Бичлэгийн тоо 497

Талын хөх салхи

Уншсан 9127 vote 0 2009.04.07 18:05:36

Оруулсан bataka




Өвгөдийн асаасан галын дэргэд
Өргөж мандаасан зулын дэргэд
Өөрт минь зэхсэн өлгийн дэргэд
Өчнөөн жил хүлээсэн их талын дээр

Ижийтэй минь
Араг түшилцэж
Эцэгтэй минь
Алга дэлгэлцэж

Ирж явна гэж
Тэнгэр мөрлөсөн
Энд унаг гэж
Газар зөөллөсөн

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Тайж язгууртан гэлтгүй
Таарч л байсан
Тарвагачин гөрөөчин гэлтгүй
Таньж л байсан

Тамын хаалга эрж газар шагайхад
Татаж босгосон
Тал алдаж ихсийн дэргэд тамшаалахад
Татаж суулгасан

Намайг аргадаж
Нар зөв эргэдэг
Намайг алгадаж
Нар буруу эргэдэг

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Алаг баянгийнхаа зүүн сугад
Азай буурлаа хөдөөлүүлчихээд
Дахиж уулзах биш дээ гээд эргэхэд минь
Дагаж нэг их гунигласан

Дах жиндүүлсэн үүрийн жавраар
Давхил сайтай морьдоо сойж
Даваа давааны оройд хатируулаад гарахад
Дагаж нэг их омогшсон

Бүүр түүрхэн сэвэлзэж
Бүүвэй бүүвэй аялдаг
Бүгдийн дээгүүр исгэрч
Бөртэ ихэмсэг аашилдаг
Энэ хөх салхи
Талын хөх салхи

Бурхан Халдууны оройд Тэмүүжин сөгдөж
Бусдын нүднээс нууж тэнгэрт залбирахад
Буруутан нь хэн юм бэ гэж
Догширч хамт байсан

Татаарыг сөнөөж Мэргэдийг мэгдүүлэхэд
Тайчуудыг дагуулж Тангуудыг хамахад
Талыг нь хүртэл дэлхийг эзлэхэд
Тайтгаруулж, аргадаж хамт байсан

Аллах, Буддадаа наминчлаад
Ази тэр чигээрээ сөхөрч байхад
Ахиад дээр нь Европыг дагуулна гэхэд
Аанай л хамт байсан, алгасалгүй харж байсан

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Таанын цагаан толгой
Шимээ барж дуусаад
Тааваараа өөрийн зүгт
Одох шиг

Тас харанхуй шөнө
Од харван
Ташуулдан цуу татаж
Тэнгэр эсгэх шиг

Тийм дураараа эрх чөлөөг
Надад авчирч өгөх
Тийм дулаахан эх нутгаас минь
Намайг авч одох

Энэ хөх салхи
Талын хөх салхи

Асгарсан цагаан сарны дор
Алтарсан шар нарны дор
Алсарсан хөх тэнгэрийн дор
Алдарсан хээр талын дээр

Амьд явахад минь
Хамт байж
Алга болоход минь
Хайж үлдэх

Энэ хөх салхи
Талын хөх салхи
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1541107/37e/trackback

Itgelxvv

2009.04.26 07:40:06
*.25.23.158

zugeer li iin
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

ТИТЭМ ҮГ - Эр зориг

  • finepix
  • 2009-05-01
  • Уншсан 9183

Таван жилийн дараа-14,15 /төгсгөл [5]

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXII бүлэг [2]

Журамт гэргий-7 [3]

ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8)

  • Levi`s
  • 2008-09-29
  • Уншсан 9144

ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1]

  • Levi`s
  • 2008-08-25
  • Уншсан 9143

Талын хөх салхи [1]

  • chups
  • 2009-04-07
  • Уншсан 9127

Журамт гэргий-1 [2]

ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ

  • Levi`s
  • 2008-08-25
  • Уншсан 9110

ТИТЭМ ҮГ: Бэрхийг давж амьдар

  • finepix
  • 2009-05-01
  • Уншсан 9098

5-р бүлэг.

Хүрлээ-2(Гадаадаас монголдоо ирсэн хүмүүсийн байдалыг харуулсан сайн бичсэн өгүүллэг)

  • 1932
  • 2010-07-25
  • Уншсан 9086

Арван долоотой зун (Єгvvллэг

  • DANTES
  • 2009-06-03
  • Уншсан 9079

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1)

  • Levi`s
  • 2008-10-08
  • Уншсан 9054

Бурхан минь та надад юу єгчихєє вэ? (Єгvvллэг)

  • DANTES
  • 2009-06-03
  • Уншсан 9040

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIV бүлэг [2]

Чөтгөрт худалдмаар Валентины өдөр [2]

ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file

  • Levi`s
  • 2008-09-08
  • Уншсан 9011

Сохор дурлал цас шиг

  • chups
  • 2009-03-25
  • Уншсан 9009

ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6)

  • Levi`s
  • 2008-08-29
  • Уншсан 8983
배너신청
자생병원

배너신청