Бичлэгийн тоо 497

МОНГОЛ ХАЙР-2

Уншсан 10949 vote 0 2009.04.27 12:24:58
  . . . . . Хотошсон би мартах шахсан сэрэл, сэрүйдээ хөтлөгдөн ойр зуурын яриа хөөр дэлгэн, айлын эзэн цай аягалан, идээ дөхүүлж, намайг хаанаас хэзээ гарсан, аль хүрэх тухайг асууж миний хариултыг ихэд хачирхан сонсч удам гарал, нэр усыг минь лавлан намайг хөгшид өтгөсөө дурсан өөрийгөө танилцуулан хэлтэл " уваа гэгээн минь дээ лам Бандихай өвгөний, уран Донгоо эмээгийн зэнзгэр шар Зээрэн хочит Хулан өмнө минь залраад ирчихэж ийм бэрх лугс цагаан хүүхэн болчихсон байдаг хотын та нар ч ямар хөгшрөх биш  гэхдээ чи төрөл арилжсан мэт хувирч ёстой нялх багын төрхөөс чинь юу ч үлдсэнгүй, магад 2 хөгшин ч танихааргүй өөрчлөгдөж " хэмээгээд ухасхийн босож дэлгээтэй хаалгаар толгой цээжээ гаргаж "Хөөе Долзод, Самдаан, алив Батаа хурдан ороод ир дээ" гэж нэг том хашгирчихаад буцаж ирэн сууж Чи ч намайг танихгүй л байгаа биз дээ манай танай 2 жилийн жилд зусланд саахалт бууж саах зөрүүлэн, ахан дүүс мэт олон жил айл аймаг явсан даа Яагаав би Хуягын бага хүү Идэр байнаа гэв.Таних ч юм шиг үгүй ч юм шиг.Хуяг гуай,Сүрэн гуай 2 г санаж байнаа. Олон үггүй, ажилласаг сайн улс, хүн амьтан ам сайтай, Сүрэн гуай уран гартай тас тасхийтэл инээдэг сайхан зантай гамбагар улаан авгай байсансан. Хуяг гуай болохоор өндөр том биетэй туранхай бор дуугүй хүн байх.Жаахан халамцаад ирэхээрээ л дуу шуу орохоос эрүүлдээ барагтай дуугарахгүй томоотой хүн.Эмээ өвөө 2 их л ам сайтай дандаа магтаж байдаг ид дунд насны 2 байсан. 5 билүү 6 хүүтэй охингүй айл.Сүрэн гуай охинд их сайн. Надад лав их сайн байдагсан. Тэрсхэн хэдэн банди нар нь адилхан гэж жигтэйхэн.Зунжингаа бонгино цамц, шарваартай түнжин толгойтой ав адилхан юмнууд гүйлддэг, ажилсаг тусч хүүхдүүд байлаа. Би ганцаараа болохоор ус авахаас эхлээд л юм юманд ганцаардаж түүртэнэ.  Тэдний хэд л надад тус болно. Багадаа ч яахав хэрэлдэж хэлэлцээд, уйлж дуулаад, тоглож шоглоод, эвлэж эвдрэлцэж, аргадаж айлгасаар, цэцэгт 3 сар нүд ирмэхийн зуурт өнгөрч чулуун гэрээ барьж зөөж нүүлгэж, айл шиг их ажилтай борви бохисхийлгүй өдөр өнгөрөөж, тэр хавийн хэдэн жаалуудын ойртож буусантай нь наадаж, холдож нүүсний нь санагалзан, өвөө эмээ 2-ын хөл гарын үзүүрт чадал чинээгээрээ л тус болох гэж, нөгөө 2 маань ч хүү минь өсөөд гар хөл амраагаад удахгүй бид 2 чинь яс амрах нь хэмээн орсон гарсанд магтахад нь улам мэрийж,хурдхан том болчих юмсан тэгээд л тэр ясыг нь амраачих юмсан гэсэн гэнэн хүсэл бодлоор жигүүрлэн, намартаа нүүдэллэх усны шувуудтай зэрэгцэн намар өвөл хавартаа дотуур байранд сууж, зундаа л ирдэг ах эгч нарт сэм сэмхэн атаархан сургуулийн хүн болчихвол том хүн болно гэсэн итгэлдээ хөтлөгдөн өвөө эмээгээ сандраан байж сургуулийн багш нарын дургүйцсээр атал 7 насандаа, "захиралд чинь шалгалт  өгөөд ороё л доо гэсэн том үгтэй хэвлүүхэн охин нээрээ л захиралдаа шалгалт өгч байж анх сургуульд орж байсансан. Тэр үед  7 настай хүүхэд авдаггүй байсан юм.Өнгө, тоо, хэлбэр, дүрс,гэсэн нилээн олон юмаар шалгуулж Найдан захирал гэх хижээл бор хүн "За Хулан гэлүү? нэр шигээ цовоо охин л юм, томроод больчихгүй бол сэргэлэн юм байнаа. Сурах энэ их хүслийг сурган хүмүүжүүлэгч хүн хорих эрх байхгүй авахаас даа. Харин дотуур байранд сууж чадах юм уу ?хэдхэн хоноод орондоо шээж, уйлаад гэртээ харина гэж болохгүй ш дээ тэгвэл эмээ өвөө хоёр чинь хэрэгт ордог юм жаахан бодох уу? эмээ өвөө хоёртойгоо зөвлөлдөх үү?" гэхээр нь удаад авахаа больчихож магадгүй хэмээн сандарч "үгүйээ би чадна угаасаа би орондоо шээдэггүй юм тиймээ өвөө" гэж цангинуултал захирал өвөө 2 өрөө хагартал хөхрөлдөж өвөө маань" золиг шиг ишиг юм хуна. яая гэхэв сургуульд л суулгахаас, нүүж л ирэхээс дээ, муу хөгшний минь элгээ дэвтээж, амиа тээн хууртаж яваа ганц юм нь энэ юмсан. Энэний үгээр явах цаг нь ирэв бололтой" хэмээн эр хонгор хоолойгоо цахиртуулан, бүлцэн хуурай нүдээ шуудран хэлэхдээ, нугалж барьсан эсгий малгайгаа атгаж нэг, султгаж нэг байсан нь саяхан шиг дуу нь чихэнд сонсогдож, дүр нь нүдэнд харагдах юм даа. Ингээд л чулуун гэр, шагай хоёроосоо холдож, сургуульд бүртгэлтэй, ном дэвтэр бариатай, бэхэн хуруутай, ангаахай шар охин нас минь эхлэж эгшиг, гийгүүлэгч, нэмэх хасах, зөв бичгийн дүрэм, 4 аргын тоо гэхчилэн албаны хэлбэрт шилжин өвөө голчлон шалгаж, эмээ ихэвчлэн цээжлүүлсэн лааны гэрэлд голдуу давтсан бага ангийн он жилүүдээ. Зундаа л хөдөө  зусланд гарч багын найзуудтайгаа хурга хариулан, чулуун гэрээ томсгож,айл гэр болох алс холын амьдралдаа бэлтгэн байж дээ. Завсаргүй 4 улирал дараалан завсарлагаагүй 4 жил  онц сурч өвлийн өвгөнөөс бэлэг гардаж эмээ өвөө 2 маань ч өөрсдөө л авсан мэт баярлан "Ай даа миний хүү ч эрдэмтэн хүн л болох догоо нас гүйцвэл их л юм үзэх нь сав нь цэвэр бол сааль нь ариун гэдэг юм улам их юм сайн сур.Хоёр хөгшинөөс хойш хүүд минь эрдэм л хань болно. Өвөө эмээ нь мөнх биш, өвөө чинь уул лам явсан юм түвд хүртэл орж уншлага сайтай л гэгдэж явсан хүн. Эмээ нь ямар сурсан юм байх биш.Их ном сурч, эрдэм их сурвал хүүд минь хэрэг, хөнгөн тархитай юм даа муу хүү минь хэмээн гэзгийг минь илэн духан дээрээс минь ишигний хамар шиг зөөлөн хамраараа үнэрлэн үнсэж суудагсан.Өвөө бол үсэн дээрээс л хааяа нэг үнэрлэнэ. Бид гурвын хайраа гэж.
                                   ҮРГЭЛЖЛЭЛ  БИЙ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1619311/77c/trackback

profile

vlmedehmaA

2009.04.30 21:47:02
*.158.1.102

hodoo nutag.owoo emee 2 mini sanagdchihlaaa.Vrgeljleliig hvleej bna shvv
Itgee
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

AMYDAR

모텔청소구해여 [1]

  • betin
  • 2012-06-22
  • Уншсан 11050

Хархулангийн бөгж, "Эмгэн"

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 11049

Хархулангийн бөгж,6-р бүлэг,"Тэд",1

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 11049

http://www.mglclub.com/5836008

Гайхамшигт 100 адал явдал

  • esuihen
  • 2011-02-15
  • Уншсан 11038

ЧОНО-2

Гомбо хэмээх Лувсанжамбаа аваргад тохиолдсон хөгтэй явдлуудаас [1]

Хархулангийн бөгж,"Монгол"4

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 11025

Хархулангийн бөгж, Тэд,2

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 11019

Гунигт нэгэн хайрын түүх [1]

  • DANTES
  • 2009-06-08
  • Уншсан 11005

Нартай бороон дундуур солонго барих гээд гүйдгийн...

Америк, Энэтхэг, Монгол гурван улс тєрч нэгнээсээ туршлага судлах болж гэнэ. Мэдээж [1]

  • 1932
  • 2009-08-17
  • Уншсан 10969

Миний тарьсан цэцэг

  • chups
  • 2009-03-25
  • Уншсан 10952

МОНГОЛ ХАЙР-2 [1]

М.Задорнов " Өдрийн тэмдэглэл" шог өгүүллэг

Хувь заяаны хэлхээ-8 сайхаан сайхан /Өгүүллэг/

  • 1932
  • 2010-07-27
  • Уншсан 10944

Гайхамшигт 100 адал явдал

  • esuihen
  • 2011-03-02
  • Уншсан 10936

Аз жаргал

  • solongol
  • 2011-06-10
  • Уншсан 10925

Хархулангийн бөгж,"Монгол",3

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 10924
배너신청
자생병원

배너신청