Бичлэгийн тоо 497

өгүүллэг

Уншсан 12716 vote 0 2009.07.30 19:29:41
- Тэгэх юм уу?
- Юу?
- Хэрэв тэгэх юм бол 40 мянга шүү...
- Хүүе чи ядаж наад хуруунуудын үеийг дуугаргаадах...
Нөгөөх бүсгүй хирэндээ л “уран” хөдөлгөөнөөр хуруунуудыг минь татсан ч болсонгүй. Дахиад л жоохон “Жонсон бэйби” нялж аваад, шаварт суусан машин татаж байгаа аятай “угзарч” эхэллээ.
- За, за болъё...
Юун үенийхээ шар ус гаргуулах, үе үеэр нь салгаад хаях нь.
- За яахав 30- аар тэгвэл тэг...
- Би чамтай тэгэх гэж ийшээ орж ирээгүй ээ, хөө...Тэгээд ч ах нь түрүүхэн тэгчихсэн. Баярлалаа.
Ядаж байхад хаа ч юм асаалттай байгаа “ЭФ Эм”-ээр “НҮБ” гэнэ үү? “НҮДЭ” ч гэнэ үү, нэг төслийн дарга авгай хөөрхий эм хүйстэн бэлгийн мөлжлөгт өртөн хэрхэн яаж зовж байсныг бараг л өөрсдөө ч юм уу өөрөө ч юм уу яаж сайхан болгосон тухайгаа амаа мэдэхгүй авч өгнө. Очиж, очиж бэлгийн мөлжлөг шүү. Ямар хямдхан орчуулга вэ дээ?
Нөгөөх маань дурамжхан нь аргагүй алчуур, тосоо аваад өрөөнөөс гарав.
Сайхан бүсгүй юмаа. Хүүхдээрээ шахуу царай, чилгэр тэгшхэн хөл, чийрэг сэргэр хөх, бараг “бенз” шахуу “гаагаа” ч юм уу, мини ч юм уу?
Даанч харц нь хотын төвийн подвальд байх тэр саун шигээ бөөн “манан будан, уур цан”, юу бодож байгаа нь ч “харагдахгүй”, обойдож өнгөлсөн тэр хананы цаана эцэс төгсгөлгүй үргэлжилсэн бохир, цэвэр усны хонгил шиг хаанаас хаа хүрэх нь ч таагдашгүй.
Би уг нь “тэгэх” гэж нэрлээд байгаа тийм “массаж”- нд дуртай. Ганцхан тэр бүсгүй маань гимнастикчин ч юм уу, эмнэг сургагч шиг биш байлаа ч, үл мэдэг чичирхийлж байгаа тийм л биеийг илбэх дуртай. Би ямар мал адгуус биш.
Нэг их хайр асаж дүрэлзээд байдаггүй юмаа гэхэд, үнсэлт хүлээсэн тийм л харцыг мэдрэх дуртай. Нарт ертөнцийн түг түмэн эрчүүдээс намайг гэж урин хүсэж байгаа нь гэрэлтэж байдаг тийм харцанд би дуртай. Олон олон бүсгүйтэй оддын дор нуугдаж яваагүй ч тоотой хэдхэн учрал болгон тодоос тод, одноос ч хурц гэрэлтэж байдаг юмаа. Би тийм харцанд зүрхээ “массаждуулах” дуртай
Бид энэ ертөнцийн нэгэн ургамал боловч сайн сайхан зүйл, гэрэл гэгээ рүү тэмүүлдэг билээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2010821/84d/trackback

profile

Маралгоо

2010.01.21 11:22:58
*.254.53.231

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Бvсгvйн явдал[ёгт єгvvлэг) [7]

  • DANTES
  • 2009-07-01
  • Уншсан 11398

Буруу тоглоом. Аймшиг...

Биеэ vнэлэгч [2]

  • MUZZ
  • 2009-07-03
  • Уншсан 11536

VIII Богд Жавзандамбын хормойн явдал [1]

Цээжинд нь чоно гөлгөлсөн хүчит арслан [2]

Бүдүүн шар үхрийг тонгордог байжээ [1]

Хууч яриа [3]

ойн цоорхойд [2]

өгүүллэг [1]

Насанд хvрэгчдэд: Орцонд ( erotic 18+) [4] [2]

  • DANTES
  • 2009-08-09
  • Уншсан 157665

Насанд хvрэгчдэд: Чатны учрал..(erotic) [6]

  • DANTES
  • 2009-08-09
  • Уншсан 62926

Миний блогоор ороорой [2]

  • Timur_kh
  • 2009-08-09
  • Уншсан 10820

Америк, Энэтхэг, Монгол гурван улс тєрч нэгнээсээ туршлага судлах болж гэнэ. Мэдээж [1]

  • 1932
  • 2009-08-17
  • Уншсан 10969

Халх голын байлдаан дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеийн чухал үйл явдал [2]

  • 1932
  • 2009-08-17
  • Уншсан 11978

onigoo [4]

  • 1932
  • 2009-08-17
  • Уншсан 11328

Тиймээ энэ бол хайрын хүч. Энэ бол галзуу хайрын түүх. [7]

  • wiseman
  • 2009-09-22
  • Уншсан 11765

hi all! enehuu udriin amar amgalang tani ailtgamoi gejjj....... [1]

Гомбо хэмээх Лувсанжамбаа аваргад тохиолдсон хөгтэй явдлуудаас [1]

Хүслийн шөнө [2]

Хөвсгөл далай гэж нэрлэх болсны учир [6]

배너신청
자생병원

배너신청