Гадаа бороо орж байна. Энэ бол миний хувьд гуниг гутралаар дүүрэн байгаа сэтгэлийг харуулсан тийм нэгэн ширүүнээс ширүүн бороо мэт санагдана. Учир нь би хайр сэтгэлйин талаар маруухан, юу ч мэдэхгүй жаал хүү байхад минь тохиолдсон явдал гэж. Гадаа тэнгэр цэлмэг байсан зуны сайхан өглөө. Жигжидийн амралтнаас алхаж явах зуур янз янзын л бодол толгойд эргэлдэж, хүүхдийн санаагаар өөрөө өөрийгөө тал талаас нь тольдон харах гэж их л хичээн алхалаа. Засмал замыг даган уруудаж бас хааяа нэг өгсөж явсан хэдийч ер ажрахгүй алхсаар л байсан нь тэр үед би залуу зандан насан дээрээ байж. Одоо би 26 настай Батаа гэх хүдэр чийрэг эр болжээ.
Энэ хэний ач вэ? Аав ээж бас надтай тэр үдэш учирсан надаас эгч бүсгүйн том ач гавьяа юм шүү. Тэнгэр бүүдийж эхэлхэд салхи жоохон босч эхэлсэнээ гэнэт хүчтэй гэгч нь хэд хэдэн удаа тэнгэр дуугарч хүчтэй ширүүн бороо цутгаж эхэллээ. Яаралгүй тайван алхаж байснаа сандрахдаа зам дагуу нааш цааш хурдлах машинуудыг хий дэмий л горьдон зогсож заримд бүр гараа өргөсөнч авахгүй нь олон тохиолдов. Гүйх ч нэг болоод ядарч туйлдахдаа гадуураа өмсөж явсан жинсэн яакаа тайлаад толгой дээрээ хөндлөн чигээр нь тавиад нөмөр газар бараадахаар аажуухан шиг гүйлээ. Ойр хавьд тэр бүр хорогдчихоор тийм газар үгүй байсан болохоор нөгөө зам дагуу шогшсоор. Хажууд нэг тас хар өнгийн машин зогсохыг нүднийхээ булангаар хараад толгой өндийлгөн зогсоод, жолооч авхайг хараад л хамаг бие дулаацах шиг болсныг одоо хүртэл санаж явдаг.
-Õаалгаа онгойлгож өгөөд суугаач миний дүү гэхэд нь түүниa нүдрүү нь эгц ширтсээр яваад орлоо.
Хэсэг зуур чимээгүй байснаа
-Õаанаас хаа хүрэх гэж явна гэснээ бороонд цохиулан барин өдийд алхаж л байдаг хэмээн доогтойхноор хэ хэ хэ инээд алдаж
Ýр хүн юу эс үзэхэв гэх зэрэг сургаалийн үгс айлдаж намайг байн байн харж эвий эвий хөлдлөө тээр гэж хэлж байсан нь эмээ шиг минь санагдаж их л дотно уур амьсгал мэдэрлээ. Харахад их л даруухан хувцасласан улаан хүрэн туяатай санчиган дээрээ хар нарны шил тогтоочихсон, уруулаа бүдэгхэн улаан өнгөөр будаад, нээрээ уруулынх нь баруун дээд хэсэгт жижигхээн мэнгэтэйг нь мартах дөхлөө. Үгүйээ яахав дээ би түүнйиг хөөрхөн хүүхэн, эгч байсан л гэж хэлэхийг хүссэн юм аа. Зам явсаар л гэвч очих газар хүрэх болоогүй энэ зуур би түүний хажуунаас харц салгалгүй ширтэж бас дотроо нэгийг эрэгцүүлсэн шиг явлаа. Бид хоёр ч хоорондоо зөндөө л юм ярьсан, түүний нэрийг Жаргал гэдэг. Тэр үед би 20 настай, эгээ гуай 24 хүрч байсан болохоор араггүй л эгчийн байр суурьнаас хандсаар хүрэх газраа буюу манай гэрийн үүдэнд хүргэж ирэхэд сая л нэг юм түүнийг ширтэн сууснаа мэдээд их л ичихдээ
-Áаярлалаа эгчээ гэсэн харин өөдөөс
-Ýгчээ хэ хэ хэ инээснээ чи хэдтэй юм бэ?
-20 ш дээ гэсэн чинь ямар хөөрхөн... гэснээ тэгвэл эгчтэйгээ яриарай манай нөхрийн дүү нь гэж нэг тийм чамтай нас чацуу хөөрхөн охин бий, танилцуулнаа чи маргаашнаас яриарай алга болчихов оо их хөөрхөн охин байгаа гэж хэлээд биä хоёр салцгаасан ч гэсэн бүр мөсөн хагацаагүй гэдгийг нь түүний надад өгсөн утасны дугаар гэрчлэх байлгүй дээ. Шалба норсон хувцсаа солиод унтахаар хэвтэхдээ нөгөө хөөрхөн эгчийгээ бодсоор шөнийн тэнгэрийн түм түм ододтой учирлаа. Би арван жилийн сургуульд байхдаа нэг ч охин энээ тэрээ гэж гүйдэггүй байсан хирнээ тэр бүсгүйг хараад л нэг сонин болчих шиг болсон, хий хоосон баахан л юм бодож хэвтсэнээ нэг л мэдэхэд өглөө гэдэг цаг хугацаа намайг угтлаа. Ам хатаж, толгой тархи ýргэж хамаг биеэр хүйтэн хөлс даасаар орноосоо өндийн босоод явах гэтэл толгой ýргээд ер нь л чадал алгаа. Шүлсээ залгилаад өөрийнхөө хоолойг өвдөж байгааг мэдээд
-Ýэж гэж дуудахад хэн ч алга.
Учир бүгд хичээл сургууль ажил төрөл гээд явцгаасан байв. Эгч рүүгээ ярьж чадалгүй өвдөж хэвтээд хэд хоногийн дараагаас арай нэг гайгүй боллоо. Гэхдээ энэ хугацаанд би түүнийг санаад л, бодоод л ер нь л их хэцүү байсан даа. Утсаа аваад эгээгийн нөгөө надад өгсөн дугаар руу нь залгаж үзлээ.
-Áайна уу? Гээд хэсэг сонсож байснаа хөөе дугараач ээ гээд тасалж орхив.
Зүрх хүрдэггүй ээ би юу гэж өөрийгөө хэлэхээ ч мэдэхгүй жаахан банди байсан болохоор тэр хөгшин эгчтэй юу ярихаа мэдэхгүй байж байснаа гэнэт санаад ахин залгаад:
-Ýгчээ би Батаа байна яагаав нөгөө гээд л...
-Àан чи сая залгасан уу? Тэгээд л ярихгүй яасан иччихсэн үү? Гээд нөгөө доогтойхон инээдгээрээ инээж байснаа за чи манай дүүтэй танилцана шүү гээд надад тушаах аядав. Үнэнийг хэлэхэд тэрний дүү нь надад хичнээн хөөрхөн охин байсан ч ер сонин биш байсныг нуугаад юу гэхэв. За тэгээд бид хоёр жоохон ярьж байгаад ярианыхаа төгсгөлд маргааш намайг ирж авахаар боллоо. Маргаашийг тэсэн ядан хүлээж хөөрхөн бүсгүйг харах бөөн хүслэндээ автаж хэдэн хувцсаа угааж, индүүдэж аваад санаа амарлаа. Хүнийг мөрөөдөж гансрах бас хүлээнэ гэдэг хамгийн хэцүү байдгийг тэр өдрөөс хойш маш сайн мэддэг боллоо. Манай ангийн Чимгээ гэдэг охин надад хайртай гээд л бөөн захиа чихэр, өгөөд л харин би тэрийг нь ойлгохгүй зугатаагаад л явдаг байснаа бодоход тэр охинд ямар хэцүү байсныг өөрөө ойлгоод ирэхээрээ шал ондоо байдаг юм байна. Өглөөний нар тусдагаараа нүүрэн дээр тусахад нойрноосоо сэргэж өнгөрсөн шөнө зүүдэлсэн балай зүүдний талаар жаал бодож суунгаа гэнэт нөгөө эгчийн болзоог санахдаа сандран босâîл цаг 11.30 болж байв. Цайгаа уугаад нүүр гараа угааж бэлтгэл ажилдаа ороод толüны өмнө өөрөө өөртэйгээ ярилцаж бэлдлээ. Дүү нь гэж хэн юм бэ? Бүү мэд гэсэн ч гэсэн надад сонин биш. Удаач үгүй яг 12.00 гэхэд гэрийн утас хангинаж яаран очоод автал эгээ гуай гараад гэж дуудав. Гүйн гараад очтол машины хойд сандал дээр даруухан хувцасласан жирийн нэгэн гэж хэлж болохоор охин суучихсан байв.
-Çа юу байна?
Хүлээж байв уу? Хэ хэ хэ битгий ичээрэй Тунгаа миний дүү танилц гэдэг байгаа.
-Ñуучих гадуур та хоёрыг зугаалуулья гэхэд нь миний гайхах ичих хоёр хосолж нүүрээр улааí туяа татууллаа. Гэрийн үүднээс холдоод явах зуураа Жаргал за хаана очмоор байна? Асуугаад урд толиндоо надруу харах аядлаа. Надаас ийшээ тйишээ ч гэж хэлэх газар үгүй тул хэсэг дуугуй сууж байгаад нэг газрын тухай хэлэх чай юм боллоо. Тэр нь ямар газар вэ? Гэхээр манай эмээгийн тэр хавьд байдаг нэг сайхан мододтой уул байлаа. Тэнд уул ус нь жигдэрсэн салхинд гарахад тохирсон дэндүү гэхэд дэндүү гоё газар юм. Тэгээд бид замаараа шатахуун аваад тэр зүг хөдөллөө.
Үргэлжлэл бий.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг