Бичлэгийн тоо 497

ЧОНО-ТӨГСГӨЛ

Уншсан 10531 vote 0 2011.08.10 23:57:16


ӨЧИЛ

Цасан далайд өвч хучигдсан их тайгын дээд тагт, гичий чонын үүр ноохойн ойролцоо өвгөн Баавай цан хүүрэгт дарагдан галзуу улаанаа нэрэн ядарсан биеэ түр ч болохнээ амраан суувай. Түүнээс холгүйхэн цас малтан хөвд өвс үмхлэн байх тоомсог хээр морь нь мөн л эзэн шигээ цан хүүрэгт дарагдан үл ялиг шилгээх бүрт хөлдүү гөлөм тар няр хийн дөрөөтэйгөө хавирахаас өөр чимээгүй байлаа.

Өвгөнөөс холгүйхэн саяхан овоолсон бөөн бөөн хад чулуун багашаархан овоо харлан байх нь Баавай өвгөний хийсэн ажил болох нь илт, эргэн тойронд нь гутлын улаар чийрэлсэн байв. Түүний зүг Баавай гунигтайхан ширтэн сэтгэлийн гүнд ийнхүү хүүрнэв.

-Хээрийн боохой чи хэдий заль мэх төгс боловч хүн хэмээх хохимой толгойтон чамаас илүү ухаантай байж, амьдралын төлөө чамтай өрсөлдөн ялан дийлсэн нь ганц өнөөдрийнх биш. Сүлд чинь эргэдэг бол өвгөн намайг өршөөн үзээрэй. Хүмүүн хэмээх бид амь зуулгаа авч үлдэхийн тулд хөөрүү хөвсөргөн тэр хэдэн залуусын балгаар чамд хор хөнөөл учруулсан ч амар тайван амьдрах гэсэн өөр олон айл өрхийн төлөө чамайг намнахаас ондоо зам үлдээгүй. Тэр намнагч нь надаас өөр хүн байгаагүйд өршөөж хайрла.

Хангайн их хишгийг насаараа шахам хүртлээ. Одоо хөндий төмөр үүрч, амьтны амь таслах нүгэлт цаг минь чамаар дууслаа. Чухам үүний тулд, хөвчийн хийморьлог чамайг хөөрүү сагсуучуудын бах тав болгохгүйн тулд, хээрийн амьтасд сэг зэм болгон зулгаалгахгүйн тулд, дээлнийхээ өнгийг урагдтал, хөгшин ясаа цайтал хад чулууг зөөн түүн чамд бунх босгов. Чамайг энд ийнхүү амгалан нойрсож, сүнс чинь тэнгэрт одсоныг надаас өөр хэн ч үл мэдэх болно. Өш хонзонгоо авахдаа чи ядарсан зүдэрсэн хэнийг ч хохироож байгаагүйд чинь тэдний өмнөөс чамд бунх босгов. Өвгөн бие минь чиний араас тэнгэрт одохын цагт бурхны өмнө буруугүй гэдгийг хөвчийн энэ уулс тайга, их ой гэрчлэх болно. Одоо ингээд гэртээ дөхье. Ахиад чамайг хэн ч зовоож шаналгахгүй боллоо. Бурхан өршөөг гэж наманчлаад өвдгөө тулан арайхийн л өндийж бунхны зүг сүүлчийн удаа хараад мориндоо мордлоо.

Өвгөнийг уулын бэлд бууж, газрын бартаанаас гарсны дараа хүслээр нь болсон мэт том том ширхэгтэй цас малгайлан орж эхлэв. Баавайн сэтгэлд, үүлнээс дээш, нүдэнд үл харагдах уулын оргилын дорхон нэгэн бунх мөнхрөн үлдлээ.

Төгсөв. 2010.06.13.


http://munkhsod.blog.banjig.net/


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4968257/6f7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 Өөртөө туслах ухаан (5) [3] gaixal 2012-06-25 9334
436 Өөртөө туслах ухаан (4) gaixal 2012-06-25 9227
435 Өөртөө туслах ухаан (3) gaixal 2012-06-25 11249
434 Өөртөө туслах ухаан (2) gaixal 2012-06-25 9982
433 Өөртөө туслах ухаан (1) [1] gaixal 2012-06-25 10487
432 Өөртөө туслах ухаан [1] gaixal 2012-06-25 11728
431 모텔청소구해여 [1] betin 2012-06-22 11050
430 -Kристофeр Колумб /1451-1506/ G2012 2012-04-18 12325
429 Moroodliin egch (oguulleg) 2-r heseg 2424mgl 2012-04-10 17106
428 Moroodliin egch (oguulleg) 1-r heseg 2424mgl 2012-04-10 17958
427 Онц сонирхолтой номоо захиалан авч уншаарай. sudarnom 2012-03-30 11109
426 http://www.mglclub.com/5836008 hjjjkhljkh;jkhlkjh 2012-03-22 11048
425 hi yadargaatai yu gej bichih estoi ym be 2012-03-02 11543
424 Солонгос руу гарахад зуучилна sschyue 2012-02-24 12213
423 АРААМАНДАА ЖААЖИГНАЖ ТОМОР АЙН ХАХАХА [2] 나를 외치다 2011-10-31 12524
422 국 제 결 혼 gesen nuhur uuriinhuu hvvhdiig hudaldsan bh bilgesh 2011-10-29 11670
421 국제결혼 행복^^** 2011-10-13 10874
420 ГАДААД АЖИЛЧДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ bigbig 2011-09-01 10806
» ЧОНО-ТӨГСГӨЛ natural88 2011-08-10 10531
418 ЧОНО-3 natural88 2011-08-10 13260
배너신청
자생병원

배너신청