Бичлэгийн тоо 497
Өдөр Тутмын Нийслэл хотын
Нөмгөн хархүү та
Сайн байна уу?
Хөдөө буйдын
Хүрэн бүсгүй би
Сайн байна.
Намар та манай нутагт
Намын сурталчилгаагаар ирэхдээ
Сэгс цагаан богдод
Сэрүүцэж, халууцаж хонохдоо
Мөнхийн сайхан байлгах
Мөрийн хөтөлбөр танилцуулахдаа
Ардчилал ил тодтойгоо
Алив сайхныг аваад явчихав уу
Хуучин бүхнийг хална гээд
Хуй салхи үлдээчихэв үү
Ганган лоозонгоо
Ган зудаар сольчихов уу
Илтгэл тавихдаа гарамгай
Иллэг хийхдээ сурамгай
Нам томилсон түшмэл
Нас тогтсон таныг
Говийн тэмээчин бүсгүй би
Горьдон харуулдсаар удлаа
Намар манайд хонохдоо
Намайг ганц түлсэн шүү
Домбон ёотон биш дээ, хүнийг та
Долоох, хазах дөхсөн шүү
Сээтэгнэж өөрөө өдчихөөд
Сэрүүнээр шөнийг өнгөрөөчихөөд
Баруун хаяанд тухалж
Зүүн ор луу мөлхөж
Багийн даргаас ч ичихгүй
Зүггүй авир гаргаж
Барьдаг хаздаг нохой шиг
Хормой хавиар шургалж
Байдас даага бугуйлдах шиг
Хоолой хүзүүгээр оролдож
Байз гэсээр байтал
Балай юм шиг зүтгэж
Байдаг резин тасалж
Баахан хэрэг дэгдээчихээд
Нийслэл хотод очоод
Нарийн резин явуулна
Нээрэн шүү гэж хуурсаар
Намаржин та чадлаа
Удаж удаж нэг захиа бичихдээ
Улаанбаатарт резин алга гэж
Уншаад ойлгохгүй таны захиа
Уучлаарай гэж эхлээд
Уучлаарай гэж үргэлжлээд
Уучлаарай гэж төгсчээ.
Эрхэм таны араас
Эрээд очъё уу гэтэл
Эрдэнийн тансаг өргөөнд чинь
Яваад оръё уу гэтэл
Бэрхшээл их байна
Бишүүрхэл ч бас байна
Тэмээгээ унаад явбал
Тэрэгний замд хаагдах болов уу
Улаан хүрэн атанд минь
Улаан гэрэл хурцдах болов уу
Богдоо орхиод гарвал
Бодох юм бас байна
Нисэх дөхдөг тэрэгний чинь
Нефть нь дуусвал яана
Есөн давхар харшийн чинь
Лифт нь гацвал яана
Хөдөө хүүхэн хараад
Хөөрхөн эхнэр чинь уурлавал яана
Хөөрөлдөх зав өгөлгүй
Хөөгөөд гаргавал яана
Уучлаарай найз минь
Улаанбаатар сайхан
Мэдэлтэнтэй танилцсан хүүхнүүд
Мисс болдог гэв үү
Минж булга өмсөөд
Мэндгүй зөрдөг гэв үү
Бенз Ландтай харчуул
Бэлээрээ гайхуулдаг гэв үү
Биржийн худалдаа эрхэлж
Биесээ хуурдаг гэв үү
Электрон бараа нь
Кабельтай гэв үү
Э-мейл явуулдаг
Компьютертай гэв үү
Улаанбаатар сайхан
Улсын минь нийслэл сайхан
Арлын японы хөгжилтэй
Америк долларын худалдаатай
Арван давхар харштай
Ардчилал даяарчлал лоозонтой
Бүдүүн торон цонхтой
Бүргэд төмөр хаалгатай
Бүсгүй охид нь нүцгэлсэн
Бэлхүүс таазандаа анхаарсан
Жигүүн даалимба моодноос гарсан
Жүжиг ший нь Монголоос гажсан
Жүрж ундаа цай болсон
Жүнз тулгаж цагийг өнгөрөөсөн
Улаанбаатар сайхан
Улсын минь нийслэл сайхан
Шанаган тогоонд хооллонхон
Шар айраг шимэнхэн
Караоке бааранд дууланхан
Кабелийн суваг үзэнхэн
Компанийн захирал тантай
Контактлан суух нь
Хэнээс ч дутахгүй жаргал бус уу
Топ модель үзэнхэн
Поп дуу үглэнхэн
Диско хөгжимд бүжинхэн
Виски шампаан буудууланхан
Харшийн ёлконд уригдаж
Дарстай ширээнд залагдаж
Градус өндөртэйгөөс нь залгиж
Хархүү чамтай эрхэлж
Хайлан дуулан суух нь
Харин ч нэг жаргал бус уу
Харь үгээр мэндэлж
Хариу хүлээлгүй сэмбэлзэж
Төсөл уралдаанд шалгарч
Тусламжийн мөнгөөр шагнуулж
Иллэг массажаар үйлчлүүлж
Ихэс дээдэстэй үерхэж
Бэлтэй тантай сугадалцан
Бенз Ландаар зугаалах нь
Биелшгүй нэгэн жаргал бус уу
Гэхдээ надад бэрхшээл их байна
Гэрээс холдох зав хомс байна
Хувьчлалаар авсан
Ижил хэдэн тэмээтэй
Хулгайчаас хамгаалах
Илүү жаахан ажилтай
Худагны ховоо татах
Эрийн үүрэгт ажилтай
Хувцасны оёо шаглах
Гэрийн үйлийн ажилтай
Ноос ноолуурын цагаар
Ногоон цай, бор гурил
Жилийн хэрэгцээгээ хангаж
Шилийн богддоо суусаар
Цагийн шуурга сөрж
Цайны уур нүдэж
Ургац хадлан бодож
Унтах амрахаа мартаж
Богд уулаа шүтэнхэн
Борцтой цайгаа өргөнхөн
Таныг бодох завгүй
Тэмээ, ботготой ноцолдож
Бүтээж болгохоор мэрийж
Бүсгүй заяатайгаа эвлэрч
Бусдын жишгээр амьдарч
Бурхны төөргөөр гэлдэрч явна
Би алзахгүй
Биеэ бодоорой та
Зах хязгааргүй говийн
Захидлаа үүгээр дуусгая
Намдаа хүчин зүтгээрэй
Намайг тэгээд мартаарай
Баяртай найз минь баяртай
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2957384/b70/trackback

sarodaz

2011.04.30 23:40:50
*.146.176.78

hooh ymar uneniig helee ve onoogiin mongol  haragdaj bn gej.

Олны мөнгөөр ордон баригсад хөөрхий еэ!

Хүний мөнгөөр хаус баригсад  хөөрхий еэ!

Жирийн иргэдийн татвараар жип авагсад хөөрхий еэ!

Улсын мөнгийг идсэн улс төрчид хөөрхий еэ!

Утаанд идэгдсэн Улаанбаатар минь хөөрхий еэ!

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

“Тийм ээ”

Солонгос руу гарахад зуучилна

  • sschyue
  • 2012-02-24
  • Уншсан 12213

Дракула гэж хэн байв? [1]

  • pitty1
  • 2008-06-30
  • Уншсан 12196

Ulaan harganiin togol

  • ojab
  • 2008-07-20
  • Уншсан 12171

Гайхамшигт зуун адал явдал

  • esuihen
  • 2011-02-13
  • Уншсан 12169

Орчин үеийн Сэгс цагаан богд [1]

  • 157359
  • 2010-03-25
  • Уншсан 12157

“Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар

18 +

Бидний анхны шөнө +18 [1]

  • DANTES
  • 2009-06-09
  • Уншсан 12113

Хархулангийн бөгж-6/

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 12085

Бүдүүн шар үхрийг тонгордог байжээ [1]

erchuuddee zoriulav

Ганц гашууны домог

Хархулангийн бөгж,"Шийдвэр"

  • 1932
  • 2010-08-15
  • Уншсан 11984

Халх голын байлдаан дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеийн чухал үйл явдал [2]

  • 1932
  • 2009-08-17
  • Уншсан 11978

Хархулангийн бөгж-1/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 11953

мом [2]

WWW.MONGOLNOM.COM [1]

  • Enk
  • 2009-04-25
  • Уншсан 11890

aldaa [1]

Хувь заяаны хэлхээ-1 /сайхан өгүүллэг/

  • 1932
  • 2010-07-25
  • Уншсан 11863
배너신청
자생병원

배너신청