Бичлэгийн тоо 497
Шүхэр дэлгэн зассан задгай кафены захдуухан суудалд Ханболд суугаад, Соёлоод сандлыг нь дөхүүлж өглөө. Дахин ингэж уулзахгүй гэдгээ хэлэх гэж гарч ирсэнийг минь ойлгож байгаа биздээ, үүнээс хойш цаг зарцуулж чадахгүй, тиймээс ч би удахгүй гэртээ харьна хэмээн Соёлоо өгүүлэв. Мэдэж байна аа гэхдээ уулзах хүсэлтийг минь хүлээж авсан чамд их баярлалаа, чамайг надтай тааралдахаар яах бол гэж мөн ч олон удаа бодож үзсэн дээ. Гэхдээ болзож суухад чинь гэнэт харна гэж огт санаж явсангүй ээ хэмээн Ханболд ирсэн зөөгчид захиалга өгчихөөд яриагаа эхлэв. Зуны дулаахан шөнийн ануухан салхи та нар тавтай сууцгаа гэх шиг намуухан бүлээхэн салхиар тэднийг тойрон илбэнэ.
Ай Соёлоо минь дээ… Хэзээ нэгэн цагт чи бид хоёрын дундуур хүн орох юм бол, эсвэл асуудал үүсэх юм бол хэнд ч итгэхгүйгээр биенийхээ өөдөөс харж суугаад учраа ололцоно гэж бие биедээ амласнаа мартаагүй биздээ. Зөвхөн ганцхан энийг л зөрчсөнөөс болж өдийд чи бид хоёр бараг гурван жилийг тус тусдаа үджээ. Чамайгаа буруугүй гэдгийг ердөө гуравхан сарын өмнө мэдчихээд, хичнээн ч олон мэйл нисгээд чамаас хариу алга байсаан. Тэсч чадахгүй би сургуулиа хаяад чамдаа буруугаа хүлээх гээд нисээд ирлээ. Чамдаа биш өөр хүнд итгэсэн намайг энэ он жилүүд шийтгэсэн дээ. Саяханыг хүртэл би чамайг намайг хуурсан, итгэл сэтгэлийг минь уландаа гишгэсэнд тооцоод уурлаж шаналж, бурууг өөрөөсөө биш чамаас эрж байсан нь үнэн. Сэтгэл зүрхэнд минь нэгэнт байр сууриа олчихоод, өөр хэнийг ч нэвтрүүлэхгүй байгаа чиний дүр төрхийг мартах гэж, чамайг хайрлахаа байх гэж хичнээн ч их хичээгээд, шаналал нэмэгдэнэ үү гэхээс чи мартагдсан удаагүй ээ. Хүний нутагт харь газар оччихоод, хайрлаж дассан чамд гомдсон сэтгэлээ өвөртөлчихөөд, хичнээн ч удаа зүрхэндээ уйлав даа. Ханболдын үг бүр нь үнэнээсээ сонсогдож байгаад Соёлоо туйлын ихээр гайхаж сонссон үг бүрд нүд нь бүлтийн гайхаш тасарч суулаа.
Би яасан юм бэ…Соёлоо өөрийн эрхгүй яриаг нь таслан асууж орхив. Чи тэр нэгэн өдөр манай ангийн Оогийд үнсүүлээд зогсож байсныг чинь би Цогоотой явж байхдаа хараад, цээжин дотор гал манас гээд л ухаанаа алдчихсан. Яаж явж хар өдрөөр бааранд орсоноо ч ойлгоогүй ээ, өдөржин оройжин Цогоотой архидаад маргааш орой нь муухай царайтай юм чамтай уулзаад юу байна, юу байна гээд л баахан асуусныг санаж байна уу. Тэгтэл чи юу ч болоогүй юм шиг хэнэггүй царайлчихаад, чи яагаа вэ, хэзээ уугаад яагаад ийм муухай царайлчихсан юм гээд гэм зэмгүй хүн шиг хүн шалгаагаад суухад чинь чамд итгэх итгэл ор мөргүй арилж, тэгсэн хирнээ хайрласан сэтгэл минь хэвээрээ байгаад хичнээн их бухимдсан гээч. Тэгээд л маргааш өглөө нь чамаас холдож монголоос явахаар шийдээд английн виз хөөцөлдөж эхлэж байтал чи ч гэнэт гадагшаа явах болчихсон байсан. Утсаа тас салгаад, уулзахыг огтхон ч хүсээгүй байсан ч чиний явахын урд шөнө онгоцны буудал гаргаж өгч, чамайг нэг харахсан гэж шөнөжөн нойргүй хоносон ч гэлээ, Оогий гаргаж өгнө гэсэн цуу үгийг сонсоод гутарч гансарч хардсандаа галзуурах шахаж байсан. Ингээд дараа нь би ч бас энэ бүхнийг тас мартахаар англи нисч одсон доо. Дотроо би чамайг буруутгасан чигээрээ монголыг орхиод ниссээн. Урд нь Цогоотой хэд хэд уулзахад Оогий та хоёрыг учиртай болж байгаа юм бишүү, харгүй явж байж алдах вий дээ гээд үг хаяад байхад нь би үг чинээ санаагүй чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн байсан сан. Тэгтэл гэгээн цагаан өдөр өөрийн нүдээр харахаас илүү би хэндээ итгэхэв дээ. Тэгээд ч очиж очиж муу Оогийтой юу хэмээн эр хүний хор шарандаа ганц үг чамд хэлэлгүй, утсаа ч авахаа больж зугтааж байсан. Хэрвээ маргааш нь уулзахдаа чамайг буруугаа хүлээж үнэнээ хэлэх юм бол уучилна гэж бодож явтал, чиний гэмгүй хэнэггүй царай, юу ч болоогүй мэт байдлыг чинь хараад тэвчээр минь үнэхээр хүрээгүй ээ. Ингээд салж одоё өөрөө ойлгож байгаа байх, элэг бариулдаг эр хүн нь лав би биш гэж бодоод яваад өгсөн дөө хөөрхий…
Ханболдын яриаг сонсох тутам Соёлоогийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнэн хацрыг нь даган урсаж эхэллээ. Тиймээ тэр нэгэн гайтай өдрийг Ханболдод хэлэхгүй гээд тас нуучихсан нь эцэстээ тэр хоёрын салах түлхүүр нь болсон байж гэж зүүдлээ ч үгүй явсан байж. Ханболдыг буруутгаад байсан болохоос биш бурууг өөрөөсөө эрж хайсан билүү. Ханболдын ангийн залуутай танилцсаны дараа хоёр гурав тааралдтал нэг л биш харцаар хараад байсан сан. Дараа нь гэнэт утсыг нь олоод яриад байхаар нь нэг тоглоом болгож, нэг дургүйцэж хүртэл үзсэн билээ. Ханболдын санааг зовоохгүй гэсэндээ тэр тэнэг залуугийн тухай огтхон ч дурсаагүй ээ. Тэр гайтай өдөр утасдаад Ханболд бид хоёр явж байгаад цаадах чинь утас түрийвчээ гээчихээд хайгаад байна, яаралтай арван мянган төгрөг хэрэгтэй болоод, чамд хэлье гэсэн яах юм гээд байна чи аваад ирж чадах уу, ирэхлээр чинь тайлбарлая гэж билээ. Соёлоо сандраад хаана очихоо заалгаж аваад, яасан юм бол гээд гайхсаар бушуухан очтол Ханболд байхгүй заасан газар нь Оогий ганцаараа зогсож байсан сан. Ханболд хаачсан юм бэ юу болов гээд асуутал, одоохон ирнэ гээд аар саар юм ярьж байснаа уруул хацрыг нь дайралдуулан гэнэт үнсэж орхив. Гайхсан Соёлоо бараг арваад секунд хиртэй хөдлөж ч чадалгүй хөшсөнөө гэнэт сэхээ орж, Оогийг үсэртэл нь алгадаж аваад уур хорсолдоо багтран учиргүй уйлсан сан. Утсаа алдсан гэдэг үгэнд нь хууртаад Ханболдруу залгаагүй ирсэндээ өөрийгөө зүхэн, Оогийг харааж загнасаар буцаад гүйсэн билээ. Тэгтэл хэдхэн харайгаад Оогий гүйцэн ирж, уучлалт гуйн эсэн бусын юм ярьсаныг сонссон ч үгүй. Харин одоо уучилбал дахиж хэзээ ч түүнрүү утасдаж байхгүй гэхлээр нь арайхийн тайвширч, хайртай ч гэнэ үү юу ч гэнэ үү үгийг нь тоож сонсолгүй хаяад явсан сан. Гэртээ ирээд хацар нүүрээ зулгарч улайтал нь угааж орхиод Ханболдод хэлэх үү үгүй юу гэж нилээд их эргэцүүлж байгаад юутай ч азнахаар шийдсэн билээ. Тэгтэл маргааш орой нь хачин муухай харцтай, шартсан царайтай Ханболд цаанаа л нэг ёозгүй дүнсийгээд байхлаар нь хэлэхээ болихоор шийдээд яасныг нь асуусаар байтал уурлаад гараад явчихсаныг эргэн санав. Энэ бүтэлгүй явдалтай холбоотой байжээ гэдгээ одоо болтол ухаарч ойлгодоггүй тэнэг толгой вэ яасан.
Ханболдоо…Соёлоо өөрийн эрхгүй урсан гарах нулимсаа арчин тайлбарлахаар дуугартал, Ханболд түүний гарыг зөөлөн барьж хэрэггүй ээ Соёлоо би үнэнийг нь мэдчихсэн, гэхдээ харамсалтай нь гуравхан сарын өмнө л мэдлээ. Чи надад хэлэх гэсний хэрэггүй ээ. Цогоо одоо Лондонд байгаа, их санасан газар гэдэг шиг нилээд л зутруу байхаар нь би ангийн залуу гээд гэртээ нэг сар байлгаад ажил олж өгсөн юм аа. Бөөн баяр болоод нэг орой ирсэн чинь хоол хийгээд нэг шил виски авчихжээ, цалин буусан гэнэ. Би яах нь вэ гэсэн ч, тэгээд хоёулаа жаал ууж суулаа. Тэо орой Цогоо надад хэдэн хундага татчихаад үнэнээ хэлсэн дээ. Оогий Цогоогоор урд нь үг хэлүүлээд байсан нь санаатай байж ээ, тэр өдөр Цогоо хэргээр намайг дагуулж тэрүүгээр явж харуулсан юм байж. Даанч өглөөнөөс хойш хүн ээрүүлдээд салахгүй байсан юм. Оогий чамайг тоогоогүйд хорсоод тэгсэн гэнэлээ. Чамайг уйлж уурлаж байсныг чинь сонсоод Цогоог дор нь тэсэлгүй хэд хэд шанаадчихсан. Буруугаа хүлээгээд өөдөөс эсэргүүцэхгүй байхаар нь хэрвээ хэлээгүй бол яах ч байсан юм билээ дээ гээд больсон. Гэхдээ л анхны минь хайр дурлалыг бусниулж, чи бид хоёрыг салгаж өдий хүртэл зовоосон түүнийг уучлаагүй ээ. Маргааш нь л гэрээсээ явуулсандаа, нэгэнт ажилтай болсон хүн өөрийгөө болгоно биз дээ. Тэр цагаас хойш бүтэн гурван сар чамруу имэйл бичлээ. Утсаар ярих гэхээр сэтгэл өвдөөд, үнэхээр буруугүй чамайгаа яаж зовсоныг төсөөлж бодохоор үлгэн салган л амьдарч явлаа. Энэ хугацаанд чамайгаа санах, хайрлах минь улам ч нэмэгдэж, өөрийн эрхгүй буруугаа хүлээж чамайгаа нэг харахын хүслэн болоод нисээд ирсэн минь энэ. Маргааш чамтай уулзана гэж бодож явж байгаад өнөөдөр чамтай дайралдчихлаа даа. Ингэж хэлээд Ханболд санаа алдан, сандлаа татаж Соёлоогийн өөдөөс харан суулаа. Соёлоо минь намайг уучлаач дээ. Чамдаа одоо хүртэл халуун хайртай хэвээрээ, муу хүмүүс бид хоёрыг салгах ёсгүй ээ…
Соёлоо өөрийн эрхгүй доод уруулаа тас зуугаад гомдлын нулимс асгаруулсаар л. Ямар муухай орчлон бэ. Ямар муухай сэтгэлтэй залуу вэ. Ханболдоо би чамайг уучилсаан. Чи буруугүй, би ч гэсэн тэр дор нь чамд хэлсэн бол хаанаас ийм зүйл болох вэ дээ. Чиний сэтгэлийг зовоохгүй гэсэндээ тэр үед хэлээгүй юм шүү дээ. Энэ жилүүдэд чамайг мартах гэж хичнээн ч шаналгаатай он жилүүдийг үдлээ. Чамайг би уучиллаа.
Гэхдээ одоо би яах вэ. Уучлахаас өөр яаж ч чадахгүй нь ээ, Төөгөө нь гэртээ сайхан нам унтаад түүнийг зүүдлэж байна шүү дээ. Одоо би яах ёстой вэ…
Соёлоо чи минь битгий уйл даа. Чамайгаа ингээд хараад сууж байх хичнээн их жаргалтай вэ, чи минь улам хөөрхөн улам ч сэтгэл татам байна. Чинийхээ нүдэнд дулаахан сайхан царай, намайг гэсэн халуун хайрыг чинь мартаж үнэхээр боломгүй юм билээ. Хоёулаа эндээс явья даа, би чамд юм үзүүлье. Тэр хоёр босоод Ханболд хорин дөрвөн цагийн интернет кафе зүглэн алхав. Соёлоо нээрээ гаднаас ирсэнээсээ хойш нэг ч удаа имэйлээ шалгаагүй нь үнэн аж. Соёлоо имэйлээ нээгээд Ханболдоос ирсэн гучин дөрвөн захиаг нэгд нэгэнгүй уншлаа. Ханболд нь түүнд хязгааргүй хайртай хэвээрээ байсан байна, имэйлээ нэг нээж үзэхэд яадаг байна аа…Тэгсэн бол тэгсэн бол… Соёлоо дотор нь бахардсандаа Ханболдын энгэрт наалдан цурхиртал удаан уйллаа. Хувь заяа тоглоод байгаа юм шиг түүний хамаг бүх зүйлийг нь зөрүүлээд байгаа нь юуных вэ… Удаж удаж Соёлоо тайвшраад цагаа харлаа, цаг нэгэнт шөнийн нэг цаг болох гэж байв. Өнөөдөр дэндүү их зүйл болоогүй гэж үү, юутай ч маргааш Соёлоо ажилдаа очих ёстой. Харин нөгөөдөр Төөгөөтэй амралтанд явна гэж тохирсон байдаг. Ханболд түүнтэй хамт байгааг харсан мөртлөө асуух ч үгүй, дурсах ч үгүй байна. Ханболдыг бүрэн дүүрэн ойлголоо. Ханболд нь түүнд эргээд иржээ. Энэ олон жил хайрласан анхны хайр нь нисээд иржээ. Одоо яах ёстой вэ…
Ханболдоо би гэртээ харья даа маргааш ажилтай. Тэгэлгүй яахав дээ. Одоохон хүргээд өгье, Ханболд гэрт оруулж өгөөд түрүүхэн Төөгөөгийн үнссэн хацрын нөгөө талд аяархан үнсээд шивнэлээ. Санасан шүү чамайгаа… Соёлоогийн хөл нь гуйвлав. Ханболд аяархан хаалга хаагаад шат уруудан гүйх нь тодхон сонсогдоно. Соёлоо хувцастайгаа орон дээрээ нам уналаа. Тэр маргаашийн өдрөөс айж байв. Маргааш өглөө битгий болоосой, маргааш юу гээч нь болох бол доо.

yooy yasan urt yum be kk odoo duusah bolj bn u?