Бичлэгийн тоо 497

ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ


209. Бас Чингис хаан, Хубилайд єгvvлрvvн: "Чи хvчтэний хvзvvг мушгиж, бєхчvvдийн бєгсийг шороодуулж єгєв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сvбээдэй та дєрвvvл сайн нохой мэт итгэлтэй нєхєд мєн. Та нарыг хаана ч илгээвэл,

Хvр гэсэн газар хvрч
Хvр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн улсыг цалгитал
Ниргэж нядалж явав.

Хувилай, Зэлмэ, Зэв, Сvбээдэй дєрвєн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хvлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах єдєр хамгийн тvрvvнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бvрнээ амардаг билээ" гэв. "Хубилай чи цэргийн vйл бvгдийг ерєнхийлєн захирч бай" гэж соёрхож зарлиг болов. Бас Бидvгvн, их дуулгаргvй тул би буруушааж, мянганы ноён болгосонгvй. Чи тvvнийг сургаж vз. Тэр чамтай зєвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидvгvнийг хойш ямар болохыг бид vзье" гэв.
210. Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд єгvvлрvvн:
"Боорчи, Мухулай тэргvvтэн ноёд оо, Додай Доголху тэргvvтэн чэрби нар аа! Энэ хунан,

Харанхуй шєнє
Халдах чоно болж
Гэгээн єдєр
Хэсэх хэрээ болж
Нvvхэд vлдэхгvй
Yлдэхэд нvvхгvй
Yргэлж намайг дагаж
Харийн дайсанд
Халуун нvvр єгч
Харилцдаггvй
Єшєєт хvнд
Ємєг тус болж
Єєр зан гаргадаггvй билээ.

Хунан Хєхєчос хоёртой зєвлєж, хамаг vйлсийг vйлдэгтvн" гэж зарлиг болов. "Хєвvvдий минь ах Жvчи биз. Хунан, Гэнигэс овогтноо тэргvvлэн захирч, миний хєвvvн Жvчийн дор тvмний ноён болтугай" гэж зарлиг болов. "Хунан Хєхєчос, Дэгэй, Yсvн євгєн энэ дєрвvvл, vзсэнээ нуухгvй, vнэн vгээ хэлж, мэдсэнээ мэлзэхгvй, сонссон vгээ сонсгодог билээ".
211. Бас Чингис хаан, Зэлмэд єгvvлрvvн: "Жарчиудай євгєн, vлээх хєєргєє vvрч єчvvхэн хєвvvнээ дагуулж, бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлvvн болдогт намайг тєрєх цагт булган єлгийг єгєв. Тvvнээс хойш ч босго хатавчийн боол, єрх vvдний ємч болж, єдий тєдий тусыг хvргэв. Булган єлгийд тєрсєн буянт нєхєр минь, хамт тєрєєд хань болж єссєн хайрт нєхєр Зэлмэ минь чамайг есєн удаа осол гаргахад буруушаан яллахгvй" гэж зарлиг болов.
212. Бас Чингис хаан, Толунд єгvvлрvvн: "Эцгээс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан тохинуулахад чи єєрийн эцгийн єрєєл жигvvр болон зvтгэж бvтээсний тул чэрби гэдэг цолыг авав. Одоо єєрийн олсон зєєсєн иргэнээ мянгат болгож, Турухантай зєвшиж захирагтун" гэж зарлиг болов.
213. Бас Чингис хаан, Yнгvр буурчид єгvvлрvvн: "Мэнгитv хианы хєвvvн Yнгvр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд, чаншиуд, баядаа дагуулж нэгэн хvрээ болж

Будан мананд тєєрєлгvй
Булаалдах дайн салалгvй
Нойтонд хамт норж
Хvйтэнд хамт хєрж
Явав чи

Одоо ямар соёрхол авах вэ, чи?" гэвэл Yнгvр єгvvлрvvн: "Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дvv нар, хамаагvй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дvv нараа цуглуулан захиръя" гэвэл, "Тэг, Баяд ах дvv нараа цуглуулж мянганыг чи захиртугай!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болруун: "Борохул Yнгvр та хоёр, буурч тvгээгч болж, баруун зvvн этгээдэд барих идээг тvгээж, баруун талын хvмvvст байр байраар олгож, зvvн талын хvмvvст зvй зvйгээр єгч идээ хvнсийг тvгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Yнгvр Борохул хоёр морилон явж (мориор явж) олон хvнд идээ рэг сєнгийн баруун зvvн этгээдэд идээ базааж бэлтгээд "Та хоёр, Толунтай хамт тєвлєн суугаад идээг тvгээж байгтун" гэж суурийг зааж єгєв.
214. Бас Чингис хаан, Борохулд єгvvлрvvн: "Миний эх, Шигихутуг, Борохул, Хvчv, Хєхєчv та дєрвийг дvрвэсэн иргэний нvvсэн нутгаас

Хєдєєнєєс олж
Хєлдєє бvvвэйлж
Хvмvvжvvлэн тэжээж
Хvзvvнээс чинь татаж
Хvний зэрэг болгож
Эгмээс чинь татаж
Эрийн зэрэгт оруулж

Хєвvvд бидний нєхєр сvvдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн тэжээсэн ачийг та нар их хариулан зvтгэв. Борохул надад нєхєр болж

Хурдан аянд мордож
Хуртай шєнє тохиолдовч
Хоол ундгvйгээр
Хоосон хонуулсан удаагvй,
Яаралтай дайнд
Ямар ч бэрхшээл тохиолдовч
Шєл тасалдуулж
Єл алдуулж байсангvй
Євєг эцгийг минь хорлосон
Єстєн татаарыг доройтуулж
Єшил єшиж
Хясал хясаж
Тэр татаар иргэнийг
Тэрэгний бултай чацуулж
Тvvнээс єндєр нуруутныг
Тvvж хядах цагт

Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад єлссєний тул аргагvй ирж, манай эхийн гэрт орж ирээд "Идэх юм гуйя" гэсэнд, "Идэх юм гуйвал тэнд суу" гэж баруун исэр (ор)-ийн ємнєд vзvvрт суулгав. Тэр цагт таван настай байсан хєвvvн Толуй гаднаас орж ирээд гэдрэг гvйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг сугандаа хавцуулж гvйхийн хамт хутга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрт зvvн талд сууж байсан Алтани "Хvvгий минь аллаа" гэж эхийн орилон бархирахыг сонсож гvйн гарч, Харгил шарын хойноос гvйцэж нэг гараараа vснээс нь зууран барьж, нєгєє гараараа хутгыг сугалж байсан гары нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр vед гэрийн ард мугалзар хар vхрийг тэлэн алж байсан Жидай Зэлмэ хоёр, Алтанийн дууг сонсоод сvхээ барьсаар, улаан цустай хэвээр гvйн ирж, татаарын Харгил шарыг мєн тэнд нь сvхээр цохиж, хутгаар бvлж алав. Алтани Жидай Зэлмэ гурав, хєвvvний амь аварсан гавьяаг булаалдахад Жидай Зэлмэ хоёр єгvvлрvvн: "Бид даруй гvйн ирж тvvнийг эс алсан бол ганц эхнэр Алтани юу хийж чадах вэ? Хєвvvний амийг хорлосон байх билээ. Хєвvvний амийг аварсан гавьяа биднийх болно"гэвэл, Алтани єгvvлрvvн: "Миний дууг сонссонгvй бол та нар яаж ирэх билээ? Би гvйн гvйцэж тvvний сэвлэг vснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж хутгыг алдуулсангvй бол Жидай Зэлмэ хоёрыг хvрч иртэл, хєвvvний амийг хорлож амжсан байх бишvv?" гэв. Тэгж хэлбэл, гол гавьяа нь Алтанийнх болов. Борохулын гэргий, эр Борохулдаа єрєєсєн арал болон тусалж явсны дээр, Толуйн амийг аварч тус хvргэв.
Бас хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Єгэдэйн гvрээний судал, суманд шархтаж унасанд Борохул, дээр нь бууж тvvний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь Єгэдэй морь унаж чадахгvй тул урдаа сундлан тэвэрч, бvрэлдсэн цусы нь бvлээн уруулаараа шимж, ам завжаа улайлгаж, ачит хєвvvн Єгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхий минь, зовж тэжээсэн ачийг, хоёр хєвvvний амийг аварч хариулав. Борохул надтай нєхєрлєж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зvтгэж явав. Борохулыг есєн удаа осол гаргавч, яллахгvй болгоё" гэж зарлиг болов.
215. Бас "Охин ургаа соёрхол єгье" гэв.
216. Бас Чингис хаан, Yсvн євгєнд єгvvлрvvн: "Yсvн, Хунан, Хєхєчос, Дэгэй энэ дєрвvvлээ, vзсэн сонссоноо vлдээж нуулгvй, vргэлж хэлдэг билээ. Монголын тєр ёсонд бэхи ноёдыг єргємжлєх заншил бий. Ахмад vеийн хvнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Yсvн євгєнийг бэхи болгоё. Бэхи єргємжлєгдєєд цагаан дээл ємсєж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай" гэж зарлиг болов.
217. Бас Чингис хаан єгvvлрvvн: "Хуилдар анд алалдан байлдах цагт урьтаж ам нээж байлдсан гавьяа бий тул тvvний хєвvvд ач нарт, єнчдєд олгох єршєєл тусламжийг хvртээсvгэй" гэв.
218. Бас Чингис хаан, Цагаан гуагийн хєвvvн, Нарийн-Тоорилд єгvvлрvvн: "Чиний эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавьяаг хvртэж, єнчдийн тусламжаас авч бай" гэсэнд, Тоорил єгvvлрvvн: "Миний тєрлийн нэгvс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан соёрхвол, ах дvv нэгvс нараа цуглуулъя" гэвэл, Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол ах дvv нэгvс нараа цуглуулж, чи ургийн урагт хvртэл захирч бай" гэж зарлиг болов.
219. Бас Чингис хаан, Сорхон-шард єгvvлрvvн: "Намайг єчvvхэн цагт, Тайчуудын Таргудай Хирилтуг, ах дvv нартайгаа нийлж атаархан барих цагт Сорхон-шарын хєвvvн Чулуун, Чимбай нар, намайг ах дvv нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишvv. Чиний тэр ачийг би харанхуй шєнє зvvдэндээ бодож, гэгээн єдєр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг єгье. Ямар соёрхлыг хvсч байна?" гэвэл, Сорхан-шар ба тvvний хєвvvн Чулуун, Чимбай нар єгvvлрvvн: "Бид, мэргидийн нутаг Сэлэнгэд дархан дураар нутаглахыг хvснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан мэдтvгэй!" гэв. Тэгэхэд Чингис хаан єгvvлрvvн: "Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хvртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сєнгєє тvшилцэж явтугай. Есєн удаа осолдоход зэмлэхгvй болгоё!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: "Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хvнээр бvv хэлvvлж бай. Єєрийн биеэр уулзаж, єєрийн амаар санаснаа хэлж, дутсанаа гуйж бай" гэж зарлиг болов. Бас "Сорхон-шар, Бадай, Хишилиг та гурван дархан,

Олон дайсанд довтолж
Олз юм олбол
Олсноо бvрэн автугай!
Аян ав хийж
Ан гєрєєс албал
Алснаа бvрэн автугай!"

гэж зарлиг болов. "Сорхан-шар бол тайчуудын Тvдэгэгийн гэрийн хvн. Бадай Хишилиг хоёр бол Чэрэнгийн адуучин хvн билээ. Одоо миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуримд хундага дэвшvvлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай!" гэж зарлиг болов.
220. Бас Чингис хаан, Наяад єгvvлрvvн: "Ширээт євгєн, Алан Наяа хоёр хєвvvний хамт Таргудай Хирилтугийг барьж авчрах замд Хутгал нугад хvрээд Наяагийн хэлсэн нь: "Бид хаан эзнээ яахан тэвчиж барьж одох вэ?" гэж сэтгэл тvвтэхгvй болоод Таргудайг сул тавин буцааж, Ширээт євгєн, хєвvvн Алаг Наяа нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь: "Бид, хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж яваад жич тэвчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хvчээ єгье гэж ирэв. Хэрэв ханаа барьж ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ. Хандаа халдаж чадсангvй тул тэднийг тус (єєрийн) ханаа хайрлах их ёсыг мэдсэн хvмvvс гэж vгийг зєвшєєж, нэгэн vйл хэргийг тушаая гэсэн билээ. Боорчи, баруун гарын тvмнийг захирах ноён болов. Мухулай го ван болж зvvн гарын тvмнийг захирах ноён болов. Одоо Наяа, тєвийн тvмнийг захирах ноён болтугай" гэж зарлиг болов.
221. Бас Зэв, Сvбээдэй хоёрыг єєрийн олсон зєєсєн иргэнээ мянгат болгож захирагтун гэв.
222. Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж єгєєд мянганы ноён болгов.
223. Бас модоч дархан Хvчvгvрт єгєх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат нараас татаж цуглуулсан иргэнийг Жадараны Мулхалхуд зvгээр нийлvvлж, Хvчvгvр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран зєвлєж захирагтун гэв.

224. Улсыг байгуулахад зvтгэсэн хvмvvсийг тvмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд болгож, соёрхлыг єгєх хvмvvст соёрхлоо єгч, зарлигийг буулгах хvмvvст зарлигаа буулгаж Чингис хаан зарлиг болруун: "Урьд би, наян хэвтvvл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мєнх тэнгэрийн єршєєлєєр, тэнгэр газрын ивээлээр хvч аугаа нэмэгдэж, гvр (нийт) их улсыг хамтатгаж, ганц жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн (ээлжтэн)-г ялгаж єг. Хэвтvvл, хорчин торгуудын хамт бvгд тvмэн хvн болгож єгтvгэй!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, хишигтнийг ялгаж томилох тухай мянганы ноёдод тунхаг зарлиг буулгасан нь: "Миний хишигтнийг томилоход тvмт, мянгат, зуутын ноёдын хєвvvд, сул (чєлєєт) хvний хєвvvдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хєвvvд, арван нєхєр (цэрэг), нэг дvvгээ дагуулж иртvгэй. Зууны ноёдын хєвvvд таван нєхєр, нэг дvvгээ дагуулж иртvгэй. Арваны ноёдын хєвvvд бас сул хvний хєвvvд, гурван нєхєр нэг дvvгээ дагуулж иртvгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртvгэй.
Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хєвvvд арван нєхєд, хэрэглэх юмаа харъяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн єгсєн хувь хишиг буюу єєрийн олсон зєєсєн морь, юм хэдий байвч, ємч хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртvгэй. Зууны ноёдын хєвvvд, таван нєхєдтэй, арваны ноёд бас сул хvний хувvvд, гурван нєхєдтэй, мєн ємч хувиас ангид мєн тэр ёсоор хэрэглэх морь, юмаа бэлтгэж иртvгэй!" гэж зарлиг болов. "Мянгат, зуут, аравтын ноёд олон хvн, бидний энэ зарлигийг сонсоод зєрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хvн бултарч бидний дэргэд явахдаа бэрхшээвэл єєр хvнийг оруулаад тvvнийг шийтгэж, эчнээ (далд) хол газар цєлье" гэж зарлиг болов. "Бидний дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бvv хориглотугай" гэв.
225. Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын хєвvvдийг ялгаж явуулаад, урьд байсан наян хэвтvvлийг найман зуу болгов. Найман зуу дээр нэмж мянга болготугай гэв. Хэвтvvлд орох хvмvvсийг бvv ятгаж хориглотугай гэж зарлиг болов.
Хэвтvvлийг Их-нэvрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлиг болов. Бас дєрвєн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хєвvvн Есєнтэй ахалж, Тvгэгийн хєвvvн Бvхэдэйтэй зєвлєж захиртугай гэв. Торгууд, хишигтэн нарыг дєрвєн ээлжээр манах болгож, Есєнтэй нэгэн ээлжийн хорчныг захирч, Бvхэдэй нєгєє ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг, гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблах, дєрєвдvгээр ээлжийн хорчныг захирч явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг ийнхvv захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есєнтэй захирч байтугай! гэж зарлиг болов.
226. "Урьд Єэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод, Боорчийн ураг (vр) Єэлэн чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Мухулайн ураг Бухаар захируулъя. Илугайн ураг Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай Хасараар захируулаад энгийн єдєр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах єдєр хамгийн тvрvvнд баатарлуулан явуулъя!" гэж зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирvvлсэн хvмvvсийг найман мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтvvл, хорчины хамт бvгд нэгэн тvмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: "Бидний шадар тvмэн хишигтэнг бэхжvvлж их голын цэрэг болгоё!" гэж зарлиг болов.
227. Бас Чингис хаан зарлиг болж єдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дєрвєн ээлж болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Энэ дєрвєн ээлжийн хишигтнийг захирах ахлагчдыг томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харъяат хишигтнээ жагсааж ээлж хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хvн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хvнийг гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хvн, бие эрvvл бєгєєд ээлжийн ахлагчдын зєвшєєрєлгvйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж vзээд эчнээ хол газарт цєлье! гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бvр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хvлээнэ. Зарлигийг сонссон байтал, зєрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтнийг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид гагцхvv ахлагч гэсэн тєдийгєєр хамт манаж байгаа хишигтнийг миний зєвшєєрєлгvйгээр бvv шийтгэгтvн. Гэм vйлдсэн хvнийг хэлэгтvн. Мухриулах (алах) ёстой бол бид мухриулъя. Занчих ёстойг хэвтvvлж занчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн тєдийгєєр адил эрхтэй хишигтэнд минь, єєрийн гар хєлийг хvргэж занчвал бэрээний хариуд бэрээдэж нударгын хариуд нударгадаж занчтугай гэв.
228. Бас Чингис хаан зарлиг болруун: "Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хvмvvс эрхэм бєгєєд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн хєтєч эрхэм тул гадаад мянганы ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе! гэж зарлиг болов.
229. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, єдрийн хамгаалагчид зvг зvгт мєр мєртєє явж наран шингэхээс ємнє хэвтvvл [манаачид хамгаалах ажлаа шилжvvлээд]-д зайлж гадна гарч хонотугай. Биднийг шєнє хэвтvvлийн цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтvvлд тушааж єгєєд гарч хонотугай. Гадна хоносон хорчин, торгууд, буурч нар бидний шєл идтэл уяаны тэнд хvлээж байгаад хэвтvvлд мэдэгдэж, биднийг шєл идсэний дараа дотогш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа эзэлж, буурч нар аяга саваа авч ажлаа хийтvгэй. Ээлж хишгийн хvмvvс энэ тогтоосон ээлжийн хуулийг мєрдєж яв гэж зарлиг болов. Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хvнийг хэвтvvл манаач нар барьж хоноод маргааш єглєє байцаан асуугтун. Хэвтvvл, халаагаа ирэхэд тэмдгээ шилжvvлж єгєєд чєлєєлєгдєнє. Манаагаа шилvvлсэн хэвтvvл гарч одтугай гэв. Хэвтvvл, шєнє ордны орчим байж vvдийг харгалзаж, орохыг завдах хvний мєрийг мєлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шєнє яаралтай мэдээ хvргэж хvн ирвэл урьдаар хэвтvvлд мэдэгдээд гэрийн ард хэвтvvлийн хамт байж, хэлэх vгээ гаднаас хэлэгтvн. Хэвтvvлийн суурь дээр хэн ч сууж vл болно. Хэвтvvлийн зєвшєєрєлгvйгээр хэн ч орж vл болно. Хэвтvvлийн дэргэдvvр хэн ч явж vл болно. Хэвтvvлийн завсраар явж vл болно. Хэвтvvлийн тоог асууж vл болно. Хэвтvvлийн дэргэдvvр явсан хvнийг барьтугай. Хэвтvvлийн тоог асуусан хvний тэр єдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, ємссєн бvрэн хувцсыг хэвтvvл автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хvн боловч хэвтvvлийн дэргэдvvр vдэш явж баригдсан биш vv?

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/664694/fc2/trackback

Itgelxvv

2009.04.30 09:10:34
*.25.23.158

goy yumaa te
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
56 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг6) Levi`s 2008-08-29 8983
55 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 5) Levi`s 2008-08-29 9570
54 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 4) file Levi`s 2008-08-29 8966
53 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 3) file Levi`s 2008-08-25 9916
52 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг 2) Levi`s 2008-08-25 10361
51 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Levi`s 2008-08-25 10181
50 ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9415
49 УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 9492
» ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ [1] Levi`s 2008-08-25 9816
47 ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ Levi`s 2008-08-25 9268
46 ВАН ХАН СЄНЄСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9143
45 ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9333
44 ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ [1] Levi`s 2008-08-25 8894
43 ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ Levi`s 2008-08-25 9384
42 МЭРГЭДИЙГ СЄНЄЄСЄН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ [1] Levi`s 2008-08-25 9188
41 ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ Levi`s 2008-08-25 9110
40 Монголын нууц товчоо 1 [4] Levi`s 2008-08-25 17918
39 ПЕТР ХААНЫ ЦУГЛУУЛГА Boog_3399 2008-08-25 11117
38 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр. 96843226 2008-08-10 11121
배너신청
자생병원

배너신청