Бичлэгийн тоо 497

аалзны тор-4

Уншсан 7616 vote 0 2009.03.18 22:04:33
Компанийн эзэн гэгдэх мадам Хуарт єєрийгєє уул компанийг vvсгэн байгуулагч хэмээн бvртгvvлэв. Натариотыг ноён Элминвер гvйцэтгэжээ. Уул компани нь vнэндээ хоршоо юм, учир нь “Жи Эм Ю Кэй” компани эл хоршооны 67 хувийг, “Би Си Эл” компани 13 хувийг, “Жи Ай Ди Маркет” компани 20 хувийг эзэмших болсон гэнэ. Хоршоо уулаасаа жижиг аж. Нийт хєрєнгє нь ердєє л 62 мянган доллар. “Жи Ай Ди Маркет” компани хэдийгээр хувьцааны дєнгєж 20 хvрэхгvй хувийг барьдаг боловч ширхэг бvр нь 1,25 ам. долларын vнэтэй 9600 ширхэг “А” зэрэглэлийн хувьцаатай аж. Заримдаа “алтан хувьцаа” гэж нэрлэгддэг энэхvv “А” зэрэглэл нь бусдаасаа хавьгvй эрх мэдэлтэй гэсэн vг ба дуртай цагтаа нєгєєдvvлээ худалдаж авч болох юм. Єєрєєр хэлбэл “Глобал Инвестмент энд Диволепмент” хоршооны “Жи Эм Ю Кэй” компани эзэмшиж буй 67 хувь, Би Си Эл компани эзэмшиж буй 13 хувьд харгалзан 42 мянга, 8 мянган ам. долларыг эзэдэд нь эргvvлж тєлєєд хоршоог дангаараа эзэмших эрх “Жи Ай Ди Маркет” компанид бий.

Энд vнэндээ єчvvхэн ч сонирхолтой юм байхгvй байх байлаа. Люксенбургийн оффшор бvсд єдєртєє хэдэн зуун компани, консорциум бvртгvvлдэг. Ихэнхи нь 100 мянган ам. доллар дотор багтах бага хєрєнгєтэй жижиг компаниуд байдаг. Хоршоо байгуулж байгаа компаниуд дотор “А” зэрэглэлийн хувьцаа эзэмшдэг нь ч олон, энэ бvхэн бvгд хуулийн хvрээн дотрох асуудал юм. Нэг л жижиг асуудал монголчуудын хувьд тун сонирхолтой байлаа. “Жи Эм Ю Кэй” компани бол Жеральд Металлз Юнайтед Кингдом, “Би Си Эл” компани бол Банко Комерциал Лугано гэж тайлагдах ба “А” зэрэглэлийн хувьцаа эзэмшигч гуравдахь компанийн хувийг Монгол улсын ємчийг хувьчлах тєрийн байгууллага болох Тєрийн ємчийн хороон дарга Пvрэвдорж, мєн Монголын хамгийн том банк болох Худалдаа хєгжлийн банкны захирал Мєнхбат нар эзэмших ба бусад эзэмшигч нар дотор Монгол улсын ерєнхий сайд Энхбаяр, Монголын тєв банкны ерєнхийлєгч Чулуунбат нар орох аж. Уул хоршоо байгуулагдаж бvртгvvлснээсээ хойш ердєє долоо хоногийн дараа Монголын хамгийн том, Засгийн газрын банк болох ХХБ-ыг 12 сая доллароор худалдан авах нь тэр. Yvнд л хамаг сонин юм байна.

ХУВЬЧЛАЛ
Социализмын vед Монголын бvх ємч тєрийн мэдэлд байлаа. 1991 оны 5-р сард Улсын бага хурал ємчийг хувьчлах шийдвэр гаргасан нь “ХХ зууны хроник” хэмээх алдарт номд 1921 оны ардын хувьсгалтай хамтаар Монголд болсон тэмдэглэлт хоёрхон vйл явдлын нэг нь болж оржээ. Гэвч тухайн vед байсан Засгийн газар жилийн дараа сонгуулиар солигдов. 1992-96 онд тогтож байсан Засгийн газар хувьчлалыг бараг мартсанаар барахгvй, ер нь хувьчлах нь буруу ч байж магадгvй гэсэн бодолтой байлаа. Энэ vед хувьчлагдсан ганц зvйл нь мал аж ахуй аж. Гэхдээ малыг хувьчлахгvй гэж Засгийн газар, тухайн vеийн эрх баригч нам болон парламент нэлээд чаргуулдаж байгаад сvvлд нь ялангуяа Ардчилсан хvчний шахалтаар “нэгдлvvд єєрснєє мэдэг” хэмээн зєнд нь орхисон тул Монголын хэдэн мянган жилд бараг цорын ганц баялаг нь байсан мал тэр чигээрээ эгшин зуур хувьчлагдлаа. Тэр vед ємч хувьчлалыг хариуцаж байсан шадар сайд Энэбиш ихээхэн даралтанд байсан ба ганц хоёр объект хувьчлах санал гаргангуут єєрийн намын хуучинсагууд нь тэр дор нь цохилт єгч дарамтлан болиулж байсны ганц жишээ бол Улсын их дэлгvvрийн хувьчлалын сургаар суулт бослого зохион байгуулж байсан явдал билээ. Ийм агаар байхад газар хувьчлалын тухай санахын ч хэрэггvй байв. Нэг удаа газар хувьчлалын асуудлыг парламентаар оруулсан нь коммунистуудын дотор томоохон хагарал vvсгэж, “газрынхан” гэж цоллогдсон фракц буй болж байв.

1996 оны сонгуулиар Ардчилсан хvчин ялалт байгуулж Энхсайханы Засгийн газар байгуулагдсанаар хувьчлалд vндсэн эргэлт гарлаа. Олон мянган объектыг дуудлагаар зарж, орон сууцыг бvхлээр нь иргэдэд vнэгvй хувьчилсны эцэст жилийн дараа гэхэд нийт ємчийн 80 хувь нь тєрийн мэдэлд байснаа жилийн дотор 50 хувьд хvрчээ. Гэвч энэхvv хэт далайцтай хэт шудрага хувьчлал нь єєрийн дайсныг буй болгов. Ганц жишээ хэлэхэд Ардчилсан хvчний анхны удирдагч нарын нэг гэгдэх Бошготын тvрээсэлж байсан дэлгvvрийг дуудлагар зарсан нь хорсол vvсгэж дєрвєн жил vргэлжилсэн “єлсгєлєн” гэгч нийгмийн замбараагvйтлийг vvсгэлээ. Чухам энэ таатай vеийг отож байсан коммунистууд асуудлыг улам дэврvvлсэн ба vvнээс vvдсэн Ардчилсан хvчнийхний дотроо нэгэнт vvсэж байсан хагарлыг эвтэйхэн хєєрєгдсєєр Энхсайханы Засгийн газрыг унагаж дєнгєв. Энд шинээр коммунистуудын толгойлогч болсон Намбарын Энхбаяр голлох vvрэг гvйцэтгэсэн юм.

ХУВЬЧЛАЛ ДАХИН ЗОГСОВ
Ардчилсан эвслийн дєрєв дэхь Засгийн газар болох Амаржаргалын vед хувьчлалын асуудал тун эгзэгтэй байдалд орлоо. ОУВС-аас 1999 оны 12-р сар гэхэд vнэ цэнэт аж ахуйнуудыг яаралтай хувьчлахыг тулгаж, vvнийгээ цаашид хамтран ажиллах шалгуур болгон тавьжээ. Амаржаргал жил орчим ерєнхий сайдын vvрэг гvйцэтгэхдээ энэхvv их хувьчлал маш чухал, Монгол улсын цаашдын хєгжлийн тvлхvvр асуудал тул vvнийг дэмжээч хэмээн гуйж зааж царайчлах гол ажилтай байлаа. Тэгэх тусам нь парламентийн цєєнх болох коммунистууд зориудаар vvнийг зогсоож, єєрсдийн ирцээр бойкот хийх чадварыг чадварлаг ашиглаж байлаа. Yнэ цэнэт аж ахуй гэдэгт банкууд, “МИАТ”, “Говь”, “НИК”, “Монгол Даатгал” “Эрдэнэт” зэрэг томоохон аж ахуйн нэгжvvд багтаж байгаа юм.

Ардчилсан хvчнийхний дотрох маргаан зєрчил, тэр байтугай дайсагналцаан, Зоригийн алагдсан хэрэг, казиногийн явдал зэрэг нь асуудлыг улам дэвэргэн эдийн засгийн утгыг нь алдагдуулж цэвэр улс тєрийн зорилготой шоу болгох аятайхан далим болж байв. Ийм уур амьсгалд Ардчилсан хvчин урьд тєлєвлєж байсан газрын болоод нийгмийн салбарын хувьчлалын талаар санахын ч аргагvй болжээ. Ямар нэг хувьчлалын тухай яриа сэдэл болгоныг идэж шамшигдуулах гэж байгаа болгон мушгих, эсвэл Yндэсний аюулгvй байдал гэсэн vл ойлгогдох лоозонгоор нам цохин унагаж байлаа. “НИК”, “Говь” зэрэг компанийг хувьчилбал ямархуу аюул учрах талаар гол коммунист эдийн засагч Улаан байнга зурагтаар ярьдаг байв.

Yнэндээ асуудлын учиг єєр зvйлд байв. Ардчилсан хvчнийхэн идэж шамшигдуулж байгаа талаархи єєрсдийн зохиосон гvтгэлэгтээ эргээд єєрсдєє vнэмшиж эхэлсэн байна. Ингээд vнэ цэнэт аж ахуйнуудыг тэртээ тэргvй МАХН ялах нь тодорхой болсон сонгуулийн дараа хийхээр тохиролцжээ. ОУВС зэрэг олон улсын санхvvгийн байгууллагуудтай хийсэн гэрээ хэлэлцээр тасарсан ч дараа нєхєж vргэлжлvvлж болно гэж тооцсон байна. Нэгэнт Ардчилсан хvчин мєнгєжиж байна гэсэн хардлага лавширсан тул МАХН-д юу ч vлдэхгvй нь гэсэн айдас бий болжээ. Иймээс их хувьчлал хэмээн заримдаа нэршиж эхлэх болсон vнэ цэнэт аж ахуйн нэгжvvдийг сонгуулийн дараа намдаа ашигтайгаар хувьчлах хэрэгтэй гэсэн тооцоон дээр ерєєс хувьчлалыг тас зогсоохоор коммунистууд нэгэнт шийджээ.

ЭНЭБИШ ГЭЖ НЭГ БЄЄН ГАЙ
Сонгууль болдгоороо болж МАХН vнэмлэхvй ялалт байгууллаа. Ингээд мєнєєх Их хувьчлалаа хийх гэтэл намын дотор зєрчил буй болон тэр нь эгшин зуур лавшрах хандлагатай болов. Гvйцэтгэх засаглалыг толгойлох асар их хvсэлтэй гурван том єрсєлдєгч гарч ирсэн нь нэгэнт ерєнхий сайд болсон Энхбаяраас гадна “Эрдэнэт” vйлдвэрийг олон жил удирдсан Отгонбилэг, урьд нь шадар сайд байсан Энэбиш нар байлаа.

Отгонбилэгийн хувьд ерєнхийлєгч Багабандийн хvчтэй дэмжлэг байсан тєдийгvй vvгээр vvдэн єєрийн фракцийг буй болгож байлаа. Энэ тэмцэл ялангуяа Yндсэн хуульд оруулах єєрчлєлтийг батлах явцад нэлээд эрчимжсэн юм. Гэвч тун удалгvй Энхбаярын аз таарч Отгонбилэг ослоор нас барлаа. Энэбиш нь Энхбаярын хувьд илvv хvчтэй, аюултай єрсєлдєгч байв. Энэбиш хэнтэй ч зєв харилцаж чаддаг, хэнийг ч ч гомдоодоггvй, за гэвэл ёогvй хээ шаагvй хvн аж. Иймдээ ч олон найз нєхєдтэй байв. Тvvнийг хvрээлсэн Жамъянсvрэн, “Женко”-гийн Баттулга, захын Сайхансамбуу, “Алтжин”, “Монполимет”-ийн Гарамжав гээд хєрєнгє мєнгєтэй олон хvн байсан нь санхvvгийн хувьд бие даасан, бусад бvлэглэлээс хараат бус байх нєхцлийг нь хангаж байв. Тэрээр ерєнхий сайд болох хvсэлтэйгээ нэг бус удаа хэвлэлээр мэдэгдэж байлаа. Энхбаяр, Чулуунбат нар Эрдэнэтийн зэсийн баяжмал болон ирээдvйд олборлох алтаар барьцаалан 10 гаруй сая доллар олж ирэн єєрийн бvлэглэлийг нь дэмждэг компаниудад тараасан нь Энэбиштэй шєргєєцєлдєх анхны буурьтай зєрчил байв. Чулуунбат дахин мєнгє зээлж “Монполимет”-эд хэдэн сая долларын зээл олж єгсєнєєр зєрчил тvр намжижээ.

МАХН дараа дараагийн сонгуульд vргэлж ялалт байгуулж байхын тулд хvчтэй санхvvгийн нєєцтэй болох ёстой гэдэг дээр удирдлагууд санал нийллээ. Нам санхvvжvvлнэ гэдэг нь хэн ч хувьдаа юм завшаагvй, зєвхєн намаа л бодож байгаа гэсэн аятайхан нэр хаягийг агуулж байгаа учир энэ vйл хэрэгт зvтгэх нь бараг л буяны ажлын шахуу юм гэж тохиролцжээ. Гэхдээ vvнийг хувьчлалаар гvйцэтгэх ёстой. Хувьчилж авсан хvн намыг санхvvгээр дэмжих учиртай. Харин яг хэн хувьчилж хэдийг намдаа бэлэглэх вэ гэсэн торгон асуудал буюу бялуу хуваалтан дээр тохиролцож чадахгvй явсаар єнчин ишиг ч хувьчилж чадалгvй бvтэн жилийг ардаа орхилоо.

Єєрийнхєндєє хувьчлахын тулд асар их мєнгє хэрэгтэй. Yнэндээ энэ их мєнгє Монголын хэнд ч байсангvй. Иймээс хувьчлалыг банкнаас, тухайлбал Монголын зах зээлийн талыг ганцаараа атгадаг Худалдаа хєгжлийн банкнаас эхлэх учиртай ажгуу. Yvнтэй хослуулж ХААН банкыг авбал хоёр банк хоршин биендээ мєнгє байршуулах, туслах замаар “МИАТ”, “Говь”, “НИК”, “Монгол даатгал”, “Эрдэнэт” зэргийг єєрийнхєндєє хувьчилж болно. Тэгвэл юун тvрvvн Худалдаа хєгжлийн банк ыг єєрийг нь худалдаж авах дор хаяхад 10-аас доошгvй сая ам. доллар хэрэгтэй аж. Yvнийг яаж олох вэ?

Намаа дэмжиж санхvvжvvлэх нь зvйтэй гэдэгтэй бvгд санаа нэг боловч юуг хэнд хэзээ гэдэг дээр vргэлж маргалдан зєрчилдєж байлаа. Энэбиш єєрийн бvлэглэлд архины vйлдвэрийг авч єгєхийн тулд улсын мэдэлд байгаа хувийг хэд хэдэн багц болгоод заруулахаар зvтгэв. Жамъянсvрэн уг vйлдвэрийн гуравны нэгийг атгаж байсан тул жижиглэсэн багцаас ганцыг авахад архины vйлдвэрийг бvрэн хянах аж. Энхбаяр болохоор Энэбишийг улам хvчирхэгжvvлэх ямар ч сонирхолгvй тул бvгдийг нь ганц багц болгоно гэж дайрчээ. Энэ тохиолдолд Жамъянсvрэн авч чадахгvй, авсан ч бvрэн тамирдана гэж тооцоолсон хэрэг. Нэгэнт єєрийг нь доош нь хийх гэж улайраад байгаа тvvний хувьчлалын талаархи бусад саналыг нь Энэбиш хvлээж авахгvй байлаа. Зєрчил хурцадсаар Энхбаярын хувь заяа хутганы ирмэг дээр ирэв. Энэбишийн бvлэглэл Багабандийнхтай эвсжээ. 2001 оны намрын чуулганы нээлтэн дээр ерєнхийлєгч, УИХ-ын дарга хоёрын хэлэх vгэнд тэсрэх бємбєг булаатай байлаа.

Чухам энэ vед, намрын чуулганы ердєє л урьд єдєр нь Энэбиш гэнэт нас баржээ. Yхлийн шалтгааны талаар янз бvрийн батлагдаагvй явган яриа явдаг. Энхбаярын аз дахин гийв.

МЄНГЄНИЙ ЭРЭЛД
Энэбиш нас барснаар хувьчлалын хаалга нээгдэн “шуударлаа”. Юун тvрvvн улсын архины vйлдвэрийг ганц багцаар дуудав. Монгол банкны Чулуунбатын олж ирсэн Громов гэгч орос эзэнтэй “Чингис” хэмээх оффшор банкнынхан Энэбишийн талынхны єєдєєс єрсєлдєгч нарыг санхvvжvvлж зээл олгов. Энэбишийн талынхныг сулруулах, буулгаж авах нь єширхvv, зуумтгай Энхбаярын хувьд заавал гvйцэтгэх ёстой ажил. Yvнтэй зэрэгцэн Монгол телевизээр “Алтжин” компани хууль бусаар газар авч хотоор нэг тун аюултай бензин тvгээгvvр барьсан тухай баримтат кино хvртэл vзvvлэв. Сайхансамбуу, Гарамжав, Баттулга нарт хvнд дарамт ирэн татварынхан vvдийг нь сахих болжээ. Єєрийг нь хэн нэгэн нь 500 сая тєгрєгєєр хахуулдах гэж оролдон, шанд нь архины vйлдвэрийн хувьцааг хэд хэдэн багц болгон зарахыг шаардаж байсан тухай ерєнхий сайд ярьж эхэлсэн нь яах аргагvй талийгч Энэбиш болон тvvний vлдсэн тvншvvд рvv хандсан єдєєн хатгалагын vг байлаа. Толгойлогчгvй болсон армийг vvгээр нь далимдуулж нам цохиж буй хэрэг.

Худалдаа хєгжлийн банкны тендерийг яаравчлан зараллаа. Нэгэнт хэдvvлээ хувааж авахаар тохирсон болохоор хэр баргийн хvн, ялангуяа монголчууд авах бололцоогvй тендерийн нєхцєл зарлаж тvvнээ интернетээр цацан Английн “Экономист” сэтгvvлд хэвлvvлжээ. 10 жилийн банкны vйл ажиллагааны туршлагатай чухамхvv банкинд (банк бус байгууллагад єгєхгvй!) худалдана гэсэн нь Монголд ганц ч арилжааны банк 10 жил наслаагvй байгаа тул анхны хаалт гаргажээ. Дvрмийн сан нь 50 саяас доошгvй гэснээр єєрсдийн байгуулах компанийг бодолцон харьцангуй хєнгєн нєхцєл єгсєн хэрэг. Аудитаар шалгагдсан байх нєхцєл нь тендер шудрага болж буйг харуулах учиртай шалгуур аж. Ер нь л тендерийн нєхцєл гаднаас нь харахад боломжийн зvйл байв.

Чулуунбат ерєнхий сайдын ємнє vvрэг авчээ. Худалдаа хєгжлийн банкыг худалдаж авах мєнгийг олох vvрэг. Монгол банкны ерєнхийлєгчийн амалснаар энэ нь тун хялбар зvйл гэнэ. “Жеральд металз” компанид урьд нь єєрєє ажиллаж байсан, тэднийг сайн таньдаг, тэгээд ч цаадуул нь Эрдэнэтээс зэсийн баяжмал авах маш их сонирхолтой, иймээс тэднээр vйлчлvvлдэг банктай нь хавсруулж авахуулаад, дээр нь дотоод комбинацаар ХХБ-аас єєрєєс нь мєнгє гаргуулаад ингээд дор нь бужигнуулаад, нэг харахад ХХБ бол МАХН-ыг тэтгэгч ширгэшгvй ундрага болох учиртай гэнэ.

Тендерийн хугацаанд Чулуунбат vнэндээ мєнгє олж чадсангvй. Ганцхан сарын хугацаатай зарлагдсан хугацаа дуусахад тэрээр “Жеральд металз” комодити компани ба тvvнд зээл олгодог “Ай Эн Жи Баринг банк” хоёртой урьдчилсан аман тохиролцоо хийжээ. Тvvгээр бол дээрх компани ба банк нь нийлж фиктив консорциум байгуулаад ХХБ-ыг худалдаж авах мєнгєний 50 хувийг гаргана, тvvнд нь сvvлд зэсийн баяжмал, алт єгч эргvvлж тєлнє гэсэн аж. Yлдсэн мєнгийг нь єєрсдєє олж нэрээ нууцалж байгаад сvvлд нь тэдэнд алт, зэс єгч єрєє цайлгаад МАХН-ыг дэмжигч банктай болно. Ерєєс тєлєвлєгєє ч ийм байсан, ингэж ч ярьжээ. Гэвч нэг талаас єєрснєє мєнгєє олж чадсан ч vгvй, нєгєє талаас “Ай Эн Жи Баринг банк” ам тохиролцооноосоо буцаж эхлэв (Энэ тухай нилээд тодорхой “Аалзны тор”, “Аалзны тор-3-т бий).
Цаг явсаар, тендерийн хугацааг хууль бусаар сунгасаар, энэ хооронд элдэв яриа, хов жив, цуурхал дэлгэрэхийн зэрэгцээ нууцалсан зvйлс нь илрэх хандлагатай боллоо. Ингээд цааш хvлээх бололцоогvй болсон тул бараг найман сарын дараа буюу тендер зарласан хугацаанаас 8 дахин хойшилж байж тендерээ зарласан боллоо. Ямар ч мєнгє хаанаас ч олоогvй тул зvгээр л “Жеральд метальз-Лугано консорциум” хэмээх хуурамч байгууллага тендерт ялж буй жvжиг тоголлоо. Хvрсэн vнэ нь 12 сая ам. доллар. Гэтэл 12 сая доллар огт босоогvй байдаг.

Швецарийн “Лугано” хэмээх тун жижигхэн оффшор банк тодорхой шан харамж амлуулж байж ХХБ-ы тендерт хуурамчаар оролцохыг зєвшєєрчээ. Нєгєє талаас “Жеральд метальз”-д банк огт хэрэггvй, зєвхєн зэсийн баяжмал, алтны урьдчилгаа єгч шанд нь мєн хуурамч хувьчлалд нэрээ ашиглуулахыг зєвшєєрсєн. Энэ хоёр компани 7 орчим сая доллар нийлvvлэхэд бэлнээ мэдэгдсэн боловч Энхбаяр, Чулуунбат хоёр єєрснєє авах гэж буй vлдэх мєнгийг огт олоогvй байгаа учраас ХХБ-ыг хэдийгээр “тендерт ялсан” боловч авах ямар ч арга байдаггvй. Арга нь барагдахдаа тендерийн хугацааг хууль зєрчин 100 хоногоор тогтоолоо.

ЛУЙВАР
100 хоногийн хугацаа єнгєрлєє. Чулуунбат мєнгє олж чаддаггvй. Yvнээс болж Чулуунбат, Энхбаярын хооронд хагарал гарч муудалцан, хэд хэдэн удаа “би чи”-дээ хvрчээ. Ерєєс энэхvv тэртээ тэргvй булхайтай явагдсан тендер хэмээх луйвраасаа буцдаг ч юм билvv гэж хvртэл ярьжээ. Гэвч нэгэнт галт тэрэг хєдєлсєн учир луйврыг угт нь тултал хийх хэрэгтэй байлаа. Банктай болохгvй л бол бусад vнэ цэнэт аж ахуйн хувьчлалаар юм олж долоохгvй, чингэвэл 2004 оны сонгуульд ялагдана, ялагдвал аягvй бол шоронд орж магадгvй. Иймээс эцэст нь хvртэл хийхээс єєр аргагvй болжээ. Гэвч намын бvлэглэлийн жижиг хvрээнд vvнийгээ МАХН-ыг дэмжих санхvvгийн эх vvсвэр гэж тохиролцон ярьж байгаа ба vvнийг хууль бус vйлдэл бус, харин ч буянтай сайхан vйлс, хамтын хариуцлага, хамтын тэмцэл гэж “ойлголцохоор” болжээ.

Тун мєнгє олдохгvй бол улсын хатуу нєєцєєс хулгайлах аргыг Энхбаяр, Чулуунбат нар сэдсэн байна. Монгол улсын валютийн нєєц хэмээх 180 орчим сая доллар, тvvнтэй тэнцэх хатуу валют, алт гадаадын итгэлтэй олон банкинд хуваагдан хадгалагдаж байдаг билээ. Чулуунбат Швейцарьт буй харилцагч банк руугаа захидал бичин улсын хадгалагдаж буй нєєц мєнгєнєєс таван сая ам. долларыг нь єєрийн хувийн бизнест шилжvvлэхийг аминчлан гуйжээ. Энэ талаар тодорхой баримт нь сонин хэвлэлд нэгэнт гарсан. Энэ бол vнэндээ ХХБ-ы хувьчлал руу гулсах учиртай байсан мєнгє. Yvнийг Чулуунбат толгой дааж шийдээгvй, бараг л даалгавар авч хийсэн эд.

ХХБ-ы улсад тєлєх мєнгийг 2002 онд дєрвєн тэрбум тєгрєгєєр доошлуулахаар тусгаж улсын тєсєвт оруулан баталснаар Энхбаяр Чулуунбат нар дараагийн луйвраа хийж анхныхаа мєнгийг “босгов”. МАХН-ыг дэмжих санхvvгийн эх vvсвэр гэсэн албан бус шивэгнээнэн тохиролцоог гишvvдэд ойлгуулсан тул тєсєв хэлэлцэхэд энэ талаар маргаан эсэргvvцэл гарсангvй. Ер нь ч УИХ-ын гишvvдийг бараг бvгдийг нь тусламж, орон сууц бэлэглэх, хvvхдийн сургалтыг нь даах, ах дvv хамаатан саданг нь “унацтай” ажилд томилох гэх мэтийн аргаар худалдаад авчихсан тул Энхбаярыг “шивнэхэд” эсэргvvцэх хvн байхгvй болжээ. Болохгvй нэгнийг нь хуучны “но” дээр нь нээнтэглэсэн, чухам vvний тулд л цагдаа ажиллаж байгаа шvv дээ. Дараа нь Засгийн газрын тогтоолоор ХХБ-ы улсад тєлєх ноогдол ашгаас Монголын Засгийн газар албан ёсоор татгалзсанаар дахиад хэдэн сая доллар гаргаж авлаа.

Энэхvv тун эрсдэлтэй, єєр газар бол шууд шоронд ормоор эрvvгийн давтан vйл ажиллагааны процесс нилээд удаан vргэлжилсэн тул тендерийн хугацааг эхлээд 100 дараа нь 75 хоногоор сунгажээ. Хууль бусаар хугацаа сунгаж арга vйлээ барж явах энэхvv тамын урт хугацаанд улс тєрч Баабар мэтийн хvмvvс “Аалзны тор”-оос уншиж хагас дутуу ойлгосон мэдээллээ єєрийн болгон олонд цацаж, радио, телевиз, сонингоор сvржигнэсэн нь Энхбаярчуудад сайхан олз болов. Тєрийн ємчийн хороон дарга Пvрэвдоржийг урьдаас нь тавьж мань хоёрыг цааш телевиз, сонингоор хэрэлдvvлэн орхилоо. Пvрэвдоржийн яриагаар бол Баабар мэтээс болж гадаадын хєрєнгє оруулагчид зугтааж байгаа гэнэ. Энэ нь олон тvмнийг эргэлзээнд оруулж тvр сатаарах, энэ хооронд луйвраа улам бататгах хугацааны болоод орон зайн бололцоо гаргаж єгчээ.

Сvvлчийн 75 хоног дуусах vед мєнєєх “Жеральд метальз - Лугано консорциум” хэмээх фектив хуурамч байгууллагаараа Хонконгийн “Хонконг Шанхай Бэнкинг Корпрэйшн” буюу “Эйч Эс Би Си” банкинд 7 сая долларыг эксрой аккаунтаар тусгаарлуулав. 2002 оны 12-р сарын дундуур ХХБ-ыг мєнгєє тєлєєд авах болоход “Жеральд метальз-Лугано консорциум” биш харин ердєє долоо хоногийн ємнє мадам Хуартын бvртгvvлсэн, уртаашаа 67-хон мянган долларын єєрийн хєрєнгєтэй, “Жи Эм Ю Кэй” компани 67 хувийг нь, “Би Си Эл” компани 13 хувийг нь, “Жи Ай Ди Маркет” компани 20 хувийг нь эзэмшдэг “Глобал Инвестмент энд Диволепмент” хоршоо жинхэнэ эзнээр тодорлоо. Одоо “Жеральд металз” Англид бvртгvvлсэн фиктив охин компани болох “Жи Эм Ю Кэй” –ийн шилжvvлсэн мєнгийг алт, зэсийн баяжмалаар эргvvлж аваад тооцоо дуусна. “Би Си Эл” буюу “Лугано” банк хуурамч хувьчлалд нэрээ оруулсны тохиролцсон шагналаа аваад тооцоо дуусна. Ийнхvv “Жи Ай Ди Маркет” компани МАХН-ыг сонгууль бvрд дэмжиж байхаар гагцаар тунан vлдлээ.

ХААН БАНКНЫ ГУЙЛГАЧИН ТYYХ
Анх 1991 онд банкны хоёр шаттай систем vvсэн Тєв банк тусгаарлахад vvссэн анхны арилжааны банкны нэг нь Хєдєє аж ахуйн банк буюу одоогийнхоор ХААН банк юм. Тэр vеийн банкны системийн тогтоц задрахдаа хєдєє аж ахуйн нэгдлvvдэд vйлчилдэг сум болгонд буй жижиг салбараа ХААН банкинд бєєгнvvлэн єгчээ. Энэ нь эхнээсээ зарлага ихтэй орлого муутай банк байв. Гэвч Монголд хамгийн олон салбартай, малчид тариачдад vйлчилдэг гэдэг “буянтай” нэрнээсээ болж гадаадын нилээд тусламж авчээ. Германы тусламжийн хvрээнд энэ банк хамарч нэлээд хэдэн сая доллароор тэтгvvлсэн боловч зах зээлийн шилжилтийн vеийн шуургыг тэссэн ч vгvй, єєдєлсєн ч vгvй. 1996 он гэхэд энэ банкин дахь Засгийн газрын оролцоо ердєє 10 хувьтай байсан байна.

1997 онд Азийн хєгжлийн банкнаас Монголын банк санхvvгийн системийг эрvvлжvvлэхэд зориулж зээлсэн 35 сая ам. доллароос хамгийн ихийг нь ХААН банк “хєдєєгийн хєдєлмєрч малчдад vйлчилдэг” гэсэн буянтай сайхан нэрнийхээ хvчээр 10 гаруй саяыг нь дангаараа залгижээ. Энэ шийдвэр 1999 онд УИХ-аас гарч, менежментийг нь америк хvнээр хийлгэх болов. Ингэж улсын зээлийн асар их мєнгє залгисан ХААН банк гадаад менежментийн хvчээр 2000 оноос сэргэх янзтай болж ирсэн байна.

ХААН банкыг хувьчлах, гэхдээ мэдээж МАХН-ыг санхvvгээр дэмждэг эх vvсвэр болгон хувьчлах ерєнхий тєлєвлєгєє аль 2000 онд гарсан байна. Гэвч ХААН банк нь дангаараа хэнд ч хэрэггvй юм. Санхvvгийн чадвар султай учраас тэр. Харин Худалдаа хєгжлийн банктай хавсарвал биендээ мєнгє ээлжилж байршуулан харилцан “тоглолт” хийвэл жинхэнэ vр ашиг нь гарна. Иймээс Энхбаяр Чулуунбат хоёр ХХБ-ыг хувьчлах асуудлыг цэгцлэхээс нааш ХААН банкны асуудлаар яарсангvй.

2002 оны намар буюу ХХБ-ы мєнгийг єєрєєр нь гаргуулж асуудал цэгцэрсэн хойно ХААН банкны хувьчлалын тендерийг зараллаа. Харин энэ удаа хэн илvv дуудсанд нь худалдах нилээд “шудрага ардчилсан юмуу гэмээр” тендер зарлагджээ. ХААН банк ХХБ-аас 10 дахин жижиг, єєрєєр хэлбэл 10 дахин хямд, хадаад л 5 сая доллар хvрнэ. Энэ нь уул банкыг босгох гэж улсаас єгсєн сvvлийн 10 жилийн зарлагын хажууд єчvvхэн тоо юм. Гэвч зах зээлд хvрэх vнэ нь vсрээд л энэ, ерєєсєє байж байгаа царай нь энэ юм. Гэвч vvнийг хvрэх vнэнээс нь ганц хоёр сая доллароор ахиу аваад ХХБ-тай хоршуулбал авсан эзэндээ алдагдал байхгvй. Учир нь ХХБ-ыг ердєє 12 сая доллароор авсан, нарийн яривал ганц ч тєгрєг гаргалгvй луйвардаад авчихсан болохоор ХААН банкыг илvv vнээр авах нь “МАХН-ыг санхvvжvvлэх” хэмээх ерєнхий “буянтай” нэрээр яваа нэг хэсэг хvний ємч юм гэдэг талаас нь vзвэл илvv хожоо унах аж. Иймээс ХААН банкыг чєлєєтэй дуудуулахаар боллоо. Єртгєєс нь хамаагvй илvv vнээр авах “тэнэг” олдохгvй. Тийм “тэнэг” зєвхєн ХХБ-тай хавсруулж байж л ашигтай болгоно, ингэхээр тэнэг биш ухаантай болж таарна.

Дуудлага 2003 оны эхээр болж vнэ цэнээс нь сая гаруй доллароор илvv дуудаж 6 гаруй сая доллароор МИАТ-ын орлогч захирал Баатарсайхан гэгч аван “тэнэг”-ээр тодорлоо.

ШИНЭ ЭЗНИЙ ХААН ТYYХ
Баатарсайхан гэгч хэн бэ? Социализмын vед Японд сурч байсан (гэхдээ сургуулиа тєгсгєж чадаагvй) Ховд нутгийн харяат торгууд нэгэн эр. Тэрээр Японд сургуулиасаа гараад Монгол Японы нэгэн компанид ажилд оржээ. Энэ нь Монголд банкны зээлийн жилийн хvv 160 хувь хvрч байсан мєнєєх галзуу vе байлаа. Баатарсайхан компаний мєнгийг хулгайлан Монголд авчирч богино хугацаанд банкаар дамжуулан єндєр хvvлээд эргvvлж аваачдаг “бизнес” эрхлэх нь тэр. Гэвч удалгvй баригдан хєєгдлєє. Харин энэ хооронд хулгайн хvvлсэн мєнгєєрєє нэлээд хєлжижээ. Уул нь ийм хэрэгт хєрєнгийг нь хураан шvvхээр оруулж шоронд хийдэг хууль Японд vйлчилдэг боловч тэгс хийгээд чимээгvй болсон байна.

Мєн энэ vед Японд Кёкшvзана Батбаяр нэрд гарч байлаа. Тvvний ээж нь Ховдоос гаралтай нь нутаг нуга болж ойртох бололцоо олгожээ. Юу ч мэдэхгvй хотын хvvхдэд нутаг гэж бvхнээс чухал юм байдаг талаар лавтай ойлгуулсан нь тэр. Японд сумо бєх, якуза хэмээх гэмт хэргийн бvлэглэл хоёр тун ойр байдаг нь хэнд ч тvvний дотор гадаадынханд ч нууц биш. Ингээд Батбаяраар дамжуулан Савада хэмээх нэгэн их гартай танилцав.

78 настай Савада сан якузатай холбоотой их гарын нэгэн. Нэлээдгvй баян. Баярхдаг, хамаагvй юм руу мєнгє шиддэг, мэдэхгvй салбар руугаа эрсдэлтэй бизнес рvv ордог, онгиргон євгєн. Ийм хvн хаана ч байдаг. Америкийн Перро, Английн Максвэлл гээд ийм баячууд хаа нэгэнтэй vргэлж тааралддаг, тэдний л нэг. Гол гаршсан хийдэг бизнес нь оюутан залууст онгоцны хєнгєлєлтэй билет зуучилдаг аж. Єєрєє ч нэг чартер онгоцтой. Ийнхvv Баатарсайхан “миатчин”, жуулчин зуучлагч, билет дамлагч хэмээх шинэ бизнест хvч сорих болсон байна. Японоос зундаа 10-15 мянган жуулчин Монголд ирдэг. Yvнийг мань хvн Савада сантай хамтран эзэгнэх боллоо.

Yргэлж шинийг эрэлхийлж байдаг идэвхитэй бизнесмен хvний хувьд Баатарсайхан нь Монголын тєр гэдэг бол дундаршгvй уурхай юм байна гэдгийг соргогоор vнэртэн мэдэрчээ. Ингээд бусад улс тєрч-бизнесменvvд Энхбаярт сонгуулийн ємнє асар их мєнгє бэлнээр нь єгч албан тушаалд амлагдаж байгаа сайхан жишээг даган 100 нэлээд гаран сая тєгрєгийг тvvнд “сонгуульдаа сайн ороорой” гэсэн ерєєлийн vгийн хамт бэлэглэжээ. Юмыг яаж мэдэхэв хэмээн багашаархан мєнгийн МYАН-д бас єгчээ.

Жуулчилалаар оролдож байгаа учир єєрт нь МИАТ сайн таарна гэдгийг Энхбаярт ойлгууллаа. Харин энэхvv хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгvй цоо шинэ хvнд шинэхэн ерєнхий сайд итгэсэнгvй, хандивт нь чамлагдахаар бага туаал єгч МИАТ-ын ердєє нэг муу орлогч даргаар тавьсан байна. Гэвч гомдлыг нь барахын тулд эхнэр Хуланг нь ХХБ-ы орлогч болгожээ. Ийнхvv тэдний гэр бvл “орлогчдын цуглуулга” болох нь тэр. Орлогч нар хавсайдан бусдын бизнес булаах шинэ бизнес эрхлэх боллоо. Хэн хаана орлоготой амжилттай ажиллаж байна тvvнийг банкны харилцагч нараар нь мєрдєн мєшгиж араас нь чихэн тvншvvдэд нь илvv сайн нєхцєл тавин уул ажлыг єєрийн болгох ажилбар юм. Хэдийгээр энэ нь банкны нууцад хамардаг боловч эр эм хоёрт нууц юм гэж юу ч байсангvй. Ингээд жил гаруйгийн дараа гэхэд спирт, гурил, сурах бичиг, жуулчин, сургуулийн дэвтэр, гуанз ресторан, барилга, эрчим хvч, холбоо, банк, тээвэр, зочид буудал, хэвлэх vйлдвэрлэл гээд хэдэн арван янзын бизнесийг зэрэг эрхлэх болов. Тєрєєс явуулж буй тендер болгонд оролцоно, ялахгvй газар гэж vгvй. Хахуульд асар их мєнгє зарцуулах боловч олох орлого нь vvнээ бvрэн хаaгаад цаана нь vлэмж ашиг унагана. Тvvнээс гадна эрсдэлгvй. Учир нь хэд хэдэн удаа япончуудыг хулхидсаны эцэст хурууг нь огтолж авахаар Японоос якуза тvvн дээр ирж сандаргаж байсан тохиолдол бий. Харин Монгол тєр бол эрсдэлгvй, єртєг багатай эрдэнэсийн дундаршгvй уурхай гэж таавралсан тvvний таавар эндvvрсэнгvй.

ХХБ-ы орлогч захирал хийж буй эхнэр Хулан нь Энхбаярынханд нэгэн том саад бэрхшээл болон босч ирлээ. Нєхєртєє банкны хамаг нууцыг аваачиж єгнє. Єєрєєр хэлбэл банкны харилцагчдын цаад тvнш болон хийгдсэн гэрээ хэлэлцээрийг нь хулгайлна. Банк гэдэг бол итгэлийн байгууллага, чухам vvнээс болж нэлээд чинээлэг харилцагч нар ХХБ-ыг орхижээ. Нєгєєтэйгvvр ХХБ-ы хувьчлал хэмээх амттай луйвартаа єєрийг нь оролцуулахгvй байна, эсвэл бага єгєх нь гэсэн хардлагадаа болж хамаг нууц опперациудыг мєн л нууцаар гадагш цацна. Тэрээр нууц олж авдаг, тvvнээ цацдаг тогтсон системтэй болжээ. Yvгээрээ шантажлах болов. Ингээд арга нь барагдаад хууль бус vйлдэл дээр нь халуун баривчлан ажлаас нь халж цагдаагийн мэдэлд єгєх нь тэр. Хулан цагдаад нэлээд хэд байцаагдлаа. Сvр сvлд нь унах нь уу гэж танадсан хэрэг. Гэтэл ийм их мэдээлэлтэй болчихсон хvнийг зvгээр хаяж болно гэж vv? Ингээд тvvнд ХААН банкыг санал болгов.

Нэг талаас ингэвэл чимээгvй болж амаа vдvvлнэ, нєгєє талаас ХХБ, ХААН банкны хамтарсан опперацид найдвартай оролцоно. Харин ХААН банк хувьчлагдангуут ХХБ тvvний 51 хувийг авахаар тохирчээ. Єєрєєр хэлбэл ХААН банк хувьчлагдаад ч эргэж эргэж нуг гэгчээр мєнєєх мадам Хуартын бvртгvvлсэн “Глобал Инвестмент энд Диволепмент”компанид хамаарах учиртай юм. Савада сан ХААН банкинд мєнгє гаргахыг зєвшєєрлєє. Сайн явбал тэр биз, муудвал Баатарсайхан тvvнээс хувьцааг нь худалдаж авахаар тохирсон. Савада сан банкны салбар огт мэдэхгvй, тvvнд брокерийн компани бий боловч банкны салбараар оролдож байгаагvй. Гэхдээ энэ зэргийн онгироо якузад “Монголд би єєрийн банктай” гэж ярьж явахад ганган хvнд нэмэр болох гархи билээ.

Баатарсайхан Ерєнхий сайдыг ч Савада сантай танилцуулахаа мартсангvй. 2001 онд Японд хийсэн айлчлалынх нь vеэр энэ хоёрыг уулзуулжээ. Савада сан онгироо зангаараа 2002 онд Монгол руу 30 мянган япон жуулчин явуулна гэж амлав. Yvнийг нь ямар ч тооцоогvй Энхбаяр эргэж ирээд єдий хэрийн жуулчин авах гэж байгаа гэж баахан хєєрчээ. Yнэндээ 2002 онд урьдын адил арав гаруй мянган жуулчин л ирэх нь тэр. Ичсэндээ 2003 оныг “Монголд жуулчлах жил” гэж зараллаа. Гадаадын жуулчид монголчууд шиг уриа лоозонгийн араас ажлаа хийдэггvй учир энэ нь эцэстээ “оюутны жил”, эмэгтэйчvvдийн жил” гэх мэтийн урьдах лоозонгуудын нэг болоод єнгєрєх биз. Хамгийн гол нь Японоос Монгол руу хийж буй жуулчлалын бизнест бусад єрсєлдєгч нараа шахаж гаргахын тулд Баатарсайхан Савадаагаар ийм vг Энхбаярт хэлvvлжээ. Дээр нь МИАТ-ыг атгаж байгаагаараа далимдуулан билет болон нислэг дээр монополи тогтоосон учир тvvний ажил тун єєдрєг байгаа.

Ховдын санхvvгийн бvлэглэл гэгчийг Баатарсайхан байгуулж чадсан нь тvvний бизнесийн амжилтын нэг нууц юм. Нутгийн зєвлєлд их рольтой, гол санхvvжvvлэгч нь. УИХ-аас Дэмбэрэл, Бямбадорж, Тєрийн ємчийн хорооноос Пvрэвдорж гэх мэтээр явна. ХААН банкыг хувьчлах Пvрэвдоржоор ахлуулсан тендерийн комисс таван хvнтэй байсны дєрєв нь Ховдынх, тvvний дотор гурав нь нэг сумынх байлаа.
ХААН банкны хувьчлалын ємнє Баатарсайханы нэг хийсэн зvйл нь єрсєлдєгч нар руугаа шавар цацах ажил байв. Єєртэй нь адил бизнесч-улс тєрч Батболдын оруулж ирсэн “Альфа” банкыг Оросын мафийн хулгайч нар гэж хочлон vvнээ хэвлэлээр цацан олон тvмэнд итгvvлэх ажилд чамгvй мєнгє зарцуулжээ. Сонингууд дээр гарсан энэ маягийн гvтгэлэгийн зохиогч-санхvvжvvлэгч нь мань хашир єєрєє байв. Нєгєє нэг єрсєлдєгч “Голомт” банкыг гэмт хэргийн бvлэглэл гэж vнэмшvvлэх ажлыг мєн гардав. Баатарсайханы гаргасан гvтгэлэгээр бол “Голомт” банкыг Интерпол эрэн сурвалжлаад олохгvй байгаа гэнэ. Интеполын олохгvй байгаа объектийг “Yнэн” сонин хэдхэн тєгрєгийн “хандиваар” дор нь илрvvлж олны нvдэн дээр гаргаж ирлээ.

ЦАХИЛГААН ДАЙНЫ ТЄЛЄВЛЄГЄЄ
Ийнхvv Энхбаярынхан санасандаа хvрч Худалдаа хєгжлийн банкыг vнэгvй “хувьчилж” авсан тєдийгvй ХААН банкыг илvv vнээр боловч мєн єєрийн болгож чадлаа. Энэ хоёр банк нийлээд Монголын мєнгєний зах зээлийн ихэнхийг атгаж байгаа. Одоо “НИК” “МИАТ”, “Говь”, “Монгол Даатгал” “Эрдэнэт” гээд асар том аж ахуйн нэгжvvд шил шилээ даран хувьчлалаа хvлээж байна. Yvнийг бvгдийг нь МАХН-ыг санхvvжvvлэх эх vvсвэр болгоно гэж тохиролцсон билээ.

Эхний ээлжинд “НИК”. Засгийн газрын хурлаар оруулан “НИК”-ийн бvх єрийг хvчингvй болгов. Єєрєєр хэлбэл авах шинэ эзэн нь Дархан, Эрдэнэт, Улаанбаатар болон бусад хотод байгаа шатахууны савнуудыг сул шахам авна гэсэн vг. Учир нь НИК гэдэг бол шатахууны сав л гэсэн vг. Чухам vvнд л vнэ цэнэ нь бий. Шатахууны савтай нь зах зээлд монополи тогтоож чадна. Хvссэн ч хvсээгvй ч шатахуун нь Монголын импортын маш олон хувийг эзэлдэг. НИК тєрийн менежменттэй байсан учраас єєдлєєгvй. Одоо хувийнх болохоороо сэргэнэ. Харин шинэ эзэн МАХН-ыг санхvvжvvлэх учраас єртэй байгууллага хvлээж авч болохгvй. Єрийг Засгийн газар, єєрєєр хэлбэл ард тvмэн тєлєх ёстой.

Хоёр дахь асуудал нь Эрдэнэт. Эрдэнэтийн Монголын талын эзэмшиж буй 51 хувийг их єрєндєє тооцож болох талаар тун аятайхан санал оросууд тавьжээ. Учир нь Эрдэнэт нь єнєєдєр зах зээлийнхээ ханшаар vсрээд vсрээд 500 сая доллар хvрэхгvй. Гэвч нєгєєтэйгvvр чингэвэл “Жеральд металз”-ийн єрийг яах билээ?

Монголын ерєнхий сайд 2003 оны эхээр Швейцарийн Даост айлчиллаа. Дэлхийн томчууд цугладаг газар тэрээр АНУ-ын тєрийн нарийн бичгийн даргатай уулзана гэв. Ард тvмэнд ингэж тайлбарласан, их ажил ард тvмнийхээ нэрийн ємнєєс хийж яваа юм байна гэж ард тvмэн ойлгох учиртай аж. Гэтэл Коллин Пауэлл тvvнийг хvлээж авахгvй гэжээ. Хоёр орны найрамдлын асуудлаар уулзая гэтэл энэ талаар онцын ярилцах зvйлгvй гэсэн хариу авсан байна. Ингэхээр нь Хойд Солонгосын асуудлаар уулзая гэж молгидтол гэнэн америк урхинд нь орооод ирэв. Энэ хооронд ГХЯ-ы сайд Эрдэнэчулууныг урилга заллага ч vгvй яаралтай Пхеньян явуулаад америк эрийг хуурах хэдэн vг олж авчээ.

Доасын айлчлалын зорилго шал єєр юм байлаа. Монголын зэсийн баяжмалын тєлєє єрсєлддєг еврейчvvдийн таван коммондити компани дотор “Жеральд металз” 2000 оноос vнэмлэхvй ялалт байгуулж ихэнхийг нь эзэгнэх болсон билээ. Єрсєлдєєнд ялагдсан “Глинкор” компани удаан хvлээж чадсангvй, Эрдэнэтийн Монголын 51 хувийг 150 сая доллароор худалдаж авъя гэсэн санал гаргажээ. “Жеральд металз” бол тун жижиг компани, харин “Глинкор”, “Марко Ричи” зэрэг бол vндэстэн дамнасан коммодити билээ. Ийм жижиг компанид цохиулсан, гэтэл цаадуул нь єчvvхэн бага мєнгєєр Монголын тєрийг худалдаж аваад дураараа тоглоод суухыг Глинкор тэсвэртэй хараад сууж чадсангvй. Глинкортой уулзах уулзалт Энхбаярын Даос орсон гол зорилго байлаа. Энэхvv нууц уулзалт болсон, тохиролцоонд хvрсэн, vр дvнгийнх нь талаар дараа бичимз.

ОЛИГАРХИ
Худалдаа хєгжлийн банкны фиктив гvйцэтгэх захирал гэгчээр Кэйт Чидди гэгч иржээ. Тэр хэдийгээр захирлаар томилогдоогvй боловч нэрийн хуудас дээрээ TDB CEO хэмээн гараар нэмж бичнэ. Энэ нь ХХБ-ы Гvйцэтгэх захирал гэсэн англи товчлол. Гэтэл Чиддигийн хийж буй ажил нь ХХБ-ы одоогийн Гvйцэтгэх захирал Мєнхбатын сурталчлагч нь юм уу гэмээр, тvvнийг биширсэн шvтсэн яриа л ярьж явах аж. Yнэндээ Мєнхбат ч, Кэйт Чидди ч арилжааны банкны менежерvvд биш аж. Чидди нь Тєрийн болон институцийн банкны зєвлєх. Арилжааны банк мэдэхгvй. Хэрэв vнэхээр “Ай Эн Жи Баринг” менежмент хийх гэж байгаа юм бол мэргэжлийн бус Мєнхбатыг шvтээд давхиж явах гэж vv? Хэрэв vнэхээр гаднынхан авсан юм бол очиж очиж Мєнхбатаар менежер тавих гэж vv? Хэрэв vнэхээр л юм бол ХХБ-ыг босгож ирсэн, манайдаа хамгийн сайн мэргэжилтэн гэгддэг Саран, Хvрлээ нарыг ажлаас нь хусаж хаях гэж vv?

Харин ч эсрэгээр ХХБ-д ажиллагсадын хяналт тогтоож байсан 24 хувийг айлгаж байгаад хувьцаа эзэмшигчидээс нь худалдаж авахаар шийджээ. Зээлийн хороон дарга буюу банкны хамгийн эмзэг асуудлыг менежер Мєнхбат давхар хариуцахаар болж буй нь хяналтаас гадуур, хааш нь хэрхэн мєнгє урсгах угаахыг нь мэргэжлийн бус хvрээнд хийхээр тооцоолсон цаад эздийн шийдвэр ажгуу.

Яах гэж энэ вэ? Одоо тєлєвлєсєн ёсоороо Монголын том аж ахуйн нэгжvvдийг банкаар дамжуулан худалдаж авна. Ингээд Монголын улс тєр, нийгэм, шvvх, цагдаа, тєрийн байгууллага, банк, санхvv, аж vйлдвэрийг бvрэн хянасан жижиг бvлэглэл нэгэнт бий боллоо. Yvнийг олон улсын нэр томъёогоор олигархи гэнэ. Олигархи єрсєлдєєнд дургvй, нээлттэй болгоныг vзэн яддаг, нийгэм улс тєр эдийн засгийн бvхий л асуудлыг хувьцаалагчид тэрvvхэндээ хоорондоо ярьж шийддэг. Энэ бол єнєєгийн Латин Америкийн олон орны туулж буй зам. Ийм тогтоц хуучин ЗХУ-ын Дундад Азийн орнуудад нэгэнт тогтон бэхжсэн. Олигархи тогтсон оронд хєгжил дэвшлийн тухай зvvдлээд ч хэрэггvй. Нийгэм дахь баян ядуу, хот хєдєєгийн ялгаа улам ихсэнэ. Дахин хуваарлалтыг нийгэм улам бvр хvсэмжилсээр нэг л єдєр хар хувьсгалд хvргэдэг. Хvчирхийлэл нь сєрєг хvчирхийллийг буй болгоно. Ингээд эцэс тєгсгєлгvй ээлжлэн унагаалт болно. Yр дvн нь єнєєгийн хар Африк. Биднийг ийм л ирээдvй хvлээж байна.

Дэд доктор Б.Ганбат

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална

Зүтгэл байвал зүүгээр худаг ухна

Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна аа гэж...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1450382/f32/trackback

Itgelxvv

2009.04.26 11:20:52
*.25.23.158

yasan ih urt yum tawidag humuus we
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
» аалзны тор-4 [1] finepix 2009-03-18 7616
356 аалзны тор-5 [1] finepix 2009-03-18 8128
355 Бороо дагасан хайр - I хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7476
354 Бороо дагасан хайр - II хэсэг [2] Маралгоо 2009-03-20 7181
353 Би буруугүй-1 [2] Маралгоо 2009-03-20 9631
352 Би буруугүй 2 [3] Маралгоо 2009-03-20 8591
351 Би буруугүй 3 [3] Маралгоо 2009-03-20 8340
350 Би буруугүй 4 [2] Маралгоо 2009-03-20 8223
349 Би буруугүй 5 [2] Маралгоо 2009-03-20 8525
348 Би буруугүй /Төгсгөл/ [3] Маралгоо 2009-03-20 10250
347 Бороотой үдшийн учрал [2] Маралгоо 2009-03-20 9751
346 Журамт гэргий-1 [2] Маралгоо 2009-03-24 9114
345 Журамт гэргий-2 [2] Маралгоо 2009-03-24 8249
344 Журамт гэргий-3 [2] Маралгоо 2009-03-24 8492
343 Журамт гэргий-4 [2] Маралгоо 2009-03-24 8354
342 Журамт гэргий-5 [2] Маралгоо 2009-03-24 7462
341 Журамт гэргий-6 [2] Маралгоо 2009-03-24 9473
340 Журамт гэргий-7 [3] Маралгоо 2009-03-24 9162
339 Журамт гэргий-Төгсгөл [2] Маралгоо 2009-03-24 8894
338 Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-I бүлэг [3] Маралгоо 2009-03-25 9364
배너신청
자생병원

배너신청