Бичлэгийн тоо 497
Тэр нэг өдрөөс хойш Должмаа,Наагий хоёр нэг нэгнийхээ гэрээр чөлөөтэй орж гардаг болов. Данзан шатар нүүх дуртай Наагийг ороод ирэнгүүт за нэг өрчих үү хэмээн хуучин модон шатраа дэлгээд суучихна. Наагий ч өөрөө дуртай юм болохоор тэр хоёр хэдэн ч цагаар хамаагүй нүүгээд суучихдаг байв. Данзан Наагийг байхгүйд байрныхаа гадаах саравчинд үеийн хөгшчүүлтэй нүүдэг байв. Бас ч гэж зүгээр нүүхгүй 1000 төгрөгөөр тоглоно. Өөрөө сайн тул хоосон байх нь бараг үгүй. Тэгээд л хожсон мөнгөөрөө хүний өөрийн хүүхдүүдийг нийлүүлж байгаад л зуугын зайрмаг аваад өгнө. Тэгээд ч тэр үү тэр хавийн хүүхдүүд бүгд Данзан өвөө гээд тоглож байхад нь түүнийг дэмжин тойрон зогсох нь элбэг.
Хөгшчүүл л болсон хойно нэгнээрээ дамшиглан
-Данзан ч олон үзэгчтэй хүн шүү,ингээд шулганалдаад дэмжээд байхаар бид нар хожигдохоос яахав гэлцэнэ. Энэ дуу чимээнд олигтой төвлөрч бодож чадахгүй юм гэхэд Данзан хариуд нь мар мар хийтэл инээд алдаад
-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж,хүүхдийн заяа их шүү,хамгийн гол нь эднийгээ шатарт дурлуулах гэж л ингэдэг юм. За тэр яахав үргэлжлүүлье хэмээн хэлээд нухацтай нь аргагүй нүүдлээ бодон суучихдаг байв.
Норжинд харин яагаад ч юм Наагий нэг их таалагддагүй байв. Овоо хэдэн сар харлаа олигтой ажил төрөл гэж хийж байгаа юм байхгүй. Нэг л худлаа их ярьсан хүн гээд дургүй. Тэгэх тоолонд нь Данзан өмөөрч
-Норжин минь манай Наагий бас ч гэж хоосон толгой биш шүү. Хоёр биендээ болж байвал яахав дээ. Чи минь заримдаа хэтрүүлэх гээд байх юм
-Хэ цэс,шатар нүүхдээ л дориун юм байгаа биз. Яагаад ч юм охинд минь хань болохгүй санагдаад байдаг юм. Жаахан дотуур тамиртай ч юм шиг. Чи юугаа мэдхэв дээ. Энэ Должмаа өөрөө хэтэрхий сайн юмаа. Эмэгтэй хүн ингэж хөл алдаж хүндээ хөнгөнөөс өгөх ч дээ...
-Үгүй залуу алс яахав дээ хөгшөөн. Юу нь муудчихаад байна. Тэгж байгаад учир зүйгээ олно. Чи бид хоёр ч гэсэн залуудаа ямар байлаа даа. Наагий яахав жаахан дотроо бодолтой л биз. Ер нь эр хүн юм,юм уруу үсчиж орсон овилгогүй байснаас энэ нь дээр байлгүй. Тэгээд ч энэ хоёр минь юу юугүй суух гэж байгаа биш харж л байя
-За за болъё,хөгшин залуу хоёр сүүлдээ тархиа шаав. Нээрээ энэ Наагий тэгээд яах гээд байгаа нь мэдэгдэхгүй юм. Охиныг минь бэр гуйж авах хүн үү,үгүй хүн үү. Тэр талаар юу чиг л ярихгүй юм. Энэ хоёр ингэж байгаад яагаа ч үгүй хүүхэдтэй болчих вий дээ...хэмээн үглэнэ. Данзан хөгшнийхөө занг мэдэх болохоор хоолойгоо зассанаа зурагтаа асаан суулаа.
Дэлгэрнаран,Должмаа хоёр СТӨ-нд хошин шогийн тоглолт үзчихээд харих гээд буудал явж байтал Должмаагын гэнэт гол нь харлан хий огиулж эхлэв. Наагий гайхан
-Яасан зүгээр үү,өдөр олигтой юм идээгүй өлсөж байна уу
-Үгүй ээ зүгээр,сая жаахан инээгээд ингэчихэв үү
-Инээхэд юу боллоо гэж ингэхэв дээ. Чи минь дандаа л хайр хүргэсэн хүүхэд шиг юм ярьж байх юм. Үгүй арай чи минь жирэмсэн болсон юм биш байгаа
-За үгүй байлгүй дээ
-Нээрээ сүүлийн чинь биений юм хэзээ ирлээ. Ойрд ирсэн гэж чи юм хэлэхгүй байсан
-Нээрээ хэзээ ирлээ,бараг 3 сар гаран болж байгаа юм байна ш дээ... хэмээн Наагийгийн өөдөөс харлаа.
-Маргааш ер нь явж үзүүлье. Болсон ч бай,үгүй ч бай үзүүлсэн нь дээр болж таарлаа шүү.
Должмаа яагаад ч юм санаа дагаад ч тэр үү явдал нь улам намбайгаад ирэх шиг болов. Наагий харин өөдөөс нь харан инээгээд
-Нэг л гоё,итгэмээргүй ч юм шиг санагдаад байх юм. Чамайг ингээд том гэдэстэй явж байгаагаар төсөөлсөн чинь гээд гэдэсийг нь илтэл Должмаа ичин гарыг нь аваад.
-Хүүе ээ,болиоч ээ. Хүн амьтан харж байна ш дээ. Юу гэж бодохын. Тэгээд ч болсон ч юм уу үгүй ч юмуу. Минийх угаасаа алдаж ирдэг
-Хүн харвал харна л биз. Эхнэр хүүхдээ энхрийлж байгаа хүн байгаа биз. Надад ичих юм алга. Маргааш хурдан болоосой. Охин гарвал чам шиг хөөрхөн,хүү гарвал харин над шиг сэргэлэн хүү гарах байх аа хэмээн хэлээд инээд алдав.
Маргааш нь эмнэлэг явахаар тохироод Наагий гэрлүүгээ явлаа. Тэрээр их л хөгжилтэй амандаа дуу аялан явна.
Должмаа гэртээ орон ээж,аавдаа саяны үзсэн хошин шогоо ярьж өгөөд хоёр таваг хоол идээд өрөөндөө орлоо. Тэрээр орон дээр дээшээ харан хэвтэн бодолд дарагдана: "Энэ хорвоо дээр над шиг жаргалтай хүн хир олон байдаг бол. Амьдрал зохиох хэцүү л гээд байдаг,надад бол бүх юм сайхан л байна. Яана аа ингээд нэг л өдөр хүний эхнэр,ээж боллоо гэж үү. Ээж мэдвэл ч толгой хяргана даа"....гэтэл бодлыг нь сарниулж гэрийнх нь утас дуугарлаа. Ээж нь утасаа аван ярьж байсан аа Должмаа миний охин том ах нь ярьж байна. Нөгөө ажил чинь бүтэж байгаа бололтой яаралтай ярина гэнэ ээ. Должмаа халад эгэлдрэглэн гүйн очоод утсаа авлаа.
-Байна уу,сайн уу агаа,би сайн. Харин ажил гээд олигтой санаанд нийцэх юм олдохгүй л байна. Юу хэзээ явах юм бэ?,өө үдээс хойш болохгүй юм уу,за за уучлаарай тэгье ээ. Та тэгээд юун орой хэлдэг юм бэ. За за ойлголоо. Би бэлдээд байж байя. Тэрээр утасаа урамгүйхэн тавиад том өрөөнд орон
-Агаа маргааш өглөө 6 цагт ирнэ гэнэ ээ. Таныг сайхан хоол хийгээд байж чадах уу гэж байна. Намайг авч хөдөө явна. Төсөлийнх нь шугамаар хэдэн хүн ирсэн хэлмэрч хий юм сур гэнээ. Юмаа бэлдэхээс гээд өрөөрүүгээ явлаа. Тэрээр өрөөндөө орон Наагий уруу утасдав.
-Байна уу,юу хийж байна....
-Бие нь яаж байна хө. Хоолоо идсэн үү. Яасан дуу муутай байгаа юм. Зүгээр үү,найз нь яваад очих уу
-Би зүгээр ээ. Маргааш өглөө 6 цагт хөдөө явах болчихлоо. Сая том ах ярьж байна
-Чи чадахгүй гэчихгүй яасан юм бэ,тэгээд ч жирэмсэн байж яаж болох юм
-За гайгүй биз дээ. Тэгээд ч олон хоног биш юм шиг байна
-Хэд хонохын,ямар сонин юм бэ...чи хэлчих л дээ
-Хоёул,хоёулаа ажилгүй гэж амьтны ад болоод яахав дээ. Найз нь явчихаад ирье. Тэгээд ч одоо чи бид хоёрт мөнгө хэрэг болно
-Би ажилд орчихно ш дээ. За өөрөө мэддээ. Битгий гэвэл бас ээжид чинь хяргуулах биз
-Чи яах гэж дандаа ээжийг тэгж байдаг юм...юу ч болоогүй байж ямар ямбалаад суултай биш
-Чи тэгээд юундаа уурлаад байгаа юм бэ,хүн чиний л төлөө хэлж байна. Должмаа гэнэт хоолой нь зангиран юу ч хэлэлгүй утасаа тасалчихав. Тэрээр яагаад ч юм Наагийд гомдолно. Яг юунд гомдлоод байгаагаа мэдэхгүй хирнээ л нулимас нь асгараад байв. Гэтэл гучаад минутын дараа хонх дуугаран Наагий уучлал гуйн мэндэлж байгаа сонсогдов. Должмаа Наагийгийн дууг сонсонгуутаа түрүүний бухимдал нь дороо инээдээр солигдоод ирэв. Хоёулаа хамжилцан юмаа бэлдчихээд унтахаар хэвтлээ.
Наагий хэзээний аав аятай гэдсийг нь илэн: Миний хүүг өлсгөв өө. Хүүг минь бас загнаад байв гэснээ...гэдсэн дээр нь хошуугаа наан...миний хүү ээж нь чамайг ядраагаад байвал ирээд аавдаа ховлоорой хэмээн ярихад Должмаа тэсэлгүй инээд алдан
-Чи ч хүүгээ төрвөл намайг тоохгүй хүн байна аа. Би зэрэгцээд л уйлаад суучихна шүү. Охин байвал яах вэ?
-Охин байсан ч яадаг юм.Тэгэхдээ л хүү байгаа чи харж л байгаарай. За өглөө эрт явна,эртхэн унт хө. Найз нь чамайг ирэхэд нэг ажилд орсон байхыг бодно. Бүр болохгүй бие чинь өвдөөд байвал хэлээд ирээрэй. Битгий тэгээд ямар ч сураг чимээгүй таг алга болчихоорой...хэмээн эгээ л алс хол явах гэж байгаа аятай захиж гарав. Должмаа сонсож,сонсож тэсгэлгүй инээд алдан
-За ойлголоо,чи минь яагаад л үглээ болоод байна даа хэмээн цээжинд нь нүүрээ наан түүнийг хүсэмжлэн харлаа.
Өглөө эртлэн босож бүгд дор бүрнээ бэлдэж байтал ах нь ч хүрээд ирэв. Тэрээр Наагийг нэг их том харсанаа:
-За хүргэн хүү юу,сураг нь гараад л байгаа. Тэгж байгаад тухтай танилцамз. Ээж,аав хоёр ч отгон юм гээд хамаагүй байна уу. Би нар чинь айгаад л оруулж чадахгүй,хүүхдээ төрөхийн өмнөхөн хэлж байлаа гээд инээснээ..за тэр яахав. Та хоёр минь сайн биз дээ. Хүү нь ойрдоо ажил ихтэй ирж амжихгүй л байна. Ээж... хоосон ороод ирлээ үүгээр цайны сүү аваарай хэмээн хорин мянган төгрөг гарган өгөв. Норжин авсанаа
-Ажилтай улс аргагүй дээ,гэхдээ ажил гэж гүйсээр байтал чинь нэг өдөр ороод ирэхэд энэ хоёр хөгшин өнхрөөд өгсөн байх вий
-За миний ээж яагаад дандаа ингэдэг юм бэ,хүү нь чадлаараа л зүтгэж байна. Энэ Должмааг дагуулж явж жаахан юм үзүүлье,та хоёрын хажууд нялхарч дуусах нь. Данзан хажуунаас нь үг нэмэн
-Аав нь хэлээд л байгаа юм. Гэхдээ та хэд ядахдаа долоо хоногтоо нэг байг гэхэд 14 хоногтоо үзэгдчихэж байгаач. Муу ээж чинь амралтын өдөр болохоор л ороод ирвэл гээд тогоо дүүрэн цай чанах юм,тэрийг нь Должмаа бид хоёр барах гэж өдөрийн нэг юм болж байна гээд инээвхийлэв.
Норжин охин,хүү хоёроо үнсээд дүүгээ сайн харж яваарай юм үзүүлнэ гээд гаргуунд нь хаячихав хэмээв.
-За уучлаарай та хоёр минь,аав ч гялалзаад сайхан харагдаж байна аа. Хүү нь энэ ажлыг эхлүүчихээд та хоёрыгоо авч сэрүүн орохоос өмнө нэг салхинд ойрхон гарна аа хэмээн хэлэв. Тэгсэнээ за явах уу хүмүүсийг хүлээлгээд яахав. Хөөх чи чинь амралтанд явж байгаа биш энэ их хувцасаар яана аа. За за одоо нэгэнт бэлдчихсэн юм чинь. Ингээд Должмаа ахаасаа нуугдан барин Наагийдаа үнсүүлээд машинд суутал ах нь ч тэр дороо тоос татуулан хөдөллөө.
Наагий гэрлүүгээ алхангаа тамхи татан өөртэйгээ ярин явна: За Наагий минь чи одоо аав болох нь. Хэдий болтол ингэж явхав. Юу ч хамаагүй олж хийнэ шүү. Ямар ч байсан хадмын гар харахгүй юм шүү. Эднийхэн аягүй л бол Должмаагын хуримыг хийнэ гэнэ байх. Ээж бид хоёрт юу байхав. Эгч өөрөөсөө хэтрэхгүй хүн. За яахав болно доо. Должмаагаа санах л байх. Нээрээ сонин юм шүү. Би яагаад энэ охинд ингэтэлээ хайртай болчихов оо. Хэрвээ тэр үед надтай унтахдаа онгон биш байсан бол ч би аль хэдийн больчихсон явж байж мэдэх л гар шүү хэмээн хэлээд тамхиа няслаад гэртээ орлоо.