Бичлэгийн тоо 497

3.ҮЖИН

Ээжийнхээ "Урт цагаан"-ы хоршооноос худалдан авч ирээд өгөхөд л ганц удаа углаж үзсэн, өсч яваа хүүхдэд удаан эдлэхийг нь бодолцож жаахан элбэгдүүлэн авсан хар өнгийн формын даашинз, мөн л цоо шинэхэн цав цагаан боловч захын дамын наймаачнаас үнэ хайрлалгүй худалдан авч өгсөн нейлонон өргөн дэрэвгэр мөртэй "союз" ёслолын хормогчоо өмсөөд, цоо шинэхэн дотоод үйлдвэрийн сурагч савхин хар цүнхээ хэдийвээр ээж нь барьяа гэсэн ч "Би өөрөө барина" хэмээн зөрүүдлэн хаяа нэг газар шүргүүлэн чадлаараа дээшээ өргөн алхсаар сургууль дээр ирлээ. Урьд өмнө нь ухаан орсон цагаасаа л энэ сургуулийн сүрлэг байшингын дэргэдүүр өглөө, орой болгон заримдаа аавынхаа мөрөн дээр суун, заримдаа ээждээ хөтлүүлэн цэцэрлэгтээ явдаг байснаа бодон өөрийн эрхгүй "Хэрвээ аав минь байсан бол..." хэмээн өөрийн эрхгүй хоёр нүдийг нь усан нулимс бүрхэхэд өөрөө ч мэдэлгүй таварцаглан арайтай л тэрий хадчихсангүй, ээж нь хөтөлж явсан тулдаа л унагачихсангүй татаж тогтоосоноо ээж нь:

-Хүүе, сургуульд орж байгаа том хүн чинь уйлдаг юм уу, хүүхдүүд шоолно шүү дээ, миний охион гээд ааваас нь хойш, гараасаа салгадаггүй гартаа үргэлж атгаж явдаг болсон жижигхэн эрээн нусны алчуураар охиныхоо нулимсыг арчихдаа өөрөө ч бас тэсгэлгүй ганц доголон нулимс унагах нь Үжинд харагдлаа.
Үжин айлын том охин. Уг нь ч Үжин биш л дээ, Бүжин байх ёстой байсан ч, дуугүй, ноомой хүний үгээр аавынх нь буруугаас гэх үү, районы тоо бүртгэгч дүлий дүмбэ ч дураараа дээрэлхүү байцаагч түшмэл авгайн буруугаас ч гэх үү Үжин болж хувирсан юм гэнэ билээ.
Аав нь Үжинг төрсний дараа төрсний гэрчилгээг нь авахаар районы гүйцэтгэх захиргаан дээр Үжингийн гар картыг барин очиход уруулаа час улаанаар нялайтал будаж, өөртөө "одеклон" духи хамар сэтэртэл харамгүй цацсан ганган, ихэмсэг дүртэй байцаагч авгай Үжингийн гар картыг шүүрч аван хэдэн тоо, хэдэн үсэг тулган бичиж авсанаа буцааж шидэж өгчихөөд:
-Эцгийн нэр? Үжингийн аав сандран:
-Манай аавыг Буд гэдэг гэхэд байцаагч түшмэл, ганган авгай тасхийтэл намжирдан, шилбэлзэж:
-Чиний эцгийг асуугаа юу? Охины эцгийн нэрийг асууж байна, шалавла! Ганц танай хүүхдийн гэрчилгээ бичдэггүй, цаана чинь өчнөөн ажил байна гэж ширүүлэхэд аав нь дахин загнуулахаас хальшран бэргэж дорой дуугаар:
-Эрдэнэ гэж хэллээ. Ууртай ширүүн байцаагч авгай:

-Хүүхдийн нэр? Гэхэд аав нь:
-Бүжинлхам, Эрдэнийн Бүжинлхам! Хэмээн өөрөөрөө овоглох охин үртэй болсондоо баярлан, бахархалтайгаар хэллээ. Харамсалтай нь дүлий толгой юу, аль эс бөгөөс тэгэхээс тэгэх гэсэн үү, байцаагч авгай дүрдэг үзгээ баалган байж "Б" үсгийг нь танаж Үжинлхам гэж тодоос тодоор бичсэнээр Үжин маань ийм нэртэй болсон хэрэг л дээ. Угийн дуу муутай аав нь "Үжин биш Бүжин" гэж мянгантаа учирласан ч "Албан бичиг засахгүй, та яагаад албаны хүнээр тоглоом, тохуу хийгээд байна? Таныг албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагч хүний ажилд саад болсон гээд 02-д залгаад сэргийлэх дуудчихна шүү! Чам шиг хөдөөний хөөсөн мантуу юу олж долоох юм, сэргийлэхээр дүүрэн манай ангийнхан байхад чамайг албан конторт албаны хүний ажлыг хийлгээгүй, саад тотгор болсон гээд зуун арван нэгд хийлгэчихнэ шүү! Гэснээр Бүжинлхам биш Үжинлхам болж хувирсан юм гэдэг. Үжин төрөхдөө дөнгөж хоёр кило гуравхан зуун граммтай дөчөн дөрөвхөн санжтай өөдөсхөн хүүхэд төрсөн бөгөөд, дүрлийсэн том алаг нүдтэй эгдүүтэй бяцхан амьтан байсан болохоор Бүжин гэж өхөөрдөн, Үжинг төрөхөөс өмнөхөн талийгч болсон аавынх нь ээж, эмээгийнх нь нэрийг дагуулан нэр өгсөн юм гэдэг. Харин талийгч аав нь байхдаа ч тэр, ээж нь ч тэр хэзээ ч Үжинг Үжин гэж дуудаж байгаагүй бөгөөд зөвхөн Бүжингээр нь л дууддаг байсан ч сургуульд орсон энэ цаг мөчөөс эхлэн ангийнхан нь болон багш нар нь бүгд Үжингээр нь дуудсаар байгаад аав, ээжийнхээ өгсөн нэрээр биш, байцаагч авгайн танаж өгсөн албан ёсныхоо нэрээр нэрших замдаа орсон билээ.

Үжингийн аав ч, ээж нь ч хоёулаа жолооч улсууд. Аав нь шуудангын хоёрдугаар баазад ГАЗ-51 маркын "Зараа ногоон" хочтой кауз автобусны жолооч, хот хоорондын тээвэрт гүйнэ. Харин ээж нь Үжинг ухаан орохын л гэртээ дүү нарыг нь харж байсан билээ. Ойрхон төрсөн болохоор нэгийг нь гараас гаргаж амжаагүй байхад л дараагынх олдчихоод байдаг байсан хэрэг л дээ. Харин аавыг нь автын ослоор талийгч болсоноос хойш хөөцөлдсөөр хоёр дүүг нь есөн сарын нэгнээс эхлэн Үжингийн цэцэрлэгийн багшаар нь гуйлган байж өөрийнх нь явж байсан цэцэрлэгт оруулсан билээ. Хэд хоногоос бага дүүг нь ч мөн яслид өгөхөөр болон өөрөө эргэж ажилдаа орохоор болсон болохоор ажилдаа орохоос өмнө дөрвөн хүүхдийнхээ хагархай, цоорхойг нөхөж оёж шидэх, хир тоосноос нь салгах гээд хэрхэндээ завгүй байгаа учир Үжин хичээлээс орж ирээд л бяцхан биенийхээ чадлын хирээр ээждээ туслана. Хичээл эхэлсэнээс хоёр долоо хоногийн дараа ээж нь тохирсон ёсоороо ажилдаа орж автолак хэмээх авто худалдааны кауз машины жолооч болсоноор гэртээ орох завгүй болж, гурван дүүгээ цэцэрлэг, яслид нь хүргэж өгөх, авах, хоол ундаа хийж дүү нараа хооллож ундлах, гэр орноо цэвэрлэх, дүү нарынхаа хувцас хунарыг угаах гээд хамаг л гэрийн ажил Үжингийн толгой дээр бууж билээ.
Есдүгээр сарын нэгний өглөө ээж нь бага дүүг нь унтаагаар нь бүсээр сайтар гэгч нь алдуурахгүйгээр хананаас уяад, хоёр том дүүгий нь баруун айлын ахыг гуйн цэцрлэгт нь хүргүүлэхээр явуулсан нь дөнгөж саяхан сургуулийн булангаар тойрон далд орсон билээ. Өнгөрсөн хавар Үжинг, энэ жилээс эхлэн шинээр буй болсон "бэлтгэл анги" гээчид сууж гар зүгшрүүлэх зурлага, нэгээс арав хүртэлхи тоо заалгаж байсан тэр л үед аав нь автын осолд өртөж хатуу хорвоогын жамаар хар нялхаар нь өнчрүүлж орхисон билээ.

Анхны хичээл эхэллээ. Хавар бэлтгэл ангид хичээл заасан настайвтар багш ангийн багш нь ажээ. Дунжаа багш:
-За хүүхдүүдээ, ингээд та нар минь ардын сургуулийн алтан босгыг алхан орлоо. Алтан номын анхны үсэг ямар үсэг байдаг билээ? Хэлэх хүүхэд байна уу? Гэхэд Үжингийн араас "Аа" гэж уртаар цангинуулан хашгирах сонсогдлоо. Багш:
-Багш нь хавар бэлтгэл ангид асуултанд яаж хариулахыг зааж өгсөн дөө. Сая хэн хашгирсан бэ? Хэмээн намдуухан асуухад хойгуур суусан хүүхдүүдээс нь нэг нь гараа өргөв бололтой багш:
-За, Туяа босоод хэлээрэй гэхүй цангинсан тод дуугаар Туяа:
-Үжинлхамын арын танихгүй хүүхэд хашгирсан гэхэд нь Үжин тэсгэлгүй эргэж харахад, өглөө хичээлийн нээлт хийж байхад час улаан "союз" үүрдэг цүнх үүрчихсэн ийш, тийшээ үсчсэн томоогүй байрын тогтож ядан байсан дэлчгэр шар банди байлаа. Эхний цагийн хичээл завсарлах хонхон дуунаар багш нь:
-За хүүхдүүдээ, бүгдээрээ журамтайхан босоод гараад завсарла даа, битгий үймж шуугиараа гэхэд нь Үжин бусдын адил босох гэтэл өөрөө ч мэдэлгүй гэзгэндээ татагдан суудал дээрээ лаг хийтэл суучихав. Гайхан эргэн хартал хоёр салаа сүлжсэн үснийх нь нэгнийх нь туузыг аль хэдийн задлаад партных нь суудлын түшлэгэн доогуур нь ороогоод нөгөө гэзэгтэй нь уячихсан байх нь тэр. Энэ л өдрөөс эхлэн Үжин Боргил гэдэг нэгэн дайсантай болсон билээ. Байсхийгээд л "Багшаа энийгээ хараачээ", "Багшаа энэ Боргил чинь тэгээд байна", "Багшаа энэ Боргиогоо хараачээ"- гүй өдөр тун цөөхөн тохиосон байхаа даа. Ямартай ч байсан дөрөвт орох хүртлээ сав л хийвэл Үжинг оролдож байдаг сонин хүүхэд байж билээ. Боргил хэдийгээр хөдөлгөөнтэй, ихээхэн дүрсгүйтдэг хүүхэд байсан боловч хаа очиж сурлагаараа хэнийг ч дагуулахааргүй толгойтой нэгэн байсан бүлгээ.


profile Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317055/3ec/trackback

Itgelxvv

2009.04.26 11:33:09
*.25.23.158

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
397 П. Пүрэвсүрэн. Арван жилийн дараа. baagii111 2009-01-11 9867
396 minii amidral maxji 2009-01-11 10852
395 duunii ugend mini aya hiij tuslaarai [2] maxji 2009-01-11 9651
394 Бид ялав file [1] Boog_3399 2009-02-05 10203
393 ЧОНО [1] HENZA 2009-02-07 9568
392 Чөтгөрт худалдмаар Валентины өдөр [2] baagii111 2009-02-11 9011
391 Ч. Лодойдамба, Шаргачин [1] baagii111 2009-02-11 9625
390 Ц. Түмэнбаяр, Буруу энгэртэй дээл [2] baagii111 2009-02-11 9436
389 П. Дэлгэржаргал. Тэр нэгэн шинэ жилийн өдөр [2] baagii111 2009-02-11 7392
388 Нутгийн шувуу нуурандаа очиноо [1] vlmedehmaA 2009-02-20 8711
387 Нутгийн шувуу нуурандаа очиноо-2 [1] vlmedehmaA 2009-02-20 7386
» Нутгийн шувуу нуурандаа очиноо-3 [1] vlmedehmaA 2009-02-20 8978
385 Нутгийн шувуу нуурандаа очиноо-4 [1] vlmedehmaA 2009-02-20 8636
384 Нутгийн шувуу нуурандаа очиноо-5 [1] vlmedehmaA 2009-02-20 7304
383 Нутгийн шувуу нуурандаа очиноо-6 [1] vlmedehmaA 2009-02-20 7732
382 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-7 [1] vlmedehmaA 2009-02-20 7630
381 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-8 [1] vlmedehmaA 2009-02-20 7814
380 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1] vlmedehmaA 2009-02-20 8297
379 НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО-Төгсгөл [1] vlmedehmaA 2009-02-20 8701
378 Б.Шүүдэрцэцэг : 180 хэм [1] baagii111 2009-03-01 8801
배너신청
자생병원

배너신청