Бичлэгийн тоо 497

Михаил Задорнов

                                                         ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ
                                                              

                                                              20 насандаа
Тамхиа хаяна.
Аркашкагийн нэгэн адил англи хэлний дамжаанд суралцана. Номын сандаа өөрийн орны болон гадаадын уран зөгнөлүүдийг цуглуулна.
Өөртөө 48 размерийн өвлийн хүрэм оёно. Дээд талын хоёр шүдээ ломбодуулна. Үүний дараа Оляг гэрлэе гэж гуйна, эс зөвшөөрвөл Катятай гэрлэнэ. Одон бөмбөгөөр хичээллэж байгаад хотын шигшээд орно. Дараа нь олон улсын тэмцээнд оролцоно.
Аав, ээж, эмээ нартаа одон бөмбөгийн хувцас авчирна. Гэхдээ хамгийн гол нь нэг их хүч гаргалгүйгээр дээд сургуулиа төгсөх хэрэгтэй. Яагаад гэвэл хамт суралцагчид маань улаан диплом цэнхэр нүүртэй байснаас цэнхэр диплом улаан нүүртэй байсан нь дээр гэцгээдэг юм даа.

                                                               30 насандаа

Агаар дамжуулах хоолойн зураглалаа аль болох хурдан дуусгана. Тэгвэл Аркадий Парисийн бага хурлаас ирээд намайг ахлах инженер болгох байх.
Тамхиа хаяна.
Дээд талын хоёр шүдээ авахуулна. Өөртөө 52 размерийн өвлийн хүрэм оёно. Өглөө бүр цэцэрлэгт хүрээлэнд хагас цаг гүйнэ. Шинээр авсан одон бөмбөгийн хувцастайгаа байнга зогсоо байхгүйн тулд жаахан турна аа. Толь бичиг ашиглан чөлөөтэй уншиж чадах хэмжээнд хүртэл англи хэлээ сурна.
Настягаас эвтэйхэн сална. Хөрөнгөө яг тэнцүү хуваана, өөртөө - байр, тавилга, номуудаа...үлдээнэ. Түүнд хүүхдүүд болон эмээг...
                                                               40 насандаа

Зураглал хэдий алдаатай байсан ч агаар дамжуулах хоолойгоо аль болох түргэн угсарна. Тэгвэл Аркадий Ромын их хурлаас ирээд намайг ахлах инженер болгох байх. Өлөн байхдаа хоёроос илүү тамхи татахгүй. Дээд талдаа хоёр шүд хийлгэнэ. Доод талын дөрвөө авахуулна. Хүүхдүүддээ өвлийн богино хүрэм хийж өгнө. Номын сангаа дэлхийн уран зохиолоор баяжуулж, жилийн дотор уншиж дуусгана.
"Англи-орос толь бичиг" ашиглан чөлөөтэй уншиж чадах хэмжээнд англи хэлээ үзнэ. Цана худалдаж авна, бас өглөөгүүр тагтан дээрээ хагас цаг гүйж байна аа.
Зун эхнэрээ Балтийн тэнгис, мөн мэдрэлийн эмчид хүргэж өгнө. Эзгүй байх хугацаанд нь байрандаа засвар хийж, ханын цаасаа шинэчилнэ.
                                                               50 насандаа

Зураглал болон угсралт алдаатай болсон хэдий ч агаар дамжуулах хоолойгоо ажиллуулна аа. Хэрэв амьд байх л юм бол ахлах инженерээр томилохыг шаардана. Том хүүдээ 54 размерийн өвлийн хүрэм авч өгөхийн тулд мөнгөө цуглуулна. Далимд нь өөртөө ноосон бээлий...Намар болохоор мөөг дарж, бүх хаалгаа модоор гадарлана. Эхнэрийнхээ цалинг хадгаламжинд хийж яваандаа машин авна. Хэрэв машин бүтэхгүй бол "Запорожец". Юу ч боллоо гэсэн оноос эхлэн тамхи сорохоо л болъё. Анагаах ухааны нэвтэрхий толь захиална. Унтахынхаа өмнө цай ууж заншина. Гэхдээ чихэргүй бас хандгүй.
Англи хэлээ хүүгийн Гүржээс авчирсан одон бөмбөгийн хувцсан дээр бичсэн зүйлийг уншиж чадах хэмжээнд сурна. Зун Москва орчим руу эхнэртэйгээ явна. Тэндхийн ойгоос Аркадий Михайловичийн авчирсантай төстэй ямар нэгэн модны дархи авчирна. Түүнийг үүдний өрөөндөө тавиад өглөө бүр ажилдаа явахдаа өшиглөж байна.
                                                           60 насандаа

Ач хүүгээ англи хэлний сургалттай цэцэрлэгт оруулна. Тэгээд түүнтэй хамт хэл сурч эхэлнэ. Өглөө бүр тагтан дээрээ босож суух дасгалын тоогоо гуравт хүргэнэ. Хүүгийнхээ төлөө шүдний сайн эмчтэй танилцана. Сүүлчийн удаа тамхиа хаяхыг оролдоно. Аркадий Михайловичтой эвлэрэх хэрэгтэй. Түүгээр дамжуулан эхнэрээ сайн үйлчилгээтэй эмнэлэгт хэвтүүлнэ. Харин "Запорожец"-ээ их засварт өгнө. Эхнэрээ эзгүй байх хооронд нь ханын цаасаа сольж, тагтан дээр түүний дуртай алаг нүдэн цэцгийг тарьж, хаалганы хонхоо " ку-ка-ре-ку" гэж дуугардаг хонхоор солино. Хуучирсан агаар дамжуулах хоолойгоо гал тогооны өрөөндөө байрлуулж, бүх утаа, хиншүү хажуугийн айл руу туугдан орж байхаар угсарна. Өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарна. Урьд нэгэн цагт Балти орчимд бидэнд байсан шиг тийм жижиг байшин хотоос гадагш худалдан авна. Тэгээд эхнэрээ эмнэлгээс гарахаар нь тийшээ хамт явна. Харин энэ үед хэн нэгнээс Толстойг гуйж авахаа мартаж болохгүй, түүнийг хэзээ нэгэн цагт унших хэрэгтэй юм шүү.


                                                               70 насандаа

                                               Өдрийн тэмдэглэл дэхь сүүлчийн бичээс

Өчигдөр би 70 нас хүрлээ. Аркадий, Валя хоёр ирсэн юм. Хорьтой юм шиг л хөгжилдөв. Аркадий Парис, Венец, Неаполи гээд л олон хотын тухай их зүйл ярив...Гэвч, тэр бүхэл оройжин надад атаархаж байсан нь сонин зүйл байв. Учир нь би гайхамшигтай зохион бүтээгч байсан юм чинь. Тэр хэчнээн оронд очсон байлаа гэсэн манай гал тогооны өрөөнд байдаг шиг тийм зүйлийг насандаа үзээгүй юм.

 

 

                                                                                                                    

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1824509/4d9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

AMYDAR

모텔청소구해여 [1]

  • betin
  • 2012-06-22
  • Уншсан 11050

Хархулангийн бөгж, "Эмгэн"

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 11049

Хархулангийн бөгж,6-р бүлэг,"Тэд",1

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 11049

http://www.mglclub.com/5836008

Гайхамшигт 100 адал явдал

  • esuihen
  • 2011-02-15
  • Уншсан 11038

ЧОНО-2

Гомбо хэмээх Лувсанжамбаа аваргад тохиолдсон хөгтэй явдлуудаас [1]

Хархулангийн бөгж,"Монгол"4

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 11025

Хархулангийн бөгж, Тэд,2

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 11019

Гунигт нэгэн хайрын түүх [1]

  • DANTES
  • 2009-06-08
  • Уншсан 11005

Нартай бороон дундуур солонго барих гээд гүйдгийн...

Америк, Энэтхэг, Монгол гурван улс тєрч нэгнээсээ туршлага судлах болж гэнэ. Мэдээж [1]

  • 1932
  • 2009-08-17
  • Уншсан 10969

Миний тарьсан цэцэг

  • chups
  • 2009-03-25
  • Уншсан 10952

МОНГОЛ ХАЙР-2 [1]

М.Задорнов " Өдрийн тэмдэглэл" шог өгүүллэг

Хувь заяаны хэлхээ-8 сайхаан сайхан /Өгүүллэг/

  • 1932
  • 2010-07-27
  • Уншсан 10944

Гайхамшигт 100 адал явдал

  • esuihen
  • 2011-03-02
  • Уншсан 10936

Аз жаргал

  • solongol
  • 2011-06-10
  • Уншсан 10925

Хархулангийн бөгж,"Монгол",3

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 10924
배너신청
자생병원

배너신청