Бичлэгийн тоо 497

ВАН ХАН СЄНЄСЄН НЬ

Уншсан 9143 vote 0 2008.08.25 17:33:11

ВАН ХАН СЄНЄСЄН НЬ


186. Хэрэйд иргэнийг доройтуулж, зvг зvг хувааж авав. Сvлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг зуун жvрхинийг єгєв. Бас Ван ханы дvv Жаха-хамбуд хоёр охин байсны эгч Ибагыг Чингис хаан єєрєє авч, дvv Сорхагтанийг хєвvvн Толуйд єгєв. Иймийн тул Жаха-хамбын харъяат ємчийн иргэнийг халдаж авсангvй, харин Жаха-хамбыг тэрэгний нєгєє арал мэт [надад тус болж] яв гэж соёрхож єршєєв.
187. Бас Чингис хаан, Ван ханы суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарч явсан ард сэлт, вангийн хажууд бараа бологч хэрэйд цємийг Бадай Хишилиг хоёрт олгож

"Хувьдаа зарцалж
Худагаа бариулж
Хоромсгоо зvvлгэж
Ургийн урагт хvртэл
Удтал дархлан жаргатугай
[Та хоёр].
Алалдах дайнд явж,
Авсан олзоо цємийг
Аминдаа ашиглаж байгтун.
Ан авд явж
Алсан гєрєєсєє цємийг
Хувьдаа хэрэглэж байгтун"

гээд Чингис хаан бас зарлиг болруун: "Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч тус хvргэсний тул мєнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, єндєр сууринд хvрэв, би. Одоо ба ирээдvйд ургийн ураг хvртэл миний суурийг залгамжлагчид, энэ хоёрын хvргэсэн тусыг vvрд санаж явтугай" гэж зарлиг болов.

Хэрэйд улсыг эзэлж
Хэнд дутаалгvй
Хэсэглэж хувааж авав
Тvмэн тvбэгэнийг номготгож
Тvvнийг бvрнээ тасчиж
Тvгээн хувааж орхив.
Олан дунгайдыг дарж
Орой болохын ємнє
Огтчин хувааж авав
Цус урсгах дуртай
Цуут жvрхийн овгийг
Цугийг хувааж эзлэв.

Хэрэйд иргэнийг сєнєєж тэр євєл, Абжиа хvдгэр гэдэг газар євєлжив.
188. Ван хан Сэнгvм хоёр дутааж гараад Дидиг сахалын Нэхvн ус гэдэг газар Ван хан ангаж усан дээр очоод найманы харуулын Хорису-бэчи гэгч хvнтэй тохиолдов. Хорису-бэчид Ван хан, "Би Ван хан мєн" гэж хэлсэн боловч тэр таньсангvй ба vнэмшсэнгvй. Ван ханыг барьж аваад алжээ. Сэнгvм Дидиг сахалын Нэхvн усан дээр очилгvй тойрон гарч, цєл газар ус эрж явтал, хэсэг хулан ялаархан зогсож байхыг vзээд Сэнгvм, мориноос бууж морио агтач Хєхєчvд бариулаад, хуланг мярааж одов. Сэнгvм, агтач Хєхєчv, Хєхєчvгийн эхнэр гурвуул явсан ажээ. Гэтэл агтач Хєхєчv, Сэнгvмийн морийг хєтлєєд гэдрэг буцан хатирвал тvvний эм єгvvлрvvн:

"Алттыг ємсєхєд
Амттыг идэхэд
Амраг Хєхєчv миньгэж хайрлаж
Асран санаж билээ.
Харин одоо чи
Хан Сэнгvмийг орхиж
Хаяж дутаах буюу?"

гэж хоцрохыг завдвал, Хєхєчv єгvvлрvvн: "Чи Сэнгvмийн эхнэр болох гэв vv?" гэвэл, эм нь єгvvлрvvн: "Чи намайг нохой мэт ичvvргvй амьтан гэх буюу? Чи алтан хундагыг нь орхитугай. Ядахдаа ус уух савтай vлдэг" гэвэл, Хєхєчv алтан хундагыг нь хойш хаяад хатиран одов. Агтач Хєхєчv буцаж ирээд Чингис хаанд очиж: "Сэнгvмийг тийнхvv цєлд явган хаяад ирэв""гэж ярилцсан vгээ бvрнээ айлтгавал Чингис хаан зарлиг болруун: "Гагцхvv эмий нь амийг єршєєе. Нєгєє агтач Хєхєчv, хан эзнээ хаяж ирсэн, хараахан итгэж болохгvй хvн" гэж цавчиж алав. [Сэнгvм, Ашиг балгасыг дайрч, Тvвд оронд сууж байсан боловч нутгийн ардад хавчигдаж дутааж гараад Кашгарт ирэв. Тэндхийн ноён Келж, Сэнгvмийг барьж алсан ба эхнэр хvvхдийг Чингис хаанд хvргэж єгєв гэдэг vг байдаг. Рашид].
189. Найманы Таян ханы эх Гvрбэсv єгvvлрvvн: "Ван хан, эртний их хан билээ. Толгойгий нь авчрагтун. Хэрэв мєн бол бид тахъя" гэж Хорису-бэчид элч илгээн, Ван ханы толгойг огтолж авчруулбал чухам мєн тул цагаан олбог дээр оршуулж, идээ шvvс єргєн, бэрээд (бэрvvд)-ээ бэрлvvлж, хуур хуурдуулж, идээ шvvс тавьж, хундага єргvvлж тахив. Тэгж тахиж байтал, тэр толгой инээсэнд инээв гэж Таян хан хилэгнэж хэмхчин гишиглvvлэв. Yvнд Хvгсэv сабраг єгvvлрvvн: "Yхсэн ханы толгойг огтолж авчраад хэмхчин хаяж яаж зохих вэ? Манайхны нохой муухайгаар улин хуцах болов. Урьд Инанча Билгэ ханы хэлсэн нь:

"Эр намайг єтєлсєн хойно
Эхнэрийн минь залуу байхад
Эрхт тэнгэрийн элбэрлээр
Энэ Таян тєрсєн билээ.
Торлог гоо биетэй
Торомгор бор хvv минь
Ард дорд олноо
Асран захирч чадах болов уу?"

гэж байсан билээ. Одоо

"Хар нохой муу ёроор хуцах болов.
Хатан Гvрбэсv
Хамаг хэргийг мэдэх болов.
Хан Таян чи
Халшрах зєєлєн хvн байна.

Ан гєрєє хийхээс єєр, мэдэх эрдэм чадалгvй ажээ" гэвэл, Таян хан єгvvлрvvн: "Дорно зvгийн цєєн монгол омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан vхvvлэв. Тэгээд тэд, бvгдийг эзлэн хаан болох санаатай юу? Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тул нар сар хоёр байдаг биз. Гэтэл газар дээр хоёр хан байж яаж болно (газар дээр юуны тул хоёр хан байх хэрэгтэй вэ). Одоо тэр хэдэн монголыг эзэлж авчиръя" гэжээ. Тvvнд эх Гvрбэсv нь єгvvлрvvн: "Юу хийнэ? Тэдний монголчууд
Ханхлах муу vнэртэй
Хар муухай хувцастай тул авчирч юу хийнэ?
Холхон байвал дээр бий. Гагцхvv шилдэг сайн охид бэрээдий нь авчраад гар хєлий нь угаалгавал vнээ, хонь, саалгаж болох мэт" гэвэл Таян хан єгvvлрvvн: "Тэд ямар боловч [хамаагvй] бид Монголд очиж хормсого саадгийг хураан авчирья (эзлэн авчиръя)" гэжээ.
190. Эдгээр vгийг сонсоод Хvгсэv сабраг баатар єгvvлрvvн: "Та хэтэрхий их vг хэлж байна. Аяа, Торлог хан минь ингэж болох буюу? Болигтун" гэж Хvгсэv сабраг хэдийгээр ятгавч [vгийг сонссонгvй]. Торбиташ нэрт элчийг онгууд аймгийн Алахуш-дигитхурид томилон явуулж хэлvvлсэн нь: "Энэ дорно зvгийн цєєн монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн монголын хоромсогыг булаан авъя" гэж илгээжээ. Тэр vгэнд Алахуш-дигитхури єгvvлрvvн: "Би чиний баруун гар болж чадахгvй" гэж явуулаад, Ю-Хунан нэрт элчээ зарж Чингис хаанд хэлvvлсэн нь: "Найманы Таян хан, чиний хоромсгыг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би эс зєвшєєрєв. Одоо би чамайг болгоомжилтугай гэж энэ учрыг мэдэж илгээв. Дайсанд чи хоромсгоо автуузай" гэж илгээжээ. Тэр цагт Чингис хаан, Тэмээн хээр гэдэг газар ав хийж байсан ба Тvлхинчэvд гэдэг газар хомрон агнаж байхад Алахуш-дигитхурийн явуулсан элч Ю-Хунан ирж хэл хvргэв. Энэ мэдээг сонсоод мєн авын газар "Яах вэ?" гэж зєвлєлдвєл, олон хvн єгvvлрvvн: "Бидний агт туранхай байна. Одоо яах ч аргагvй [намар, агтаа таргалсан хойно байлдъя. Рашид]" гэвэл, Отчигин ноён єгvvлрvvн: "Агтыг туранхай гэж шалтгаацаж яаж болно? Миний морьд тарган байна. Ийм мэдээг сонсоод зvгээр сууж болох уу? [Нэгэнт ийм мэдээ сонссон тул даруй байлдаар мордъё. Хєдлєлгvй сууж байгаад Таян ханд автагдвал энэ газар монголчууд, Таян ханд эзлэгдсэн гэх муу нэр vлдэх бишvv. Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхvv мєнх тэнгэр мэднэ. Рашид.]" гэв. Бэлгvтэй ноён єгvvлрvvн:

"Амьд яваа байтал
Алтан хоромсогоо алдвал
Амьд явсны хэрэг юун?
Нум сумаа барьсаар
Саадаг хоромсгоо дэрлэсээр
Ясаа хээр орхихоос
Эрхэм сайн vхэл
Эр хvнд байх буюу?
Ар найман улс
Агуу их нутагтай
Ард иргэн олонтой
Адуу мал баялагтай гэж
Их сvр бадруулан
Ийм vг хэлж байна.
Харин энэ далимд
Халдаж бид очвол
Нутаг усыг эзэлж
Нум сумыг булаахад
Бэрхгvй.
Одоо бид довтлон очвол
Олон адуугаа хурааж амжихгvй.
Орхиод дутаах нь магадгvй бишvv.
Орд гэрээ ачиж чадахгvй
Хаяад залах нь лавтай бишvv.
Олон харьяат ард нь
Ой тайгад шургалж
Осолдон самуурах биш
Одоо ийм vгийг сонссоор байж
Огт зvгээр єнгєрvvлж болохгvй
Олон даяар байлдаар мордъё" гэв.

191. Бэлгvтэй ноёны энэ vгийг Чингис хаан зєвшєєрч, аваас буугаад Абжиа Хvдгэрээс нvvж, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газар очиж буугаад цэрэг ардаа бvртгэн тоолов. Чингис хаан, цэргээ хуваарилж, мянганы ноён, зууны ноён, арваны ноён ба [тэргvvлэн захирах их] чэрби нарыг томилов. Додай чэрби, Доголху чэрби, Єэлэн чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сvйхэтv чэрби энэ зургаан чэрби тvшмэлийг тэнд томилов. Цэргvvдээ арван, зуун мянган болгон хуваарилж дуусаад, бас наян хэвтvvл (шєнийн манаач), далан торгууд (торгон цэрэг), хишигтэн (ээлжийн харгалзагч) нарыг тусгайлан томилж, vvнд мянганы ноёд, зууны ноёдын хєвvvд дvv нар ба сул ардын (чєлєєт иргэний) хєвvvд дvv нарын дотроос эрдэм чадалтай, бие бялдар сайтайгий нь ялгаж оруулав. Чингис хаан тэнд Архай Хасарыг єршєєн дотнолж: "Мянган сайн баатрыг шилж автугай ! Байлдах єдєр ємнє минь явж байлдтугай! Ерийн єдєр, миний шадар хишигтэн болж явтугай!" гэж зарлиг болов. Бас "Далан торгуудыг Єэлэн чэрби ахалж явтугай! Худус-халчинтай зєвлєж явтугай!" гэв.

192. Бас Чингис хаан зарлиг болруун: "Хорчин (нум сум агсагчид), торгууд хишигтэн буурч (тогооч), хаалгач агтач нар єдєр бvр хишиглэн (ээлжлэн) сэргийлэх хамгаалах ажлыг гvйцэтгэж байгаад уг vvргээ нар шингэхийн урьд хэвтvvлийн хvмvvст шилжvvлж єєрсдєє агтанд гарч хонотугай! Хэвтvvлийн хvмvvс шєнє ээлжээр vvдэнд зогсож, гэрийг тойрч манаж байтугай! Хорчин, торгууд биднийг єглєєний хоол идмэгц ирж хэвтvvлийн хvмvvсээс vvрэг хvлээн авч, урьд ёсоор сууриа эзэлж харгалзаж сахиж явтуай! Гурван єдєр, гурван шєнє жасаалан явж дуусаад гурван шєнє (амарч) хонотугай! Хорчин нар хэвтvvлийн vvргийг гvйцэтгэж сольж явтугай!" гэж зарлиг болов. Тэгээд цэргvvдээ мянга мянгаар хуваарилж дуусаад, чэрби ноёдыг томилж, наян хэвтvvл, далан торгууд, хишигтэн нарыг томилж, Архай Хасарыг шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас Найман улстай байлдахаар мордов. [Тэр цагт мэргидийн Тогтоа, хэрэйд аймгийн ноёдын нэгэн бєгєєд дутааж ирсэн Алин тайж, Хутуг бэхиэр толгойлуулсан ойрд аймаг, жажирдай овгийн Жамуха, дєрвєн татаар, хатахин, салжиуд аймгууд цєм Наймантай нэгдсэн байжээ. Рашид].
193. Хулгана жил (1204)-ийн зуны тэргvvн сарын арван зургааны улаан тэргэл єдєр тугаа тахиж мордоод Зэв Хубилай хоёрыг Хэрлэн єєд тагнуул болгож явуулав. Тэр хоёр явж Саарь хээрт хvрч, Ханхарханы (Хангай-ханы ) эхэн дээр байсан найманы харуултай учрав. Тэд харилцан тулалцаж байгаад найманы харуулд манай харуул эмээлтэй эцэнхий саарал морийг автжээ. Найманы харуул тэр морийг барьж аваад "Монголын агт туранхай ажээ" гэлдэв. Манай их цэрэг Саарь хээрт хvрч буугаад "Одоо яах вэ?" гэж хэлэлцэхэд Додай чэрби, Чингис хаанд дуртган айлтгасан нь: "Бидний цэрэг цєєн бєгєєд замд чилж ядрав. Иймийн тул энд баахан саатаж агтаа цатгая, Саарь хээрийг дэлхэн бууж, амьд хvн тутам эр бvр шєнє таван анги гал тvлж галаар сvр бадруулъя. Найман нар олон гэнэ. Гэвч тэдний хан нь гэрээ гарч vзээгvй танхи хvн гэнэ. Бид галаар сvрдvvлэн тэднийг гєлрvvлж байх завсар бидний агт цадах биз. Агтаа амарч цадмагц найманы харуулыг дайрч гол хvчинд нь хvртэл хєєж оруулаад тэдний самгардах самбаанд байлдан орвол болох уу?" гэж дуртгавал, энэ vгийг зєвшєєрч Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол галуудыг тvлэгтvн" гэж цэргvvдэд тушаал тунхаглав. Цэргvvд Саарь хээрт тарж буугаад амьд хvн бvр таван анги гал тvлэв. Найманы харуул, Ханхарханы тэргvvнээс шєнє олон галыг vзэж "Монгол цєєн гэсэн биш билvv? Одноос олон гал ноцож байна" гэж Таян ханд єнєєх барьсан муу эмээлтэй саарал морийг хvргvvлэв. Бас Таян ханд мэдvvлсэн нь: "Монголын цэргvvд Саарь хээрийг дvvртэл буужээ. Єдєр бvр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой. Одноос олон гал ноцож байна. (Єдєр єндєр ууланд гарч байдаг болов уу? Шєнє талд од мэт олон гал ноцоож байна)" гэж илгээв.
194. Харуулын энэ хэл ирэхэд Таян хан, Хангайн Хачир усанд байв. Таян хан, энэ хэлийг аваад Хvчvлvг хан хєвvvндээ хэлж илгээрvvн: "Монголын агт туранхай ажээ. Одноос олон гал ноцож байна гэнэ. Монгол олон ажээ. Одоо бид,

Хар муусайн монголтой
Хатгалдаж нэгэнт эхэлбэл
Хагацахад бэрх болно.
Хацрыг жадалж байвч
Харсан нvдээ цавчдаггvй
Хар цусаа урсаж байвч
Харьж огт буцдаггvй
Хатуужил ихт монголтой
Хамаагvй байлдаж болохгvй.

Одоо Монголын агт туранхай байна. Бид, улсаа Алтай давуулан хєдєлгєж, цэргээ засацгааж монголчуудыг єдєєн даллаж, Алтайн єлгийг хvртэл нохой хэрэл хэрж займруулан чирэгдvvлж аваачвал бидний агт тарган тул гэдэс татран шавхарна. Монголын агт улам туранхилан ядрах болно. Тэр цагт бид ємнєєс нь довтлон оръё" гэж илгээжээ. Тэр vгийг сонсоод Хvчvлvг хан єгvvлрvvн: "Таян хан мєн аанай (муусайн) эм мэт зvрх алдаж, ийм vг хэлжээ. Монголчууд хаанаас олон байх вэ? Монголын олонхи, Жамухыг дагаж энд бидэнд байна.

Жирэмсэн эмийн шээх газраас
Хол яваагvй
Жижиг тугалын бэлчих газраас
Гарч vзээгvй
Эм Таян зvрх алдаж
Энэ vгийг хэлжээ" гэж
Эцэг Таянханыг
Элдвээр дайран доромжилж
Элч хvний илгээв.

Эм гэх зэрэг доромжлон хараасан энэ vгийг сонсоод Таян хан єгvvлрvvн:

"Хvчvлvг хєвvvн чиний
Хvчирхэх бардах их боловч
Хvрэлцэн алалдах цагт
Хvнээс урьд шантрах биз.
Тэр их омгоо
Тэрс дайсанд гаргаасай!
Тэмцэж нэгэнт эхэлбэл
Зvгээр салах аргагvй

гэв. Тэр vгийг сонсоод, Таян ханы дараах их ноён Хорису-бэчи єгvvлрvvн: "Инанча Билгэ хан эцэг чинь

Адил зэргийн дайсанд
Араа vзvvлж яваагvй
Алалдах тулалдах єдєрт
Агтаа ухруулж vзээгvй

билээ. Єнєє чи юунд маргаашийн тєлєє зvрх алдана. Чиний ингэж зvрх шантрахыг мэдсэн бол чиний хатан эх Гvрбэсийг авчирч цэрэг захируулах билvv? Хєєрхий Хvгсэv сабраг баатар єтлєєд цэргийн цааз сулрав. Монголын завшаан болох биз. Бид дийлдэх болно. Ай торлог Таян чи ялихгvй хvн ажээ" гээд хоромсогоо дэлдэж эргэж хатиран одов.
195. Тvvнд Таян хан хилэгнэж єгvvлрvvн: "Yхэх амь, зовох бие бvгд нэгэн адил биз ээ. Тийм бол хатгалдъя" гэж Хачир уснаас хєдєлж, Тамир уруу яваад Орхоныг гэтэлж, Наху гvний зvvн хормойг дайран, Цахир могод гэдэг газар хvрч ирэхэд Чингис хааны харуул vзэж, "Найман хvрч айсуй" гэж хэл хvргэвэл vvнийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Олноос олон гарз гарна. Цєєнєєс цєєн гарз гарна" гээд эсрэг нь морилж (ємнєєс нь очиж) тэдний харуулыг хєєгєєд цэргээ засахдаа
Харгана зорчлоор хатгалдаж
Нуур байрлалаар байлдаж
Цvvц хатгалдаанаар цємєрч тулъя"
гэлдэв. Тэгээд Чингис хаан єєрєє магнайд явж, Хасарт гол хvчээ захируулав. Отчигин ноёноор бэлтгэл агтыг захируулав.
Найман, Цахир могодоос буцаж, Наху гvний євєр уулын хормой хижин байжээ. Тэгээд найманы харуулыг бидний харуул хєєж, Наху гvний євєрт байгаа гол хvчинд нь хvрч очвол Таян хан vзэж, найманы хамт байлдахаар ирсэн Жамухаас асууруун: "Тэр сvрэг хонинд орж хотонд нь хvртэл хєєж яваа чоно мэт довтлогч ямар хvмvvс вэ?" гэвэл, Жамуха єгvvлрvvн: "Тэмvжин анд минь, дєрвєн нохойг хvний махаар тэжээж гинжнээс уяж байдаг билээ. Одоо манай харуулыг хєєж ирэгчид тэр дєрвєн нохой биз.

Ширмэн тємєр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган тємєр зvрхтэй
Гадас цvvцэн хошуутай
Галзуу дєрвєн нохой,
Тvмэн амьтныг хядахаар
Тємєр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шvлсээ савируулж айсуй
Шvvдрээр унд хийж
Шvлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нєхєр хийж явдаг
Зэв, Хубилай тэргvvтэй
Зэлмэ, Сvбэдэй дараатай
Тэмvжин андын тэжээсэн
Тэр дєрвєн ноход
Тэмvvлэн хvрч ирэв"

гэжээ. Таян хан єгvvлрvvн: "Тийм бол тэр муусайн амьтдаас хол байя" гээд хойш ухарч уул єєд єгсєв. Бас тэдний хойноос харайлан дvvлэн яваа хvмvvсийг vзэж, Таян хан, Жамухаас асууруун:

"Эрт тавьсан унага
Эхийн сvvг хєхєж
Эрхлэн давхин наадах мэт
Эрчлэн vсэрч яваа
Энэ хэдэн хvнийг
Эрхэм Жамуха мэдэх vv?"
гэвэл, Жамуха єгvvлрvvн:
"Зэвсэгт эрийг айлгаж
Зэв тоногийг булаадаг
Илдэт эрийг няцааж
Илvv дутууг булаадаг
Идэт урууд, мангуд нар биз.
Баатар зоригт тэд
Байлдаан болох ойртсонд
Баярлан харайж явна" гэжээ.

Тэндээс Таян хан єгvvлрvvн: "Тийм бол тэр муусайнаас хол байя" гэж бас ухран уул єєд авирав. "Бас тэдний хойноос єлссєн шувуу мэт єрвєлзєн сєрвєлзєн ирэгчид хэн бэ?" гэж Таян хан асуувал, Жамуха хариу єгvvлрvvн:

"Тэр хойноос ирэгч нь
Тэмvжин анд мєн байна
Хан Тэмvжин тэр
Хамаг биедээ цєм
Шєвєг хатгах зайгvй
Шєрєг тємєр ємсч
Зvv шивэх завсаргvй
Зvймэл хуяг ємсч
Єлссєн шувуу мэт
Єрвєлзєн сєрвєлзєн айсуй.
Уурласан араатан мэт
Урагш дvvлэн айсуй.

Найман аймаг та нар Монголыг vзмэгц, ишигний год ч vлдээхгvй [ийш тийш хувааж эзэлнэ] гэдэг байсан биш билvv? Одоо та нар vзтvгэй" гэв. Энэ vгийг сонсоод Таян хан єгvvлрvvн: "Ай тийм бол энэ уулын ам єєд бас авиръя" гэж уул єгсєж нэлээд яваад Таян хан, Жамухаас асуув: "Бас тэр хойноос нь ирж яваа нvсэр амьтан хэн бэ?" гэвэл, Жамуха єгvvлрvvн:

"Хvндэт Єэлvн хатны
Хvний махаар тэжээсэн
Хvчит Хасар гэдэг
Хvv нь тэр мєн
Гурван бухаар зvтгvvлэвч
Гулзайхгvй хvчтэй
Гунжин vхрийг идэвч
Цадахгvй ходоодтой
Хэдэн алд биедээ
Хэлхээ хуяг ємссєн
Хэрцгий догшин Хасар
Хэн бvхнийг идэхээр айсуй!
Хоромсого саадагтай хvнийг
Ховх татаад залгихад
Хомхой тэр Хасарын
Хоолойд тордоггvй гэнэ.
Амьд хvнийг бvхлээр
Авч шvvрээд залгихад
Аюулт тэр гайхлын
Аманд тээглэхгvй гэнэ.
Уур нь их хvрч
Урдах сумаа шvvрч
Ухасхийн харвахад
Уулын цаадах хvмvс ч
Уул суманд оногдож
Ундуй сундуй vхэлгээнэ.
Хилэн нь их хvрч
Хийсвэр сумаа шvvрч
Хийн зvг харвахад
Хярын цаадах хvмvvс ч
Хяргах тэр суманд
Хядагдаж олноор vхэцгээнэ.
Их дэлж харвавал
Есєн зуун алд газар харвадаг
Татуу дэлж харвавал
Таван зуун алд газар харвадаг
Хvнтэй адил хvн биш
Хvнийг идэх мангас
Хvчит Хасар тэр
Хvрч ирж явна"

гэвэл, Таян хан єгvvлрvvн: "Тийм бол єндєр ууланд хоргодъё, дээш авиртугай" гэж уул єєд улам авирав. Бас Таян хан Жамухаас асуув: Тvvний хойно ирж яваа хэн бэ? Гэвэл, Жамуха єгvvлрvvн:

"Єэлvн эхийн отгон хvv
Єнєєх Отчигин тэр мєн.
Эрхэмсэг танхи учраас
Эрт унтдаг боловч
Эрэлхэг зоригтой хvн
Отгон хєвvvн учраас
Орой босдог боловч
Омог чадалтай эр
Байлдаан vймээн болоход
Байрандаа хоцордоггvй
Баатар Отчигин тэр явна"

гэвэл, "Тийм бол уулын оргил дээр гаръя" гэж Таян хан хэлэв.
196. Жамуха, Таян ханд ийм vгийг хэлээд, найманаас хагацан салж, Чингис хаанд хvн явуулж хэлvvлсэн нь:

"Таян хан чамаас айж
Тайга ууланд шургаж оров.
Ухаан алдтал айгаад тэр
Ууланд хоргодон авирч байна
Тэмvжин чи хатуужиж хичээ
Тэд сандран дутааж байна.
Эдний царайг ажиж харахад
Эсэргvvцэх чадалгvй болжээ.

Бид нєхдийн хамт найманаас хагацав" гэж илгээв. Чингис хаан, наран орой болох хирд Наху гvний уулыг бvсэлж аваад хонов. Тэр шєнє найманууд буруулан дутаах гээд Наху гvний уулан дээрээс халтиран унаж, нурсан тvлээ мэт бие биеэ даралцаж ясаа хэмхчиж vхэцгээв. Маргааш нь Таян ханыг мохоож барив. [Таян хан хvнд шархтсан тул даруй vхэв. Рашид]. Хvчvлvг хан тусгаар байсан тул цєєн хvний хамт дутааж, Тамир гол хvрч нэхсэн цэрэгт гvйцээгдээд хvмрээ бэхлэлтийг барьж байлдсан боловч бас тэсвэрлэсэнгvй, цааш дутааж [Буйрун хан авгадаа] очив. Найманы улс иргэнийг Алтайн єлгийд мохоож цємийг нь эрхэндээ оруулж авав. [Жамуха баруун зvг дутаав.] Жамухыг дагаж явсан Жадаран, хатагин, салжиуд, дєрвэн, тайчууд хонгирад тэргvvтэй аймгууд тэнд Чингис хаанд дагаж оров. Таяны эх Гvрбэсv хатныг Чингис хаан авчруулж єгvvлрvvн: "Чи Монгол хvнийг муухай vнэртэй гэдэг бил vv? Чи одоо юунд ирэв? гэж тvvнийг Чингис хаан єєрєє авлаа. [Таяаны аймгаас нэг хvн дутаав. Хасар тvvнийг амьдаар барь гэсэнд Бат гvйцээд амьдаар барин ирэв. Yзвэл, євєрт нь нэгэн тамга бий. Хасар єгvvлрvvн: "Танай олон аймаг цэрэг цєм маныг дагаж байхад, чи энэ юмыг євєрлєж хааш одно?" гэвэл, тэр хvн єгvvлрvvн: "Миний бие, тушаалын газраа vхтэл сахина. Энэ тамгыг хуучин эзэндээ хvргэж єгье гэсэн билээ. Аз дутаж баригдав". Хасар єгvvлрvvн: "Чи аль овгийн хvн, ямар тушаалтай байсан бэ?" Тэр хvн єгvvлрvvн: "Би язгуураас уйгур газрын хvн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж, эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ. Хасар бас асууруун: "Энэ тамгыг юунд хэрэглэнэ?" Тататунга єгvvлрvvн: "Сайн хvнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа vйлсэд хэрэглэн" гэвэл, Хасар сайшааж шударга элбэрэлт хvн гэж Тэмvжинд мэдvvлж, аливаа бичиг явуулахад хэрэглэхээр тэр тамгыг мєнхvv Тататунгад тушаав. Хасар, Тататунгыг багш барин, бичиг хууль, цэргийн бодлого тэргvvтэн олон зvйл бичиг утга заалгаж удалгvй сурав. Мэргэн гэгээний Алтан товчийн 23 дугаар бvлэгт бий].

197. Мєн хулгана жилийн намар Хар талын vзvvр гэдэг газар мэргидийн Тогтоа бэхитэй Чингис хаан байлдаж, Тогтоаг дийлээд хєєж Саарь хээр гэдэг газар мэргидийн аймаг олныг дагуулан авав. Тогтоа, Худу, Чулуун хоёр хєвvvн ба цєєн хvнийг авч дутааж одов. [Худу, Чулууны эхнэрийг Чингис хаан хєвvvн Єгэдэйд єгєв]. Мэргид иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргvvлэгч Дайр-Yсvн гэгч хvн [байлдах саналгvй гэж] єєрийн охин Хуланг Чингис хаанд vзvvлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цэрэг саатуулах тул Бааридайн Наяа ноёнд Дайр-Yсvн учирч єгvvлрvvн: "Би энэ охиноо Чингис хаанд vзvvлэхээр явж байна" гэвэл, Наяа ноён єгvvлрvvн: "Охины чинь бид хамт аваачиж vзvvлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт тохиолдсон цэргvvд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очъё. Чи намайг гурав хоног хvлээ" гэж дуртгаж хvлээлгэв. Тэндээс Наяа ноён Дайр-Yсvн хоёр, Хуланыг авч Чингис хаанд хvргэв. Хуланыг Наяа ноён, гэртэ гурав хоног хvлээлгэснийг Чингис хаан сонсоод маш хилэгнэж "Чи энэ Хуланыг ямар учиртай гэртээ хvлээлгэж байсан бэ?" гэж чангад тулган асууж засаглан шийтгэх гэж байтал, Хулан єгvvлрvvн: "Надад Наяа ноёны хэлсэн нь: " Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуур цэргvvд самуурах болзошгvй" гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч тусалсангvй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох бишvv. Хай энэ Наяатай учирсан минь болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс тєрvvлсэн махбоды минь шалгаж vзтvгэй"гэжээ. Бас Наяа ноён єгvvлрvvн:

"Хамаг олны эзэн
Хаан Чингис чамайг
Хайрлаж хvндлэхээс єєр
Хар санал надад vгvй.
Харь улсаас олзолсон
Хацар гоо сайхан ба
Хатиртай сайн морьдыг
Хаан чиний юм гэж
Халдалгvй харж
Хавиралгvй сахидаг билээ.
Yvнээс єєр сэтгэлийг
Yнэхээр санасан буюу
Yйлдсэн зvйл байвал
Yхэхэд надад гомдолгvй".

гэжээ. Чингис хаан, Хулан хатны vгийг зєвшєєрч, мєн єдєр тэр даруй сорьж vзвэл, Хулан хатны єчсєн vг vнэн байсан тул Чингис хаан Хулан хатныг соёрхож таалав. Наяа ноёны vг бас vнэн болсон тул "Yнэн vгтэй шударга хvн байна. Их vйл хэргийг тушаая"гэж єршєєж соёрхов.

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664686/7de/trackback

Itgelxvv

2009.04.30 09:11:49
*.25.23.158

goy yumaa mongol gej odoo li iim bolchood bgaa bolohoos
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

ТИТЭМ ҮГ - Эр зориг

  • finepix
  • 2009-05-01
  • Уншсан 9183

Таван жилийн дараа-14,15 /төгсгөл [5]

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXII бүлэг [2]

Журамт гэргий-7 [3]

ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8)

  • Levi`s
  • 2008-09-29
  • Уншсан 9144

ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1]

  • Levi`s
  • 2008-08-25
  • Уншсан 9143

Талын хөх салхи [1]

  • chups
  • 2009-04-07
  • Уншсан 9127

Журамт гэргий-1 [2]

ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ

  • Levi`s
  • 2008-08-25
  • Уншсан 9110

ТИТЭМ ҮГ: Бэрхийг давж амьдар

  • finepix
  • 2009-05-01
  • Уншсан 9098

5-р бүлэг.

Хүрлээ-2(Гадаадаас монголдоо ирсэн хүмүүсийн байдалыг харуулсан сайн бичсэн өгүүллэг)

  • 1932
  • 2010-07-25
  • Уншсан 9086

Арван долоотой зун (Єгvvллэг

  • DANTES
  • 2009-06-03
  • Уншсан 9079

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1)

  • Levi`s
  • 2008-10-08
  • Уншсан 9054

Бурхан минь та надад юу єгчихєє вэ? (Єгvvллэг)

  • DANTES
  • 2009-06-03
  • Уншсан 9040

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIV бүлэг [2]

Чөтгөрт худалдмаар Валентины өдөр [2]

ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file

  • Levi`s
  • 2008-09-08
  • Уншсан 9011

Сохор дурлал цас шиг

  • chups
  • 2009-03-25
  • Уншсан 9009

ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6)

  • Levi`s
  • 2008-08-29
  • Уншсан 8983
배너신청
자생병원

배너신청