Должмаа маргааш нь гэртээ ядарч унах гэж байгаа хүн орж ирэв. Тэрээр бушуухан усанд орчихоод унтахаар явах гэтэл аав нь дуудан хажуудаа суулгаад духан дээр нь үнэрлэв.
-Сайхан амарсан уу миний охин. Том болсон ч гэсэн аавдаа нялхаараа л харагдаад байх юм. Ээж нь өчигдөр чамд бууз хийсэн. Тэрнээс халаагаад ид,цай уу...тэгээд жаахан амар охин минь. Должмаа хэдийгээр юм идэхийг хүсэхгүй байсан ч аавынхаа сэтгэлийг бодон буузан дээр халуун савнаас ааг амтагдсан сүүтэй цай аягалан хажууд нь суулаа.
Данзан охиноо харан чимээгүйхэн сууж байснаа миний охион аав нь охинтойгоо ярих юм байна хэмээн хэлээд хоолойгоо заслаа. Должмаа гайхан өөдөөс нь хараад за, та цай уух уу хэмээн цай аягалж өгөөд юу ярихыг нь хүлээн чимээгүйхэн буузаа идэн суулаа.
Миний охин нас биенд хүрлээ одоо амьдралаа бодсон нь дээр. Хүн хартай үерхэж нөхөрлө. Хүнээ таниагүй байж нэг л өдөр тавилангаараа нэг хүний эхнэр болдог,юу ч мэдэхгүй тусмаа тэр хирээрээ амьдралд нугарна шүү. Одоо найзалж нөхөрлөж байгаа хүн байвал гэр орныхонтойгоо танилцуул. Миний охин их сургуулиа төгсчихлөө. Амьдрал зохиож эхэлнэ. Амьдрал гэдэг тоглоом биш шүү. Сайн л бодож,харж,таньж байж заяаныхаа ханийг сонгох хэрэгтэй. Ажил төрөлийг хүн хэд ч сольж болно,харин хань чинь чиний хувьд насаараа хажууд чинь байж өмөг түшиг чинь болж, тусалж,ойлгож дэмжиж,хамгийн гол нь бие биендээ хайртай,итгэж чаддаг,амьдралын төлөө гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй. Аав нь урд нь ингэж охинтойгоо ярьж байсангүй. Одоо цаг нь болсон байна. Ээж бид хоёр чинь чиний амьдралд оролцоод өнгийгөөд байхгүйг чи мэднэ. Хамгийн гол нь миний охин зүрх сэтгэлээ л дага,хэт хаширлаад халгаад зугатаад байж бас яахав,юу,юу ч бололгүй нэг гэрт орж гүйгээд ч яахав. Угаасаа хүн чинь танигддаг юм. За аав нь муу охиндоо илүү үглэчихэв үү дээ. Одоо сайхан амар даа хэмээн хэлээд хосгүй хайр гэрэлтсэн харцаар охиноо харан дотроо " муу охиныг минь бид хоёроос хойш хүн шиг л аваад явчих түшигтэй хүн учраасай билээ. Бүсгүй амьтан юм байгаа юм ш дээ" хэмээн бодож суув. Должмаа аавруугаа гайхан хараад
-Ойлголоо аав аа.хэхэ та минь намайг сургуулиа төгсөв үү үгүй юу том хүн боллоо гээд өөрөөсөө холдуулах гээд байна уу даа хэмээн хошуугаа унжуулан хүзүүдэж авч үнсүүлээд,нэг хүн байгаа охин нь танилцуулна аа. Одоо ээжийг ирэхээс өмнө жаахан унтаадхъя хэмээгээд өрөөлүүгээ явлаа.
Тэрээр орондоо орж хэвтэн өчигдөрийн явдалаа бодон яагаад ч юм бодол санаа нь ч өөрчлөгдөн нэг л өөр хүн болсон юм шиг санагдана. Түүнд Наагийгийн энхрийлэл,хурууны хөдөлгөөн бүр нь мэдрэгдэн төсөөлөхийн аргагүй сайхан мэдрэмж бий болов.
Унтаж,унтаж босоод иртэл ээж нь ирчихсэн бололтой гал тогоонд тогоо,шанага хангинах дуулдана. Тэрээр босч дүйнгэтсэн толгойгоо норгон,нүүрээ хүйтэн усаар булхаад ээждээ туслахаар орвол Норжин
-За охин минь хэд хоног сайхан амраад ав. Тэгээд ажил төрөлийн юм бодно байгаа. Хүнтэй суухаасаа өмнө хэдэн юмтай болж,өөрийгөө жаахан хувцаслаж ав. Тэгээд л яагаа ч үгүй нэг хар юмтай болоод хормойгоо чирээд байв. Алив ээж нь үнсье их сургуулийг онц төгсөнө гэдэг чинь сайн байна,тэглээ гээд онгирч,биеэ тоож болохгүй шүү. Ээж нь ямарч сургууль төгсөөгүй хир нь амьдралд үзсэн зовлонгоо та хэддээ үзүүлэхгүй гэсэндээ л ингэж үглэж,дуулж явдаг юм. Өдийд аавтай чинь учраагүй байсан бол би гэдэг хүн энэ хорвоогын хаах нь яаж шүү явах байсан бол. Тэгэхээр хүнд сайн хань шиг чухал зүйл байдаггүй юм шүү. Өчигдөр гэртээ ирж хонохгүй. Одооны хүүхдүүд ч юм л бол тэмдэглэлт баяр гээд нийлж дарвиад явдаг болж дээ. За миний охин хоолоо ид,өвгөөн хоолоо ид хоол нь болчихлоо хэмээн завсар чөлөөгүй ар араас нь урсгаж гарав. Должмаа инээснээ
-За ээж ээ,уучлаарай манай ангийнхан харин бараг сүүлийн удаа бөөндөө явж байна гээд. Би аавд утасдаж хэлсэн дээ уг нь. Та хоёр минь яагаад л тохирсон юм шиг л хань ижлийн талаар яриад байна даа. Охин нь сайн судалж байгаад гэрлэнэ ээ. Ах,эгч нар бүгд л сайн ханьтай сайхан амьдарч байна. Тэгэхээр би ч гэсэн тэгэх байх аа хэмээн дотроо Наагийгаа бодон хөгжилтэй хэлэв.
Үнэндээ өчигдөр Данзан,Норжин хоёр Должмааг нилээн удаан ярьсан билээ.
Должмаа хооллож дуусаад галын өрөөгөө цэвэрлээд утасаа цэнэглэн асаатал Наагийгаас баахан мессеж ирсэн байв. Тэрээр уншиж эхлэв үү үгүй юу Наагий залгаж байна.
-Байна уу,сайхан амарсан уу. Яагаад утасаа салгачихсан юм бэ
-Байна,харин унтчихаж ээ. Сая цэнэглэх гээд асаагаад чиний мессежүүдийг дөнгөж унших гэж байлаа
-Аан тэгвэл ч яахав. Бие нь яаж байна,зүгээр үү. Би чамайг санаад,бүр бодохоос хайр хүрээд байна аа
-Хэхэ бие зүгээр ээ. Чи юу хийж байна
-Чамайг бодоод л,хармаар,уулзмаар санагдаад байна. Чи гараад ирж чадах уу
-Одоо юу,өнөөдөртөө дэмий байх аа. Ээж,аав хоёртой хамт байхгүй бол болохгүй нь
-За,за өөрөө мэддээ...би уг нь орцны чинь гадаа байна хэмээн Наагий дуу нь сулран хэлэв
-Тийм үү,за тэгвэл хүлээж бай,би одоохон. Должмаа утасаа таслаад яагаад ч юм догдлон хөл нь хөнгөрч,өөрийн эрхгүй нүүрэнд нь инээмсэглэл тодрон нөмгөн хувцаслаад би дэлгүүр орчихоод ирье хэмээгээд гүйх нь холгүй гэрээсээ гарлаа.
Тэр хоёр цэцэрлэгийн саданд суудаг сандал дээрээ суун зогсоо зайгүй үнсэлдэнэ. Наагий Должмааг өвөр дээрээ суулган
-Должмаа би чамайг бүр хайрлаад байна аа. Чи минь өдий болтол ариунаараа байж чадсан гэдэг үнэхээр итгэмээргүй юм. Должмаа инээвхийлэн хүзүүгээр нь тэвэрч үсийг нь үнэрлээд
-Наагий минь дээ би ч гэсэн өдөржингөө л чамайг бодсон. Тэр хоёр бие биедээ хайрын үгийг харамгүй хэлэн хоёр биенээ эрхлүүлсээр...
Нэг мэдэхэд цаг дороо өнгөрч бүрэнхий болоод ирэв. Должмаа сандран за би орохгүй бол болохгүй нь. Хөөх 2 цаг суучихсан байна ш дээ. Ямар хурдан юм бэ маргааш уулзъя.
Энэ өдрөөс хойш тэр хоёр байнга хамт байдаг байв. Өдөртөө ажил хайна гэж гараад л Наагийнд очоод өнжинө. Нэг оройНаагий жаахан халамцуухан утсаар яриад
-Уучлаарай, хөгшин нь найзуудтайгаа уулзаж байна. Чамайгаа санаад байна аа,жаахан уучихлаа. Би одоо ингээд эд нараас салаад яваад очье тэгэх үү,чи гарч ирж чадах уу хэмээн асуув. Должмаа хэдий уулзмаар байсан ч юм уучихсан болохоор нь гэрт нь шууд хариулмаар санагдав. Тэрээр ээжээрээ түрий барин эвтэйхан хэлтэл Наагий гомдолсоор утсаа тасалчихлаа. Должмаа хэд,хэд залгасан ч тэрээр утсаа авсангүй. Тэрээр тэрүүхэндээ шаналж эхлэв. Хайртай хүнээ гомдоочихлоо доо. Үгүй ирээд уулзахад юу нь болохгүй гэж,би гэж юм дандаа дараа нь бодох юм. Тэрээр цонхоороо харан нэг л дуу муутай зостол утас нь дуугарлаа.
-Байна уу,миний хайраа би чамайг санаад байна. Би орцонд чинь байна. Гарч иртэл чинь хүлээнэ ээ гээд Наагий утсаа тасалчихав. Должмаа гэрийнхээ түлхүүрийг аван өлмий дээрээ гэтсээр хаалга аа аажуухан онгойлгон гарвал Наагий шатан дээр буруу харан гараа дэрлээд сууж байв. Тэр хоёр шивнэлдэн суутал гэрийнх нь хаалга онгойн аав нь:
-Миний охион хүн ирсэн юм бол ороод уулзаач дээ. Орцонд суугаад,айл амьтан муу хэлнэ гээд хаалгаа дутуу хаагаад саад болохгүй гэсэн шиг цааш явав. Должмаа ичиж үхэх гэж байсан ч гэсэн Наагийг гэртээ оръё хэмээн ятгасаар байгаад сугадан орлоо. Наагий юм уучихсан байна. Ээж,аав хоёртой чинь иймэрхүү байдалтай анх уулзмааргүй байна гэсэн хэдий ч Должмаа зүгээр ээ унтчихсан байгаа хэмээн хэлээд хоёул орлоо.
Тэр хоёр өрөөндөө орон элдэвийг шивнэлдсээр. Маргааш өглөө ээж,аавыг нь сэрэхээс өмнө гараад явна хэмээн орсон хоёр шөнөжингөө эрхлэлдэн бас ч гэж залуу насны жаргалд умбасаар бараг үүр хаяарах алдад унтацгаав. Наагий түрүүлж сэрэн Должмааг дуудаад явлаа хэмээн хувцаслан гарах гэтэл ээж нь тэндээс айлд ирсэн хүн байна аяга цай амсаад гараач. Яасан Монгол оо алдчихсан юм хэмээн ширүүхэн хэлэв. Наагий уучлаарай гэсээр галын өрөөнд орон Должмаа уруу харвал цаадах нь нүдээ ирмэн зүгээр ээ гээд инээмсэглэв. Тэр хоёр банштай цай халаан идэж байтал Норжин орж ирэн.
-За хүү минь заавал урилга заллагатай танилцах болж байна уу. Харанхуй шөнө охин дээр минь ирээд хонож байхыг бодоход зүгээр ч нэг найз төдий биш байх аа тийм үү. Аль эсвэл хөгшин би одооны та нарыг ойлгохгүй буруу,зөрүү ярьж байна уу гээд намжирдан суулаа. Должмаа санаа зовон
-Ээж ээ манай найз байгаа юм. Та одоо юу гээд балайраад байгаа юм бэ гэтэл Наагий хулган байж
-Намайг уучлаарай,би уг нь иймэрхүү байдалтай танилцана гэж бодоогүй. Уучлаарай гээд доошоо харав. Норжин үргэлжлүүлэн:
-За яахав ,одооны та нар ямар бидний үе шиг биш. За тэгээд нутаг ус хаанах вэ. Ээж,аав чинь аль хошуу аймагынх вэ?, Охинтой минь зүгээр л үерхэж нөхөрлөж байгаа хэрэг үү?, Та хоёр хир удаж байгаа юм бэ? дээ. Должмаа хацар нь улайн
-Ээж та одоо дэндүү юм аа,алив Наагий явъя хэмээн гараас нь хөтлөн босгох гэв. Норжин уурлан:
-Хүлээ гэм чи,байтлаа хар юм хараад эхээсээ ичих нь үү. Би юу буруу асуучихаав...
Гэтэл ч тэндээс Данзан орж ирэн хөгшөөн хоёулаа гадаа жаал салхинд гарах уу. Дулаарсан чинь бөгчимдээд байна хэмээн хэлэв. Должмааг багаас нь аав нь л дандаа яг хэрэгтэй үед нь авардаг байв. Энэ удаа ч гэсэн мөн л аав нь ийнхүү аврагч нь болж орж ирлээ. Норжин амандаа үглэсээр би одоохондоо чиний толгойг мэдэхтэйгээ байгаа шүү гэсээр Данзанг даган гарлаа. Наагий сая нэг уртаар амьсгаа аван Должмаагийн өөдөөс харан инээмсэглээд
-За хатуухан хадам ээжтэй болох нь дээ
-Уучлаарай,манай ээж жаахан түргэн зантай л даа. Цаанаа бол их цагаан,шударга хүн байгаа юм
-Зүгээр ээ,хэн ч гэсэн ингэнэ,чи минь үүнд юундаа санаа зовдог юм. Дараа нь ирж албан ёсоор танилцана аа. Сая муухай бантлаа шүү хэмээн инээгээд,за найз нь харъя даа. Одоо очоод бас ээжээс эрүүний шөл ууна,чи гарах гээд яахав хө,найз нь утсаар яръя гээд үнсээд гарлаа.
Бичлэгийн тоо 497