Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж-6/

Уншсан 12085 vote 0 2010.08.02 19:15:55

Бамбарын дөлийг ялгахын аргагүй дуурайлган хийсэн гэрэлтүүлэг нива-гийн 4 өнцөгт байрлуулсан нь цэцэрлэгийг жигдхэн жирэлзсэн туяагаар гэрэлтүүлж икэ хэмээх бяцхан цөөрмийн усанд алтан загаснууд туяа татуулан сэлцгээнэ. Зүүн өнцөгт байрлуулсан бонсай хэмээх бахим намхан мод энэ жил 60 настай гэгдэх агаад өвгөн цэцэрлэгчийн гардан ургуулсан урлагийн бүтээл бөлгөө. Нүд тогтоон харахад үлэг гүрвэлийн үед л аварга том ийм модод байсан байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдом сүрлэг бөгөөд мянга наслаад чулуужсан мэт хатуу гөлгөр ишнээс салаалсан тахир мөчрүүдээс багц багцаар галын дөл мэт цоройлон харагдах  шилмүүснүүд нь нялх ногоон өнгөөр дүрэлзэх нь мөнхийн амьдралын билэг тэмдэг гэж энэ л байхдаа гэмээр.

Тэрээр бонсайг ширтэн бодлогширч өвгөн жолоочийг хүлээнгээ эмгэний сая хэлсэн учир битүүлэг үгийг тайлахыг хичээнэ. Эмгэн үнэхээр дор оржээ. Арга ч үгүй биз энэ жил зуун настай. Хамаг бие нь хатаж хүүхэд шиг жижигхэн болсон боловч ухаан саруул үг хэл хурц нь гайхмаар. Гэвч өнөөдөр үнэхээр ядарсан харагдлаа. Түрүүн түүнийг ороход унтаж байх мэт байсан ч хажууд нь суухад нүдээ өчүүхэн хөдөлгөөд аяархан шивнэж хэлсэн нь...

-Хантай чи сонс. Би өнөөдөр ч үхэж магадгүй. Гэвч чи маргааш ир. Хэрвээ би амьд байх юм бол Хархулангийн удамд нууцыг тайлаг хэмээн танай монголын Тэнгэр хүсэж нэг өдөр нэмж сунгалаа гэж бодъё. Хархулангийн түүхийг туслах чамд өгнө. Ингэж хэлээд нүдээ аньсан. Тэр ахиж эмгэнийг үг хэлэх боловуу хэмээн хүлээсэн ч харин ч бараг нас барчихав уу гэмээр аниргүй болсон тул гарч ирсэн билэ

Хархулан гэж хэн бэ? Яах аргагүй монгол нэр. Энэ бол Төгс тайжийн өвөг байхаас зайлахгүй. Эмгэн түүнийг Төгс тайжийн жич биш гэдгийг мэдсэнээ түүнд урд нь хэлж байсан билээ. Гэлээ ч түүнийг эх нутгийнхаа төлөө зүтгэх сэтгэлтэй хүн гэдэгт итгэж байгаагаа ч хэлсэн. Тийм ч учраас бүх л талаар түүнийг дэмжиж, алхам бүр нь зоосоор тоолуурдан хэмжигдэх энэ хатуу газарт төрсөн эх нь, төрөл садан нь юм шиг халуун сэтгэлийн гараа сунгаж байгаагаа ч ярьсан. Цаг нь ирэхээр бөгжийг түүнд өгнө гэж хэлсэн. Харин өнөөдөр түүнийг Хархулангийн удам хэмээн нэрлэв. Яагаад тэр вэ? Хархулан гэж үнэхээр түүний удамд бий гэж үү? Эсвэл эмгэн гэнэт зөнөн ухаан санаа нь самуурав уу? Гэвч бөгж яах вэ? Эмгэн түүнд бөгжийг худалдахыг зөвшөөрөв гэж хэлүүлсэн учир тэр энд ирсэн билээ. Эмгэн яагаад эзэнд ийм сонин хэл хүргэв. Яагаад түүнтэй шууд ярьсангүй вэ? Үүнээс болж эзэн түүнтэй хатуу хэлэлцээ хийсэн. Эзэнд тэр үгүй гэж чадаагүй. Учир нь түүнд мөнгө хэрэгтэй байсан. Эмгэний бүх насных нь амьдралын утга учир, Төггс тайжийн гэргийд өргөсөн тангараг. Энэ бүхнийг тэр худалдахаар зэхэж байгаа. Эмгэн түүний эх шиг л байсан. Эмгэнээс урваж мөнгөний төлөө ариун сэтгэлээ худалдах зэвтэй төмөр шиг хүйтэн дотортой хүн байсан юм гэж үү тэр?

э.

Эмгэн арай нас барчихгүй байгаа?

Эзнээс бултах бас амаргүй. Тэр бас энэ хугацаанд эзнээс ч бас зөндөө мөнгө авч хэрэглэсэн. Эзний мөнгөнөөс дуртай цагтаа тооцоогүй хэрэглэх эрхийг тэр бас л  жилийн өмнөөс олж авсан.  Тун удахгүй, тун ч удахгүй тэрээр нэр алдараа япон даяар цуурайтуулсан эрдэмтэн болж түүний судалгааны ажлыг, түүний номуудыг сая сая хүмүүс худалдан авах болно, тэр цагт бүх өр ширээ дараад зогсохгүй эзэнд ч гэсэн тус хүргэх хэмжээний том хүн болно гэж тэр мөрөөдөж байсан бөгөөд мөрөөдөл нь барин тавин бодитой хэрэгжиж байгаа юм шиг санагдаж байсан билээ. Түүнд ахиад ганц хоёрхон жил хэрэгтэй байсан юм. Цаг хугацаа алтнаас ч үнэтэй гэж юутай үнэн үг вэ? Хантай энэ 2 жилийн хугацаанд толгой өөд таталгүй ажиллаж, өөрийнхөөрөө бол маш их зүйл хийсэн. Гэвч амжсангүй гэжүү?

Японд ирснээс хойш барагцаагаар жилийн дараа эзэн түүнийг эмгэнтэй танилцуулсан юм. Эмгэн түүнд итгэж өөрийнхөө хүүхэд шигээ дотночлон ханддаг болсон ба залуудаа дунд сургуулийн багш явсан тул өөрийн биеэр шавь нараа сураглаж, хаа газрын хөдөө нутгийнхны заншлаар төрсөн нутагтайгаа хүйн холбоогоо таслалгүй өдий хүрсэн шавь нарынх нь дундаас төрсөн түүх судлаач өвгөн профессортой холбож өгсөн юм. Хөгшин профессор түүний судалгааны ажлуудтай тусгайлан танилцсаны эцэст сонирхолтой дүгнэлтийн хамтаар хэвлүүлсэн ба японы түүх судлаачдын хүрээнд нэр нь танигдсанаар яг жилийн өмнө буюу ирснээсээ хойш 2 дахь жилийнхээ ойн дээр токиогийн түүхийн хүрээлэнгийн судлаач оюутнаас токиогийн их сургуулийн магистерт элсэн орж, харин эмгэний гэр бүлийн эрхэлдэг сангаас магистерийн төлбөрийг ивээн тэтгэх болсон билээ. Гэлээ ч түүнд амьдрахад мөнгө хэрэгтэй байсан, бүх цагаа судалгаандаа зарцуулахын тул Хантай ажил бараг хийлгүйгээр эзний мөнгөөр амьдралаа залгуулж байсан, энэ нэг жилийн хугацаанд тэр хэмнээд хэмнээд баримжаагаар 2 сая иен зээлжээ. Эзэн түүнд энэ өрөө цайруулахыг л санал болгосон. Эмгэнийг хуурч бөгжийг авчирж өгөөд өрөө цайруул. Харин өөрөө сэргэлэнтэж байгаад хорин сая иенээсээ хэдийг авч үлдэж чадахав тэр мөнгө бол чиний ашиг гэж ойлгуулсан билээ. Хантай эзний бизнесийг гадарладаг болсны хувьд энэ хорин сая хаанаас гарч ирж байгааг таамаглаж байлаа. Мэдээж энэ бол эзний мөнгө биш, Японд ийм бэлэн мөнгө гаргах тэнэг хүн байхгүй. Тэгэхээр энэ бол гадаадаас орж ирсэн мөнгө. Хар мөнгө. Эзэн өөрөө ч энэ бөгжнөөс хэд дахин их мөнгө унагаж байгаа нь ойлгомжтой.

Тиймээс энэ хорин саяыг дуугүй л аваад залгих хэрэгтэй. Зөнөсөн эмгэн, аль эрт алдагдсан бөгж, энэ бүгд хэнд хэрэгтэй юм?

              Ийм л хоёр эсрэг тэсрэг бодол, эсрэг тэсрэг байр суурь, эсрэг тэсрэг хувь тавилангийн зааг дээр тэр ирчихээд яахаа шийдэж чадахгүй байгаа билээ. Өнгөрсөн амьдралаас олж авсан гашуун туршлагаараа тэр "яаран сонголт хийгээд хэрэггүй. Хэн ч юу ч гэсэн за гээд л сууж бай. Яарвал даарна” гэсэн философи өөртөө томъёолсон нь ийнхүү Хантайг хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага болгожээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3470363/c3c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

“Тийм ээ”

Солонгос руу гарахад зуучилна

  • sschyue
  • 2012-02-24
  • Уншсан 12213

Дракула гэж хэн байв? [1]

  • pitty1
  • 2008-06-30
  • Уншсан 12196

Ulaan harganiin togol

  • ojab
  • 2008-07-20
  • Уншсан 12171

Гайхамшигт зуун адал явдал

  • esuihen
  • 2011-02-13
  • Уншсан 12169

Орчин үеийн Сэгс цагаан богд [1]

  • 157359
  • 2010-03-25
  • Уншсан 12157

“Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар

18 +

Бидний анхны шөнө +18 [1]

  • DANTES
  • 2009-06-09
  • Уншсан 12113

Хархулангийн бөгж-6/

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 12085

Бүдүүн шар үхрийг тонгордог байжээ [1]

erchuuddee zoriulav

Ганц гашууны домог

Хархулангийн бөгж,"Шийдвэр"

  • 1932
  • 2010-08-15
  • Уншсан 11984

Халх голын байлдаан дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеийн чухал үйл явдал [2]

  • 1932
  • 2009-08-17
  • Уншсан 11978

Хархулангийн бөгж-1/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 11953

мом [2]

WWW.MONGOLNOM.COM [1]

  • Enk
  • 2009-04-25
  • Уншсан 11890

aldaa [1]

Хувь заяаны хэлхээ-1 /сайхан өгүүллэг/

  • 1932
  • 2010-07-25
  • Уншсан 11863
배너신청
자생병원

배너신청