. Тэдний ангийн галзуу Бүжин чанга дуугаар:
-Та хоёр чинь яагаад танихгүй улс шиг маяглаад байгаа юм. Одоо ямар жаахан хүүхдүүд биш,алив Наагий чи энд суу,та хоёрыг ямар бид нар мэдэхгүй биш. Ярих юм байгаа л байлгүй.
-Сайн уу,сайн явж ирсэн үү
-Сайн,чи сайн сууж байсан уу,намайг уучлаарай...би гэтэл Наагийгын утас нь дуугарах шиг болов. Тэрээр одоохон гэж хэлээд гүйн гаран
-Байна уу,байна уу...хэн бэ... залгасан юм бол дуугараач ээ....гэтэл Бүжин хүрч ирэн
-Хүүе Наагий чи орооч ээ,чамайг хүлээгээд байна...наад утасаа дараа болооч ээ хэмээн хэлэв...Наагий ч утасаа таслан даган орлоо.
Бичлэгийн тоо 497