Бичлэгийн тоо 497

КОРНЕЛИУС ФАЖ

Хагридыг элдэв хачин амьтанд дуртайг Рон, Харри, Гермиона гурав эртнээс мэдэх билээ. Тэднийг Хогвартст байсан эхний жил тэрбээр ой дахь єєрийнхєє жижиг оромжинд луу тэжээх гэж vзсэн бєгєєд харин тvvний Пушок гэж нэрлэсэн гурван толгойтой том нохойг тэд тйим ч амар мартахгvй нь мэдээж. Хэрэв Хагрид хvvхэд байхдаа шилтгээнд байдаг гайхалтай амьтны тухай домог сонссон аваас тvvнийг хальт ч атугай харахын тулд огт айлгvй тийшээ мєлхєх байсан гэдэгт Харри итгэлтэй байлаа. Тэгээд цаашдаа... Тэрбээр амьтныг торонд байлгахаасаа єрєвдєєд тоо тоомшгvй хєлєє тэнийлгэх боломж олгохоор тvvнийг гаргах гэж шийдсэн байж болох юм... Тэр ч байтугай Харри арван гурван настай Хагрид тэрхvv амьтныг хvзvvгээр нь оосорлоод хєтлєж яваагаар тєсєєлж vзлээ. Гэхдээ нэг юм тvvнд тодорхой байв. Хагрид хэзээ ч ямар ч тохиолдолд хэнийг ч хорлож чадахгvй билээ. Харри єдрийн тэмдэглэлийн нууцад нэвтэрсэндээ бараг харамсаж байв. Рон Гермиона хоёр Реддлийн дурсамжаар аялсан тухай дэлгэрэнгvй ярихыг байн байн шаардана. Харри энэхvv vйл явдлуудыг эцэс тєгсгєлгvй ярьсаар залхаж гvйцжээ.

 

- Реддл єєр хvнийг барьж болох л байсан. Хvн рvv довтолдог єєр савдаг байсан байж магадгvй гэж Гермиона батлана.

 

- Чинийхээр бол тэнд хэдэн савдаг байсан юм бэ? гэж Рон баргар царайлан асуув.

 

- Хагридыг аль дээр сургуулиас хєєсєн гэдгийг бид мэднэ. Yvний дараа довтолгоо зогссон. Тэгээгvй бол Реддл онцгой шагнал хvртэхгvй байсан... гэж Харри гунигтайа єгvvлэв.

Рон энэ хэрэгт єєр талаас нь хандаж:

 

132

- Реддл тэр vед Перси шиг л байжээ. Тvvнийг хэн нэг нь Хагридыг матаж бичээч гэж шахсан ч юм билvv? гэв.

 

- Гэхдээ тэр амьтан хэн нэгнийг хєнєєсєн шvv дээ гэж Гермиона татгалзлаа.

 

- Сургуулийг хаах гээд байсан юм. Реддл маглууд руу нєгєє аймшигт асрамжийн газар луу явах хэрэг гарах байсан даа. Сургуулийг аврах гэсэн ганцхан шалтгаанаар л тvvнийг зєвтгєж болох юм гэж Харри нэмж хэлэв.

Рон уруулаа имрэн байснаа:

 

- Чи Догшин гудамжинд Хагридтай тааралдсан биз дээ? гэж асуулаа.

 

- Тэр чинь ургамлын хортонтой тэмцэх хор худалдан авч байсан юм гэж Харри яаран хариулав.

Тэд гурвуулаа дуугvй суулаа. Удаа дуугvй сууцгаав. Эцэст нь Гермиона тvгдчин байж яг одоо бvгдээрээ бодож байгаа зvйлийн тухай:

 

- Бид Хагридынд очиж, єєртэй нь яривал яасан юм бэ? гэж асуулаа.

 

- Сайхан уулзалт болох байх даа. Сайн уу, Хагрид. Чи сvvлийн vед сургууль руу ямар нэг аймшигтай vстэй амьтан тавиагvй биз? гэж асуух юм уу гэж Рон бувтнана.

Хэрэв ахин дайралт болохгvй бол Хагридад юу ч ярихгvй байхаар шийджээ. Нєгєє учир битvvлэг, бие хаагvй дуу хоолой сонсогдохгvй удах тутам хагридыг яагаад сургуулиас хєєгдсєн тухай асуух хэрэг гарахгvй юм байна гэх итгэл илvv их тєрєх бvлгээ.

Жастин, бараг толгойгvй Ник хоёр хєшсєнєєс хойш бараг дєрвєн сар єнгєрєхєд ямар ч байсан нєгєє харгис амьтан бvр алга болж Хогвартст дахин хэзээ ч ирэхгvй гэж бараг бvгдээрээ бодоцгоох болов. Пивз: <<Харри Поттер харгис амьтан>> гэдэг дуугаа дуулахаасаа залхаж, Эрни МакМиллан бvр зєєлєрч тэр ч байтугай бvр ургамал судлалын хичээл дээр Харригаас vсрэгч мєєгтэй сагс авч єгєхийг эелдэгээр гуйсан билээ. Гуравдугаар сард хэд хэдэн мандрагор гуравдугаар хvлэмждээ шуугилдан ер бусын байдлаар vдшийг єнгєрєєхєд професоор Стебль маш их баярлажээ.

 

- Тэд саванд байхдаа бие бие рvvгээ тэмvvлж байгаа бол бие гvйцсэн хэрэг. Бид мєдхєн эмнэлэгт хэвтэж буй золгvй хvмvvсийг буцаан амьдруулж чадна гэж тэрбээр Харрид тайлбарлаж єглєє.

Хаврын амралтаар хоёрдугаар дамжааныхан бодох юмтай болжээ. Сургалтын гурав дахь жилд судлах хичээлээ сонгож авах хэрэгтэй байлаа. Yvнд Гермиона тун ч хариуцлагатай хандаж байв.

 

- Yvнээс л бидний ирээдvй шалтгаална гэж тэрбээр Рон Харри хоёрт хэлээд шинэ хичээлийн жагсаалтыг гурвуулаа vзэн тэмдэгтавьж байлаа.

 

- Би ч уусмалын хичээлээс татгалзмаар байна гэж Харри хэлэв.

 

- Болохгvй ээ. Бvх хуучин хичээлvvд хэвээрээ байна. Хэрэв ямар нэг хичээл vлдээж болдогсон бол би хар урлагийн хичээлийг vлдээх сэн гэж Рон баргар царайлан ярина.

 

- Энэ чинь маш чухал хичээл шvv дээ! гэж Гермиона дургvйцэв.

 

- Хэрэв Туг vс заадаггvйсэн бол ч чухал л даа. Би тvvнээс юу ч сурсангvй. Yгvй ээ, корнуэлийн шунгинуурыг дураар нь тавибал яадгийг сурсан юм байна гэж Рон зєрvvдлэнэ.

Невилл Долгопупс ид шидэт хамаатан садныхаа ямар хичээл амьдралд хамгийн их хэрэгтэй тухай чухалчлан бичсэн янз бvрийн санал бvхий захианд даруулжээ. Самгардаж гvйцсэн тэрбээр хэлээ бултгануулан байж хичээлийн

 

133

 

жагсаалтыг уншин талхидлага, эртний дайрлага хоёрын аль нь хvнд бол гэж хавь ойрныхоосоо ичингvйрэн асууна. Харритай адил маглуудын дунд єссєн Динд Томас асуудлыг маш амархан шийджээ. Тэрбээр нvдээ дараад шидэт саваагаараа жагсаалт руу дохин, саваанд таарсан хичээлvvдийг сонгон тэмдэглэсэн юм. Гермиона хэний ч зєвлєгєєг сонссонгvй, жагсаалтыг авмагцаа бvх л шинэ хичээлийг шууд тэмдэглээд єгчихлєє.

Хэрэв нагац Вернон ах, Петунья эгчтэйгээ ид шидтэний ирээдvйн тухай ярилцсан аваас юу гэх байсан бол хэмээн бодоод Харри тоомсоргvй мушийжээ. Гэхдээ хэн ч тvvнд зєвлєєгvй гэж хэлж болохгvй л дээ. Перси Уизли амьдралынхаа туршлагаас хэнтэй ч хуваалцахад бэлэн байв.

 

- Харри минь, хамгийн гол нь чи єєрєє юу хvсэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Ирээдvйнхээ тухай аль болохоор эрт бодох нь зvгээр. Тийм болохоор би чамд мэргэ тєлєг сур гэж хэлмээр байна. Маглуудын vздэг хичээл хэтэрхий хєнгєн гэлцдэг ч ид шидтэнгvvд нийгмийн эгэл хэсгийн тухай тодорхой тєсєєлєлтэй байх ёстой гэж би vздэг юм. Ялангуяа маглуудтай нягт хамтран ажиллах vед тун хэрэг болно. Аавыг бодоод vз л дээ. Аав маань маглуудтай, тэдний vйл ажил, vйлс бvтээмжтэй байнга хамт байдаг юм. Манай ах Чарли цэвэр агаарт ажиллах дуртай болохоор ид шидэт зvйлvvдийг харж хандах ажил сонгож авсан билээ. Єєрийнхєє давуу талыг ашиглах хэрэгтэй, Харри. Бас дур сонирхолоо дагах хэрэгтэй шvv гэж Перси ярьжээ.

Гэхдээ Харрийн сэтгэлд хоногшсон ганцхан зvйл бол квиддич байлаа. Тэгээд унаж боссон ч хамтдаа гэж бодоод Роны сонгосон хичээлvvдийг сонгон авсан аж.

Ээлжит тэмцээнд Гриффиндорынхон, Пуффендуйхантай тоглолоо. Вуд орой болгон багаа талбай руу хєєн аваачдаг байсан болохоор Харри квиддич тоглох гэрийн даалгавраа хийхээс єєр зvйлд цаг зав гаргаж чадахгvй байлаа. Бэлтгэл сургууль сайн байсан уу, цаг агаар сайхан болсон уу, ямар ч атугай бямба гаригын уулзалтын ємнє Харри унтлагынхаа єрєєнд ирэхдээ Гриффиндорх багийхан энэ жил сургуулийн цомыг заавал авна гэсэн итгэл дvvрэн байлаа.

Гэхдээ баяр хєєрєєр удаан бялхсангvй. Унтлагын єрєєний vvдний дэргэд Харри царай алдаж гvйцсэн Невилл Долгопупстай тааралджээ.

 

- Харри, хэн ингэснийг би мэдэхгvй юм... Ороод харсан чинь...

Тэрбээр Харрийг цєхрєнгєє барсан харцаар харснаа vvд нээлээ.

 

Харрийн чемоданд байсан бvх юмыг єрєєгєєр нэг тараан хаяжээ. Шалан дээр уранхай жанч, орны цагаан даавуу, бvтээлэг хєглєрєх агаад шургуулганы нvдийг татаж, дотор нь байсан бvх зvйлийг гудсан дээр гаргаж хаясан байлаа.

Харри юу болсныг огт ойлголгvй <<Савдгийн жимээр>> гэдэг номон дээгvvр гишгэлэн ор луугаа очив. Тэгээд Невиллийн хамт ороо засаж байтал Дин, Симус, Рон гурав орж иржээ.

 

- Хэн ингэж замбараагvй болгочих воо? гэж Дин уурсан хэллээ.

 

- Мэдэх юм алга... гэж Харри учраа олохгvй vглэнэ.

Рон тvvний жанчыг vзтэл бvх халаасыг нь эргvvлсэн байлаа.

 

- Хэн нэгэн хvн ямар нэгэн юм эржээ... юу алга болсныг vзэхгvй юу?

Харри эд зvйлээ цуглуулан чемодандаа хийж дуусаад хамгийн сvvлд Туг vсийн номыг хийхдээ алдагдсан зvйлийг мэдлээ.

 

- Реддлийн єдрийн тэмдэглэл алга болчихжээ гэж Рон руу эргэн хараад дорой дуугаар хэлэв.

 

134  

- Юу гэнээ?!

Харри vvд рvv дохиж, Рон тэр хоёр гарлаа. Тэд одоо бараг хоосон байгаа Гриффиндорын танхимд очоод цор ганцаараа <<Эртний дайрлагын тайлбар>> номыг уншин суух Гермионаг олж авав.

Энэхvv мэдээ тvvнийг цочирдуулжээ.

 

- Тvvнийг чинь зєвхєн Гриффиндорын хvvхэд л хулгайлж чадна. Єєр хэн ч нууц vгийг мэдэхгvй...

 

- Яг vнэн гэж хэлээд Харри санаа алдлаа.

Маргааш єглєєгvvр тэднийг босоход наран хурцаар гийгvvлж, сэвшээ салхи сэвэлзэж байв.

 

- Квиддич тоглоход сайхан єдєр байна! гэж хэлээд Вуд Гриффиндорын ширээний дэргэд зогсон, цог золбоо дvvрэн байх агаад багийнхныхаа тавганд єндєг жаврай нэмж хийн:

 

- Харри, чи хурдхан хvрээд ир. Чи сайн идэж эрч хvч авах хэрэгтэй! Гэв.

Харри бараг сул суудалгvй ширээг тойруулан харснаа, нєгєє єдрийн тэмдэглэлийг авсан хvн энд сууж байгаа болов уу? гэж єєрєє єєрєєсєє асуулаа. Гермиона хулгайн тухай мэдэгдэх хэрэгтэй гэж шаардсан ч Харри зєвшєєрєєгvй юм. Тэгэх аваас єдрийн тэмдэглэлийн тухай бvгдийг ярих хэрэг гарна. Тэгтэл тавин жилийн тэртээ Хагридыг яагаад хєєснийг хvн бараг мэдэхгvй шvv дээ. Харин тэрбээр энэ тvvхийг дэлгэмээргvй байлаа. Бас хамгийн тvрvvнд шvv!

Андууд их танхимаасаа гараад тэмцээнд орон хэрэгслvvдээ авахаар шилтгээн рvv явсан авч єсєн нэмэгдсээр блайгаа нєгєє таагvй зvйлийн жагсаалтад бас нэг нилээн жинтэй тvгшvvрийн дохио нэмэгджээ. Харрийг гантиг шалан дээр хєлєє тавьж амжив уу, vгvй юу:

 

- Энэ удаа ал... Намайг тавь, би хэдэн хэсэг болгоод орхиё... Би єєрєє хэдэн хэсэг болгоё! гэх дуу дуулдлаа.

Харри уулга алдахад Рон, Гермиона хоёр тvvний зvг ухасхийв.

 

- Нєгєє дуу хоолой! Би сая тvvнийг дахин сонслоо! Та хоёр сонсов уу? гэж Харри дуу алдаад эргэн тойрноо харлаа.

Рон нvдээ бvлтийлгэн толгой сэгсрэхэд Гермиона гэнэт духаа алгадаж:

 

- Харри, би мэдчих шиг боллоо! Одоохон номын сан руу очьё! гэлээ.

Тэгээд шатаар дээш гvйлээ.

 

- Тэр юу мэдсэн юм бол? гэж Харри гайхан асуугаад эргэн тойрноо дахин харав. Дуу ахиад сонсогдвол хаанаас гараад буйг нь мэдэж болох юм.

 

- Ойлгох юм алга гэж Рон хэлээд дээш харлаа.

 

- Яагаад гэнэтхэн номын сан руу очих хэрэг гардаг байнаа?

 

- Энэ чинь Гермиона. Хэрэв юм ойлгоогvй бол тийшээ явж тvvнээс асуу гэж Рон мєрєє хавчин хэлэв.

Харри шийдэж чадалгvй зогсож байлаа. Тэрбээр нєгєє дууг сонсох гэж хичээсэн авч их танхимаас хvvхдvvд гарч ирэн хоорондоо чанга чанга ярилцсаар цэнгэлдэх хvрээлэн рvv яарцгаах аж. Харри дахин юу ч сонссонгvй.

 

- Алив яараач. Бараг арван нэг болчихоод байна. Тэмцээнтэй гэдгээ мартчихсан байх шив! гэж хэлээд Ронт vvнийг тvлхжээ.

Харри ахин хэсэг зуур азнаснаа гараа зангаад Гриффиндорын шилтгээн рvv гvйлээ. <<Нисдэг лус-2000>>-аа аваад нуга дундуур цэнгэлдэх рvv явцгаах хvvхдvvдийн дунд оржээ. Гэхдээ тvvний ухаан санаа шилтгээндээ нєгєє учир битvvлэг дууг сонссон хэвээр байлаа. Тэгээд хувцасны єрєєнд улаан жанчаа ємсєж байх зуураа, шилтгээнд одоо хэн ч байхгvй, бvгд энд тэмцээн vзэхээр ирсэн гэж бодоод тайтгарчээ.

 

135

Багууд чангаар алга таших чимээн дор талбайд гарч ирлээ. Оливер Вуд онооны цагаригыг урьдчилан vзэхээр агаарт хєєрчээ. Хатагтай Нугарагч бємбєгийг гаргалаа. Шар хувцас ємссєн Пуффендуй багийнхан бєєгнєрєн зогсоод тоглоомын тухай ярилцах аж.

Харри шvvртэйгээ ухасхийтэл профессор МакГонагалл гэнэтхэн гарч ирээд гартаа том яагаан чанга баригч барьсаар талбай дундуур гvйж явлаа.

Харрийн зvрх ёгхийжээ.

 

- Тэмцээн хойшлогдлоо! гэж чанга яригчаар хашгиарахад vзэгчдийн суудалд дvvрэн суусан хvvхдvvд чангаар хашгирч шvгэлдэн шуугилдаж гарлаа.

Оливер Вуд яаран газардсанаа, гартаа шvvрээ барьсан хэвээр профессор МакГонагаллын зvг мэл гайхан явлаа. Тэрбээр:

 

- Профессор оо! Бид тоглох хэрэгтэй... Цомыг... Гриффиндорынхон... гэж хашгирав.

Профессор МакГонагалл тvvнийг огт тоолгvй чанга яригчаар:

 

- Бvх сурагчид єрєєндєє буцаж очицгоо. Тэнд очоод цааш яахаа мэдэх болно. Хурдан бол сайн шvv! гэж хашгирна.

Тэгснээ профессор чанга яригчаа буулгаад Харрийг дохин дуудаж:

 

- Поттер чи надтай явбал дээр гэлээ.

Єнєєдєр тvvнийг юунд сэжиглэж байгааг огт ойлгоогvй Харри орлилдон байгаа хvvхдvvдээс сондгойрон зогссон Роныг харав.

 

Рон тэднийг шилтгээн орох замд гvйцэж очлоо. Гэхдээ Роныг ирэхэд профессор МакГонагалл тєвєгшєєлгvй:

 

- Уизли чи ч бидэнтэй хамт яв гэсэн учир Харри их л гайхав.

Алсад яваа сурагчид тэмцээн хойшлогдох болсныг дургvйцэн шуугилдаж зарим нь тvгшсэн харагдана. Рон Харри хоёр профессорыг даган гантиг шатаар єгслєє. Энэ удаа профессор тэднийг танхим руугаа биш эмнэлэг рvv дагуулж иржээ.

 

- Yvнийг дуулаад та нар цєхрєх л байх. Ахин нэг дайралт боллоо... Хоёр хvнийг шvv... гэж профессор МакГонагалл ер бусын аядуун єгvvлээд эмнэлгийн vvдэнд дєхєж очлоо.

Харрийн дотор хvйт оргив. Профессор МакГонагалл vvдийг тvлхэн нээж, тэд дотогш оржээ.

Хатагтай Помфри тавдугаар дамжааны нэг охины дээрээс тонгойно. Энэ бол Харри Рон хоёр шинэ жилийн vеэр Слизериний єрєєнд очих замаа асуух гээд бvтээгvй Когтевраны нєгєє охин байв.

Харин хажуугийн орон дээр нь...

 

- Гермиона! гэж Рон уулга алдлаа.

Гермиона огт хєдєлгєєнгvй хэвтэх агаад нээсэн нvд нь шил шиг гєлийжээ.

 

- Эднийг номын сангийн vvднээс олсон юм. Яагаад гэдгийг та нар бас л мэдэхгvй биз дээ? гэж профессор МакГонагалл хэлээд жижигхэн дугариг толь тэдэнд vзvvлж:

 

- Энэ толь тэдний дэргэд шалан дээр байсан юм гэлээ.

Рон, Харри хоёр Гермионагаас харц vл салган толгой сэгсрэв.

 

- Би та нарыг Гриффиндорын шилтгээнд хvргэж єгнє. Би сурагчидтай ярилцах учиртай гэж хэлээд профессор МакГонагалл хvндээр санаа алдлаа.

Бvх хvvхдvvдийг цугласан хойно профессор:

 136  

- Бvх сурагчид оройн зургаан цагаас ємнє єєр єєрийнхєє тэнхимийн єрєєнд эргэж очоод тэндээс гарахгvй байх ёстой. Багш нар хичээлд чинь хvргэж єгнє. Дагалдагч хvнгvйгээр хэн ч бие засах газарт очиж болохгvй. Бvх тэмцээн, бэлтгэл тvр зуур хойшлогдлоо. Yдэш орой хаашаа ч явж болохгvй гэж хэллээ.

Гриффиндорын шилтгээнд дvvрэн байгаа хvvхдvvд энэхvv хатуухан сануулгыг нэг ч vг гээлгvй сонсоцгоов. Профессор юм уншсан цаасаа хуйлж аваад:

- Би ингэж цєхєрч vзсэнгvй удсан гэдгээ хэлмээр байна. Хэрэв гэмт этгээдийг барьж чадахгvй аваас сургууль маань хаагдах байлгvй дээ. Хэн нэгэнд ямар нэг ажиг сэжиг байвал над руу хvрч ирээд мэддэг бvхнээ ярихыг хичээнгvйлэн хvсье гэж нэмж хэллээ.

Профессор МакГонагалл бvдvvн хатагтай бvхий завсраар гарч одохуй, завсар дорхноо хаагджээ.

 

- Хараач хєєе, хий vзэгдэл, Пуффендуйн нэг сурагч, Когтевраны нэг сурагчийг эс тооцох юм бол Гриффиндорын хоёр хvvхдэд хараал хийжээ хэмээн ихэр Уизлийнхны дотны анд Ли Жордан хуруу даран тоолоод:

 

- Слизерины сурагчид бvгд эрvvл саруул энх тунх байгааг багш нарын нэг нь ч анзаардаггvй юм байх даа? Энэ бvхэн Слизеринээс гараад байгаа нь тодорхойгvй байна гэж vv? Слизериний vе залгамжлагч бол Слизериний гайхал амьтан... Эндээс Слизериний бvх сурагчдыг барьж аваад явуулчихаж яагаад болдоггvй юм бол? гэж тvvнийг ярихад хvvхдvvд дэмжин толгой дохиж цувран алга ташицгаалаа.

Перси єєрєє Лигийн ард сууж байсан авч энэ дудаа єєрийнхєє vзэл бодлыг зарлах гэж яарсангvй. Харин ч бvр аргаа барсан дорой буурай харагдаж байв.

 

- Перси бvр гутарч гvйцжээ. Пенелон Кристалл гэдэг Когтевраны тэр охин чинь бас ахлагч юм. Гайхал амьтан ахлагч руу довтолж болно гэж тvvний ухаан санаанд огт ороогvй дээ гэж Жорж Харрид шивнэлээ.

Гэвч Харри тvvний хэлэхийг сонссонгvй. Тvvний нvдэнд эмнэлгийн оронд дээр гантиг хєшєє мэт хєдлєхгvй хэвтэх Гермиона харагдсан хэвээр. Одоо гэмт хэрэгтэнг барьж чадахгvй бол яанаа? Тэгвэл Дурслийхантай амьдрах тухайгаа бодох хэрэг гарна даа. Том Реддл маглуудын асрамжийн газарт очихгvйн тулд Хагридыг барьж єгсєн шvv дээ. Харри одоо тvvнийг сайн ойлгож байлаа.

 

- Бид одоо яах вэ? Хагридыг сэжиглэж байгаа байх даа? гэж Рон тvvний чихэнд шивнэв.

 

- Явж тvvнтэй ярилцах хэрэгтэй байна. Тvvнийг тэгсэн гэдэгт би огт итгэхгvй. Гэхдээ тэр vед гайхал амьтныг чухам Хагрид сулласан болохоор тэр нууц єрєєг хаана байдгийг мэдэх учиртэй. Yvнээс л яриагаа эхлэх юм шvv гэж Харри бодлогошрон хэллээ.

 

- Гэхдээ МакГонагалл багш шилтгээнээс зєвхєн багш нарын хамт хичээлийн vеэр л гарч болно гэсэн.

 

- Тэгэхээр аавын хуучин нємрєг дахин хэрэг болох нь ээ.

Харри ааваасаа євлєн авсан цорын ганц зvйл бол урт, мєнгєлєг єнгийн далдын хар нємрєг байлаа. Тvvнгvйгээр сургуулиас гарах аргагvй. Учир нь тэд хэнд ч харагдалгvй Хагридтай уулзах ёстой. Андууд хэвтдэг л цагтаа хэвтээд Невилл, Дин, Симус нарыг ярьж дуусаад унтахыг хvлээж байснаа босоод хувцаслан том нємрєгєє нємєрлєє.

 

137

Шилтгээний харанхуй хонгилоор явна гэдэг тийм ч таатай бус. Шєнийн цагаар шилтгээнд тэнэж байсан Харри ийм орой болсон хойно ийм их хєл хєдєлгєєнтэй байхыг урьд ємнє vзээгvй юм. Багш, ахлагч, хий vзэгдлvvд ямар нэг аюултай юм vзэгдэж магадгvй гэсэн бололтой эргэж харан хос хосоороо явцгаана. Харамсалтай нь далдын хар нємрєг чимээ дарж чадахгvй ажээ. Жижиvvрлэхээр гарсан Снеггээс ердєє л алхамын тєдий зайтай байтал Рон ямар нэг гишгичихээд чанга хараатал, яг тэр vед Снегг агш найтаалгах таарч бvх юм аятайхан єнгєрчээ. Андууд хаалга руу дєхєж очоод санаа алдан хvнд царсан vvдийг нээлээ.

Одод тvгсэн саруулхан шєнє байлаа. Хориотой ойн моддын дундуур ойн харуулын бяцхан байшингийн цонх гэрэлтэн харагдана. Хvvхдvvд бvр хаалганд тулж очсон хойноо нєгєє авралт нємрєгєє тайлцгаав.

Yvд тогшсоноо гартаа нум барин онилсон Хагридыг харлаа. Тvvний ард чонын ангуучин Соёот чанга хуцна.

 

- Энэ чинь хэн бэ! Ийм шєнє ойгоор яах гэж яваа юм? гэж Хагрид зэвсгээ буулган тэднийг гайхан харсаар асуув.

Тэд хамтдаа гэрт орох vед Харри нумыг заагаад:

 

- Yvгээр яах нь вэ? гэж асуулаа.

 

- Зvгээр л… Яах ч vгvй… Би… хvн… хvлээж байсан юм… Сууцгаа цай ууцгаая… гэж Хагрид тvгдчинэ.

Тэрбээр юу хийж байгаагаа сайн мэдэхгvй байгаа бололтой. Усаа цалгилуулж галаа унтраах шахсанаа ханд хийдэг гvцнийхээ бариулыг хамаагvй татаад мулталчихав.

 

- Хагрид чи юу болоод байнаа? Гермионагийн тухай дуулаа биз дээ?

 

- Тиймээ, дуулалгvй яахав…

Хагридын дуу хоолой хэзээ ч ийм байгаагvй билээ.

Тэрбээр цонх руу тvгшингvй харснаа ханд хийхээ мартан цай аягалаад самартай том бялуу зvсэж байтал гэнэт vvд чанга тогшлоо.

Бялуу шалан дээр унажээ. Рон Харри хоёр бие биеэ айсан харцаар харснаа далдын хар нємрєгєє нємрєєд алсын буланд очиж зогсов. Хагрид тэднийг харагдахгvй байгааг vзэж итгээд нумаа аван vvдийг нээлээ.

 

- Yдшийн мэнд, Хагрид аа.

Оромжинд Дамблдор орж ирэв. Тэрбээр хємсєг зангидан баргар царайлжээ. Тvvний араас бас нэг хvн орж ирлээ. Дамблдорын дагуулсан хvн тун ч хачин тєрхтэй ажээ.

Yл таних тэр хvн намхан авч бадриун ороолдсон буурал vстэй сэтгэл зовсон ядрангуй царайтай юм. Тэрбээр ер бусын хувцас алаглуулан ємсчээ. Судалтай костюм ягаан зангиа, хар жанч, шєвгєр хоншоортой улаан шаахай ємсєж сугандаа цайвар ногоон тогоо хавчуулсан байв.

 

- Энэ чинь аавын дарга. Ид шидтэний яамны сайд Корнелиус Фаж байна! гэж Рон сэмхэн шивнэлээ.

Харри Роныг чимээгvй бол гэж дохин тохойгоороо нудрав.

Хагридын царай цонхийж, духан дээр нь хєлс бурзайжээ. Тэрбээр Корнелиус Фаж, Дамблдор хоёрыг гайхан харсаар нэгэн сандалд суулаа.

 

- Тусгvй ажил боллоо, Хагрид минь! Тун ч тусгvй. Ямар нэг юм бодож олох хэрэгтэй. Холимог цустай дєрвєн хvvхэд дайралтанд єртлєє. Энэ явдал арай дэндэж байна. Яам арга хэмжээ авах ёстой гэж Фаж товчхон ярьж эхлэв.

 138 

- Би... vvнийг... хэзээ ч... Намайг биш гэж та бvхэн... мэднэ дээ... Би хэзээ ч... профессор Дамблдор гуай... гэж Хагрид хэлээд Дамблдорыг царайчлангуй харна.

 

- Корнелиус минь, би зарим зvйлийг тодруулж єгмєєр байна. Хагридад би бvрэн итгэдэг. Тvvнийг хардахгvй байгаа гэж Дамблдор хємсгєє улам зангидан эрс тэс хэллээ.

Фаж тун эвгvй байдалд орсон ч:

 

- Альбус та сонсож байгаач. Хагридын урьд хийсэн ажил тvvнийг буруутгаад байгаа юм. Яам єєр яах ч арга алга. Арга хэмжээ авахагvй бол болохгvй. Ивээн тэтгэх зєвлєл бvх юмыг мэдэж байгаа гэлээ.

 

- Хагридыг холдуулснаар энэ явдлыг зогсоохгvй гэдгийг би танд дахин хлэмээр байгаа гэж ярихдаа Дамблдорын цэнхэр нvд гялалзаж байлаа. Харри ийм байхыг нь хэзээ ч vзээгvй юм.

Фажын сэтгэл хямран гартаа тогоогоо эргvvлнэ.

 

- Болсон явдлыг миний байр сууринаас аваад vз дээ, Альбус минь. Намайг бас шахаад байна. Юм хий гэж шаардаад байна. Хэрэв Хагридыг буруугvй гэж нотлох аваас бид буцаагаад л аваад ирна. Тэгэхэд муу юм ярих хvн гарахгvй гэдэгт итгээрэй. Харин одоо би Хагридыг авч явах хэрэгтэй. Тэгэх шаардлагатай юм. Энэ бол миний vvрэг.

 

- Намайг авч явна гэнээ? Хаашаа? гэж Хагрид асуугаад чичирч байв.

 

- Удахгvй ээ. Энэ бол шийтгэл биш шvv, Хагрид аа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Жинхэнэ гэмт хэрэгтнийг барьсан хойноо танаас уучлал гуйгаад явуулах болно... гэж хэлэхдээ Фаж Хагридаас харцаа бууруулж байлаа.

 

- Азкабан руу аваачих уу? гэж Хагрид сєєнгє дуугаар асуув.

Фажыг хариу хэлж амжаагvй байтал vvд ахиад тогшлоо.

Дамблдорыг vvд нээхэд орж ирсэн хvнийг хараад Харри єєрийн эрхгvй дуу алдахад Рон тvvний хажуу руу тохойгоороо нударчээ.

Аян замын урт хар жанч нємєрсєн, сэтгэл хангалуун хvйтэн инээмсэглэл нvvрэндээ тодруулсан Люциус Малфой тvргэн тvргэн алхалсаар орж ирлээ. Соёот уурсан архирна.

 

- Фаж та хvрээд иржээ. Сайн байна! гэж Малфой хэлэв.

 

- Та… Танд… юу хэрэгтэй юм бэ? Явж vз! Єєрєєр хэлбэл… миний байшингаас тонил! гэж Хагрид уурсан хашгирлаа.

 

- Хонгор минь, vvнийг чинь байшин гэж хэлдэг юм бол энд чинь байхад тийм ч сайхан биш байна. Би захирлыг эрж сургууль руу утасдахад тvvнийг энд байгаа гэсэн юм хэмээн хэлэхдээ Малфой ойн харуулын тааруухан оромжийг тун ч сэжиглэнгvй харж байв.

 

- Та надаар яах гэсэн юм бэ, Люциус минь? гэж Дамблдор асуулаа. Хэдийгээр эелдэг асуусан ч нvдэнд нь таагvй оч гялалзана.

 

- Аймшигтай мэдээ дуулганаа. Ивээн тэтгэгч нар таныг захирлын тушаалаас халахаар шийдсэн юм. Энэ таныг халах тушаал байна. Тушаал дээр арван хоёр хvний гарын vсэг бvгд бий. Та болж байгаа явдлыг зогсоож чадахгvй байгаа болохоор айж байна. Хичнээн ч хохирол гарав даа? Єнєєдєр бас хоёр биз дээ? Хэрэв гэмт хэрэгтнийг зогсоож чадахгvй аваас мєдхєн Хогвартст нэг ч холимог цустан vлдэхгvй нь. Энэ бvхэн ямар муухай уршиг тарихыг бид сайн мэдэж байгаа хэмээн Малфой жvжигчин лугаа vгээ сунжруулан хэлж, гаргасан цаасаа vзvvлэв.

 

- Дамблдорыг хална гэнээ? Ингэж болохгvй! Энэ чинь эцсийн арга хэмжээ байх ёстой… Люциус минь, сонсооч… гэж Фаж дvрсхийлээ.

 139

 - Захирлыг томилох, халах нь ивээн тэтгэх зєвлєлийн бvрэн эрхийн асуудал. Дамблдор гараад байгаа гэмт хэргийг зогсоож чадахгvй болохоор… гэж Малфой нэгэн хэмийн аялгуугаар ярина.

 

- Дамблдор чадахгvй гэнээ? Тэгвэл хэн чадах юм? гэж Фаж догдлон асуухад дээд уруулд нь хєлс бєнжигнєж байв.

 

- Yvнийг бид мєдхєн мэдэх болно. Арван хоёр хvн бvгд санал нэгтэй байгааг анхаарах хэрэгтэй дээ… гэж Малфой жудаггvй байдалтай ярзайн хэллээ.

Хагрид vсрэн босоход тvvний сэгсгэр хар толгой адар шvргэнэ.

 

- Аа-аа! Та нар хэдийг... хэдийг та нар... шахаж... айлгасан бол доо... Тэгээд л зєвшєєрсєн хэрэг гэж Хагрид орилов.

 

- Хонгор минь, муухай зангаасаа болоод балрах вий дээ. Азкабаны харгалзагч нарыг ингэж загнаж болохгvй гэж зєвлємєєр байна. Ингэхэд тэд дургvй байдаг юм... гэж Малфой харууссан дvр эсгэн єгvvлэх ажээ.

 

- Дамблдорыг хєєнє гэнээ! Хєєгєєд vз л дээ. Холимог цустнуудад тэртээ тэргvй аврал байхгvй! Тийм ээ, аврал байхгvй! Бvгдийг цааш харуулах байлгvй гэж Хагридыг оволзоход Соёот єрєвдєн ульж байлаа.

 

- Хагрид минь тайвшир. Нэгэнт л ивээн тэтгэх зєвлєл шийдсэн хойно би яахав, Люциус ээ гэж Дамблдор хэлээд Малфойг харав.

 

- Гэхдээ… хэмээн Фажыг тvгдрэхэд:

 

- Yгvй ээ! гэж Хагрид нvргэлvvлэн хэллээ.

Дамблдорын цэнхэр нvд Малфойн хvйтэн харцтай тулгарчээ.

 

- Гэхдээ нэг зvйлийг мэдэх хэрэгтэй. Сургуульд намайг итгэн дагах нэг хvн vлдэх хvртэл би сургуулиа орхихгvй ээ. Бас тусламж хvссэн хvн бvр Хогвартсаас ямагт туслалцаа авдаг байсныг санаарай гэж Дамблдор удаан тод хэллээ. Тэрбээр нэг ч vгээ тэдэнд сонсголгvй vлдээхийг тэвчихгvй байсан юм.

Дамблдор ингэж хэлэхдээ Рон тэр хоёрын нуугдсан буланг нэвт шувт харсан гэж Харри тангараглахад бэлэн байлаа.

 

- Бахархмаар санаа байна. Таны удирдагчийн vvргийг хэрхэн… ойлгодог чинь… єє-єє… бvхэнд хvртээлгvй байх л даа. Таны дараагийн хvн журамлаж дєнгєнє гэж найдахаас єєр арга бидэнд алга. Тэгвэл холимог цустнуудыг… єє-єє… <<цааш харуулахаа>> болих биз хэмээн хэлээз Малфой тонгойн ёслов.

Тэрбээр оромжны vvд рvv очиж нээгээд дахин даажинтай тонголзон Дамблдорыг vдлээ. Фаж гуайн Хагридыг хvлээн гартаа тогоогоо эргvvлсээр байсан ч ой хамгаалагч маань огт яарсангvй гvнзгий амьсгал аваад vг бvрээ цэгнэн байж:

 

- Ямар нэгэн юм эрж байгаа бол аалзыг л дагах хэрэгтэй. Би аалзыг гэж байна. Тэд л хэрэгтэй газарт аваачдаг юм. Миний хэлэх юм гvйцлээ гэв.

Фаж тvvнийг гайхан ширтэнэ.

 

- Би одоо явъя даа гэж Хагрид тvvнийг тайтгаруулаад сохор номингийн арьсан дээлээ хєдєрлєє. Тэгээд Фажын араар гарах зуураа vvдний дэргэд саатаад:

 

- Хоолны хувьд бол... Соёотыг хооллох хэрэгтэй дээ. За баяртай... Єєрєєр хэлбэл эргэж иртэл баяртай гэж чангаар хэллээ.

Yvд чанга хаагдахад Рон далдын хар нємрєгийг авч чулуудаад:

 

- Бид ингээд Дамблдоргvй vлдэх шив. Одоо єдєрт гурван удаа довтлох байлгvй дээ. Сургуулийг хэзээ ч хааж болох нь гэж дорой дуугаар хэлэв.

 

140

Соёот vvд рvv дєхєж очсоноо гэнэтхэн ульж, тэгснээ том савраараа тvvнийг маажин малтаж байлаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1035888/a13/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 7) Levi`s 2008-10-08 8576
416 ooriin nuutsaa delgey zuulun_uruul 2008-10-10 11142
415 ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ ТУНХАГЛАН БИЧНЭ БИ Boog_3399 2008-10-20 10403
414 МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО (сонсохоор) HENZA 2008-12-18 12515
413 "ТУНГАЛАГ ТАМИР" РОМАН (сонсохоор) [3] HENZA 2008-12-18 22394
412 Аавтай минь бүжиглээч baagii111 2008-12-19 9853
411 Шинэ хүү baagii111 2008-12-19 11511
410 Үр могой. Лхагвасүрэн baagii111 2008-12-19 9340
409 Delhii eh Ариунаа 2008-12-20 10777
408 БНМАУ-ын Маршалын од Boog_3399 2008-12-23 10121
407 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8) Levi`s 2008-12-24 8309
406 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 9) Levi`s 2008-12-24 7719
405 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 10) Levi`s 2008-12-24 8505
404 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 11) Levi`s 2008-12-24 8596
403 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12) Levi`s 2008-12-24 8330
402 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13) Levi`s 2008-12-24 8396
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14) Levi`s 2008-12-24 8312
400 Чинад нууцхан сэтгэл baagii111 2009-01-03 10116
399 J. Sarantuya. uguulleg baagii111 2009-01-11 9498
398 Ж.Сарантуяа, Хүний үр.өгүүллэг baagii111 2009-01-11 10249
배너신청
자생병원

배너신청