Бичлэгийн тоо 497

ШАЖИГНУУР УД


                   Харрийн бодсоноор зуны амралт хачин хурдан дуусчээ. Тэрбээр Хогвартсаа санагалзан уйдаж байсан ч Уизлийн гэрт єнгєрєєсєн нэг сар бол тvvний амьдралын хамгийн аз жаргалтай vе байлаа. Дурслийхныг эргэн дурсаж, сургуулиас буцаж ирэх vед Улаан модон гудамжинд чухам ямар уулзалт хvлээж байгааг бодохдоо Ронд атаархахгvй байхын аргагvй.

Тэр vдэш галын наадам болсноор єндєрлєлєє. Жорж, Фред хоёр бенгалын гал асааж бараг л хагас цаг шахам улаан одод ханан дээгvvр бvжиглэв. Тэгээд аяга аяга халуун шоколад ууснаа унтахаар явцгаажээ.

Єглєєгvvр тэд удлаа. Уул нь эрт сэрсэн авч юу ч хийж амжихгvй юм шиг санагджээ. Ноён Уизлийн сэтгэл санаа тавгvй vзэг, цэвэр оймс хайн єрєєн дотуураа харайлган явахад <<Yvр>>-ний бусад хvмvvс хувцасаа хагас дутуу ємсєж гартаа барьсан юмаа явдал юундаа идэх аж. Ноён Уизли Жиннийн хvнд чемоданыг чирэн хашаа руу гаргаад тэнд тэнэж явсан гvнжий тахиаг гишгичих шахан бvдэрлээ.

Бvхэл бvтэн найман хvн, зургаан чемодан, хоёр ууль, нэг харх <<Англи>> гэдэг жижигхэн форд машинд яаж багтдаг байнаа гэж Харри гайхан бодно. Тэрбээр ноён Уизли машинаа хэрхэн янзалж єєр болгосныг мэдээгvй бvлгээ.

 

- Моллид ганц ч vг хэлж болохгvй шvv хэмээн тээшнийхээ савыг онгойлгох зуураа ноён Уизли Харрид хэлэв. Тэгээд ямар нэг юм дартал

 

35

тээшний сав нь томорч нєгєє нvсэр чемоданууд хялбархан гэгч нь багтлаа.

 

Эцсийн эцэст бvх юм болж хатагтай Уизли, Жинни хоёр урд суудалд суулаа. Тэрхvv суудал нь цэцэрлэгт тавьсан сандлаас ч урт болон сунасан байв. Харри, Рон, Жорж, Перси нарыг ард аятайхан суусныг харсан хатагтай маань багагvй гайхаж:

 

- Эгэл хvмvvс бидний бодсоноос ч илvv юм аа. Ямар их багтаамжтай машин бэ! Харахад бол ийм баймааргvй л юм гэв.

 

Ноён Уизли тvлхvvрээ тvлхэн машинаа асаахад жижигхэн форд дvнгэнэн хашаанаас гарлаа. Харри эргэж харав. Байшинтай салах ёс гvйцэтгэх гэсэн хэрэг. Хэзээ нэгэн цагт дахин харах л байх даа. Тэгээд машинаа хурд авч гvйцээгvй байтал Жорж цаасан буу бvхий хайрцгаа мартсан аж. Ахиад таван хором болоход Фред мартсан шvvр лvгээ ухасхийх хэрэг гарав. Тэгтэл бас Жинни єдрийн тэмдэглэлээ мартсан байдаг байгаа. Єдрийн тэмдэглэлээ авахаас єєр яахав. Тэгээд цагаа харсан чинь юу юугvй галт тэрэгнээс хожимдох нь ээ. Байдал улам хvндрэв.

Ноён Уизли эхнэр лvгээ царайчилсан маягтай хараад:

 

- Молли, хайрт минь ээ... гэхэд

 

- Яагаад ч vгvй шvv, Артур аа! гэв.

 

- Биднийг хэн ч харахгvй шvv дээ. Хєдєлгvvрт би єєрєє энэ бяцхан товчлуурыг хийсэн юм. Ердєє л нисэх vедээ тvлхэхэд л бид vvлэн дотор харагдахгvй болно. Арван хором гэхэд газар дээрээ очсон байх юм. Хэн ч мэдэхгvй гэдгийг чамд тангараглая...

 

- Артур минь, би vгvй гэж хэлсэн шvv. Тэгээд ч гэгээн цагаан єдрєєр шvv!

 

Арван цаг арван таван минут гэхэд тэд Кингс-Кросс буудалд зогсож байлаа. Ноён Уизли тээш зєєх тэрэг авчирахаар гудамж хєндлєн гvйх vед бvгд л яаран тавцан руу явцгаалаа.

Харри ноднин жил мєн л Лондон-Хогвартс гэдэг буухиа галт тэргэнд суухаар яарч явсан даа. Маглуудад харагддаггvй есєн бvхэл дєрєвний гурав гэдэг тавцан руу очих гэж яаж сандарч байлаа. Тавцанг хvлээх тасалгаанаас тємєр сараалжаар тусгаарладаг юм. Тvvнийг нэвт гараад (євдєхгvй л дээ) эгэл хvмvvст харагдалгvй орох хэрэгтэй.

 

- Перси тvрvvлээд яв гэж хатагтай Уизли сэтгэл нь хямран цагаа харангаа хэллээ.

 

Галт тэрэг хєдлєхєд ердєє л таван хором vлджээ. Гэтэл тэд наймуулаа байдаг. Бас ядахдаа энэ хаалт саад.

Перси урагш огцом алхсанаа алга боллоо. Араас нь ноён Уизли тэгээд Фред Жорж нар оров.

 

- Би Жиннийг авч явлаа. Та нар араас очоорой гэж хатагтай Уизли хэлэв.

 

Тэгээд Жиннийн гараас хєтлєн урагш алхлаа. Нvд ирмэхийн зуур охинтойгоо алга болов. Араас нь Рон Харри хоёр хєдлєв.

 

- Хамт явцгаая. Ердєє л ганцхан хором vлдлээ гэж Рон санаа тавилаа.

 

Харри тортой Букля уулиа чемодан дээр сайн суусан эсэхийг шалгаад тэргээ хаалт руу чиглvvлэв. Тэрбээр тун тайван байлаа. <<Нисдэг дарь>> vvнээс хамаагvй аймшигтай юм чинь. Андууд маань тэрэг рvvгээ бєхийцгєєн хориг саадыг чиглэн хором тутам алхаагаа хурдасган урагшлав. Хориг хаалт хvртэл ердєє л хэдхэн алхам vлдээд байхад гvйж гарсан чинь:

ТYН! Гэдэг байгаа.

Тэрэг хоригт тулаад арагш ухарлаа. Роны чемодан тvжигнэн унаж Харри бvдэрч, тортой ууль тавцан дээгvvр єнхрєхєд Букля маань муухай дуугаран

36

гадагш гарчээ. Эргэн тойронд байгаа хvмvvс юу болоод байгааг ойлгохгvй нvд бvлтийлгэн харцгаана.

 

- Та нар чинь яагаад байнаа! гэж буудлын нэгэн жижvvр хvvхдvvдэд хэллээ.

 

- Тэргээ авч явж чаддаггvй ээ гэж Харри шалтаг тоочин хєл дээрээ босохдоо євдсєн газраа vрж байв.

 

Рон Букля уулийг барих санаатй хєєцєлдєн хавийн хvмvvсийн гайхшыг барлаа. Шувуудтай тэгж хамаагvй хандаж болохгvй шvv дээ.

 

- Бид яагаад хаалтыг нэвтэрч чадсангvй вэ? гэж Харри шивнэн Роноос асуулаа.

 

- Мэдэх юм алга...

 

Рон гайхаш барсан байдалтай эргэн тойрноо харлаа.

Баахан хvмvvс тэднийг гайхан ширтэх ажээ.

 

- Бид галт тэрэгнээс хоцрох нь ээ. Яагаад хаалт нээгдээгvйг ойлгох юм алга... гэж Рон дорой дуугаар хэллээ.

 

Харри буудлын том цагийг харснаа зvрх нь тvгшив. Арван агшин... ес...

Ахиад л нэвтрэх гээд vзэв. Бvр сайн чиглvvлж байгаад тэргээ халт руу тvлхтэл ахиад л туллаа.

Гурван агшин... хоёр... нэг...

 

- Гvйцээ. Галт тэрэг явчихлаа. Аав ээж хоёр нєгєє талаас гарч ирэхгvй бид тэдэнтэй уулзахгvй бол яанаа? Чамд ядахдаа Маглуудын жаахан мєнгє бий юу? гэж Рон цєхрєнгєє баран хэлэв.

 

- Мєнгє гэнээ? Дурслийнхан надад халаасны мєнгє гэж сохор зоос ч єгч байгаагvй юм гэж Харри гунигтайяа инээмсэглэн хэллээ.

 

Рон хvйтэн тємєр хаалтанд чихээ наан чагнав.

 

- Юу ч дуулдахгvй байна. Одоо хоёулаа яах вэ? Эцэг маань биднийг хэр удаан эрэх бол? гэж Рон санаашрангуй бувтана.

Тэд эргэн тойрноо харахад хvмvvс тэднийг анхаарч ажигласан хэвээр аж. Хамгийн гол нь Букля чанга орилсоор байсан юм чинь аргагvй шvv дээ.

 

- Бид машин руугаа буцаж очвол дээр байх аа. Энд хvмvvс биднийг хараад байна... гэж Харри хэлэв.

 

- Харри! Машин! гэж Рон уулга алдахад тvvний нvдэнд баярын оч гялалзаж байлаа.

 

- Машин юу гэж?

 

- Бид Хогвартс руу машинаараа нисэж болно шvv дээ!

 

- Гэхдээ би бодохдоо...

 

- Бид гарцаагvй байдалд орлоо, тийм ээ? Сургуульдаа очих хэрэгтэй байдаг. Онцгой тохиолдолд насанд хvрээгvй шидтэн хvртэл ид шид хэрэглэж болно гэж байдаг юм. Журмын есдvгээр зvйлд тэгж заасан шиг санагдана...

 

- Чи нисдэг машин жолоодож чадах юм уу? гэж Харри асуув. Цєхрєнгєє барсан байдал нь тогт vгvй болж сэтгэл нь догдлож хєєрсєн харагдана.

 

- Чадалгvй яахав. Хурдхан явцгаая! Лондон-Хогвартсын буухиа галт тэргийг хурдхан гvйцэе. Бид галт тэрэгний сvvлэн дээр буух болно гэж Рон тэргээ буудлын гарах хаалга руу эргvvлэх зуураа хэллээ.

 

Андууд тэргээ хvмvvсийн дэргэдvvр тvрсээр буудлын дэргэдэх талбайд гарч ирээд <<Англи>> гэдэг хуучин форд машинаа байгаа гудамжны зvг баруун тийш эргvvлэв.

37

Рон шидэт саваагаар хэд хэд цохин тээшний савыг онгойлгоод чемодануудаа хийж, Буклягийн торыг ар талдаа тавин єєрсдєє урд суудалд сууцгаалаа.

 

- Хэнд ч харагдахгvй байх ёстой шvv гэж Рон хэлээд шидэт саваагаараа ахин нэг тогшиж машинаа асаав.

 

Харри цонхоор цухуйн харахад гудамжинд хєдєлгєєн их байсан ч тэдний байгаа хэсэгт огт хvнгvй нам гvм ажээ.

 

- Бvх юм зvгээр байна гэж тэр мэдэгдэв.

 

Рон хянах самбар дээрх жижигхэн мєнгєлєг товчлуурыг дарлаа. Жижиг форд агаарт хєєрєхєд тэд ч хамт хєєрєв. Суудал нь чичигнэн доргихыг Харри мэдэрч бас хєдєлгvvрийн чимээг сонсож байлаа. Алгаараа євдгєє тэмтэрхэд шил нь тэнд унасан байв. Ямартай ч атугай тэрбээр машинаар дvvрэн хvн зонгvй тэр гудамжны дээд талд хоёр метр зайд хєєрсєн хоёр нvд болон хувирсан бололтой.

 

- Гараанаас гаръя гэх Роны дуу баруун талд нь гарна.

 

Хоёр талаараа улаан хvрэн барилга бvхий гудамж хаашаа ч алга болжээ. Ахиад хэдэн агшин єнгєрєхєд бvх Лондон тэр аяараа алган дээр нь байгаа юм шиг харагдах агаад зарим хэсэгт нь гэрэл гэгээ гялтганаж зарим нь утаанд бvрхэгдсэн vзэгдэнэ. Тэдний нисэхийг хэн ч хараагvй бололтой.

Гэтэл ямар нэг юм гэнэтхэн шажигнаж машин Харри Рон цємєєрєє харагдах тєрхєє оллоо. Рон байдаг чадлаараа товчлуурыг дарна.

 

- Нэг юм нь болохоо байлаа гэж Рон аргаа барсан байдалтай єгvvлэв.

 

Товчлуурыг хоёулаа ээлжлэн цохилоо. Машин ахиад л харагдахгvй болов. Тэгснээ ахиад юу ч болоогvй юм шиг ил гарав.

 

- Тэсээрэй! гэж Рон хашгираад машины хурдасгуурыг огцом гишгэтэл машин дээш хєєрч єтгєн vvлний давхарга дотор орчихлоо. Єтгєн vvл манад ниснэ гэдэг сохортой адил.

 

- Хаашаа явах вэ? гэж машины бvх талаар хvрээлсэн єтгєн цагаан vvл мананг харангаа Харри асуув.

 

- Одоо галт тэргийг олох хэрэгтэй.

 

- Тэгвэл хурдхан доошлоорой...

 

Машин vvлний давхрагаас гарахад хоёр хvv єєр єєрсдийн суудал дээрээс доош харцгаалаа.

 

- Тээр урд явж байна! Би харлаа гэж Харри баярлан хэлэв.

 

Лондон Хогвартсын галт тэрэг доор нь аварга могой мэт мурилзана.

 

- Яг хойшоо явж байна. Хагас цаг тутамд чигээ шалгаж байх юм шvv. Одоо сайн бариарай... гэж Рон хянах самбар дээр байгаа луужингаар чигээ тодорхойлоод хэллээ.

 

Машин vvлийг нэвт гараад нарны гэрэлд ил гарчээ.

Орчлон хорвоо орвонгоороо єєрчлєгдєв. Дугуй дор нь эцэс тєгсгєлгvй хєвєн зєєлєн цагаан vvл эргэн тойронд нь хязгаар хярхаггvй хєх тэнгэр дээр нь хурц улаан наран харагдана.

 

- Энд онгоцтой таарахаас айх хэрэгтэй гэж Рон хэллээ.

 

Тэр хоёр бие биеэ хараад инээд алдав. Тэд тасралтгvй инээсээр л байлаа, инээлдээд л байлаа.

Тэд яг л шидэт зvvд зvvдэлж байгаа мэт. Энэ бол жуулчлах хамгийн сайн арга юм байна гэж Харри бодлоо. Єндєр цамхаг єтгєн vvлсийн хажуугаар нисэхэд машин дотор гэрэл гялалзаж, тэдний тавьсан цахилдаг цэцгийн ундаа харагдана. Мєдхєн Хогвартсын ойролцоох ногоон зvлэг дээр ёслол тєгєлдєр газардахад ихэр Фред Жорж хоёр атаархангуй харах байх даа.

38

Тэд умар зvг нисэх зуураа хагас цаг тутам доошлон чигээ шалгаж байлаа. Доорх дvр зураг ямагт єєрчлєгдєх ажээ. Лондон аль хэдийн ард хоцорч, сайтар арчилсан ногоон талбай улайран vзэгдэх хоосон газраар солигдож, энд тэнд эртний сvм хийд бvхий жижигхэн тосгод харагдана. Бас олон єнгийн шоргоолж мэт жижигхэн машинууд гудамжаар нь хєлхєх том хот тааралджээ.

Иймэрхvv байдлаар хэдэн цаг ниссэний дараа Харрийн гайхаж шагширах нь илэрхий буурчээ. Ундаанаас уумаар санагдахын дээр хэтэрхий халуун байсан болохоор тэр хоёр цамцаа тайлжээ. Гэсэн ч Харрийн дотуур цамц суудалд наалдан нvдний шил нь байн байн хєлєрсєн хамар луу нь бууж ирнэ. Тэрбээр vvлсийн сайхан дvрсийг хайхрахаа больжээ. Тэртээ дор тємєр замаар яваа галт тэрэгний аль нэг сэрvvн єрєєнд суугаад эелдэг, тарган лусын авчирч єгєх хулууны аяга хvйтэн шvvс ууж явбал юутай сайхан байх билээ! Гэхдээ тэд чухам яагаад есєн бvхэл дєрєвний гуравдугаар тавцан дээр гарч чадсангvй вэ?

 

- Одоо мєдхєн хvрэх байх аа? гэж хэдэн цагийн дараа Рон сєєнгєтєн хэлэв. Наран vvлсийн цаагуур хєвж тэдний бvх юм улаан єнгєтэй vзэгдэнэ.

 

- Ахиад доошилдог ч юм билvv?

 

Галт тэрэг урьдын адил тэдний дор цаст оргил бvхий уулсын хормойгоор явах ажээ. Нарыг халхалсан vvлсийн дор илэрхий харанхуй юм.

Рон машины хурдасгуурыг дарахад ахиад л дээш хєєрсєн авч хєдєлгvvр яагаад ч юм муухай дуугарлаа.

Харри, Рон хоёр бие биенээ гайхан харав.

 

- Машин маань ядарсан байх аа. Ийм удаан завсарлагагvй ажилласан юм чинь! гэж Рон хэллээ.

 

Тэр хоёр юу ч болоогvй юм шиг дvр эсгэж байсан ч машины орилох дуу улам нэмэгдсээр. Тэгтэл vдшийн бvрий болж харанхуйд одод гялалзана. Харри цамцаа ємсєх зуураа, яагаад ч юм чичигнэх болсон шил цэвэрлэгчийг харахгvйг хичээнэ. Шил цэвэрлэгч дургvйцлээ илэрхийлэх мэт ажээ.

 

- Бид ойртоод ирлээ гэж Рон Харрид гэхээсээ илvv машиндаа хандан хэлээд хуруугаараа хянах самбарыг тоншино.

 

Тэд ахиад л доошлон харанхуйд таних зvйл байгаа эсэхийг хайж харлаа.

 

- Хараач! Яг зєв явж байна! гэж Харри гэнэтхэн хашгирав.

 

Шєнийн харанхуйд сvvмийн vзэгдэх нуурын дээр єндєр цохион дээр Хогвартсын шилтгээн цамхагууд харагдаж байлаа.

Гэтэл машин улам бvр чичигнэж, хурдаа алдаж байв.

 

- Дахиад жаахан явчих. Бид бараг хvрэээд ирлээ гэж Рон царайчлан хэлээд залуураа мушгина.

 

Хєдєлгvvр орилсоор. Машины хамраас нарийхан уур суунаглана. Тэд нуур луу ойртсон учир Харри суудлынхаа ирмэгээс зуурчээ.

Машин огцом донсоллоо. Харри цонхоор харсан чинь доор нь усны хар ногоон мандал vзэгдэв. Рон хуруугаа цайртал чангаар залуураасаа зуурчээ. Машин ахиад л донслолоо.

 

- Ахиад жаахан гэж Рон хэлэв.

 

Нуурын дээгvvр яг шилтгээн чиглэн нисэж явлаа. Рон хєшvvргийг гишгэлээ.

Гэтэл чанга хяхтнах дуу гарч тас няс хийгээд хєдєлгvvр бvрэн унтарлаа.

 

- За-а гэж Рон нам гvмийг эвдэн дуугарав.

 

Машины хамрын таглаа доош нисэн одлоо. Машин хурдаа аван дээшилснээ ахиад л доошлон энэ хэвээрээ явбал одоохон шилтгээний бат бєх ханыг мєргєх нь ээ.

 

- Алив хvлээгээч! гэж Рон орилоод залуураа эргvvлнэ.

 

39

Машин хананд сєєм хэртэй ойртсоноо эргэж єндєр нуман хаалгаар шилтгээн рvv нисэн орлоо. Доор хvлэмжнvvд тvvний цаанаас ногооны талбай, зvлэг харлан харагдана. Машин доошилсоор.

Рон залуураа орхиод арынхаа халааснаас шидэт саваагаа гаргалаа.

 

- Зогс, зогсоорой! гэж хашгиран хэлэх зуураа саваагаараа салхины шилийг балбах авч машин газар луу унасан хэвээр.

 

- Болгоомжлоорой, мод байна! гэж Харри хашгираад залуур руу ухасхийлээ. Гэхдээ оройтжээ.

 

Тар, няр!

Машин бvдvvн мод мєргєхєд хангир жингэр хийсэн муухай дуу гаран газарт унаад бємбєг шиг ойж гарлаа. Машины хамраас єтгєн уур савсана. Букля айсандаа муухай дуугаар орилж байлаа. Харри салхины шилийг духаараа мєргєсєн болохоор єндєгний чинээ булдруу гарчээ. Рон цєхрєнгєє барсан дуугаар хашгирчээ.

 

- Чи амьд уу? гэж Харри айсан дуугаар асуулаа.

 

- Миний саваа ямар болсныг хараач гэж Рон хоолой чичрvvлэн хэлэв.

 

Саваа нь хоёр хэсэг болоод хэсэгхэн хальсаар торгоогджээ.

Шидэт савааг сургуульд засаж болно гэж тайвшруулах санаатай Харрийг ам нээтэл зvvн талын хаалганд их бууны сум тусах шиг боллоо. Тэрбээр Роныг даран унатал ахиад л нэг цохилт ирэх нь тэр.

 

- Юу болоод байнаа? гэж Рон хэлээд салхины шилийг хармагцаа уулга алдлаа.

 

Харри эргэн харвал могойн хэртэй бvдvvн мєчир шил ороолгож байхыг харав. Тэдний дайрсан мод хариу цохилт єгсєн хэрэг ажээ.

Бас нэг тахир мєчир баруун хаалгыг цохин хонхойлгосон байв. Сарвууны ястай адил мєчирт цохиулсан салхины шил доргиж хуучин эвэр шиг махийсэн бас нэг том мєчир оройг цохин цоолж орхижээ.

 

- Энэ ч арай дэндлээ! Эндээс хурдан явъя! гэж Рон уулга алдлаа.

 

Рон машины хаалгыг бvх биеэрээ тvлхтэл тvvнийг буцаан Харрийн євдєг дээр хvчээр хаячихав.

 

- Бид бvр баларлаа гээд Рон уйлах шахлаа.

 

Машин гэнэтхэн доргисноо хєдєлгvvр аяндаа унтрав.

 

- Ухраад! гэж Харрийг хашгирахуй машин арагш ухарлаа.

 

Харин нєгєє бургас могой адил мєчрєєрєє тэдэнд хvрэхээр хичээнэ. Андууд тvvний vндэс хэрхэн шажигнахыг сонсчээ. Зодоонч бургас хариу авах хvсэлдээ шатаад эгээтэй л газраас суга vсэрчихсэнгvй.

 

- Бид ч vхлийн ирмэг дээр байлаа шvv. Форд маань овоо доо! гэж Рон амьсгаагаа дарж ядан хэллээ.

 

Харин форд машины тэсвэр алдагдсан бололтой. Муухай хяхтнан дуугараад хоёр vvдээ нээн хvvхдvvдийг хажуу тийш шидэхэд тэд газар дээр vхэдхийн унажээ. Ард нь чанга чимээ гарсныг бодоход машин тэдний чемоданыг гаргаж чулуудсан хэрэг. Толгой дээгvvр нь Букля ууль тортойгоо нисэн єнгєрєв. Торны vvд нээгдэж Букля чєлєєтэй боллоо. Ууль ууртайгаар гууглаад сургуулийн зvг алгуурхан нисэн одов. Зурагдаж хонхойсон форд уур утаа манаруулан арынхаа гэрлийг харанхуйд улалзуулан уухилж дургvйцлээ илэрхийлэх ажээ.

 

- Буцаад! Буцаад! Аав намайг баллана шvv дээ! гэж Рон араас нь хашгирлаа.

 

Гэвч форд машин яндангаараа сvvлчийн удаа тургиад харанхуйд уусан алга болов.

40

 

- Бидэнд аз таарсангvй ээ. Yгvй ер! Эдний бvх модон дотроос хариугаа авдаг модыг олж мєргєх ч гэж дээ! хэмээн Рон ялархан хэлээд Короста хархаа авахаар тонгойжээ.

 

Тэрбээр хєгшин удыг эргэн харахад мєчрєє хонзонтой нь аргагvй сарвалзуулж байв.

 

- Тийм ээ, аз таарсангvй. Одоо шууд сургууль руугаа явцгаая гэж Харри уруу царайлан хэллээ.

 

Буцаж ирсэн байдал нь тэдний тєсєєлсєнчлєн тєдий л их бадрангуй биш байв. Ядарч зvдэрсэн, хєхєрч хавдсан тэд чемоданыхаа бариулаас зуурсаар сургуулийн аварга том царсан хаалгыг чиглэн толгод тийш єгслєє.

 

- Нээлтийн ёслолын ажиллагаа аль хэдийн эхэлчихсэн байлгvй гэж Рон хэлээд чемоданаа гол шатны дэргэд тавилаа. Тэгээд хурц гэрэлтэй цонх руу сэмхэн дєхєж очоод дотогш харснаа:

 

- Харри нааш хvрээд ир. Хуваарилалт эхэлчихсэн байна! гэв.

 

Харри дєхєж очоод тэр хоёр их танхимд болж буй ёслолын ажиллагааг харлаа.

Асаж буй олон лаа бvтээлгээр бvтээсэн дєрвєн том ширээн дээгvvр хєвєн хєєрч гэрэлд нь алтан сав суулга, цом аяганууд солонгын єнгєєр туяаран гялалзах ажээ. Харин лааны дээд талаар адрын дагуу танил болсон одод хурц гэрэлтэн харагдана. Адрын шидэт чанар бол тэнгэрийн байдлыг толь шиг тусгадагт байгаа юм.

Шовх оройтой шинэс моддын дундуур айсан шинжтэй нэгдvгээр дамжааныхан ар араасаа цувран танхимд орж явааг Харри олж харлаа. Тэдний дунд Жинни явна. Уизлийн гэрийхний гол ялгарах онцлог болсон тод улбар шар vсээр нь Харри тvvнийг шууд таньжээ. Нvдний шил зvvж, vсээн дагзан дээрээ овоолон зангидсан профессор МакГонагалл шинэ сурагчдын тэнхимvvдэд хувиарладаг нєгєє алдартай бvрх малгайг мухар сандал дээр тавьсан байв.

Хичээлийн шинэ жил болгоны эхэнд далан нєхєєс, хир тортог болсон эртний энэ бvрх хэнийг дєрвєн тэнхимийн алинд суралцах ёстойг (Гриффиндор, Пуффендуй, Когтевран, Слизерин) шивнэн хэлж єгдєг билээ. Яг жилийн ємнє энэ бvрхийг ємсєєд єєрийнхєє хувь заяаг сэтгэл тvгшин хvлээж байснаа Харри сайн санадаг юм. Бусад тэнхимvvдийг бодвол хар шидтэн, жатгачин тvлхvv гаргадаг Слизеринд хуваарилагдчих вий гэж их эмээж байсан сан. Бvрх малгай хэдэн агшин чимээгvй байснаа Рон болон тvvний ах нар бас Гермиона нарын хуваарилагдсан Гриффондор тэнхимийг тvvнд сонгож єсєн юм. Ноднин жил Рон тэд нар тэнхим хоорондын тэмцээнд Гриффондорыг тvрvvлэхэд тусалсан билээ. Сvvлийн долоон жилийн туршид анх Слизерин ард хоцорсон бvлгээ.

Бvрх малгай тавьсан сандал руу бор саарал vстэй жаахан хvv дєхєж ирлээ. Харри тvvнийг хальт харснаа багш нарт зориулсан цайллагын ширээний ард хуваарьлалтыг ажиглан суугаа сургуулийн захирал профессор Дамблдор дээр анхаарлаа тєвлєрvvлэв. Тvvний цагаан сахал мєнгєрєн туяарч, олон зуун лааны цоролзох дєлєнд нvдний шил нь гялалзана. Тvvнээс хэдэн суудлын зайд урт нємрєг бvхий Алтан хонгиот Туг vс суух ажээ. Ширээний ард vс ноос болсон ойн харуул Хагридын дvрс vзэгдэнэ.

 

- Хараач. Багш нарын ширээний ард нэг суудал хоосон байна. Снегг багш алга. Тэр хаана байгаа юм бол? гэж Харри Ронд шивнэлээ.

 

Профессор Северус Снегг тvvний хамгийн дургvй багш юм. Харри ч бас тvvний хайртай шавь байсангvй. Ёжтой ширvvн Снегг шингэний тухай хичээл ордог байсан бєгєєд тvvний удирдсан Слизерин тэнхимийнхэн л профессорыг хvндэтгэдэг байлаа.

41

 

- Тэр євдсєн байж ч магадгvй гэж Рон найдангvй єнгєєр хэлэв.

 

- Бvр явчихсан юм болов уу? Хар урлагаас хамгаалах хичээлийн багшийн суудал тvvнд дахин олдоогvйгээс болов уу?

 

- Тvvнийг хєєсєн байж магадгvй еэ? Тvvнийг бvгд vздэггvй шvv дээ... гэж Рон урамтай єгvvлэв.

 

- Бас та хоёрыг сургуульдаа яагаад галт тэргээр ирээгvйг сонсох санаатай хvлээгээд зогсож байж ч магадгvй юм гэх хvйтэн дуу ард гарлаа.

 

Харри агшин зуур эргэн харав. Ердєє л хоёр алхмын зайд Северус Снегг багш єєрийн биеэр зогсох агаад хар жанч нь салхинд намиран хийснэ. Тэрбээр маш туранхай шаргалдуу царайтай унжуу монхор хамартай агаад тосолсон юм шиг хар vс нь мєрєн дээр нь асгарна. Тvvний инээмсэглэж байгааг хараад Рон тэр хоёрыг ихээхэн муу юм хvлээж байгааг ойлголоо.

 

- Миний араас яв! гэж ширvvн профессор тушаав.

 

Хєвгvvд бие биеэ ч харж зvрхлэлгvй тvvний араас даган шатаар єгсєн, єчvvхэн чимээ хvртэл доргин цуурайтдаг том танхимд орцгоолоо. Танхимыг бамбарын дєл гийгvvлнэ. Их танхимаас хоолны сайхан vнэр ханхлах авч Снегг багш тэднийг газар дор аваачдаг нарийхан чулуун шатаар буулган гэрэл дулаанаас холдуулав.

 

- Орцгоо гэж хэлээд тэрбээр эхний талбай дээрх vvдийг нээлээ.

 

Даарч чичирсэн азгvйхэн жуулчид маань Северус Снеггийн танхимд орлоо. Хєрч хоосорсон задгай зуух аятайхан яриа болохгvйг гэрчлэх мэт. Ханын дагуух тавиур дээр Харрийн сонирхолыг огт татдаггvй, харахаас дур гутам эвгvй зvйл хийсэн том шилэн сав ярайлган єрсєн байхыг бvдэг бадаг гэрэлд харж байв. Снегг багш хаалга хаагаад олзлогдогчдыг харлаа.

 

- Тэгэхлээр галт тэрэг бол алдарт Харри Поттер тvvний vнэнч аялдан дагалдагч Рон Уизли нарын хувьд тохирохгvй унаа болж таарлаа. Сургуульдаа ёслол тєгєлдєр угтуулж ирэх гэсэн юм биз дээ? гэж тэрбээр намуухан дуугаар яриагаа эхлэв.

 

- Yгvй ээ, ноёнтоон. Кингс-Кросс буудлын хаалтаас болоод л...

 

- Дуугvй бай! Та нар тэр машинаа яасан бэ?

 

Рон хvндээр санаа алдав. Снегг багш бусдын бодол санааг мэдэж чаддагийг Рон урьд нь мэднэ дээ хэмээн Харри бодлоо. Гэвч профессор <<Yдшийн зєнч>> хэмээх єнєєдрийн сонин дэлгэхэд ямар учиртайг Харри ойлгожээ.

 

- Та нарыг маглууд харчихжээ гэж гарчгийг заангаа сийгvvлэн хэлэв. Тэгээд чанга дуугаар:

 

- <<Тэнгэрээр нисэх “Англи” гэдэг форд маглуудыг гайхуулав>> гэж уншсанаа цааш нь:

 

- Хуучин форд машин шуудангийн байшин дээгvvр нисэж явахыг харсан гэж Лондонгийн хоёр иргэн мэдvvлж байна... Yд дундын vед хатагтай Хетти Бейлисс Норфолкод хашаандаа угаасан юмаа єлгєж байхдаа... Пиблзийн иргэн ноён Ангус Флит цагдаагийн газарт мэдээлэхдээ... гэх мэт мэдээлэл зургаа, долоо байна. Би андуураагvй бол аав чинь <<эгэлчvvдийн бvтээлийг хууль бусаар ашиглахтай тэмцэх>> хэлтэст ажилладаг байх аа? Та нар бодоод vз дээ... Тvvний хvv нь... хэмээн Ронд хандан ёсжтой хэллээ.

 

Уурласан уд бургасны хамгийн том мєчрєєр ороолгох шиг Харрид санагджээ. Энэ машиныг ноён Уизли илбэдсэн гэж мэдвэл яанаа? Тэгвэл юу болох вэ? Энэ тухай эрт бодохгvй яав даа?

42

 

- Би цэцэрлэгт хvрээлэн vзэж явахдаа унжгар удны ховорхон тєрєл болох vнэт шажигнуур удыг ихээхэн гэмтээснийг харлаа гэж Снегг багш хэлэв.

 

- Харин тэр шажигнуур уд чинь бидэнд их хохирол учруулсан шvv! гэж Рон шуудхан хэллээ.

 

- Дуугvй бай! Та нар манай тэнхимд суралцдаггvй, би та нарыг хєєж чадахгvй нь туйлын харамсалтай байна. Гэхдээ энэхvv азтай эрхийг атган буй хvмvvс рvv би та нарыг аваачих болно. Харин одоохондоо та нар эндээ хvлээж бай гэж Снегг багш зандарлаа.

 

Цонхийн цайсан Харри Рон хоёр бие биеэ арга барсан байдалтай харна. Харин єлсєхєє больжээ. Харрийн дотор эвvйрч Снеггийн ширээн дээр тавиурт байгаа шилэн савнуудыг харахгvйг хичээнэ. Тэрхvv ногоон шингэн дотор том, бєєн юмнууд хєвєх ажээ. Хэрэв Снегг багш Гриффиндор тэнхимийн эрхлэгч, профессор МакГонагаллын хойноос явсан бол зvгээр єнгєрнє гэж бvv бод. Тэр эмэгтэй Снеггийг бодвол илvv шударга боловч бас л хатуу хvн билээ.

Арван хормын дараа Снегг багш буцаж ирэхдээ профессор МакГонагаллыг дагуулж ирсэн нь мэдээж. Харри тvvний уурласан байхыг хэд хэдэн удаа харсан ч гэлээ уурласан vедээ уруулаа хэрхэн жимийдгийг нь мартсан ч юм уу, эсвэл ийм их уурласан байхыг нь хараагvй ч юмсан уу. Тэрбээр танхимд орж ирэнгvvтээ шидэт саваагаараа даллахад багачууд айсан боловч зvгээр л ханан зууханд гал асаасан хэрэг байжээ. Гал дорхноо дvнгэнэтэл асав.

 

- Сууцгаа гэж тэрбээр хэллээ.

 

Тэр хоёр галын ойролцоо байгаа сандал дээр суулаа.

 

- Одоо яриад байгаарай! гэж МакГонагалл нvдний шилээ ууртайгаар гялалзуулан шаардав.

 

Рон шидэт тавцан дээр гаргаагvй хаалтнаас эхлэн золгvй явдлаа ярьж эхэллээ.

- ... Ноён профессор минь, бидэнд єєр арга байсангvй. Бид яагаад ч галт тэргэндээ сууж чадахааргvй байлаа.

 

- Та нар яагаад уулиараа захидал илгээгээгvй юм. Чамд ууль бий биз дээ? гэж хэлээд профессор Харрийг ширvvн харлаа.

 

Харри толгойгоо гудайлгав. Yнэндээ ингэх ёстой байжээ...

 

- Би... би санасангvй...

 

- Энэ ч тов тодорхой байна.

 

Энэ vед хаалга тогшиход Снегг баяр хєєрєєр гэрэлтэн vvдийг нээлээ. Танхимд сургуулийн захирал профессор Дамблдор орж ирэв.

Харри бvр атийн суулаа. Дамблдорын тєрх байдал тун ч ширvvн ажээ. Тэрбээр махир хамраа єргєн хvvхдvvдийг харав. Энэ vед Харри харанхуй цэцэрлэгт хvрээлэнгийн шажигнуур удын ширvvн цохиолтод Роны хамт єртєхсєн гэж боджээ.

Дамблдор удтал дуугvй суусны эцэст:

 

- Яагаад ингэх болсноо тайлбарлахгvй юу гэлээ.

 

Тvvний гомдсон дууг сонсоход уул нь тэднийг хашгирч загнасан бол хавьгvй дээр байхаар байлаа.

Харри яагаад ч юм захирлынхаа нvvрийг харж чадахгvй ярих нь тvvнд биш євдгєндєє єгvvлэх мэт ажээ. Тэрбээр илбэдvvлсэн машин ноён Уизлийнх гэдгээс бусдыг маш дэлгэрэнгvй ярьжээ. Тvvний яриагаар бол Рон тэр хоёрт аз тохиосон болж таарлаа. Буудал орчмын зогсоол дээр нисдэг машин тааралдсан байна. Хэдийгээр Дамблдор юу ч асуугаагvй боловч тvvнд итгэсэнгvй гэдэг нь

43

шууд л ойлгогдов. Эцэст нь Харри гунигт явдлаа ярьж дуусахад захирал маань єрєвдєлтэй хvvхдvvдийг нvдний шилнийхээ цаанаас харж дуугvй суусан хэвээр.

 

- Бид явж ачаа тээшээ янзлая даа гэж Рон тун аядуухан хэллээ.

 

- Рональд Уизли та юун тухай яриад байнаа? гэж профессор МакГонагалл ширvvн асуув.

 

- Та бvхэн биднийг сургуулиас хєєх юм байгаа биз дээ?

 

Харри Дамблдорыг тvргэн зуур гvйлгэн харлаа.

 

- Єнєєдєр биш ээ, ноён Уизли. Гэхдээ би та хоёрт сvvлийн удаа сануулж байна. Та хоёр тун айхтар хэрэг мандуулжээ. Би єнєєдєр л гэр бvлийнхэнд чинь захидал бичих болно. Хэрэв ахиад ингэх юм бол хєєхєєс єєр аргагvй болно доо гэж захирал хэлэв.

 

Снеггийн нvvрэнд тодорсон инээмсэглэл дорхноо алга боллоо. Євлийн амралт єєрчлєгдсєн гэвэл л ингэх байсан байх даа.

Тэрбээр ханиалган захирал руу хандан:

 

- Профессор Дамблдор гуай, энэ хvvхдvvд бага насны хvvхдийн хийх ид шидийг хязгаарласан хуулийг зєрчиж маш vнэтэй уд модыг сvрхий гэмтээсэн шvv... Энэ бол танхайрсан явдал... гэлээ.

 

- Тэднийг шийтгэх асуудлыг профессор МакГонагалл шийднэ биз. Танай тэнхимд суралцдаг болохоор та л хариуцах учиртай. Би цайллага руу явлаа. Минерва та хэд хэдэн юм зарлах хэрэгтэй. Явъя Северус минь биднийг ямар сайхан бялуу хvлээж байгаа гээч! хэмээн Дамблдор тайван хэлэв.

 

Харри, Рон хоёр луу хорт могойн харц чулуудсанаа Снегг багш захирлыг дагалдан танхимаас гарлаа. Шvvгдэгч хvvхдvvд тэднийг хатуу боловч шударгуу харцаар ширтэх профессор МакГонагаллын хамт vлдэв.

 

- Уизли чи одоо эмнэлэг рvv явбал таарна. Духан дээрх шархнаас чинь цус гарч байна.

 

- Нэг их євдєхгvй байнаа. Профессор оо, би дvvгээ хаана хуваарилагдахыг харах юмсан гэж Рон ханцуйгаараа духаа арчингаа яаран хэлэв.

 

- Хуваарилах ёслолын ажиллагаа аль хэдийн дууссан. Дvv чинь бас л Гриффиндорт орсон доо.

 

- Сайн байна!

 

- Харин Гриффиндорын хувьд... гэж МакГонагаллыг ярьж эхэлтэл:

 

- Профессор оо, биднийг машинд суух vед сургуулийн хичээл эхлээгvй байсан шvv дээ. Тэгэхээр... Гриффиндороос оноо хасахгvй биз дээ? гэж Харри санаа зовон дундуур нь орон асуулаа.

 

Профессор МакГонагалл тvvнийг хєдєлгєєнгvй ширтэх vед уруулд нь инээмсэглэл тодрох шиг тvvнд санагджээ. Ямар ч гэсэн уруулаа жимийгээгvй байв.

 

- Yгvй ээ, би тэнхимийн онооноос хасахгvй. Гэхдээ та нар шийтгvvлэх нь гарцаагvй. Хичээлийн дараа нийгмийн тустай хєдєлмєр хийх болно.

 

Харрин сэтгэл амарлаа. Тvvний бодсоноос хавьгvй аятайхан єнгєрєв. Дурслийнханд бичсэн захиаг ямар шийтгэл гэх билээ. Шажигнуур уд тvvнийг бvрмєсєн хєнєєчихгvй дээ л гэж харамсах байлгvй.

Профессор МакГонагалл шидэт саваагаа Снеггийн ширээн дээгvvр даллав. Тэгтэл ширээн дээр хаанаас гараад ирснийг нь бvv мэд хачиртай талх дvvрэн таваг хулууны шvvс бvхий хоёр аяга гараад иржээ.

 

- Идэцгээ, тэгээд унтлагынхаа єрєє рvv марш. Харин би цайллага руу буцаж очих хэрэгтэй.

 

Тvvнийг хаалга хаан одоход Рон чанга гэгч нь vргэлжлvvлэн исгэрч:

44

 

- Би ч сургууль баяртай л гэж бодлоо шvv! гэж хэлээд хачиртай талхыг ховдоглон шvvрлээ.

 

- Би ч бас гэж Харри хэлээ тvvний жишээгээр талх авлаа.

 

- Бид ямар азгvй байв аа! Фред, Жорж хоёр энэ машинаар тав, зургаан удаа нисэхдээ нэг ч эгэл хvнд харагдаагvй юм даг. Гэхдээ бид яагаад хаалтыг нэвтрэн тавцан дээр гарч чадсангvй вэ? гэж тахианы махтай талх vмхлэн залгих зуураа Рон хэллээ.

 

Харри мєрєє хавчив.

 

- Одоо алхам бvрээ цэнэх хэрэгтэй. Биднийг цайллагад оруулаагvй нь харамсалтай... гэж хэлээд Харри мєнгєн аяганд мєстэй хийсэн хулууны шvvснээс дуртайяа халбагадаж байв.

 

- Тэр биднийг бусдаас нуухаар шийджээ. Энэ орой хэн ч бvv яриг гэсэндээ. Гэхдээ л сургуульдаа машинаар нисэж ирэх сайхан байлаа!

 

Тэд цадталаа идэж аваад танхимаас гарч танил замаараа Гриффиндорын шилтгээн рvv явлаа. Аяга таваг нь єєрєє хураагддаг аж. Шилтгээнд нам гvм байхыг бодвол баяр дууссан бололтой. Тэд vглэн ярих хєрєг хангир жингэр хийх баатрын дуулганы дэргэдvvр єнгєрч нарийн чулуун шатаар єгсєн, ягаан торгон даашинзтай тарган хатагтайн хєргєєр далдлагдсан Гриффиндор шилтгээний нууц хаалганд хvрлээ.

 

- Нууц vг? гэж ойртон буй хvvхдvvдийг хараад хатагтай асуулаа.

 

- М-м-м... гэж Харри санах гэж буй мэт дvр vзvvлэн гvнгэнэв.

 

Тэд Гриффиндорын ахлагч нартай уулзаагvй юм чинь шинэ нууц vгийг мэдэхгvй байлаа.

Тэгтэл тусламж амжиж ирэв. Ард нь хэн нэгний хурдан алхах чимээ гарахад эргэж харвал Гермиона тэднийг гvйцэн иржээ.

 

- Та нар байх чинь! Хаана байсан юм бэ? Та нарыг нисдэг машинаа эвдсэн сургуулиас хєєгдсєн гэж цуураад л байна.

 

- Yгvй ээ, бид хєєгдєєгvй гэж Харри батлан хэллээ.

 

- Та нарыг сургуульдаа нисэж ирсэн гэж хэлэхгvй байх гэж найднам... хэмээн Гермиона яг л МакГонагалл багшийн дуугаар хэлэв.

 

- Наад яриагаа тvр хойшлуул. Нууц vгээ хэлсэн чинь дээр! гэж Рон тэсгэлгvй шаардлаа.

 

- <<Цацагт хяруул>>, гэхдээ энэ бол гол биш... гэж Гермиона уурсангуй єгvvлэв.

 

Гэхдээ тvvний vг алга таших чимээнд дарагджээ. Хатагтай бvхий хаалга нээгдэхэд тэд их танхимын босгон дээр зогсож байв. Тэнхим даяараа унтаагvй байгаа мэт. Хvvхдvvд єрєєнд дvvрэн тэр ч байтугай яйжгар сандал ширээн дээр хvртэл гарч зогсчээ. Тэднийг аль тvрvvнээс хvлээж байсан нь илт. Олон арван гар тэднийг хатагтайн хаасан хаалгаар чирэн оруулжээ. Гермиона ч арайхийн оржээ.

 

- Гайхамшигтай! Yнэхээр агуу! Ингээд хvрээд ирдэг байж! Шажигнуур удыг мєргєсєн гээд байгаа! Сургууль энэ явдлыг зуун жил ч мартахгvй! гэж Ли Жордан хашгирлаа.

 

- Сайн эрс! гэж урьд ємнє Харритай нэг ч удаа ярилцаж байгаагvй тавдугаар дамжааныхан магтах ажээ.

 

Саяхан холын зайны гvйлтэнд тvрvvлээд ирсэн мэт хэн нэг нь тvvний мєрийг алгадна. Фред Жорж хоёр хvvхдvvдийн дундуур зvтгэсээр нvvрэнд гарч ирлээ.

 

- Та нар яагаад биднийг дуусангvй вэ? Бид дорхноо буцаад очих байсан!

 

45

Роны царай улайж гэмшингvй инээмсэглэв. Харри гэнэтхэн олны дундаас нэгэн гомдонгуй царай олж харлаа. Энэ бол нэгдvгээр дамжааныхан дунд зогсох Перси ажээ. Тэрбээр тэдний тухай бодсоноо хэлэх санаатай ойртож байв. Харри Роны хажуу руу нудраад ахлагчийн зvг тлгой дохин заалаа. Рон байдлыг асар хурдан ойлгов.

 

- Бид нилээд ядарчээ. Дээшээ гарцгаая гэж хэлээд тэр хоёр хvvхдvvдийн дундуур зvсэн явж танхимын нєгєє талд байгаа унтлагын єрєє рvv ордог шатны зvг тэмvvллээ.

 

- Баяртай гэж хэлээд Харри Гермиона руу гар даллахдаа яг л Перси шиг зэмлэнгvй харцтай байхыг харжээ.

 

Тэднийг шатны талбай хvртэл гайхаж бахархсан хvvхдvvд ууц нурууг нь нєхєрсєгєєр алгадаж байв. Андууд бараг гvйх шахам дээш зvтгэлээ. Тэдний унтлагын єрєє яг дээвэр дор байх бєгєєд vvдэн дээр нь <<2-р дамжаа>> гэсэн хаяг гоёмсог харагдана. Тэд єндєр нарийхан цонх хилэн бvтээлэг бvхий таван ортой танил дугуй танхимдаа оров.

Чемодануудыг нь хэн нэгэн хvн авчирч орны хєлд тавьжээ.

Рон Харрийг гэмшингvй байдалтай харав.

 

- Баярлаад байх юмгvй гэдгийг би ойлгож л байна. Гэхдээ...

 

Yvд нээгдэж унтлагын єрєєнд хоёрдугаар дамжааны Симус Финниган, Дин Томас, Невилл Долгопупс нар орж ирэв.

 

- Итгэмээргvй юм! гэж Симус хэлээд туяарна.

 

- Уран зєгнєл! гэж Дин дэмжлээ.

 

- Гайхамшигтай! гэж Невилл хэлэхдээ нvд нь айж бахархсан янзтай гялалзана.

 

Гайхуулж бахархаад байх юм байхгvй гэдгийг Харри мэдэж байсан ч єєрийн эрхгvй сэтгэл хангалуун инээмсэглэжээ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/783614/5fa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청