Бичлэгийн тоо 497

Б.Шүүдэрцэцэг : Цэнхэр

Уншсан 9290 vote 0 2009.03.01 22:07:40
Түүнийг төрөхөд аав нь магнай хагартал баярлажээ. Ээж нь ч гэсэн. “Хүүтэй боллоо Ганаа” гэж амаржих газрын хүлээлгийн өрөөний ханан дээр аавынх нь сийлсэн бичээс байшинг нь их засварт ортол лав арваад жил дурайж байсан гэдэг. Хүү хоёр нас хүртлээ аавынхаа урмыг нэг их хугалсангүй.
Аав нь түүнтэй хамт хөл бөмбөг тоглоно гэж мөрөөддөгийг ч мэддэггүй байв. Хүүгээ хөл дээрээ баттайяа зогсдог болоод ирэхэä аав нь хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэв. Гэтэл нэг л биш ээ. Тэр хар эрээн бөмбөг хүүгийн сонирхлыг өчүүхэн ч татсангүй.
Харин ээжийнхээ эргэн тойронд гал тогооны өрөөгөөр эргэлдэх нь түүнд илүү таалагддаг байв. Гурав, дөрвөн нас хүрлээ. Хүүгээ хөлбөмбөгт дуртай болох байх гэсэн аавынх нь найдвар тасрав. Бас аавынх нь авч өгдөг танк, буу, машинтай цэргүүд шив шинээрээ тоглоомын хайрцагт хэвтэх болов. Хүү цэцэрлэгтээ очоод охидын Барби хүүхэлдэйд нүд унагана. Гэвч аав, ээжтэйгээ дэлгүүрт очихоороо Барби авъя хэмээн гуйж чаддаггүй байлаа.
Гэртээ ирээд унтлагын өрөөнд ганцаараа бүгчихнэ. Тэр үедээ ээжийнхээ гоёлын ширээний өмнө зогсож уруул, хөмсөгөө будаж тоглодгийг нь хэн ч мэддэггүй байв. Гадаа гарахаараа буу, сэлэм барьж хашгиралдан гүйлдэх хөвгүүдээс алсхан шиг, модон хашлагат элсэн дээр тоглох охидыг бараадна. Даанч түүнийг хөвгүүн гээд тэд гадуурхана. Ихэвчлэн ээжтэйгээ гадаа тоглодог болохоор аав нь энэ тухай мэддэггүй байлаа.
Гэтэл нэг ням гаригийн үдийн үед аав нь түүнийг дагуулан гадаа гарав. Хүү ачааны машинаа чирэн элсэн дээр очоод элсээр бөмбөг хийх охидын дэргэд тоглоод суухыг нь харсан аав нь уурлав. “Чи босоод тэр хөвгүүдтэй тоглооч. Эр юм байж охин шиг нурмайсан хог” Хүү аавдаа гомдон гэрээдээ гүйчихэв. “Охин шиг нурмайсан хог” энэ үг түүнийг насан туршид нь дагах юм гэж тэр санасангүй.
Зургаан настайдаа тэр нэг удаа хүүхэлдэй авч өгөөч гэж ээжээсээ гуйж зүрхлэв. Ээж нь нэг их санаа алдаад орой нь ажлаасаа ирэхдээ жижиг хайрцагтай Барби авчран ”Миний хүү аавдаа битгий үзүүлээрэй“ гэж захив. Барби өгөхдөө ээжийнхээ нүдэнд нь тодрох гунигийг ч тэр анзаарсангүй. Бөөн баяр хөөр.
Аз болоход аав нь их оройтож ирэх тул хүү Барбигаараа ханатлаа тоглоод дараа нь хайртай тоглоомоо харанхуй өрөөндөө нууж амждаг байв. Аав нь ажлаасаа эрт ирсэн тэр нэгэн орой хүүгээ барбигаар тоглож суухыг нь хараагүй бол Даанч аав нь харчихсан. Тэгээд ээж, аав хоёр нь хэрэлдэж, аав нь яваад өгсөн. Эргэж ирээгүй. Хүү аавынхаа хойноос тэгтлээ харууссангүй.
Харин арван зургаан нас хүрсэн хавраа хажуу орцныхоо сайхан ахад татагдах болсноо мэдсэн. Яргуй цэнхэртсэн хавар цагаар дурлал түүнд ирсэн. Харин тэр өөрийгөө яагаад бусад хөвгүүдээс ондоон байдгийн нууцыг тэгэхэд л мэдсэн. Тэр цэнхэр байжээ. Гэхдээ яахав, ээж, тэр дурлалт залуу бас мөрөөдөлтэйгээ байхад газардахгүй хэмээн өөрийгөө тайвшруулсан. Тэр мөрөөдөл нь юу гэвэл “эмэгтэй болохсон”.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1360926/88e/trackback

Itgelxvv

2009.04.26 11:28:44
*.25.23.158

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ

  • Levi`s
  • 2008-08-25
  • Уншсан 9384

ТИТЭМ ҮГ: Өөрийн замаа өөрөө бүтээ

  • finepix
  • 2009-05-01
  • Уншсан 9379

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-I бүлэг [3]

ТИТЭМ ҮГ - Бага боддог хүн их алддаг

  • finepix
  • 2009-05-01
  • Уншсан 9356

Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл [1]

  • chups
  • 2009-03-25
  • Уншсан 9352

Үр могой. Лхагвасүрэн

Өөртөө туслах ухаан (5) [3]

  • gaixal
  • 2012-06-25
  • Уншсан 9333

ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1]

  • Levi`s
  • 2008-08-25
  • Уншсан 9333

Б.Шүүдэрцэцэг : Хүнийх [1]

Б.Шүүдэрцэцэг : Цэнхэр [1]

Хархулангийн бөгж,"Бүслэлт",9,10

  • 1932
  • 2010-08-16
  • Уншсан 9276

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XII бүлэг [2]

ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ

  • Levi`s
  • 2008-08-25
  • Уншсан 9268

Б.Лхагвасүрэн , Чинийхээ дэргэд өтөллөө би... [1]

Өөртөө туслах ухаан (4)

  • gaixal
  • 2012-06-25
  • Уншсан 9227

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-VI бүлэг [1]

Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг [2]

  • chups
  • 2009-03-25
  • Уншсан 9213

9-р бүлэг.

Гүрбазар, Говийн ганц айл [2]

МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1]

  • Levi`s
  • 2008-08-25
  • Уншсан 9188
배너신청
자생병원

배너신청