Бичлэгийн тоо 497

 

- Юу болоод байнаа? Аа? гэсээр Малфойн хэлснийг дуулсан Аргус Филч хvvхдvvдийг тvлхсээр хvрч ирснээ ноён Норрис муурыг хараад айсандаа толгойгоо тэврэн ухраад:

 

- Муурыг маань яачих нь энэ вэ? Юу болов оо? гэж нvд бvлтийлгэн орилов.

Тэгээд Харрийг харснаа:

 

- Чи хvрээд иржээ! Чи л миний муурыг алсан! Би бас чамайг... чамайг даа... гэлээ.

 

- Аргус минь, тайвширч vз.

Дамблдор захирал хэд хэдэн профессор дагуулсаар хvрч ирлээ. Тэрбээр гурван андын дэргэдvvр албархуу алхаж єнгєрєєд ноён Норрис муурыг бамбар тогтоох дэгээнээс болгоомжтойхон мулталж авав.

 

- Аргус та надтай хамт яв. Ноён Поттер, Уизли, Грэйнжер нар ч бас адил.

Туг vс инээмсэглэсээр Дамблдор руу дєхєж очлоо.

 

- Ноён захирал аа, миний танхим хамгийн ойрхон шvv дээ. Ердєє л шатны дээд талд. Манай єрєє рvv очицгооё.

 

- Алтан хонгиот танд баярлалаа гэж захирал хэлэв.

Тэд чимээгvй хєдєлцгєєлєє. Бардам сэтгэл хангалуун Туг vс Дамблдорын араас тvvний хойноос профессор МакГонагалл, Снегг нар явцгаана.

Тэднийг танхимд дєнгєж ормогц хананд байсан туг vсийн бvх зурагнууд тал тал тийшээ алга болжээ. Зарим зураг нь vсээ буржийлгахаар ороосон ороолттойгоо байв. Амьд туг vс маань ширээн дээрх лаа асаагаад Дамблдорт суудлаа тавьж єгєн холдлоо. Дамблдор муурыг ширээн дээр тавиад анхааралтай харна. Харри, Рон, Гермиона гурав бие биеэ харснаа лаанаас хол байгаа сандал дээр сууцгаав.

Дамблдор нvдний шил тохсон монхор хамраа муурны арьсанд хvргэх шахан тэмтрэн vзэж байлаа. Профессор МакГонагалл бас л мууран дээрээс Дамблдор багш шиг єнгийн ширтсээр тонгойно. Снегг багш сvvдэрт зогсох агаад уруулаа яльгvй мушийлган инээмсэглэнэ. Туг vс элдэв таавар хэлсээр танхим дотуур холхих аж. Тэрбээр:

 

- Муурыг хараалаар алсан нь тодорхой байна. Хувиргалын тамлал юм болов уу даа. Иймэрхvv юм болохыг би олон удаа харсан юм. Тэр vед дэргэд нь байгаагvй маань харамсалтай. Уул нь би хариу шившлэг мэддэг юм. Муурыг аврах л байж... гэж ярина.

 

76

Филч ширээний дэргэдэх сандалд суугаад гараараа нvvрээ даран Туг vсийн хэлсэн vг бvрийн дараа мэлмэрvvлнэ. Тэрбээр Норрис муураа харж зvрхлэхгvй ажээ. Харри хэдийгээр Филчийг vзэн яддаг боловч Филчийг хэрэндээ л єрєвдєж байв. Хэрэв Дамблдор Филчийн vгэнд итгэх аваас эд хогшлоо цуглуулаад сургууль баяртай гэхээс єєр арга байхгvй.

Дамблдор ноён Норрис муурыг шидэт саваагаараа тоншин юм хум шивнэх авч муур яг л чихмэл мэт амьдын тэмдэг алга хэвээр.

 

- Угадугуд хэд хэдэн удаа ийм явдал болсон юм. Эдгээр тохиолдлыг би єєрийнхєє намтарт бичсэн билээ. Тэр vед хэд хэдэн онгон тарааж аюул ослыг зайлуулсан санагдана... гэж явах зуураа Туг vс ярина.

Туг vсийн зургууд ханандаа буцаж ирээд толгой дохих агаад нэг нь vснийхээ торыг авахаа мартсан байлаа.

Эцэст нь Дамблдор эгц зогсоод бодлогошронгуй янзаар:

 

- Аргус минь, дєнгєж л амьд байна даа гэв.

Туг vс гомдон дуугvй боллоо. Тэр олон аллагыг зайлуулсан гэж одоо хэн итгэх билээ.

 

- Амьд гэнээ? Гэхдээ... гэхдээ бvр хєшчихсєн байна гэж Филч дуулдахтай vгvйтэй хэлээд ноён Норрис муурыг хуруугаараа заана.

 

- Татчихсан байна. Яагаад гэдгийг би одоохондоо мэдэхгvй байна... гэж Дамблдор залруулан хэллээ.

 

- (Энэ бол цэлмэг єдєр шиг тодорхой! гэж Туг vс оролцлоо).

 

- Мэддэг хvн нь тэр байна! гэж Филч хэлээд нулимстай нvднээсээ гараа салган Харрийг харав.

 

- Хоёрдугаар дамжааны сурагч vvнийг хийж барахгvй ээ. Энэ бол нилээн сайн хар ид шидийн хvч... гэж Дамблдор татгалзлаа.

 

- Энэ хvv мєн. Яг мєн. Тvvний ханан дээр юу бичсэнийг та нар харсан даа. Тэрбээр миний єрєєнєєс... намайг... тэр намайг сангасваа гэж мэднэ хэмээн яльгvй ичингvйрэн аяархан хэлэв.

Би ноён Норрист огт гар хvрээгvй. Сангасваа гэдгийг чинь би ер дуулаагvй юм байна гэж Харри эрс шулуухан хэллээ. Ханан дээрх Туг vсийн зургууд хvртэл тvvнийг сэжиглэнгvй харж байсан болохоор тvvнд эвгvй санагдана.

 

- Бvv худлаа ярь! Чи надад байсан <<Эхлэн суралцагчдад зориулсан ид шидийн эчнээ хичээл>>-ийг харсан шvv хэмээн Филч уурсав.

 

- Ноён захирал аа, би нэг юм хэлье гэх Снеггийн дуу сvvдрээс сонсдоход Харри улам атийлаа. Снеггээс аятайхан юм гарна гэж хvлээх хэрэггvй.

 

- Поттер болон тvvний андууд гэмт хэргийн газарт санамсаргvй очсон байж болох л юм. Гэхдээ тэд чухам яах гэж хонгил руу гарсан нь сонин юм биш vv? Тэд яагаад хий vзэгдлийн баяраас явсан юм бэ? гэж єєрийнхєє ч vгэнд итгэхгvй байгаа мэт дvр эсгэн инээмсэглэсээр хэлэв.

 

- Бvх хий vзэгдлvvд биднийг тэнд харсан... гэж гурвуулаа нэгэн зэрэг єєрсдийгєє ємєєрлєє.

 

- Тийм байж, гэхдээ та нар яагаад явсан юм бэ? Та нарт дээшээ гарах ямар хэрэг байсан юм? гэж Снегг багш шалгаахад хар нvдэнд нь лааны гэрэл туяарна. Рон Гермиона хоёр Харрийг харлаа.

 

77

- Бид... бид... бид их ядраад унтмаар санагдсан юм гэж Харри тvгдрэн хэлэв. Єєрєєс нь єєр хэн ч сонсохооргvй хэлсэн vгэнд нь тэд итгэнэ гэж байхгvй л дээ. Харрийн зvрх галзуурсан мэт булгилна.

 

- Оройн хоолоо яасан бэ? Хий vзэгдлийн vдэшлэг дээр идчихмээр юм байдаггvй шиг санагдана хэмээн хэлэх Снеггийн нvvрэнд хоржоонтой инээмсэглэл тодроно.

 

- Бид юм идмээргvй байсан юм гэж Роныг хэлэх vед гэдэс ходоод нь єрєвдєлтэй хоржигнож байлаа.

Снегг багш ярзайн инээгээд:

 

- Ноён захирал аа, миний бодлоор Поттер ямар нэг юм нуугаад байна. Тvvнийг шийтгэх аваас vнэнийг хэлэх байлгvй. Би л байсан бол тvvнийг Гриффиндорын шигшээгээс хєєх байсан юм гэлээ.

 

- Болноо, Северус минь, шууд л хєєх юм гэнэ! Муурыг шvvрний ишээр балбачихаагvй юм байна. Тvvнийг Поттер алсан гэх ямар ч баталгаа алга гэж профессор МакГонагалл ярианд оролцов.

Дамблдор Харрийг эгцлэн ширтэнэ. Тvvний цэнхэр нvд Харрийг нэвт харж байх шиг санагдах ажээ.

 

- Тэр буруугvй ээ, Северус минь. Одоохондоо батлах юм байхгvй гэж Дамблдор Снегг профессорт сануулав.

Снегг багш тэсэж ядсандаа чичирч байлаа.

Филч нvдээ ахиад л бvлтийлгэв.

 

- Миний муур татчихжээ. Тvvнийг шийтгэх ёстой! гэж тэрбээр орилно.

 

- Бид таны муурыг буцааж илбэднээ. Профессор Стебльд мандрагор байгаа. Тvvнийг ургаж гvйцэхэд бид эм бэлдээд ноён Норрис муурыг амилуулна гэж захирал Филчийг тайвшрууллаа.

 

- Энэ эмийг би бэлтгэнэ. Надад асар их туршлага бий! Би мандрагорын рашааныг нvдээ аниад ч бэлтгэж чадна... гэж Туг vс хэллээ.

 

- Уучлаарай, сургуулийн уусмал бэлддэг мэргэжилтэн би л баймаар юм гэж Снегг багш хvйтэн єнгєєр татгалзав.

Хэсэг зуур дуу чимээгvй, эвгvй боллоо.

 

- Та нар явцгаа гэж Дамблдор нєгєє хагацаж салдаггvй гуравт хэлэв.

Харри, Рон, Гермиона гурав Туг vсийн єрєєнєєс гvйхээрээ гарч нэг давхар дээшлэн ангидаа ороод хаалгаа хаалаа. Харри унжгар царайлсан нєхдєє хяламхийн харав.

 

- Нєгєє нууцлаг дуу хоолойн тухай ярих хэрэгтэй байсан юм биш биз?

 

- Яалаа гэж дээ. Чамд ямар нэг юм дуулдаад байгаа юм бол энэ чинь муу совин байж таарна. Ид шидийн ертєнцєд ч тэр гэж Рон хэлжэ.

 

- Гэхдээ чи надад итгэдэг биз дээ?

 

- Тэгэлгvй яахав... гэхдээ... энэ бvхэн хачирхалтай гэдгийг... чи мэдэж байгаа шvv дээ...

 

78

- Хачирхалтай гэдгийг ч мэдэж байнаа. Гэтэл бас ханан дээр <<НУУЦ ЄРЄЄ ДАХИН НЭЭГДЛЭЭ>> гэсэн бичиг байх юм. Энэ юу гэсэн vг вэ? гэж Харри асуув.

 

- Би хэнээс ч юм Хогвартсын нууц єрєєний тухай дуулсан санагдана. Биллээс билvv, єєр хvнээс билvv... гэж Рон сунжруулан ярилаа.

 

- Сангасваа гэж юу юм бэ? гэж Харри асуув.

Рон тvvнийг тоосонгvй.

 

- Yvнд инээдтэй юм бага л даа. Гэхдээ Филч бол. Сангасваа гэдэг бол ид шидтэний гэр бvлд тєрсєн боловч тєрсєн цагаасаа ид шидийн хvч чадал олж аваагvй хvмvvс байдаг юм. Маглуудаас арай єєр. Сангасваа тун ховор. Филч vнэхээр <<Эхлэн суралцагчдад зориулсан ид шидийн эчнээ хичээл>>-ийн номыг vзэж байгаа юм бол сангасваа байж болох л юм. Чухам яагаад сурагчдыг vзэн яадах болсон нь одоо тодорхой байна... Yнэндээ єрєвдмєєр юм аа гэж Рон харамсангуй хэлээд инээмсэглэв.

Хаа нэгтээ цаг дуугарлаа.

 

- Шєнє дєл болжээ. Хурдхан унтлагын єрєє лvvгээ очихгvй бол Снегг багш дахин хvрч ирээд ямар нэг юмнаас зуурах болно гэж Харри яаруулав.

Хэдэн єдрийн турш ганцхан ноён Норрисын тухай л ярьцгааж байлаа. Бvгд л Филчээс болсон гэнэ. Тэрбээр буруутанг хvлээх мэт муураа илбэдvvлсэн газрыг эргэн тойрсоор. <<Хатагтай Цэвэрлэгчийн шидэт толбо арилгагч>>-ын тусламжтайгаар ханан дээрх бичгийг арилгах гэж цєхрєлтгvй оролдохыг Харри єєрєє харжээ. Филч хонгилд нуугдаад сурагчид руу давшлан тэднийг <<дэндvv чанга амьсгалсан>>, <<хэтэрхий хєгжилтэй байсан>> гэх зэрэг шалтгаанаар буруутгах гэж оролдоно.

Филчийн мууранд тохиолдсон азгvй явдлаас хойш Жинни Уизли нэг л хачин болчихжээ.

 

- Чи Норрис муурыг огт мэддэггvй байсан шvv дээ. Харин ч тvvнийг vгvйд аятайхан байна. Санаагаар унасны хэрэггvй гэж Рон тайтгаруулахад Жиннийн уруул ємєлзєнє.

 

- Дvv маань мууранд дуртай юм аа. Ийм явдал хэзээ ч тохиолдож байсангvй. Сэтгэл мэдрэлийн євчтэй тэр амьтныг барьж аваад эндээс хєєнє гэдэгт эргэлзэх юм алга. Уул нь эхлээд Филчийг татуулсан бол дээр байсан юм гэж Рон андууддаа ярьжээ.

Гермиона ч бас хачин болсон байлаа. Тэрбээр ном унших дуртай ч одоо бvр номын донтой болжээ. Юу болоод байгааг Харри Рон хоёр мэдэхийг хvссэн ч талаар єнгєрлєє. Харин лхагва гаригт л зарим нэг юмны учир олдов.

Уусмал бэлтгэх хичээлийн дараа Снегг багш Харрийг ширээн дээрх туршлагын єтнvvдийг цэвэрлэ гэж vлдээжээ. Энэ таагvй ажлаа дуусгачихаад Харри хурдхан хоолоо идсэнийхээ дараа Роны хvлээж байгаа номын сан руу яаран очив. Замдаа ургамал судлалын хичээл дээр хамт ордог Пуффендуй тэнхимийн Жастин Финч-Флетчлитэй тааралдаад мэндлэх гэсэн авч тэрбээр тvvнийг хармагцаа огцом эргээд зугтан алга болжээ.

Харри Роныг номын сангийн нэг буланд сууж байхад нь оллоо. Тэрбээр ид шидийн хичээлээр єгсєн гэрийн даалгавараа хэмжиж байв. Профессор Бинс

 

79

 

<<Европын ид шидтэнгvvдийн дундад зууны vеийн бvрэлдэхvvн>> гэдэг сэдвээр нэг метр урт зохион бичлэг бичих даалгавар єгчээ.

 

- Зовлонтой юм аа. Бvхэл бvтэн хорин сантиметр дутаад байдаг... Гэтэл Гермиона бvр метр хагас цаасыг жижигхэн бичгээр дvvргэчихсэн шvv... гэж Рон хуйлсан цаасаа дэлгэнгээ ярьжээ. Цаас буцаад хуйлагдав.

 

- Тэр єєрєє хаана байгаа юм бэ? гэж Харри єєрийнхєє зохион бичлэгийг дэлгэх зуураа сониучирхаж асуулаа.

 

- Тэнд. Ямар нэгэн ном эрээд байгаа юм. Шинэ жил гэхэд номын сангийн бvх номыг уншиж дуусган дээд амжилт тогтоохоор шийдсэн бололтой гэж Рон номын тавиурын урт эгнээг гараараа заан хэллээ.

Жастин Финч-Флетчли тvvнээс бултан зугтсан тухай Харри ярив.

 

- Тэглээ гээд яах юм! Жастин тэнэг гэдэг нь тодорхой. Туг vсийн ємнє бхєлзєєд л... гэж Рон хэлээд сvvлчийн зайг том том бичгээр дvvргэж байв.

Номын тавиурын араас цєхрєнгєє барсан Гермиона гарч ирлээ.

 

- <<Хогвартсын тvvх>> гэдэг номыг бvгдийг тараачихжээ. <<Тэмдэглvvлээд хоёр долоо хоног хvлээ>> гэнээ! Би тэр номыг гэртээ vлдээчихсэн юм л даа. Туг vсийн номнуудаас болоод л тэр. Чемоданд багтахгvй байсан юм... гэж тэрбээр андуудтайгаа зэрэгцэн суугаад дургvйцэн хэлэв.

 

- Чи <<Хогвартсын тvvх>>-ээр яах гэсэн юм бэ? гэж Харри сонирхлоо.

 

- Бvгдэд хэрэгтэй болоод л тэр. Нууц єрєєний тухай домог унших гэсэн юм.

 

- Энэ чинь ямар єрєє гэж?

 

- <<Тvvх>>-энд энэ домог бий. Бусад номуудад байхгvй. Би тэр домгийг санадаггvй ээ... гэж хэлээд Гермиона хємхийгєє зуужээ.

 

- Гермиона минь дээ, чи надад зохион бичлэгээ уншуулчих гэж Рон цагаа харснаа аргаа баран хэллээ.

 

- Гуйгаад нэмэргvй ээ. Арван єдрийн турш чи юм хийсэн юм бэ? гэж Гермиона уурлав.

 

- Надад ердєє л тавхан сантиметр vлдээд байна. Чамд харамсалтай байна гэж vv?

Хонх дуугарч, андууд ид шидийн хичээлд орохоор гvйцгээв. Рон, Гермиона хоёр замын турш толхилцжээ.

Энэ хичээлээс илvv уйтгартай зvйл гэж байсангvй. Хичээлийг сургуульд цорын ганц байдаг хий vзэгдэл багш профессор Бинс заадаг байв. Аймаар уйтгартай агаад ноён Бинс хичээлийн самбараас шууд гарч ирдэг нь л сонирхол татдаг юм. Эртний энэ хvнийг хэрхэн vхсэнээ мэдэхгvй єнгєрсєн гэж ярилцдаг билээ. Нэг удаа хичээлд ирэхдээ их биеэ багш нарын єрєєний ханан зуухны дэргэд vлдээчихсэн гэдэг.

Єнєєдєр ч профессор Бинс урьдын адил тэмдэглэлээ дэлгээд тослоогvй тэрэг шиг хяхтнаж гарлаа. Ангид цємєєрєє vvрэглэн, хааяа зарим нэг хvvхэд

 

80

 

сэрмэгцээ нэр он сар зэргийг бичиж аваад ахиад л зvvрмэглэнэ. Ингэж хагас цаг хэртэй хяхтнасны эцэст нэг сонин юм боллоо. Гермиона гараа єргєжээ.

1289 онд болсон ид шидтэнгvvдийн олон улсын хэлэлцээрийн тухай хичээлийнхээ дунд нь хvрч байсан профессор Бинс гайхшран харцаа дэвтрээсээ салгажээ.

 

- За, хатагтай... єє-є...

 

- Грэйнжер, профессор оо. Би танаас нууц єрєєний тухай асуух гэсэн юм хэмээн Гермиона тов тодорхой хэлэв.

Цонхоор ширтэж байсан Дин Томас ухаан орж зєрvvлсэн гар дээрээ толгойгоо тавин ширээгээ тэгнэн хэвтэж байсан Лаванда Браун цочиж, Невилл ширээн дээрээс гараа татаж авчаа.

Профессор Бинс нvдээ анивчсаар.

 

- Миний заадаг хичээл бол ид шидийн тvvх. Грэйнжер авхай, би зєвхєн баримт тvшдэг болохоос элдэв vлгэр домог хамаагvй. Энэ оны есєн сард Сардиний ид шидтэний дэд хороо... гэж профессор нэгэн хэмийн дуугаар сєєнгєдvv ярина. Тэрбээр хуурай шохой бужигнуулсан мэт ханиалган ярьсаар.

Тэгтэл Гермиона ахиад л гараа єргєсєн учир яриа тасалджээ.

 

- Юу вэ, Грэйнжер авхай?

 

- Гэхдээ домог болгон баримт дээр vндэслэсэн байдаг биз дээ?

Профессор бvр гайхаж орхисон нь тvvнийг амьд vхсэн аль ч vед хэн ч энэ тухай асууж байгаагvй юм шиг Харрид санагджээ.

 

- За яахав. Таны зєв байж болох юм. Гэхдээ таны асуусан домог бол огт vндэсгvй, цэвэр зохиосон, тэр ч байтугай... хэмээн Бинс яриа зуураа Гермионаг анх удаа харж байгаа юм шиг гайхан ширтэх ажээ.

Гэхдээ бvх ангиараа чих тавин чагнаж байсан болохоор зайлах арга байсангvй. Бинс бvх хvvхдvvдийг тойруулан харлаа. Олон арван нvд тvvнийг асуусан янзтай ширтэнэ.

 

- За яахав. Би санах гээд vзье... Нууц єрєє... гэдэг чинь ... нууцын єрєє... <<Хогвартс>> сургууль мянга гаруй жилийн тэртээ vндэслэгдсэн гэдгийг та бvгд мэдэж байгаа. Яг он сар нь байдаггvй юм. Сургуулийг тухайн vеийн дєрвєн томоохон шидтэн байгуулсан юм. манай тэнхимvvд тэдний нэрээр нэрлэгддэг билээ. Годрик Гриффиндор, Пенелопа Пуффендуй, Кандида Когтевран, Салазар Слизерин нар. Тэд тухайн vеийн маглуудын нvднээс хол энэхvv шилтгээний хамтран барьсан юм. Тэр vед эгэл хvмvvс ид шидээс айдаг байсан болохоор ид шидтэн, илбэчингvvд нуугдах хэрэг гардаг байжээ гэж хэлээд сурагчдыг vзэн ядсан байртай харснаа цааш vргэлжлvvлэн:

 

- Тэд нилээд урт хугацааны турш эвтэй найртай амьдарч, авъяас чадвартай залуу хvмvvсийг эрж олон энэ сургуульд элсvvлж, чадах ядахаараа сургадаг байжээ. Тэгснээс Слизерин болон бусад хvмvvсийн хооронд ан цав гарах нь тэр. Слизерин маш хатуу сонголт шаарддаг байлаа. Тэрбээр ид шидийн нууц бол цэвэр цусны шидтэнгvvдийн гэр бvлд л хадгалагдана гэж vздэг байв. Маглуудад итгэдэггvй байжээ. Эцсийн

 

81

эцэст Слизерин, Гриффиндор хоёр хэрэлдээд Слизерин сургуулийг орхиж явсан гэдэг гээд профессор Бинс хємхийгєє зуухад нvvр царай нь vрчийсэн хєгшин яст мэлхийтэй адил харагдана.

 

- Он дарааллын сударт ингэж л дурдсан байдаг юм даа. Гэхдээ цаг хугацаа єнгєрєхєд нууц єрєєний тухай домог баримт сэлтийг дарагдуулжээ. Слизеринийг шилтгээнд нууц єрєє хийсэн гэж ярьцгаадаг л юм. Ингэж л домог тєрсєн хэрэг. Хэрэв домгоор бол Слизерин сургуулиа орхихоосоо ємнє єрєєг тарнидсан гэдэг юм. Тэр vеэс л єрєєнд хэн ч орж чадахаа больсноор барахгvй зєвхєн Слизериний удам судрынхан тарнийг зайлуулж, аймшгийн єрєєн хоигдогчдыг суллан, тvvний тусламжтайгаар ид шидийн урлагийг судлаж чадахгvй хvмvvсийг сургуулиас хєєх учиртай гэдэг.

Бинсийг яриагаа дуусгахад ангид нам гvм болсон хэвээр. Сурагчид Бинсээс нvд салгалгvй, vргэлжлvvлэн ярихыг хvлээсэн авч энэхvv дэмий яриа Бинсийг залхаажээ.

 

- Энэ бvхэн vлгэр домог юм. Єрєєг хэд хэдэн удаа хамгийн чадалтай шидтэн, лус савдгууд эрсэн юм даг. Тийм єрєє байхгvй. Энэ бол ердєє л тэнэг хvмvvст зориулсан аймшигт vлгэр.

Гермиона ахиад л гараа єргєв.

 

- Ноёнтоон, <<Аймшгийн єрєєнд хоригдогч>> гэдэг чинь юу гэсэн vг вэ?

 

- Домогт гардгаар бол зєвхєн Слизериний vе залгамжлагчдад захирагдах учиртай ширvvн хvн байх ёстой гэж Бинс хєндий, хоржигносон дуугаар тайлбарлав.

Сурагчид бие биеэ айсан байдалтай харцгаалаа.

 

- Айх хэрэггvй, ямар ч єрєє байхгvй. Єрєє ч байхгvй догшин ширvvн хvн ч байхгvй гэж профессор Бинс цаас шажигнуулах зуураа хэлэв.

 

- Гэхдээ єрєєг зєвхєн Слизериний жинхэнэ залгамжлагч л нээж чадна гэж та ярьлаа шvv дээ. Энэ чинь залгамжлагч ирэх хvртэл хэн ч тэр єрєєг олохгvй гэсэн vг биш vv? хэмээн Симус Финниган асуужээ.

 

- Энэ чинь тэнэг хэрэг. Тийм єрєє байхгvй. Сургуулийн нэг ч захирал тvvнийг олоогvй юм чинь... хэмээн профессор Бинс уурлалаа.

 

- Уучлаарай профессор оо. Энд зvгээр л хар шид шид хэрэгтэй байгаад тэр нь бидэнд байхгvй байж болох юм гэж Парвати Патил хэлэв.

 

- Хэрэв ид шидтэн хар шид шид vзvvлдэггvй бол тvvнийг сураагvй гэсэн vг биш шvv дээ. Дамблдорын ємнєх vеийнхэн... гэж Бинсийг дуугаа чангаруултал:

 

- Гэхдээ Слизеринтэй хамаатан байх хэрэгтэй байж магадгvй юм. Харин захирал маань... гэж Дин Томасыг ярьж эхэлтэл профессор Бинс байж суух газраа олж ядлаа.

 

- Энэ тухай одоо болноо! Энэ бvгд vлгэр домог, хууч яриа. Та нар ухааныхаа цурамд тогтоож ав. Єрєє байхгvй. Слизерин шилтгээнд нууц булан барьж байгуулсан гэдэг баталгаа байхгvйтэй адил. Энэ тэнэг тvvхийг би ярьж єгсєндєє харамсаж байна. Одоо жинхэнэ найдвартай,

 

82

шалгагдсан баримт бvхий vнэн тvvх рvvгээ эргэж орцгооё гэж тэрбээр хэллээ.

Таван хором ч єнгєрєєгvйбайтал хvvхдvvд ахиад л vvрэглэж байв.

 

- Салазар Слизерин шахалтанд орсон байлгvй дээ. Цэвэр цус энээ тэрээ гэдэг vгийг хэн яагаад яариад байдаг нь ойлгогдлоо. Би л лав энэ танхимд яагаад ч орохгvй байсан даа. Хэрэв бvрх малгай намайг тийш нь хуваарилсан бол би юу ч бодолгvй гэртээ харих байсан... гэж хичээлийн дараа Рон ярьжээ. Харри Гермиона тэр гурав хvvхдvvдийн дундуур зvтгэсээр цамхаг руугаа очоод цvнх саваа орхиж оройн хоолоо идэхээр яарчээ.

Гермиона ойлгосон мэт толгой дохиход Харри дуугvй байлаа. Роны хэлсэн vгэнд дотор нь хvйт оргижээ.

Жилийн ємнє бvрх малгай тvvнийг Слизеринд суралц гэж санал болгосныг Харри нєхдєєсєє нуудаг байлаа. Бvрх малгай тvvний чихэнд: <<Чи агуу их хvн болно... Слизрин чамайг алдрын оргилд аваачна. Бvv эргэлз...>> хэмээн шивнэсэн юм даг.

Гэвч Харри Слизеринээс зєвхєн хар шидтэн гардаг гэдгийг мэддэг байсан болохоороо эрс татгалзсан билээ. <<Зєвхєн Слизерин л биш байгаасай!>> гэж дотроо бодож байтал бvрх малгай: <<За яахав, дураараа л бол... Гриффиндорт ор...>> гэсэн юм.

Хvvхдvvдийн дунд тэд Колин Кривитэй тааралдлаа.

 

- Сайн уу, Харри.

 

- Сайн уу, Колин.

 

- Харри, манай ангийн нэг хvvхэд чамайг... гэтэл хvvхдvvд тvvнийг дундаа хавчуулан их танхим руу авч одлоо. Жижигхэн, хєнгєхєн Колин ямар ч атугай: <<Баяртай, Харри!>> гэж алсаас хашгирч амжаад харагдахаа больжээ.

 

- Тvvний ангийн хvvхэд юу хэлсэн юм бол? гэж Гермиона сонирхов.

 

- Намайг Слизериний залгамжлагч гэсэн юм байлгvй гэж хэлээд Харрийн сэтгэл зvрх гомдлоор дvvрэв. Yдийн хоолны дараа Жастин Финч-Флетчли яг л галаас дvрвэсэн юм шиг тvvнээс зугтаасныг эргэн саналаа.

 

- Тэдний аль дэмий юм бодож олохыг тэр гэхэв! гэж Рон хэлээд царайгаа vрчийлгэв.

Шилтгээний тойруулган шатан дээрх хvvхдvvд цєєрчээ.

 

- Нууц єрєє гэж vнэхээр байдаг гэж бодож байна уу? гэж Рон Гермионагаас асуув. Хэн мэдэх вэ? Дамблдор гуай ноён Норрис муурыг амилуулж чадаагvй болохоор тvvнийг... лав л хvн тарнидаагvй байх гэж Гермиона хємєг зангид хэллээ.

Шатны нэг булангаас нєгєє ноён Норрисыг олсон хонгил эхлэдэг юм. Бvгд урьдын адил байсан авч бамбар тогтоох дэгээнд муур байхгvй, <<НУУЦ ЄРЄЄ ДАХИН НЭЭГДЛЭЭ>> гэсэн бичгийн оронд сандал тавьсан байлаа.

 

- Yvнийг Филч тавьжээ. Энд жижvvрлэж байгаа юм гэж Рон тодруулав.

Одоо хонгилд хоосон ажээ. Гурвуулаа ийш тийшээ харцгаав.

 

83

- Алив эрцгээе! Ямар нэг ул мєр vлдсэн байж болох юм гэж хэлээд Харри цvнхээ чулуудан дєрвєн хєллєєд мєлхєх зуураа:

 

- Энд хар толбо байна! Энд бас... гэтэл:

 

- Наашаа ир. Yvнийг хараач гэж Гермиона инээд алдан хэлжээ.

Харри босоод ханан дээрх бичгийн дэргэдэх цонх руу очлоо. Гермиона дээд талын шилийг заана. Шилэн дээр гарсан яльгvй завсрыг чиглэн баахан аалз цувран гvйлдэх ажээ. Тэдний араас утаа мэт мєнгєлєг, урт аалзны тор хєвєрнє. Аалзнууд гадагш гарахаар яарч байгаа нь илт.

 

- Эд нар яасан юм болоо? Иймэрхvv юм урьд нь огт vзсэнгvй гэж Гермиона хэлэв.

 

- Би ч бас. Харин Рон чи харсан уу? Рон оо? гэж Харри асуулаа.

 

Харри эргээд харсан чинь Рон нилээд хол айсан шинжтэй зогсоно.

 

- Чи яасан бэ? гэж Харри асуув.

 

- Би... аалзнаас айдаг юм... гэж Рон хvчлэн хэллээ.

 

- Тийм vv? Чи аалзаар мянган удаа уусмал бэлтгэсэн биз дээ гэж Гермиона гайхав.

 

- Хатаасан аалз яах ч vгvй ээ. Харин амьд аалз бол... гэж хэлээд Рон аалзны зvг харж зvрхэлсэнгvй.

Гермиона инээд алдав.

 

- Инээх юм байхгvй. Би гурван настай байхдаа Фредийн тоглоомон шvvрний ишийг хугалчихсан юм. Тэрбээр уурласандаа болоод миний хилэн бамбаруушыг том аравгар аалз болгочихож билээ. Тийм vед чамайг ямар байхыг чинь харах юм сан... гэж Рон хэлээд дотор нь муухай оргижээ.

Гермиона инээдээ арай ядан барьж байв. Харри тэр хоёрыг аалзнаас хєндийрvvлэх санаатай:

 

- Тэр vед энд шалан дээр ус байсныг санаж байна уу? Ус хаанаас гарсан бэ? дараа нь арччихсан байсан гэж асуулаа.

 

- Санаж байнаа. Энэ хаалганы дэргэд ус байсан гэж хэлээд Рон vvд рvv очин гараа сунган татлаа.

 

- Чи яаж байнаа хэмээн Харри гайхав.

 

- Тийшээ орж болохгvй ээ. Охидын бие засах газар.

 

- Тэгээд яагаав. Тэртээ тэргvй ажилладаггvй юм чинь. Тэнд уйланхай Миртл суудаг юм. Явж харъя гэж хэлээд Гермиона vvд рvv очлоо.

Тэгээд <<Жорлон ажиллахгvй>> гэсэн бичгийг ч хайхралгvй Гермиона vvдийг дэлгэв.

Энэ жорлон ямар муухай замбараагvй байсан гээч! Цав гарч толбо болсон урт толины доод талд хагарч хэмхэрсэн угаалтуур ярайна. Бvгдэг бадаг гэрэлтvvлэх хугархай лааны гэрэл нойтон шалан дээр туяарах аж. Бvхээгний vvдний будаг ховхорч, нэг бvхээгний хаалга ганцхан нугасан дээр санжиганан байлаа.

 

84

 

Гермиона хуруугаа уруулдаа наагаад сvvлчийн бvхээг рvv явав.

 

- Сайн байна уу, Миртл ажил ямар байна?

Рон Харри хоёр дєхєж очлоо. Миртл эрvvн дээрх батгаа шахсаар усны савны дээгvvр хєвєн хєєрч байв.

 

- Энэ бол охидын бие засах газар. Гэтэл эд нар чинь охид биш байна гэж Миртл хэлэхдээ Рон Харри хоёрыг сэжиглэнгvй харж байлаа.

 

- Тийм ээ. тэдэнд би энд ямар... аятайхан байдгийг vзvvлэх гэсэн юм гэж Гермиона зєвшєєрєн хэлэв.

Тэгээд гараараа бvдгэрсэн толь норсон шалыг заах мэт дvр vзvvлжээ.

 

- Миртлийг ямар нэг юм харсан уу гэж асуухгvй юм уу? гэж Харри шивнэв.

 

- Та нар юун тухай шивнэлдээд байна? гэж Миртл хэлээд Харрийг сэжиглэнгvй харлаа.

 

- Бид шивнэлдээгvй байнаа. Би зvгээр л юм асуумаар санагдаад... гэж Харри хэлэв.

 

- Яагаад дандаа надад мэдэгдэлгvй шивнэлдээд байдаг юм бэ? Хэрэв би vхсэн л бол гомдож чадахгvй болж таарч байна уу? гэж Миртл уйлагнана.

 

- Хэн ч чамайг гомдоох гээгvй байна. Харри зvгээр л... гэж Гермиона тvvнийг тайтгаруулахаар оролдоно.

 

- Хэн ч гомдоохыг хvсээгvй гэнэ! Би амьдралдаа дандаа хэлмэгдэж байх юм. Бvгд дахин давтагдаж байна.

 

- Сvvлийн vед чамайг ямар нэг ер бусын юм харсан уу? гэдгийг бид асуух гэсэн юм. Баярын vеэр чиний жорлонгийн хаалганы эсрэг талд хэн нэгэн хvн муурыг хэлмэгдvvлсэн байна гэж Гермиона шууд л асуулаа.

 

- Энд хэн нэгэн хvн байсан юм болов уу? гэж Харри нэмэрлэв.

 

- Би хэнийг ч хараагvй. Намайг баяр дээр их гомдоосон болохоор би буцаж ирээд vхмээр санагдсан ч... гэнэтхэн єєрийгєє...

 

- Yхсэн гэдгийг санасан гэж Рон туслав.

Миртл гомдонгуй уйлагнаад усны саван дээгvvр ниссэнээ шууд л суултуур руу шумбан унаж хvvхдvvдийг толгойноос хєл хvртэл норгочихлоо. Усны хоолойноос бvдэг бадаг хашгирах чимээ сонсдоно.

Рон Харри хоёр гайхан амаа ангайж Гермиона мєрєє хавчин:

 

- Yvнийг Миртлийн зугаа цэнгээ гэж vзэж болно. Эндээс явцгаая гэлээ.

Рон жорлонгийн vvдийг дєнгєж хаатал, хаана ч юм ус булиглах чимээ гарснаа, дээрээс хэн нэг хvн: <<Рон!>> гэж чанга дуудахад тэр гурав огло vсэрчээ. Талбай дээр тэнхимийн ахлагч Перси Уизли зогсож байв.

 

- Энэ чинь охидын бие засах газар. Та нар тэнд юу хийсэн юм бэ? гэж Преси шvднийхээ завсраар сийгvvлэн асуулаа.

 

- Юу ч болоогvй ээ. Бид эд мєрийн баримт хайсан юм гэж Рон мєрєє хавчин хэлэв.

 

85

 

Перси яг л хатагтай Уизли шиг ширvvн тєрхтэй болоод:

 

- Эндээс хурдхан явцгаа... Хачин юм болох нь шив?! Бvгд хоолоо идэж байхад эд нар энд ахиад л байж байдаг! гэж гараа алдлан хэлээд тэднийг шатаар буулгахаар иржээ.

 

- Тэгээд яагаав? Бид мууранд хуруугаа ч хvргээгvй юм чинь! гэж Рон зогсоод Персийг эгцлэн харж хэлэв.

 

- Би Жиннид бас ингэж хэлсэн. Чамайг сургуулиас хєєгдєх байх гэж айгаад єдрийн турш усан нvдлэж яваа шvv. Чи ядахдаа тvvнийг бодмоор юм!

 

- Жиннийн тухай надад яриад яах юм бэ? Чи тvvнийг тоодоггvй шvv дээ. Чи зvгээр л энэ бvхнээс болоод ахлагчаасаа огцорно гэж л айж байгаа гэж хэлээд Роны чих улайжээ.

 

- Гриффиндорт хасах таван оноо єглєє. Та нарт сургамж болог. Одоо дахин ямар ч мєрдєн байцаах ажил хийхгvй шvv! Тэгэхгvй бол захидал бичнэ гэж Перси уурсан хэлээд ахлагчынхаа тэмдгийг тэмтэрлээ.

Персийн хvзvv Роны чихнээс илvv улайгаад эргэн явж одлоо.

 

Харри, Рон, Гермиона гурав их танхимд очоод Персигээс хол суужээ. Рон гэрийнхээ даалгаврын ид шидийн томъёон дээрээ бэх дусаачихаад тvvнийгээ арилгах санаатай шидэт саваагаа аван дохисон авч зохион бичлэг бvхий цаасаа санамсаргvй шатаачихжээ. Цаас дvрэлзэн шатахад Рон ч бvр цєхрєнгєє баржээ. Гараараа дохисноо шившлэгийн номоо хаахад Гремиона ч бас тvvнийг дуурайхад Харри их гайхсан аж.

 

- Ер нь хэн муурыг тэгдэг байнаа? Сангасваа, маглууд сургуульд байхгvй бол хэнд хэрэгтэй юм бэ? гэж мартсан яриагаа vргэлжлvvлж байгаа єнгєєр Гермиона аядуухан асуулаа.

 

- Тийм шvv, хэн маглуудыг ингэтлээ vзэн яддаг блээ? гэж Рон сайтар ухааралгvй асуултыг асуултаар хариулав.

 

- Чи Малфойн тухай яриад байна уу? гэж Гермиона Роныг асуусан байртай харна.

 

- Єєр хэний тухай асуух юм бэ? Чи тvvнийг <<Холимог цустай та нар дараа нь>> гэж хэлэхийг сонссон шvv дээ. Санаж байна уу? Чи тvvнийг харх шиг царайлсныг хараарай. Юугаар ч мєрийцсєн бэлэн байна...

 

- Малфой чинь Слизериний залгамжлагч гэж vv? Итгэмээргvй юм гэж Гермиона хэлжээ.

 

- Тэдний гэр бvл ямар билээ? Бvгдээрээ л Слизеринд суралцсан. Малфой энэ тухай байнга ярьдаг юм. Тэд цєм Слизериний хамаатнууд байж болох юм бишvv? Малфойн эцэг хар шидтэн шvv дээ гэж хэлээд Харри бас л номоо хойш тавилаа.

 

- Малфойнхонд нууц єрєєний тvлхvvр олон зуун жил хадгалагдсан байж магадгvй. Эцгээсээ хvvд дамжуулаад л гэж Рон хэлэв.

 

- Тийм ч байж магадгvй юм гэж Гермиона итгэл муутайхан єгvvлжээ.

 

- Тийм байлаа ч гэсэн батлаж чадахгvй юм даа гэж хэлээд Харри хємсєг зангидав.

 

86

- Нэг арга байна. Энэ арга vнэндээ маш хэцvv, тун эвгvй байх юм. Энэ аргыг хэрэглэвэл сургуулийн бvх дvрэм журмыг зєрчих болно гэж Гермиона шивнэн хэлээд Персийн зvг айсан маягтай харлаа.

 

- Гурав дєрвєн долоо хоногийн дараа тэр аргаа бодож боловсруулаад бидэнд хэлээрэй гэж Рон ёжлоно.

 

- Бодоод олчихсон юм аа. Слизериний их танхимд нэвтэрч ороод Малфойн нууцаа ярихыг єєрт нь мэдэгдэлгvй сонсох хэрэгтэй гэж Гермиона тайван хэлжээ.

 

- Яаж ингэх юм бэ? гэж Харри сайтар ухааралгvй асуух зуур Рон чангаар инээж байв.

 

- Амархаан, хєвгvvд ээ. Зєвхєн хувиргах уусмал л чанах хэрэгтэй.

 

- Ямар уусмал гэнээ? гэж Рон, Харри хоёр зэрэг асуув.

 

- Энэ тухай Снегг багш нэг хичээл дээр ярьсан юм...

 

- Снегг багшийн хичээлийг сонсохоос єєр юм чамд байх биш дээ гэж Рон vглэнэ.

 

- Энэ бол нэг хvнийг єєр хvн болгодог ундаа байгаа юм. Бид єєрсдийгєє Слизериний нэг хvvхэд болгоод хувиргачихвал хэн ч мэдэхгvй байх болно. Тэгээд л Малфойн чалчихыг сонсох юм. Тэр чинь бардамнах дуртай гэж Гермиона Роны vглэхийг тоолгvй ярина.

 

- Чиний санал надад нэг л таалагдахгvй байна. Бид vvрд Слизеринийх болоод vлдчихвэл яах юм бэ? гэж Рон баргар царайлан хэлэв.

 

- Тэнэг гэдэг нь. Уусмалын vйлчилгээ дорхноо гарчихдаг юм. Харин жор яаж олох билээ? <<Хvчтэй vйлчлэгч уусмал>> гэдэг номонд бий гэж Снегг багш ярьж байсан. Тэр ном сургуулийн номын сангийн тусгай хэсэгт байдаг байлгvй гэж Гермиона ярина. Тусгай хэсгийн номыг зєвхєн багшийн зєвшєєрлийн бичгээр олгодог юм.

 

- Бид яаж зєвшєєрєл олж авах вэ? Энэ ном зvгээр л бидэнд хэрэг болсон гэхэд хэн итгэх юм бэ? Биднийг ямар нэгэн уусмал бэлтгэх гэж байна гэдгийг захын тэнэг ойлгоно хэмээн Рон уруу царайлан хэлэв.

 

- Уусмал бэлтгэх онол бидэнд их сонирхолтой байна гэж хэлж болно биз дээ?

 

- Yгvй ер єє! Манай профессоруудыг мэдэхгvй биш дээ! Хувиа бодсон амьтад! гэж Рон татгалзан хэлжээ.

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1035834/aef/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Нутгийн шувуу нуурандаа очиноо-2 [1]

П. Дэлгэржаргал. Тэр нэгэн шинэ жилийн өдөр [2]

Таван жилийн дараа. 3 [1]

Журамт гэргий-5 [2]

Бороо дагасан хайр - I хэсэг [2]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 12 [2]

ЯАРАЛТАЙ ХЯМДХАН ЗАРЛАА ШҮҮ !!!

  • Accord
  • 2013-05-12
  • Уншсан 7564

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 7 [2]

аалзны тор-4 [1]

  • finepix
  • 2009-03-18
  • Уншсан 7616

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-7 [1]

аалзны тор-3 [1]

  • finepix
  • 2009-03-18
  • Уншсан 7635

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 9)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 7719

Нутгийн шувуу нуурандаа очиноо-6 [1]

Амттай зугаалга

  • Accord
  • 2013-05-12
  • Уншсан 7783

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-8 [1]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 2 [2]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 9 [1]

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIX бүлэг [2]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 4 [1]

аалзны тор-5 [1]

  • finepix
  • 2009-03-18
  • Уншсан 8128
배너신청
자생병원

배너신청