Бичлэгийн тоо 497


1778 онд дөрвөн уулын дунд их хүрээ сууршисан. Үүнээс үүдэн 1800-гаад оны үед Богд хаанд бараалхах шавь отгийн захирагч нар энэ бяцхан толгойн ар өврөөр түр нутагладаг байжээ. Тиймээс захирагчдын цол хэргэмийг их хаан харгалзан үзэж тэрхүү бяцхан уулыг Зайсан толгой гэж нэрлэх болсон хэмээн зарим домогт өгүүлдэг.

Бас нэгэн домогт энэ толгой буй газар тэгш тал байжээ. Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорч газраас дээш ургасаар байв. Удалгүй өнөөх дов довцог болж томрох тусам Богд уулын мод бага багаар нүүдэллэн шинээр ургаж буй бяцхан уулыг чиглэн ургах болжээ.

Энэ бүхнийг харж гайхширсан их хаан Богд шадар сайдуудаа цуглуулан их хуралдай зохион өнөөх довцгийн тухай ярихад нэгэн цэцэн түшмэл нь:

- Төвдийн их хувилгаад монголын модыг эх орондоо авчир хэмээн газрын хэвлийгээр нэгэн уулыг явуулжээ. Энэ уул тэндээ алдар цолгүй энгийн нэг уул аж. Иймд нэр цолд их дуртай учир алдар сууг нь өргөн цол хэргэм олговол эндээ үлдэж ч магадгүй юм гэсэнд бүгд зөвлөлдөн Зайсан хэмээх цол өгөн нутагтаа тогтоов.

Ийнхүү Зайсан толгой өндөрсөхөө ч больж уулын мод ч түүн уруу хошууран нүүхээ ч больжээ гэсэн ч домог бий. Энэ домгийг Бадам хатан тайлахдаа:

- Энэхүү домог Богд хааныг шүүмжилсэн далд утгатай юм байна. Төвдөд их олон ламтай. Тэр ч утгаараа тэндээ ямар ч нэр хүндгүй, цол хэргэмгүй лам Монголд ирээд Богд хэмээх эрхэм алдрыг хүртдэг. Энэхүү санааг ард түмэн, газар дэлхий ёгтлон ийнхүү домог гарсан буй за хэмээн ярьсан байдаг.

Энэ мэт долоон янзын домог өнөө ч гар бичмэлээр Улаанбаатарын музейд хадгалагдан үлдсэн байдаг ажээ. Харин шинэ засаг оршин тогтнох цагт Зайсан толгойд 1956 онд анхны суварга боссон байдаг. Үүний дараа Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулж 1969 онд уран бүтээлчдийн баг хоёр жил шахам ажилласнаар одоогийн сүрлэг хөшөө буй болсон түүхтэй юм байна. Тухайн үед Зайсан толгой 89 метр өндөр байсныг хөшөө бүтээгчид тэсэлгээ хийж орой дээрээс нь дөрвөн метр тайрч хаясан нь 2011 он хүртэл нууцлагдаж байгаад саяхнаас ил болжээ.

Зайсан толгой нь 300 метр урт буюу 612 гишгүүр шат, Зөвлөлтийн дайчдын 27 метр өндөр хөшөө, тулганы билэгдэл шигтгэмэл урлал, товойлгож сийлсэн одон медаль зэрэг нэгэн цаг үеийн үнэт түүхийг хадгалсан бүрэн цогцолбор болж чадсан. Үүний зэрэгцээ ХХ зууны сүүл хагаст нийслэл Улаанбаатар хотыг харах гол цэг болсон юм.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9318915/1fe/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

АГЕНТСТВО ПО ТРУДОУСТРОЙСТВУ БАЙКАЛ

Russian,Mongolian,Buryatian er,em,ger bvl ajil bna 010-5788-2581 samushil

Er em ajluud bn

Yag odoo sanbun yogt em buudliin arbat bna

Миний үр ээж нь чамдаа захия

Цагаан шувуу: Миний ээж

Солиот ЭХ

Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү

Эцгийн сэтгэл

Эзэндээ хүрээгүй нэгэн захидал (Өгүүллэг)

"ЗАЙСАН ТОЛГОЙН ДОМОГ"

Чамайгаа үүрд жаргаана гэсэн болохоор надад үхэх эрх байхгүй

ohidoo taniltsay

  • bagii
  • 2016-05-18
  • Уншсан 1856

МИНИЙ ААВ МИНИЙ БАХАРХАЛ нэвтрүүлэг ээжүүдэд зориулан Миний ээж Миний шүтээн нэвтрүүлгүүдийг захилгаар хийх ажлыг PORTAL studio эхлүүлж байгаа file

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 2 (тууж)

Ганц үг

Цагаан сүүний домог /өгүүллэг/

Ганц улаан навч өгүүллэг

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 3 (тууж)

Аав ирлээ /өгүүллэг/

배너신청
자생병원

배너신청