Должмаа Дуурийн театраас мишээл цацруулсаар ангийнхантайгаа бужигналдан гарч ирлээ. Тэрээр өнөөдөр дипломоо аван ээжийнхээ оёж өгсөн цэнхэр дан дээлэн дээр ромбо оо зүүж байгаа нь энэ. Ээж,аав том эгч гурав нь ирчихсэн цэцэг барин түүнийг хүлээж байв. Тэрээр ихэд хөөрсөн нь илт. Бүгд талбай орон зургаа авхуулчихаад буцаж ангийнхан дээрээ ирэхдээ тэрээр хэн нэгнийг сэмхэн харуулдсаар байв. Гэтэл баганын ард танил хувцас харагдахаар нь баярласандаа тэр дороо гүйж очих гэснээ гэрийнхэнээсээ санаа зовон болив. Гэтэл ч эгч нь ажилтай гээд ээж,аав хоёрыг нь дагуулан яваад өглөө. Должмаа Наагийг харсан ч гэсэн хараагүй царайлан ангийн охидтойгоо хөөрөлдөн зогстол Наагий хүрч ирээд баяр хүргье хэмээн цэцэг өгөөд хацар дээр нь үнстэл Должмаа ичсэндээ улайж орхив. Ангийнхан нь ч Наагийг шохоорхон гэнэт хаанаас юу гараад ирэв гэсэн байртай харснаа
-Должмаа,чиний найз залуу юу. Дажгүй юм гээч,яагаад одоо болтол бид нарт хэлэлгүй нуусан юм бэ?
-Пөөх манай Должоо чинь эр хүн ярьдаггүй байсан,гэнэт хаанаасаа ийм аятайхан залуутай болчихов оо
-Чи тэгээд танилцуулахгүй юмуу.... хэмээн ам амандаа шуугилдаж гарав. Должмаа ичэнгүйрэн
-Үгүй ээ зүгээр найзууд юмаа...гэтэл Наагий хажуунаас нь
-Сайн байцгаана уу,бүгдээрэнд нь баяр хүргье. Урд нь танилцаагүйд уучлаарай. Должмаагаа хараад дагаж сэтгэл хөдлөөд ёс алдлаа гэтэл тэндээс Золоо тачигнатал инээн
-За,за их боловсон залуу байх нь. Өнөөдөр бид нартай хамт явах юм байгаа биз дээ. Бүгдээрээ одоо сургууль дээр очиж байж байгаад тэндээсээ шууд манай зуслан явна. Тохирсоноороо биз дээ хэмээн хэлээд дахиад л инээд алдав. Должмаа:
- Уучлаарай би амжихгүй байх гэрийнхэнтэй орой хооллоно гэтэл нэг нь
-Чи яахаараа дандаа ингэдэг юм бэ. Бид нар ч гэсэн шалтаг хэлээд явбал явна ш дээ. Тэгээд ч ангиас ганцаараа онц төгсчихөөд. Ингээд л бид хэдэн тийшээ салан одож амьдралын мөрөө хөөцгөөх гэж байж. Нэг ч хүн хоцрохгүй шүү. Ангийн дарга хаана байна аа. Энэ хүүхдүүд ээ зохицуулаач ээ.
Наагий тэднийг автобусандаа суухаар нь орой яръя хэмээгээд үлдэх гэтэл Должмаагын ангийнхан шинэ хүргэн хамт явна шүү. Тэгээд ч найз охин чинь ангиас ганцаараа онц төгсч биднийхээ нэрийг авч гарч байхад хэмээн бараг л чирэх нь холгүй унаандаа суулгаад дуулалдан сургуулийн зүг хөдөллөө.
Должмаагийн ангийнхан хаа очиж их наргианч,эвсэг ангийнхан байв. Наагий өөрөө ч нэг их дуугай биш болохоор дороо тэд нартаа эв зүйгээ ололцон сайхан танилцлаа.
Сургуулиасаа гараад Золоогын зуслан уруу бүгд явцгаав. Замдаа хоол хүнсээ цуглуулан давхисаар Шадивлангийн аманд байрлах хоёр давхар амины орон сууцанд очив. Тэднийх уулын энгэрийн модны хажууд том хашаатай сайхан орон сууц харагдана. Бүгд шуугилдан дороо юмаа буулган охид хоол унд бэлдэн эрчүүд нэг,нэг шар айраг барьчихсан бас болоогүй энэ тэрүүгээр алхлан элдэвийг хүүрнэн явна.
-Манай Золоогынх ч лут баян айлдаа. Мань мэт нь хэзээ нэг ийм орд харшид морилох бол
-Чи хүргэн нь болчихооч,амар юм биш үү гэхэд пар пар хийтэл инээлдэв
-Одоо морилоод үзчихье,хүнийх ч гэсэн яахав
Наагий гадны хүн болоод ч тэгсэн үү,эсвэл угаасаа ийм нийтэч юм уу хаана л өргөж барих ажил гарна гүйж очиж тусалж байв. Наагий энд тэндхийн ажилд туслангаа түүн лүү харан нүдээ ирмэн гүйнэ.
Должмаа түүнийг харангаа өөдөөс нь инээмсэглээд өнгөрсөнөө нэхэн санав.
Тэр нэг өдрийн маргаашнаас Наагий байнга ярьдаг болов. Түүний хөгжилтэй ч гэмээр занд тэрээр өдөр өдрөөр татагдсаар. Сүүлдээ далим гаргаад уулздаг байснаа болиод боломж л гарвал байнга хамт байдаг болов. Нэг өдөр Наагий хажуугын цэцэрлэгийн хашаанд сууж байснаа гараас нь хөтлөн.
-Должмаа чиний энэ эгэл даруухан төрх намайг үнэхээр их татаж байна. Чи миний найз охин болооч Должмаа ичисхийн доошоо харсанаа
-Би тэгээд найз охин чинь биш юм уу хэмээн мэдсээр байж худлаа мэдэн будилж асуув. Наагий түүний мөрөөр нь тэврэн
-Үгүй дээ гэнэхэн хонгор минь ээ. Би чамайг өөр хүнд алдмааргүй байна. Би урд нь хүнтэй үерхэж үзээгүй гэж худлаа ярихгүй ээ. Сайхан,сайхан охидтой ч үерхэж явлаа,ухаантай мэдлэгтэйтэй нь ч найзалж явлаа. Тэднээс хэнд нь ч ингэж сэтгэл алдарч байсангүй. Чи байнга л бодогддог болж. Чиний энэ даруухан зан,дөлгөөхөн нүд чинь намайг яг л илбэдсэн юм шиг сэтгэлээс минь гарахгүй юм
-Хөөх,чи чинь ямар мундаг яруу найрагч шиг ярьдаг юм бэ. Надад ийм үгийн баялаг байхгүй болохоороо л чиний үгийг сонсоод явдаг байхгүй юу....
-Хүн дурлахаараа өөрийн эрхгүй уянгалдаг болчихдог юм шиг байна аа хэмээснээ..шанхных нь үсийг чихнийх нь ардуур хийгээд түүний уруул дээр зөөлөн үнслээ. Должмаа цочсон хэдий ч холдож чадахгүй өөдөөс нь хариу үнсэлцэв. Наагий инээмсэглэн чи минь ямар зөөлхөн уруултай юм бэ,бас их амттай юм гэхэд Должмаа уруулаа арчсанаа ,уруулд бас амт байх уу гэснээ хэлсэн үгэндээ юу эсвэл үнсүүлсэндээ болсон уу тэрүүхэндээ ичиж билээ.
-Зүгээр үү,юу бодоов гэх дуунаар харвал Наагий хажууд нь ирчихсэн. Миний найз юу бодсон юм бэ. Надаа уурлачихсан уу хэмээн мөрөөр нь тэврэн биедээ энхрийлэн тэвэрлээ.
-Үгүй ээ,анх чамд үнсүүлж байснаа гэнэт бодоод
-Би чамайгаа одоо болтол хайрлаад хүрч чаддагүй ш дээ. Чи минь хиртэй гараар барихын аргагүй ариухан жаахан охин юм байхгүй юу гээд Наагий түүнийг улам чанга тэврэн үнслээ.
-Хүүе ээ болиоч ээ,хүүхдүүд хараад байна ш дээ
-Яадаг юм,найз охиноо л үнсэж байгаа биз. Алив найз нь тусалъя
-Зүгээр ээ одоо дууслаа. Тэр хоёр ногоогоо хамжилцан цэвэрлэж дуусаад хоол болтол модоор зугаалахаар хөтлөлцөн гарав.
Модон дунд сэрүү татаад сайхан цэвэр агаар ханхална. Тэр хоёр нэг их холдолгүй зөөлөн хагдтай газар олон суулаа. Наагий дээшээ харан хэвтээд байдгаараа суниаснаа " Ямар сайхан байна аа" ийм агаарт гараагүй хичнээн их удсан юм бэ. Нээрээ танай ангийнхан намайг юу гэж бодож байгаа бол. Энэ нэг сайхан хэнэггүй гар байна даа гэж байгаа байх аа гээд ганцаараа инээснээ Должмаа уруу харвал тэрээр хөлөө жийн дээшээ модны үзүүр харан хоёр гараа ардаа тулан,толгойгоо гэдийлгэн сууж байлаа. Наагий гэнэт эгдүү нт хүүрэн түүнийг бэлхүүсээр нь татан өөрийнхөө дээр хэвтүүлчихэв. Должмаа сандран:
-Хүүе ээ мангар юм уу болиоч ээ
-Зүгээр ээ,жаахан л ингээд хэвтчихье,чи зүгээр л нүдээ аниад энэ салхины исгэрээг чагна даа. Должмаа нүүрээ Наагийгийн цээжинд наан нүдээ анин хэлсэнээр нь хэвттэл салхины исгэрээ биш түүний зүрхний хурдан,хурдан цохилт л сонсогдоод байв.
Тээр доороос манайхаан хоол оо идээрэй. Мартагдашгүй намар болохоос нь өмнө идээрэй хэмээн түмпэн,шанага тачигнуулсан аа охидууд хөгжилдөн инээлдлээ.
Тэр хоёрыг буугаад очиход: Аргагүй л шинэхэн хосууд байна даа. Яасан модон дотор саад хийх хүнгүй сайхан байв уу хэмээн Дөлөө хэмээх дандаа болж бүтэхгүй юм ярьж явдаг дэлчгэр шар баньд хэлээд түүндээ өөрөө баясан инээв. Энэ яриа нэг их хол явсангүй.
Ангийн дарга нь энэ оройн нийллэгийг нээж үг хэлээд бүгд тулган ууцгаав. Нөгөө сайхан хөгжилдөж байсан улс түүний үгийг сонсоод хөнгөн гунигт автацгаалаа. Ингээд л бүгдээрээ оюутан хэмээх сайхан насаа үдэж салан одоцгоох нь дээ.
Дөлөө энэ нам гүмийг эвдэн манай ангиас нээрээ хос гарсангүй шүү. Хамгийн анх Соёлоог гэнэт таргалаад гэдэс нь цондойгоод ирэхээр гайхсан гэж яав,тэгээд араас нь нэг их удалгүй Цовоо бас жирэмслээд,Түвшин аав болоод шил шилээ дарлаа шүү тэ гэхэд бүгд хөгжилдөн инээлдэв. Тэгээд эргээд дуу орцгоон оюутан цагын хөгжилтэй дурсамжаа ярин дуулцгаав. Эхнээсээ тасрах нь тасраад,унтах нь унтаж эхэллээ.
Энэ шөнө анх удаа Наагий,Должмаа хоёр хамт унтах гэж байгаа нь энэ. Должмаа яагаад ч юм нэг л сандран эвгүй байв. Наагий хөнжил,адъяал хоёр сугавчлан Должмаад гадаа унтая,сайхан дулаахан байна хэмээн хэлээд хөтлөн гарлаа.
Тэнгэрт түм түмэн одод түгсэн саруулхан сайхан шөнө байв. Должмаа Наагийгийн гарыг дэрлэн цээжээр нь тэврэн хэвтэхэд аль альнаас нь халуу дүүгэн,зүрх нь хүчтэй цохилно.
-Чи юу бодож байна
-Чамайг хэмээн хэлээд Наагий Должмаагийн өөдөөс харан үнслээ. Наагий гараа оруулан түүний хоёр хөхнөөс барьвал жижигхэн боловч чулуу шиг хатуу байсанд гайхан. Чи минь ариунаараа байгаа юм уу хэмээн хэлээд зөөлөн базлаа. Должмаа өвдөж байсан ч түүнийг маш ихээр хүсч байгаагаа мэдэн би өнөөдөр л чинийх болмоор байна,би юу ч мэдэхгүй шүү...намайг битгий шоолоорой за. Наагий түүнийг үнсэн миний жаахан охин минь ээ. Чи минь улам л хайр хүргээд байх юмаа. Найз нь чинийхээ ариуныг энд гээмээргүй байна. Хоёулаа биеэ барих хэрэгтэй байх аа. Должмаа уйлан: би яг одоо маш ихээр хүсч байна ш дээ. Би чамд яг одоо л биеэ өгөхийг хүсч байна...битгий зогс л доо...Наагий түүний өөдөөс хайрын нүдээр ширтээд майкаа тайлан доор нь дэвсэж өглөө. Тэрээр бүх л зүйлийг энхрийхэн,аажуухан хийж байлаа. Должмаа хамаг биеэ чангалан нүдээ тас анин хэвтэнэ. Наагий биеэ сулла,нэг л чанга өвдөнө тэгээд л зүгээр за..миний хайр аа бие ээ битгий чангалаараа...найз нь одоохон болохоороо хэлнэ ээ. Тэрээр хүрч ядан Должмаагаа илбэн таалсаар. Өөрөө ч анх удаа онгон охинтой унтаж байгаа болохоор ихэд хичээж байлаа. Должмаа Наагийгийн мөрөөр тас атган болж буй бүхнийг мэдрэхгүй байлаа. Наагий түүний чих хүзүүг нь үнсэнгээ миний хонгороо мөрөнд амаа наагаарай одоо жаахан өвдөнө шүү....Должмаа түүнийг хүзүүгээр нь тас тэврээд хүлээж байтал шунан дурлаад байсан юм нь ч болж тэрээр байдгаараа орилтол Наагий амжиж амыг нь алгаараараа дарлаа.
Должмаа байдгаараа чичрэн нэг л бие нь хүнийх болсон мэт санагдана. Тэрээр өвдөж байсан ч Наагийдаа сайхан инээмсэглэл бэлэглээд хүзүүдэн хэвтлээ. Наагий ч Должмаагаа улам ихээр хайрлан хөнжилөөрөө битүү ороон өөрөө хажууд нь нөмгөн хэвтэж байснаа гэрт орж унтъя,чи даарчихна хэмээн хэлээд түүнийг өргөн гэрт ороод зай олж хэвтээд хоёр биенээ үнсэн таалсаар үүр хаяарах алдад унтацгаалаа.