Бичлэгийн тоо 497
 Халх голын байлдааны 70 жилийн ой айсуй.
Түүхт ойтой холбогдуулж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дорно дахины хүрээлэнгийн Монголын секторын эрхлэгч, түүхийн ухааны доктор В.В. Грайворонскийтай ярилцлаа.
- Халх голд болсон байлдааныг дэлхийн орнуудад хэрхэн үнэлдэг вэ?
-1939 онд Халх голын эрэгт болсон үйл явдлыг улс орнуудад  өнөө болтол янз янзаар үнэлдэг юм. 1985 онд АНУ-д хэвлэгдсэн А.Куксийн «Номонхан. Япон Оросын эсрэг 1939» хэмээх хоёр боть судалгааны номонд энэ байлдааныг цэргийн сүр хүчээ харуулах зорилгоор Зөвлөлт Холбоот Улсын өдөөсөн хилийн чанартай «Номонханы орон нутгийн будлиан» мэтээр дүгнэж, ЗСБНХУ-ыг Монгол Улсыг «булаан эзлэгч» болгон харуулсан байна.
Японы түүхч, улс төр судлаачид энэ үйл явдлыг «Номонханы үйл явдал», «Номонханы хилийн ялимгүй будлиан» хэмээн нэрлэсэн ч 75 мянган хүнтэй арми нь бут ниргүүлсэн талаар таг дуугүй өнгөрдөг.
Гэтэл Халх голын эрэгт болсон байлдаан, сөргөлдөгч хүчний бүрэлдүүн, оролцогч орнуудын зорилго, тулалдааны шинж чанарыг бодитой үнэлж үзэхэд огт өөр дүр зураг  харагдана. Энэ үйл явдалд партизан, сайн дурынхан, зохион байгуулалт муутай ганц нэг отряд оролцоогүй, харин тийшээгээ засгийн газрууд нь маш тодорхой зорилгоор явуулсан тусгаар тогтносон гурван улсын хуурай замын байнгын бүх төрлийн цэрэг, нисэх хүчин оролцсон юм. Япон Улс Монгол Улсыг эзэлж, хожим нийт Азийг ноёрхох зорилгоор түүний нутгийг умард зүгт ЗСБНХУ-д, өмнө зүгт Хятадад цохилт өгөх түшиц газар болгохыг санаархав. БНМАУ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгааллаа.  Харин Зөвлөлт Холбоот Улс дорнод хилээ хамгаалах, ах дүү Монгол Улсад туслах зорилготой байсан юм.
Энэ байлдаанд оролцсон гурван улсын цэргийн нийт тооноос /хоёр талаас 130 мянга гаруй хүн/ үзэхэд Халх голд болсон байлдааныг «хилийн ялимгүй будлиан» гэж үзэхээргүй юм. Г.К.Жуков энэ үйл явдлыг «зарлаагүй дайн» гэж тун онож хэлсэн гэж бид үздэг. Халх голд хоёр улсын цэргийг командалж, гарамгай ялалт байгуулсан Георгий Константинович дивиз командлагчаас жанжин болсон. Ер нь жанжнууд томоохон дайнаас гадна төрдөггүй билээ.
Энэ дайны явцад Зөвлөлт, Монголын армийн нэгдсэн ангиуд тэр үед хамгийн хүчирхэг армийн нэг гэж тооцогдож байсан Квантуны 75 мянган хүнтэй армийг бут ниргэсэн юм.
-Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Халх голын районы байдал ямаршуу байсан бэ?
-1930-аад онд Европын «ардчилсан» гэх голлох улсууд болон  АНУ-ын өөгшүүлснээр дэлхийд шинэ түрэмгийлэгчид гарч ирсэн нь Европт фашист Герман,  Азид милитарист Япон байв. Энэ хоёр улс дэлхийн дайны шинэ голомт болов.  Хоёр орон дэлхийд ноёрхлоо тогтоохыг санаархаж байв. Тэдгээр улс өөрсдийнх нь замд гол саад тотгор болно гэж үзсэн Зөвлөлт Холбоот Улсын эсрэг хурц үзүүр нь чиглэсэн  Коминтерний эсрэг гэрээ гэгчийг байгуулж, Евроазийн нийт тивийг нөлөөний хүрээндээ хуваахыг санаархаж байв.
Энэхүү стратегийн зорилгынхоо дагуу Японы Ерөнхий сайд генерал Танака Гиичи 1927 оны долдугаар сарын 25-нд хэн бүхний мэдэх меморандумыг эзэн хаандаа танилцуулжээ. Меморандымын агуулгыг «Аугаа их зүүн Азийн дайны албан ёсны түүх» 110 боть ном хэмээх Японы том номонд нийтэлсэн байдаг. Танакийн меморандумд Японы стратегийн зорилго, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг томъёолжээ. Меморандумд өгүүлэхдээ «Дэлхийг эзлэхийн тулд бид юуны өмнө Хятадыг эзлэх ёстой. Хэрэв бид Хятадыг эрхэндээ оруулбал үлдсэн бүх орон, Өмнөдийн тэнгисийн орнууд айсандаа бидэнд бууж өгнө… Ямато үндэстэн Ази тивд хамгийн дээд нь байхыг хүсвэл эхний алхам нь Манжуур, Монголыг ноёрхох эрх олж авах явдал юм…» гэжээ.
Япон Улс энэхүү түрэмгий төлөвлөгөөнийхөө дагуу 1931 онд Хятадтай дайн хийж, Манжуурыг эзэлж, тэнд Манж-го-гийн тоглоомын улс байгуулж, түүнийг цаашдаа бусдын  газар нутаг эзлэх түшиц болгожээ. Монголын хил рүү цэрэг олноор татан аваачиж, нисэх буудал, автопарк барьж, зам тавьж, хангамжийн бааз байгуулж байлаа.
ЗСБНХУ, БНМАУ-ын хилийн ойролцоо 17 бэхэлсэн район барьж, өдөөн хатгалга олонтаа өдүүлж байв. Зөвхөн 1936-1938 онд Манжуурын нутгаас 231 удаа халджээ.
1939 оны тавдугаар сарын 11-нд япон, баргын 300 хүнтэй морин цэргийн отряд Халх голоос зүүн тийш 20-25 километр зайтай орших Номон хан, Бүрд овоон дахь Монголын хилийн заставыг дайрсан юм. Японд одоо ч хадаглагдсаар байгаа «номонханы үйл явдал» гэсэн нэр чухамхүү энэ өндөрлөгийн нэрээс үүджээ.
Тавдугаар сарын 14-нд Квантуны армийн ангиуд Халх голын зүүн эргийн Дунгур овоог нисэх хүчний дэмжлэгтэйгээр эзлэв. Тавдугаар сарын 22-нд мото буучийн гурван суман, хуягтын суман, саперчдын суман, их бууны батареигээс бүрдсэн Зөвлөлтийн цэргийн бүлэг япончуудыг хил рүү таягдан хөөв. Тавдугаар сарын 22-28-нд нэг талаас Зөвлөлт, Монголын цэрэг, нөгөө талаас Квантуны армийн 23 дугаар явган дивиз удахгүй болох байлдаанд зориулан хүчээ зузаатгаж эхлэв. Дөрвөн сар үргэлжилсэн зарлаагүй дайн тийнхүү эхэлсэн юм.
Тусгаар тогтносон БНМАУ, холын биш ирээдүйд ЗСБНХУ-ын дорнод нутгийг бодитой аюул нөмрөв. Монгол Улс зөвхөн өөрийн хилчид, байнгын цэргийн хүчээр түрэмгийлэгч этгээдийг зогсоож чадахгүй байв. БНМАУ-ын хилд япончуудын өдөөн хатгалга олширсон нөхцөлд ЗСБНХУ, БНМАУ-д ямар нэг гурав дахь этгээд халдвал харилцан туслах тухай аман хэлэлцээрийг Монголын Засгийн газрын хүсэлтээр 1934 оны долдугаар сарын 27-нд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд байгуулжээ.  Тэр үед гурав дахь этгээд гэж юуны өмнө Японыг ойлгож байв. И.В.Сталин 1936 оны гуравдугаар сарын 1-нд Америкийн «Скриппс-Говард Ньюспейперс» сонины нэгдлийн дарга Рой Говардтай ярилцахдаа, Япон БНМАУ-ын эсрэг түрэмгийлбэл ЗСБНХУ-ын баримтлах байр суурийг маш тодорхой тайлбарлажээ. «Хэрэв Япон Улс БНМАУ-д халдахаар зүрхэлж, тусгаар тогтнолд нь өнгөлзвөөс бид БНМАУ-д туслахаас аргагүй…  Бид 1921 онд БНМАУ-д тусалсан шигээ тусална». 1934 оны аман хэлэлцээрийг хуульчлая гэсэн БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтийн хариуд ЗСБНХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслах тухай протоколд 1936 оны гуравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотод гарын үсэг зурав. Энэ протоколын дагуу 1937 оны есдүгээр сард БНМАУ-д зөвлөлтийн цэргийн ангиудыг оруулж, БНМАУ-ын зүүн өмнөд хилийн дагуу байрлуулж, хоёр мянган километр улсын хилээ хамгаалахад нь Монголын хилчдэд тусалсан байна.
- Японы түрэмгийлэгчдийг бут ниргэхэд маршал Г.К.Жуковын гүйцэтгэсэн үүргийн талаар ярина уу?
-Нөхцөл байдлыг тодруулах, цэргүүдийг газар дээр нь удирдах удирдлагыг бэхжүүлэх зорилгоор Белорусийн онцгой цэргийн тойргийн командлагчийн орлогч, дивизийн захирагч  Г.К.Жуковыг Халх гол руу илгээсэн.  Тэрбээр байлдаан болж буй районд зургадугаар сарын 5-нд ирж, нөхцөл байдалтай богино хугацаанд танилцаж, тэргүүн эгнээний цэргүүд, дарга, комиссаруудтай уулзаж, дайсныг сайтар тагнаагүй нь дутагдаж буй нэг гол зүйл юм байна гэж дүгнэжээ. Түүний тушаалаар Зөвлөлтийн агаарын цэргийн ангиудад анхудаа сөнөөгч-тагнуулын эскадрил байгуулж, хуурай замын цэргийн дарга нарт тагнуулын ажиллагаа сайтар явуулахыг даалгажээ. Удалгүй Г.К.Жуков   тагнуулын өргөн хэмжээний мэдээтэй болсон нь дайсны хүч, түүний бэлтгэлийг мэдэх төдийгүй,  Японы командлалын санаархлыг таах боломж олгожээ.
Командын газрыг Тамсаг булагаас нүүлгэж, байлдаан болж байсан газарт Халх голын эрэгт, голын баруун эрэгт Хамар даваанд байрлуулав.
Халх голын эрэгт болсон байлдаан богино хугацаанд /дөрвөн сар/ хязгаарлагдмал нөхцөлд болсон ч цэргийн урлагт их хувь нэмэр оруулсан. ЗСБНХУ, БНМАУ-ын ах дүү хоёр армийн цэргийн хамтарсан байлдааны туршлагаар баяжиж, тэр үед дэлхийд хамгийн байлдах чадвартай зэвсэгт хүчний нэг гэж тооцогдож байсан Японы армийн бүлгийг бут ниргэв. Оперативын далдлалт хийж, дайсныг ихэд төөрөгдүүлэн сэргэмжлүүлэх цохилтыг нууцаар бэлтгэж, нарийн төлөвлөсөн нь наймдугаар сарын байлдааны онцлог байлаа. Хоёр фронтод /дайсны хүрээлэлд гадна, дотнын/ тэмцэх, усан саадыг танкаар гатлах, хожим эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн нисэгчид 400 гаруй давтсан агаарт онгоц мөргөх зэрэг шинэ арга хэрэглэсэн юм.
Түүнээс гадна Халх голын үйл явдал бүс нутгийн болон олон улсын ач холбогдолтой. Энэ байлдааны ялалтын дүнд Монгол Улс бүрэн эрхт улсаа хадгалж, Ази тивд ноёрхлоо тогтоох гэсэн милитарист Японы түрэмгий төлөвлөгөөг  тасалдуулсан юм. Халх голд болсон байлдааны дүнд Зөвлөлт Холбоот Улс дорнод хилээ бататгаж, найрамдалт улс- БНМАУ-ын цэрэгтэй хамтран байлдах үнэт туршлага хуримтлуулж, алдаа дутагдлаасаа сургамж авсан нь ирээдүйн дайнд Улаан армийг зохион байгуулж, бэлтгэхэд чухал зүйл болсон юм.
Ялагдал хүлээсний улмаас Квантуны армийн командлал төдийгүй, Японы Хиранумын Засгийн газар огцров. Японы шинэ Засгийн газар Халх голын байлдааны сургамжийг санаж, ЗСБНХУ-д довтлох төлөвлөгөөнөөсөө арга буюу татгалзаж, тус улстай 1940 онд үл довтлолцох тухай гэрээ байгуулсан юм.
Ийм гэрээ байгуулсан нь фашистын Германыг дорнодод гол холбоотонгүй болгож, цэргийн боломжийг нь сулрууллаа. Халх голын  байлдааны дүн, Японы бодлогод гарсан өөрчлөлт Германы өөр нэг холбоотон Турк Улсад нөлөөлж, Зөвлөлт Холбоот Улсын өмнөд хилд генерал Эркилетийн командалсан том армитай байсан Турк Улс ЗСБНХУ-д дайн зарлаж зүрхлээгүй юм.
Дайсны хүрээлэлд тийм өөрчлөлт гарснаар Зөвлөлт Холбоот Улс хэд хэдэн фронтод зэрэг байлдаагүй. Зөвлөлт засгийн газар Алс Дорнод, Сибирь, Дундад Азийг байлдаж буй армид зориулан хүний нөөц бэлтгэх, зэвсэг үйлдвэрлэх  асар том талбар болгосон билээ.
П.Шагдар
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2097921/fc1/trackback

profile

Маралгоо

2010.01.21 11:20:35
*.254.53.231

Sonirholtoi  bailaa

odid

2010.02.19 21:53:17
*.34.73.35

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

“Тийм ээ”

Солонгос руу гарахад зуучилна

  • sschyue
  • 2012-02-24
  • Уншсан 12213

Дракула гэж хэн байв? [1]

  • pitty1
  • 2008-06-30
  • Уншсан 12196

Ulaan harganiin togol

  • ojab
  • 2008-07-20
  • Уншсан 12171

Гайхамшигт зуун адал явдал

  • esuihen
  • 2011-02-13
  • Уншсан 12169

Орчин үеийн Сэгс цагаан богд [1]

  • 157359
  • 2010-03-25
  • Уншсан 12157

“Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар

18 +

Бидний анхны шөнө +18 [1]

  • DANTES
  • 2009-06-09
  • Уншсан 12113

Хархулангийн бөгж-6/

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 12085

Бүдүүн шар үхрийг тонгордог байжээ [1]

erchuuddee zoriulav

Ганц гашууны домог

Хархулангийн бөгж,"Шийдвэр"

  • 1932
  • 2010-08-15
  • Уншсан 11984

Халх голын байлдаан дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеийн чухал үйл явдал [2]

  • 1932
  • 2009-08-17
  • Уншсан 11978

Хархулангийн бөгж-1/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 11953

мом [2]

WWW.MONGOLNOM.COM [1]

  • Enk
  • 2009-04-25
  • Уншсан 11890

aldaa [1]

Хувь заяаны хэлхээ-1 /сайхан өгүүллэг/

  • 1932
  • 2010-07-25
  • Уншсан 11863
배너신청
자생병원

배너신청