Бичлэгийн тоо 497

ШААГАА БАГШ

Боргио хавар бэлтгэлд хамт суугаагүйн шалтгаан нь ердөө л хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хөдөөнөөс шилжиж ирсэнийх л дээ. Аав нь нэгэн аймгын намын хорооны хоёр дугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад доороос матаас орсон уу, яасан юм бүү мэд, НХШХ (Намын хянан шалгах хороо)-ы гэнэтийн шалгалтанд бүдрээд, намын ажил унагаасан донготойгоор нэгдүгээр нарийн бичгийн дарга нь говийн нэгэн аймагт сум нэгдлийн даргаар тушаал буун томилогдож, Боргиогын аав ч мөн адил тушаал буун эдний сургуулийн хичээлийн эрхлэгчээр томилогдож ирээд удаагүй байгаа билээ. Боргиогын ээж нь ч мөн багш боловч энэ жилийн хувьд аймгын арван жилийн сургуульд багш хүрэлцээгүйн улмаас аймагтаа өвөлжөөд, ирэх хичээлийн жилээс хотруу шилжиж ирэхээр аймгын гүйцэтгэх захиргааныхантай ярьж тохиролцон, ам өчгийг нь авсанаар үлдсэн юм.

Хичээл эхэлсэн өдрөөс эхлэн хичээлийн эрхлэгчээр шинээр ирсэн Шагдарсүрэн багш гээд залуугаараа урдаасаа халцарч яваа гучин тав, зургаа эргэм насны гялалзуур намхан бор хүн шаардлага хатуутай, шудрага үгтэйгээрээ сургуулийн багш нарт алдаршиж, ямар ч багш, тэр бүү хэл сургуулийн захирал багш, намын үүрийн дарга нар ч гэсэн мань хүнээс жийрхдэг болсон байлаа. Үжинг дөрөвт ордог жил Шаагаа багш эдний ангид түүх болон газар зүйн хичээл заадаг болсон бөгөөд тэр л үед Шаагаа багшын хичээл хэрхэн гоё, ойлгомжтой заадаг болон харин гэрийн даалгаварт өгсөн зүйл дээ үнэхээр нэхэл хатуутай, өнөө биш ч маргааш, маргааш биш ч хэзээ нэгэн цагт заавал шалгаж мухарлаж байж салдаг хатуу занд нь дассан билээ. Үжингийн ангийнхан ч тэр, ер нь сургуулиараа Шаагаа багшаас гөл авах боловч Шаагаа багшын хичээл тасалдаг ганц ч хүүхэд байсангүй. Хичээлийн эрхлэгч, багш гэдэг сүрдэм нэр, алдартаа биш хэдийвээр сурах бичгэнд албаны хуурай үгээр өгүүлсэн сэдэвийг ч ойн тойнд буутал, ерөөсөө л хүний толгой гээч дээрээ онгойдог хавхлагтай байсан бол тэр хавхлагыг нь нээн сурах мэдэх ёстой зүйлийг нь зүгээр л уудалж хийчэхээд, эргэж яагаад ч гарахгүйгээр таглан хав даран цүүлэх мэт, маш энгийн үгээр уран гоё ярьж, заадагт нь хүүхдүүд маш дуртай байлаа. Хүүхдүүдэд тэгтлээ ширүүлээд, тачигнатал нь загнаад байхгүй ч хүүхдүүд Шаагаа багшаас нэг л жийрхэн ерөнхийдөө маш их биеэ барина.
Нэгэн удаа ийм явдал болсон юм. Тав дугаар ангид байх үед, нэгэн өдөр зургаа дугаар цагийн хичээл буюу сүүлчийн цагийн хичээл, газар зүйн хичээл дээр Боргио асуугдах боллоо. Самбарын өмнө гармагц л ямар ч хичээл байсан дуржигнатал нь яриад, заримдаа шохой шүүрэн авч багшын юм бичээгүй хоосон зайд бүдүүвч зураг, томъёо гээд ойлгомжтой нь аргагүй тод гаргацтай бичин яриад алтан тавыг авсан шиг авдаг хүн энэ удаа амнаасаа ганц ч үг унагаасангүй, шир шир хийтэл нусаа татан, хар цагаан таг дуугүй, чив чимээгүй зогсож орхилоо. Шаагаа багш хэд, хэдэн удаа асуултаа давтаад ер дуугарахгүйг нь мэдэв үү яасан "Сурлагын хүснэгтээ" гэсэн ганцхан үг хэлэхэд Боргио буцаж очин сурлагын хүснэгтээ авчран анхны удаа"0" тавиулж билээ. Урьд өмнө "0" бүү хэл дунд ч тавиулж үзээгүй, тоотойхон ганц нэг дөрөв тавиулж байсан хүн чинь ингэж анх удаа, бүр өөрийнхөө төрсөн эцгийн гараар "0" тавиулсан юм.
Нэхэн өгүүлвээс: Боргио бага ангид байсан шигээ, чухамдаа бол нэг дүгээр ангийн эхний улиралд сахилгагүйтсэн шигээ сахилгагүйтэж, дүрсгүйтэн үймүүлэх нь эрс багассан нь ч үе, үехэн тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр гэнэт гэнэт зангаргатай хэрэг тарьж орхидог хэвээр л байв. Нэг дүгээр ангид байхад нь эхний улирлын дүн гарах дөхөж байсан үед Дунжаа багш нь хичээлийн эрхлэгчийн өрөөний хаалгыг зөөлхөн тогшоод:

-Орох уу багшаа? Хэмээн зөвшөөрөл авсаар ороод:
-Багшаа, тантай ярилцах хувийн ч юм уу гэмээр яриа байна, та завтай байна уу? Гэхэд Шаагаа багш:
-Өө, Дунжаа багш, та ийшээ суугаач, бага зэргийн завтай байна гэснээр дараахь яриа өрнөжээ. Дунжаа багш:
-Шаагаа багшаа, Боргиогын талаар тантай сайтар ярилцах хэрэг гараад байна. Тун удахгүй эхний улирлын дүн гарах гээд байдаг. Манай Боргио ч сурлагаар бол алзахгүй ээ, энэ эрчээрээ явах юм бол сургуулиа алтан медальтай төгсөх хүүхэд яах аргагүй мөн. Шаагаа багшаа, би танай хүүхэд гэж худлаа долигнож, нялганаж байгаа юм биш шүү! Чин үнэнийг хэлж байна. Гэтэл, Боргио маань маш их сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд учир гэнэ, гэнэгүй бага, сага хэрэг тариад болдоггүй. Би насаараа бага ангийн хүүхдүүдтэй зууралдсан хүн. Боргио шиг сэргэлэн, ой тогтоомж сайнтай, юм сурахдаа амархан, бас махруун зүтгэлтэй хүүхэд үзээгүй ч мань эр шиг хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд үзсэнгүй. Яг л чиний бага байх үеийг сангдуулаад байх юм даа. Ингээд таныг хичээлийн эрхлэгч багшын тань хувьд биш, Боргиогын аавынх нь хувьд ярилцах гэсэн юм. Шаагаа багш:
-Манай тэр золиг ч төрөлхийн хөдөлгөөнтэй золиг шүү, юм юманд үсчсэн өрөмний өт шиг золиг байдаг юм. Нэг л өдөр иймэрхүү юм дуулгана гэж ч мэдээд байсан юмаа гэснээ:
-Дунжаа багшаа, та ахмад сурган хүмүүжүүлэгч хүнийхээ хувьд яамаар байна, санаа оноогоо хэлээч хө. Би таныг бодвол бага залуу хүн, та чинь миний ээжтэй олон жил хамт ажилласан, надад алтан номын цагаан толгой таниулсан хүн шүү дээ. Таныхаа үгийг сонсохгүй бол би хэнийхээ үгийг сонсох вэ дээ гэлээ. Дунжаа багш:

-Танай муу талийгч ээжтэй чинь мөн ч олон жил үерхсэндээ. Даан ч эрт яваад өгсөн дөө. За тэр яах вэ, гол яриандаа оръёо, Боргиогын сахилга батын дүнгийн талаар л ярилцах хэрэгтэй байна. Шаагаа багш:
-Юуг нь ярилцах вэ дээ, багшаа. Байгаагаар нь л тавь. Та өөрөө ч биднийг хүүхэд байхаас эхлээд л шудрага байж сур, байгаа үнэнийг байгаагаар нь хэлж, ярьж сур гэж сургасансан, одоо байгаагаар нь л дүн тавихаас даа гэхэд Дунжаа багш:
-Асуудлын гол нь гэвэл, Боргиог таны хүүхэд байсан ч өөр хэн нэгний хүүхэд байсан ч би энэ асуудлыг сөхөж тавих л байлаа. Шагдарсүрээн, багш нь чамайг хичээлийн эрхлэгч гэж ингээд долигноод байгаа юм биш шүү! Та буруугаар ойлгочихвий дээ. Хамгийн гол нь энэ сурлагатай, маш их ойлгоц сайтай, хичээлдээ махруун, зүтгэлтэй хүүхэд, яалт ч үгүй сургуулиа баттайяа алтан медальтай төгсөх ховорхон хүүхдийг сахилга батын дүнгээр нь хойш татмааргүй санагдаад байна. Тийм болохоор Шаагаа багшаа, тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэгчээр эцэг нь юм байна, таныг эвээр аргыг нь олж ойлгуулаасай л гэх гэсэн юм. Гэхдээ бас манай Боргиод магтаал таардаггүй хүн шүү! Гэсэн аминчхан яриа болж билээ. Дунжаа багш хичээлийн эрхлэгчийн өрөөнөөс гаран анги руугаа явах замдаа "Манай Боргио ч тал, талаараа яг аавыгаа өвччихсөн юм шиг хүүхэд шүү. Шагдарсүрэн ч бага ангид байхдаа намайг мөн л сахилга батаараа бас их зовоосон хүү дээ" гэж бодсоор ангидаа орж билээ. Тэр л өдрөөс хойш Боргиогын илүү, дутуу хөдөлгөөн эрс багассан бөгөөд аав, хүү хоёрын хооронд чухамхүү ямар яриа хөөрөө болж өнгөрсөнийг мэдэх хүн өөрсдөөс нь өөр хэн ч байхгүй бөлгөө.
Харин ааваараа "0" тавиултлаа тарьсан хэрэг нь гэвэл мань эр завсарлагаагаар Үжингийн цүнхийг саваагүйтэн уудлаад хоёр, гурван ширхэг самбайнд боосон боодлын хөвөн гаргаж ирээд "Үжингийн шинэ маркын нусны алчуур" гэснээс бөөн асуудал үүсэж, Боргио өөрөө багш нарын хурлаар орж, орой нь гэртээ хариад ааваасаа анх удаа алган боов хүртээд, түүндээ шарлахан таг дуугүй зогссон нь тэр байсан юм.

Нэгдүгээр ангийн эхний улирлаар Үжин маань яалт ч үгүй гурван дүүгээ бөөцийлөх, гэр орныхоо ажлыг амжуулах, ус авах, түлээ нүүрс оруулах, галлах, хоол цай хийх гээд бяцхан биедээ дийлдэхээргүй ажлыг амжуулж байснаас сурлагаараа гавьсангүй, бүр муу гарахад нь Дунжаа багш нь Үжинг Боргилд даалгаж өгч, нэгэн ширээнд суулгаад:
-Боргил оо, чи бол манай ангийн тэргүүний сурагч. Тийм болохоор сурлагаар хоцорч яваа Үжинлхамдаа чадлаараа туслаарай миний хүү! Гэснээр хүүхдүүдийн дунд нэр холбогдох болсон билээ. Хожмын хойд өдөр юу болохыг хэн, хэзээ, хэрхэн мэддэг билээ дээ...

С.Б.Бат-Эрдэнэ


profile Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317060/4a8/trackback

Itgelxvv

2009.04.26 11:32:47
*.25.23.158

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
397 П. Пүрэвсүрэн. Арван жилийн дараа. baagii111 2009-01-11 9867
396 minii amidral maxji 2009-01-11 10852
395 duunii ugend mini aya hiij tuslaarai [2] maxji 2009-01-11 9651
394 Бид ялав file [1] Boog_3399 2009-02-05 10203
393 ЧОНО [1] HENZA 2009-02-07 9568
392 Чөтгөрт худалдмаар Валентины өдөр [2] baagii111 2009-02-11 9011
391 Ч. Лодойдамба, Шаргачин [1] baagii111 2009-02-11 9625
390 Ц. Түмэнбаяр, Буруу энгэртэй дээл [2] baagii111 2009-02-11 9436
389 П. Дэлгэржаргал. Тэр нэгэн шинэ жилийн өдөр [2] baagii111 2009-02-11 7392
388 Нутгийн шувуу нуурандаа очиноо [1] vlmedehmaA 2009-02-20 8711
387 Нутгийн шувуу нуурандаа очиноо-2 [1] vlmedehmaA 2009-02-20 7386
386 Нутгийн шувуу нуурандаа очиноо-3 [1] vlmedehmaA 2009-02-20 8978
» Нутгийн шувуу нуурандаа очиноо-4 [1] vlmedehmaA 2009-02-20 8636
384 Нутгийн шувуу нуурандаа очиноо-5 [1] vlmedehmaA 2009-02-20 7304
383 Нутгийн шувуу нуурандаа очиноо-6 [1] vlmedehmaA 2009-02-20 7732
382 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-7 [1] vlmedehmaA 2009-02-20 7630
381 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-8 [1] vlmedehmaA 2009-02-20 7814
380 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1] vlmedehmaA 2009-02-20 8297
379 НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО-Төгсгөл [1] vlmedehmaA 2009-02-20 8701
378 Б.Шүүдэрцэцэг : 180 хэм [1] baagii111 2009-03-01 8801
배너신청
자생병원

배너신청