Бичлэгийн тоо 497

-Kристофeр Колумб /1451-1506/

Уншсан 12325 vote 0 2012.04.18 15:29:23

Суут хүн цуврал5 -Kристофeр Колумб /1451-1506/

Европ тивээс Дорно зүг орох баруун чиглэлийн зам нээх гэж аялалд гарсан К.Колумб Америк тивийг санамсаргүй нээж дэлхийн түүхэнд асар их нөлее үзүүлсэн юм.

Газар зүйн судалгаа, Шинэ тивийг түрэмгийлэн колоничлох эрин үеийн эхлэлийг тавьсан тэр аялал нь хүн төрөлхтөний түүхийн гол эргэлтийн үйл явдлуудын нэг болсныг хэн ч үгүйсгэж чадахгүй билэз. Энэ аялалын үр дүнд европ тивийнхэн улам хурдацтай өсөж байгаа хүн амаа тараан байрлуулах, хоёр том тив, ашиг малтмал, түүхий эдийн асар их нөөцтэй болж тус тивийн эдийн засгийг өөрчлех ихээхэн боломжийг олсон юм. Энэ аялал амжилттай дууссанаар америкийн уугуул иргэд болох улаан арьстнуудын хоцрогдсон соёл иргэншил төгсгөл болж ард түмнүүдийн шал өөр гэр бүл үүсэн талөвших эхлэл тавигдсан ажээ.

К.Колумб 1451 онд Италийн Генуя хотод төрж том болоод усан онгоцны шилдэг ахмад, туршлагатай усан зам заагч болжээ. Атлантын далайг баруун чиглэлээр дайрч Дорнод Европ орж болно гэсэн бодол мөрөөдлөө олон жил сэтгэлдээ тээж явсаар Кастилийн нэгдүгээр Изабелла хатан хааныг ятгаж аялал хийх санхүүжилт авч чаджээ.

Түүний удирдсан усан онгоцууд 1492 оны наймдугаар сарын 3-ний едөр замд гарч эхний удаа Африк тивийн хавьд Канарын арлуу- дад буудаллаж дараа нь есдүгээр сарын 6-нд баруун зүгийг барин хөдөлжээ. Удаан үргэлжилсэн энэ аялалын үед усан цэргүүд зах хязгаар нь үл харагдах далайн дунд амиа алдах нь гэх зэргээр олон хэцүү төвегтэй үйл явдал болж байсан ч Колумб нугаршгүй итгэл еөдрөг тэмүүллээр бүгдийг зоригжуулж явсаар тэд хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд эгнэгт мөнхөрсөн 1492 оны аравдугаар сарын 12-ны өдөр эх газар сая олж харж бөөн баяр хөөрөнд умбажээ. Дараа оны гуравдугаар сард К.Колумбийг Испанид буцан ирэхэд түүний нэр Европ даяар алдаршсан байлаа. Гэвч К.Колумб Азитив орох дөт зам оллоо гэж бодсоор байсан нь гайхалтай. Үүнээс хойш Атлантын далайг гаталж Хятад, Япон орох шууд зам олох гэж гурван ч удаа аялал хийгээд үр дүнд хүрээгүй байна.

Түүнийг Америк тивийг анх нээснийг үгүйсгэх оролдлого гардаг. Тухайлбал дапайн дээрэмчин Лейф Эриксон Шинэ тивийн эрэгт түүнээс хздэн зуун жилийн өмнө хүрч байсан гэдэг. Л.Эриксок Америк тивд хөл тавьсан анхны европ хүн байсныг үгүйсгэж аргагүй. Г эхдээ түүний нээлтийн тухай хэн ч мздээгүй, хамгийн гол нь Европ болон Америк тивд ямар ч өөрчлөлт гараагүй юм. Тэгэхэд К.Колумб шинэ тив нээсэн тухай мэдээ тэр даруй Европ тивээр тархаж түүний нээлтийг нотолсон хэд хэдэн аялал дараахан нь болж Шинэ тивийг байлдан эзэмших, колоничлох үйл явц тэр даруй эхзлсэн билзэ. Түүнээс гадна эртний грекийн гун ухаантнууд түүний дотор Аристотель дэлхий бөөрөнхий гэсэн таамаглал дэвшүүлж XIҮ зууны европчууд дэлхий бөөрөнхий болохыг лавтайяа мэддэг байсан ч манай дэлхийд Америк гэж хожим нь нэрлэгдэх том тив байдаг тухай Х.Колумбын аугаа нээлтзэс өмнө хэн ч таамаглаагүй байсан юм.

Чин үнэнийг хэлэхэд К.Колумб хүний үг авдагггүй, дэндуү их шуналтай хүн байсан, тийм ч учраас шинэ нээлтийнхээ дараах аялалыг санхүүжүүлэх тухай гэрээ байгуулах гэж зүтгэхдээ өөртөө хэтэрхий ашигтай нөхцлийг шаардсан учир нэгдүгээр Изабелла хатан хаан түүнийг дахин дэмжээгүй юм. К.Колумб Шинэ тивд анх хөл тавьсан үеэсээ нутгийн уугуул иргэд болох улаан арьстнуудтай дэндүү харгис хэрцгий харьцаж байсан ажээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6062623/52d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Монгол уран зохиол яруу найраг file

  • mnglnom
  • 2010-04-30
  • Уншсан 13012

“ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД

VIII Богд Жавзандамбын хормойн явдал [1]

zohiomj-2(sonsoh)

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 12838

М.Каземи - Аймшигт хот Тэргvvн дэвтэр 1-p бvлэг

  • pitty1
  • 2008-06-30
  • Уншсан 12725

ЧОНО

өгүүллэг [1]

Бурхны сонгосон Израиль улс

Хагас нүцгэн хагас галзуу [2]

shvlegleegvv yaruu nairag.ta orood vz [5]

АРААМАНДАА ЖААЖИГНАЖ ТОМОР АЙН ХАХАХА [2]

shvleg

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО (сонсохоор)

  • HENZA
  • 2008-12-18
  • Уншсан 12515

USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file

Насанд хvрэгчдэд: БИ ЧАМАЙГАА ХҮЛЭЭХБОЛНО, ХАЙРТ МИНЬ! (Эротик єгvvллэг)

  • DANTES
  • 2009-06-26
  • Уншсан 12440

Хархулангийн бөгж-3/Энийг уншихгүй өнгөрвөөс харамсах тийм л сайхан, сайн бичсэн агуу зохиол мөн/

  • 1932
  • 2010-08-02
  • Уншсан 12413

Сургамжит үлгэр.

шинэ зохиол

  • esuihen
  • 2011-02-13
  • Уншсан 12349

-Kристофeр Колумб /1451-1506/

  • G2012
  • 2012-04-18
  • Уншсан 12325

zohiomj-1(sonsoh)

  • pitty1
  • 2008-07-09
  • Уншсан 12282
배너신청
자생병원

배너신청