Бичлэгийн тоо 497

Тээр жилийн тэр нэгэн өвлийн Өнтэйг яана! ”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын Өндрийг яана! Хүрэн уулсын буйд мухар ”Хүүш” нэртэй Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр Хөх бууцтай. Хүрэн уулсыг халуун намраар Аав минь зорив ”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр Айл өвөлжив. Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил Бүгд өндөр Өндрийн дундаас ”Тэхийн зогсоол” Бүүр ч өндөр! Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур Ан хийв Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур Ажил хийв. Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн Дулаахныг хэлэх үү Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн Тухтайг хэлэх үү Говийн ууланд жам ёсоороо Хавар ирэв Гол бараадаж гурван гэрээрээ Нүүх болов. Нэгэн өглөө аав минь намайгаа Гаднаас дуудав Нэг нүдний сунадаг дурангаа Гарт бариулав. -”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ? -Сайн хар! гэв Тэгж хэлснийхээ жаахан хойно Санаа алдав. ”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх Оргил харагдав Yүрээ манан өндөрт эргэх Бүргэд харагдав. Дэргэдэх оргил нь илээд авахаар Ойрхон байв Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор Yүлгүй байв” -”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж Аав минь хэлэв Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж Ахин хэлэв. Өвөлжин харагдаж нүдэнд дассан Оргил үзэгдэв Орой дээр нь эвэр нь сэрийсэн Янгир харагдав. Хангайн сайхан амьтныг үзээд Би баясав -Харлаг тэх зогсож байна! гээд Бараг хашгирав. Аав минь дуугүй, тамхиа сорсоор Гэртээ оров Айлын хүмүүс янгирын сургаар Манайд цуглав. Цайгаа ч уухгүй аав минь тэгээд Хэсэг суув Цаанаа л гунигтай хоолой засаад Ингэж ярив: -Мөнгөн оройт уулсын хишгийг Их хүртлээ Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг Анх үзлээ. ”Ямаан усанд” ноднин байсан Тэх мөн байна Яах аргагүй зогсоолдоо зогссон Тэх мөн байна. Төрсний эцэст үхнээ гэдэг Амьтны ёс оо! Төрсөн нутгаа орхиноо гэдэг Амаргүй даваа! Янгир өтлөхөөрөө эврээ даахаа Больдог юм гэнэлээ Янгирын сүргээ гүйцэж чадахаа Байдаг юм гэнэлээ. Эхээс төрсөн ууландаа эргэж Ирдэг юм гэнэлээ Эхээс унасан газраа олж Хэвтдэг юм гэнэлээ. Насныхаа эцэст оргил өөд мацаж Гардаг юм гэнэлээ Нартад түүнийг нь ”Тэхийн зогсоол” гэж Нэрлэдэг юм гэнэлээ. Өндөр оргил дээр олон хоног Зогсдог юм гэнэлээ Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг Хардаг юм гэнэлээ. Умдалдаг ариухан усаа үзэж нэг Баярладаг юм гэнэлээ Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг Баясдаг юм гэнэлээ. Ижил олон сүргээ эцсийн удаа Yздэг юм гэнэлээ Эх болсон нутгаа сүүлчийн удаа Хардаг юм гэнэлээ. Өндөр оргилоос эвэр нь дийлээд Хальдаг юм гэнэлээ Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд Дутдаг юм гэнэлээ. Аавын яриаг хүн бүхэн Дуугүй чагнав Айлын эмээ янгирыг өрөвдөн Нулимс унагав. Тэрнээс хойш аав минь нэг л Зовиуртай болов Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л Нүүхээ байв. Гурван гэрийн хонины ээлж Дороо эргэнэ Гуравхан хоногт манай ээлж Эргээд ирнэ. -Өндөр өөд хонио бүү билчээ! гэж Аав минь захина Өглөө болгон л гаднаа сууж Оргил дурандана. ”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусан Гурван айл! Хүмүүсийн харааг өөртөө татсан Гурвалжин оргил! Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн Харлаг тэх! Чанх дээр нь өдөржин эргэсэн Хүрэн бүргэд! Ийм л зураг олон хоногоор Аавд минь харагдав Энэ л зураг олон хоногоор Өвөлжөөнд суулгав. Нэгэн өглөө оргилыг дурандаад Аав орж ирэв Нэг харахнаа баяртай мишээгээд Цайгаа ууж суув. -Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж Аав минь ярив -Яамай даа яамай, хөөрхий минь! гэж Ижий өрөвдөв. Маргааш өглөө нь гурван гэр маань Эрт ачаалав Манарсан бууцнаас хүн, мал маань Зэрэг хөдлөв. ”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг Эргэж харав -Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг Өөртөө хэлэв. Тээр жилийн тэр нэгэн өвлийн Уртыг яана! ”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын Өндрийг яана!
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1438889/b61/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
377 Б.Шүүдэрцэцэг : Цэнхэр [1] baagii111 2009-03-01 9290
376 Б.Шүүдэрцэцэг : Хүнийх [1] baagii111 2009-03-01 9304
375 Ханс Кристиан Андерсен : Чүдэнз худалдагч охин [2] Tsergiinbodol 2009-03-07 9668
374 Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл Муутай нөхөрлөвөл могойн хорлол [1] Tsergiinbodol 2009-03-07 10366
373 Алтан шатарт хүү [1] Tsergiinbodol 2009-03-07 10863
372 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 2 [2] Маралгоо 2009-03-13 7814
371 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 3 [1] Маралгоо 2009-03-13 10379
370 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 4 [1] Маралгоо 2009-03-13 7990
369 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 5 [1] Маралгоо 2009-03-13 9394
368 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 6 [1] Маралгоо 2009-03-13 8234
367 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 7 [2] Маралгоо 2009-03-13 7595
366 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 9 [1] Маралгоо 2009-03-13 7980
365 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 10 [1] Маралгоо 2009-03-13 8460
364 Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 12 [2] Маралгоо 2009-03-13 7480
» Б.Явуухулан : Тэхийн зогсоол chups 2009-03-16 10698
362 *___4мөрт___* chups 2009-03-17 10785
361 Хоёр загалын (тууж) chups 2009-03-18 8489
360 ИОСИФ БРОДСКИЙ /1940-1996/ chups 2009-03-18 11584
359 аалзны тор-1 [3] finepix 2009-03-18 8726
358 аалзны тор-3 [1] finepix 2009-03-18 7635
배너신청
자생병원

배너신청