Бичлэгийн тоо 497

eejee bi har darj zuudellee / belguutei /

Уншсан 8304 vote 0 2009.04.05 14:55:01
Өглөө болчихжээ! Хамуудаа! Одоо бос бос! Хэн нь дээвэр шөнө онгойлгосон юм болоо? Гэрэл дээрээс тусаад байх юм, п***а гэж. Бос л доо! Өнөөдөр Дуучин ажилтай биз дээ? Хөөе дуучаан! Босоорой хамаа! Хэдэн цаас олохгүй юм уу? Уг нь өнөөдөр бүтэн сайн өдөр, хэдэн бор юм олдог л өдөр дөө, дулаахан хувцастай бол...

Ээ хөөрхий дөө! Энэ Ягаанаагийн куртка зөндөө урагдчихжээ. Салхи сийгээд өдөртөө даарч байгаа даа. Орой ирэх замдаа нэг юм бодохгүй бол...? Яаая, өнөөдөр яаж ажиллана даа? Ядаж байхад энэ муу гутал шиг юм нь дуусч байдаг. Арай цас орсон юм биш биз дээ?... Дээд ертөнцөд цас оржээ...
Ээж минь дулаахан хувцастай яваа болов уу? За за тэр ч яахав... Өнөөдөр бүтэн сайн өдөр. Зах дээр хөл ихтэй байгаа. Орлого гайгүй байвал Монгиноодоо өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн бэлэг авдаг юм билүү дээ. Монгиноо маань зурагтай сэтгүүлд ч дуртай даа. Ялангуяа надтай адилхан машины зураг үзэх дуртай юм чинь, тийм сэтгүүл авч өгвөл баярлана даа. Нээх гоё чихэр, амттай юм идмээр санагдаад байх юм. Яаая! Гоё шоколадтай зайрмаг ч юм уу? Дээр нь самар асгасан нь бүр янзын шүү! Заа тэр ч яахав, би нээрээ тэнэг хар л***р шүү. Хэхэ... Зах дээр очиж байгаад болъё. Хөөе Яагаанаа! Энэ оромжоо нэг цэвэрлэчихээрэй! Би гарлаа шүү! Орой ирэхдээ найз нь дэвсэх хэдэн картон авчирахыг бодъё. Намайг сонсох амьтан байна уу? Өчигдөр шөнө цагдаагаас зугтаасан гэж ярьж байсан, нэлээн ядарсан юм байлгүй дээ. Жаахан унтаг унтаг. Би ямар ч байсан гарч өнөөдрийн хоол хүнсийг аргалъя даа. Би гарлаа хамуудаа!!!
Сонин шүү, хүмүүс шатаар бууж гэрээсээ гардаг байтал, бид нар яагаад шатаар авирч гэрээсээ гардаг юм бол оо? Ёооё! Ямар их гэрэлтэй байна аа? Нүд сохлохно ээ! Ииииий тититити... Гадаа ч осгом хүйтэн байна шүү... Ээжий минь хаагуур явдаг бол? Намайг санадаг уу та? Дулаахан эрүүл л явдаг байгаа даа...
Энэ юу вэ? Түлхүүр хаячихаж. Сүрхий гялалзаад байсан юм аа даанч. Хүн амьтан ойр хавьд үзэгдэхгүйнэ. Авчихъя байз. Энэ түлхүүрээр гоё саруулхан, том байшин онгойлгодог бол мөн сайхан аа. Дотроо хивстэй, дулаахан, дороос нухдаггүй, зөөлхөн орнуудтай, хөргөгчөөр нь дүүрэн чихэр жимс, мөхөөлдөс, ундаа, гоё юмаар дүүрэн. Тэгээд тэр идэх юмнууд нь хэзээ ч дуусдаггүй, тийм гэр онгойлгоод , найзуудаа оруулаад, үүрд хамт амьдрах юмсан. Тэгээл шүүгээг нь онгойлгосон чинь Ягаанаад маань зөндөө гоё өнгийн куртканууд, платьнууд. Доор нь надаа яахав нэг шинэ пүүз байхад л болно дөө. Аая! Монгиноогийн эртээд яриад байсан тоглоомон машинууд нэг өрөөгөөр нь дүүрэн. Дуулаачид гоё гитар байвал гоё ч юм уу? Аль эсвэл юу гэж нэрлэдэг билээ? Аан тийм төгөлдөр хуур бил үү? Аягүй гоё дуу гардаг юм байна лээ. Дуулаачид тэр байвал гоё л юм байна. Бид нарт дуу дуулж өгөөд л... Гал зуухны өрөөнөөс тэгсэн чинь ижий минь гарч ирээд л, бид нарыг бүгдийг нь үнсээд л... Миний ижий чинь сайхан хоол хийдэг юм чинь, тэд нар лав ижийгийн хийсэн хоолыг идвэл зөндөө их нэмүүлсээр байгаад бүгдээрээ бүдүүн болох байх.
Ааа новш гэх захын хаалга! Би ямар хурдан хүрээд ирэв ээ? Хөл ядаж байхад даараад байх юм. Яадаг юм билээ? Энэ ямар хачин авгай вэ? Нээх зэвүүн хараад байж гэнэ. Бөөн үс мүс өмсчихсөн, гоё харагдаж байна гэж бодоод байгаа юм байхдаа.
Үхсэндээ гайхаж хараав? тэнэг бацаан минь! Юу ч мэдэхгүй, ээжийнхээ гарнаас хөтлөчихөөд. Чи ч болоогүй байна даа тэнэг бацаан. Тэнэг бацаан байх бас гоё ч юм шиг. Алчихна шүү гөлөгөө! хаха... Айгаад үхэх гэж байгааг нь. Энэ л***рууд надруу ингэж харахаа болиосой. Би энэ зах дээр гацаараа явж байгаа хүүхэд шиг л...
Хөөе! чи тайван бай айн! Олигтой ш**чих юм байхгүй хэвтэж өлөн муу гич** вэ? Нээх мөнгөтэй юм шиг зайгаа бариад? Бөгсийг чинь базна шүү! хаха... Та нарын санаа чинь цаанаасаа бузартчихсан биз дээ? бүгдээрээ! Томчууд та нарыг мэдэхгүй хэн байсан юм.
Пөөх!?!?! Энэ ямар гоё машин бэ? Шинэ гарсан юм байх даа? Том болоод энэ машинуудыг гоё хийдэг хүн болох юмсан. Төмөрнүүдийг хооронд нь барилгачин ах нарын гагнуур шиг юмаар л нийлүүлдэг байх даа. Тэгээд яаж ийм гоё гялтгануур болгодог юм бол? Би өөртөө зөндөө том гоё машин хийнэ ээ. Хамгийн урд нь ээжийгээ суулгаад, би өөрөө жолоодоод, Ард нь найзуудыгаа суулгаад л, дэлхийг тойрч аялнаа. Бүр нисдэгийг хийчихвэл хурдан бүр л сайхан байхгүй юу. Очих газраа нүд анихад л оччихдог. Өө Дуулаач нээрээ нисдэг машин гарчихсан гээд байсан бил үү? Заа, гэхдээ би бүр хурданыг хийх юм чинь. Хэзээ ч ер нь хийх юм бэ дээ?
Энэ чинь харин туучиж болмоор юм харагдаад байна уу үгүй юу? Эзэн авгай нь бол бүдүүн авгай л байна даа. Шүүрээд зугтаахад бол гүйцэхгүй л юм байна. Зассс, энэ олигтой үнэ хүрэхгүй эд байна. Өөө, новш. Цагдаа! Хойноос харж байгаа болов уу?... Гялалзахгүй бол... Энэ аль дээр намайг зоддог цагдаа мөн үү? Мөн байна. Чамайг даа! Том болж байгаад боож ална аа. За за хурдан холдъё. Харчихвал бас дарамтлаад унана. Намайг харчихаагүй л байгаа даа. Ашгүй холдож санаа амарлаа. Үхсэндээ нээх дагуулж хараад байгаа шулмас шиг царайтай гомо вэ? Эрэгтэй юм байж, нүдээ будчихжээ бас. Энэ нээрээ нүдэнд яасан хүйтэн царайтай п**** вэ? Түй май!
Ажилдаа оръё доо. Баахан тэнэгтэж гэлдэрсээр байтал орой болчихлоо. Энэ эгч чинь харин цүнхээ яасан сайхан задгай явдаг юм бэ? Гялз, гялз... Цаашаа хараад яваад бай! Яваад бай! Жаахан алхчих. Энэ утасных нь карма байна. Аанхан... Яаая, дажгүй утас юм шиг байна. Гайгүй том баригдаж байна шүү! Хараад байна уу даа? Үгүй байна аа. Ааан!?!?!
Тавь л даа эгчээ! Ээ эгчээ тавьчих л даа. Эгчээ болъё оо, би дахиж тэгэхгүй ээ. Миний гар өвдөөд байна ш дээ. Би цагдаа дээр очихгүй ээ эгчээ! Тэнд намайг зодно ш дээ эгчээ! Би чадахгүй ээ, тавь л даа... Тавь гэж хэлсэн шүү! Өө яасан тэнэг гич ** вэ? тавиач! П**** минь хурууг чинь тас хазчихна шүү! Өө шөвгөө нээрээ авлуу яалаа? Май чи тэнэг гич** минь! Яасан чанга атгадаг гартай, яасан чанга орилдог хоолойтой юм...
Ёооё, ёох, ёох... Ард хүн байна уу? Юу вэ? Нулимс урсаж байна уу даа? Би уйлж байна. Яасан удаан уйлаагүй юм бэ? Нулимс чинь ийм гашуун амттай байдаг бил үү? Заа сүртэй ш дээ. Зүгээр л жаахан айсан юм шиг байна. Хүмүүсийн харж байсан нь, ямар аймаар байсан бэ? Зүрх зогсох шахлаа. Бүх юм өнгөрсөн, тайвширъя байз.
Энэ дэлхий чинь яасан хүйтэн юм бэ? Ирсэн газар руугаа буцаад явах юмсан. Тэнд их сайхан байж билээ. Бүх зүйл аз жаргалаар дүүрэн. Юу бодоод байнаа би? Шал тэнэг юм. Би хаанаас ирсэн гэнэ вэ өөрийгөө? Айсандаа галзуурч байгаа юм байх даа? Ээжтэйгээ л байхад сайхан байж дээ. Тэвэрүүлэх юмсан... Томчуудаа гэж, гэмгүй худлаа дүр эсгэж л сурсан новшнууд, тэр байтугай л муу муухай зүйл хийдэг байж. Бие биенийгээ алж хядаж, дайн хийж, нэг нэгнийгээ инээж байгаад алдаг чөтгөрүүд.
Саяны эгчийн гар зүгээр болов уу? Заа, ганц шөвгөдөхөд гар нь тасарчихав л гэж. Тэр байтугай манай Дуулаач тэргэнд даруулж унахдаа үхчихээгүй юм чинь. Тэр үед ч найз минь их өвдсөн байх даа. Өөрөө л өвдөхгүй байна гээд гүрийгээд байсан болохоос. Тэр эгчийн гар нь юу ч биш шүү дээ. Жаахан цус л гарна биз, яах ч үгүй. Сүртэй муу гич** орилоод үхэх гэж байсаныг нь. Харин ч би хоолойд нь шөвгөдөөгүйд баярлах хэрэгтэй. Тэгсэн бол одоо цусаа хүмүүс рүү цацаад хүүр болчихсон хэвтэж байх байсан юм. Тэр авгай ч яахав.
Яажшуухан нэг хэдэн цаас олох вэ? Нөгөө хэд маань намайг хоол авчирна гээд бодчихсон, өлсөцгөөчихсөн байгаа даа. Яаая, нэг мэдсэн чинь өөрөө бүр өлсчихсөн байна. Өлсөөд гэдэс өвдөөд байх юм. За за, яав л гэж. Өлсөж үзээгүй биш ямар. Тэвчээртэй байя. Нөгөө хэд маань л өлсөж үхэх гэж байгаа. Дахиад л азаа үзэхээс дээ. Идчих л юм олж байвал. Муу золбин банхаруудын хоолон дээр алалцахаас...
Хятад гуанзны хужаа ах нар хаягдал хоолоо нохойд хаяад өгчихөж үү үгүй юү? Уг нь ч тэдний хоол амттай даа. Нөгөө муу банхарууд аль хэдийнээ оччихсон байгаа аягүй бол. Хурдан гүйе байз. Хөл бүр мэдээ алдчихажээ. Шинэ гутал олж өмсөх юмсан. Энэ өрөөсөн улгүй, бараг тавчика шиг гуталтай ч энэ өвлийг давахгүйнэ дээ. Хөлөө хөлдөөгөөд, явж чадахаа больчихвол яана. Тэгвэл ч ижийтэйгээ уулзахад хэцүү болно. Бүр уулзаж чадахгүй ч болж магадгүй. Тэгж байгаад л нэг юм олж өмсье. За за гүйе оройтлоо. Гэдэс хонхолзоод, ухаан алдах гээд л байна шүү...
Би яг мэдсэн юм аа. Муу жингэрүүд аль хэдийн хоол горьдчихсон зогсож байна. Пөөх нэг шинэ үмхий амт ирчихэж. Юу гэнэ үү? Намайг хэзээ ч дуудаж байгаагүй дээ. Юу ч ярихгүй, муухай орилж байгаад л, хаягдал хоолоо шидчихдэг байсан чинь. Өөө, энэ муу банхар одоо юу вэ? Хөж, хөж. Зайлаач жингэр минь! Намайг үнэхээр дуудаад байгаа юм байх даа? Яах гэж байгаа юм бол? орилоо золигнууд. Сонин л юм. Ядаж байхад инээдтэй сонин ярина аа. Энэ хятад солонгос хүмүүс гэж үү. Нээрээ л дуудаад байна даа. Энэ шар шүдтэй юмнууд яав л гэж. Очоод л үзье.
Аайн? Хоол ид ээ? Үгүй байлгүй дээ. Пөөх! юу болчихоо вэ энэ хүмүүс чинь. Үнэн юм уу? Надад бас зүгээр хоолноосоо өгч болдог юм уу? Үнэгүй юм уу? Хэхэ... Баярлалаа ах аа! Том болсон ч гэлээ сайн хүмүүс бас байдаг юм байна шүү. Үнэгүй юм чинь идэж л орхъё. Энд ямар сайхан дулаахан юм бэ? Энэ хоол ч янзын амттай байна даа. Хөл гэсээд, гар дулаацаад нээх гоё болчихлоо. Энэ хоолноос нь аваад явчихъя гэж асуувал яадаг бол? Ах аа! Би энэ хоолыг ганцаараа барахгүйнэ ээ. Үлдсэнийг нь аваад явчихъя тэгэх үү? Найзууддаа өгчихье. Намайг тэд нар хүлээж байгаа.
Аайн? Хэдэн найз байгаа юм гэсэн үү? Тэдэнд маань бас хоол өгөх гэж байгаа юм болов уу? Гурван найз байгаа, ах аа! Монгиноо, Дуучин, тэгээд манай ганц охин найзыг Ягаанаа гэдэг юм. Яг мэдсэн юмаа. Хоол бэлдээд байна шд. Яасан сайхан хүмүүс вэ? Энэ лав миний урьд нь амьдарч байсан газраас ирсэн хүмүүс байхаа. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс бас байдаг юм байж ээ.
Айн? Манай найзууд уу? Хоёулаа хамт явчихъя. Би танд заагаад өгье. Би ч уг нь өөрөө аваад явчихаж чадна л даа. Эндээс ойрхоон. Зам дагаж явж байгаад, автобусны буудлын цаана харагддаг ногоон хашаа байдаг даа. Тэрэн дотор манай нүх байдаг байхгүй юу. Тэд нар одоо яг өлсчихсөн хүлээж байгаа. Би хамт явъя дөө. Тэд маань ч баярлана даа, ойрд гэдэс нь цадаагүй.
Айн? Би энд унтаж болох юм уу? Энэ орон дээр үү? Зүгээр ээ! Ахаа! Би найзууд дээрээ хамт очъё. Цаадуул чинь бөөн баяр болно оо. Урьд нь бидэнд ингэж гоё хоол хийж өгч байсан хүн ердөөсөө байгүй шд.
Баярлалаа! Ахаа зүгээрээ, би хамт явъя, та олохгүй байж магадгүй. Уул нь ч нойр хүрээд л байна л даа. Та тэд нарыг аваад ирнэ ээ? Энд үү? Үнэн гэж үү? Үнэн юм уу? Би сэрэхэд тэд нар энд ирчихсэн байна аа? Би тэгвэл зүгээр унтахгүй байж байя даа. Тэд нарыгаа хүлээж байя. Өнөөдөр чинь яасан гоё өдөр вэ?
Нойр аймаар хүрээд байх чинь. Унтахгүй шүү! Тэд нарыгаа иртэл нь унтахгүй сэрүүнээрээ байж байя. Өөө, гэхдээ тэд нар намайг байхгүй бол тэр ахтай наашаа ирэхгүй л байх даа. Би...хамт...явдаг...байж дээ... Нойр...хүрээд байх чинь... Ид шид гэж байдаг л юм байна...Буцаад сэрэхэд...найзуудыг...маань...бүр...ээжтэй минь хамт авчирчихсан ч байх юм бил үү... Энэ будан яасан зөөлхөн юм бэ?...
Эээээээээээээжээээээээээээ! Миний гэдэсийг яачихсан юм бэ? Ээээээээжээээээээ! Эээээээээжэээээ! Эээээээээээээээээээжээээээээээ! Миний гэдэсийг нохой идчихсэн юм уу? Би хаана байна аа? Ээээээээжээээээээээээ! Хэн нэгэн нь надад хэлээд өгөөч! Би хаана байгаа юм бэ? Энэ олон сонин хэлээр яриад байгаа хүмүүс хэн юм бэ? Эээээжэээ! Би хаана байна аа? Миний гэдэс дотор юу ч байхгүй байна шүү дээ! Эээээжээээээ! Би хаана байнаа? Миний элэг, бөөр, гэдэс ходоодыг хүмүүс аваад явчихлаа шүү дээ! Надаас зөндөө их цус гараад байна. Ээээжээээ надад туслаач! Би өөрийнхөө туранхай гарыг ч дийлэхгүй байна шүү дээ! Энэ танихгүй газар, хаана юм бэ? Ээжий! хүү нь айгаад байна. Миний зүрх бас байхгүй болчихож. Тэд нар миний бүх гэдсийг огтолж аваад, зүгээр л явчихлаа шүү дээ! Би айгаад байна... Намайг хутгаар зүсэж байхад нь миний арьс язарч, ангайж байгааг нь би мэдэрсэн. Ээжээ! Шарх, шарх хийж дуугараад, миний гэдэс доторыг тэр хүмүүс шилэнд хийгээд аваад явчихлаа. Ээээээээээээээээээжэээээээээээээээээээээ!!!
Ээжий энэ та мөн үү? Эээжий, эээжий, эээжий энэ миний хөхөж өссөн мөөм мөн үү? Ээээжиий би мөөмөө барья. Эээжий би таныг зөндөө дуудсан. Би сая муухай хар дарж зүүдлэсэн. Би таньд юу гэж зүүдлэсэнээ гэхдээ хэлж өгөхгүй ээ. Ээжий би зүгээр л мөөмөө баримаар байна. Та намайг дахиж битгий орхиорой ээжээ! Та намайг чанга тэврээрэй ээжээ. Би таниасаа дахиж явмааргүй байна ээжий. Би сая муухай хар дарж зүүдлэсэн эжий! Тэгээд би таныгаа зөндөө их дуудсан. Би бүр урьд нь таныгаа ингээд их дууддаг байж. Тэгсэн бол та минь хүрээд ирэх байсан уу? Ээжээ би таныгаа зөндөө их санасан. Би мөөмөө барья ээжээ. Та намайг дахиж битгий өврөөсөө салгаарай! Би яг энд ингээд таньдаа тэврүүлээд л баймаар байна. Ээжээ эд нар хэн бэ? Миний найзууд байна! Эээжэээ та тэд нарыг таньдаг болсон юм уу ээжээ? Дуучаан! Монгиноо!!! Тэр ах нар та нарыг авчирна гэж хэлсэн нь үнэн байна. Найзуудаа энэ миний ээжий. Миний ээжий та нарт одоо гоё хоол хийж өгнө. Би та нарт хэлээ биз дээ. Миний ээж сайхан хоол хийж өгнө гэж. Та нар даарвал миний ээжий дулаахан хувцас оёж өгнө. Одоо юунаас ч битгий айгаарай! Ягаанаа хаачаа вэ? Ягаанаа яагаад ирээгүй юм бэ? Эээээжээээ! Тэр ах нар манай Ягаанааг мартчихаж. Ягаанаа хаачаа вэ? Монгиноо! Дуучаан! Та хоёр яагаад Ягаанааг мартчихсан юм бэ?!?!?...

<IFRAME style="DISPLAY: none" name=__GOOG_ANNON_MEDIATOR src="http://www.google.com//reviews/widgets?noStaticGws=false&appid=34&profiler=0&referrer=http%3A%2F%2Fenkh-od.blogspot.com%2F2008%2F10%2Fblog-post.html"></IFRAME><IFRAME style="DISPLAY: none" src="http://www.google.com//reviews/widgets?mediatorName=__GOOG_ANNON_MEDIATOR&count=1&fetch=true&appid=34&noStaticGws=false&profiler=0&referrer=http%3A%2F%2Fenkh-od.blogspot.com%2F2008%2F10%2Fblog-post.html"></IFRAME>
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1532033/e80/trackback

profile

BANK_BANK

2011.08.01 15:43:55
*.128.56.86

mglsky.com

profile

BANK_BANK

2011.08.01 15:44:22
*.128.56.86

mglsky.com

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-II бүлэг [2]

ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17)

  • Levi`s
  • 2008-10-08
  • Уншсан 8139

Би буруугүй 4 [2]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 6 [1]

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXI бүлэг [2]

Журамт гэргий-2 [2]

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4)

  • Levi`s
  • 2008-10-08
  • Уншсан 8258

Ганцаараа амьдрахад [2]

  • chups
  • 2009-03-25
  • Уншсан 8260

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1]

eejee bi har darj zuudellee / belguutei / [2]

  • huld
  • 2009-04-05
  • Уншсан 8304

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8309

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8312

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XX бүлэг [2]

Дондог, Янжмаа хоёр [3]

  • chups
  • 2009-03-25
  • Уншсан 8323

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8330

Би буруугүй 3 [3]

Журамт гэргий-4 [2]

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XXV бүлэг [1]

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 8396

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 18) file

  • Levi`s
  • 2009-06-10
  • Уншсан 8436
배너신청
자생병원

배너신청