Бичлэгийн тоо 497

ГАЛЗУУРСАН БЄМБЄГ

Хичээлийн жилийн эхэнд Туг vс ангид корунэллийн шунгинууртай танилцуулах хичээл зохион байгуулсан авч тєдий л амжилттай болоогvй билээ. Тvvнээс хойш тэрбээр хичээл дээр єєрийнхєє номын хэсгээс уншиж єгєх болсон бєгєєд заримдаа тэндээс хэсэгчилсэн тоглолт хийлгэхдээ єєрєє хамгийн сайн боллоо гэж боддог байв. Єєрєє шидтэний дvрд тоглож бусад дvрд ихэвчлэн Харрийг сонгон авдаг балаа. Харри ангийнхныхаа ємнє чалчих шившлэгээс болоод хэлмэгдсэн хєдєєгийн тариачин эсвэл хатгалгаа туссан алмас эсвэл Туг vстэй дайралдсанаасаа хойш цус vзэж чадахаа больж, зєвхєн ногоогоор хооллох болсон Цус сорогчийн дvрийг бvтээнэ.

Нэг хичээл дээр Харри хар урлагаас хамгаалах хичээл дээр хувилгааны дvрд тоглосон бол дараа нь энэ дvрээс татгалзмаар санагдсан аж. Гэхдээ одоо Туг vсийн сайхан сэтгэлийг сэвтvvлэхгvй байх нь чухал.

 

- Харри чи сайхан улилаа. Яг л жинхэнэ юм шиг. Би тvvнийг довтлон газар унагаагаад хоолойд нь шидэт сагаагаа тулгасан юм. Сvvлчийн хvчээ шавхан эргvvлэх хэцvvхэн шившлэг хэлэхэд мань хувилгаан єрєвдєлтэй орилж билээ. Алив, Харри дуурайгаад vз! Илvv чангаар! Ай даа, яг болж байна. Тvvний vс ноос унаж, араа соёо нь жижигрээд ерийн нэгэн болж хувирсан юм даг. Жирийн юм шиг авч тэр тосгоны оршин суугчид огт марталгvй намайг баатар гэдэг юм. Тэдний хувилгаанаас салгасан юм чинь.

Хонх дуугарч, Туг vс ширээний араас бослоо.

 

- Гэрийн даалгаварт Вага-Вагагийн хувилгааныг би хэрхэн алсан тухай шvлэг зохиоцгоо. Сайн зохиосон хvvхдэд <<Би шидтэн>> номоо гарын vсэг зурж дурсгана.

 

- За яах вэ? гэж Харри сэмхэн асуулаа.

 

- Хvvхдvvдийг явахыг хvлээе. Одоо явцгаая… гэж Гермиона догдлон хэлэв.

Гермиона сэтгэл тvгшин гартаа хуудас цаас барьсаар Туг vс рvv очлоо. Рон, Харри хоёр ч араас нь яарав.

 

- П... профессор Туг vс гуай... би... би номын сангаас энэ номыг авмаар байна. Тvvнийг унших гэсэн юм хэмээн Гермиона тvгдрэн хэлээд номын нэр бичсэн цаасаа чичирсэн гараараа тvvнд сунгаж:

 

- Гэхдээ энэ ном тусгай хэсэгт байдаг болохоор... єє... багшийн зєвшєєрєл хэрэгтэй гэнээ. Таны <<Ороолонтой орооцолдсон нь>> гэдэг номдоо бичсэн удаан vйлчилгээтэй хорны тухай мэдмээр байна... гэлээ.

 

- Аа, <<Ороолонтой орооцолдсон нь>> гэдэг чинь миний хамгийн хайртай ном. Танд таалагдсан юм уу? гэж Туг vс хэлээд цаасыг авангаа баясан инээмсэглэжээ.

 

88

- Маш их таалагддаг. Та цайны шvvрийн тусламжтайгаар хорыг тун чадмаг шvvсэн байдаг шvv! гэж Гермиона уриалгахан хэллээ.

 

- За яахав, хамгийн сайн сурагчдаа туслах нь миний vvрэг гэж Туг vс инээмсэглэн хэлээд тогосны єдєєр хийсэн том vзгээ гаргаж ирлээ. Роныг давхийхэд Туг vс єєрєєр ойлгоод:

 

- Сайхан байгаа биз, тийм vv? Би гарын vсгээ vvгээр зурдаг юм гэлээ.

Тэрбээр ороолдсон гарын vсгээ зураад нєгєє цаасаа Гермиона д єгєхєд охин тvvнийг яаран авч цvнхэндээ хийлээ.

 

- Маргааш улирлын анхны тэмцээн болно биз дээ? Гриффиндор Слизеринтэй тоглоно гэнээ? Чамд их найддаг гэлцэж байна билээ. би ч бас баригч байсан юм шvv. Намайг улсын шигшээд урьсан авч би татгалзаад дэлхийг хар хvчээс хамгаалах ажилд амьдралаа зориулсан юм даа. Гэхдээ би одоо ч гэсэн муугvй тоглодог болохоор чамд ганц хоёр арга хэлж єгч болох л юм. Эхлэн суралцагчдад би туршлагаасаа хэлж єгєх дуртай... гэж Туг vс Харрид хандан хэлэв.

Харри талархсанаа бувтнан хэлээд нєхдийнхєє араас яарлаа. Тэд хонгилд очоод алхаагаа саалаа.

 

- Yгvй ер, ямар ном гэдгийг нь харах ч vгvй зурчихдаг байна шvv гэж Харрийг гайхан хэлээд Туг vсийн гарын vсгийг харав.

 

- Хоосон толгойт хувиа боддогч. Гэхдээ хvссэн юмаа авсан болохоор бидэнд ямар ялгаа байх вэ дээ гэж Рон явах зуураа єгvvлнэ.

 

- Тэр чинь хоосон толгойт хувиа бодогч биш ээ гэж Гермиона хэллээ.

 

- Тэгэлгvй яахав, чи тvvний хамгийн сайн сурагч юм чинь...

Номын санд зєвхєн шивнэн ярих учиртай болохоор андууд дуугаа аяарсгав.

Хатангир туранхай єлсгєлєн бvргэдтэй адилхан хатагтай Пинс Туг vсийн гарын vсэгтэй цаас руу сарвайсан авч Гермиона тvvнийг тавьсангvй.

 

- <<Хvчтэй vйлчлэгч уусмал>> гэнээ? хэмээн хатагтай Пинс хардангуй давтаад Гермионагаас нєгєє цаасыг дахин авах гэлээ.

 

- Би зєвшєєрлийг єєртєє vлдээж болох уу? гэж Гермиона хулчгардуухан асуув.

 

- За яая гэхэв. Єєр гарын vсэг авна биз. Туг vс юун дээр ч хамаагvй зурдаг юм чинь гэж хэлээд Рон цаасыг охиноос булаан авч хатагтай Пинст єгчихлєє.

Хатагтай Пинс цаасыг жинхэнэ эсэхийг шалгах бололтой гэрэлд барьж харснаа цааш яваад таван хормын дараа эргэж ирэхдээ гартаа хуучин том болть барьсан байлаа. Гермиона номоо цvнхэндээ болгоомжтой хийгээд тэр гурав номын сангаас ямар ч гэмгvй мэт алгуурхан гарч одлоо.

Тэд уйланхай Миртлийн жорлонд орж цоожлов. Рон эхлээд дургvйцсэн авч Гермиона зvгээр, хэн тийшээ оръё гэж яаж санах юм бэ? хэмээн уруу татжээ. Хэн ч саад болохгvй юм шиг санагдсан юм байлгvй. Yнэндээ ч Миртл урьдын адил бvхээгтээ цурхиран байсан авч тэр тэдэнд, тэд тvvнд ямар хамаа байх билээ.

Гермиона <<Хvчтэй vйлчлэгч уусмал>> номыг болгоомжтойхон нээхэд андууд шарласан хуудас руу тонгойцгоов. Номыг зvгээр ч нэг онцгой хэсэгт хадгалдаггvй аж. Зарим уусмал vнэхээр аймшигтай vйлчилгээтэй аж. Толгой дээрээ гараа тавьсан хvн, шулмасын гэдэс дотрыг нь эргvvлсэн зургийн тухайд бол ярих ч юм алга.

 

- Энэ байна хэмээн Гермиона <<Хувиргах уусмал>> гэсэн гарчигтай хуудсыг олоод баярлан хэллээ. Эргэн хувирах дvр тєрх тэр хуудсан дээр

 

89

зураатай байв. Хvмvvсийн зовж шаналсан царай бол зураачийн сэтгэмж гэж Харри vнэхээр найдахыг хичээж байв.

 

- Ямар хэцvv найрлагатай юм бэ! гэж Гермиона мєр дагуулан хуруугаараа заах зуураа хэллээ. Тэгээд:

 

- Алтан нvдэн цэцэг, хануур хорхой, замаг, мєєгєнцєр энэ бvхэн уусмал хадгалах зориулалт бvхий шvvгээнд бий. Бас хос эвэртийн vйрvvлсэн эвэр байна! Yvнийг хаанаас олох вэ? Бас бумслангийн арьс? Бас хувиргах хvнийхээ биеийн яльгvй хэсэг гэдгийг яах болж байнаа? гэлээ.

 

- Юу гэнээ? Ямар хэсэг болж таарах вэ? Би Крэббийн хумсыг залгих болж байна уу? гэж Рон vрчийн хэллээ.

 

- Аз болоход энэ хэсэг хамгийн сvvлд хэрэг болох юм байна гэж Гермиона тvvнийг сонсоогvй дvр эсгэн ярина.

Рон Харрийг анзаарах байх гэж найдсан авч Харри єєр юманд санаа зовж байлаа.

 

- Гермиона минь, сонсооч. Ямар олон юм хулгайлах хэрэгтэй болж байнаа! Бумслангийн арьс сургуулийн шvvгээнд байхгvй болохоор Снегг багшийн хувийн нєєц рvv орох хэрэг гарах нь ээ? Энэ чинь тун ч...

Гермиона тэсгэл алдан номоо чанга хамхилаа.

 

- За, за дураараа л болцгоо. Та нар айгаад бйгаа юм бол би ч бас сургуулийн дvрэм журам зєрчєєд байх хэрэг алга. Харин хєєрхий маглуудыг єєрєєр яаж аврах юм бэ? Уусмал бол аврах цорын ганц арга. Тэдний дайсан та нарт хамаагvй гэдэг нь илт байна. Би одоохон энэ номыг эргvvлж єгье... гэж хэлэхдээ Гермионагийн хацар тvмбийж, нvд нь гялалзаж байв.

 

- Хачин юм даа! Гермиона єєрєє биднийг сургуулийн дvрэм журмыг зєрч гэж байх шив. Тийм аваас би юу ч хийхэд бэлнэ байна... Гэхдээ хумс залгихгvй бол зvгээр сэн! гэж Рон гараа савчин хэлэв.

Гермиона тайвшраад номоо дахин дэлгэлээ.

 

- Тэр уусмалыг бэлтгэхэд удах болов уу? гэж Харри асуув.

 

- Замгийг тэргэл сартай vед тvvдэг юм. Алтан нvдэн цэцэг гурван долоо хоногт уусна. Тэгэхээр хэрэгтэй бvх зvйлийг цуглуулах юм бол бараг нэг сар гэсэн vг.

 

- Нэг сар гэнээ? Нэг сарын дотор Малфой маглуудын тэн хагасыг зовоох байлгvй! За яахав, нэгэнт єєр тєлєвлєгєє байхгvй болохоор урагшаа! гэж хэлэхээс єєр арга алга гэж Роныг хашгиран хэлэхэд Гермионагийн ширvvн харц арай зєєлєрлєє.

Гермиона ойр хавьд хvн байгаа эсэхийг шалгахаар жорлонгоос гарахад Рон хvv Харрийн чихэнд:

 

- Маргааш Малфойг шvvрнээс нь унагчихаарай гэж шивнэжээ.

Бямба гаригийн єглєє Харри эрт сэрээд одоо болох тэмцээний тухай хагас цаг шахам бодлоо. Слизеринийхэн дэлхийн хамгийн хурдан шvvртэй. Гриффиндорынхон хожигдвол ахлагч нь яасан их уурлах бол! Энэ муухай Слизеринийхнийг яая даа байз! Харри сэтгэл тавгvй босоод хувцаслан єглєєний ундандаа явлаа. Их танхимын урт ширээний ард бvх багаараа чимээгvй авч єндєлзєн суух ажээ.

Тэр єдєр бvрхэг хэцvv одоохон аянга ниргэх гэж байгаа юм шиг байв. Yд дунд гэхэд сургууль даяараа цэнгэлдэх хvрээлэнд очжээ. Рон Гермиона хоёр Харрид амжилт хvсэхээр хувцасны єрєє рvv очлоо. Тоглогчид Гриффиндорын

 

90

 

улаан жанч сольж ємсєж, Вуд урьдын адил багийнхаа тамирчдын сэтгэл санааг єєдрєг болгох vг хэлжээ.

 

- Слизеринийхэн сайн шvvртэй ч гэсэн манайх сайн тоглогчидтой. Бид бэлтгэл сургууль их хийж, ямар ч цаг агаартай vед нисэж сурсан даа (Есдvгээр сараас эхлээд л голдоо ортол норсон гэж Жорж vглэнэ). Малфой тэдний багт єєрийгєє худалдсан тэр єдрийг хараал идэх болтугай гээд Вуд Харрид хандан:

 

- Харин чи тэдэнд vзvvлээд єгєєрэй. Баригч болоход баян эцэг бус авъяас хэрэгтэй гэдгийг харуулах юм шvv. Гэмтэж бэртсэн ч хамаагvй Малфойгоос тvрvvлж снитчийг барих ёстой. Єнєєдєр бид ялах болно! Гэлээ.

 

- Ямар нэг юм болбол бид хажууд чинь байгаа гэж Фред нvд ирмэн хэлжээ.

Yзэгчид Гриффиндорынхныг хєєрч баясан хашгирсаар угтлаа. Тэднийг єєрийн тєдийгvй Когтевран, Пуффендуйн хєгжєєн дэмжигчид дэмжиж байсан юм. Слизеринийхэн дуугvй суусангvй. Тэд эсрэг багийнхныг шvгэлдэж, орилон угтжээ. Шvvгч хатагтай Нугарагч Флинт Вуд хоёрыг гар бариулахаар урив. Тэр хоёр бие биеэ догшин харцаар харан гараа чанга атгацгаажээ.

 

- Шvглийн дуугаар! Гурав... хоёр... нэг... гэж хатагтай Нугарагч хашгирлаа.

Хvмvvсийн хашгиралдах чимээн дор арван дєрвєн толглогч бараан тэнгэрт дvvлжээ. Харри нvдээ онийлгон снитчийг олж харах санаатай мэрийсээр бvхний тvрvvнд довтолгоно.

 

- Хєєе, сорвит оо! гэж Малфой хашгираад шинэ шvvрээ унан бардам явж єнгєрлєє.

Харри хариу хэлсэнгvй. Тvvний зvг том хар бємбєг нисэн ирэхэхд арай л оногдсонгvй бултаж амжлаа. Бvр vсийг нь шvргэх шахжээ.

 

- Арай л оночихсонгvй гэж Жорж хашгираад Харрийн дэргэдvvр єнгєрєхдєє цохиураараа бємбєгийг хvчтэй цохин Эдриан Пьюсийн зvг илгээсэн авч замын хагасаас бємбєг дахин эргэж Харрийн зvг нислээ.

Харри хурдаа огцом саахад Жорж байдаг хvчээрээ блажерыг Малфой руу цохив. Гэвч бємбєг яг л єєрєє эргэгч мод шиг буцан ирж Харрийг оносон хэдий ч аз болоход зєєлєн цохижээ.

Харри хурдаа нэмж талбайн нєгєє тал руу дvvлэхэд бємбєг шуугин араас нь дагана. Юу болоод байнаа? Дvрэм ёсоор бол блажер нэг хvнийг дагаад байлгvй аль болох олон хvнийг онох ёстой сон.

Талбайн нєгєє талд бємбєгийг Фред Уизли хvлээн авлаа. Харрийг тонгойход Фред байдаг чадлаар бємбєгийг цохин холдуулав.

 

- Ура! гэж Фред ялсан дvртэй хашгирлаа.

Тэгтэл бас л болсонгvй. Дуулгаваргvй бємбєг Харрийг ахиад л элдэхэд зугтаахаас єєр аргагvй болжээ.

 

Бороо орж эхлэлээ. Бороон дусал нvvр ороолгон, нvдний шилийг цантуулна. Тэмцээнд аль баг давамгайлж байгааг Харри мэдээгvй байтал тайлбарлагч Ли Жордан:

 

- Жар тэгийн харьцаагаар Слизерин хожиж байна гэж хашгирах дуулдав.

Гайхаад байх юм алга. Тэдний шvvр илvv хурдан, тэгээд ч энэ бємбєг тvvнийг галзуурсан юм шиг элдээд байхад. Yнэндээ ихрvvд тvvнийг сайн буцааж байсан авч нэмэр бага ажээ. Эргэн тойрон нисэж цохиураараа даллаж байхад снитчийг олж харах аргагvй юм.

 

91

- Энэ бємбєгийг... хэн нэг нь... илбэдчихжээ гэж Фред нєгєє бємбєгийг Харригаас холдуулан цохих vедээ амьсгаадан хэлэв.

 

- Завсарлага авцгаая гэж Жорж хэлэх зуураа Вудэд дохио єгєх гэж мэрийн, бас Харрийн нvvр лvv нисэн явах бємбєгийг буцаан цохилоо.

Вуд зєвшєєрєн толгой дохиж, шvvгчийн шvгэл дуугарахад Харри, ихэр хоёрын хамт галзуурсан блажераас бултан Слизериний хєгжєєн дэмжигчидийн чих дvлийрvvлэм шvгэлдэхийг сонсон газар луу тэмvvлэв. Вуд бvх багийнхныгаа тойруулан зогсоогоод:

 

- Юу болоод байнаа? Ингээд байвал амархан хожигдохоор байна шvv! Фред, Жорж хоёр яагаад Анжелинад туслахгvй байгаа юм бэ? Тэр чинь оноо авах сайхан боломжтой байсан шvv дээ! Та нар хаана байв аа? гэлээ.

 

- Бид тvvнээс арван таван метрийн єндєрт байсан, Оливер оо! Харрийг алах шахсан блажераас аварсан юм. Энэ бємбєгийг илбэдчихжээ. Харригаас огт салахгvй байна. Бємбєгийн хувьд єєр тоглогч гэж алга. Энэ бол Слизеринийхний хийсэн ажил байлгvй! гэж Жорж омогдов.

 

- Дэмий юм! Бэлтгэл дээр бvгд л зvгээр байсан даг. Тэгээд бvх бємбєгийг цоожилсон юм чинь... гээд Вуд итгэсэнгvй.

Хатагтай Нугарагч талбай дундуур тэдний зvг ирж явна. Ард нь Слизериний тоглогчид нvvр амаа элдэвлvvлэн инээлдэж, Харрийг хуруу гараараа заах ажээ.

 

- Тойрон байрлацгаая. Хэрэв та хоёр миний урдуур бєртгєнєєд байвал би снитчийг хэзээ ч барьж чадахгvй. Снитч єєрєє л ханцуйд ороод ирдэггvй юм бол. Бусдыгаа хамгаал. Харин бємбєгтэй би єєрєє учраа олохыг бодъё гэж Харри сэтгэл догдлон хэллээ.

 

- Тэнэг хэрэг. Бємбєг чиний толгойг тасдана гэж Фред эсэргvvцэв.

Вуд ахлагч Харри болон ихэр хоёрыг харлаа.

 

- Оливер чи тvvний хэлснийг яагаад сонсохгvй байнаа? Тvvнийг дангаар нь тийм бємбєгтэй vлдээж болно гэж vv?! Заавал мєрдєн шалгах хэрэгтэй... гэж Алиса Спиннет уурлав.

 

- Тэгвэл оноо алдана. Энэ муу бємбєгєєс болоод тэмцээнд хожигдох нь дутаж гэнэ. Оливер чи тэдэнд намайг орхи гэж хэл.

 

- Yvнд чи буруутай <<Гэмтэж бэртсэн ч хамаагvй снитчийг барь>> гээ биз дээ. Yvнээс арай дээр юм бодож олж чадсангvй дээ! гэж Жорж Вудыг буруутгалаа.

Хатагтай Нугарагч хvрч ирэв.

 

- Бэлэн vv?

Вуд Харрийг хараад ямар ч байсан ялах зvрх зориг дvvрэн байгааг мэдлээ.

 

- Фред, Жорж та хоёр Харрийг орхиорой. Єєрєє блажерын учрыг олно биз.

 

Бороо улам ширvvссээр. Шvvгчийн шvгэлдэх дуунаар Харри тэнгэрт хєєрєхдєє блажер араас нь агаарт сvнгэнэн нисэж явааг сонслоо. Харри улам єндєрт хєєрснєє доош чулуу шиг нисэн, зvгээ буруулж ийш тийшээ тойрон нисэж байв. Бvр толгой нь эргэж байсан ч сайтар харсан хэвээр! Шvvрээ унасан хэвээр годройтон нисэх vед борооны дусал шилийг нь балбан, хамар луу нь урсан орж байлаа. Yзэгчид суудал дээрээ алга ташин инээлдэх аж. Сайн нисэгч! Харрийн цорын ганц аврал энэ байсан бєгєєд бємбєг тvvнийг яг дагаж чадахгvй байв. Харри яг л <<Америкийн уулс>> дээгvvр явах мэт талбай дээр дvvлж, Эдриан Пьюсийг нvднийхээ булангаар ажиглана. Тэр хvv Вудыг гvйцэж Гриффиндорын нэг цагаригт хvрэхээр тэмvvлж байв.

 

92

 Бємбєг чихний нь хажууханд шуугиснаа ахиад л онсонгvй. Харри арагш зугтаахад бємбєг бас л дагасан авч, тэрбээр ээрvvл шиг эргэлдлээ.

 

- Поттер чи бvжгэн жvжгээр хичээллэж байгаа юм уу? гэж Малфой хашгирав.

Харри хажуу тийшээ нисэх зуураа Малфой руу эргэж vзэн ядсан байдалтай харжээ. Тvvний зvvн чихний дээхэн талд алтан снитч vзэгджээ. Малфой инээд алдан снитчийг харахтай манатай байлаа.

Харри байрандаа хєшчихлєє. Малфой гэнэтхэн толгойгоо єргєєд тvрvvлж баривал яанаа!

Гэнэтхэн ТАС НЯС!

 

Бємбєг ямар ч байсан тvvнийг онож баруун гарыг нь хугалчихлаа. Гар нь єєрийн мэдрэлгvй унжлаа. Гол тасартал євдєхєд Харрийн нvд харанхуйлжээ. Тэрбээр нойтон шvvрэн дээрээсээ золтой л гулсаад уначихсангvй. Нєгєє муухай бємбєг бас л эргээд Харрийн толгойг чиглэн нисэв. Харри бултсан авч толгойд нь: <<Снитч, снитч...>> гэсэн бодол эргэлдэнэ.

Борооны дусал, євдєх гараа тоолгvй Харри Малфойн зvг хурдаллаа. Тvvний шоолонгуй царай айсан тєрхєєр солигдов. Харри тvvнтэй vзэлцэх гэж байгаа юм шиг тvvнд санагджээ.

 

- Чи яаж байнаа! гэж Малфой орилоод хажуу тийш бултан нислээ.

Харри шvvрээ тавиад эрvvл гараа сарвайн нойтон хvйтэн снитчийг шvvрэн авав. Євдгєєрєє шvvрээ хавчин тогтоогоод, ухаан алдахгvйг хичээн доош унаж эхлэлээ. Yзэгчид айсан байдалтай дуу алдана.

Харри шаварт унахад хугархай гар нь санжиганаж, шvvр нь єєр тийш нисэн одлоо. Vзэгчид суудал дээрээ орилон шvгэлдэхэд айхтар євдсєндєє болоод хєгжєєн дэмжигчид єчнєєн хол байх шиг тvvнд санагджээ. Тэгэхэд л Харри гартаа алтан снитч байгааг мэдэрлээ.

 

- Хожсон шvv гэж арайхийн хэлээд ухаан алджээ.

Тэгээд мєн л талбай дээр ухаан оров. Бороо нvvр лvv нь цутган, хэн нэгэн хvн дээрээс нь тонгойн инээмсэглэх ажээ.

 

- Та байгаа юм уу? Холдвол дээр дээ гэж Харри шивнэв.

 

- Энэ маань яаж байнаа? Сандрах хэрэггvй. Би одоохон тvvнийг эмчилнэг гэж Туг vс тvvнийг тойрон хvрээлсэн Гриффиндорынхныг харан хэллээ.

 

- Хэрэггvй ээ! Ингээд л байж байг... хэмээн Харри татгалзав.

Харри суух гэсэн ч тэсвэрлэшгvй євдсєн болохоор чадсангvй. Тэгтэл гэрэл зургийн дуран тачигнаж гарлаа.

 

- Колин намайг ийм байхад зураг авч яах нь вэ? гэж Харри эсэргvvцнэ.

 

- Хэвт, хэвт. Би одоохон шившлэг уншина. Айх явдалгvй, би ийм юм анх vзэж байгаа биш хэмээн Туг vс халамжтай нь аргагvй зєвлєв.

 

- Би эмнэлэгт очвол дээр байхаа гэж Харри зуусан шvднийхээ завсраар сийгvvлэн хэллээ.

 

- Тийм шvv, профессор оо. Харри чи бємбєгийг сайн барилаа. Ёстой сайхан гэж Вуд инээмсэглэн хэлжээ. Хэдийгээр баригч нь гэмтсэн ч тэд ялсан юм чинь аргагvй ээ.

Фред, Жорж хоёр солиорсон блажерыг хайрцагт хийх гэхэд бємбєг яаж эсэргvvцэн байхыг Харри хvvхдvvдийн хєлийн хоорондуур харжээ.

 

- Эндээс холдоорой гэж Туг vс хэлээд ногоон ханцуйгаа шамлаж байна.

 

- Хэрэггvй юм биш vv... гэж Харри санаа алдлаа.

Гэхдээ Туг vсийг зогсооно гэж байхгvй л дээ! Тэрбээр шидэт саваагаа эргvvлж байснаа шууд хугарсан гар луу чиглvvллээ.

 

93

 

Гараас нь агаар соруулаад авчих мэт мєрнєєс нь эхлээд хурууны vзvvрийг хvртэл нэг л сонин боллоо. Харрийг нvдээ анин эргэхэд хvvхдvvдийн нэг нь дуу алдаж, Колин Криви гэрэл зургийн дурангаа шvршдэг буу шиг тачигнуулж байв. Гар нь євдєхєє больжээ. Харри гар байгаа vгvйг ч мэдэхгvй байлаа.

 

- М-м. За, зvгээр ээ. Ийм болдог юм. Гэхдээ одоо хугарсан яс байхгvй! Энэ л чухал. Эмнэлэг хvрчихэж дєнгєнє биз дээ? Ноён Уизли, хатагтай Грэйнжер хоёр тvvнийг хvргэж єгєєрэй. Тэнд хатагтай Помпфри... хэвд нь оруулах байлгvй гэж Туг vс сэтгэл зовсон байдалтай хэлэв.

Харри хєл дээрээ босоход єрєєсєн тал нь байхгvй мэт санагдана. Тэрбээр гvнзгий амьсгал авснаа гараа хараад эгээтэй л ухаан алдчихсангvй.

Ханцуйнаас нь тvvхий махтай адил єнгєтэй, vлээсэн хаймран бээлий шиг юм цухуйх ажээ. Харри хуруугаа хєдєлгєх гэтэл огт болсонгvй!

Туг vс хугархайг эмчилсэнгvй, зvгээр л гарын бvх ясыг мултлаад авчихсан ажээ.

Хатагтай Помфри Харрийн гарыг vзээд уурлаж гарлаа.

 

- Шууд л наашаа хvрээд ирэх хэрэгтэй байсан юм. Яс бороолуулах амархан, харин шинэ яс ургуулна гэдэг... хэмээн хэлээд ясгvй зєєлєн гарыг тэмтрэн vзнэ.

 

- Гэхдээ та чадна биз дээ? гэж Харри найдангуй асуулаа.

 

- Чадалгvй яахав. Харин их євдєнє гэдгийг хэлэх хэрэгтэй. Залуу минь, чи энд л унтах хэрэг гарч дээ... хэмээн хатагтай Помфри халамжлангуй байдлаар хэлээд Харрид хvрэм авч єглєє.

Гермиона хєшигний цаана хvлээж, Рон хvрэм ємсєхєд нь Харрид туслаж байв. Ясгvй гар ханцуйд орно гэдэг бэрх.

 

- Одоо чи Туг vсийг хамгаалсаар байх уу? гэж Рон Гермионаг тавлангаа Харрийн пэмбэгэр хурууг арайхийн ханцуйд шургуулав. Тэгээд:

 

- Туг vсийг ясгvй болгоод аль гэж гуйгаагvй л юм сан гэлээ.

 

- Алдахгvй хэн байдаг юм бэ? Ямар ч атугай гар євдєхєє больсон байна. Тийм биз дээ, Харри? гэж Гермиона татгалзана.

Тийм ээ. Гэхдээ энэ чинь одоо гар биш.

Харри дэвсгэр дээрээ vсрэхэд хєєрхийлєлтэй гар нь мэдрэлгvй санжиганана.

 

Гермиона хатагтай Помфри хоёр хєшигний цаанаас гарч ирлээ. Эмч гартаа <<Яс ургуулагч>> гэсэн бичигтэй лонх барьжээ.

 

- Чи ч урт шєнийг єнгєрєєх хэрэг гарах нь дээ. Яс ургуулна гэдэг тийм ч сайхан ажил биш дээ гэж хэлээд аяга дvvрэн уусмал Харрид єглєє.

 

- <<Яс ургуулагч>> уух ч бас амаргvй, хоолой ам тvлчих гээд байв. Харри нэг балгаад ханиалгалаа. Хатагтай Помфри аюултай спорт, чадваргvй багш нарын тухай нэг юм vглэсээр холдов. Рон Гермиона хоёр Харритай vлдээд нєгєє эмийг усаар даруулж уулгалаа. Тэгэхгvй бол тун ч муухай эд юм.

 

- Бид ямар ч байсан хожсон шvv. Чи снитчийг мєн сайхан барьсан даа! Малфойг тэгэхэд харсан ч болоосой... Чамайг тасдан хаяхад бэлэн байсан гэж хэлээд Рон инээмсэглэв.

 

- Тэр бємбєгийг чухам яаж илбэдсэнийг мэдэх юм сан гэж Гермиона хємсєг єргєн хэллээ.

 

- Хувиргах уусмалаа бэлдчихээд зориуд асуух юм шvv. Харин уусмал маань энэ эм шиг муухай юм бvv байгаасай гэж хэлээд Харри дэрэн дээр толгойгоо тавив.

 

94

 

- Ярих юмаа олов оо! Слизеринийхний хумстай уусмал гээд л бодчих хэмээн Рон ярвайна.

Тасгийн vvд нээгдэн шавар шавхай болж, голдоо ортол норсон Гриффиндор багийнхан бvгдээрээ орж ирлээ.

 

- Хєєе Харри! Жинхэнэ нисгэгч! Чи Малфойг Флинтэд загнуулж байхыг харсан ч болоосой. Снитч яг чихний нь хажууд байхад хардаггvй гэнээ. Хєєрхий амьтан номхорсон доо гэж Жорж баясангvй байдалтай ярина.

Хvvхдvvд авчирсан амттан бялуу хулууны шvvсээ Харрид єгч тойрон суутал:

 

- Энэ чинь юу болж байнаа? Євчтєн амрах хэрэгтэй. Тvvнд гучин гурван яс ургуулах ёстой юм. Явцгаа! Явцгаа! Эндээс явцгаа! гэж уурлан хєєлєє.

Ингээд євдєж шаналсан Харри цор ганцаараа vлджээ.

Хоёр цагийн дараа Харри харанхуйн дунд сэржээ. Гарыг нь хурц юмаар хатгах шиг санагдана. Гэхдээ Харри євдсєндєє сэрээгvй юм. Хэн нэгэн хvн харанхуйд тvvний духыг арчсан ажээ. Харри айсандаа чичирч байв.

 

- Хэн бэ? Добби та юу?! гэж тэрбээр хашгирлаа.

Гэрийн vйлчлэгч одон бємбєг шиг том нvдээр Харрийг єрєвдєлтэй ширтэн байхад урт унжгар хамрыг нь даган нулимс урсана.

 

- Харри Поттер ахиад л сургуульдаа орчихож. Добби уул нь Харри Поттерт сануулж хэлсэн л юм сан. Сануулсан шvv дээ! Ноёнтон та яагаад Доббийн vгэнд орсонгvй вэ? Харри Поттер галт тэрэгнээсээ хоцорсон мєртєє яагаад гэртээ харьсангvй вэ? гэж Добби шивнэнэ.

Харри суугаад гэрийн vйлчлэгчийн гарыг тvлхэв.

 

- Та энд яаж ирсэн юм бэ? Галт тэрэгний тухай яаж мэдсэн бэ? гэж асуулаа.

Доббийн уруул чичигнэнэ. Харри гэнэтхэн ухаарч:

 

- Аа, та байсан юм уу?! Та биднийг хаалт нэвтрvvлээгvй юм байна!

 

- Тийм ээ, би. Добби нууцаар Харри Поттерыг харж байгаад галт тэрэг рvv орох орцыг тарнидчихсан юм. Yvнийхээ тєлєє Добби гартаа огт харамсахгvй, ноёнтоон. Добби єєрєє Харри Поттерыг аюулаас аварч байна л гэж бодсон. Харри Поттерыг сургуульдаа машинаар нисээд очно гэж Добби бодсонгvй гэж тэрбээр ярихад чих нь далбаганаж байлаа. Бас боолттой гараа тvvнд харуулжээ.

Гэрийн vйлчлэгч инээдэмтэй толгойгоо сэгсрэн хойш, урагш холхино.

 

- Харри Поттер сургуульдаа буцаж ирснийг мэдээд Добби их гайхсан. Бvр эзнийхээ хоолыг хvртэл тvлчихсэн. Ноёнтон минь, Доббийг ёстой балласан даа, жинхэнэ балласан...

Харри дэрэн дээрээ ойчлоо.

 

- Танаас болоод Рон бид хоёрыг сургуулиас эгээтэй л хєєчихсєнгvй. Эндээс явж vз. Миний яс мєдхєн ургаад гvйцэхээр надад муу юм хийх аваас би таныг хєнєєх болно гэж Харри уурлан хэллээ.

Добби гунигтай инээмсэглэж:

 

- Доббийг ална гэж дандаа л хэлдэг юм. Эзэд маань Доббийг ална гэж єдєрт таван удаа заналхийлдэг гэлээ.

Тэгээд гэрийн vйлчлэгч бохир дэрний уутныхаа нэг буланд нусаа нийв. Тvvний дvр тєрх тун єрєвдмєєр байсан учир Харри єєрийн эрхгvй уурлахаа болиод:

 

- Добби, та яагаад энэ дэрний уутыг ємсєж явдаг юм бэ? гэж сонирхов.

 

- Дэрний уут уу, ноёнтоон? Энэ бол боолын тэмдэг, ноёнтон минь. Хэрэв эзэн нь тvvнд хувцас бэлэглэх аваас Добби эрх чєлєєтэй болох юм. Гэвч

 

95

тэд тун болгоомжтой. Доббийг бvр явчихна гэж айгаад Доббид оймс ч єгдєггvй юм гэж дэрний уутаа илэн хэллээ.

Добби нулимсаа арчсанаа гэнэтхэн:

 

- Харри Поттер гэртээ харих ёстой! Добби бодохдоо бємбєг... гэтэл:

 

- Бємбєг єє? Бємбєг намайг алах шахсан маань тантай холбоотой байх нь ээ? гэж Харри ахин уурсаж асуулаа.

 

- Та яаж байнаа! Бємбєг таныг алахгvй шvv. Добби болохоор Харри Поттерыг аврах гэсэн юм. Ноёнтон минь энд vлдсэнд орвол гэртээ тахир дуту болж харьсан чинь дээр. Харри Поттер гэртээ харих ёстой гэж гэрийн vйлчлэгч айсан байртай хэлэв.

 

- Яагаад ч vгvй! Гэхдээ яагаад ингэх болсноо ярьж єгєєч. Яагаад намайг тахир дутуу болгох гэсэн юм бэ? гэж Харри асуулаа.

 

- Ай, Харри Поттер vvнийг мэддэг ч болоосой гэж Добби санаа алдан хэлэхэд нулимс нь урсан дэрний уутанд шингэнэ. Тэгснээ:

 

- Хэрэв ид шидийн ертєнцийн тасархай болсон золгvй боол бидний хувьд чухам хэн гэдгээ мэддэг бол ингэхгvй л дээ. Хэцvv нэртийн ноёлж байсан vеийг Добби санадаг юм. Гэрийн vйлчлэгч бидэнтэй яг л харх, жоом шиг харьцдаг байсан даа, ноёнтон минь. Доббитой одоо ч тэгж харьцдаг нь vнэн. Гэхдээ Хэцvv нэртийг та ялсан цагаас хойш амьдрал арай дээр болсон. Хар ноёнтон хамаг хvчээ бараад Харри Поттер амьд vлдсэн юм. Энэ бол бидний хувьд vvрийн туяа гэсэн vг. Харри Поттер найдварын гэрэл цацруулж байна... Хар єдрvvдийн тєгсгєл ирэх л байх гэж бодох юм... Харин одоо Хогвартсад ахиад л аймшигт явдал давтагдахад бэлэн тєдийгvй аягvй бол эхэлчихсэн дээ. Тэгээд л Добби Харри Поттерыг энд vлдээж болохгvй гээд байгаа юм... Нууц єрєє дахин нээгдсэн болохоор аюул давтагдаж магадгvй гэж хэлээд гэрийн vйлчлэгч дэрний уутаараа нулимсаа арчлаа.

Добби хэтэрхий их юм ярьсанаа гэнэт ойлгоод айсандаа дуугvй болчихов. Шургуулган дээрээс домботой ус аваад нvднээсээ оч бутарч шалан дээр унатал толгойгоо цохилоо. Тэээд ахиад л орон дээр гарч...

 

- Добби муу, маш муу... гэж vглэнэ.

 

- Тэгэхлээр нууц єрєє vнэндээ байдаг байх нь ээ? Тvvнийг нэгэн цагт нээгдсэн гэж та хэлэв vv? гэж Харри гайхлаа.

Гэрийн vйлчлэгч домбоны хагархай авахаар сарвайсан авч Харри нарийхан шуун дээрээс нь барин хорьж энэ удаа єєрийгєє шийтгэхээс аварчээ.

 

- Би магл биш болохоор надад аюулгvй Добби минь.

 

- Ноёнтон минь, бvv асуу, хєєрхий Доббигоос бvv асуу. Энэ сургуульд хар vйл болох гэж байна. Харри Поттер явах ёстой. Явж vз, ноёнтон минь, гэртээ харь. Энд дэндvv аюултай болохоор яарах хэрэгтэй... гэж гэрийн vйлчлэгч тvгдрэн хэллээ.

 

- Добби минь, нууц єрєєг хэн нээсэн юм бэ? Надад хэн гэдгийг нь хэлчихгvй юу? гэж хэлээд Харри тvvнийг ахин єєрийгєє шийтгэхээс сэргийлэн гарыг нь барьж байв.

 

- Добби хэлж болохгvй, ноёнтон минь. Добби хэлэх ёсгvй! Гэртээ харь, ноёнтоон, явж vз гэж гэрийн vйлчлэгч орилно.

 

- Би хаашаа ч явахгvй. Миний сайн андуудын дотор магл охин ч бий. Хэрэв vнэхээр нууц єрєє онгорхой юм бол хамгийн тvрvvлээд тvvнд муу юм болно... гэж Харри уурсангуй хэлэв.

 

96

- Харри Поттер найз нарынхаа тєлєє амиа золиослоход бэлэн байна! Юутай зоригтой! Ямар эрэлхэг хvv вэ! Гэхдээ тэр єєрийгєє аврах ёстой. Харри Поттер бол... хэмээн гэрийн vйлчлэгч дуу алдлаа.

Тэгснээ гэнэт vгээ таслан чих тавин чимээ чагнахдаа сарьсан багваахайтай адил харагдана. Хонгилд хєлийн чимээ гарчээ.

 

- Добби явах ёстой гэж гэрийн vйлчлэгч айн шивнээд тvvний атгасан гарыг хоосон орхиж, шар шур хийсэн чимээ гарган алга боллоо.

Харри дэрээ налан хэвтээд vvд рvv тvгшин харна. Хєлийн чимээ улам ойрсоор.

 

Тасагт урт ноосон нємрєг, шєнийн угладаг малгай ємссєн Дамблдор, араас нь профессор МакГонагалл орж ирлээ. Тэд нэг хєшєє шиг юм дамжлан авчирч сул орон дээр тавив.

 

- Явж хатагтай Помфрийголоод ир гэж Дамблдор шивнэн хэллээ.

Профессор МакГонагалл Харрийн дэргэдvvр єнгєрєн єрєєнєєс гарав. Харри унтаж байгаа мэт хєдєлгєєнгvй хэвтэнэ. Тэгтэл тvгшсэн дуу гарч, профессор МакГонагаллын хамт хатагтай Помфри орж ирээд унтлагын хувцсан дээгvvрээ цамц давхарлан ємслєє. Хатагтай Помфри хєшєєг харснаа уулга алдав.

 

- Юу болсон юм бэ? гэж Дамблдороос шивнэн асуугаад нєгєє хєдєлгєєнгvй юмыг тонгойн харжээ.

 

- Шинэ дайралт. Минерва МакГонагалл профессор бид хоёр тvvнийг шатан дээрээс оллоо гэж захирал тайлбарлав.

 

- Хажууд нь баахан усан vзэм асгарсан байсан. Поттерыг эргэж гэж явж байсан юм байлгvй дээ гэж профессор МакГонагалл нэмж хэллээ.

Харрийн дотор арзасхийж, тэрбээр сэмхэн єндийгєєд сарны гэрэлд туяарах хєшєєний нvvр царайг харав.

Энэ бол Колин Криви байлаа. Колины нvд айсандаа дvгрэглэн, гартаа гэрэл зургийн дуран барьжээ.

 

- Хєшєєх тарни уу? гэж хатагтай Помфри асуув.

 

- Тийм ээ. Ийм юм болох гэж... Альбус халуун шоколад авчирахаар доош яваагvй бол юм болохыг хэн мэдлээ... гэж профессор МакГонагалл хэллээ.

Тэр гурав Колиныг харж зогсоно. Дамблдор багш тонгойн гэрэл зургийн дуранг лавхан бариад Колины гараас суга татан авлаа.

 

- Дайрсан хvний гэрэл зургийг авч амжсан юм биш биз? гэж профессор МакГонагалл асуув.

Дамблдор дурангийн тагийг автал утаа баагин гарлаа. Бvр гурван орны цаана хэвтэж байсан Харрид шатсан хальсны vнэр vнэртжээ. Хатагтай Помфри нэг алхам ухраад аргаа барсан байдалтай:

 

- Хайлуулчихсан байна... гэж шивнэлээ.

 

- Энэ юу гэсэн vг вэ, Альбус аа? гэж профессор МакГонагалл асуув.

 

- Нууц єрєє vнэхээр нээлттэй гэсэн vг дээ гэж Дамблдор хариулжээ.

Хатагтай Помфри айсандаа алгаараа амаа таглав. Профессор МакГонагалл Дамблдорыг асуусан янзтай харна.

 

- Хэн байх вэ, Альбус аа?...

 

- Хэн гэдэг нь гол биш яаж гэдэг нь л чухал... гэж Дамблдор захирал Колиноос нvд салгалгvй хэлэв.

Гэрэл асаагаагvй ч Харри профессор МакГонагаллын царайг харсан аж. Тvvний царайд vл ойлгосон байдал тодорхой байлаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1035847/3b8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 7) Levi`s 2008-10-08 8576
416 ooriin nuutsaa delgey zuulun_uruul 2008-10-10 11142
415 ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ ТУНХАГЛАН БИЧНЭ БИ Boog_3399 2008-10-20 10403
414 МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО (сонсохоор) HENZA 2008-12-18 12515
413 "ТУНГАЛАГ ТАМИР" РОМАН (сонсохоор) [3] HENZA 2008-12-18 22394
412 Аавтай минь бүжиглээч baagii111 2008-12-19 9853
411 Шинэ хүү baagii111 2008-12-19 11511
410 Үр могой. Лхагвасүрэн baagii111 2008-12-19 9340
409 Delhii eh Ариунаа 2008-12-20 10777
408 БНМАУ-ын Маршалын од Boog_3399 2008-12-23 10121
407 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 8) Levi`s 2008-12-24 8309
406 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 9) Levi`s 2008-12-24 7719
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 10) Levi`s 2008-12-24 8505
404 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 11) Levi`s 2008-12-24 8596
403 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 12) Levi`s 2008-12-24 8330
402 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 13) Levi`s 2008-12-24 8396
401 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 14) Levi`s 2008-12-24 8312
400 Чинад нууцхан сэтгэл baagii111 2009-01-03 10116
399 J. Sarantuya. uguulleg baagii111 2009-01-11 9498
398 Ж.Сарантуяа, Хүний үр.өгүүллэг baagii111 2009-01-11 10249
배너신청
자생병원

배너신청