Идэж уух зуураа нөгөө Тунгаа гэдэг охинтой их л дотно танилцаж инээлдэж хөөрцөөж байсан ч гэсэн Жаргал гэдэг хүүхнээс би харцаа салгалгүй харж байлаа. Тэр энийг мэдсэн бололтой намайг дуудаж:
-Батаа эгчийн дүү нааш ир, эндээс ус хутгаад өг гээд намайг дагуулаад холдлоо.
-Миний дүүд яасан Тунгаа ямар байна? Хөөрхөн байгаа биз дээ? Гээд л шахаанд оруулахыг хичээхийн зуур би чинь нөхөртэй шүү дээ. Битгий над руу тэгж аймаàр хараад бай гэв. Энэ Тунгаа чинь очоод ахдаа хэлвэл эвгүй л юм болно. Чи өөрөө энийг мэдэж байгаа биз дээ гэв. Нүднээс минь хайрын оч маналзаж уйлах ч биш дуулах ч биш болоод явчихав. Дуу ч гарахаа байж харин нэг сонин нь Тунгаад нь Батаа таалагдсан юм байлгүй надтай наалдаад эрхлэх шиг болоод нэг хачин байлаа.
Гэртээ буцаад ирцгээж сайхан ч явсан. Амраад хэвтэж байтал гэрийн утас дахиад хангинаж автал нөгөө Тунгаа:
-Батаа хүрээд ир хоёулаа оройхон салхинд гарангаа бүр сайн танилцья гэдэг байгаа. Үнэнийг хэлэхэд би уулзах хүсэлгүй байсан ч гэлээ тэр охиноор дамжуулан Жаргалыг харах боломжтой гэдгийг мэдэж байсан юм.
-Çа за тэгье ингэс хийгээд очноо гэж хэлээд яриагаа дусгалаа.
Түүнтэй гудамжаар алхалж нэг нэгнийхээ тухай мэдэцгээж авсан нь зүгээр хэрэг ч гэсэн Жагаа гэгч энэ орчлонгийн дагина хажууд минь байгаагүйд гонсгор л байлаа. Түүний нөхөртэй үгүй нь ердөө хамаагүй мэт бодож явснаа, Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг биз дээ гээд Тунгаагаас санамсаргүй асууж орхилоо.
-Òийм гэхдээ юу бодоов гэж хариу асуулт тавихад нь худлаа булзайруулж тэр морь нь чи л байхгүй юу? Гээд хэлчихсэн чинь хүзүүгээр тэвэрч аваад дахиад хэлээч надад наад урамтай үгээ дахиад хэлээч гэж шаналгав. Ичсэндээ хэлээд л байлаа. Ингээд би тэр охинтой бараг 10 хоногийг дажгүй л өнгөрөөлөө. Тэр баян айлын охин. Харин би байдаг л айлын хүүхэд байсан цаг. Надад мөнгө өгч, идэж уух юм авч өгдөг хамгийн сонирхолтой тэр өөрийг нь магтахаар учиргүй их баярладаг. Түүний нэг авах сайхан чанар нь хэзээч тэр хүнийг гарал үүслээр нь доромжлох дургүй байсан нь намайг түүнтэй хамт байлгах гол шалтгаан нь байсан юм. Тэр бас жаргалаас дутахааргүй сайхан сэтгэлтэй. Амьдрал гэдэг сонин нэг хүн тэнд зовж байхад харин энд нэг бус хүмүүс жаргаж суудаг. Шөнө дунд утас дуугарч яаран босоод автал утасны цаанаас Жагаагийн дуу мөнөөс мөн байлаа. Тэрний ярианы өнгө нэг л аймар уйлж унжсан эсвэл хэн нэгэн хүнтэй асуудалд орсон мэт санагдлаа. Надад хэлэхдээ:
-Батаа эгч нь байна миний дүү яасан унтаж байна уу? Гэсээр тэр уйлж байсан сэтгэлээ даран ядан надаас асуулаа?
Хайр гэгч хүчтэй юм. Унтаж байсан хирнээ үгүй ээ гэж хэлж чадалгүй өөрийн эрхгүй зөвшөөрч орхилоо. Тэгтэл өөдөөс:
-Òэгвэл миний дүү гараад ир тэгэх үү? Надад хэцүү байна? Би хэнтэй хамт байхаа ойлгохгүй байна? 15 минутын дараа гэрийн чинь гадаа байж байя гээд утас тасарлаа. Чимээгүйхэн хувцсаа өмсөөд гарлаа. Хэн ч алга байгаа нь миний айдсыг төрүүлэх бололвч тэр минь над дээр ирэх болохоор айх хэрэг юун. Замаар машины гэрэл тусч миний өмнө ирж зогслоо. Би түүний яг хажóóд суусан хирнээ юу болоод байгааг нь ер ухсанүй. Тэр миний гараас барьж аваад халуухан гараараа зөөлхөн илбэх шиг болсноо
-Íамайг уучлаарай би чамайг сэрээчихлээ гэхэд нь
-Çүгээрээ та харин яасан бэ?
Алив надруу хардаа гэсэн чинь хацар нь хавдсан байсан бөгөөд тэрний уйлж байгаа нь илт байлаа. Нүдээ алгуурхан доошлуулбал гарны бугуйн хэсэг нь хөхөрч, гэрийнхээ хувцастайгаа явна. Тэрхэн үед би айж байсан царайгаа харуулахыг хүсээгүй юм. Юу болсон талаар асуун өөрийнхөө таамгуудыг дэвшүүлсэн боловч аль аль нь биш бололтой. Эцсийн тэр л мөчид эгч нь нөхөрөөсөө салчихлаа гэж намайг ёстой нэг гайхтал авсан. Бид хоёр тэндээсээ хөдөлж хотын гудамжаар зугаалж тэр ч уйлахаа болих шиг боллоо. Амьдрал гэдэг сонин юм даа. Хорвоо ертөнцийн аль нэг өнцөгт жаргаж байгаа хүмүүс байхад харин хаа нэгтээ зовлонд унасан нь ч зөндөө байх юм. Би түүнийг тэврээд авахыг их хүсч байсан ч гэлээ зүрх зориг даанч байхгүй байдаг нь харамсалтай. Бид хэсэг зогсож тэр янжуур гаргаж ирээд амандаа зуунгаа галаа хайж эхэллээ. Машины урд тал дээр гал нь харагдах авч тэр түүнийг олж харах тэнхээгүй харагдав. Асааж өгтөл хэд хэдэн удаа хүчтэй сорсноо Батаа:
-×иний хувьд би ер нь хэн бэ?
-¯гүй ээ... зүгээр л эгч шүү дээ. Та яагаад асуув аа?
-Çүгээрээ. Манай нөхөр намайг чи жоохон хүүхэдтэй сээтгэнэлээ гэж уурлахаар нь би зүгээр хөөрхөн дүү байхгүй юу гэсэн чинь ойлгохгүй байгаа юм. Тэгээд л хэрүүл эхэлсэндээ. Гэхдээ чи битгий эмзэглээрэй ганц чамаас болоод байгаа юм биш л дээ. Би Тунгаатай чиний тухай яриад байж байсан юм. Хөөрхөн байгаа биз дээ гээд л жоохон яриад суусан чинь нөхөр маань чи гэж ирээд л хэрүүл өдөөд. За энийг мартаа.
Батаа гэж хэлэхдээ тэр миний хүзүүгээр тэвэрч авлаа. Надад гарах гарц байсангүй. Би сандарсан ч үгүй. Анх тэгэхэд л би ээж, эгч за тэгээд багшаасаа өөр хүнд тэврүүлж үзээгүй байсан нялх хүү бүсгүй хүний халуун энгэрийг мэдэрсэн юм даа.
Өглөө Жаргал намайг унтаж байхад өрөөний үйлчлэгчид захидал үлдээгээд явсан байсан. Миний хөөрхөн Батаа унтаж босоод гэртээ шууд хариарай би гэртээ харилаа гэсэн байв. Захианы төгсгөлд Жаргал эгчээс нь гээд төгсгөж. Түүнээс хойш Жаргал бид хоёр уулзаагүй удсан, хамгийн гол нь би Òунгаатай уулзсаар л байлаа. Тэр надад 3 сар шахуй уулзсаныхаа дараа хайртай гэж палхийтэл хэлсэн юм. Хариуд нь юу ч дуугарч чадаагүй. Нэгэн өдөр Òунгаагаас асуулаа. Жаргал эгч чинь байгаа юу? Гэсэн чинь байгаа. Гэхдээ ахтай жоохон таарамж муутай л байгаа харагдана лээ. Тэр хоёр нэг өрөөнд хамт унтахаа больсон гэхэд нь л миний нар гарч тэр надад хайртай юм байна гэх шиг юм толгойнд зэрс хийлээ. Түүндээ зориулж би зөндөө шүлэг бичиж бас бэлэг хүртэл бэлдэхдээ маш их баяртай байдаг байлаа. 7.15 ны өдөр. Энэ бол миниé хайртын төрсөн өдөр байлаа. Яаж очих? Яаж уулзахаа мэдэхгүй байсаí ч гэсэн надаас эгч гэсэндээ Жаргал Òунгаад хэлэхдээ:
-×и Тунгаа найз бандиа авчирахгүй юм уу? Гээд хэлчихэж
-Çа тэгнээ эгээ гээд л мань хоёр бүхнийг зохицуулсан байв.
Тэр хооронд би түүнд юу бэлэглэхээ мэдэхгүй байснаа бодож бодож борооны зонтик бэлэглэхээр боллоо. Төрсөн өдөр ч болж би ч уригдаж очлоо. Тэнд жаргалын 4 найз хүүхэн, харин нөхрийнх нь 2 найз нь байгаад зогсохгүй би бас Тунгаа хамтдаа байлаа. Түүнд би дөхөж очоод төрсөн өдрийн бэлэг болгон зонтик өгсөн чинь тэр их инээж байснаа авсан. Баяр дундаа орж халсан хүүхэн залуус энд тэндгүй инээлдэн цэнгэж наргиж байхад Тунгаа намайг тэвэрч суух гээд болохгүй байлаа. Санаа минь их зовж байсан хирнээ түүнд тэврүүлэн суух нь нэг бодлын сайхан байсан юм. Учир нь гэвэл Тунгаа намайг налан суух тоолонд Жаргал над руу уурласан харцыг чулуудаж байв. Уусан юм нь толгойд гарцгааж согтох агаад жаргалын нөхөр асч эхэллээ. Баян чинээлэг айлын эрх танхи өссөн тэр залуугийн өмссөн зүүсэн нь хачин дэгжин бөгөөд бас тэр биедээ тохирсон ааш муут байсан аж. Уурлаж хэн хэнтэйгээ яах гээд байгаа юм бэ? Гэж уурлаад над руу нэг муухай харснаа эхрнэрийнхээ гараас татаж гадагш гарлаа. Миниé санаа зовж эхэлсэн төдийгүй хойноос шурдхийн босох гэсэн боловч хажуугаас Тунгаа:
-Ýхнэр нөхрийн асуудал чи бид хоёрт ямар хамаа байнаа гэхэд нь миниé уур хүрч, дотроо бодохдоо ер нь энэ дүү нь ч ялгаа огт алга гэсэн шиг бодоод тэвэрч суусан гараа суга татлаа. Хүлээхээр шийдлээ 10 минут, гэвч ирсэнгүй ээ. Тунгаа болон бусад хүмүүст биеэ засах хэрэгтэй байна гээд гарлаа. Чимээ шуугиан багасч барны хаалгаар гартал доор эмэгтэй хүний уйлах дуу сонстох бөгөөд тэнд хэн байсан нь ойлгомжтой байлаа. Аяархан дөхтөл эрэгтэй уурлаж орилж, хашгирч байгаа нь улам тод сонстож байв. Ууртай залуугийн хэлж байгаа нь:
-×и энэ жоохон хүүхэдтэй ... Тунгаагийн найз гэсэн яав чи л харах гэж дуудсан байна гээд л түүниéг алгадаад авлаа. Тэсâэртэй хүлээзнэж сонслоо. Нөгөө залуу:
-Íаад нус нулимсаа арчаад ороод ир би ороод байж байя гээд шат өгслөө. Би хаана нуугдахаа олж ядан зогссоноо хөшигний ардуур хурдхан гүйж оров. Хажуугаар гутлын чимээ өнгөрсний дараа доошоо буун очиж Жаргалтай уулзаад юм ярих гэсэн боловч тэрний амнаас нэг ч үг гарахгүй байлаа. Чи яагаад гээд баахан асуусан боловч тэр надтай ярихыг хүсээгүйд гол нь биш тэр надаас ичээд байх санагдсан. Хэлийг нь сугалан ядан ганö хоёр үг унагаж авлаа. Тэр надаас:
-×и юу гэж бодож байна гэв?
-Àан, хоёулааа одоо эндээс зугатаах уу? Гээд хэлж орхилоо. Өөдөөс гайхаж харж байснаа болох юм уу? гэсэн дуугарснаа за гээд бид хоёр хөтлөлцөөд гаран гүйлээ. Холдон замын дагуу түүниé сайхан тансаг амьдрал надтай хамт урсан өнгөрч байгаа гэдгийг мэдсэн хирнээ надад юу ч хэлээгүй нь сайхан байлаа. Учир нь би хүний зовлонг ойлгож ухаарч чаддаг хирнээ хэзээ ч хүнийг тайвшруулж чаддаггүй байсан нь харамсалтай. Миниé гараас тас атгаж намайг налан суух зуураа таксины жолоочид хандан:
-Áид хоёрыг зайсан толгойн гэр амралтад хүргээд өг гэж хэлээд миниé уруулыг амтархаж зөөлхөн үнссэнээ би чамд хайртай мангар Пацаан минь гэж хэлээд догîлон нулимс унагалаа. Тэрхэн үед доороос дээш хамаг биеийн цус гүйж сэтгэл нэг нь тогтворгүй болж орхилоо. Тэрнээс минь анхилуун сайхан үнэр ханхлах бөгөөд, надад бас ийм мөч байдгаа гэх шиг бодсоор явтал очих газраа хүрлээ. Бас өмнө нь хэлдгээ хэлж би түүний дүү нь болов. Гэр дотор томоос том 2 ор байх бөгөөд жаахан сууж байгаад үйлчлэгчийг дуудаж нэг шил архи за тэгээд уух юм идэх гээд л бүгдийг авчрууллаа. Цаг 01.10 минут болсон байв. Уух зуураа бид олîн зүйлийн тухай хамòдаа ярилцаж нэг нэгнийхээ сэтгэлийн гүнийг óудаллаа. Миниé ойлгож байгаагаар тэр хүний сэтгэлийг илүүд үздэг нь миниé хайрыã улам ихээр татаж би түүнд юугаа ч өгөхөд бэлэн байлаа. Цаг явсаар уух юм ч дууслаа. Ороо засах том ажил надад ноогдож, тус тусд засаад эхэлсэн чинь Жаргал хөөе би тэгээд шөнө даарах юм уу? Гэхэд нь бүхнийг ойлгож эмээдээ засч өгдөг өөрийн жороор томоос том орыг тохижууллаа. Хамтдаа хэвтэж нэг нэгнийхээ чихэнд хайрын халуун дулаахан үгсийг хэлж, жинхэнэ хайрын тэр мөн чанарын талаас нь ч болов амслаа. Шөнийн тэнгэрийн түм түмэн одод л бидэн хоёрын хайрын гэрч гэдгийг би ойлгосон. Биднийг анх учруулсан тэр бороо, тэр үдэш энэ бүхнийг мартахгүй өдийг хүрлээ.
Энэ шөнө өнгөрөвч
Ертөнцийн маргааш олон гэдэг хирнээ энэ шөнө дөхин надад, Жаргал бид хоёрт дахин заяагаагүй нь миний сэтгэлийн хамгийн том шарх болж үлдсэн нь харамсалтай. Нар мандахад би сэрлээ. Гэрт хэн ч байхгүй гэхдээ нэг л юм байлаа. Энэ нь гэхдээ ямар нэгэн хүн биш, юу ч биш гагцхүү намайг шөнийн турш эзэмдсэн бүсгүй хүний эрээн алчуур. 3 хоног өнгөрлөө гэвч тэр байхгүй. Би хүлээсээр, ýрсээр хайсаар гэхдээ нэг л зүйлийг би сонссон. Яг тэр өдөр бол 8 сарын 11-ны өдөр байлаа. Тунгаа надруу залгаж нэг их сандарсан аястай :
-Батаа Жаргал эгч өнөөдрийн онгоцоор Солонгос явах гэж байгаа.
-×и гаргаж өгөхгүй юм уу? Гэхэд нь сандарсандаа хэзээ хэзээ... асуутал?
-730 онгоцоор гэв. Сандраад цагаа хартал 6.50 байлаа. Хувцсаа яаран сандран өмсөөд түүний надад үлдээсэн эрээн алчуурыг нь элгэндээ тэвэрсээр очтол хүмүүс хаалгаар орж явах бөгөөд тэдэн дунд Жаргал байлаа. Жаргал эгчээ гэж чангаас чангà дуудсан боловч тэр эргэж харахыг хүсээгүйдээ биш нулимсаа харуулахыг хүсээгүйдээ тэгсэн байх гэж одоог хүртэл бодсоор суунам. Яваад өглөө нулимс дагуулсан миний анхны хайрын эзэн бүсгүй холдон одлоо. Түүнээс хойш Тунгаа надаас салахаа байж тэгээд л нэг л мэдэхэд би түүнд хичнээн хайртай биш ч гэсэн нэг л дасаад байх шиг санагдсан. Бид хоёр хуримаа хийж, амьдралын алтан босгыг төвөггүйхэн алхсан ч гэсэн би Жаргалыг одоо хүртэл санан санасаар гуниж, гутарч явна даа. Гадаа бороо орж байна, энэ бол миний хувьд гуниг гутралын бороо шиг санагдана. Бороо орох тусам би тэр бүсгүйг үгүйлдэг. Тэр бүсгүй эхнэрийн минь хажууд цай уугаад сууж байна...