Бичлэгийн тоо 497

Шинэ хүү

Уншсан 11511 vote 0 2008.12.19 19:40:56
Хотын байдал эрээн мяраан, цагийн улирал шороотой түймэртэй. Цагаан царайтай ганган хөвгүүдийг харж хааяа нэг охид шивнэлдэх бөгөөд дөрвөн зүг алсын бараа харагдахгүй, хоолой хорсгом хар утаа нүүгэлтэнэ. Зуны лүгхийм халуун хужаа пүүзийг шивэртүүлж, тэнүүлчин хүүгийн сэтгэлийг бухимдуулна. Гудмын дагуу замын түгжрэл үргэлжлэх агаад үүгээр түүгээр хэдэн согтуу орилолдон гуйвна.

Нар гарахаас од түгэхийг хүртэл «харьжсан» гудмаар өгсөн уруудан тэнэж, нэг л BAR-ны эргэн тойронд эргэлдсээр нэгэн өдрийг эцэслэнэ. Дээдэс төрийн ордноо сууж, оросууд хойноос өр данс нэхэн, цагдаа нар төрийн сайдыг «нухсан» золигийн алуурчныг хайж байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй, дэс түшмэл До яам хоёр хэрэг хэлэлцэн, хэрүүл шидэлцсээр, «залхуу монгол» зунжин намаржин наадамдаж, өвөлжин бээрч, хаваржин шатаж өдөр сарыг улируулна. Тэртээ улсад аялбал зовлонгүй хэмээн сэтгэж, тэнгэрийн хаяаны тэнд зүдгүүргүй хэмээн бодож, дөнгүүр толгойтой нь гадагшаа цагаачилж, мөнгөгүй хэд нь хилээ сахина. Өдөрхөн тийшээ албандаа цуглаж, үд өнгөрүүт ажлаасаа тарсаар нэг насыг зорилгогүй бөгөөд учир утгагүй харанхуй мананы дотор өнгөрүүлнэ.
«Шинэ хүү» жийп машиндаа тухлан сууж, намбалзуулсаар хүрч ирэх бөгөөд «чингис» хэмээх шар айргийг гартаа барьж, цагаан шүүртэй хатуу тамхийг амандаа зуусан агаад олон араг ясны зурагтай тас хар подволк өмсөн, шар ногоон үсээ нүд таглан унжуулан, хааяа нэг ээмэгтэй чихээ имэрнэ. «Жийнс» хэмээх хөх өмдний шуумгийг гурвантаа хөндлөн урж, цагаан өвдөг, үстэй шилбийг ил гаргажээ. Залхуутайяа жийпнээсээ бууж, хаалгаа түгжээд гялалзтал тосолсон үсээ дүүрэн бөгжтэй хуруугаараа хэдэнтээ гэдэгш ярж, сахлаа илбээд, нусаа хүрхийтэл гудманд нийж, чингисийн зурагтай пийвоныхаа лаазан дээр тас хийтэл тэвсчихээд BAR-нд оров. Бөхийн өргөөнд өсөх идэр начнууд зодолдсон, «тагнуул ангийн» дарга гаалийнхныг азаартуулсан, өчигдөр UB PALACE-д «тасархай» шоудсан, өнөөдөр «сак» охинтой танилцсан, Хуягаа герман овчарк нохойтой болсон гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг сонин болгон ярьж, «хам аа» хэмээн дал алгадан найзархаж, «пацаан» хэмээн толгой илэн ахархаж, архины ширээнээ хугас ухаанаа гээчихнэ. Хэдэн пиво, ганц шил архи олж хүртээд, тэндээс гарч шөнөжин шоудаад гэртээ ухаангүй шахам ирж «буян үйлдээд» өдрийг барна. Хэдийгээр шинэ мянганы хүн хэмээвч урдын үндэсний түүх соёлыг судалсангүй, хэтийн хараа, алсын төлвийг гаргасангүй, зөвхөн аав ээжийн хураан зөөснийг хаман цөлмөж, жаргал гэдгийг бэлнээр зулгааж сурсан тул юу бүтээж, эх орондоо юу нэмэрлэхээ эс мэднэ. Өвлийн хүйтнийг худал, үнэн сургууль гэр хоёрын хооронд явж өнгөрүүлэн, зуны халууныг гадуур тэнэж гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас ичгүүртэйгээр он жилүүдийг нөхцүүлнэ. Шарласан сонинуудын хэрүүлийн мэдээнээс өөр үнэн юмгүй, баар, шоу, гудамж, амралт дөрвөөс өөр явах газаргүй хэмээн санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил соёлжсон харанхуй байдалд хүмүүжнэ.
Юутай гомдолтой хайран цаг, юутай хайрлалтай залуу нас, юунд бүтээж туурвих, хөгжиж хөдөлмөрлөхөөс хойш сууна? Нийгэм нь ийм гунирхалтай байдлыг шинэ хүү өөрөө бас яахин мэднэ. Ирээдүйн гэрэлтэй ба дэвших замыг мөн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, цэнгэл нь хөгжил болоод нэг улс орон цөм зогсонги болж, эх орондоо хүн ямар үнэ цэнэтэй, хайрлаж халамжлах жинхэнэ иргэн нь би гэдгээ мэдэлгүй цээж хоосон, цэнгэл дэврүүн явахад тулжээ. Хайран хайран, хөөрхий хөөрхий.
Гэтэл шинэ хүүгийн үе нэгт хэсэг залуус шинэчлэлийн хонхыг цохисон өдрөөс эхлэн хөмөрсөн тогоог сөхөхөөр оюун бодлоо шавхаж, бас цөөнгүй «шинэ хүү»-г дагуулав. Урьдын түүх гайхамшиг байсныг мэдэж, хойшдын ирээдүйд тэр аугааг дахин сэргээх хүч шинэ хүүд бийг таньж, глобаль ертөнц дээр эх орноо хөгжүүлэх зөв зам дээр бат зогсов.
«Ногоон» Монгол дэлхийн Монгол болов
Шинэ хүү эх орныхоо эзэн болов
Юутай завшаан, юутай баяр

Санжаасүрэнгийн Эрдэнэбаяр

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1015663/002/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

ИОСИФ БРОДСКИЙ /1940-1996/

  • chups
  • 2009-03-18
  • Уншсан 11584

Эцэг

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 11575

hi

Биеэ vнэлэгч [2]

  • MUZZ
  • 2009-07-03
  • Уншсан 11536

5Хархулангийн бөгж"Дуудлага",2

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 11525

"duu huuriin olgii nutag" jujigchin Batzorig(sonsoh) [1]

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 11512

Шинэ хүү

sanaandgvi uchral [5]

Vйл явдал давтагдах нь [1]

  • pitty1
  • 2008-06-30
  • Уншсан 11502

Хархулангийн бөгж,Тэд,4

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 11490

hoshignol [2]

  • huld
  • 2009-04-14
  • Уншсан 11477

Хархулангийн бөгж,Тэд,7

  • 1932
  • 2010-09-03
  • Уншсан 11420

Бид мартахгvй... /аймшигт болсон явдал/ [2]

  • DANTES
  • 2009-07-01
  • Уншсан 11418

Бvсгvйн явдал[ёгт єгvvлэг) [7]

  • DANTES
  • 2009-07-01
  • Уншсан 11398

ASHJ [2]

onigoo [4]

  • 1932
  • 2009-08-17
  • Уншсан 11328

Ээж минь

  • BK BD
  • 2010-05-13
  • Уншсан 11317

Хархулангийн бөгж, Тэд,3

  • 1932
  • 2010-08-17
  • Уншсан 11314

hi all! enehuu udriin amar amgalang tani ailtgamoi gejjj....... [1]

Єгvvллэг зохиол: Уушийн газарт

  • DANTES
  • 2009-07-01
  • Уншсан 11282
배너신청
자생병원

배너신청