Бичлэгийн тоо 497

АЛТАН ХОНГИОТ ТУГ YС



                   Гэхдээ маргааш нь Харри инээхтэй мантай байв. Єглєєнєєс эхлээд л vйл хэрэг бvтдэггvй. Их танхимын шидэт адарт уйтгартай саарал vvл хєшиглєжээ. Хоолны дєрвєн ширээн дээр хошуу будааны чанамал, утсан май загас, шарсан єндєг, мах дvvрэн тавагнууд єрєєстэй байлаа. Харри Рон хоёр <<Цус сорогчтой тулгарсан нь>> гэдэг дуртай номоо шунан унших Гермионатай хамт ширээнд суужээ. Тэднийг хууль бусаар ниссэнд охин уурласан хэвээр байсан тул тэдэнтэй хєндий хvйтэн мэндэлсэн юм. Харин Невилл Долгопупс бvр эсрэгээр инээмсэглэл тодруулан малилзах аж. Невилл бол цаг ямагт будилж байдаг дугуй царайтай хvv билээ. Юм хумаа дандаа мартана.

- Одоохон шуудан ирнэ. Эмээ маань надад юм явуулна даа. Би бvгдийг нь аваагvй л байж таарна гэж тэрбээр єгvvлэв.

Yнэхээр ч Харрийг будаагаа идэж эхлээгvй байтал толгой дээгvvр нь лав л зуугаас доошгvй ууль далавчаа сэржигнvvлэн нисэж ирлээ. Тэд танхим дотуур эргэлдэж охид хєвгvvдийн дууг даран гуугчиж энд тэндгvй захидал, илгээмж

46

унагаж байв. Нэг том боодолтой юм шууд Невиллийн толгой дээр буутал бас нэг том сэгсгэр юм Гермионагийн тавагт унаж хvvхдvvдийг сvv єдєєр будлаа.

 

- Сум байна! Аймаар юм! гэж Рон уулга алдаад норж бохирдсон уулийг савраас нь татан тавагнаас гаргав. Ууль ширээн дээр дээш харан хєдєлгєєнгvй хэвтэх агаад хошуунд нь нойтон улаан дугтуй байна.

 

- Зvгээр ээ, тэр амьсгаатай байна гэж Гермиона хэлээд хурууныхаа vзvvрээр уулийг илбэнэ.

 

- Энэ тухай бишээ. Єєр юм байхгvй юу? гэж хэлээд Рон улаан дугтуйг заалаа.

 

Харрийн бодлоор бол дугтуйд онцгой юм ер алга. Харин Рон Невилл хоёр тvvнийг одоохон дэлбэрэх гэж байгаа юм шиг харна.

 

- Юу болсон бэ? гэж Харри асуулаа.

 

- Ээж... ээж надад аянгын мэдээ ирvvлжээ хэмээн Рон шивнэн хэллээ.

 

- Хурдхан задал. Тэгэхгvй бол муу шvv. Манай эмээ бас нэг удаа ийм захиа явуулсан юм даг. Харин би тэр тухай мартчихжээ. Тэгээд юу болсон гэж санана! хэмээн Невилл аяархан хэлэв.

 

- Аянгын мэдээ гэдэг чинь юу юм бэ? хэмээн асуухдаа Харри харцаа анд нарынхаа айсан царайгаас улаан дугтуй рvv шилжvvллээ.

 

Рон булангаасаа уугин эхэлж байгаа дугтуйг нvд салгалгvй ширтэнэ.

 

- Задлаарай! Одоохон шатна шvv! гэж Невилл хэлээд Роныг нударлаа.

 

Рон чичирсэн гараа сунган дугтуйг уульны хошуунаас аваад задаллаа. Невилл хуруугаараа чихээ бєглєв. Чухам яагаад тэгснийг Харри тэр дороо ойлголоо. Эхлээд тvvнд захидал дэлбэрэх шиг санагджээ. Том танхимд нvргэлэх чимээ гарахад адраас тоос пvргэж байв. Гэнэт нvргэлсэн чимээн дундаас vг ялгарч:

<<...Машин хулгайлна гэдэг чинь. Хэрэв чамайг сургуулиас хєєвєл гайхах юм алга. Би чам дээр очно гайгvй. Бид машинаа байхгvй болохоор чухам яасныг чи мэдэж байгаа байлгvй...>> хэмээн хэлэх дуулдав.

Хатагтай Уизли ерийнхєєсєє лав зуу дахин чанга хашгирсан биз. Чулуун хананд цуурайтах дуунаас нь болоод ширээн дээрх таваг халбага ойж бууж байлаа. Ширээний ард суугаа хvvхдvvд энэхvv захидлыг авсан азгvй хvvг нvдээрээ эрэн сандал дээрээ эргэлдэнэ. Рон ичсэндээ болоод сандлаасаа бараг гулган унаж зєвхєн хавдартай дух нь харагдана. Энэ vед захидал:

<<Орой нь... Дамблдороос захиа ирлээ. Эцэг чинь гомдсондоо vхэх байлгvй гэж би бодож байсан шvv. Бид чамайг арай єєр журмаар єсгєсєн юм сан. Харри та хоёр vрэгдэж болох байлаа!>> хэмээн vргэлжлvvлсээр.

Харри нэрээ гарахыг хvлээн суусан билээ. Тэрбээр чихний нь хэнгэрэгийг балбан буй ярьдаг захидлыг сонсоогvй мэт дvр эсгэнэ.

<<... vнэхээр аймаар юм. Эцгийг чинь ажил дээр нь авч хэлэлцэх гэж байна. Yvнд чи л буруутай. Ахиад чи иймэрхvv явдал нэг л удаа гаргах аваас бид чамайг сургуулиас яаралтай гаргаж авна>>

Захиадал ингээд дууслаа. Танхимд нам гvм болжээ. Роны гараас унасан улаан дугтуй дvрэлзэн шатаад чимх vнс vлджээ. Харри Рон хоёр дєнгєж саяхан давалгаанаар шидvvлсэн мэт амьсгаадан нvдээ бvлтийлгэн сууна. Олон хvvхэд инээлдсэн авч ахиад л яриа хєєрєє дэгджээ.

Гермиона номоо хаагаад Роныг харлаа.

 

- Рон чиний юу хvссэнийг мэдэхгvй юм. Гэхдээ чи...

 

- Намайг гавъяа байгуулсан гэж бvv яриарай гэж Рон хэлэв.

 

47

Харри будаатай тавгаа тvлхлээ. Тvvний чих халуу оргиж байв. Ноён Уизлийг ажил дээр нь мєрдєн шалгах юм байна! Ноён Уизли хатагтай Уизли хоёр зунжингаа тvvний тєлєє зvтгэсний дараа шvv...

Гэхдээ энэхvv гунигт бодлоо vргэлжлvvлэх хугацаа байсангvй. Профессор МакГонагалл ширээний дагуу явж хvvхэд бvрт хичээлийн хуваарь тарааж байв.

Харри хуудас цаасыг хараад тэдний ангийн эхний хоёр цагт ургамал судлал орох юм байна гэж мэдлээ. Пуффендуй тэнхимийнхэн хамт орох юм байна.

Харри, Рон, Гермиона нар цамхагаас гарч ногооны талбайн дэргэдvvр єнгєрєн шидэт цэцэг ногоо ургадаг хvлэмж рvv яаран явлаа. Аянгын мэдээт захидал vгvй дээ гэхэд нэг сайн vйлс бvтээжээ. Гермиона хєвгvvдийг сайтар шийтгvvлсэн гэж vзээд ахиад л хєгжилтэй дотно эелдэг болов.

Тэд хvлэмжинд дєхєж очоод ангийнхан нь профессор Стеблийг хvлээн хаалганы дэргэд байхыг харлаа. Тэрхэн агшинд профессор маань Алтан хонгиот Туг vсийн хамт хvрч ирэв. Тэд шажигнуур удны тэндээс зvлгэн дээгvvр явж иржээ. Профессор Стеблийн гарт боолт шохойн сойлго харагдана. Харри уд модыг харсан чинь тvvний хэд хэдэн мєчрийг шохойдсон байлаа. Харрийн сэтгэл ахиад л шаналав.

Профессор Стебль бол даахирсан vсэн дээрээ далан долоон нєхєєс болсон бvрх малгай тавьж явдаг жижигхэн бумбагар эмэгтэй байлаа. Тvvний даашинз ямагт газар шvргэж хэрэв Петунья эгч хумсыг нь харвал ухаан алдаж унамаар. Алтан хонгиот Туг vс бол тэс єєр цаг ямагт цэмцгэр явах агаад ногоон нємрєг нь намирч, алтан шаргал туг vс нь мєн тийм єнгийн малгайтайгаа гайхалтай зохицоно. Малгай нь алтан эмжээртэй байдаг юм.

 

- Бvгдийн амрыг эрье! Би шажигнуур удыг яаж эмчлэхийг профессор Стебльд зааж єгсєн юм! Гэхдээ профессорыг ургамал судлал надаас дутуу мэддэг гэж бvv бодоорой! Би энд тэндгvй бадарчилж явахдаа янз бvрийн ургамал янзлах хэрэг гардаг байсан юм... гэж тэрбээр сурагчдад алсаас хашгиран инээмсэглэж байлаа.

 

- Хvvхдvvд ээ, гуравдугаар хvлэмж! гэж илэрхий сэтгэлээр унасан профессор Стебль хэллээ. Тэрбээр єнєєдєр урьдынх шигээ хєгжилтэй эелдэг байсангvй.

 

Хvvхдvvд баахан шуугилдлаа. Ноднин жил тэд зєвхєн нэгдvгээр хvлэмжинд л хичээллэдэг байсан юм. Гуравдугаар хvлэмжинд байгаа ургамлууд илvv сонирхолтой, тэр ч байтугай аюултай ажээ. Профессор маань бvснийхээ цаанаас том тvлхvvр гаргаж ирээд хvлэмжийн vvдийг нээлээ. Тэндээс бvлээн агаар пvнхийж нойтон шороо бордоо адраас дvvжлэгдэн ургасан шvхрийн чинээ том цэцэгсийн анхилуун vнэр Харрид vнэртэнэ.

Тэрбээр Рон Гермиона хоёрын араас дотогш алхсан авч Алтан хонгиот тvvнийг зогсоолоо.

 

- Харри! Хоёулаа хэд гурван vг солих хэрэгтэй байна. Харрийг гурван хором хожимдуулахыг профессор та татгалзахгvй биз дээ?

 

Нvvр царайг нь харвал Стебль багш татгалзаж байгаа нь илт.

 

- За тун сайн байна гэж Алтан хонгиот хэлээд ургамал судлалын багшийн хамрыг тасдах шахам хаалгаа хаалаа.

 

- Харри! Харри! Харри минь! гэж Алтан хонгиот уулга алдан толгой сэгсрэхэд тvvний том хурц цагаан шvд нарны гэрэлд гялалзаж байв.

 

Юу ч ойлгоогvй Харри Алтан хонгиотыг гайхан харна.

48

 

- Би энэ тухай дуулаад шууд л ойлгосон юм. Бvх болсон явдалд би буруутай. Би єєрийгєє алахад ч бэлэн байлаа!

 

Харри юун тухай ярьж байгааг нь ойлгохгvй болохоор шуудхан асуух гэсэн боловч Алтан хонгиот:

 

- Би амьдралдаа хэзээ ч ингэж гайхаж байсангvй! Хогвартс руу машинаар нисээд ирсэн байдаг! Чамайг яагаад ингэх болсныг би ойлгосоон. Тов тодхон байна! Харри! Харри! Харри минь!

 

Алтан хонгиот дуугvй байхдаа хvртэл сувдан шvдээ ил гаргаж харуулдаг нь гайхалтай юм.

 

- Би чиний бардам занг хєдєлгєчихжээ! Тийм биз дээ? Надаас ийм халдвар авсан юм шиг байна. Чи бид хоёр сонины эхний нvvрэнд гарсан шvv дээ. Ахиад ийм явдал болохыг чи хvлээж чадсангvй...

 

- Yгvй ээ, профессор оо зvгээр л...

 

- Харри! Харри! Харри! гээд Алтан хонгиот тvvний мєрєєр чанга тэврэн:

 

- Би ойлгож байнаа. Нэгэнт л амтанд нь орсон хойно алдар хvнд мєрєєдєхєєс єєр яахав. Би чиний ємнє их буруутай. Энэ мансуурал чиний толгой тархинд нэвтэрчээ. Гэхдээ ойлгох хэрэгтэй. Єєрийгєє бусдад анзааруулахын тулд машинаар нисэж болохгvй. Биеэ аятайхан авч яв, болно биз? Том болоход чинь чамд цаг хугацаа боломж єчнєєн олдоно. Тийм ээ, тийм одоо чиний юу бодож байгааг би мэднэ! <<Ярих ч амархан л даа. Тэртээ тэргvй дэлхий даяар нэрд гарсан шидтэн юм чинь!>> гэж чи бодож байгаа. Гэхдээ арван хоёр настай байхдаа чам шиг л нусан жур байлаа. Чамаас ч дор байсан юм. Чи бол ямар нэг хэмжээгээр нэрд гарчихсан юм чинь. Тийм биз дээ? Би Хэцvv нэрттэй тохиолдсон явдлын тухай ярьж байна! гээд Харрийн духан дээрх цахилгаантай адил сорвийг анхааралтай харлаа.

 

- Мэдэж байнаа, мэдэж байна. Энэ бол хамгийн сайхан инээмсэглэлд олгодог <<Шидэт долоо хоног>> сонины шагналыг таван удаа авахтай огт адилгvй хэрэг. Гэхдээ эхлэл гэхэд зvгээр шvv, Харри минь. Маш сайн хэрэг!

 

Тэгээд нєхєрсєгєєр нvдээ ирмэснээ Алтан хонгиот хєєр баяртай холдон одлоо. Харри хэдэн агшин хэртэй гайхсандаа болоод учраа олохгvй байснаа хичээл эхлээд таван хором єнгєрснийг санамагцаа хvлэмжний vvдийг нээгээд дотогш сэмхэн оров.

Профессор Стебль хvлэмжний гол дахь модон сандлын дэргэд зогсоно. Сандал дээр хорь орчим хос чихэвч хэвтэх ажээ. Харрийг Гермионагийн хажууд зэрэгцэн суух хvртэл хvлээгээд профессор хичээлээ эхлэлээ.

 

- Єнєєдєр бид мандрагор шилжvvлэн суулгана. Энэ ургамлын шинж чанарын тухай хэн ярих вэ?

 

Гермионаг тvрvvлэн гар єргєхєд хэн ч гайхсангvй.

 

- Мандрагор буюу мандрагорум бол эрvvл мэндийг сэргээх зориулалттай хvчтэй vйлчлэгч ургамал юм.

 

Хараалд єртсєн хvнийг буцааж хэвд нь оруулахад мандрагорыг хэрэглэдэг хэмээн Гермиона сурах бичгийг цээжилсэн юм шиг дуржигнуулав.

 

- Сайн байна. Гриффиндорт арван оноо єглєє. Мандрагор бол хорын эсрэг vйлчилгээтэй ихэнх ургамалд гол суурь эзэлдэг юм. Гэхдээ мандрагор тийм ч аюулгvй биш ээ. Яагаад гэдгийг хэн хэлэх вэ? гэж профессор Стебль хэллээ.

 

Гермиона ахиад л гараа дээш гозолзуулахдаа Харрийн нvдний шилийг золтой л унагачихсангvй.

49

 

- Мандрагорын уйлахыг сонсох юм бол vхлийн аюул учирдаг хэмээн Гермиона тvгдрэлгvй хариулав.

 

- Яг зєв. Ахиад арван оноо єглєє. Одоо та нарын ємнє байгаа мандрагор бол нялхаараа байгаа суулгац.

 

Ингэж хэлээд профессор гvнзгий хайрцгуудыг заахад хvvхдvvд сайтар харахын тулд урагшилцгаав. Хайрцагт буй хєрснєєс улаавтар ногоон навчис эгнээ эгнээгээрээ цухуйсан vзэгдэнэ. Хайрцаг болгонд зуу орчим жижигхэн мандрагор байх ажээ. Харрид ер бусын юм юм ч vзэгдээгvй болохоор <<мандрагор уйлах>> гэдэг нь огт барьцгvй сонсогджээ.

 

- Чихэвчээ авчгаая гэж профессор Стебль заавардлаа.

 

Хvvхдvvд бие биеэ тvлхэн сандал руу ухасхийцгээв. Бvх хичээлийн турш хиймэл сарнайн дунд суухыг хэн ч хvсээгvй нь мэдээж.

 

- Намайг <<Чихэвч зvv>> гэж хэлэхэд юу ч сонсогдохооргvй зvvх хэрэгтэй. Чихэвчээ авах болоход чинь би эрхий хуруугаа гозойлгоно. Чихэвчээ зvvцгээе!

 

Харри чихэвчээ хурдхан зvvтэл чив чимээгvй болчихлоо. Профессор Стебль нємрєгєє нємрєєд ханцуй шамлан нэг ургамлаас сайтар бариад хvчтэй чангаалаа.

Харри тэсэлгvй уулга алдсан боловч тvvний дууг хэн ч сонссонгvй.

Шороонд дотроос vндэсний оронд шороо болсон хэлбэр дvрсгvй бяцхан амьтан шиг юм гарч ирлээ. Яг орой дээр нь навчис ургасан байх агаад цайвар ногоон хальстай, янз бvрийн єнгийн толботой тэрээр vзтэл хашгиран байх мэт.

Профессор Стебль ширээн дороос цэцгийн том ваар гаргаж ирээд мандрагорын бутлаг навчсыг vлдээн чийглэг хар хєрсєнд суулгалаа. Тэгээд гарынхаа шороог сэгсэрснээ эрхий хуруугаа гозойлгоод чихэвчээ авав.

 

- Манай мандрагор одоохондоо нялх байгаа болохоор уйлахад нь vхчихгvй ээ. Гэхдээ л тэдний орилох дуу дєрвєн цаг хэртэй мангууруулж чадна шvv. Та нарын хэн ч гэсэн эхний єдрийн хичээлийг таслахгvй юмсан гэж байгаад би итгэлтэй байна. тийм болохоор чихээ чихэвчээрээ сайтар битvvлээрэй. Хичээл дуусахад би дохио єгнє. Хайрцаг бvр дээр дєрвєн хvн ажиллана. Ялзмаг энэ уутанд байгаа. Бас тvлдэг ургамалын тэмтрvvлд хvрэх юм бол тvлэгдэнэ гэдгийг анхаар гэж профессор тайван тайлбарлахдаа харсаар байтал ямар нэгэ ид шид vзvvлсэн биш зvгээр л таримал цэцэг усласан юм шиг харагдана.

 

Ингэж ярих зуураа єргєстэй багир улаан ургамлыг нилээн чанга алгадлаа. Тэрхvv ургамал тэмтрvvлээ тvvний мєр лvv сэмхэн сунгаж байснаа агшин зуур татан авч байв.

Харри, Рон, Гермиона гурав дээр Пуффендуй тэнхимийн нэг бужгар хvvхэд нэмэгджээ. Харри тvvнийг харж байсан ч нэг ч удаа ярилцаагvй билээ.

 

- Жасти Финч-Флетчли гэж тэр єєрийгєє танилцуулан найрсгаар гараа сунган Харрийн гарыг атгалаа. Тэгснээ:

 

- Би таныг мэдэлгvй яахав. Чи бол алдарт Харри Поттер... Харин чи бол бvх хичээлдээ гарамгай Гермиона Грэйнжер байна гээд Гермионагийн гарыг атгахад охины нvvрэнд баяр хєєр тодров.

 

- Чи бол Рон Уизли байна. Нисдэг машин чинийх байсан уу? гэж асуулаа.

 

Рон хариулах гэсэн боловч тvгдэрчээ. Аянгын мэдээ тvvний ухаан санаанаас гараагvй байгаа нь илт. Тэд дєрвvvлээ лууны шивхээр бэлдсэн хєрсєєр цацгийн ваарыг дvvргэж байв.

 

- Алтан хонгиот багш хvчтэй шvv! Яг л арслан шиг зоригтой. Та нар тvvний номыг уншсан уу? Намайг утасны бvхээгт байхад цус сорогч

 

50

 

дайрвал би айснаасаа болоод vхэх байлгvй. Харин тvvнд бол юу ч биш! Тулалдаанд ялсан. Yлгэр шиг л! Эцэг, эх маань намайг Итонд бvртгvvлсэн авч би энд суралцаж байгаадаа баяртай байна. Ээж минь жаахан гонсгор байсан боловч би тvvнд Алтан хонгиотын номыг уншуулахаар єгсєн юм. Тэгээд л ээж маань гэртээ шидтэнтэй, тэр дундаа сайн боловсролтой шидтэнтэй байх сайхан юм гэж ойлгосон доо... хэмээн Жастин хєврvvлнэ.

 

Тэгээд Жастин дуугvй болж ахин яриа хєєрєє гарсангvй. Хvvхдvvд чихэвчээ зvvгээд мандрагороо шилжvvлэн суулгаж эхлэлээ. Профессор Стебль ургамал судлалын эрдэмтэн болохоороо эхний суулгацыг амархан суулгажээ. Гэхдээ энэ бол амар ажил биш байлаа. Мандрагорууд дассан газраасаа сугарч єєр вааранд очихыг огт хvсэлгvй сравалзан тийчилж, хурц чанга нударгаар балбаж шvдээ тачигнуулж байв. Харри нэг айхтар бvдvvн мандрагорыг вааранд суулгах гэж арван хором хичээл дуусах vед тэрбээр бусдынхаа адил хєлєрчихсєн тоос шороо болчихсон гар хуруу нь євдчихсєн байлаа. Бохирдож ядарсан хvvхдvvд арайхийн шилтгээнд очиж халуун шvршvvрт орсны дараа Гриффиндорынхон хувиргалын хичээлд суухаар явцгаав.

Профессор МакГонагаллын хичээл ямагт хvнд байдаг ч єнєєдєр бvр хэцvv байлаа. Ноднин жил сурсан бvх зvйл нь зуны туршид Харрийн толгойноос хийсэн оджээ. Хичээл дээр єгєгдсєн vvрэг бол живхний цохыг том товч бол болгон хувиргах явдал байв. Харри яаж ч мэрийгээд болж єгсєнгvй. Хичээлийн туршид тэрбээр нєгєє цохыг шидэт саваанаас зугтан тэгш гадаргуу дээр давхих дасгал хийлгэжээ.

Роны хувьд бvр ч бvтэлгvй болов. Хичээл эхлэхийн ємнє тэрбээр нэг хvvхдээс хэсэгхэн шидэт наалдамхай тууз авч шидэт саваагаа ороожээ. Гэвч саваа огт хэрэгцээгvй болсон юм шиг байв. Саваа нь юм л бол шажигнаж, оч хаялж, Роныг цохоо хувиргахаар оролдох vед ялзарсан єндєгнийх шиг vмхий vнэртэй утаа баагиулсан аж. Утаан дунд юу ч харагдахгvй байсан болохоор Рон санамсаргvй тохойгоороо цох хорхойгоо няц дарчихаад ахин шинэ цох гуйх хэрэг гарчээ. Ингэхэд профессор МакГонагалл тун ч их гомдсон юм.

Хичээл дуусан хонх дуугарахад Харри санаа алдлаа. Тархи толгой нь ядарч гvйцжээ. Рон, Харри хоёроос бусад хvvхдvvд ангиас гvйн гарцгаав. Рон шидэт саваагаараа ширээ балбан ууртайгаар:

 

- Хувиа бодсон тэнэг саваа! гэж vглэнэ.

 

- Гэрийнхэндээ захидал бич. Тэд шинэ саваа явуулах байлгvй гэж Харри тvvнд зєвлєлєє. Саваанаас оч хаялсан хэвээр.

 

- Тэгвэл бас нэг аянгын мэдээ авах болно доо гэж Рон хэлээд санаа алдсанаа саваагаа цvнхэндээ хийв. Энэ vед саваа нь:

 

<<Бvхэнд єєрєє л буруутай...>> гэж vглэж байлаа.

Тэд гуанзанд хоол идэхээр явцгаав. Гермиона хувиргалын хичээл дээр гаргаж авсан атга шахам сайхан товч vзvvлсэн ч Роны сэтгэл амарсангvй.

 

- Yдээс хойш ямар хичээлтэй билээ? гэж Рон асуув.

 

- Хар урлагаас хамгаалах хичээл гэж Гермиона дор нь хариулжээ.

 

- Яагаад чиний хуваарь дээр Туг vсийн орох хичээл болгоны ард бяцхан зvрх байгаа юм бэ? гэж Рон Гермионагийн гараас хичээлийн хуваарь авч хараад асуулаа.

 

Гермиона тvvнээс хуваариа булааж аваад царай нь улайжээ.

Хоолны дараа тэр гурав хашаанд гарахад тэнгэрт бараан vvл хуралдсан байв. Гермиона чулуун шатан дээр суугаад ахиад л <<Цус сорогчидтой тулгарсан нь>> гэдэг номоо шагайна. Харри, Рон хоёр квиддичийн тухай

51

ярилцан дэргэд нь зогсож байлаа. Харри гэнэтхэн хэн нэгэн хvн хараад байгааг мэдрэв. Тэрбээр харцаа дээшлvvлэн, хуваарилах ёслолын vеэр их танхимын цонхоор харахад байсан саарал vстэй нєгєє хvvхдийг олж vзлээ. Тэр хvv яг л илбэдvvлсэн юм шиг нvдээ бvлтийлгэн Харрийг ширтэнэ. Тэрбээр гартаа харахад маглуудынхтай адил гэрэл зургийн дуран барьжээ. Тэрбээр Харрийн харж байгааг мэдмэгцээ хавч адил улайв.

 

- Битгий уурлаарай, Харри. Би Колин Криви. Бас л Гриффиндорт сурдаг. Хэрэв би... зураг авбал чи зєвшєєрєх vv? гэж нэг амьсгаагаар хэлснээ урагш алхан дурангаа єргєлєє.

 

- Зураг гэнээ? гэж Харри учрыг ойлголгvй лавлав.

 

- Тийм ээ, зураг авъя. Биднийг танил гэдгийн баталгаа болог. Бvгд л чиний тухай мэддэг юм чинь. Хэцvv нэрт чамайг алах гэсэн ч чи аврагдаж, тэр єєрєє vvрд алга болсон гээд л чиний тухай зєндєє юм ярьдаг юм... Бас духан дээр чинь цахилгаантай адил сорви байдаг гэсэн (хvvгийн харц Харрийн духан дээр тогтлооо). Манай ангийн нэг хvvхэд хэрэв хальсыг тусгай уусмалд хийвэл зураг хєдєлгєєнтэй гардаг гэсэн юм. Тэгвэл ямар гоё вэ? Намайг гэртээ байхад янз бvрийн хачирхалтай зvйл тохиолддог байсан ч энэ бол ид шид гэж би мэддэггvй байлаа. Сvvлд Хогвартсаас захидал авсан хойноо л учрыг ойлгосон доо. Аав маань сvvний худалдагч болохоороо одоо ч ид шидэнд итгэдэгггvй юм. Би тvvнд олон янзын гэрэл зураг явуулмаар байна. Чиний зургийг авбал мєн сайхан аа. Харин найз чинь намайг чамтай хамт зогсоогоод зураг авч чадах болов уу? Чи гэрэл зурагтаа гарын vсэг зурна биз дээ? хэмээн Колин vргэлжлvvлэн дуржигнуулж ахин нэг алхам ойртлоо. Тэрбээр сэтгэл хєдєлсєндєє болоод тасралтгvй ярих зуураа Харрийг гуйсан байртай харна.

 

- Гэрэл зурагт гарын vсэг зурна гэнээ? Поттер чи гарын vсэгтэй зургаа тарааж байгаа юм уу?

 

Драко Малфойн чанга шоолсон дуу хашаагаар нэг хадлаа. Харахад цааз гvйцэтгэгч баймаар Крэбб Гойл хэмээх vнэнч хоёр андаа дагуулсан тэрбээр Колины ард зогсох ажээ.

 

- Дараалалд зогсохоор яараарай! Харри Поттер гарын vсгээ тарааж байна! гэж хашаанд байгаа хvvхдvvдэд хандан Малфой байдгаараа хашгирна.

 

- Би юу ч тараагаагvй байна. Малфой минь дуугvй байж гэж Харри нударга зангидан хэллээ.

 

- Чи атаархаад байгаа юм байна гэж Крэббийн хvзvvнээс ч нарийхан биетэй Колин палхийтэл хэлчихэв.

 

- Би юу? Атаархлаа гэв vv? Юунд нь атаархах юм бэ? Магнайгаа хага зvсvvлэх гэж тэр vv? Yгvй ээ, баярлалаа! Би тийм тэнэг хvн биш гэж Драко хэдийгээр хашгиралгvй хэлсэн авч хашаанд байгаа зарим хvvхдvvд сонсож байлаа.

 

Крэбб Гойл хоёр тэнэг юм шиг инээлдэв.

 

- Малфой чиний гэдэс нялцгар єтєєр дvvрэг! гэж Рон дvрсхийлээ.

 

Крэбб инээхээ болиод туулайн бєєр модны самар шиг ясархаг нудрагаа зангидан заналхийлэх ажээ.

 

- Хэлэхэд амархаан., Уизли. Би чиний оронд байсан бол зодоон хийхгvй л байх сан. Ээж чинь сургуулиас гаргана гэж байсныг мартаа юу гэж Малфой сануулаад:

 

- <<Ахиад чи иймэрхvv явдал нэг л удаа гаргах аваас...>> гэж дуурайн хэллээ.

 

Слизериний тавдугаар дамжааныхан чанга инээлдэв.

52

 

- Поттеор оо, Уизли ч бас чиний гарын vсэгтэй зураг авахыг бодож байгаа даа. Энэ vнэт зvйл чинь тэдний байшингаас ч илvv vнэтэй байх болно гэж Малфой уруулаа ёжтой мушийлган єгvvлэв.

 

Рон туузаар ороосон саваагаа далайсан авч Гермиона номоо хаагаад тvvнд:

 

- Боль! гэж шивнэн хэлээд ойртон ирж буй Алтан хонгиот Туг vсийг харцаараа заалаа.

 

- Энд юу болоод байнаа? гэж хэлээд Алтан хонгиот эгээ л хєх шувуухай шиг нисэн ирэхэд номин хєх жанч нь салхинд намиран хатаж буй даавуу шиг дэрвэлзэнэ. Тэрбээр:

 

- Хэн гарын vсэгтэй зургаа тараагаад байгаа юм бэ? гэж асуув.

 

Харри болсон явдлыг тайлбарлах гэсэн авч Туг vс тvvний мєрєєр тэврэн,цагаан шvдээ яралзуулан инээж:

 

- Асуух хэрэггvй байж л дээ! Харри чи бид хоёр ахиад таарлаа! Ноён Криви та эхлэ. Бид бэлэн байна! гэж Колиныг урамшууллаа.

 

Туг vстэй бараг наалдан ичиж зовсон Харри орчин тойрныхоо хvvхдvvдэд ямар нэг юм ярьж сэтгэл хангалуун арзайтал инээх Малфойг харж байв.

 

- Хоёр зураг шvv, ноён Криви. Yvнээс єєр сайхан юм байхгvй. Бид хоёулаа гарын vсэг зурна! гэж Туг vс заавардлаа.

 

Колин дурангаа нилээд оролдож байснаа зураг автал хичээлд орох хонх жингэнэв.

 

- Ангидаа ороорой! Хурдхан! гэж Туг vс тушаагаад єєрєє ч хаалга руу явлаа. Тэрбээр Харрийн мєрєєр тэвэрсэн хэвээрээ байхад агшин зуур алга болох ид шид сураагvйдээ хvv харамсаж байв.

 

- Соломон хааны шийдвэр. Залуу Кривитэй тохиолдсон энэ явдалд би чиний бамбай боллоо. Чи бид хоёрын зургийг авсан болохоор чамтай атаархагчид чамайг єєрийгєє єндєрт єргєгч хэмээн хэл амаа шилэмдэнэ... гэж Туг vс ихэмсэг хэлээд хажуугийн хаалгаар Харритай хамт орлоо.

 

Харрийн тайлбарлаж ядах vгийг огт сонсолгvй хичээлдээ яаран яваа хvvхдvvдийн дэргэдvvр тvvнийг дагуулан хонгилоор явав.

 

- Алдар хvндийн энэ vедээ гарын vсэг бvхий зураг тараана гэдэг бодлогогvй ажил шvv гэж шуудхан хэлмээр байна. Яг л над шиг боодол боодол зураг бэлэн байлгах хэрэгтэй цаг vе ирнэ. Гэхдээ єнєєдєр бол арай л эрт байна даа гэж тэрбээр хэлээд хєгжилтэй инээлээ.

 

Эцэст нь Туг vсийг танхимд ороход Харри арайхийн нэг юм чєлєєтэй болжээ. Тэрбээр жанчаа тайлаад арын эгнээнийн ширээний ард суун Алтан хонгиотын долоо номыг урдаа овоолж аваад ард нь нуугдлаа.

Тэгтэл vлдсэн хvvхдvvд чанга ярилцсаар танхимд орж ирцгээв. Рон Гермиона хоёр Харрийн зvг яаран хvрч ирээд нэг нь зvvн талд нєгєє нь баруун талд нь суулаа.

 

- Нvvрэн дээр чинь єндгєн жаврай шарсан ч болохоор байна! Колин, Жинни хоёрыг бvv танилцаасай гэж бурханд залбираарай. Тэгэхгvй бол Харри Поттерыг дэмжигчдийн клуб байгуулж мэднэ хэмээн Рон шивнэн хэлэв.

 

- Чимээгvй бай! гэж Харри Роныг тохойгоороо нударлаа. Роны сvvлчийн vгийг Туг vс сонсох л дутаад байж гэнэ.

 

Бvгд суудлаа эзлэхэд Туг vс чанга ханиалган анги даяараа чимээгvй боллоо. Тэрбээр гараа сунган Невилл Долгопупсын урд байгаа <<Савдгийн

53

жимээр>> гэдэг номыг авч дээш єргєн хавтсан дээрх єєрийнхєє нvд ирмэх зургийг харуулав.

 

- Энэ бол би. Мерлиний гуравдугаар зэргийн одонт баатар, хар хvчээс хамгаалах багийн хvндэт гишvvн, <<Шидэт долоо хоног>> сонины хамгийн сайхан инээмсэглэгчийн таван удаагийн шагналт Алтан хонгиот Туг vс. Гэхдээ энэ тухай одоо ярихгvй. Yхэл таригч ирландын хий vзэгдлээс зєвхєн инээмсэглэрээрээ салаагvй гэдэгт итгээрэй! гэж хэлээд бас л нvдээ ирмэнэ.

 

Алтан хонгиот хvvхдvvдийн инээлдэхийг хvлээн чимээгvй болов. Хэдхэн сурагч л нилээд гашуувтар байдлаар инээмсэглэлээ.

 

- Бvгд миний номын иж бvрдлийг худалдан авцгаасныг би харж байна. Энэ бол сайн хэрэг! Шалгалтын ажлаар хичээлээ эхлэдэг юм билvv дээ. Айх хэрэггvй! Би зєвхєн номоо анхааралтай уншсан эсэх, бас юу тогтоож авсныг л шалгах гэсэн юм...

 

Хvvхэд болгонд асуулт бvхий хуудас тарааж єгєєд Алтан хонгиот ширээ рvvгээ эргэлээ. Тэгээд:

 

- Та нарт хагас цагийн хугацаа єгье. Эхлэцгээ гэлээ.

 

Харри нэгдvгээр хуудсыг уншвал.

 

1. Алтан хонгиот Туг vс ямар єнгєнд дуртай вэ?

 

2. Алтан хонгиот Туг vсийн нууц мєрєєдєл юу вэ?

 

3. Таны бодлоор єндєєдєр Алтан хонгиот Туг vсийн байгуулсан хамгийн том гавъяа юу вэ? гэх мэтийн асуулт байв. Сvvлчийн тавин дєрєв дvгээр асуулт нь:

 

54. Алтан хонгиот Туг vсийн тєрсєн єдєр хэдийд болох, таны бодлоор тvvнд тохирсон хамгийн аятайхан бэлэг юу вэ? гэсэн байна.

Хагас цагийн дараа Туг vс бvх хариултыг хурааж аваад тvргэн зуур уншлаа.

 

- Ай-яа-яа! гээд толгой сэгсэрснээ:

 

- Миний дуртай єнгє ягаан гэдгийг та нарын бараг хэн нь ч мэддэггvй юм байна. Энэ тухай би <<Йоркширийн алмас>> номондоо бисэн билээ. Бас зарим нь <<Цус сорогчидтой тулгарсан нь>> гэдэг номыг анхааралтай уншвал зvгээр юм сан. Арван хоёр дугаар бvлэгт би цагаан дээр хараар миний тєрсєн єдрийн хамгийн аятайхан бэлэг бол шидтэн, эгэл бvх л хvмvvсийн хоорондын дотно харьцаа гэж бичсэн байгаа. Гэхдээ Огдены шил сайн вискинээс бол ч татгалзахгvй л дээ! гэлээ.

Тэгээд Туг vс ахиад л дvрсгvй маягаар нvд ирмэв. Рон vл ойлгосон байдлаар Туг vсийг ширтэх ажээ. Урд нь суугаа Симус Финниган, Дин Томас хоёр инээдээ барьж ядан чичигнэнэ. Харин Гермиона бvр анхааралтай сонсож байв. Тvvний нэрийг анги даяар тод дуудахад сая сэхээ оров бололтой.

 

- Харин хатагтай Гермиона Грэйнжер миний мєрєєдлийг мэддэг юм байна.

Тийм ээ, би хорвоо ертєнцийг муу муухайгаас салгаж єєрийнхєє зохион бvтээсэн vсээ хэвээр байлгах тєхєєрємжєєр зах зээлийг дvvргэх гэж хvсдэг юм. Ухаантай охин! Энэ охин хамгийн єндєр vнэлгээ авлаа. Хатагтай Гермиона Грэйнжер хаана байна? хэмээн тvvний хариултыг дахин эргvvлэнгээ асуулаа.

 

Гермиона чичирсэн гараа єргєв.

 

- Онц сайн! Нэмэх онц! Гриффиндорт арван оноо єглєє. Одоо ажилдаа орцгооё… гэж Туг vс баярлан хэллээ.

 

54

 

 

Ингэж хэлээд тэрбээр ширээнийхээ араар тонгойн даавуугаар бvтээсэн том тор гаргаж ирэв.

 

- Єнєєдєр би та бvхэнд шидтэнгvvдийн ертєнцєд байдаг хамгийн муухай амьтдыг хязгаарлан тогтоох аргыг зааж єгнє. Энэ єрєєнд аймшигтай зvйл харах болно гэдгийг анхааруулж байна. Гэхдээ намайг дэргэдээ байхад айх явдалгvй. Та нарт муу юм юу ч болохгvй. Тайван байгаарай гэдэг ганцхан зvйлийг л хvсье.

Харри болж байгаа явдлыг сайн харахын тулд єєрийн эрхгvй хаалтныхаа араас цухуйлаа. Туг vс торыг бvтээсэн даавуун дээр гараа тавив. Дин Симус хоёр инээхээ больжээ. Нэгдvгээр эгнээний ширээний ард суусан Невилл айж байгаа нь илт.

 

- Та нар чимээгvй байгаарай. Эдгээр амьтад хєєрч магадгvй хэмээн Туг vс дуугаа аяасрган хуруугаараа занган хэлэв.

 

Анги даяараа амьсгал дарах vед Туг vс бvтээлгийг авлаа.

 

- Энэ бол нєгєє амьтад. Дєнгєж сая барьсан корнуэлийн шунгинуурууд гэж жvжигчин аятай хэлэв.

Симус Финниган тэсвэр алдав бололтой чанга инээхэд Туг vс тvvнийг айсандаа хашгирлаа гэж боджээ. Тэрбээр:

 

- Юу болов? хэмээн инээмсэглэн асуулаа.

 

- Yгvй ээ... эд чинь... аюулгvй амьтад байна шvv дээ гэж Симус инээсэн хэвээр єгvvлэв.

 

- Тэгж болохгvй ээ. Эд нар дvрсгvйтвэл тун эвгvй юм болно гэж Туг vс толгой сэгсрэн хэллээ.

Шунгинуур гэдэг нь тод цэнхэр єнгєтэй хорин сантиметр шахам биетэй урт хоншоортой амьтан аж. Тэд харанхуйгаас гэрэлд гараад чанга орилолдох нь ангид баахан бvрээчид орж ирсэн мэт санагдуулна. Амьтад торон дотуураа чавхдан торны ханыг балбан хvvхдvvдийг дооглож ч байгаа юм уу, эсвэл хєгжєєж ч байгаа юм уу, элдэв маягаар аашлана.

 

- Одоо та нарын яахыг харъя! гэж Алтан хонгиот Туг vс чангаар хэлээд торыг нээлээ.

Тэгтэл юу болсон гээч! Санаанд ч оромгvй юм! Шунгинуурууд торноос яг л бяцхан пуужин шиг шунгинан гараад тал тал тийшээ чавхдаж єглєє. Хоёр шунгинуур Невиллийн чихнээс зуурч адар луу чирэв. Тав зургаан амьтад цонх хагалж, арын эгнээний ширээг шилээр дvvргээд ангиас нисэн одлоо. Yлдсэн амьтад гартаа тааралдсан бvхнийг галзуурсан хирс шиг ноцон ноолж эвдэн сvйтгэв. Бэхтэй савыг хагалж дэвтэр номыг хэсэг хэсэг болгон урж ханын зургийг хуулж хагархай цонхоор сурах бичиг, цvнхийг чулуудаж хаялаа. Таван хором ч єнгєрєєгvй байхад бvх хvvхдvvд ширээн доогуураа оржээ. Хєєрхий Невилл ч чийдэнгийн бvрхvvлээс зууран адар дор санжигнана.

 

- Та нар юундаа айсан юм бэ? Хєдлєєрэй! Тэднийг торонд нь буцааж оруул!

 

Энэ чинь зvгээр шунгинуур шvv дээ гэж Туг vс хашгирна.

Тэрбээр ханцуйгаа шамлан, шидэт саваагаараа дохиод:

 

- Пескипикси пестерноми! хэмээн хурдхан хэллээ.

Гэхдээ тvvний vг догширсон амьтдыг зогсоож чадсангvй. Тэр ч байтугай нэг нь Туг vсийн шидэт савааг шvvрэн аваад цонхоор шидчихлээ. Туг vс уулга алдан ширээн доогуураа оров. Тэгтэл ч чийдэнгийн бvрхvvл тэсэхээ болиод Невилл маань хэдхэн агшны ємнє профессорын зогсож байсан газарт уначихлаа.

 

55

 

 

Яг энэ vед хонх дуугарч, хvvхдvvд vvд рvv ухасхийцгээв. Танхимд нам гvм болж Туг vс ширээн дороосоо гарч ирээд салж хагацдаггvй мань гурвыг vvд рvv зугтахад бэлэн байгааг харснаа:

 

- Андууд минь, vлдсэн шунгинууруудыг торонд буцааж оруулаач гэж хэлэв.

Профессор тэдний дэргэдvvр хурдхан єнгєрєєд хаалгыг тас хийтэл хаалаа.

 

- Ийм явдлын дараа чи тvvнд итгэх vv? гэж Рон ууртай хэллээ. Тэрбээр хєєрсєн нэг амьтанд нилээн сайн дєнгvvлсэн ажээ.

 

- Тэр чинь биднийг амьдралын бодит байдалтай танилцуулах гэсэндээ л ингэсэн юм гэж Гермиона тайлбарлав. Тэрбээр тєдийлєн бодсон ч vгvй осгоох шившлэг хэлэхэд хоёр шунгинуур торондоо амархан буцаж орлоо.

 

- Чинийхээр бол энэ амьдралын бодит байдал уу? Туг vс тэднийг чухам яахаа єєрєє мэддэггvй юм байна! гэж Харри хэлэв. Тvvний ємнє нэгэн жижигхэн чєтгєр хэлээ гарган бvжиглэж байсан юм.

 

- Тэнэг гэдэг нь. Чи тvvний номуудыг уншсан шvv дээ. Тvvний байгуулсан гайхамшигт ялалтуудыг санаач гэж Гермиона тайван єгvvлэв.

 

- Тэрбээр зєвхєн ялалт байгуулсан гэж бичдэг л байхгvй юу гэж Рон тодотгон хэлжээ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/783622/b9b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청