Бичлэгийн тоо 497

СЭТГЭЛ ЭЗГҮЙРЭВ

(Энэхүү туужийг "ОРЛОО" сайт байгуулагдсаны гурван жилийн ойд зориулан тэрлэлээ)

Хэдийвээр Боргиогоос сар бүрий тогтмол мянган ногоон, заримдаа түүнээс арай ч илүү ирэх боловч өдөр ирэх тутам томорч, хэрэглээ нь дийлдэхээ байж байгаа дөрвийн, дөрвөн хүүхэд болон өдрөөс өдөрт аажим аажимаар, алгуурханаар унаж буй мөнгөний ханш, цаг минутаар биш юм гэхэд өдөр сараар өсч байгаа юмны үнэ, юмныхаа үнэтэй уялдан өсөх хэрэглээний үнэ гээд яаж ч бодсон зүгээр сууж болохгүй амьдарлын шаардлага, тэгээд ч хар багаасаа зүгээрийг хийж сураагүй тэр л зангаараа Үжин маань Нарантуул захаас хойшоо Сансар өөд өгсөх хүний хөл ихтэй гудамжинд шил, шилээ даран байрласан байрлалтай үй олон гуанзнуудын дундаас нэгийг нь түрээслэн авч ажиллуулаад даруй таван ч жилийн нүүр үзэж байгаа билээ.

Мэдээж анхлан өөрийн номын дууг нь сонссон мэргэжилээрээ гэж эхэлсэн боловч хуучин соц- нийгмийн үед сонссон номын дуу, орчин үеийн зах зээлийн ойлголт хоёр амьдрал дээрээ өдөр шөнө шиг зөрүүтэйг биеэр үзээд анхлан бас ч гэж больдог ч юм бил үү гэж шантарч явсанаа бодвол одоо аль хэдийн аргыг нь олж ажилдаа дасан, бүхий л юм нь жигдэрчээ. Байсхийгээд л орж ирэх янз, янзаар өө сэв эрэн, торгуулиар далайлган хэдэн төгрөг халааслах гэсэн хурган байцаагч нартай ч арга эвийг нь олоод заримд нь хүний нүд хариулан тав, арван төгрөг атгуулах, заримд нь бүр юу ч өгөлгүй хэмх тулаад гаргах гээд хүн, хүнд нь тааруулан, хэнтэй нь хэрхэн яаж харьцахаа ч мэддэг болсон байлаа. Хэрэвзээ тэгж тулж байхыг нь арван жилийнхнээс нь хэн нэг нь харж гэмээж нь "Энэ чинь, манай ангийн,нөгөө нэг дуугүй ноомой, хүний өөдөөс дүүгээ цэцэрлэгээс нь авъяа ч гээд хэлчихэж чаддаггүй нуугдаж, зугтдаг Үжин маань мөн билүү дээ" гэж гайхахаар тэс өөр хүн болсон байлаа. Амьдралаа гэж цагийн эрхээр ямарч хүнийг яаж ч хувиргаж мэдэх аугаа их ид шидтэн билээ. Хэдийвээр зогсоо ажилтай өглөө хар үүрээр гараад орой арав, арван нэг гэж гэртээ орон, өдөр бүр л шургаж унатлаа ажиллан үхтэл ядравч, жилдээ цагаан сараар болон наадмаар л нэг юм хоёр гурав, хоёр гуравхан өдөр л амрана. Харин ингэж ажиллаж хөдөлсөнийхөө үр дүнд танил тал, хамаатан саданууддаа "Боргио нь хангалттай мөнгө хийгээд явуулаад байхад, муухай шуналтай, энд давхар ажиллаж ойгүй их мөнгө хийж байгаа" нэр зүүнэ. Яс юман дээрээ бол гуанз ажиллуулаад олсон мөнгө нь түрээсээ төлөөд зарлагаа хасахад ердөө л байрны болон цахилгааны мөнгөө л төлөх төдий орлого л олдог байлаа. Хэрэвзээ түрээсийнх биш өөрийн бол ч арай л өөр ч байж болох л юм даа.
Нэгэн өдөр санаандгүй ажлаа хийгээд байж байтал "Пөөх, Үжин хадагтай! Ямар сонин хүнтэй тааралдах нь энэ вэ" хэмээн дуу алдах чимээнээр харвал ангийнх нь Бүдээ, Цэрэндолгор хоёр зогсож байлаа. Гурвуул дуу шуу болон уулзалдаж нөгөө хоёрынхоо ятгалгаар яагаа ч үгүй эрт буюу дөнгөж зургаа өнгөрч байхад гуанзаа хаан туслах ажилчдынхаа цалинг өдөр, өдөрт нь өгдөг учраас цалингы нь өгвөл нөгөө хэд нь ч ганц өдөр эрт харих нь гээд уухайн тас баярлан явж одлоо. Том хүүгээ утсаар дуудчихаад хүлээж суухдаа хар багаасаа бие, биенээ мэдэх боловч сүүлийн хэдэн жил бие, биенийгээ сургаар л сонсч явсан үеийн гурван бүсгүй бас ч гэж зүгээр суусангүй хэдхэн алхмын тэртэй байх хүнсний дэлгүүрээс ганц шил жимсний дарс авсанаа бараг л дундлан, ам хуурайгүй хуучлан нөгөөхөө бараг л барж байх үед хүү нь ирлээ. Нөгөө хоёр нь ч хүүг нь харсанаа дор, дороо дуу алдацгаан "Хүүе ээ, энийг хараач ээ, ааваа аав... Боргио, Боргио, яг дүрээрээ Боргио... Үгүй тэр инээж байгааг нь ээ... Биш гэхвий дээ гэсэн юм шиг" хэмээн уулга алдацгаалаа. Гуанзаа манаж хонохгүй бол болохгүйн улмаас хоёр хүү нь, Готовын том хүүтэй, мөн бага охиных нь нөхөр буюу хүргэнтэй нь дөрвүүл ээлжлэн манадаг бөгөөд шөнөдөө маргааш өдрийнх нь хоолны мах, ногоог бэлдэж хонодог байлаа.


Гурван хүүхэн гаран такси барьсаар "Буйдхан газар" зоогын газрыг зорилоо. Бүдээ, Цэрэндолгор хоёр ангийнхнаасаа хамгийн дөнгүүр яваадаа ордог бөгөөд Цэеэ өөрийн гэсэн "Их баян" гээд Монголдоо нилээд нэртэй үйлдвэрлэл, үйлчилгээ, зуучлалын томоохон компаний эзэн, оны шилдэг бизнесменээр хоёр ч жил дараалан шалгарч, энэ жил ч мөн л оны шилдэг бизнесмен эмэгтэйгээр шалгараад, чухамхүү гялалзан, ажил үйлс нь сайн өөдрөг яваа нэгэн агаад, харин Бүдээгийн хувьд УИХ-ын гишүүний гэргий, мөн л хоёр ч охин компанитай нэгэн томоохон компаний эзэн болсон билээ. Сурлагандаа тийм ч сайнгүй, байдаг л нэг алтан гурвын эзэн дундаж нэгэн, сахилга батын хувьд бол ерөөсөө базаахгүй байсхийгээд л ангийн багшын болон ганц муу ээжийнхээ чихийг халууцуулж, байсхийгээд л багш нарын хурлаар ордог байсан Болдоог хожмын хойд өдөр ингээд УИХ-ын гишүүн болчихоод төр түшилцэж явах болно гээд тэр үед хэн нэгэн хэлсэн бол итгэх хүүхэд, багш нар ер байсан болов уу? Тэгэхэд одоо бол аль хэдийн УИХ-ын гишүүн болоод даруй найм дахь жилдээ төр түшилцэж яваа билээ. Болдоо маань Боргиог Солонгос явдаг жилийн зун МАХН-аас нэр дэвшиж УИХ-д суусан бөгөөд, 2000 оны сонгуулиар ч улиран сонгогдсон туршлагатай улс төрч болсон билээ. Иймийн учир гурван бүсгүй маань хүний нүдэнд өртөхгүйн улмаас "Буйдхан газар"-ыг сонгосон бөгөөд тусгай бүхээгт орон тухалж билээ.


Ангийнханаа хэн, хэн ямаршуухан явааг ярьж сууснаа аяндаа цаас гарган журналын нэрсийн дарааллаар нь өрөөд эхнээс нь тэр тэнд тэгж яваа, энэ энд иймэрхүү байгаа гээд өөрсдийн мэддэг, мэддэгийг тоочиж үзвээс үнэхээр хамгийн дөмөгхөн яваа нь Болдоо, Бүдээ хоёр болон Цэеэгийнх гэсэн хоёр л айл байлаа. Цэеэ арван жилд байхдаа ангидаа байгаа үгүй нь мэдэгддэггүй дуугүй номой хүүхэд байсан бөгөөд, их л бие султай сав л хийвэл хамрын ханиад хүрчихээд шуухитнан нусаа шур, шурхийтэл татаж явдаг байсан болохоор ангийнхан нь " молоко" гэж хочилдог байсан билээ. Хүний авхаалж самбаа, хичээл зүтгэлээ гэж, тэгэхэд одоо улсдаа нөлөөтэй ийм том бизнесмен болчих юм гэж тэр үед мөн л төсөөлөх ч хүн байгаагүй нь ойлгомжтой. Түүний араас жагсаалтын тэргүүнд Боргио гээд, цааш нь хөөвөл гадагшаа гарсан хэдийнх нь л амьдрал арай дээр, дундаж амьдралтай явж чадаж байгаа ажээ. Ингээд овоохон халсан нэг ангийн гурван бүсгүй дахиад л ангийнханаа бүртгэн ер нь нэг уулзалдацгаавал яасан юм бэ гэтэл ихэнх нь гадагшаа гараад явчихсан болж таарч байх юм гэнэ. Сайн яваа нэгэн байхад, саар яваа ч нэгэн байх, боломжын амьдралтай нэгэн байхад бололцоо муутай ч нэгэн байх нь хүний хорвоогын тэр л жам ёсоор ядруухан яваа нь ч бас байж л байлаа. Үжингийн нэг анзаарч харсан зүйл бол хүүхэд байхад манай энэ л гайгүй явна даа гэгддэг байсан болгон харин ч шал эсэргээр амьдралын давалгааг сөрж зогсож дийлэлгүйгээр хөл алдан сөхөрсөн байх бөгөөд энэ ч дээ гэж бодож явсан жирийн л нэгүүд нь ингээд өсч, томорчихсон байхыг өөрийн нүдээр харж байгаадаа итгэхгүй байхын аргагүй байлаа. Ангийн монцгоруудын нэг, Боргиогын ганц өрсөлдөгч "гавал" толгойт Чулуун гэхэд л арваад жилийн тэртээ өвгөнтөд ясаа тавьсан гэж сая Бүдээгээс сонсоод чихэндээ ч итгээгүй нь яалт ч байхгүй хүний хувь заяа гээч хичнээн хатуу тоглоомтойн нэгэн илрэл энэхүү бөлгөө.


За тэгвэл манай ангийнхан хаана, хаана байна вэ? Догсом Ирландад, Ганаа, Буянаа, Чимгээ гурав АНУ-д байгаа гэсэн, Итгэл Японд хараар, харин Саран тэнд Тоёото корпрацад IТ-гийн ажилтан, солонгост Боргио, Дээгий, Чимка, Шведед Сүрэн, Австрид Гарваа, Ука хоёр, Испанид жижиг Болдоо... гээд гурван хүүхэн бүгдийг нь бүртгэлээ. Тэгсэнээ Цэеэ:
-Манайхан чинь даяан дэлхийн дайдаар нэг тарчихжээ. Бүгд л өндөр хөгжилтэй, соёлтой улсуудыг зорьжээ дээ, эд нар маань хэзээ эргэж ирж тэнд сурсан мэдсэнээ энд ирж хэрэгжүүлэх болоо? гэхэд Үжин:
-Манай Боргио шиг насаараа тэндээ амьдрах юм шиг эргэж ирэхээс айдаг болоо байлгүй дээ. Цэеэ, Бүдээ хоёр хоёул дуу алдан зэрэг, зэрэг:
-Арай үгүй байлгүй дээ, эргэж ирэх сонирхолгүй байдаг гэж үү? Ядаж нутгаа байя гэхэд гэр орноо үр, хүүхдүүдээ санадаг байлгүй дээ гэж дор бүрнээ дуу алдацгаалаа. Үжин:
-Тиймээ, Боргио маань "Наана чинь очоод юу хийх юм бэ? Юм хийе хийж болохгүй, амьдръяа амьдрал байхгүй. Би харилаа гэхэд эргээд л аль нэг тийшээ гарахыг л бодно шүү дээ" гэдэг болсон шүү дээ хө. Бүдээ:
-Төрж, өссөн нутаг нь л байлтай билээ. Уг нь аргыг нь олбол амьдарсан шиг амьдарч болохоор л байгаа юм даа гээд тамхи асааж гүнзгий гэгч нь сорсоноо:
-Гадаадад удчихаараа тэгдэг юм болов уу даа, Ганаа Солонгосоос баригдаж ирчихээд буцна, Америк гарна гэж дэвхцэж харайсаар байгаад л гараад явчихсан шүү дээ гэлээ. Үжин:
-Болдоо та хоёроор виз гаргуулсан сураг байсан, манай дунд хоёр ч бас л гарах санаатай хөөцөлдөж л байгаа, дэмжлэг туслалцаа чадвал үзүүлээрэй гэлээ...
Үжин арваа төгссөнөөс хойшхи энэ хорь гаран жилд ангийнхантайгаа тун ч цөөхөн уулзалджээ. Харин Бүдээ, Цэеэ хоёрын хувьд ажил төрлийн холбоотой учир байнгын холбоотой байдаг бөгөөд өнөөдөр ч мөн л ажил хэргийн шугамаар уулзалдаад парлель ангийн нэгэн хүүхэдтэй тааралдаад Үжинг энүүхэн энд гуанз ажиллуулдаг гэж сонсоод жаахан цаг завтай явсаных хайсаар яваад олж уулзсан нь энэ билээ.
Орой болтол гурвуул хуучилж суугаад арван нэг өнгөрч байхад гарч ирлээ. Цэеэгийн жолооч нь аль хэдийн дуудсан ёсоор гадаа хүлээж байсан бөгөөд гурван бүсгүйг тэргэнд орж суух гэтэл Үжингийн гар дээрээс нэгэн хүн шүүрэн авч татсан нь Зоригоо байлаа. Үжин гайхашран яах гэснийг нь асуутал "Боргиогоос чинь би хайртай хүүхнээ яаж буцааж авах вэ?" хэмээн палхийлгэлээ. Үжин ч:
-Юу гэнээ? Зоригоо гуай, та барагтайхан шиг хүн гүжирдээрэй! Наад гар тавь, би явах минь гэсэнч Зоригоо гараа бүр лавшруулан атгаж, тийм ч амархан салах шинжгүй зууралдмаар янзтай болоход Бүдээ тэсэлгүй бууж ирэн Үжинг салгаж авах санаатай гурвалжлан зууралдах тэр мөчид хаанаасаа хэзээ хэрхэн гараад ирсэнийг бүү мэд гэрэл гялалзан зураг дарахыг халамцуухан байсан гурван бүсгүйн хэн нь ч анзаарсангүй ээ.

* * *

Утас дуугарлаа. Боргио өндийн цагаа харвал дөнгөж л арван хоёр өнгөрч байлаа. Нойроо харамлан утсаа нэг унтраах гэснээ өдий шөнөөр хэн залгадаг билээ хэмээн сониучирхан дугаарыг нь харваас холын дуудлага байхаар нь ямар нэгэн муу юм болоогүй байгаа даа гэж бодох зуур аль хэдийн утсаа авчихсан:


-Байна уу? гэж байлаа. Утасны цаанаас Үжингийн дуу "Тунгалга тамир" кинон дээр Эрдэнийн Долгороос асуудаг шиг чичэрхийлэн:
-Үнэн үү?... гэсэн ганцхан үг дуугарсанаа, хариу хүлээв бололтой чимээ алдарлаа. Гагцхүү энэ удаа эр нь эмээсээ биш, эм нь эрээсээ ингэж асуусан юм. Боргио эрт, орой хэзээ нэгэн цагт боловч муу явдал модон улайтайн учир энэ асуудал сөхөгдөхийн хувьд ч сөхөгдөх л учиртай гээд сэтгэл зүйн ихээхэн бэлтгэлтэй байсан боловч яг цаг дээрээ тулахаар хүн гээч амьтан хичнээн өчүүхэн болохыг Үжингийн энэ ганцхан "Үнэн үү?" гэсэн үгийг сонсохдоо л мэдэрч билээ. Хэсэгхэн зуур тулгамдан сандачсанаа сая сэхээ аван:
-Үжээн, яасан бэ хөгшөөн, юу болов? Хэмээн юу ч болоогүй мэт өгүүлэх гэсэн боловч нэг л тийм үнэмшилгүй хуурай дуугарсанаа өөрөө ч мэдэрч л байлаа...


Энэ өдрөөс хойш Боргио маань нэг хэсэгтэй л өөрөө ч залгаж ярисангүй, бас холын дуудлага ч авсангүй. Сараатай ч урьдийн адил энхрийн дотнохон харьцаж чадахаа ч больсон байлаа. Сараа ч өөрөө хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь гэдгээ мэдэж байгаа хүний хувьд бас л байдалд орж хэн, хэн нь дуугаа хураан хэн нэг нь гараад явлаа гэхэд одоохондоо өөр очих газаргүйн учир байдалтай эвлэрч байлаа. Гээд хичнээн удах вэ, эргэж хэвэндээ орсон ч анхны нөгөө их хайр нь хаачиваа гэмээр алга болсон байлаа.


Энэ хоёр хүнийг эвлэлдэн нийлүүлсэн ганцхан л зүйл байсан бөгөөд тэр нь яагаад ч хайр сэтгэл, дурлал биш байсан агаад харийн нутагт ганцаараа удсан, эр бие ганц эр хүн дээр халхаас амьдрал хөөж дөнгөж ирсэн Сарандэлгэр, өөр очих газар, таньж мэдэх хүнгүйн учир, хэсэгхэн хугацаанд хамт байхдаа л "цагаан зээр, эм хүн хоёр нутаггүй"-н үлгэрээр хэн нэгэн эр хүнийг бараадах минь ч үнэн гэгээд, тэгээд ч энэ нутагт олон жил болсон, хэдийнээ аргыг нь олж хөл дээрээ баттай зогссон ч илүү дутуу зангүй, хэдийвээр өөрөөс нь арваад ах ч түшээд явчихаж болмоор, боломжын эр хүн санагдсан учраас өөрийгөө харамгүй тушааж хамтран амьдарсан билээ.
Боргиогын хувьд бол хар нялхаасаа ижилдэн дасч, ханьсан амьдарч амьдрал, хувь заяагаа холбосон Үжин нь амьдралынх нь ганц утга учир байсан боловч хүний нутагт эр бие ганцаараа бүтэн таван жил амьдарсаныхаа дараа өөрөөсөө арав дүү, залуухан сайхан бүсгүйтэй учирахдаа үгүй хэмээн татгалзаж чадаагүй билээ. Үгүйээ, ер нь Боргиогын оронд хэн ч байсан тэвчих байсан гэж үү дээ? Боргио маань хэдий ухаантай, ханьдаа хайртай ч гэсэн амьдралдаа алдаж онодог л хүмүүн гээч амьтан шүү дээ!

* * *

Үжин Цэеэгийн жолоочоор гэрлүү гээ нэг хүргүүлэх гэснээ болин Хайлаастай руу ээжийндээ хүргүүллээ. Тээр жил Үжингийн төрж, өссөн буйран дээр нь орон сууцны шинэ хороолол барихаар болон газарт ороход Яармаг болон Баянхошуугаад шинээр газар өгөхөд нь хотын төвд, ажилдаа ойр гээд ээжийнх нь Боргиогын хашаанд, харин Готовынх Баянхошуунд шинээр хашаа хатган бууж билээ. Хоёр жилийн өмнө Боргиогынх гурав дугаар хороололд гурван өрөө байр худалдан авч орсон бөгөөд энэ хавраас том охин нь нэгэн залуутай тусдаа гарч эмээгийнхтэйгээ айлсан байгаа билээ. Харин шинэхэн хүргэнийдээ орох уу, ээжийндээ орох уу гэж шийдэж ядаж байснаа ээжийндээ орлоо. Архины эхүүн үнэр өөдөөс нь ханхийж, дөнгөж босго даваад унасан дунд дүү дээрээ золтой л гишгэчихсэнгүй. Дунд дүү нь хэдий энэ жил гучин зургаа хүрч байгаа ч хүн амьтантай ч суусангүй, бас олигтой хийсэн ажил, төрөл ч үгүй муу ээжийгээ ийнхүү зовоож яваа билээ. Ямартай ч өдөрт нь зах дээр зогсож тав, арван төгрөг олж ээждээ авчирч өгөн талхандаа нэмэрлэдэг ч, ээж нь л нууж хаацайлаад ах, эгч нарт нь дуулгахгүй л байгаа болохоос биш сүүлийн үед ингэж согтуу ирэх нь хирээс хэтэрч байгаа билээ. Бага дүү нь эдүгээгээс дөрвөн жилийн тэртээ Чех улсад оёдолчиноор гэрээгээр яваад овоо мэнд, устай байдаг байснаа жил гарангын өмнөөс гэнэтхэн сураг алдран чив чимээгүй болон баахан сандаргасанаа сар гаруйхны өмнөхөн Женевээс утасдаж, "Нэгэнт л мөнгө хийх гэж ирсэн юм чинь ахиухан мөнгө хийе" гээд гэрээнээсээ оргон харлаж, чухамхүү амеркийн адал явдалтай кинонд л гардаг шиг адал явдалтай нүүр туулж, элдвийг үзэж явсаар сая л санаандаа хүрч Швецарьт ирсэнээ хэлж ярин, ээж эгч хоёрынхоо санааг амраасан билээ. Дүүгийнх нь ганц хүү одоо ээжтэй нь байгаа бөгөөд ээж нь нөхрөө Чех явсаны дараахан Солонгос явсан боловч очоод л сураг алдарсан агаад Боргио тэнд хичнээн сураглаад ч сургийг нь гаргаж чадаагүй юм. Аргаа барахдаа лам хар, гайгүй мэддэг, юм үздэг хардаг гэгддэг хэд, хэдэн хүн дээр очсон боловч тэр улсууд нь бүгд үгээ нийлүүлсэн юм шиг "Эргэж ирэхгүй ээ, тэр нутгийнхаа бэр болжээ" гэсэн билээ. Харин том дүү нь Готовынхтой айлсан байдаг бөгөөд гурван ч хөөрхөн хүүтэй, эхнэртэйгээ хоёулаа дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаад хоёр идэхгүй ч, хоосон хонохгүйгээр боломжын амьдралаа аваад яваад байгаа билээ.


Ээж нь босч хоол цай болох гэсэн боловч хэрэггүй гээд ээжийнхээ орны өмнө явган сандал авч сууснаа өөрөө ч мэдэлгүй асгаруулан уйллаа. Хэдий хир удаан уйлсанаа ч анзаарсангүй, нэг л мэдэхэд ээж нь хий дэмий л сандчин байхыг анзаараад, Үжин маань бас ч гэж дотроо онгойтол уйлаад авсных тайвшран:
-Ээж минь дээ, та тайвширдаа. Яагаадыг бүү мэд, зүгээр л нэг сайхан уйлмаар болоод... гээд ямар нэгэн юм хэлэлгүй дүйвүүлсэнээ:


-Энэ дурак, сүүлийн үед уугаад байгаа сураг сонсдоод байсан үнэн байх нь ээ гээд ээж өөдөө харсанаа, сая л анх удаа ээжийнхээ гадаад төрхийг анхааралтай ажиглангаа "Хөөрхий дөө, муу ээж минь өтлөх янз орж дээ, хэдийдээ ингээд үс нь бууралтах аяс орчихдог билээ" гэж гайхширлаа. Ээж нь эх хүнийхээ совингоор ямар нэгэн юм болсоныг гадарласан бололтой:
-Миний охион, за аль вэ, ээж нь үнсье гээд үнэрлэсэнээ аргадангуйгаар:
-Боргио маань сайн биз дээ? Ямар нэгэн хэл сураг дуулдаа юу? гэхэд нь нэгэнт сэтгэл нь сэмэрч, үймэрч явсан Үжин маань бас дахин асгаруулан уйлж нэг л мэдэх нээ түрүүхэн Зоригоотой тааралдсан тухайгаа ээждээ урсган ярьж байлаа...

Тийм ээ, хүний сэтгэл гээч хэнбэ гуайд ч үл үзэгдэх, гараар барьж тэмтэрч үзэж болохгүй, үгээр дүрслэн үзүүлчихэж ч бас болдоггүй сонирхолтой нандин эд, нэгэн насаараа сэтгэл зүрхээн зориулж, хайр сэтгэл хамаг л байдагаан зориулан, итгэж найдаж явсан газар дээрхи цорын ганц хайртай хүнээ, харийн нутагт өөр хүний өвөрт эрхлэн жаргаж яваа гэж сонсохдоо үймрэн догдолж, эзгүйрэхгүй байхын аргагүй байсан бөлгөө. Тиймээ, сэтгэл эзгүйрчээ...

Үргэлжлэл бий.


profile Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317141/607/trackback

Itgelxvv

2009.04.26 11:30:07
*.25.23.158

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
397 П. Пүрэвсүрэн. Арван жилийн дараа. baagii111 2009-01-11 9867
396 minii amidral maxji 2009-01-11 10852
395 duunii ugend mini aya hiij tuslaarai [2] maxji 2009-01-11 9651
394 Бид ялав file [1] Boog_3399 2009-02-05 10203
393 ЧОНО [1] HENZA 2009-02-07 9568
392 Чөтгөрт худалдмаар Валентины өдөр [2] baagii111 2009-02-11 9011
391 Ч. Лодойдамба, Шаргачин [1] baagii111 2009-02-11 9625
390 Ц. Түмэнбаяр, Буруу энгэртэй дээл [2] baagii111 2009-02-11 9436
389 П. Дэлгэржаргал. Тэр нэгэн шинэ жилийн өдөр [2] baagii111 2009-02-11 7392
388 Нутгийн шувуу нуурандаа очиноо [1] vlmedehmaA 2009-02-20 8711
387 Нутгийн шувуу нуурандаа очиноо-2 [1] vlmedehmaA 2009-02-20 7386
386 Нутгийн шувуу нуурандаа очиноо-3 [1] vlmedehmaA 2009-02-20 8978
385 Нутгийн шувуу нуурандаа очиноо-4 [1] vlmedehmaA 2009-02-20 8636
384 Нутгийн шувуу нуурандаа очиноо-5 [1] vlmedehmaA 2009-02-20 7304
383 Нутгийн шувуу нуурандаа очиноо-6 [1] vlmedehmaA 2009-02-20 7732
382 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-7 [1] vlmedehmaA 2009-02-20 7630
381 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-8 [1] vlmedehmaA 2009-02-20 7814
» Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1] vlmedehmaA 2009-02-20 8297
379 НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО-Төгсгөл [1] vlmedehmaA 2009-02-20 8701
378 Б.Шүүдэрцэцэг : 180 хэм [1] baagii111 2009-03-01 8801
배너신청
자생병원

배너신청