Бичлэгийн тоо 497

<<ФЛОРИШ БЛОТТС>> ДЭЛГYYР


      <<Yvр>>-ний бvх юм Улаан модон гудамжныхаас єєр ажээ. Дурслийн гэр бvлийнхэн амар тайван эмх журамтай байхыг эрхэмлэдэг юм. Харин Уизлийн байшин эмх замбараагvй байлаа. Тэнд байнга юм унах доргих шуугих чимээ гарна. Ханын зуухны дээр єлгєєтэй байгаа толинд Харри анх удаа харахдаа эгээтэй л муурч унаагvй билээ. Толь гэнэтхэн: <<Салан амьтан минь, одоохон цамцаа ємдєндєє шургуул! >> гэжээ. Дээвэр дээр энэ гэрийн амьдрал хэтэрхий нам гvм нэгэн хэвийн байна даа гэж бодож суудаг нэгэн ороолон байна. Тэрбээр усны хоолойг цохин хєгжимдєж гууглан дуулах нь бий. Ихэр хоёрын єрєєнд байнга ямар нэг юм дэлбэрнэ,

Гэхдээ ярьдаг толь, гуугладаг хий vзэгдлээс илvvтэйгээр тэдний гэр бvлийнхэн Харрид хэрхэн ханддаг нь гайхшруулдаг байв. Хатагтай Уизли єглєє бvр тvvнд хос шинэ оймс єгч, хоол идэх болгонд жаахан юм нэмнэ. Ноён Уизли оройн хоол идэхдээ Харрийг дэргэдээ суулгаж эгэл хvмvvсийн амьдралын тухай асуултаар дарж гарна. Тvvнийг цахилгаан хэрэгсэл, шуудангийн албаны ажил гойд догдлуулдаг байв.

 

- Yгvй ер! Ямар их юм хийдэг улс вэ! Харин тэд ид шидгvйгээр єєр юу ч хийх юм билээ! гэж Харригаас ярьдаг утасны тухай дуулаад гайхжээ.

<<Yvр>>-нд ирснээсээ долоо хоногийн дараа Хогвартсаас захидал авнаа. Цэлмэг нартай єглєє байв. Ноён Уизлийг эхнэр охинтойгоо єглєєний цайгаа ууж байхад Рон Харри хоёр бууж иржээ. Тэднийг хармагцаа Жинни будаатай тавгаа ширээн дээрээс санамсаргvй унагаачихав. Ер нь Харрийг харахаараа юмаа алдчихдаг юм. Тэгээд агшин зуур тавгаа авахаар ширээн доогуур шургаснаа хавч шиг улайчихсан гарч ирлээ. Харри юу ч мэдээгvй дvр эсгэн сандал дээрээ суугаад шарсан талх дvvрэн хийсэн тавгийг хатагтай Уизлийн гараас авав.

 

- Хєвгvvд ээ, сургуулиас чинь захидал ирж гэж хэлээд ноён Уизли Харри, Рон хоёрт нэг нэг дугтуй гардууллаа. Шар єнгийн цаасан дээр ногоон бэхээр хаягласан дугтуй нь адилхан юм. Ноён Уизли:

 

- Дамблдор чамайг манайд байгааг мэдсэн юм байна. Энэ хvнээс юу ч нуухын аргагvй гэв.

Хаалга нээгдэж хvрэм ємссєн Фред Жорж хоёр гал зууханд орж ирлээ.

 

- Ашгvй ирэв vv май гэж ноён Уизли ихэр хоёрт мєн л адилхан дугтуй єглєє.

Гал зууханд таван хором хэртэй чимээгvй байв. Харри болон ах дvv нар захидлаа уншицгаажээ. Харрийн захидалд урьдынх шигээ есдvгээр сарын нэгэнд Кингс-Кросс буудал дээрээс Лондон-Хогвартс гэсэн буухиа галт тэргэнд

 

23

 

 

суух ёстойг дурдсан байв. Захидалд хоёрдугаар дамжаанд хэрэглэгдэх сурах бичгvvдийг жагсаажээ. Yvнд:

Ид шидийн сурах бичиг, 2-р дамжаа. Миранда Гуссокл

 

Цус сорогчидтой тулгарсан нь. Алтан хонгиот Туг vс

Замд тааралдах сvнс. Алтан хонгиот Туг vс

Хєгшин шулмастай єнгєрvvлсэн амралт. Алтан хонгиот Туг vс

Хий vзэгллийг ялсан нь. Алтан хонгиот Туг vс

Савдгийн жимээр. Алтан хонгиот Туг vс

Ороолонтой орооцлолдсон нь. Алтан хонгиот Туг vс

Иоркширийн алмас. Алтан хонгиот Туг vс

Фред захидлаа хойш тавиад Харрийн номын жагсаалтыг харснаа:

 

- Чамд Туг vсийн бvх ном хэрэгтэй юм байна. Хар урлагаас хамгаалах хичээлийн шинэ багш. Шулмас байна гэж мєрийцье! гэв.

Тэгснээ ээжтэйгээ харц тулгараад чимээгvй болж талхандаа жимсний чанамал тvрхэж байлаа.

 

- Туг vсийн цогц ном ч vнэтэй дээ. Хаанаас тийм их мєнгє олох вэ? гэж Жорж эцэг эхээ хяламхийн харж хэллээ.,

 

- Хэмнэхээс л єєр аргагvй. Жинний дvрэмт хувцасыг хямдарсан барааны дэлгvvрээс авч болох юм гэж хатагтай Уизли итгэлгvйхэн хэлсэн ч санаа зовсон байдал илэрхий.

 

- Жинни чи энэ жил сургуульд орох юм уу? гэж Харри асуув.

Жинни ахиад л догдлон шаргал vс нь улам тодрох шиг болоод бас л гэнэтхэн тосон дээр тохойлчихов. Аз болоход Харригаас єєр хэн ч vvнийг анзаарсангvй. Энэ агшинд Перси гал зууханд орж ирлээ. Тэрбээр хувцасаа ємссєн агаад энгэрт нь ахлагчийн тэмдэг гялалзана.

 

- Бvгд сайн уу. Єнєєдєр сайхан єдєр байна гэж Перси товчхон хэлэв.

Тэгээд vлдсэн цорын ганц сул сандал дээр сууснаа нэг юм гартаа барин хатгуулсан юм шиг vсрэн болслоо.

<<Тоос арчдаг єдєн сойз байсан байлгvй>> гэж Харрийг бодсон ч єд амьсгалж байхыг Харри ажигласан аж.

 

- Сум байна! Арайхийж иржээ! Энэ Гермионагийн хариу захиа байна. Би тvvнд Харрийг Дурслийхнаас аврахаар явлаа гэж бичсэн юм хэмээн Рон хэлээд vнгэгдсэн шувууг Персийн гараас авч жигvvр доороос нь захидлыг гаргаж ирлээ.

Рон уулийг хашаанд гаргаад хєндєл модон дээр суулгав. Гэтэл унаад болохгvй байхаар нь угаадасны дэргэдэх самбар дээр аятайхан тавилаа.

 

- Хєєрхий амьтан гэж Рон санаа алдан хэлээд дугтуйг задлан захиаг уншлаа.

Захианд: <<Сайн байна уу, Рон! Хэрэв Харри танайд байгаа бол мэнд дамжуулаарай. Та нарыг сайн сайхан байгаа гэж бодож байна. Бас хориотой ямар ч зvйл хийгээгvй гэдэгт итгэнэ. Чи ч гэсэн тэр ч гэсэн vvнээс болж эвгvй байдал орж магадгvй шvv. Би Харрид их санаа зовж байна. Надад дэлгэрэнгvй бичиж туслаарай. Захиагаа єєр уулиар явуулбал дээр юм. Сумыг ахин нисэж чадахгvй болов уу гэж айж байна. Би хичээлээ их давтаж байгаа. Ирэх лхагва гаригт бид хоёрдугаар дамжаанд vзэх шинэ сурах бичгээ авахаар явна. Бид Тахир гудамжинд уулзаж болохгvй гэж vv? Ажил тєрєл ямар байгаагаа бичээрэй.

Хайрлан хvндэтгэсэн Гермиона>> гэжээ.

 

24

 

 

Рон унших зуураа амралт болж байхад юу давтдаг байнаа? гэж гайхшрав. Тэгтэл хатагтай Уизли:

 

- Сайхан санаа байна. Бид ч бас бvх юмаа худалдан авахаар маргааш явж болно шvv дээ. Харин єнєєдєр та нар юу хийх билээ? гэж ширээ арчингаа асуулаа.

Харри Рон хоёр Фред Жорж хоёртой квиддич тоглохоор зэхэж байжээ. Толгодын орой дээр Уизлийн гэр бvлийн мэдлийн хэсэгхэн талбай байдаг юм. Тэр талбайг нуун эргэн тойронд нь мод хvрээлжээ. Тэд маглуудад харагдахгvйн тулд талбай дээгvvр нэг их єндєр биш нисэж бэлтгэл сургуулиа хийдэг байв. Бємбєгєєр бус алимаар тоглоно. Алим тосгон руу нисчихвэл хэн ч сэжиглэхгvй шvv дээ. Алим л бол алим байгаа биз! Харрийн хурдан <<Нисдэг лус-2000>> шvvрээр ээлжлэн сургуулилна. Роны хуучин <<Солир>> эрвээхэйнээс хурдан нисэхгvй ажээ.

Таван хормын дараа хєвгvvд мєрєн дээрээ шvvр тавьчихсан толгод руу єгсєж явлаа. Персийг хамт явъя гэж дуудсан ч тэр урьдын адил завгvй байлаа. Харри тvvнийг зєвхєн хоол идэх vед нь л харна. Yлдсэн бvх хугацаанд тэр єрєєнєєсєє огт гарахгvй.

 

- Юу бодоод байгааг нь мэдэх юм сан. Сvvлийн vед тэр их єєрчлєгдсєн шvv. Харри чамайг ирэхээс нэг єдрийн ємнє шалгалтынхаа дvнг хvлээж авсан юм. Арван хоёр С.И.Ш! Гэтэл тэр огт тоогоогvй гэж Фред хємсєг зангидан хэллээ.

 

- С.И.Ш гэдэг бол <<супер ид шид>> гэсэн vг, Билл ч бас тийм сурч байсан. Эргэж ч харахын зуургvй гэр бvлд маань ахиад нэг толгойтой хvv нэмэгдлээ. Хvмvvсийг харахаас ичих юм гэж Жорж Харрийн гайхан байхыг хараад тайлбарлаж єгєв.

Билл бол Уизлийн хvvхдvvдийн ууган нь юм. Тэрбээр Хогвартсыг тєгсєєд одоо <<Гринготтс>> банкны Египет дахь салбарт ажиллаж байгаа юм. Нєгєє нэг ах нь сургуулиа тєгсєєд Румынд луу судалж байгаа билээ. Харри тэр хоёрыг хэзээ ч хараагvй аж.

 

- Аав ээж хоёр тэр их юм авах мєнгє хаанаас олохыг мэдэхгvй юм даа. Хvн бvрт Туг vсийн таван ном хэрэгтэй. Бас Жинни нэгдvгээр ангид орно. Тvvнд жанч шидэт саваа гээд олон юм хэрэг болно гэж Жорж бодлогоширон хэллээ.

Харри эвгvйрхэн дуугvй байв. Эцэг эхийн vлдээсэн мєнгє Лондоны <<Гринготтс>>-ын дансанд хадгалагадаж байгаа. Vнэндээ энэ мєнгийг зєвхєн шидэт ертєнцєд л vрж болно. Сикль, галлеон, кнатаар маглуудын дэлгvvрт vйлчлэхгvй юм чинь. Энэ мєнгєний тухай Харри Дурслийханд огт дурсаагvй билээ. Шидэт алтнаас болоод шидтэнгvvдийг vзэн ядах нь нэмэгдэнэ гэж байсан хэрэг.

 

Лхагва гарагын єглєє хатагтай Уизли хvvхдvvдээ сэрээлээ. Хvvхдvvд єєртєє оногдсон махан хачиртай талхаа идэж дуусмагц хvрмээ ємсєцгєєв. Хатагтай Уизли ханан зуухны тавиур дээрээс цэцгийн сав аваад доторхыг нь харлаа.

 

- Бараг юу ч vлдсэнгvй ээ, Артур минь. Єнєєдєр авах юмаа мартчих вий дээ... Харри чи зочин юм чинь тvрvvлж яв гэж санаа алдан хэллээ.

Тэгээд хатагтай Уизли тvvнд цэцгийн саваа сарвайжээ.

Харри эхлээд савыг дараа нь гэрийхнийг хайхрамжгvй харахад тэд тvvнээс нэг юм хvлээгээд байлаа.

 

- Би... би яах ёстой вэ? гэж ээрэн асуув.

 

25

 

- Тэр <<нисдэг дарь>> хэрэглэн нисэж хэзээ ч vзээгvй юм. Уучлаарай Харри, би энэ тухай мартчихжээ гэж Рон хэллээ.

 

- Хэзээ ч vзээгvй гэж vv? Чи єнгєрсєн жил сургуулийнхаа хэрэгслийг яаж худалд авсан юм бэ? Тахир гудамжинд юугаар очив оо? гэж ноён Уизли гайхан асуув.

 

- Метрогоор явсан

 

- Yнэхээр vv? Тэнд гайхамшигтай шат байдаг гэж би дуулсаан! Чухамдаа яаж... гэж ноён Уизли гайхаж бахархсанаа нуулгvй хэлтэл:

 

- Одоо хэрэггvй ээ, Артур. <<Нисдэг дарь>> хамаагvй хурдан. Харин чи хэзээ ч хэрэглэж vзээгvй юм бол... хэмээн метроны бvтцийн тухай хичээл сонсохыг хvсээгvй хатагтай Уизли хэллээ.

 

- За, зvгээр дээ ээж ээ. Бvv сандар. Бидний эхлээд явахыг Харри ч хараарай гэж Жорж єгvvлэв.

Фред савнаас чимх дарь аваад ханан зуух руу очиж гал руу хийлээ. Гал дvрсхийснээ шуугин асаж маргад ногоон дєл хvнээс єндєрт цоролзон Фредийг авч одлоо.

 

- Тахир гудамж гэж хашгираад Фред алга болов.

 

- Тод хэлэх хэрэгтэй. Бас ханан зуухны сараалжийг андуурч болохгvй гэж хатагтай Уизли Харрид зєвлєлєє.

 

- Юу андуурч болохгvй гэнээ? гэж Харри сэтгэл зовнин асуув.

Энэ vед Жорж саванд гараа шугргуулж гал дєл ахиад л бадарч ихрийн єрєєсєн ханан зуухны яндангаар алга боллоо.

Бидний дээр доор шидэт ханан зуух, гудамж руу гаргах хаалга олон байгаа. Тийм болохоор тєєрчихгvйн тулд тодорхой хэлэх ёстой гэж хатагтай Уизли тайлбарлаж єгєв.

 

- Зvгээр ээ, Молли тэр чадна гэж хэлээд ноён Уизли жаахан дарь авч зуух руу явлаа.

 

- Хэрэв хvv тєєрчихвєл яанаа? Ах эгчид нь юу гэж хэлэх вэ?

 

- Тэд нэг их гашуудаад байхгvй ээ. Намайг янданд тээглэчихлээ гэхэд Дадли хагартлаа инээх байлгvй гэж Харри хэлэв.

 

- За яахав. Артурын араас яваарай. Зуух руу ормогцоо хаашаа нисэхээ шуудхан хэлээрэй гэж хатагтай Уизли хэллээ.

 

- Тэгээд л болно гэж Рон хэлэв.

 

- Нvдээ сайн анихгvй бол яндан их хєєтэй шvv.

 

- Айх хэрэггvй ээ, тайван зогс. Нєгєєдvvлээ хараад гараарай. Тэгэхгvй бол єєр зуухаар гаргачихаж магадгvй.

Харри энэ бvх сургамж зааврыг тогтоож авахаар мэрийх зуураа чимх дарь аваад ханан зуух руу очлоо. Тэгээд санаа алдан гал руу орлоо. Гал дєл тvvн сэвшээ салхи шиг санагдана. Тэрбээр гайхсандаа амаа ангайхад аманд нь vнс орж ханиалгалаа.

 

- Та-тахир гудамж хэмээн Харри тvгдчин хэлэв.

Гэтэл галт шуурга тvvнийг ээрvvл мэт эргэлдvvлэн дээш авч одлоо. Гал дєлний шуугих чимээ чихний хэнгэрэг балбан дvлийрvvлэх шахна.

Харри нvдээ анихаас айж байв. Єєрийнхєє зуухны сараалжийг мэдэлгvй дэргэдvvр нь нисээд єнгєрчихєж магадгvй шvv дээ. Ээрvvл мэт эргэлдсэнээсээ болоод хоолойд нь юм тээглэн дотор муухайрна. Ай-яа! Нэг юм тохойг нь євдтєл цохиход Харри улам атийлаа. Хуй салхи тvvнийг эргvvлсээр, хvйтэн урсгал хацарт нь мэдрэгдэнэ. Харри галтай ханан зуухнууд ар араасаа хэрхэн єнгєрєхийг нvдний шилнийхээ цаанаас сэмхэн харж байв.

 

26

 

 

Тvvний идсэн хачиртай талх буцаж гарчих гээд байлаа. Харри нvдээ анив.

<<Бурхан минь, энэ бvхэн хэзээ дуусах болоо>> гэж бодтол зуухнаас гараад ямар нэг єрєєний хvйтэн шалан дээр буулаа. Буухдаа нvднийхээ шилийг цохисон тул єрєвдєлтэйеэ жингэнэж байв. Харри цав гарсан шилээ нvvр лvvгээ шахаж наагаад гуйвсаар хєл дээрээ бослоо. Толгой нь эргэж, хамаг юм нь хєє болчихсон агаад єрєєнд Фред Жорж аль нь байсангvй.

 

- Би хаана байнаа? гэж Харри шивнээд бvдэг гэрэлтэй, том єрєєг тойруулан харлаа.

Энэ бол шидэт мухлаг гэдэгт эргэлзэх юм алга. Гэтэл сургуулийн ямар ч хэрэгсэл байхгvй юм. Yзэсгэлэнгийн шилэн хоргонд цус болж хатсан гар, багц хєзєр, гєлийтєл ширтэх болох нvд харагдана. Хананд янз бvрийн аймаар баг зvvжээ. Харин лангуун дээр бvр аймаар. Тєрєл бvрийн хэмжээ бvхий хvний араг яс эгнvvлэн тавьсан байв. Адараас тамлахад зориулсан зэвтэй, хурц зэвсэг хэрэгслvvд дvvжлээстэй. Хамгийн таагvй зvйл бол тоостой цонхоор харагдах харанхуй нарийхан гудамж байв. Ямар ч гэсэн Тахир гудамж биш ээ.

Эндээс хаашаа ч хамаагvй гарах л хэрэгтэй. Хэдий чинээ хурдан бол тєдий чинээ сайн. Цохиулсан хамар нь євдсєєр авч энэ бол юу ч биш ээ. Харри vvд рvv ухасхийсэн авч замдаа зогсчихлоо. Хоёр хvн дэлгvvр рvv ирж явлаа. Бvх юм нь хєє болчихсон хамар дээрээ эвдэрхий шил тохсон байдалтайгаар таарахад тун онцгvй санагдах хvн нэг нь байлаа. Энэ бол нєгєє муухай Драко Малфой єєрийн биеэр явж байв.

Харри зvvн талдаа том хар шvvгээ байхыг хармагцаа тvргэн зуур тийшээ шурдхийн оров. Яльгvй завсар гаргаж vvдийг нь хаатал хонх дуугарлаа. Хаалга онгойж Драког мухлагт орж ирэхэд араас нь... тvvний эцэг орж ирэв. Бас л шонхор хамартай цайвар царайтай хvйтэн бор нvдтэй юм. Дракотой тун ч адилхан аж!

 

- Юунд ч бvv гар хvрээрэй! гэж ноён Малфой болор нvд рvv гараа сунгах хvvдээ тушаалаа.

 

- Та надад бэлэг авч єгнє гэсэн шvv дээ.

 

- Би чамд хурдан шvvр авч єгєхєєр амалсан.

 

- Би тvvгээр чинь яах юм? Би єєрийнхєє багт тоглодог биш. Ноднин Харри Поттер єєртєє <<Нисдэг лус-2000>> шvvр худалдаж авсан юм. Тэгээд тусгай зєвшєєрєл Дамблдороос аваад єєрийхєє Гриффондор багийн бvрэлдэхvvнд тоглох болсон билээ. Алдартай юм чинь аргагvй шvv дээ! Духан дээрх тэнэг соривноос нь болоод л тэгдэг юм. Бvгд л тvvнийг ухаантай гэлцэнэ. Ай, Поттер сайн хvv! Ай, ямар хэцvv сорви бэ! Яасан сайхан шvvр вэ! гээд л байх нь тэр гэж Драко ууртай хэлээд тавиур дээрх гавлын яснуудыг харж байв.

 

- Yглээд л байх юм. Vvнийг чи надад лав зуун удаа ярьсан байх аа. Харри Поттертой муудалцаж болохгvй гэдгийг чамд анхааруулъя. Хvмvvс тvvнийг баатар гэж vзэж байгаа. Тvvнээс л болоод Хар лорд vгvй болсон гэж ноён Малфой уурслаа.

Тослог vсээ арагш толийтол самнасан vстэй, єндєр хvн лангууны ард ирлээ.

 

- А-а, ноён Горбин...

 

- Ноён Малфой та тавтай морилоорой! Тантай болон таны хvvтэй уулзахдаа ямагт баярлах болно. Юу авмаар байна? Надад ч бас vзvvлэх юм бий шvv. Саяхан бараа авсан, vнэ нь боломжийн! гэж лангуун эзэн нарийхан дуугаар хэллээ.

 

27

 

- Єнєєдєр юм авахгvй ээ, ноён Горбин минь, харин худалдана гэж эцэг Малфой албархуу дуугарав.

 

- Худалдана гэнээ? гээд Горбин инээмсэглэхээ болилоо.

 

- Яамнаас ээлжийн шалгалт хийх болсныг та дуулсан байлгvй. Харин гэрт маань... юухан хээхэн бий. Хэрэв манайд ирэх л юм бол эвгvй байдалд орох юм.

Ноён Малфой ингэж хэлээд цvнхнээсээ хуйлаастай цаас гарган худалдагчийн нvдний ємнє барьж харуулав.

 

- Яам таны тав тухыг алдуулж чадна гэж vv? хэмээн Горбин хэлээд хамар дээрх шилээ заслаа.

Малфой муухан инээмсэглээд:

 

- Яам биднийг ухаж тєнхєєд эхэлчихсэн. Маглуудыг хамгаалах шинэ хууль гаргана гэж цуураад л байна. Yvний ард эгэлчvvдэд хайртай чалчаа Уизлийг байгаа гэдэгт эргэлзэхгvй байна. Ямар нэг хор... гэж хэлэхэд:

 

- Тийм ээ, тийм ноёнтоон. Би бодъё... гэж Горбин толгой дохилоо.

 

- Ааваа та надад vvнийг єгєхгvй юм уу? гээд Малфой хатсан гар хэвтэж байгаа лангууг заан мухлагийн эзний vгийг таслан хэлэв.

 

- Алдрын гар! Энэ гарыг аваад ассан лаа бариулах аваас танаас єєр хэн ч тvvний гэрлийг хардаггvй юм даа. Хулгайч дээрэмчдийн сайн анд! Ноёнтон таны хvv ч сайн мэдэж байна шvv! гэж Горбин хэллээ.

 

- Хvv маань хулгайч дээрэмчдээс арай єєр зvйл сонирхоно гэж найдаж байна хэмээн ноён Малфой хvйтнээр сийгvvлэн хэлэв.

 

- Би таныг гомдоох гэж бодоогvй юм. Зvгээр л vгийн далимд хэлчихсэн юм гэж Горбин санаа зовон єгvvлжээ.

 

- Энэ маань бас тийм ч сайн сурахгvй байна. Гэхдээ ч толгойгvй гэсэн vг биш л дээ гэж Малфой улам ч хvйтнээр хэлэв.

 

- Yvнд би буруугvй ээ. Багш бvхэн хайртай шавьтай. Yгvй дээ гэхэд Гермоиона Грэйнжерийг аваад vзье л дээ гэж Драко толгой хаялана.

 

- Чи ичихгvй байна уу? Зvгээр л нэг эгэл хvvхэд бvх юмаа чамаас илvv сурсан байхад! гэж эцэг нь тvvнийг айлгав.

Драко Малфой мухарджээ.

<<Ай даа! Ааг омгийг чинь дарж болдог л юм байна!>> гэж Харри бодлоо.

 

- Дандаа л ийм шvv дээ. Ид шидтэний цус хаа сайгvй л доогуур vнэлэгдэх юм гэж Горбины хариугvй дуу сонсогдоно.

 

- Тэгдэг л юм байгаа биз. Харин манай гэр бvлд энэ огт хамаагvй гэж эцэг Малфой хамраа сарталзуулан хэлэв.

 

- Тэгэлгvй яахав, ноёнтоон гэж Горбин доош тонгойн бєхєлзлєє.

 

- За тэгвэл ажил руугаа буцаж оръё. Єнєєдєр олон чухал ажилтай болохоороо би их яарч байна.

Эзэн, зочин хоёр наймаагаа хэлэлцэж эхлэхэд Драко лангуу даган явж байлаа. Нэг бус хэрэгтэнг дvvжилсэн дvvжлvvрийг сонирхоно. Бадмаараг сондор бvхий лангууны дэргэд зогслоо.

 

- <<Энэ сондор арван есєн эгэл хvний амийг авсан гэдэг хууч яриа бий. Болгоомжил. Хvрч болохгvй, хараалтай>> гэж шоолонгуй инээж уншив.

 

Дракогийн алхах чимээ Харрийн сууж буй шvvгээнд дєхсєєр. Одоо ирээд онгойлгож vзэх байлгvй. Харри зvрх тvгшлээ.

 

- Наймаа тохирлоо! Драко, хурдхан явцгаая! гэх ноён Малфойн сэтгэл хангалуун дуу лангууны цаанаас гарав.

Драко тэндээс яаран одлоо. Харри ханцуйгаараа духаа арчив.

 

28

 

- Баяртай, ноён Горбин.Маргааш таныг гэртээ хvлээж байя. Сайн сайхныг хvсье.

Yvд чимээтэй хаагдахад Горбины хvлцэнгvй байдал агшин зуур алга боллоо.

 

- Та бас тэгнэ вий. Олны vг ортой гэдэгчлэн гэртээ нуусан зvйлийн тэн хагас нь жагсаалтад алга байна.

Горбин ийнхvv сэтгэл зундуур vглэсээр лангууны цаадах єрєє рvv алга боллоо. Харри хэдэн хором хvлээснээ (Горбин гэнэтхэн буцаад ирвэл яана) шvvгээнээс гарч лангууны дэргэдvvр єнгєрєн мухлагаас гарлаа. Хамар дээрх эвдэрхий шилээ засаад эргэн тойрноо харвал харанхуй гудамж, янз бvрийн аймаар зvйл зарах шахалдсан мухлагууд байна. <<Горбин, Бэрксс>> бол хамгийн том мухлаг бєгєєд нєгєє талд нь хатаамал толгой дvvрэн чихсэн ёрын лангуу байх юм! Хоёр хаалганы цаана аварга том хар аалз дvvрэн бужигнах том тор харагдана.

Хоёр мухлагийн хоорондох харанхуй завсраар явах vед нь єрєвдєлтэй царайны хоёр илбэчин ямар нэг юм сэжигтэй шивнэлдэн тvvнийг дагах ажээ. Харри доош унах шилээ ахин янзлаад цааш явлаа. Яасан муухай юм бэ! Гэхдээ Харри эндээс бvрэн бvтэн гарна гэдэгтээ итгэлтэй байв.

Хортой лааны мухлаг дээр муруй хазгай єлгєсєн модон самбарт: <<Догшин гудамж>> гэсэн бичиг харагдана. Харрид энэ тус болсонгvй. Ийм гудамжны тухай хэзээ ч дуулаагvй юм чинь. Тэрбээр ханан зууханд ормогцоо vнсэнд хахаж цацаад очих газраа буруу хэлчхсэн юм байлгvй дээ.

<<Яавал дээр вэ?>> гэж Харри тайван байхыг хичээн бодлоо.

 

- Хvv минь, чи тєєрєєгvй биз? гэсэн дуу гарч тvvнийг хэвийн байдалд нь оруулав.

Харри цочин дээш харлаа. Єндєгний хальс шиг баахан юм овоолсон тавиур гартаа барьсан хєгшин шулам ємнє нь зогсож байлаа. Энэ чинь хvний хумс байна шvv дээ! Эмгэн харласан шvдээ ярзайлган тvvнийг ширтэх ажээ.

 

- Yгvй ээ, баярлалаа! Би... би... зvгээр л... гэж Харри тvгдчив.

 

- Харри! Чи энд юу хийж байгаа юм бэ?

Харри, шулмас хоёр санамсаргvй байсандаа болоод овсхийн цочлоо. Эмгэн тавиуртай хумсаа асгачихлаа.

Энэ бол Хагрид байв. Єтгєн хємсєг бvхий жижиг хоёр нvд нь хар цох лугаа гялалзана.

 

- Хагрид аа! Би тєєрчихжээ... <<Нисдэг дарь>> хэрэглэснээс болоод... гэж Харри баясан дуу алдлаа.

Хагрид шулмасын барьж байсан тавиурыг унагаагаад Харрийг шvvрэн хєгшин зєнєгєєс холдуулав. Тэд тахир харанхуй гудамжаар явцгаана. Тэдний ард гомдсон хєгшний орилох дуу сонсогдсоор байлаа. Тэгтэл нарны туяа цацарч эхлэн тєдхєн гэрэл гэгээтэй болов. Урд нь цасан цагаан гантигаар брьсан аварга байшин сvндэрлэнэ. Энэ бол <<Гринготтс>> банк! Хагрид тvvнийг шууд л тахир гудамжинд аваачив.

 

- Фv, яасан заваан юм бэ! гэж гэрэлд гарсан Харрийн бохир байдлыг харсан Хагрид vглэснээ зуухны хєєг нь гvвж гарлаа. Гvвэхдээ харин тvvнийг эмийн сангийн vvдний дэргэд байгаа лууны хомоол бvхий торхонд эгээтэй л унагачихсангvй.

 

- Догшин гудамжаар тэнэх хэрэггvй ээ... Муухай газар. Аюултай! Чамайг энд байхыг чинь хvн харвал яана?

 

- Би vvнийг шууд л мэдсэн. Би тєєрсєн юм байхгvй юу даа! Харин чи тэнд юу хийж явсан юм бэ?

 

29

 

- Би... ургамал иддэг нялцгай биетэнд єгєх хор хайж явсан юм. Энэ муухай шимэгч манай бvх байцааг устгаж дуусах нь. Чи энд ганцаараа байгаа юм уу?

 

- Би Уизлийнханд байгаа. Бид єнєєдєр сурах бичиг авахаар ирсэн боловч би тєєрчихжээ. Тэднийгээ хурдхан олж авбал зvгээр сэн гэж Харри тайлбарлав.

Тэд гудамжаар цааш явлаа. Yнэндээ бол Хагрид явж, Харри гvйцэж ядан дэргэд нь гvйнэ. Тэрбээр андыгаа аварга гутлаараа нэг алхах зуур гурав дєрєв алхах бvлгээ.

 

- Чи яагаад хариу захидал бичихгvй байсан юм бэ? гэж Хагрид асуув.

Харри тvvнд Дурслийхны тухай, Доббийн тухай бас ноён Уизлийн Фордоор тэднийхээс оргосон тухайгаа бvгдийг ярьж єглєє.

 

- Энэ гайтай маглуудыг! Мэдсэн бол… хэмээн Хагрид уурсангуй дуугарав.

 

- Харри! Харри! гэж хэн нэг хvн чанга дуудлаа.

Банкны vvдний дээд гишгvvр дээр Гермиона Грэйнжер зогсож байв. Тэрбээр хуучин андуудаа хармагц уулзахаар ирлээ. Тvvний єтгєн хvрэн vс салхинд хийснэ.

 

- Харри! Чи нvднийхээ шилийг яачихаа вэ? Сайн байна уу: Хагрид, Тантай дахин уулзсандаа баяртай байна! Харри чи <<Гринготтс>> руу явж байгаа юм уу?

 

- Сайн уу, Гермиона. Банк руу явж байгаа минь чи таачихлаа. Гэхдээ би эхлээд Уизлийнхныг олох хэрэгтэй байна.

 

- Тэгвэл удаан хvлээх хэрэг гарахгvй ээ гэж ойн сахиул сахлаа хєдєлгєн инээмсэглэн хэлэв.

Гэтэл яг л хэлсэн ёсоор нь болж тэднийхэн банк руу яаран ирж харагдана.

 

- Харри! Чамайг нэг сараалжнаас доогуур орчихлоо гэж бид бодсон юм. Молли сандарсандаа эгээ л ухаан алдчихсангvй. Тэр одоо ирнэ гэж ноён Уизли гар даллан хашгиран хэлээд нялалзсан халзан духаа арчлаа.

 

- Чи ямар зуухаар гарсан бэ? гэж Рон асуув.

 

- Мэдэхгvй.

 

- Наад хvv чинь Догшин гудамжинд очсон байна гэж Хагрид єтгєн хємсгєє зангидан хэлэв.

 

- Yгvй ер єє! гэж ихрvvд дуу алдлаа.

 

- Биднийг тийшээ очихыг хатуу хориглодог юм... гэж Рон илэн далангvй атаархсан байдалтай хэлэв.

 

- Мэдэхгvй биш дээ! Тэнд удаж тєдєлгvй vхэж болох газар гэж Хагрид ярилаа.

 

- Харри! Хvv минь! Олдож дээ! гэж хатагтай Уизли уулга алдан нэг гартаа цvнхээ савчуулан нєгєє гартаа Жиннийг хєтєлсєєр яаран гvйж ирлээ. Тэгснээ:

 

- Харри! Хонгор минь! Ингэвэл vрэгдэж ч болно шvv дээ! гэлээ.

Хатагтай Уизли ирснээ агшин зуур цvнхнээсээ хувцасны сойз гаргаж ирээд Харрийн жанчинд наалдсан хєєг цэвэрлэж эхлэв. Харин ноён Уизли Харрийн хамар дээрээс шилийг нь аваад шидэт саваагаа хvргэтэл тэр дорхноо шинэ юм шиг болчихлоо!

 

- Би явах боллоо. Сургууль дээрээ уулзацгаая гэж Хагрид хэлээд огт тайвширч чадахгvй байгаа хатагтай Уизлийн гарыг атгахад:

 

- Догшин гудамж! Чи тvvнийг олоогvй бол яанаа! гэж хатагтай Уизли vглэж байв.

 

30

 

 

Ойн сахиул нєгєє тийш явахад хvмvvсийн дундаас толгой нь тэр дээр харагдана. Тэд цємєєрєє банк руу зvглэв.

 

- Намайг <<Горбин, Бэрксс>> гэдэг мухлагт хэнийг харсан гэж бодноо? гэж Рон Гермиона хоёроос асууснаа:

 

- Малфой тvvний эцэг хоёрыг! гэж єєрєє хариуллаа.

 

- Люциус Малфой тэндээс ямар нэг юм авсан уу? гэж ноён Уизли их л сониучирхав.

 

- Yгvй ээ, тэд харин юм зарсан.

 

- А-а, сэтгэл нь хямарсан хэрэг. Би тvvнийг ямар нэг юмаар барих хэрэгтэй байгаа юм! гэж ноён Уизли хангалуун хэллээ.

 

- Артур минь, болгоомжтой байгаарай. Энэ гэр бvлийнхэн аюултай шvv. Зажлахгvй залгих гэдэг л болох вий! гэж хатагтай Уизли доош тонголзох албингийн ард байгаа банкыг ажиглангаа анхааруулан хэллээ.

 

- Намайг Малфойг зvгээр л єнгєрєєнє гэж санаа юу? гэж ноён Уизли хэлснээ Гермионагийн эцэг эхийг хараад тvvний тухай шууд мартжээ.

Грэйнжерийнхэн гантиг єрєєний ханын дагуу байгаа тавцангийн дэргэд зогсоцгоож байв. Тэд Гермионаг эцэг эхээ танилцуулахыг хvлээн илэрхий догдлож байв.

 

- Сайн байна уу, андууд аа! Маглууд! Та нар чинь жинхэнэ Маглууд! Бид танилцсанаа тэмдэглэх хэрэгтэй! Мєнгєє солиулахаар ирцгээв vv? Хараач, Молли. Жинхэнэ фунт байна гэж ноён Уизли баясан хэлээд ноён Грэйнжерийн гарт байгаа арван фунтын дэвсгэртийг зааж харуулав.

 

- Тэнд уулзацгаая, Гермиона гэж Рон хэлээд Уизлийнхны гэр бvл Харритай хамт шvvгээнvvд байдаг банкны доод давхар луу явлаа.

Шvvгээнvvд рvv очих тэргэнцэрийн тємєр зам байна. Тэргэнцэрийг албингууд жолоодон шидтэнгvvдийг нааш цааш зєєх ажээ. Банкны газар дорх бvх байруудыг тємєр зам холбосон байдаг эжээ. Энэ аялал Харрид их таалагдлаа. Толгой эргэм хурдан давхих юм! Ингээд Уизлийхны шvvгээнд ирлээ. Шvvгээний vvд нээгдэхэд харри Догшин гудамжинд байснаасаа ч долоон дор байдалд оров. Тємєр хайрцаг дотор хэдхэн мєнгєн сикль ердєє л ганц алтан галлеон байлаа. Хатагтай Уизли байгаа буланг нь сайтар тэмтрэн байгаа мєнгийг хамж аваад цvнхэндээ хийлээ. Тэгээд Харрийн шvvгээ рvv очлоо. Тэгэхэд Харри санаагаар унажээ. Єєрийн нь шvvгээнд бvхэл бvтэн баялаг хадгалагдаж байдаг! Андуудаа гомдоохгvйн тулд Харри шvvгээнд байгаа зvйлээ биеэрээ халхлаад ширэн цvнхэнд хэдэн атга зоос хурдхан хийлээ. Тэгээд тэргэнцэр ирэхийг хvлээж байснаа цємєєрєє дээш явлаа.

Гантиг шатан дээр гараад тэд салцгаав. Перси шинэ vзэг авах юм болж, Фред Жорж хоёр сургуулийн анд Жордантайгаа тааралдлаа. Ноён Уизли танилцсан баяраа тэмдэглэхээр Грэйнжерийнхнийг <<Цоорсон тогоо>>-нд урьж хатагтай Уизли, Жинни хоёр хувцасны мухлаг руу яаран оджээ.

 

- Цагийн дараа <<Флориш, Блоттс>> номын дэлгvvрт уулзаж бvгдээрээ сурах бичгээ авцгаана шvv. Догшин гудамжны тухай мартаарай! гэж тэрбээр ихрvvдийн араас хашгираад Жиннийг хєтлєн хувцасны мухлаг руу оров.

Харри, Рон, Гермиона гурав бул чулуугаар єнгєлсєн тахир гудамжаар тэнэж явлаа.

<<Харри! Харри! Биднийг vр! Ямар нэг юм аваач!>> гэж Харрийн халаасанд байгаа алт, мєнгєн зооснууд хангинана. Харри шоколад гvзээлзгэнэ бvхий гурван том зайрмаг худалдаж авав. Андууд тvvнийгээ амтархан долооно.

 

31

 

 

Тэд мухлагийн лангууг ажиглан удаан явлаа. Гэнэтхэн Роны нvд гялалзлаа. <<Квиддичийн бvх зvйл>> гэдэг мухлагийн цонхоор Роны дэмждэг <<Педдлийн их буунууд>> багийн янз бvрийн зураг харагджээ. Гермиона тvvнийг тэр мухлагаас хvчээр холдуулж зэргэлдээх бичгийн хэрэгсэл зардаг мухлаг руу бэх, цаас авахаар дагуулж оров. Тэнд тэд ихэр хоёр болон Ли Жордантай тааралджээ. Тэд доктор Фойерверкусын хvйтэн, чийглэг шидэт цаасан буу бvхий лангууны дэргэд зогсож байв. Харин хугархай шидэт саваа, эвдэрхий зэс жинлvvр, хуучин жанч болон бусад элдэв зvйл зардаг жижигхэн мухлагт Перситэй таарладав. Тэрээр лангууны дэргэд зогсоод <<Эрх мэдэлд хvрсэн ахлагчид>> хэмээх уйтгартай ном шимтэн уншина.

 

- <<Хогвартсын ахлагч нар ба тэдний цаашдын амьдралын зам>> гэж Рон арын хавтсан дээрх сэдвийг чангаар уншлаа.

 

- Бvv саад бол! гэж Перси номноос нvд салгалгvй хэлэв.

 

- Манай хvн алдар хvндэд дуртай, єєрийн гэсэн зорилготой. Шидтэнгvvдийн яамны сайд болох хvсэлтэй юм гэж ахаасаа холдоод Рон тэдэнд шивнэн хэлжээ.

Цагийн дараа тэд <<Флориш, Блоттс>> дэлгvvр лvv яарцгаав. Зєвхєн тэд ч яарсан бус гэдгийг хэлэх хэрэгтэй. Андууд дэлгvvр рvv дєхєж очоод дотогшоо тэмvvлэх олон хvмvvсийг хараад их л гайхацгаав. Vvний гол шалтгаан нь дээд талын цонхон дээр байгаа зарлал байсан юмсанж. Тэнд:

 

Алтан хонгиот Туг vс

<<Би шидтэн>> гэдэг намтар зохиолдоо гарын vсэг зурж байна.

Єнєєдєр 12.30-16.30 цагт гэсэн байв.

 

- Бид одоо Туг vсийг єєрийг нь харах юм байна. Тэр чинь бидний жагсаалтанд байгаа бараг бvх сурах бичгийг зохиосон хvн шvv дээ! гэж Гермиона баярлаж хєєрєн хэллээ.

Хvмvvсийн ихэнх нь хатагтай Уизлийн насны авгайчууд ажээ. Vvдний дэргэд толгойгоо ороосон шидтэн зогсоод:

 

- Хатагтай нар аа, тайван байцгаа! Битгий тvлхээрэй! Номоо болгоомжтойхон бариарай! гэж эцэс тєгсгєлгvй давтана.

Харри, Рон Гермиона гурав догтогш чихэлдэн орлоо. Yгvй ер єє! Дараалал дэлгvvр дотор сунаж Алтан хонгиот номондоо гарын vсэг зурж буй нєгєє булан хvртэл vргэлжилжээ. Тэр гурав <<Хєгшин шулмастай єнгєрvvлсэн амралт>> номоос нэг нэгийг аваад Уизлийнхан болон Гермионагийн аав ээж зогсон байгаа дараалал руу очлоо.

 

- Та нар ирэв vv? Сайн байна! Одоохон бид тvvнийг харна! гэж хатагтай Уизли догдлон хэлээд vсээ илэв.

Ингээд л аз болоход тvvнийг хардаг байжээ! Тэрбээр єєрийнхєє хєргийг тойруулан тавьсан ширээний ард суугаад хvндлэн хайрлах хvмvvст сайхан инээмсэглэл бэлэглэх аж. Амьд Туг vс маань цэнхэр нvд бvхий хєх жанч нємєрсєн байв. Алтлаг тус vсэн дээрээ шидэт бvрхээ хэлтгийдvv тавьжээ.

 

Сэтгэлийн хєдєлгєєнтэй бололтой намхан нєхєр ширээ тойрон явж зургийн том дурангаа байн байн шардхийлгэхэд гэрэл гялалзах бvрийн дараа єтгєн улаан утаа суунаглана.

 

- Бvv саад бол! Би <<Єдєр тутмын зєнч>> сонинд зураг авч байгааг харахгvй байна уу хэмээн тэр Роныг зандраад арагш болохдоо тvvний хєл дээр гишгичхэв.

 

- Харж байна аа! гэж хэлээд Рон гишгvvлсэн хєлєє нєгєє хєлєєрєє vржээ.

 

32

 

 

Энэ дууг Туг vс сонсоод Роны зvг харлаа. Тэгснээ гэнэтхэн дэлгvvрт нисдэг таваг газардав уу гэлтэй vсрэн босов.

 

- Байж боломгvй юм! Энэ чинь Харри Поттер єєрєє байна! гэж тэр уулга алдлаа.

Хvмvvс эргэн шивнэлдсээр зай завсар гаргав. Туг vс хvv рvv vсрэн очоод гараас нь хєтлєн ширээ рvv авчрав. Хvмvvс алга нижигнvvлэн ташлаа. Туг vс гэрэл зургийн дурангийн ємнє зогсоод ичиж улайсан Харрийн гарыг атган чанга чанга сэгсэрлээ. Зургийн дуран галзуурсан мэт шажигнахад єтгєн утаа Уизлийхны зvг суунаглана.

 

- Харри! Инээмсэглээрэй! Чи бид хоёр эхний нvvрийг чимэх болно! Гэж хэлээд Туг vс єєрєє баясгалантай инээх ажээ.

Намхан нєхєр зураг авч дуусахад Туг vс хvvгийн гарыг тавилаа. Харри хєшсєн хуруугаа хєдєлгєх зуураа єєрийнхєн рvvгээ очих гэсэн боловч Туг vс мєрнєєс нь бариад алхам ч хєдєлгєсєнгvй. Тэрбээр Харрийг єєр лvvгээ татаад, чимээгvй байхыг анхааруулан гараа зангаснаа, хєєр баяртайгаар:

 

- Ноёд, хатагтай нараа! Yл мартагдах мєч ирлээ! Та бvхэнд нэгэн багаахан мэдээлэл хvргэхийг болгооно уу. Єнєєдєр <<Флориш, Блоттс>> дэгvvрээс миний гарын vсэгтэй номыг худалдан авахаар залуу Харри хvрч иржээ. Гэхдээ тvvнд мєнгє vрэх хэрэг гарахгvй юм. Би єєрийн бvх номоо тvvнд бэлэглэж байна гэлээ.

Хvмvvс ахиад алга ташицгаав.

 

- Бас болоогvй ээ. Харри чи зєвхєн миний <<Би шидтэн>> номыг аваад зогсохгvй. Одоо чи болон чиний нєхєд шидтэн миний биеийг єєрийн мэдэлдээ авцгаах болно. Тийм vv, эрхэм ноёд, хатагтай нараа. Энэ есдvгээр сарын нэгнээс намайг ид шидтэний <<Хогвартс>> сургуулийн хар урлагаас хамгаалах хичээлийн багш, профессор болгохоор урьсан гэдгийг бахархалтайгаар сэтгэл хангалуун мэдэгдэе! гэж Туг vс Харрийг яльгvй дугтарахад, тvvний шил хамар дээр нь гарчихжээ.

Хvмvvс Туг vсэд баяр хvргэн хашгиралдаж, Туг vс єєрєє Харрид єєрийнхєє долоон номыг бэлэглэлээ. Харри тэгээд нэг юм арайхийн суларчээ. Танхимын vзvvрт зогсож байгаа Жиннийг хармагцаа Туг vсийн хэлсэн vгний хvндэд дарагдсан мэт гуйвагнан очоод:

 

- Май Жинни. Би єєртєє авчихна. Сайн сураарай гэж хэлээд тvvний дэргэд шалан дээр байгаа тогоонд нь бvх номоо хийлээ.

 

- Азтай байгааг чинь харж байна! гэх дуу ард нь гарахад Харри шууд л танилаа.

Харри цэх зогсоно. Тvvний дэргэд Малфой Драко увайгvй инээмсэглэн зогсож байлаа.

 

- Алдарт Харри Поттер! Номын мухлагт орж амжаагvй байхдаа л <<Зєнч>> сонины эхний нvvрт гарчих юмдаа.

 

Жинни Драког гайхан харлаа.

 

- Тvvнийг бvv оролд! Харри єєрєє vvнийг хvсээгvй юм гэж Жинни гэнэтхэн хэлэв. Жинни охин Харрийн дэргэд анх удаа ам нээж байгаа нь энэ.

 

- Болзоот хосууд! Ха-ха-ха! гэж Драко даажигнан инээлээ.

 

Жиннийн царай улайжээ. Рон Гермиона хоёр тусгvй юм болж байгааг хараад туслахаар яарцгаав. Тэр хоёрын гарт Туг vсийн баахан сурах бичгvvд байлаа.

 

- А-а, энэ чинь чи юу! Энд Харрийг хараад гайхаж байгаа чинь мэдээж гэж Рон хэлээд Драког эгээл vмхийрсэн жоом лугаа харлаа.

 

33

 

- Би чамайг энэ дэлгvvрт хараад л бvр их гайхлаа. Ямар их юм аваа вэ! Эцэг эх чинь бvтэн сар хоосон нойтон явах хэрэг гарч дээ.

Рон маань Жиннигээс ч илvv улайжээ. Тэрбээр номуудаа тогоо руу шидчихээд Малфойн зvг ухасхийсэн авч Харри Гермиона хоёр жанчны хормойноос нь завдан шvvрлээ.

 

- Рон! Одоохон боль! Гадагшаа гарцгаа. Энэ чинь дэлгvvр биш галзуу хvмvvсийн байр байна гэж хэлээд ноён Уизли ихэр хоёроо дагуулан хvмvvсийн дундуур чихэлдэв.

 

- Єє-є! Энэ чинь хэн бэ? Артур Уизли!

Энэ бол ноён Малфой байлаа. Тэрбээр хvv рvvгээ очоод мєрєн дээр нь гараа тавиад инээмсэглэв. Яг л Дракотой адилхан юм.

 

- Сайн байна уу, Люциус гэж ноён Уизли хєндийхєн мэндэллээ.

 

- Яамныхан ажил ихтэй болсон гэж дуулсаан. Шалгалт болж байгаа гэж мэдэлгvй яахав! Та нарт илvv цагийн мєнгє гэж єгдєг юмуу даа?

 

Ингэж хэлээд тэр Жиннийгийн тогоо руу гараа шургуулж Туг vсийн олон сайхан номон дотроос <<Ид шид эхлэн сурагчдын гарын авлага>> гэдэг хуучин vнгэгдсэн сурах бичиг гаргаж ирлээ. Тэгээд:

 

- Yгvй байлгvй дээ. Хэрэв мєнгє єгдєггvй юм бол шидтэнгvvдийн нэрийг хугалах хэрэг байна уу? гэж хэлээд санаа алдав.

 

Ноён Уизли хvvхдvvдээсээ ч илvv улайжээ.

 

- Шидтэнгvvдийн нэрийг хугалах тухай ойлголт єєр шvv, ноён Малфой гэж тэр хэллээ.

 

- Тэгэлгvй яахав. Хэнтэй л нийлээд байна даа! Yvнээс дор орно гэж юу байхав гэж хэлээд ноён Малфой гялалзсан нvдээр Гермионагийн аав ээжийг харахад тэд маргагчдыг айсан нvдээр харж байв.

Тэгтэл ноён Уизли тэссэнгvй. Тэрбээр єрєвдєлтэй жингэнэх тогоог єшиглєснєє ноён Малфой руу vсрэн очоод энгэрээс нь зуурснаа номын тавиур дээр шидчихлээ.

 

- Миний андуудыг гомдоовол яадгийг vзvvлээд єгнєє гэж хашгираад дээрээс нь унах хvнд номуудыг барин авч байлаа.

 

- Зvйтэй аав аа! Тvvнийг болгоод єг! гэж ихрvvд хашгирна.

 

- Артур минь! Хэрэггvй, чамайг гуйя гэж хатагтай Уизли vглэнэ,

Хvмvvс замдаа байгаа номын тавиурыг дайрч хєдєлгєн vvд рvv тэмvvлцгээв.

 

- Ноёд оо! Больж vзээч! гэж худалдагч цєхрєнгєє баран хэлээд юм хумаа янзлах санаатай оролдоно.

 

- Ёстой л галзуу хvмvvсийн байр юм! Эндээс бvгд зайлцгаа гэх нvргэлсэн дуу гарав.

Мэдээж, Хагрид туслахаар яаран ирсэн ажээ. Тэрбээр овоорсон номуудын дундуур амархан гараад зууралдсан хоёрыг агшин зуур хоёр тийш салгалаа. Ноён Уизлийн уруул язарч, ноён Малфойн нvдний дор том хєхєрчээ. <<Хорт мєєгний нэвтэрхий толь>> гэдэг зузаан номоор цохиулсан юм чинь аргагvй шvv дээ. Эцэг Малфой Жиннийн сурах бичгийг барьсан хэвээр ажээ. Тэрбээр номыг тогоонд буцааж хийхдээ нvдээ таагvйхэн гялалзуулж байв.

 

- Охин минь, энэ чиний ном. Аав чинь vvнээс илvvг авах чадал байхгvй гэж хэлээд ноён Малфой Хагридын гараас мултран гарч хvvгээ хянамгай харснаа хоёулаа яаран гарч одлоо.

 

- Артур чи дэмий юмнуудтай орооцолдох хэрэггvй. Эд чинь чємгєє хvртэл ялзарчихсан хvмvvс! Эднээс болоод санаагаар унах явдалгvй. Мангуу

 

34

 

амьтад! Хурдхан гадаа гарцгаая гэж хэлээд Хагрид ноён Уизлийн жанчыг дугтран засах vед цаадах нь арай л шалан дээр уначихсангvй.

 

Тэд бvгдээрээ дэлгvvрээс гарцгаалаа. Худалдагч тэднийг саатуулах гэсэн авч Хагридын дєнгєж бvсэлхийгээр байсан болохоороо зvрхэлсэнгvй. Ноён Грэйнжер, хатагтай Грэйнжер хоёр айсандаа чичирч хатагтай Уизлийн уур хилэн бадарч байв.

 

- Хvvхдvvддээ сайхан vлгэр vзvvлж байх шив... Зодолдож нvдэлдээд л... Бурхан минь! Алтан хонгиот Туг vс юу гэж бодсон бол?

 

- Алтан хонгиот Туг vс бvр баярлачихсан байна билээ! Сонины тэр нєхєрт зодооны тухай сурвалжлага оруул гэхийгдуулаагvй юу. Харин би сонссоон. Алдар хvндэд нь гай болж л дээ! гэж Фред ээжээ тайтгаруулна.

Тэд бvгдээрээ <<Цоорсон тогоо>>-нд толгойгоо унжуулсаар орцгоов.

Грэйнжерийнхэн маглуудын гудамж руу явдаг нєгєє хаалгаар гарав. Автобусны буудал яаж vйлчилдэгийг ноён Уизли асуух гэсэн авч эхнэрийнхээ харцанд захирагдан дуугvй болов. <<Yvр>>-эндээ буцаж очих болсон тул Уизлийн гэр бvлийнхэн Харрийн хамт ханан зуух руу яарлаа.

 

<<Нисдэг дарь>> чимхэж авахаасаа ємнє Харри Поттер юутай ч атугай нvднийхээ шилийг авч халаасандаа хийжээ. Тээврийн энэ хэрэгсэл тvvнд тохирохгvй нь илт!

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/783605/225/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청