Бичлэгийн тоо 497

Дэлхийн олон орны хүүхэд багачуудын ширээний ном болсон “Робинзон Крузо” ном нь 1719 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Йоркийн далайчин Робинзон

Крузогийн амьдрал ба ер бусын адал явдал” нэртэй анх хэвлэгдсэн түүхтэй. Хэвлэгдсэн даруйдаа уншигч олны талархлыг хүлээж гуравхан сарын дотор дөрвөнтээ хэвлэгдэж шуугиан тарьж байсан энэ ном хожим дэлхийн бараг бүх хэлнээ орчуулагдсан гэдэг. “Хүн төрөлхтөний тэн хагас нь хүүхэд насандаа “Робинзон Крузо”-г  уншсан байдаг” гэлцдэг нь оргүй үг бус болов уу.

            Тэгвэл энэхүү алдарт бүтээлийн зохиогч Даниэл Дефо /Daniel Defoe 1660-1731/ нь Фо овогтой махны худалдаачны гэр бүлд төрсөн бөгөөд залуу насандаа олон ажил сольж хийн өөрийгөө “эрж” байсан тухай түүний түүх намтарт тэмдэглэсэн нь бий. Шашны номлогч болох гэж үзээд бүтэхгүй болохоор нь наймаачин болохоор шийдсэн боловч ашиг олохоосоо илүү өр зээлд баригдаж мөн л бүтэлгүйтсэн аж. Харин дөч хүрсэн хойноо сэтгүүлчийн хөдөлмөрт хүчээ сорьсон нь түүний нуугдмал авьяасыг илрүүлэн олны танил болгосон хэмээдэг билээ. Бийр бэхтэй нөхөрлүүлсэн энэ ажил нь түүнд яг тохирч байсан бөгөөд сэтгүүлчээс зохиолч болсон тэрээр жинхэнэ нэрээ нуухын тулд сурвалжит язгууртны байдалтай Де Фо хэмээсэн нэрээр зохиол бүтээлээ хэвлүүлж байжээ.

Далан нэг  наслахдаа улс төр, эдийн засаг, далайн аялал зэрэг олон төрөл зүйлээр нийт 250 гаруй зохиол бүтээл бичиж туурвисан асар хөдөлмөрч энэ зохиолч хэзээ ч жуулчин байгаагүй юм. Харин бараг 60 шүргэх насандаа дэлхийн сонгодог утга зохиолын түүхэнд “Робинзон Крузо” хэмээх алдарт бүтээлээ бэлэглэж нэрээ үүрд мөнхөлсөн энэ эрхмийг Английн тагнуулын байгуулагын удирдагч байсан тухай нь тэр бүрий уншигчид мэддэггүй билээ.

Англи орныг бүхэлд нь тор мэт сүлжсэн нарийн нягт туршуулын сүлжээ бүхий тагнуулын байгууллага байгуулж тэргүүнээр нь олон жилийн туршид чадварлаг ажиллаж байсан түүний энэхүү нууц намтар нь хэдэн арван жилийн дараа л нийтэд ил болсон билээ. Тэрээр зөвхөн английн дотоодод төдийгүй хилийн чанадад, тэр дундаа Парис, Тулон зэрэг хотуудад мэдээлэл цуглуулах төв байгуулан амжилттай ажиллуулж байжээ.

Тэрээр английн тусгай албыг 10 шахам жил гайхмаар чадварлаг удирдаж байсан бөгөөд 70 гарсан хойноо ч тэр тагнуулчийн авьяас билгэ, мэргэжлийн ур чадвараа ашиглан татварын албанаас бултаж ор сураггүй алга болж байсан тухай Кембриджийн их сургуулийн доктор, тагнуулын түүх судлаач Кристофер Эндрю “Английн тагнуулын алба үүсэн байгуулагдсан түүх” номдоо тэмдэглэсэн байдаг.

Үргэлжлэлийг дараах блогоос уншина уу. http://www.soronzon.blogspot.com/

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/716602/265/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

“Тийм ээ”

Солонгос руу гарахад зуучилна

  • sschyue
  • 2012-02-24
  • Уншсан 12213

Дракула гэж хэн байв? [1]

  • pitty1
  • 2008-06-30
  • Уншсан 12196

Ulaan harganiin togol

  • ojab
  • 2008-07-20
  • Уншсан 12171

Гайхамшигт зуун адал явдал

  • esuihen
  • 2011-02-13
  • Уншсан 12169

Орчин үеийн Сэгс цагаан богд [1]

  • 157359
  • 2010-03-25
  • Уншсан 12157

“Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар

18 +

Бидний анхны шөнө +18 [1]

  • DANTES
  • 2009-06-09
  • Уншсан 12113

Хархулангийн бөгж-6/

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 12085

Бүдүүн шар үхрийг тонгордог байжээ [1]

erchuuddee zoriulav

Ганц гашууны домог

Хархулангийн бөгж,"Шийдвэр"

  • 1932
  • 2010-08-15
  • Уншсан 11984

Халх голын байлдаан дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеийн чухал үйл явдал [2]

  • 1932
  • 2009-08-17
  • Уншсан 11978

Хархулангийн бөгж-1/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 11953

мом [2]

WWW.MONGOLNOM.COM [1]

  • Enk
  • 2009-04-25
  • Уншсан 11890

aldaa [1]

Хувь заяаны хэлхээ-1 /сайхан өгүүллэг/

  • 1932
  • 2010-07-25
  • Уншсан 11863
배너신청
자생병원

배너신청