Бичлэгийн тоо 497

МОНГОЛ ХАЙР-1

Уншсан 10844 vote 0 2009.04.27 10:01:31
                        Жил жилийн намар цагт хүрээ хотын чимээ шуугиан нэмэгдэж хүн зон чихэлдэж, хүүхэд шуухадын бужигнаан, унаа тэрэгний түжигнээнд, намрын налгар дулаан өдрүүд дуусашгүй мэт халуу дүүгэж амьсгаа давхцах үест : . . . Хөдөө холын хангай нутаг минь сэтгэлд зурсхийтэл дүр төрхөөрөө бууж, задгай сэрүүн салхин шанхны үс сэвсхийтэл  үес үес салхилаад л, илүү гэрт шаагитал бүлэх, шуугисан айрагны исгэлэн хийгээд тослог нүнжигт үнэр хамар цоргин үнэртэж, агь таана, аргал бууц,адуу малын үнэртэй холилдон хөдөө нутгийн үнэрээ гэж өөрийн эрхгүй шүүрс алдтал санагдаад явчихдаг тэр л үесэн. Хөдөө сумынхан, дээр үед бол баг бригадынхан л гэж ярина л даа.Өдийд хүүхэд залуус нь сургууль номдоо буцацгааж, үлддэг хэд нь л үлдэж хүн цөөрсөн уйтай л байдаг үе дээ.Ид их ажил буцлаж хадлан хадах, намаржаа өвөлжөөндөө татах, худаг усаа лайдах, хонь малаа угаах, ааруул аарцаа хураах, айраг архиа үүцлэх, гээд зөнд их ажилтай л үе дээ. Энэ л үед би сум руу дараа нь аймаг руу сургуульд явж хожим нь хот руу их сургуульд явж ард үлдсэн эмээ өвөөгөө их  санаж байнга л санаа зовж, сэтгэлээ өвтгөн байдагч, өөрөө бас л ногоо тариа хураах, хадлан тэжээл хадах, өвөлжөө намаржаа, худаг ус, гээд намрын их ажилд татагдан, залуу насны эрч хүч, оюутан насны онгод  хийморь, эр чадлаар эрвийх дэрвийхээрээ  зүтгэж явахдаа, нутгийн минь зүгт нартай байвал баярлаж, бүрхэг байвал гуниглаж, эмээгийнхээ гарын хийцтэй цайг үгүйлэн, орой өглөөн сэрүүнд өвөөгийнхөө үнэрт, нэвсгэр хөвөнтөй дээлийг санагалзан оюутаны 5 жилийг орхисонсон. Тэр  цагаас хойш эмээ өвөө 2 минь бурханы орон лугаа зул хүлэглэн одоцгоож, хөдөөний дэрчгэр шар охин хотын ландгар цагаан хүүхэн болж өнгө төрхөө хувилгаж, их хотын иргэшилд төрсөн мэт хувирч, хурдны гийнгоонд хүлэг унаж өссөн охин хүрдэт тэрэг хөлөглөж, цаг үетэйгээ, цахилах хурдтай нь зэрэгцэж ядан явах энэхэн үестээ төрсөн нутаг, төрөлх ахуйгаа дурсан санагалзахын учир юусан билээ дээ
          Ноднин жил нутгаас гараад удсан би, авга талын маань сүүлчийн ганц өвгөнийг муу байна гэж сонсоод,амарч байсан үе таарсаныг хэлэх үү? нутаг сэтгэлд ивэлдэг үе байсанг ч хэлэх үү? холын замд гурав дөрөвхөн хоног бэлдээд л үүрээр эртлэн их хотоос зугтсан мэт хурдлан гарахдаа, өвөө эмээ хоёр минь намайг хүлээж байгаа ч юм шиг нэг л догдлон аяны замд дөрөө гишгэж, алсын холд харгуй даган гарлаа.Олон жил яваагүй замаар өөрчлөгдсөн юм их ч сүйрсэн юмс бүр их харагдаад өнгөрөх юм.
Оюутан, залуу насны минь дуртгал дурсамж болох сангийн аж ахуйд бүгд л хувийнх болсон гэнэ.Тариа найгаж, ногоо хурааж явсан газруудыг маань ухаад сэглээд хаячихаж, алтыг нь авч байгаа юм байх.Үерлээд 2,3 хоног саатдаг байсан гол мөрөнгүүд маань алга зарим нь ширгээд, заримынх нь урсгалыг өөрчилсөн гэнэ. Газар нутаг маань ингэж их өөрчлөгдөөд байхад би  лав залуужаагүй нь лав.Замдаа их л яарч зуурт нэг хоноод л орой харуй бүрийгээр уул харагдах харагдахгүйн завсарт нутгийнхаа захад ороод ирлээ. Монгол ёсоо дээдлэж нар мандаж, айлууд босохоор очьё хэмээн тэргэндээ ор засан тухласан ч нойр үргэн, дурсамж дуртгалууд үерлээд, насан багын он жилүүд тойрон эргэлдэж, үе үесхэн зүрх жирсхийж, миний бас манай гэх юм байхгүй ч нэг л их өөриймсөл, уясал уяралдаа нялхарч балчир үесээ санахуйд түр дугхийж, хангитал унгалдан пижигнэтэл давхих эртийн, торниун унаганы цовоо дуугаар сэрчихлээ.Цэв цэнхэр тунгалаг  тэнгэрийн наана, хар ногоовтор хааяа бас арай шаравтар ногоонтой сүлэрэн дүнхийх сүрлэг хангайн уул,сулавтар ногооноор цэлийх цэцгэн чимэгтэй манант хөндий, хос утас хөврөлдөх мэт бор зам, тэртээ алсад шинэхэн ногоон тэрлэгний энгэрийн хос сувдан товч шиг хаяа нийлэн барьсан 2 цагаан гэр, миний сэрээд л харсан хөдөөний дүр зураг
                Аян замын тоостойгоо авгындаа очихгүйг бодож, айлаас сураг гаргая хэмээн замаас гарч энхэл донхолыг тойрч өгсөж уруудаж, муруйж хазайж явсаар харах бараа хөрөнгөлөг, адуу мал ихтэй, ахуй байдал нүсэр, уяа зэл олонтой, 1 том, 1 жижиг тэрэгтэй, 3 мотоцикл, бас тавган антенн гаднаа сойгоостой том 5 ханат нүднээ унаад байхаар нь  ойртох санаатай  хөнгөн араагаар,  зөөлөн гэлдрүүлэн очтол арслан барсын удам, асар басарын угсаа гэсэндээ хүглэгэр том хар, бор дөрвөн ноход тэрэгтэй минь дайрч унагачих дөхөж сүр хүчийг үзүүлэн, сүүлээ өргөж, ёстой л монгол нохойн бүдүүн дуугаар хүнгэнүүлэн хуцаж тойрон давхилдах аж. Нөгөө гэрээс ид насны нуруулаг чацархаг хар хүн гарч бас хүнгэнэсэн бүдүүн хоолойгоор нохдыг хөөж, гайхсан бор царайндаа, гайхширсан онигор нүдээрээ чимэглэн талын монгол заншилаар мэндчилэн гэртээ урилаа
                       ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1618830/cb8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

"zovolgoo" lhagvasuren(sonsoh)ineedtei shuu [1]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 10923

ойн цоорхойд [2]

Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5]

  • 1932
  • 2010-09-03
  • Уншсан 10882

ТИТЭМ ҮГ - Өөрийгөө хүндэтгэ

  • finepix
  • 2009-05-01
  • Уншсан 10878

국제결혼

Хувь заяаны хэлхээ-9 сайхаан сайхан /Өгүүллэг/

  • 1932
  • 2010-07-27
  • Уншсан 10872

HELLO [3]

hairtai [5]

zowhon tand [6]

Хvнийх [1]

  • pitty1
  • 2008-06-30
  • Уншсан 10864

Алтан шатарт хүү [1]

Хархулангийн бөгж,Тэд,5 [1]

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 10858

minii amidral

  • maxji
  • 2009-01-11
  • Уншсан 10852

МОНГОЛ ХАЙР-1

Хархулангийн бөгж, "Эмгэн

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 10837

Миний блогоор ороорой [2]

  • Timur_kh
  • 2009-08-09
  • Уншсан 10820

ГАДААД АЖИЛЧДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

  • bigbig
  • 2011-09-01
  • Уншсан 10806

Хувь заяаны хэлхээ-11 сайхаан сайхан /Өгүүллэг/

  • 1932
  • 2010-07-29
  • Уншсан 10804

Дондог, Янжмаа хоёр

  • chups
  • 2009-04-26
  • Уншсан 10796

Би чамайг мартахгvй (Єгvvллэг)

  • DANTES
  • 2009-06-03
  • Уншсан 10795
배너신청
자생병원

배너신청