Бичлэгийн тоо 497
Жавхаагийн сандран хашхирах дуунаар Төгөлдөр Соёлоо хоёр үсрэн босч Төгөлдөр өөрийн мэдэлгүй хоёрхон харайгаад хажуу өрөөний дэлгэгдсэн үүдний цаана гартаа нэгэн цаас тас асгаад, зэвхий цагаан царайлан газар хэвтэж байгаа Уянгааг олж хараад хоолойд нь хар гашуун зүйл тээглэх шиг санагдаж тас хөдөлгөөнгүй хөшлөө.
Уянгаагийн цээжнээс зууран сэгсэрч байсан Жавхаа өндийн босч гялсхийн гар нь хөдлөн Төгөлдөрийн зүүн шанааг тасхийтэл цохиж орхив. Чи муу бушуухан түргэн дуудаачээ, балиар хүүхэн чирж ирчихээд миний найзыг алах нь уу. Жавхаагийн царай цонхийж хоолой нь чичрэн хар хурдаараа гүйж, ширээн дээрх рашаан шүүрэн авчирч салгалсан гараараа Уянгаагийн амруу цутгах гэж оролдов. Уянгаа та хоёр хамгийн сайн найзууд минь шүү дээ. Байтлаа бие биеэ нэг муу хүүхнээс болж алах нь уу…
Уянгаа сэргээрэй, сэргээч дээ. Хичнээн жилийн сайхан үерхэлээ уландаа гишгэсэн энэ залуугийн төлөө үхэх хайран биш гэж үү. Жавхаагийн цохилт Төгөлдөрийн гайхсан бас гөлөрсөн байдлаас нь гаргалаа. . . 103 . . . Найз маань эм уугаад үхэх гээд байна бушуу ирээч. Хурдлаарай эгчээ түүнийг минь ирж авраач. Төгөлдөр өөрийн гэхээргүй цахиртсан шингэхэн чарлаа хоолойгоор өөрийн эрхгүй хашгирлаа. Дараа нь Жавхаа утсыг нь шүүрэн авч хаягаа бушуухан хэлээд цаг харан хүлээж эхэллээ. Арван минут, харин ч амралтын өдөр ачаалал багатай хурдан очиж байна. Ээлжийн эмч ууртай хариулаад утсаа чулуудлаа. Харин Соёлоо энэ бүх үед хаалганд наалдан орох байх газраа олж ядан зогсож байгаад гэнэт ухасхийн Уянгаагийн дэргэд очиж хүйт даасан гар хөлийг нь нухлаж эхэллээ. Хоёр нүднээс нь нулимс дуслаж, уучлаач Уянгаа битгий л дээ хэмээн шивнэж хөл гарыг нь хөдөлгөхийг оролдсоор байлаа. Боль чи холд, одоо бас яахнав хэмээн хашгираад Жавхаа Соёлоогийн гараас угз татан холдууллаа.

Тас хар баргар царайлсан Төгөлдөр Соёлоод дөхөн ирж чи одоо явдаа, би Уянгаагийн өмнө түмэн нүгэлтэй хэмээн бүдэгхэн хоолойгоор хэлээд, ухаангүй хэвтэх Уянгаа дээр очиж нуруугаар нь тэврэн авч орон дээр аяархан хэвтүүллээ. Түрүүнээс хойш нааш цааш үсрэх шахам бухимдсан Жавхаагийн толгойд Уянгааг орон дээр аваад хэвтүүлэх ухаан ороогүй байжээ.
Соёлоо түрүүхэн хөтлөлцөн орж ирсэн хаалгаа гаднаас нь аяархан хаалаа. Түрүүнээс хойш зөн совинд нь нэгэн бүдэгхэн түгшүүр төрөөд байсан нь харин ийнхүү биеллээ олж, нэгэн бүсгүй энэ хорвоо дээр үхэх эсэх нь тодорхойгүй хаалттай хаалганы цаана үлдэх нь тэр. Соёлоо бушуухан гүйж гадаа гараад орцны өмнө залбиран суулаа. Бурхан минь түргэний машин бушуухан ирүүлээч дээ, бурхан минь гуйя, хэрвээ Уянгаа амьд үлдвэл би Төгөлдөрөөс заавал сална танд тангараглая. Харин түргэний машин бушуухан ирүүлж Уянгаагийн амийг аварч өгөөч дээ…
Хаалганы дотор талд аль хэдийн хөдөлгөөнгүй болж ухаан алдсан Уянгааг тэврэн суух Төгөлдөр, цонхны шилэнд толгойгоо наагаад хөдлөлгүй ширтэн харах Жавхаа хоёрын хувьд цаг хугацаа зогссон мэт зовиуртай шаналал амтагдаж байлаа. Нам гүм чимээг эвдэн Жавхаагийн гар утас хангинаж, Жавхаа цочсондоо золтой л толгойгоо цонхонд мөргөчихсөнгүй. Үгүй ээ чадахгүй, наана чинь сүйд болчихоод байна юун чамтай эрхлэх. Жавхаагийн найз хүүхэн нь нэг газар сууж байна харьлаа, ирээд авчих гээд хэлчихсэн биш утасны цаана мэл гайхан хоцорсон нь лавтай. Харин Жавхаа тоосон ч үгүй цочоох шахсан утсаа салгаж орхиод, цонхруу харж түргэн хэмээн чанга гэгч нь хашгирлаа.
Төгөлдөр Уянгааг чанга гэгч нь тэврээд эмч орж ирэхийг хүлээлгүйгээр яаран гэрээс гарав. Орцонд дээшээ өгсөж явсан эмчийг буцаан, түргэний машин ёнгинон дуугарах дохиогоо хангинуулсаар гадаа харуулдан зогссон Соёлоогийн хажуугаар өнгөрч хордлого тайлах төвийг зорин одов. Жижүүрийн эмч яаран үзлэгтээ орж хүлээлгийн өрөөнд Төгөлдөр Жавхаа хоёр босох суух газраа олж ядан үлдлээ. Түрүүхэн цохиулсан Төгөлдөрийн шанаа нь хавдах маяг орж эхэлжээ. Хордлого тайлах төв амралтын өдөр ч болоод тэр үү эмч сувилагч харагдахгүй хөл хөдөлгөөн багатай. Уянгаагийн бие ямар байгаа, амь насанд нь хир аюултай эсэхийг мэдэх гэж хоёр ч сувилагчаас асуусан боловч үг дуу муутайхан зөрөн өнгөрч, та нар шиг хүн олныг үзсэн гэх янзтай үл тоомсорлосон хүйтэн хариулт өгч тоолгүй хажуугаар нь өнгөрч байлаа. Төгөлдөр тавь орчим насны сувилагч болов уу гэмээр эмэгтэйг ирж байхад тосон очиж түрийвчээ гаргалаа.
Сувилагч дөхөн ирэхэд арван мянгатын дэвсгэрт үг дуугүй гарт нь атгуулахад гайхсан сувилагч нүдээ том болгон Төгөлдөрийг бүлтийтлээ харлаа. Эгчээ сая Уянга гээд миний найз эмний хордлогод ороод ирсэн юм аа, бие нь яаж байгаа бол ямар байгааг нь мэдээд өгөөч. Болж өгвөл үзлэг хийгээд эмчилж байгаа эмчтэй нь уулзах юм сан. Ямар ямар эм тариа хэрэг болох бол мэдээд өгөөч хэмээн царай алдан гуйлаа. Сувилагч авгайн хүйтэн царай тэр дороо л алга болж гар дах мөнгөрүүгээ хараад тааламжтай инээд алдаад, хэлсэн бүхнийг асуугаад бушуухан буцаад ирье хэмээгээд түргэн гэгч нь яваад өгөв. Бас өөрийнхөө хамаатны дүү гээд эмчид нь хэлчихэе хэмээн найрсаг аргагүй нэмж хэлэх нь тэр. Түрүүнээс хойш муухай царайлсан Жавхаа Төгөлдөрийн дэргэд ирж мөрийг нь зөөлөн алгадлаа. Төөгөөдөө уурлах ч хэрэг алга л даа. Хамаг хэрэг тэр холион бантан хутгасан хүүхнээс болж байгаа юм. Тэрээр одоо болтол тайвширч чадахгүй дотроо Соёлоод уурласаар байв. Хэдхэн хоромын дараа Уянгаад үзлэг хийж эмчилгээг эхлүүлсэн эмч нь саяны ирдэг хүүхний ар гэрээс хүн байна уу хэмээн асуусаар гарч ирлээ.
Эмчээ та авч болох бүх арга хэмжээг аваарай, хамгийн сайн эм тариагаа хэрэглэж үзээрэй, би одоо ямар ямар эм тариа авах вэ, жагсаалтыг нь гаргаад өгөөч хэмээн Төгөлдөр хэллээ. Эмч гар дах цаасаа Төгөлдөрлүү сарвайж, би биччихээд гараад ирсэн энэ дотор аптекаас одоо авчих, хэрвээ эмчилгээний дараа биеийн байдал гайгүй бол хоёр хоноод л гаргана хэмээлээ. Харин ямар эм хэдий хэмжээгээр уусныг нь та хоёр мэдэхгүй биз, ээж аавд нь хэлсэн үү хэмээн эмч асуув. Толгойд нь нэг бодол гялсхийн орж ирсэн Жавхаа Төгөлдөрийн урдуур нь орж аав ээж хөдөө байдаг настай хүмүүс бий, би төрсөн ах нь, энэ залуу нөхөр нь болох хүн л дээ. Би энэ залуутай суухыг нь жаахан хориглочихсон чинь ийм юм болчлоо хэмээн хээв нэг өгүүлэхдээ Төгөлдөрийн араас жаахан цохихоо мартсангүй. Аан тийм бол хэлж санааг нь зовоох хэрэг байхгүй биздээ, эмчилгээний дараа л харин санаа зовоох зүйл гарвал бушуу дуудуулах хэрэгтэй, харин одоо саяны бичсэн эм тариаг аваад намайг дуудуулаадах гээд эмч буцаан орлоо. Төгөлдөр аптекруу явж, Жавхаа эмчид гарын бэлэг авахаар ойрхон харагдах хажуугийн жижиг дэлгүүр гүйгээд, бараг тэр дороо л эмчээ буцаан дуудуулав.
Эм тариа тортой бэлгийг авсан эмч түрүүнийхээс зөөлхөн ааштай болж удахгүй эхлэх эмчилгээг өөрөө хянаж хийгээд дөрвөн цаг орчмын дараа эмчилгээний үр дүнг нь хэлнэ, юутай ч эрчимт эмчилгээг сайн хийнэ гэж тайтгаруулаад дотогш оров. Тэр хоёр одоо л нэг тал хагас санаа амарч, хүлээлгийн сандал дээр зэрэгцэн суулаа. Нээрээ Уянгаагийн ээж аавд бушуухан хэлье хэмээн Төгөлдөрийг итгэл муутай дуугарахад Жавхаа тас хориглов. Одоо Уянгаагийн хэлсэнийг сайтар ойлголоо, энэ амиа хорлолт төлөвлөгдсөн байжээ, гэхдээ Уянгаа гэрийнхэндээ мэдэгдэхийг хүсээгүй байж. Учир нь гэрийнхэн нь Төгөлдөрөөс болсоныг мэдчихээд яаж аашлаж, яаж хатуурхахыг хэн мэдэх билээ. Гэрийнхэндээ мэдэгдэхгүй өнгөрөөд буцаад Төгөлдөртэй эвлэрээд хэнд ч мэдэгдэлгүй урьдын тайван сайхан амьдралдаа орохыг хүссэнийг нь Жавхаа сайн ойлголоо. Гэрийнхэн нь бүгд хөдөө байгаа, өчигдөр би дайралдсан. Тэгээд ч гайгүй бол хоёр хоноод гарна гэж байна, гайтай байдаг юм бол би өөрөө гэрийнхэнийг нь хөдөөнөөс аваад ирнэ. Юутай ч Уянгаа ухаан орох байх, тэгээд өөрөө шийднэ биз, одоохондоо яасан ч хэлж болохгүй гэж Жавхаа Төгөлдөрийг хориглолоо. Өөрийнх нь ойлгосон зүйлийг Төгөлдөр ойлгохгүй байхдаа л сайн биз. Уянгаа чи дэндүү гэнэн, өөртөө хатуу зүйл яаж хийж байгаа чинь энэ вэ.
Эмчилгээний эмч гарч ирээд нилээд их хэмжээний хордлогод орсон боловч цаг алдаагүй тул амь насанд аюулгүй хэмээгээд одоогоор ходоодыг нь бүрэн угаагаад дараа нь хордлого тайлах эмчилгээг залгуулаад хийнэ тэр эмчилгээний үр дүнгээс хамаарч биеийн байдлыг тодорхой хэлж өгөе хэмээлээ. Амь насанд нь аюулгүй ч гэлээ ходоодыг нь тайрч насан туршийн хоолны хатуу дэглэм болон эмчилгээтэй болох магадлалтай байгааг ч дурдаад авлаа. Хоромхон зуурын болчимгүй үйлдэл насан туршийн зовлонгийн эхлэл ч байж болдог ажээ…