Бичлэгийн тоо 497

ХАЛЗ ТУЛААНЫ КЛУБ

Харри ням гаригын єглєєгvvр сэрэхэд гарын яс нь бороолсон хэдий ч муу хєдєлж байлаа. Цонхны цаана євлийн наран гэрэлтэнэ. Харри орон дээрээ сандайлж суугаад Колины хэвтэж буй орыг хєшгєєр тусгаарласныг харжээ. Хатагтай Помфри тvvний сэрснийг мэдмэгцээ єглєєний цай унд авчирахад Харри солгой гараараа будааг эв хавгvйхэн халбагадаж бйав. Нєгєє гараа атгаж, тэнийлгэж vзэхэд хуруунууд нь тус тусдаа хєдлєх ажээ.

 

- Чи эрvvл болсоон. Єглєєнийхєє цайг уугаад явж болно хэмээн хатагтай Помфри хэлэв.

Харри яаран хувцаслаад Добби, Колин нарын тухай андууддаа ярихаар Гриффиндорын шилтгээн рvv гvйжээ. Гэвч Рон Гермиона хоёр их танхимд байхгvй байв. Тэд хаашаа алга болчихов оо? Харрийн гар яаж байгаа нь тэдэнд сонин бус гэж vv?

Харри хонгилд гартал номын сангаас ирж яваа Перси Уизлитэй тааралджээ.

 

- Сайн уу, Харри. Єчигдєр чи маш сайн тоглосон шvv, маш сайн! Тавин оноогоор шагнуулсан! Одоо тэнхим хоорондын тэмцээнийг Гриффиндор хошуучилж явна гэж ахлагч таатай инээмсэглэн хэлэв.

Харри толгой дохиод:

 

- Чи Рон, Гермиона хоёрыг харсан уу? гэж асуулаа.

 

- Yгvй ээ. Роныг ахиад л охидын жорлонд орчихоогvй байх гэж найдъя хэмээн Перси царайгаа тvвшин болгож хэлэв.

Харри Персийг булангийн цаагуур ортол инээмсэлэн зогсож байгаад шууд тийшээ гvйлээ. Ойр хавьд хvн байгаа эсэхийг тойруулж харснаа уйланхай Миртлийн хоргодох байр луу ухасхийн ороод андуудынхаа дууг сонслоо.

 

- Би байнаа гэж тэрбээр хэлээд хаалгаа сайтар хаав.

Нэг єрєєнд юу ч юм унахад ус цалгих чимээ гарч Гермиона уулга алдан жижигхэн завсраар харлаа.

 

- Єє, чи биднийг айлгачихлаа. Хурдхан ор. Гар чинь яаж байна?

 

- Шинэ юм шиг л болсон гэж Харри хэлээд бvхээгт оров.

Суултуур дээрх хуучин, муу тогооны дор ямар нэг юм шажигнана. Харри гал юм байх даа гэж бодов. Усыг огт тоодоггvй бяцхан тогоо бол Гермионагийх. Харри vvдээ арайхийн хаав. Давчуухан боловч аюулгvй бvхээг ажээ.

 

- Бид єглєєний цайны дараа л шууд чам руу очьё гэж бодож байлаа. Тэгснээ сvvлдээ хувиргах уусмалаа оролдъё гэж шийдсэн юм гэж Рон тайлбарлав.

Харри Колины тухай ярьж эхэлтэл Гермиона дундуур нь оржээ.

 

- Бид бvгдийг мэднэ. Єглєєгvvр МакГонагалл багшийг профессор Флитвиктэй ярьж байхыг сонссон юм. Тэгээд л уусмалаа хурдан бэлтгэх хэрэгтэй гэж бодлоо.

 

- Энэ бvхний ард Малфой байгаа эсэхийг хурдхан мэдэх хэрэгтэй. Малфой тэмцээний дараа их уурласан даа. Тэгээд л Колинийг дєнгєсєн байх гэж Рон хємсєг зангидан хэлэв.

 

98

- Энэ ч бас бvгд биш ээ. Шєнє Добби над дээр хvрч ирсэн гэж ярих зуураа уур савсах тогоонд хэсэг хэсэг мєєгєнцєр хийж байгаа Гермионаг ажиглана.

Сєхрєн суусан Рон, Гермиона хоёр гайхан толгойгоо дээшлvvлэв. Харри Доббийн хэлснийг дэлгэрэнгvй яриад єєрийнхєє бодол саналыг ч нэмэрлэжээ. Тэрбээр Доббийг зарим юмыг яриагvй гэж бодсон аж.

 

- Урьд нь нууц єрєєг хэн нэгэн хvн онгойлгож байсан болов уу? гэж Гермиона асуув.

 

- Байж болох л юм! Тэр нэгэн удаа єрєєг Люциус Малфой онгойлгосон. Тэр чинь бас Хогвартст сурч байсан шvv дээ. Тэнд ямар юм байгааг л мэдэх юм сан. Хэн ч тvvнийг олж харахгvй юм гэж vv? Тэр амьтан шилтгээн даяар тvйвэргээд байх шиг хэмээн Рон сэтгэл догдлон хэллээ.

 

- Yл vзэгдэгч амьтан байж болох юм. Эсвэл хувилгаан юм болов уу? Жишээ нь баатрын баримал болоод хувирчихдаг байж магадгvй. Би хувирдаг ороолонгийн тухай уншиж байсаан гэж Гермиона хэлээд буцалж буй ус руу хануур хорхойг саваагаараа хийлээ.

 

- Бага унших хэрэгтэй шvv гэж Рон хэлэнгээ хатсан алтан нvдэн цэцгийг уусмалд хийгээд цаасан уутыг нь базаж хаясныхаа дараа Харрийг харснаа:

 

- Тэгэхлээр Добби биднийг галт тэрэг рvv оруулаагvй, бас чиний гарыг хугалсан болж таарах нь ээ. Хэрэв чамайг цаашид иймэрхvv байдлаар аврах юм бол сайн юм болохгvй нь мэдээж гэж толгой сэгсрэв.

Даваа гариг гэхэд Колиныг хэн нэгэн хvн довтолж хєшєєчихєєд эмнэлэгт хэвтvvлсэн тухай яриа сургууль даяар тархжээ. Нэг нь нєгєєгєєсєє илvv аймшигтай байж боломгvй таавар дэвшvvлцгээнэ. Нэгдvгээр дамжааныхан довтолгоонд єртєж магадгvй гэж айгаад ганц нэгээрээ явахаа больжээ.

Жинни охин Колинтой нэг ширээнд суудаг байсан болохоороо бvр царай алдаж гvйцэв. Фред, Жорж хоёр тvvнийг янз бvрээр айлгана. Нэг бол vс ноос болсон эсвэл шидэт булдруугаар дvvрсэн амьтан баримлын цаанаас vсрэн гараад ирнэ гэх мэт зvйлийг санаанаасаа зохиоцгооно. Yvнээс болоод охин шєнє хар даран зvvдэлдэг болжээ. Тэдний ингэж даажигнадгийг Перси мэдээд гэр лvvгээ захиа бичнэ хэмээн сvрдvvлсэн аж. Ах нар нь ч охин дvvгээ тэгтлээ дамшиглахаа болилоо.

Хvvхдvvд багш нараасаа нуун элдэв сахиус, онгон, шvтээн наймаалцгаана. Невилл Долгопупс нэг том болцуу сайтар зvлгэсэн улаан талст, шанаган хорхойны муудсан сvvл хадгалах болжээ. Тvvнийг цэвэр цусны шидтэн болохоор яах ч vгvй гэж Гриффиндорынхон ятгаад нэмэр болсонгvй.

 

- Тиймээ, эхнийх нь Филч байсан. Намайг бараг сангасваа гэдгийг цєм мэднэ хэмээн Невилл айсандаа чичрэх бvлгээ.

Арванхоёрдугаар сарын хоёрдугаар долоо хоногт профессор МакГонагалл євлийнхєє амралтаар сургуульдаа vлдэх хvсэлтэй хvvхдvvдийн нэрийг бичиж авчээ. Тэдний дотор Харри, Рон, Гермиона гурав байлаа. Тэд бас Малфой vлдэх болсныг дуулцгаажээ. Хэдийгээр сэжигтэй санагдсан ч хувиргах уусмалаа хэрэглэж, нууцыг нь мэдэж авахад хялбар байх биз.

Уусмал бараг бэлэн болжээ. Гагцхvv ганц эвэртийн эвэр, бумслангийн арьс л дутуу байв. Тэдгээрийг Снеггийн єрєєнд хадгалдаг юм. Харрийн бодлоор бол уусмал бэлтгэгч багшийн саварт орсноос нууц єрєєний гайхал амьтантай тулгарсан нь хамаагvй дээр ажээ.

 

99

- Анхаарлыг нь сарниулах арга бодож олох хэрэгтэй. Тvvний хичээл vдээс хойш орно. Тэгэхэд л єрєєнд нь шургаж амжина гэж пvрэв гаригын єглєє Гермиона хэлжээ.

Энэ vгэнд Харри Рон хоёр гайхсангvй.

 

- Би хулгайлах болно. Хэрэв та хоёр баригдах аваас сургуулиас хєєгдєнє шvv дээ. Би одоохондоо хэрэг тvвэг тарьчихаагvй байна. Та хоёрын vvрэг бол таван хором хэртэй бужигнуулах явдал гэж Гермиона тайван хэллээ.

Харри сэтгэл тvгшин инээлээ. Снегг багшийн хичээл дээр vймvvлнэ гэнэ шvv! Энэ чинь vvрэглэж буй луугийн нvдийг саваагаар чичихээс ч долоон дор.

Уусмал бэлтгэх хичээл газар дор нэгэн багаахан танхимд болдог байлаа. Єнєєдрийн хичээл ч ємнєхєєсєє ялгарах юм байсангvй. Снегг багш хєєлгєгч уусмал бэлтгэх даалгавар єгчээ. Ширээн дээр тємєр жинлvvр, янз бvрийн юмтай сав суулга гялалзах агаад ширээнvvдийн хооронд єєрєє чанагч тогоо хєєрєн байв. Снегг багш Гриффиндорынхонд зэмлэсэн vг чулуудан анги дотуур холхиход Слизериний хvvхдvvд дэмжин инээлдэнэ. Снегг багшийн хайртай шавь Драко Малфой Харри, Рон хоёрыг загасны хатаасан нvдээр сэмхэн чулуудах ажээ. Хариу шидэх юм бол зайлшгvй шийтгvvлнэ гэдгээ тэр хоёр мэдэж байв.

Харрийн уусмал тун шингэн болчихжээ. Снегг багш тvvний <<ус>>-ыг шоолон инээмсэглэхэд Харри хємсєгєє ч хєдєлгєсєнгvй. Гермионагийн дохиог хvлээж байв. Снегг багшийг Невилл Долгопупс руу очих vед Гермиона толгойгоо vл мэдэг дохижээ.

Харри тогооныхоо ард хурдхан нуугдаад, халааснаасаа цаасан буу гаргаж ирээд саваагаараа асаалаа. Цаасан буу шуугиж байснаа оч хаялж эхлэхэд Харри тvvнийгээ яг Гойлын тогоог чиглvvлэн шидчихэв.

Дэлбэрэх чимээ гарснаа Гойлын чанаж байсан уусмал ангиар дvvрэн асгарлаа. Хvvхдvvд хашгиралдав. Малфойн нvvрэнд уусмал vсэрсэн болохоор хамар нь яг л агаарын бємбєлєг шиг хєєн хавдаж эхлэв. Гойл тал тал тийшээ vсэрч, таваг шиг том болсон нvдээ алгаараа дарна. Снегг багш хvvхдvvдийг чимээгvй болгож, юу болоод байгааг мэдэхээр мэрийх аж. Энэ vеэр Гермиона vvдний цаагуур годхийн оржээ.

 

- Чимээгvй! Чимээгvй! Гэмтсэн хvvхдvvд наашаа ирцгээ. Би жин тавьж єгье. Хэн ингэснийг мэдсэнийхээ дараа... гэж Снегг багш байдгаараа орилно.

Бараг хулуу шиг том болсон хамраа даахгvй шахам тонгойсоор Снегг багшийн ширээ лvv очиж байгаа Малфойг хараад Харри инээд алдах шахжээ. Малфойн ард баахан хvvхдvvд цувран зогсоно. Заримын нь гар бороохой шиг болтлоо хавдан, заримын нь уруул vг хэлж болохооргvй пэмбийжээ.

Ингэж бужигнаж байх хооронд Гермиона ангидаа сэмхэн буцаад орж ирэхэд нь харвал євєр нь яльгvй тvнтийсэн байв.

Хавдрын эсрэг ханд сайн нєлєє vзvvлж хvvхдvvдийн хацар хамар гар эргээд хэвийн байдалдаа оржээ. Снегг багш Гойлын тогоо руу дєхєж очоод шатсан цаасан бууны тасархай гаргаж ирэв. Хvvхдvvд айсандаа чимээгvй сууцгаана.

 

- Yvнийг хийсэн хvvхэд сургуулиасаа явах хэрэг гарч дээ хэмээн Снегг багш сийгvvлэн хэллээ.

Харри юу ч ойлгоогvй дvр vзvvлэхийг хичээж байв. Учир нь Снегг багш тvvнийг сэжиглэнгvй харцаар нэвт єрємдєн харж байсан юм. Гэтэл аз болоход хонх жингэнэн дуугарч хичээл дуусчээ.

 

100

- Тэр таамагласан байхаа. Тvvнийг гадарласан гэж толгойгоо ч єгєхєд бэлэн байна гэж Харри маань уйланхай Миртлийн хоргодох байр луу явж байхдаа андууддаа хэлэв.

Тэд єрєєнд ормогцоо Гермиона амь дvйн байж олсон нунтгаа тогоонд хийгээд буцалгах зуураа сайтар хутгаж байлаа.

 

- Одоо ингээд боллоо. Хоёр долоо хоног хvлээх хэрэг гарна гэж тэрбээр инээмсэглэн хэлэв.

 

- Снегг багш чамайг хийсэн гэж огт сэрдэхгvй. Уурлавал уурлаж л байг гэж Рон Харрийг тайтгаруулна.

 

- Надад хамаагvй ээ. Тэртэй тэргvй надад муу юм чинь гэж хэлээд Харри тогоонд пор порхийн буцлаж буй хувиргах уусмалыг харж суув.

Долоо хоногийн дараа гурван анд маань их танхимд орохдоо ээлжит зарлалыг уншин зогсох бєєн хvvхдvvдийг харжээ. Симус Финниган, Дин Томас нар тэднийг самбар луу дуудан гар даллаж байв.

 

- Халз тулааны клуб нээгджээ! Сайхан даа! Єнєєдєр анхны цугларалт. Яг болж байна! хэмээн Симус дуу алдана.

 

- Халз тулаанд мангасыг дуудмаар байна уу? гэж Рон тоглоомоор асуув. Yнэндээ бол шинэ клубыг єєрєє ч сонирхож байсан юм.

 

- Муугvй л санаа байна гэж гуанз руу явах vедээ Харри Гермионад хэлжээ.

Андууд ч тvvнтэй санал нэг байв. Найман цагт тэр гурав их танхимд очлоо. Хоолны ширээг хурааж, хилоэн хар адрын дор лаа асааж, нэг ханын дагуу алтан тавиур тавьжээ. Сурагчид бараг бvгдээрээ цугласан байх агаад гартаа шидэт саваагаа барьж, сэтгэл догдолсон харагдана.

 

- Хэн дасгалжуулагч юм бол? Флитвик багш юм болов уу? Тvvнийг залуудаа шидэт саваагаар халз тулалдах урлагийн аврага байсан гэлцдэг юм билээ гээд Гермиона хvvхдvvдийн дундуур зvтгэлэв.

 

- Хэрэв тийм бол... Харри хэлснээ яриагаа таслав. Дэвжээн дээр сайхан ягаан жанч нємєрсєн Алтан хонгиот Туг vс єдєр тутмын хар хувцастай Снегг багшийг дагуулан гарч ирлээ.

Туг vс чимээгvй болохыг шаардаж гараараа дохиод:

 

- Наашаа ойртоцгоо! Бvр наашаа! Бvгд намайг харж байна уу? Yг маань дуулдаж байна уу? Сайн байна! Сургуульд халз тулалдааны клуб байгуулах санааг минь профессор Дамблдор дэмжсэн юм. Та нар клубт явснаар шаардлагатай vед биеэ хамгаалж сурах болно. Ийм шаардлага цєєн бус удаа гардгийг миний амьдралын туршлага харуулж байна. Энэ тухай миний номноос уншаарай. Надад профессор Снегг туслах болно гэж цагаан шvдээ яралзуулан инээмсэглэж хэллээ. Тэгээд:

 

- Снегг багш халз тулааны талаар жаал зугаа юм мэддэг гэсэн. Тэгээд л надад туслахыг зєвшєєрсєн юм. Одоо бид халз тулалдах хvмvvс шидэт саваагаараа яаж vзэлцдэгийг vзvvлэх болно. Залуу нєхєд минь, айж сандрах хэрэгггvй. Би та бvхэнд уусмал бэлтгэх профессорыг чинь бvрэн бvтэн буцааж єгнє гэлээ.

 

- Хэрэв тэд бие биеэ хєнєєчихдєг бол аштай юу! гэж Рон Харрид шивнэв.

Снегг багш мушийн инээмсэглээд Туг vсийг харахад тэрбээр инээмсэглэсээр байлаа.

<<Снегг багш намайг ингэж инээмсэглэн харсан сан бол би ертєнцийн хязгаар руу зугтаах байж дээ>> гэж Харри бодно.

 

101

 

Халз тулалдагчид бие бие рvvгээ эргээд мэндэлцгээв. Туг vс євдгєєрєє нахисхийхэд Снегг ууртай байдлаар толгой мэхийн ёсложээ. Тэд шидэт саваагаа илд лугаа єргєн барьцгаав.

 

- Саваагаа ийм байдалд чухам яаж барьдгийг анхаарч хараарай. <<Гурав>> гэхэд шившлэгээ хэлцгээнэ. Yхлийн аюулд хvргэхгvй л дээ гэж Туг vс чимээгvй харах сурагчдад тайлбарлав.

 

- Нэг, хоёр, гурав...

Саваанууд гозосхийхvй Снегг:

 

- Экспеллиармус! гэж алдлаа.

Нvд гялбуулам хурц гэрэл гялсхийж, Туг vс хан руу ойн vсрээд дэвжээн дээр хана даган унажээ.

Малфой болон Слизериний хvvхдvvд хи, хи гэж инээлдэнэ.

Гермиона єлмий дээрээ єндийн айсандаа алгаараа амаа таглажээ.

 

- Тэр амьд уу? гэж Гермиона шивнэнэ.

 

- Yгvй ч байсан яах вэ дээ! гэж Рон Харри хоёр зэрэг хэллээ.

Малгай нь унаж, буржгар vс нь сэгсийсэн Туг vс арайхийн босоод:

 

- Сайн шившлэг! Профессор Снегг зэвсэггvй болгох шившлэг хэлээд намайг гар мухар болгохыг та нар харлаа. Ноён Браун танд баярлалаа! Саваагvй болсон би гаргvйтэй л адил. Профессор Снегг сайн байна! Та намайг уучлаарай. Уул нь таны санааг тааварлаад цохилтыг буцаавал болох л байлаа. Гэхдээ хvvхдvvдэд энэ нь аймшигтай... гэж хэлтэл Снегг уурласандаа царай нь хєхрєхєд Туг vс яарч сандран:

 

- Yзvvлэх тоглолт vvгээр дууслаа. Одоо дасгал сургуульдаа орцгооё. Та нарыг хос хос болгон хуваарилна. Профессор Снегг та надад туслахгvй юу хэмээн нэмж хэллээ.

Туг vс багш Жастин Финч-Флетчийн эсрэг Невиллийг тавихад Снегг багш Харри Рон хоёр луу ойртож ирээд:

 

- Салдаггvй хоёрыг салгах хэрэг гарлаа. Уизли Финнигантай тулалдах болно. Харин Поттер...

Харри удаан бодсонгvй Гермионагийн урд очих зогслоо.

 

- Є-є, vгvй шvv! Ноён Малфой, нааш хvрээд ир. Алдарт Харри Поттер тантай яаж тулалдахыг харъя. Харин хатагтай Грэйнжер та Булстроудтай тулалд гэж Снегг багш хvйтнээр инээмсэглэн хэлэв.

Малфой биеэ тоосон мэт инээмсэглэсээр заасан газарт зогслоо. Бахим эрvvтэй <<Хєгшин шулмастай єнгєрvvлсэн амралт>> номын харгис илбэчинтэй яг адилхан охин Гермионагийн ємнє байраа эзлэв. Гермиона тvvнийг инээмсэглэн харахадд цаадах нь vзэн ядсан байдалтай хамраа сєхжээ.

 

- Харилцан мэндэлцгээ! гэж Туг vс дэвжээн дээрээс тушаав.

Харри, Малфой хоёр бие биеэсээ харц салгалгvй толгой дохижээ.

 

- Саваагаа бэлэн бариарай! <<Гурав>> гэхэд єрсєлдєгчєє зэвсэггvй болгох гээд vзээрэй. Харин хvч хэрэглэж болохгvй. Нэг... хоёр... гурав!

Харри саваагаа далласан авч Малфой <<хоёр>> гэж тоолмогц тvvнээс тvрvvлэн дохисон аж. Харрийн тархин дундуур шилээврээр татаад авах шиг боллоо. Тэрбээр гуйвсан хэдий ч хєл дээрээ тэсэж зогсоод, саваагаа Малфой руу чиглvvлэн:

 

- Риктусемпра! гэж хашгирав.

Мєнгєлєг оч харван Малфойн гэдсийг оноход тэрбээр дуу алдан цагариглан унажээ.

 

102

- Хvч хэрэглэхгvй гэж би хэлсэн шvv! гэж Туг vс айсан мэт орилоод шалан дээр унасан Малфойг хvvхдvvдийн толгой дээгvvр харав.

Харри Малфой руу инээх шившлэг илгээхэд цаадах нь инээд алдсаар татвалзаж байлаа. Харрийн толгойд ойчсон хvнийг нэрмэдэггvй гэсэн бодол гялсхийн орж ирэхэд саваагаа буулгав. Малфой энэ агшныг ашиглан, саваагаа Харрийн хєл рvv чиглvvлээд:

 

- Таранталлегра! гэж дуу алдлаа.

Ингээд Харри бvжиглэж гарах нь тэр.

 

- Больцгоо! Одоохон боль! гэж Туг vс хашгична.

Тэгтэл Снегг багш энэ явдалд оролцон:

 

- Фините инкантатем! гэдэг тохирох шившлэгийг хэлэв.

Харрийн хєл бvжиглэхээ больж хvрэн улаан болсон Малфойн инээд арайхийн зогсчээ.

Тэр хоёр ногоовтор утаагаар бvрхэгдсэн тулааны талбарыг харав. Невилл, Жастин хоёр шалан дээр амьсгаагvй шахам хэвтэнэ. Yхсэн хvн шиг цонхигор царайлсан Симус агаарт хєвж Рон хугархай саваа буруу ажилласанд тvvнээс уучлал гуйж байлаа. Гермиона, Милисент хоёр саваагаа шалан дээр шидчихээд гараараа тулалдсан хэвээр. Харри Гермионад туслахаар яаран тvvнийг єрсєлдєгчєєс нь арайхийн салгав. Єрсєлдєгч нь тvvнээс бараг хоёр дахин хvнд юм чинь.

 

- Ой-ёо-ёо! МакМиллан болиорой! Ноён Фосетой болгоомжтой! Бут минь, чангахан дараад цусаа тогтоочих... Ер нь хамгаалалтаас эхлэвэл дээр юм байна гэж хэлэх зуураа Туг vс нэг тулалдагчаас нєгєє тулалдагч руу гvйх аж. Тэгээд Снеггийн зvг цєхрєнгєє барсан байдалтай харснаа тvvний нvдэнд хvйтэн оч гялалзахыг ажаад биеэ барьж, эрс дуугаар:

 

- Сайн дурын хоёр хvнийг урьж байна. Долгопупс, Финч-Флетчли хоёр vзээд алдах юм биш vv? гэлээ.

 

- Профессор Туг vс минь, ингэж таарахгvй. Долгопупс хамгийн энгийн шившлэг хэлээд л Финч-Флетчлийн vлдэгдлийг шvдэнзний хайрцагт хийж эмнэлэгт аваачихаар болгочихно гэж хар жанч ємссєн аварга том сарьсан багваахайтай адил харагдах Снегг багш хэлэв.

Ягаан хацартай, дvгэрэг царайтай Невилл час улайлаа.

 

- Би бол Малфой, Поттер хоёрыг тулалд гэмээр байна хэмээн мушийн инээмсэглэн Снегг санал болголоо.

 

- Энэ чинь сайн хэрэг! гэж Туг vс хэлээд Драко, Харри хоёрыг танхимын тєвд гар даллан урив.

Хvvхдvvд зай тавьж єглєє.

Драко шидэт саваагаар довтлоход Харри ч бас тийм арга хэрэглэж хариу єгєх юм.

Туг vс саваагаараа агаарт далласан авч саваагаа алдчихлаа. Снегг муухан инээмсэглэхэд Туг vс саваагаа аваад, толгой сэгсрэн:

 

- Энэ муу савааг! Єнєєдєр бvр болохгvй байнаа! гэлээ.

Снегг багш Малфойн чихэнд нэг юм шивнэхэд цаадах нь хорон инээмсэглэж толгой дохих аж. Харри vvнийг ажиглаад хамгаалах аргаа давтан vзvvлэхийг Туг vсээс гуйлаа.

 

- А-а, айчихаж! гэж Малфой Туг vсэд сонсогдохооргvй шивнэв.

 

- Гайгvй байлгvй! гэж Харри шvднийхээ завсраар сийгvvлэн хэллээ.

Туг vс Харрийн мєрийг алгадан:

 

- Аргыг ойлгов уу? Алив, давтаач! гэв.

 

- Саваагаа алдах юм уу?

 

103

 

 

Гэвч Туг vс сонссонгvй.

 

- Гурав... хоёр... нэг!

Малфой агшин зуур саваагаа даллаад:

 

- Серпенсортиа! гэж хашгирав.

Яг буудсан юм шиг чимээ гарчээ. Гайхаж хоцорсон Харрийн нvдэнд Малфойн саваанаас урт хар могой нисэн гарч шалан дээр унах нь харагджээ.

Урд зосох vзэгчид айсандаа арагш ухарцгаав. Хэн нэг нь чангаар хашгирчээ.

 

- Поттер, хєдлєхгvй зогсож бай. Би тvvнийг одоохон зайлуулна гэж Снегг багш сэтгэл хангалуун хэлээд Харрийн аргаа барсан байдлыг тааламжтайяа харна.

 

- Yгvй ээ, би зайлуулчихъя! гэж Туг vс хажуугаас хэлээд саваагаа могой руу чиглvvлэв.

Гэвч могой алга болсонгvй, харин агаарт хєєрснєє ахиад л шалан дээр унажээ. Могой исгэрэн дуугараад Жастин Финч-Флетчлийн зvг мєлхєн дєхєєд сvvлэн дээрээ цогнойн сууж амаа ангайснаа vсрэхэд бэлтгэв.

Тэгтэл хачирхалтай явдал боллоо. Харри юу болсноо ч мэдэлгvй байрнаасаа vсрэн босоод могойд хандан:

 

- Эндээс зайл! гэж хашгирав. Ингэснийгээ дараа нь єєрєє ч мэдээгvй юм.

Гайхалтай юм! Бvдvvн хар могой дуулгавартайяа толгойгоо буулган цэцэрлэг услах хєндий хоолой шиг цагариглан хэвтээд хєдєлгєєнгvй харцаар Харрийг ширтэнэ. Харри яагаад ч юм могой дахин хэнийг ч довтлохгvй гэдэгт итгэлтэй байсан учир зориг оржээ.

Тэрбээр Жастины гайхаж талархахыг хvлээн инээмсэглэн харсан авч тvvний айж хулчийсан харцтай тулгарав. Хvv:

 

- Жvжиг vзvvлж байх шив! гэж хэлээд танхимаас сум шиг vсрэн гарчээ.

Снегг багш могой руу очоод шидэт саваагаараа дохитол, могой жижигхэн хар vvл болон хувирлаа. Профессор Снегг ямар нэг юм бодон нvдээ онийлгоно. Харри тvvний царайг хараад яах учраа олохгvй байв. Эргэн тойронд хvvхдvvд шивнэлдэн, хэн нэгэн тvvний жанчнаас угзран татжээ.

 

- Явцгаая! Эндээс хурдхан явцгаая гэх Роны дуу тvvний чихэнд сонсдов.

Тэгээд Харрийг танхимаас авч гарлаа. Гермиона тэднээс нэг алхам ч хоцорсонгvй. Yvдний дэргэд байгаа хvvхдvvд солиотой хvн харсан мэт зам тавьцгаана. Харри юу ч ойлгосонгvй. Рон, Гермиона хоёр амандаа ус балгасан мэт дув дуугvй явна. Тэд их танхимд очиж сандалд суусан хойноо л ярьж эхэлжээ.

 

- Чи чинь могойн хэлтэн юм байна гэж Рон хэлэв. Харри ойлгосонгvй:

 

- Хэн гэнээ? гэж асуулаа.

 

- Могойн хэлтэн. Могойн хэлтэй шидтэн. Єєрєєр хэлбэл могойтой ярьж чадна гэсэн vг. Чи vvнийгээ яагаад бидэнд яриагvй юм бэ?

Би могойтой хоёрхон удаа л ярьж vзсэн. Эхний удаа амьтны хvрээлэнд. Аварга могойг Дадли руу илгээсэн юм. Аварга могой надад хэзээ ч тєрєлх Бразилдаа байж vзээгvй гэж хэлсэн шvv. Яагаад гэдгээ ч мэдэхгvй би тvvнийг сууласан юм даг. Тэгэхэд би єєрийгєє шидтэн гэж мэддэггvй байлаа.

 

- Аварга могой Бразилд хэзээ ч байж vзээгvй гэж чамд хэлсэн юм уу? Тэгээд чи ойлгосон хэрэг vv? гэж Рон нvдээ бvлтийлгэн асуув.

 

- Тэгээд юу гэж? Бvх шидтэн ойлгоно шvv дээ.

 

- Бvх шидтэн гэнээ. Могойг ойлгоно гэдэг маш муу явдал.

 

- Минийхээр муу юм огт алга! Та нар яагаад бафйнаа? Хэрэв би могой руу хашгираагvй бол хєєрхий Финч залгиулах байсан даа.

 

104

 

- Чи Жастинд бvv хvр гэж тvvнд тушаасан юм уу?

 

- Би эндээс зайл гэсэн. Чи сонсоогvй юм уу?

 

- Би могойн хэлээр ярихыг чинь л сонссон. Юу гэдгийг нь ойлгоогvй. Харин Жастин тvvнийг єєр лvv нь турхирлаа гэж бодсон байлгvй. Тэгээд л айгаад зугатаачихсан.

Харри чихэндээ ч итгэсэнгvй.

 

- Тэгэхлээр би тэс єєр хэлээр ярьсан хэрэг vv? Тийм юм байж болох уу? Єєр хэлээр яриад єєрийнхєє хэлээр сонсоно гэж?

Рон толгойгоо сэгсрэв. Гермиона тэр хоёр гашуудал дээр байгаа мэт харагдана. Харри учраа олохгvй хэвээр.

 

- Би аймаар юм хийчихсэн юм бэ, хэлээд аль. Би Жастиныг аварч могойд залгиулаагvй хориглосон. Яаж гэдэг нь хамаатай юм уу?

 

- Хамаатай. Могойн хэлээр хэн ярьдаг байсныг мэдэх vv? Салазар Слизерин. Чухам ийм учраас л тэдний тэнхимийн сvлдэн дээр могой байдаг юм гэж Гермиона хэлжээ.

Харри бvр гайхаж хоцорлоо.

 

- Тийм ээ. Одоо сургууль даяараа чамайг тvvний гуч, дєч, жич гэж бодох болно! гэж Рон батлан хэлэв.

 

- Би ямар ч гуч, дєч биш! гэж Харри уурлалаа.

 

- Yvнийг чинь яаж батлах юм бэ? Слизерин мянган жилийн тэртээ амьдарч байсан. Юу ч болж болно шvv дээ гэж Гермиона уруу царайлан хэлэв.

Харри шєнийн турш унтсангvй. Тэрбээр дутуу хаасан хєшигний завсраар гадаа цас орохыг харж, юм бодож байлаа.

Yнэндээ Слизериний гуч, дєч, жич байж болох л юм. Єєрийнхєє удам судрыг Харри мэдэхгvй. Тэдний тєрєл тєрєгсєдийн тухай ярихыг Дурслийнхан хориглодог юм чинь.

Харри могойн хэлээр ямар нэг юм хэлж vзэх гэсэн авч болсонгvй. Могойн хэлээр зєвхєн могойтой л ярьж болдог юм байлгvй дээ. Лав л єєртэйгєє ярьж болохгvй юм байна.

<<Гэхдээ би Гриффиндорт суралцдаг. Хэрэв би Слизериний цустай бол бvрх малгай намайг энэ л тэнхимд хувиарлах байсан!>> гэж Харри бодлоо.

Гэтэл толгойд нь бvрх малгай чамайг Слизеринд явуулахаар оролдсон шvv дээ! гэсэн нэгэн бодол орж ирэв.

Харри нєгєє хажуугаараа хэвтлээ. Маргааш ургамал судлалын хичээл дээр могойг тvvн рvv турхираагvй. Харин хєєж явуулсан гэдгээ Жастинд тайлбарлах хэрэгтэй юм байна. Yvнд эргэлзэх зvйлгvй юм чинь?! Тэрбээр уурсан гараараа дэрээ балбажээ.

Шєнє орж эхэлсэн зєєлєн цас єглєє гэхэд жинхэнэ шуурга болжээ. Ургамал судлалын сvvийн хичээлийг оруулсангvй. Профессор Стебль мандрагороо хурдхан ургуулахын тулд єєрєє янзлахаар шидсэн юм. Мандрагоргvйгээр ноён Норрис, Колин Криви хоёрт єгєх эмчилгээний хандыг бэлтгэх аргагvй.

Гурван анд хичээлгvй болохоороо Гриффиндорын их танхимд очлоо. Харри ханан зуухны дэргэд суув. Жастинтай ярилцаж чадаагvйдээ сэтгэл зовно. Рон, Гермиона хоёр шидэт шатар тоглож байлаа. Харрийн урвагар байхыг харснаа Гермиона морио алдчихав. Роны тэмээ тvvнийг хєлєг дээрээс зайлуулжээ.

 

105

 

- Харри чи vнэхээр санаа зовоод байгаа юм бол Жастиныг эрж олоод ярилцаач дээ гэж охин хэлэв.

Харри хатагтайн хєрєгтэй нvхээр гарч Финч-Флетчлийг олохоор явлаа.

 

Гадаах шуурганаас болоод шилтгээнд урьдынхаасаа харанхуй байв. Хvйтэнд даарсан хvv ангиудын дэргэдvvр єнгєрєхдєє хаалганы цаадах чимээг сонсож явлаа. Профессор МакГонагалл сахилгагvйтсэн нэгнийг зэмлэх ажээ. Тэд дvрсгvйтэхдээ нэгнийгээ дорго болгоод хувиргачихсан юм байж. Харри анги руу шагаймаар санагдсан ч дэргэдvvр нь єнгєрлєє. Хичээл ороогvй юм чинь Жастин номын санд байгаа юм болов уу?

Yнэндээ ч пуффендуйн хэд хэдэн хvvхэд танхимын цаад vзvvрт єндєр тавиуруудын хооронд сууж байлаа. Гэхдээ тэд ургамал судлалын тухай ярилцаагvй бололтой. Тэд толгойгоо ойртуулан нэгэн чухал юм ярилцах аж. Тэдний дунд Жастин байгаа эсэхийг Харри мэдээгvй блохоор ойртон очоод юун тухай ярьж байгааг нь сонсмогцоо эргэж хажуугийн vл vзэгдэх хэсэгт орлоо.

 

- Тийм ч байж магадгvй, vгvй ч байж магадгvй. Гэхдээ би Жастиныг манай унтлагын єрєєнд нуугд гэж зєвлєсєн юм. Хэрэв vнэхээр Поттер тvvнийг хєнєєх гэж шийдсэн бол одоохондоо гадагш цухуйхгvй байвал дээр. Жастин ийм юм болно гэдгийг мэдэж байсан юм. Поттер тvvнийг маглуудаас гаралтай гэдгийг саяхан мэдсэн. Єєрєє л Итонед суралцах ёстой байсан гэж чалчсан гэсэн. Yvнийгээ очиж очиж Слизериний залгамжлагчид хэлэх ч гэж дээ! хэмээн нэгэн бvдvvн хvvхэд ярьж байв.

 

- Энри чи Харри Поттерыг ингэсэн гэж бодож байна уу? хэмээн цайвар vстэй охин боосон гэзгээ оролдон асуулаа.

 

- Ханна, тэр чинь могойн хэлтэй шидтэн. Энэ бол хар шидийн шинж тэмдэг байхгvй юу. Сайн шидтэн могойн хэлээр ярилаа гэж чи хэзээ нэгэн цагт соссон уу? Слизеринийг л могойн хэлт гэдэг байсан юм! гэж бvдvvн хvv багш лугаа адил ярина.

Тэд хэсэг зуур шивнэлдсэнээ Энри:

 

- Ханан дээрх vгийг санаж байна уу? <<Yе залгамжлагчдын дайснууд чичирцгаа!>> Поттер Филчтэй таардаггvй байсан болохоор муур нь хєшчихсєн. Сvvлчийн тэмцээн дээр Кривид уурласан юм. Тэр хvv Харри Поттерыг шавхайд хэвтэж байхад нь зураг авах гэж л дээ. Ингээд л Криви баримал болчихсон гэлээ.

 

- Гэхдээ тэр чинь тун сайн хvvхэд! Тvvний ачаар л Хэцvv нэрт алга болсон. Тэгэхлээр тvvнд сайн юм байгаа гэсэн vгэ хэмээн Ханна хулчгардуухан татгалзана.

Энри хариу хэлэхдээ бvр шивнэж байлаа. Пуффендуйнхан толгойгоо бvр ойртуулсан болохоор Харрид ойртохоос єєр арга байсангvй.

 

- Тэрхvv тулаанд яаж амьд vлдсэнийг нь хэн ч мэдэхгvй. Тэр vед бvр жаахан байсан юм чинь. Хэцvv нэрт хэдийгээр бvх гэр бvлийнхэнд нь аймшигт хараал хийсэн авч бараагvй юм. Гагцхvv жинхэнэ хар шидтэн л амьд vлдэж чадах байжээ. Тийм болохоор л хар ноёнтон тvvнийг хєнєєх гэсэн юм байлгvй. Тvvнд єрсєлдєгч ямар хэрэгтэй юм бэ? Би Харри Поттероос илvv хvчтэй хар шидтэн байхгvй гэж бодож байна! хэмээн нєгєє бvдvvн хvv шивнэнэ.

Энэ ч арай дэндлээ! Харри тэссэнгvй нуугдсан газраасаа гарав. Хэрэв тэр уурлаагvйсэн бол хуйвалдагчдийн дvр тєрхийг хараад инээд алдахаар байлаа. Тэдэнд хєшєєх шившлэг уншсан юм шиг харагдана. Эрни яг л шохой шиг цагаан болжээ.

 

106

 

- Сайн уу, Жастиныг хараагvй биз? хэмээн Харри юу ч болоогvй юм шиг мэндлэв.

Пуффендуйхны айж байсан талаар єнгєрсєнгvй бололтой! Тэд цєм Эрнийг айсан байдалтай харна.

 

- Чамд ямар хэрэгтэй юм бэ? гэж Эрни чичирсэн хоолойгоор асуув.

 

- Халз тулааны клубт vнэн хэрэгтээ юу болсныг тvvнд тайлбарлах гэсэн юм.

 

- Бид бvгдээрээ тэнд байсан, бvгд л харцгаасан.

 

- Намайг vг хэлэхэд могой ухарсныг та нар харсан юм байна.

 

- Чамайг могойн хэлээр ярихыг чинь л сонссон. Энэ бол хар хvчний хэл. Чи могойд Жастиныг залги гэж тушаасан байлгvй гэж Эрни зєрvvдлэнэ.

 

- Тийм юм болоогvй ээ! Та нар эндvvрчээ! Би тvvнийг аварсан! гэж Харри уурласандаа жингэнэсэн дуугаар хэлэв.

 

- Тийм ч байж магадгvй, vгvй ч байж магадгvй. Ямар ч байсан би бол арав дахь vеийн цэвэр цусны шидтэн гэдгээ хэлмээр байна.

 

- Чиний шидтэн, шидтэн бус гэдэг надад хамаагvй. Би хувьдаа маглуудын эсрэг юу ч хийдэггvй.

 

- Гэхдээ би чамайг хамт амьдардаг маглуудаа vзэн яддаг гэж сонссон юм байна.

 

- Чи тэдэнтэй ядахдаа нэг сар байсан ч болоосой. Тэгвэл бvр ч илvv vзэн ядах байсан юм.

Харри ингэж хэлээд єсгий дээрээ эргэн номын сангаас сум шиг дvvлэн одлоо. Энэ vед хуучин судрын алтан хавтсыг зvлгэж байсан хатагтай Пинс номын сан дотуур дvvлэх Харрийг таагvй харцаар ширтэж байв.

Харри чухам хаашаа явж байгаагаа ч мэдсэнгvй. Урдах юмаа огт харахгvй явсан тэрбээр хэн нэгэн том хvнийг мєргєєд арагш унажээ. Єєр хэн хонгилын нэг хананаас нєгєєг хvртэл халхалж чадах билээ дээ! Тэрбээр сохор номингийн арьсаар хийсэн дээл, зєвхєн нvдээ ил гаргасан дуулга шиг сvлжмэл малгай, зузаан бээлий ємсчээ. Том гартаа vхсэн тахиа барьсан байв.

 

- Сайн уу, Хагрид аа!

 

- Чи яагаад хичээлдээ суугаагvй юм бэ? гэж Хагрид асуугаад малгайгаа авлаа.

 

- Хичээл цонхолсон. Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж Харри шалан дээрээс босох зуураа асуув.

 

- Хагас жилд хоёр дахь тахиагаа алдлаа. Yнэг ирээд байна уу, эсвэл гайтай албин ирэв vv? бvv мэд. Дамблдорт хэлж тахианы байраа аргалуулдаг юм билvv гэж явна. Чи зvгээр биз дээ? Яагаад ингэтлээ улайчихаав? Гэж цас болсон єтгєн хємсєгєє єргєн Хагрид асуув.

Харри дєнгєж сая сонссон яриагаа хэлэх гэтэл ам нь эвлэсэнгvй.

 

- За тийм байж. Би явлаа. Одоо хувиргалын хичээл орох болохоор номоо авах хэрэгтэй гэж хэлээд Харри цааш гvйлээ. Тvvний толгойд: <<Жастин ийм юм болно гэж мэдэж бйсан юм. Поттер тvvнийг маглуудаас гаралтай гэдэгт саяхан мэдсэн>> гэх Эрнийн vг эргэлдэж байв.

Харри шатаар єгсєж харанхуй хонгил руу эргэтэл салхинд цонх нээгдэн, бамбар унтарчээ. Тэрбээр хонгилын дагуу ухаан малгайгvй гvйж байтал нэг юманд таварцаглав. Тонгойгоод харсан чинь Жастин айсандаа гєлийсєн нvдээрээ адар ширтэн хєдєлгєєнгvй хэвтэж байлаа. Харри тун ч их айлаа. Бас хажууд нь толгойгvй Ник байгаа нь хачирхалтай. Тvvний бие сvvмгэрдvv тунгалаг бус хєє тvрхсэн юм шиг харагдана.

 107 

Харрийн амьсгал давхцан дээш болоход зvрх нь хvчтэй булгилж байв. Тэрбээр толгойгоо эргvvлэн харахад хонгилд хэн ч байсангvй. Зєвхєн тэр хоёрын биенээс баахан аалз цувран гарч гvйлдэх агаад хаалттай хаалганы цаанаас багш нарын дуу бєглvv сонсогдоно.

Эндээс хурдхан зугт Харри минь! Энд байсан, тэднийг анхалж харсан гэдгийг хэн ч мэдэх ёсгvй. Гэхдээ тэднийг ингээд vлдээж болно гэж vv? Тусламж дуудах хэрэгтэй. Харин vvнийг тэр хийгээгvй гэдэгт хэн итгэх билээ!

Харри шаланд зоогдчихсон мэт зогсоно. Гэтэл нэг vvд чахран нээгдээд Пивз хонгилд нисэн орж ирлээ.  

- Аа, Поттер хєлєрчихсєн байх шив! Энд юу хийж байнаа? Хэнээс нуугдсан юм? гэж хэлээд дэргэдvvр нь нисэхдээ Харрийн нvдний шилийг шvргэж хамар дээр нь тохчихлоо.

Харуул дээш доош тонгорцоглон толгойгоо уруу харуулан тогтлоо. Тэрбээр гэмтэн хэвтэж буй Жастин, бараг толгойгvй Ник хоёрыг харна. Пивз эргэн гvнзгий санаа алдсанаа Харрийг vг хэлэхийн зуургvй байдаг чадлаараа:

 

- Довтолгоо. Ахиад л довтолжээ! Хvмvvс минь амиа бодоорой! Амь амиа бодоорой! гэж хашгилаа.

Тар! Тvр! Тар! Yvднvvд ээлж дараалан нээгдлээ. Сурагчид хонгилд гарч ирцгээв. Тэд Жастиныг гишгэхээ шахаж, Харрийг хананд шахаад Никийн дээгvvр хий хоосонд явж буй мэт холхино. Багш нар тvгшсэн хvvхдvvдийг арайхийн чимээгvй болголоо. Профессор МакГонагалл ангийнхныгаа дагуулан иржээ. (Нэг хvvхдийн толгойтой vс алаг тахийнх шиг хар, цагаан судалтай хэвээр байв). Тэрбээр шидэт саваагаа тасхийтэл дуугарган хvvхдvvдийг чимээгvй болгоод анги ангидаа ор гэлээ. Энэ агшинд нєгєє номын санд байсан Эрни цусгvй цонхигор царайлсаар хvvхдvvдийн дундуур зvтгэлэн хvрч ирээд:

 

- Баригдлаа! гэж хэлэн Харрийг хуруугаараа заав.

 

- МакМиллан чи дуугvй бол гэж хувиргалын багш професоор зандарлаа.

Болж буй бvхнийг харан адар доогуур нисэх Пивз инээмсэглэнэ. Тэрбээр элдэв vймээн бужигнаанд хэдийний дуртай билээ. Багш нар хєдєлгєєнгvй хэвтэх биеийн дээрээс тонгойн харна. Тэгтэл Пивз:

Харри Поттер харгис амьтан

Хамаг хvмvvсийн хар алуурчин! гэж зохион дууллаа.

 

- Пивз, болиорой гэж профессор тvvнд хашгиран хэлэв.

Пивз холдон нисэх зуураа Харри руу хэлээ гаргажээ.

Профессор Флитвик одон орны тэнхимийн профессор Синистра хоёр Жастиныг болгоомжтой єргєн эмнэлэг рvv авч явлаа. Харин бараг толгойгvй Никийг яаж ч болсонгvй. Хий vзэгдлийг яаж авч явах вэ? Yvнийг МакГонагалл шийдэж чадлаа. Тэрбээр ид шидийн арга хэрэглэн том дэвvvр бvтээгээд Эрнид єгч яаж ажиллуулахыг тайлбарласан юм. Бахархаж бардамнасан Эрни дэвvvрээ дэвэхэд хий vзэгдэл яг л агаарын хєлєг шиг дээш хєєрчээ. Хонгилд зєвхєн Харри профессор МакГонагалл хоёр vлдэв.

- Явъя, Поттер оо гэж тэрбээр хэллээ.

 - Профессор оо, би ингээгvй.

 - Yvнийг би мэдэхгvй.

Тэд хонгилоор чимээгvй явж булан тойроод том зургийн ємнє зогслоо.

- Нимбэгийн ундаа! гэдэг шидэт нууц vгийг МакГонагалл багш хэлэв.

Зурагтай хана нээгдэн тэднийг нэвтрvvллээ. Харрийн дотор зvрх айсандаа чичирч байв. Гэвч нэг юм хараад чичрэхээ больжээ. Тvvний ємнє дугуйрсан шат дээшээ урсаж байх юм. Тэр хоёр гишгvvр дээр гишгэхэд ардах хана хаагдлаа. Шат нилээд хурдан дээшлэх агаад Харрийн толгой ялимгvй

 

108 

эргэж байв. Тєдхєн тэд дэргэд нь сийлбэр мэт гуулин алх дvvжилсэн хvнд хаалганы ємнє зогсож байлаа. Энд Дамблдор суудаг гэдгийг Харри шууд л ойлгожээ.

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1035867/7e7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-IV бүлэг [2]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 10 [1]

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XVII бүлэг [2]

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXIII бүлэг [1]

Хоёр загалын (тууж)

  • chups
  • 2009-03-18
  • Уншсан 8489

Журамт гэргий-3 [2]

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXVI бүлэг /төгсгөл/ [5]

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 10)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8505

ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10)

  • Levi`s
  • 2008-09-29
  • Уншсан 8516

Би буруугүй 5 [2]

Таван жилийн дараа-12,13 [1]

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6)

  • Levi`s
  • 2008-10-08
  • Уншсан 8551

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 7)

  • Levi`s
  • 2008-10-08
  • Уншсан 8576

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 17)

  • Levi`s
  • 2009-06-10
  • Уншсан 8578

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-VII бүлэг [1]

Би буруугүй 2 [3]

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-III бүлэг [2]

ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15)

  • Levi`s
  • 2008-09-29
  • Уншсан 8592

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 11)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8596

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 16)

  • Levi`s
  • 2009-06-10
  • Уншсан 8597
배너신청
자생병원

배너신청