Бичлэгийн тоо 497
Өнөөдөр шинэ жилийн баярын өдөр. Байдаг л нэгэн баярын ажиллагаа. Дэгжин хүүхдүүд дэлдгэнэсэн залуус, нэгэн хэмнэлээр бүгд л бие биедээ хэлдэг л тэр хэдэн үгнүүдээ чулуудан, хэн нэгэнд тал засан эсвэл хэн нэгэнд сайхан харагдахыг дор бүхнээ хичээх нь инээдтэй. Одоо яая гэхэв бусдынхаа жишгийг дагаад заавал очих шаардлагатай. Тольны өмнө өөрийгөө харж зогсохдоо дэгжин дажгүй залуу харагдаж байгаа хэдий ч надад баярлан хөөрсөн догдолсон ямар ч мэдрэмж алга. Би гарлаа.
Замын түгжээнд жолооч маань ундууцна. Харин миний хувьд юм бодох сайхан боломж. Гадаа жавар тачигнана. Цасан ширхэг нэг нэгээр алгуурхан бууна. Аргагүй ч үгүй юм уу даа одоо чинь өвөл шүү дээ.
… Нээрээ би бага байхдаа шинэ жилийн баярыг мөн ч их хүлээдэгсэн. Тэр шажигнасан цаасан уутнаас нэг ширхэг алим, нэг ширхэг мандарин, нэгээс хоёр ширхэг чихэр, гадаадын гоё гялалзсан цаастай чихэр хоёроос гурван ширхэг байдаг байлаа. Энэ бэлэг маань хичнээн эрхэм, үнэр нь мөн ч сайхан байж билээ. Одоо бодоход нэг их зүйл байгаагүй ч тухайн үед бол юугаар ч солишгүй эрхэм зүйл байсансан.
Онц сурлагатан хүүхдүүд овоо хэдэн бэлэгтэй болчихно тэгээд ч ганган арай их бэлэгтэй ууттай ирцгээдэгсэн.
Тээр жил манай ангийн нэг хүү бид хоёр бусдаасаа харамлаж байж мандарин алимнуудаа муутгачихаад зөндөө их уйлж билээ Инээдтэй юм юунд нь тэгэж их уйлсан юм болоо би. Хн
Манай машин замын түгжээнд ороод л наашаа ч үгүй, цаашаа ч үгүй зогсож байна. Дэлгүүрийн үүдэнд хоёр жаахан хүүхэд хүмүүсийн хөлд тээр болон нааш цаашаа хөлхөх хүмүүст адлагдан зогсоно. Тэр хоёрыг ажиж байтал машин маань цааш хөдлөн одлоо.
… Энд тэндээс элдэв янзын үнэртэн ханхална. Нүүрэн дээрээ нүүр зурсан хиймэл инээмсэглэл тодруулсан хүмүүс дохилзон бөхөлзөнө. Баяр дундаа орж байна. Ашгүй бэлэг гардуулах цаг боллоо. Энэ бол миний хувьд баяр өндөрлөж байгаагийн шинж . Ээлж ээлжээр хүмүүс ирж бэлгээ, шагналаа авна. Би гарын нь атган итгэл хүлээлгэсэн хүний дүр үзүүлэн инээмсэглэж зогсоно. Бушуу дуусаасай харих минь.
Манайх хэдэн ч ажилчинтай, ажил юу ч болж байгаа юм. Одоо би энэ талаар бодохоо байж дээ. Хүн ер нь нэг зөв бизнесээ бариад авсан цагт хүссэн хүсээгүй мөнгө өөрөө орж ирээд л байдаг юм. Үүнд би хэдий нь дасчээ.
Оны шилдэг ажилчин тэр шагналаа ирж авна уу гэж зарлах нь сонсогдоно. Гэтэл хэнд үл анзаарагдам намхан нуруутай дунд хэрийн насны хүн надаас шагнал гардаж авлаа. Тэрээр маш их баярлаж догдолсон дээр нь чин сэтгэлээсээ инээмсэглэл тодруулан,нулимстай нүдээрээ над руу хараад “баярлалаа ах нь та нарынхаа төлөө улам сайн ажиллах болно. Муу аавдаа бэлгээ аваачиж өгнөө” гээд бэлгээ хоёр гардан аван тэргүүндээ адис хүртээнэ.Би түүнд баяр хүргэн гарыг нь атгах үед итгэл илч төөнөсөн халуун хөлстэй гар, чин сэтгэлийн баярласан харц, итгэл дүүрэн урам зориг бахархал нь надад миний бага насны хайртай хүнийг минь санагдуулах нь хачирхалтай.
Энэ олон жилүүдийн турш би энэ л харц, энэ л итгэл, энэ л халуун дулаан хайрыг хайгаад байсан юм байж. Бага байхад минь өвөр дээрээ суулган эрхлүүлдэг өвөө минь, модоор жижигхээн морь хийж өгөөд миний хүү Монголын гарамгай жанжин болно тэгээд цэргүүдээ хайрлан энэрч байх хэрэгтэй шүү тэд чинь эх орныхоо төлөө амиа алдараа өгөөд гавъяа нэхдэггүй баатрууд юм шүү гээд л жанжин намайг тэнгэр өөд өргөн гэрэлд хүргэх гэж хичээдэг байж билээ. Намайг жанжин болж тоглоход өвөө минь их баярладаг байсан даа. Энэ олон он жилүүдийн уртад би хайртай бүхнээсээ алслан одсон байх юм. Энд энэ баяр хөөр цалгин байгаа ч миний хувьд баяр баясгалан минь биш байлаа.Би гармаар байна.Би гармаар байна. Би гадагшаа гараад байдаг хурдаараа гүйлээ. Гэр лүүгээ өвөө рүүгээ гүйлээ. Сэтгэл онгойгоод сайхан байна, гүйх ийм сайхан юм байж ээ. Манай гэрийн хажууд байдаг нөгөө дэлгүүрийн гадаа өнөө хоёр хүүхэд сууж байлаа. Би дэргэд нь амьсгаагаа даран чимээгүйхэн дөхөж очлоо. Дүү нь “ахаа би даараад байна аа бас өлсөөд байна” гэхэд ах нь дүүгийхээ муу уранхай гутлыг тайлан хөл нүцгэлэн цээжээ яран дүүгийнхээ жаахан хөлийг гэдсэндээ хийн дүү рүүгээ инээмсэглэл тодруулан “одоо яаж байна дулаацаж байна уу миний хөөрхөн хамгаас хөөрхөн дүүминь, ах нь дүүдээ хайртай , удахгүй зун болно тэгэхээр нь ах нь дүүдээ зөндөө их амттай идэх юм авч өгнө тэгээд миний дүү сайн идэж авна шүү за” гэхэд дүү нь ахынхаа үгэнд цадан “за ахаа тэгэхдээ даараад байна, өлсөөд байна аа” гэж уйлагнахад “миний дүү уйлж болохгүй шүү тэгвэл хүмүүс муу жаал байна гээд миний дүүд чихэр өгөхгүй” гэхэд жаахан дүү нь нусаа татан хэрэндээ л хичээх аж. Ах нь голоо тасартал даарч байгаа ч дүүдээ жаахан ч болов илчээ өгөх гэж хичээн чин сэтгэлээсээ энэрэн асран буйн тэднийг хараад би тэссэнгүй уйлж орхилоо. Тэгээд тэр хоёр дээр очин тэврэн авлаа. Би та нарын ах чинь байна, хамаатан ах нь байна. Та хоёрыг зөндөө их эрлээ. Одоо хэдүүлээ харьцгаая гэхэд ах нь яавал ч яаг гэсэн янзтай нусаа татан дүүгийнхээ гутлыг өмсүүлэхдээ энэ гоё ах үнэн хэлсэн болов уу яанаа явчих бий дээ хэмээн сандран яарна. Би хүрмээ тайлан бага дүүд нь нөмөргөн өлгийдөж ахынх нь гэр энүүхэнд бий хэмээн бид хэд яаравчлан жавар сөрөн алхлаа. Гадаа ийм хүйтэн байдаг, гар ингэж их даардаг юм байх дээ ийм жаахан амьтнаас ямар их тэвчээр, хайр энэрэл гарч байгааг уяран бодон байтал би гэртээ хэдий нь ирсэн байлаа.
Гал тогооныхоо өрөөнд оруулан халуун сүү буцалган өглөө. Тэгээд амттай гэсэн бүхнээ тэр хоёрын өмнө авчирч өрөхөд ямарч яарсан шинжгүй маш их баяр талархалтайгаар инээмсэглэл дүүрэн амтархан идэж буй тэднийг хараад хорвоо ямар хатуу юм бэ ийм жаахан хүүхдүүд яаж энэ дүн өвлөөр ямар их тэнхээ заан тэвчинэ вэ хэмээн бодож байтал ах нь “та яагаад ганцаараа амьдардаг юм бэ, та манай хамаатан ах биш шүү дээ, тэгэхдээ танд маш их баярлалаа, Би өнөөдөр дүүдээ амттай юм зөндөө өгнө гэж амлаж байсан юм. Ахаа та Бурханы үгийг сонсоод тэгээд бид хоёрт тусалж байгаа юм уу. Бид хоёр жаахан дулаацаж байгаад гарнаа. Танд түвэг удахгүй ээ. Ийм гоё айлд анх удаагаа л орж үзэж байна. Гадаа ийм хүйтэн байхад бас гэртээ нүцгэн суугаад дулаахан байж болдог гэсэн үнэн юм байна аа. Би том болоод дүүдээ байр авч өгнө. Дүү бид хоёр сайхан амьдарнаа ахаа” гээд л том хүн шиг хэвлүүхэн хүүрнэж гарлаа. Миний өхөөрдөх хайрлах, бас бахархах сэтгэл төрөн аргагүй л монгол цустай отогтой бардам ухаантай сайн хүү байна гэж талархан байлаа.
Миний дүү хэдэн настай бэ, дүү нь хэдтэй юм гэхэд би долоотой, дүү хоёр хагастай. Манай ээж их сайхан ухаантай хүн байсан. Манай гэр байдаг л даа даанч дүүгийн минь аав манайх биш болгочихсон. Ээжийг өнгөрсний дараа байргүй дээр нь аав биднийг тоохоо болсон . Хүмүүс дүүгийн аавыг аавынх руу явсан гэж хэлж байхыг нь сонссон. Дүүгийн аав уг ажил хийгээд бид нар гэртээ байсан бол сайхан л байх байсан. Даанч ийм болчихсон. Ээжийгээ их санадаг юм. Дүүгээ сайн хүн болгоно доо ямар ч байсан.” гээд л том хүн шиг хэвлүүхэн ярих нь өхөөрдмөөр. Өдий насны хүүхэд ээж аавдаа эрхлээд байж байхад харин энэ бяцхан хүү өөрөөсөө томдсон хэрсүү ухаанаар амьдралд хөлөө олж ядан явах юм даа.
Бага дүү нь хоол цай идээд дулаан гэрт орж ирсэн болоод тэрүү нозоорон унтах гээд эвшээнэ. Би ахаас нь миний дүү ах нь бас л та хоёр шиг өнчин хүн шүү дээ. Өвөөгөөсөө өөр хэнийг ч мэдэхгүй тийм болохоор миний хоёр дүү ахынхаа хүүхэд болооч гурвуулаа сайхан амьдарч болно шүү дээ. Эр улс байна. Шинэ он гарч байна. Тэгээд бие биендээ хань болоод сайхан амьдаръя тэгэх үү гэхэд ах нь “ Ахаа би танд итгэж байна. Яагаад гэвэл таны нүд миний ээжийн нүд шиг намайг хайрлан харж байсныг ажсан юм. Тэгээд би сая яг энд таны өгсөн сүүг ууж байхдаа Бурхан минь надад туслаач энэ их сайн хүн байна. Миний аав болгож өгөөч гэж гуйсан юм. Баярлалаа аа, ахаа, ааваа та миний ээж-аав шүү гээд чангаас чанга тэврэн авч эхэр татан уйллаа. Би ч бас уйлж байна. Энэ жилийн шинэ жилийн,энэ өдөр, энэ насны минь энэ амьдралын минь хамгийн сайхан шинэ жил болж байна. Хорвоо минь баярлалаа. Миний монгол цус, монгол омогшил, хүнд хатуу цагт харь нэгэнд сөхөрдөггүй, хатуужин чангардаг хатан зоригт тань мөхийн мөргөмү монгол омогшил минь.…Амьдрал үргэлжилсээр, аз жаргалыг би та бид бүгдээрээ үлгэр мэт амар амгалангаар цогцлооном.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1273863/570/trackback

profile

HENZA

2009.02.12 00:29:08
*.146.46.143

good emoticonemoticon

Itgelxvv

2009.04.26 11:38:03
*.25.23.158

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Нутгийн шувуу нуурандаа очиноо-2 [1]

П. Дэлгэржаргал. Тэр нэгэн шинэ жилийн өдөр [2]

Таван жилийн дараа. 3 [1]

Журамт гэргий-5 [2]

Бороо дагасан хайр - I хэсэг [2]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 12 [2]

ЯАРАЛТАЙ ХЯМДХАН ЗАРЛАА ШҮҮ !!!

  • Accord
  • 2013-05-12
  • Уншсан 7564

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 7 [2]

аалзны тор-4 [1]

  • finepix
  • 2009-03-18
  • Уншсан 7616

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-7 [1]

аалзны тор-3 [1]

  • finepix
  • 2009-03-18
  • Уншсан 7635

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 9)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 7719

Нутгийн шувуу нуурандаа очиноо-6 [1]

Амттай зугаалга

  • Accord
  • 2013-05-12
  • Уншсан 7783

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-8 [1]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 2 [2]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 9 [1]

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIX бүлэг [2]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 4 [1]

аалзны тор-5 [1]

  • finepix
  • 2009-03-18
  • Уншсан 8128
배너신청
자생병원

배너신청