Бичлэгийн тоо 497

<<YYР>>

 

- Рон! Гэж Харри уруулаа дєнгєж хєдєлгєн хэлэв.

Цонх руу арайхийн мєлхєж очоод ярихад арай амар гэж бодоод нээлээ.

 

- Рон чи яаж энд ирэв ээ? Чи яагаад...

Тэгтэл Рон цонхны дэргэд агаарт дvvжигнэх хуучивтар цэнхэр машинд суугаад тvvнийг харж байгааг ажиглалаа. Харри гайхсандаа амаа ангайжээ. Тvvнийг ингэхэд урд нь сууж буй ихэр Фред, Жорж хоёр ихэр баясан хєєрєв.

 

- Сайн уу, Харри! Гэж тэд нэгэн зэрэг хэллээ.

 

- Юу болж байнаа? Чи яагаад хариу захиа бичихгvй байсан юм бэ? Би чамайг бараг арван удаа урьсан шvv дээ. Харин єчигдєр аав ирээд, чамайг маглуудын нvдэн дээр илбэ жилбэ vзvvлсэн тэгээд сануулга авсан гэж ярьсан юм... гэж Рон хэллээ.

 

- Би тэгээгvй ээ. Аав чинь яаж мэдсэн юм бол?

 

13

- Аав Ид шидтэний яаманд ажилладаг юм. Сургуулиас гадуур ид шид хэрэглэж болохгvй гэдгийг чи мэднэ шvv дээ.

 

- Чи надад vvнийг хэлэх хэрэг байна уу? гэж хэлээд Харри тvvний хєєрєн буй машиныг асуусан янзтай харав.

 

- Энэ огт хамаагvй ээ. Бид vvнийг тvр зуур авсан юм. Аавын машин байхгvй юу. Бид ямар ч ид шид хэрэглээгvй. Амьдарч байгаа эгэл хvмvvсийнхээ нvдэн дээр ид шид vзvvлнэ гэдэг чинь єєр хэрэг шvv дээ.

 

- Би тэгээгvй гэж чамд хэлээд байна шvv... Тайлбарлавал бишгvй удна. Дурслийхан намайг хорьчихоод ахин Хогвартс руу явуулахгvй гэснийг чи сургуульдаа очоод ярьж чадахгvй биз. Хэзээ ч явуулахгvй гэсэн! Харин би ид шид хэрэглэхгvйгээр эндээс гарч чадахгvй. Тэгвэл єнєє яаман дээр чинь намайг гурван єдрийн дотор бvхэл бvтэн хоёр зєрчил гаргасан гэлцэх байлгvй.

 

- Тайвшир даа, учир нь олдож л таарна. Бид чамайг авах гэж ирсэн юм. Амралтынхаа сvvлчийн сарыг чи манайд єнгєрvvлнэ гэж Рон хэлэв.

 

- Та нар ч бас ид шид хэрэглэх эрхгvй шvv дээ...

 

- Бид хэрэглэхгvй ээ. Хэнийг авчирсныг чи харахгvй байна уу? гэж Рон хэлээд ах нараа заалаа.

 

- Энэ уяаг торонд бэхлэ гэж хэлээд Фред олсны vзvvрийг тvvнд єгєв.

 

- Хэрэв Дурслийхан сэрвэл намайг баллана шvv гэж уяаг сараалжин торны хєндлєвчинд зангидах зуураа Харри шивнэлээ.

 

- Одоо хажуу тийшээ холд. Айж чичрэхийн хэрэггvй гээд Фред сайтар хаазлав.

Харри шувууныхаа тор руу очлоо. Букля ууль эзнийхээ тvгшиж байгааг мэдсэн мэт огт хєдєлгєєнгvй сууна.

Машин урагш ухасхийж хєдєлгvvр нь улам хvчтэй дvнгэнэхэд тор єєрийн эрхгvй шажигнан цонхны жаазнаас мултарлаа. Машиныг дээш хєєрєхєд Харри цонхоор сараалжин тороо харав. Тэр нь газраас алд дэлэм хэртэй дээр дvvжигнэн санжиганан. Рон амьсгаадсаар торыг машинд оруулав. Харри хєдєлгєєнгvй болон чагнахад Вернон ах, Петунья эгчийн нь унтлагын єрєєнєєс чимээ гарахгvй ажээ.

Сараалжин торыг машиндаа арайхийж оруулаад Фред ухарсаар цонхонд аль болохоор ойртож ирэв.

 

- Yсэр гэж Рон тушаалаа.

 

- Би хичээлийнхээ хэрэгслийг яах юм бэ?

Шидэт саваа, шvvрээ...

 

- Хаана байгаа юм?

 

- Шатны хонгилд. Хаалга нь цоожтой байгаа.

 

- Энэ юу ч биш ээ. Харри минь цонхноос холд гэж урд суудлаас Фред хэлэв. Ах дvv нар болгоомжтой мєлхєн єрєєнд орлоо.

<<Би єєрєє л юмныхаа хойноос явдаг байж дээ>> гэж бодсон Харри маань Жоржыг халааснаасаа сvлбээр гаргаж ирсээд цоожинд шургуулахыг харж байлаа.

 

- Маглуудын ийм илбэ сурах нь шал дэмий гэж ихэнх шидтэнгvvд боддог юм. Харин бид тэгж боддоггvй. Тэднээс бас сурах юм бий шvv. Yнэндээ бол тэд цахилгаан шиг хурдан хийж чаддаггvй юм л даа гэж Фред єгvvлэв.

Тэгтэл цоож торхийн дуугарч vvд нээгдлээ.

 

- Бид чемоданыг чинь авчрахаар доош буулаа. Харин чи єрєєндєє байгаа хэрэгтэй юмнуудаа цуглуулаад Ронд єг гэж Жорж шивнэв.

 

14

 

- Болгоомжлоорой. Сvvлчийн гишгvvр шажигнадаг юм шvv гэж Харри мєн л шивнэн санууллаа.

Ингээд ихэр хоёр харанхуй шат руу алга боллоо.

Харри эд хогшлоо цуглуулан єрєє дотуураа гvйж цонхоор Ронд єгнє. Тэгээд чемоданаа авахад туслахаар доош яарлаа. Унтлагын єрєєнєє Вернон ахын ханиалгах сонсогдоно.

Тэд чемодан бас бус юмаа эхлээд vvд дараа нь цонх хvртэл чирсээр авчирлаа. Фред машинд суугаад Роны хамт татаж Харри Жорж хоёр єрєєн дотроосоо тvлхэж байна.

Чемодан сєєм сєємєєр ахисаар машинд орох дєхжээ.

Вернон ах ахиад ханиалгалаа.

 

- Амжина аа. Нэг, хоёр тvлхээд! гэж Фред тушаалаа.

Харри, Жорж хоёр чемоданыг мєрлєн тvлхтэл цонхоор сугаран гарч арын суудал дээр уналаа.

 

- Одоо боллоо. Хурдан ороод ир! гэж Жорж шивнэв.

Харри цонхны тавцан дээр vсрэн гартал:

 

- Ахиад л нєгєє золигийн ууль! гэж хашгирах Вернон ахын дууг таслан чангаар гууглах дуу ард нь гарлаа.

 

- Би Букляг мартчихжээ гэж Харри сандран шивнэлээ.

Тэгээд тавцан дээрээс vсрэн буутал шатны гэрэл мэлсхийн асав. Харри тортой уулиа шvvрэн авч цонхны зvг ухасхийн Жоржын гарт бариулчихаад, хайрцагнаасаа бас нэг юм авах санаатай эргэлээ. Энэ vед хаалга цоожтой гэж бодоод Вернон ах хаалга балбатал аяндаа нээгдчихлээ. Вернон ах vvдний тэнд хэсэг зуур алмайран зогссоноо улангассан бух шиг орилоод цонх руу ухасхийснээ Харрийн хєлєєс зуурч амжлаа.

Ах дvv нар Харрийн гараас барин байдаг чадлаараа машин руугаа чангаана.

 

- Петунья! Тэр зугтааж байна! Харри оргож байна! гэж Вернон ах хашгирлаа.

Ах дvv нар ахиад угз таттал Харрийн хєл Вернон ахын гараас алдуурчээ. Харри машинд ороод хаалгыг тасхийтэл хаалаа.

 

- Фред минь, гишгээд бай! гэж Рон хашгирахад машин бvх хурдаараа дээш хєєрч сарыг чиглэн нислээ.

Харри чєлєєтэй болсон гэдгээ ч сайн ухаарч чадахгvй байв! Машины цонхыг нээхэд шєнийн агаар vсийг нь хийсгэнэ. Доошоо харахуй Улаан модон гудамжны байшингууд харьцангуй жижигхэн болчихжээ. Вернон ах, Петунья эгч, Дадли нар Харрийн єрєєний цонхны дэргэд зогсож харагдана.

 

- Дараа зун уулзацгаая! гэж Харри тэдэнд гараа даллан хэллээ.

Ах дvv Уизли нар инээлдэж ямар нэг юм чанга хашгирцгаан. Аврагдсан нєхєр маань арын тvшлэг налж суугаад олон єдрийн туршид анх удаа нvvр дvvрэн инээмсэглэлээ.

 

- Букляг гарга. Яахав араас л ниснэ биз. Олон хоног хоригдож байсан юм чинь! гэж Рон хэллээ.

Жорж сvлбээрээ Ронд єгєхєд хормын дараа баясаж хєєрсєн Букля хий vзэгдэл адил нисэн гараад машины дэргэд чимээгvйхэн элин хальж явлаа.

 

- За юу болсон бэ? Хурдхан яриарай гэж Рон тэсэлгvй шаардана.

Харри тэдэнд Доббийн ирсэн тухай тvvний анхааруулж хэлсэн зvйлийн тухай хатагтай Дурслийн бялуу хэрхсэн тухай цємийг ярьж єглєє.

 

- Хачин юм даа гэж Фред уянгалуулна.

 

15

 

- Худал юм шиг санагдана. Ийм муухай юм хэн сэдэж байгааг тэр хэлээгvй юу? гэж Жорж асуулаа.

 

- Тvvнийг хэлж болохгvй юм шиг надад санагдсан. Хэлэх гэснээ л толгойгоороо хана балбаад унадаг юм гэж Харри тайлбарлахыг оролдоно.

Фред Жорж хоёр бие биеэ харлаа.

 

- Бvгдийг зохиосон гэж та нар бодож байна уу? гэж Харри асуув.

 

- Гэрийн vйлчлэгчид ид шид vзvvлж чаддаг ч гэлээ эзнийхээ зєвшєєрєлгvйгээр тэгж зvрхлэдэггvй юм. Юутай ч атугай чамайг сургуулиас гаргахын тулд Доббийг хэн нэгэн хvн чам руу явуулжээ. Хогвартсад чиний єстєн бий юу? гэж Фред хэллээ.

 

- Бий гэж Рон, Харри хоёр юу ч бодолгvй нэгэн дуугаар хариулав.

 

- Драко Малфой. Тэр намайг vзэн яддаг юм гэж Харри тайлбарлалаа.

 

- Драко Малфой гэнээ? Люциус Малфойн хvv юу? гэж Жорж эргэж харан тодруулж асуув.

 

- Тийм байхаа. Малфой гэдэг чинь ховор нэр. Энэ тийм чухал юм уу? гэж Харри хэллээ.

 

- Тvvний тухай аавын ярьж байхыг соссон юм. Тэр чинь Хэцvv нэртийн хамтран зvтгэгч. Гол хvмvvсийн нэг нь гэж Жорж ярив.

 

- Харин Хэцvv нэртийг алга болоход Люциус Малфой єєрийгєє тvvнтэй ямар ч холбоогvй гэж бvх хvнийг ятгаж байжээ. Энэ нь худлаа байхгvй юу. Тvvний хамгийн дотны туслагч гэж аав ярьсан хэмээн Фред бараг бvтэн эргэж хараад хэллээ.

Харри Малфойн гэр бvлийн тухай иймэрхvv яриа нэг ч удаа сонсоогvй болохоороо найз нарынхаа vгэнд огт гайхсангvй. Гэхдээ л Драког бдвол Дадли хавьгvй элэгсэг дуулгавартай хvvхэд билээ.

 

- Малфойнх хувийн vйлчлэгчтэй эсэхийг мэдэхгvй юм дээ... гэж хэлээд Харри мєрєє хавчив.

 

- Доббийн эзэн хэн ч байлаа гэсэн маш баян эртний шидтэний удам байгаа байлгvй гэж Фред хэллээ.

 

- Магадгvй л юм... Ээж vйлчлэгч байхгvй гэж гомдоллоод л байдаг юм. Манайх єнєр єтгєн болохоороо угаах индvvдэх хэрэг их гарна. Тэгтэл ид шид тус болдоггvй. Манайд нэг зєнєг ороолон л дээвэр дээр амьдардаг юм. Бас цэцэрлэг дvvрэн анахай бий. Yйлчлэгч нар зєвхєн дээр vеийн ордон, шилтгээнд л байдаг шvv дээ. Тэднийг єв залгамжлан дамжуулдаг юм билээ. Манайд vйлчлэгч байхгvй гэж Жорж ярив.

Харри дуугvйхэн ниснэ. Бодоод vзэхэд Дракогийн бvх юм сайхан байдаг юм чинь гэр орныхон нь vнэхээр шидэт алтанд умбан байдаг хэрэг. Тэрбээр Драког том єргєєн дотуураа ихэмсэг алхаж яваагаар тєсєєлєн бодлоо. Yнэнч vйлчлэгчээ Харри руу явуулж ямар ч vнээр хамаагvй тvvнийг сургуульд явуулахгvй байх талаар ятга гэж хэлсэн байж бvрэн болох юм. Драко Малфой ингэж чаднаа. Тэгэхээр Доббид дэмий итгэн хэлсэн vгийг нь vнэн гэж бодсон хэрэг болж таарлаа.

 

- Ямар ч байлаа гэсэн бид чамайг авахаар ирсэндээ баяртай байна. Намайг ямар их санаа зовсон гээч! Бичээд л байдаг бичээд л байдаг хариу байдаггvй. Эхлээд л би Сумыг буруутай гэж бодлоо... хэмээн Рон ярина.

 

- Юун Сум бэ?

 

- Манай шуудан зєєгч ууль. Бvр хєгширчихсєн юм. Захиа аваад нисэж байснаа замд гэнэтхэн уначихна шvv дээ. Би Гермесийг гуйгаад...

 

- Юуг тэр вэ?

 

16

 

- Персийн уулийг. Персийг ахлагч болоход аав ээж хоёр тvvнд бэлэглэсэн юм гэж Фред урд суудлаас хэллээ.

 

- Харин Перси надад хэрэгтэй гэж хэлээд уулиа єгєєгvй юм.

 

- Ер нь Перси энэ зун их хачин байгаа. Єєрийгєє тvгжиж аваад л хэдэн цагаар захиа бичээд суучихна. Ахлагчийн тэмдгийг гялалзуулах гээд байгаа юм байлгvй. Хєєе Фред чи хэт баруун тийш яваад байна гэж Жорж хэлээд удирдлагын самбар дээрх луужинг заалаа.

Фред яаран жолоогоо зvvн тийш эргvvлэв.

 

- Машинаа авсан гэж аав чинь мэдсэн vv? гэж Харри асуухдаа ямар хариу сонсохоо бараг тааварлаж байлаа.

 

- Yгvй ээ. Аав єнєє шєнє ажиллаж байгаа. Ээжийг сэрэхээс ємнє машинаа гараашт хийж амжих болов уу гэж бодож байна. Биднийг машин авсан гэж ээж мэдээгvй л байгаасай гэж Рон хэлэв.

 

- Аав чинь Шидтэнгvvдийн яаманд юу хийдэг юм бэ?

 

- <<Маглуудын бvтээлийг хууль бусаар ашиглахтай тэмцэх>> гэдэг хамгийн уйтгартай хэлтэст ажилладаг юм.

 

- Ямар юм ашиглах гэнээ?

 

- Одоохон тайлбарлая. Жишээ нь, чамд эгэлчvvдийн хийсэн нэг юм байна гэж бодъё. Тэгээд чи тvvнийг ид шидээр хувиргасныхаа дараа єєр дэлгvvрт ч юм уу айлд єглєє гэж бод. Ноднин жил vхсэн нэг хєгшин шулмаст цайны шаазангийн цуглуулга байсан юм. Тvvнийгээ дуудлага худалдаан дээр нэг эгэл авгайд зарчихаж л дээ. Тэр авгай нєхдєє цай уулгахаар урьжээ. Тэнд юу болсон гэж санана. Аав маань энэ хэрэг дээр хэдэн долоо хоног ажилласан шvv.

 

- Арай тодорхой ярьж болохгvй юу?

 

- Бололгvй яахав. Цуглуулыгн гvц нь галзуурчээ. Гvц ойр тойрныхоо хvмvvсийг халуун цайгаар шvршиж, ёстонгийн хямсаа нь нэг зочны хамрыг чимхэж тэр хvн нь бvр эмнэлэгт очсон юм. Аав маань бvр аргаа барсан даа. Хэлтэстээ тэд хоёулханаа. Перкин Уорбек гэдэг шидтэнтэй хамт ажилладаг юм. Тэр хоёр ч тарчилсан шvv. Бvр мартуулах шившлэг хэрэглэсэн гээд л бодчих.

 

- Аавын чинь машин яах вэ?

 

- Энэ огт хэрэггvй эд! Эгэл хvмvvсийн хийсэн элдэв дээдийн юм бишгvй бий. Манайд гэхэд л саравч дvvрэн! Авчраад л, хэсэг хэсэг болгоод шившлэг уншин ахин бvрдvvлдэг юм. Эрж хайх хэрэг гарвал єєрийгєє л баривчлах болно байх даа. Ээж загнаад ч нэмэр болдоггvй юм.

 

- Энэ бидний зам байна. Ахиад арван хором явбал гэртээ очно. Одоо vvр цайж байгаа юм чинь бид амжих байх аа гэж Жорж харанхуйн зvг цонхоор харан хэллээ.

Тэнгэрийн хаяа дорно зvгт яльгvй ягаарчээ.

 

Фред доошилж эхлэв. Харри дороо харагдах талбайн зурвас, моддын орой ялгахтай боллоо.

 

- Бид Оттерн-Сент Кэчпоул тосгоны дээр явж байна гэж Жорж мэдэгдэв.

Газар хурдан ойртсоор байлаа. Моддын орой дундуур нарны гэрэл нэвт тусаж харагдана.

 

- Доошилцгооё! гэж Фред хэллээ.

Машин яльгvй донсолсноо дугуйгаараа газар шvргэв. Тэд хазайсан гарааш бvхий арын жижиг хашаанд газардахад Харри анх удаа Роны байшинг харлаа.

 

17

 

 

Эхлээд гахайн жижигхэн байр байснаа сvvл сvvлдээ дээд хажуу талаас нь нэмж барьсаар хэдэн давхар болгож барьсан юм шиг санагдах авч ид шидийн хvчээр тогтоосон мэт бєх бат харагдана. (<<Тийм байж ч магадгvй>> гэж Харри боджээ) Улаан вааран дээвэр дээр таван яндан ёрдойно. Орох хаалганы дээд талд <<Yvр>> гэсэн хаяг єлгєєтэй байлаа. Довжооны хажуугийн зэвтэй том савны дэргэд янз бvрийн єнгє, хэлбэртэй гутал овоолжээ. Хашаанд тарган тахианууд юу ч юм тоншин явцгаана.

 

Тэд бvгдээрээ машинаас гарлаа.

Бурхан єршєєлєє гэж Рон даруухан хэлэв.

 

- Сайхан юм аа! гэж бєглvvхэн Улаан модон гудамжаа санасан Харри бахархан дуу алдлаа.

 

- Одоо дээшээ гарцгаая. Бvгд ор орондоо. Тун чимээгvй явцгаана шvv! Ээж єглєєний цайнд дуудна. Рон чи доош гvйгээд: <<Ээж ээ, шєнє хэн ирснийг хараач!>> гэж баярлан хашгираарай. Ээж баярласандаа болоод бидний машин авч явсныг мэдэхгvй гэж Фред заавардлаа.

 

- За тэгье. Харри явцгаая. Би чамд... гэж Рон хэлснээ дорхноо чимээгvй болж, царай нь цонхийн цайв. <<Yvр>>-ний цонх гэрэлтэж довжооны тэндээс тахиануудыг хєєсєєр хатагтай Уизли дєхєж ирлээ. Энэ бол эелдэг царайтай жижигхэн булцгар эмэгтэй байсан ч одоо бар шиг харагдана.

Фред уулга алдлаа.

 

- Бурхан минь гэж Жорж єєрийн эрхгvй дуугарав.

Хатагтай Уизли тэдний зvг дєхєж ирээд ташаа тулан зогсож тэдний гэмшингvй царайг ээлж дараалан харлаа. Цэцэгтэй хормогч ємссєн агаад халааснаас нь шидэт саваа цухуйна.

 

- За яав? гэж ширvvн асуулаа.

 

- Єглєєний мэнд, ээжээ гэж Жорж аль болохоор хєгжилтэй сэтгэл хангалуун харагдахаар хэлэв.

 

- Намайг яаж сандарсныг та нар ойлгохгvй байна уу? гэж хатагтай Уизли уурсан єгvvллээ.

 

- Уучлаарай ээжээ, гэхдээ бид...

Тэр гурав ээжээсээ бараг толгой хэр єндєр ч тvvний уурлахаас их л айх ажээ.

 

- Ор дэвсгэр хоосон байдаг! Ямар ч зурвас алга! Машин байдаггvй! Замын осолд орох нь их байна шvv дээ! Би санаа зовоод эгээ л галзуурчихсангvй! Єєрсдєєсєє єєр хэнийг ч боддоггvй амьтад! Би амьд явах хугацаандаа ийм зvйл vзсэнгvй! Одоохон эцэг чинь ирнэ. Билл, Чарли, Перси гээд ах нар чинь хэзээ ч ингэж байгаагvй юм...

 

- ...Тэд огт єєр гэж Фред яриаг дуусгалаа.

 

- ПЕРСИЙГ ЖААХАН Ч ГЭЛЭЭ ДУУРАЙВАЛ ЗYЭЭРСЭН ДЭЭ! гэж хатагтай Уизли Фредийн цээж рvv хуруугаараа чичин єгvvлээд:

 

- Та нар vрэгдэж, хvн амьтанд харагдаж болох байлаа шvv дээ. Yvнээс болоод аав чинь ажлаасаа халагдвал яана… гэлээ.

Уур хилэнд эцэс тєгсгєл байхгvй мэт санагдана. Тэгснээ айсандаа болоод атийн зогсох Харрийг олж хараад:

 

- Хvндэт Харри тавтай морилоорой. Орцгоо, одоо цайгаа ууцгаая гэж эелдэгээр инээмсэглэн хэлээд эзэгтэй гэр лvvгээ яарлаа.

Хєєрхий Харри Роныг асуусан байртай харахад цаадах нь дэмжсэн маягтай толгой дохив. Харри хатагтай Уизлийн араас явлаа.

 

18

Гал зуухны єрєє жижигхэн давчуу ажээ. Голд нь сандал тойруулж тавьсан модон ширээ байна. Харри наад талын сандлын ирмэг дээр суугаад эргэн тойрноо харав. Тэрбээр шидтэний гэрт байж vзээгvй билээ.

Эсрэг талын хананд нэг зvvтэй цаг дvvжлээстэй байна. Цаган дээр тооны оронд: <<Цайны цаг>>, <<Тахиа хооллох цаг>>, <<Хоцролт>> гэх мэт бичгvvд байх ажээ. Зуухны тавиур дээр баахан ном овоолж <<Бяслаг хийх шид>>, <<Жигнэхэд хэрэгтэй тарни>>, <<Ганцхан агшинд найранд бэлдэхvй. Ид шидийн гайхамшиг!>> гэсэн гарчиг бvхий номууд байх юм. Угаагуурын ардах хананд єлгєєтэй хуучин радио гэнэтхэн ярьж гарлаа. Харри бvр буруу сонслоо гэж боджээ. Нэвтрvvлэгч:

<<Шидтэнгvvдийн цаг. Одоо нэрт дуучин, ууган Селестина Уорлок дуулна>> гэж зарлалаа.

Хатагтай Уизли пийшингийн дэргэд зогсоод єглєєний зоог бэлтгэн зайдас шарах зуураа гэмшсэн хvvхдvvдээ ширvvн харцаар харж:

 

- Юу бодсоныг чинь би ойлгохгvй юм... Yнэхээр итгэх арга алга... Харин Харри чи ямар ч буруугvй шvv гэж хэлээд тvvний тавганд найман зайдас хийж єглєє. Тэснээ:

 

- Артур бид хоёр чиний тєлєє санаа зовж байсан юм. Яг єчигдєр бид хэрэв баасан гарагт хариу захидал ирэхгvй бол чиний хойноос явъя гэж шийдэж байлаа. Гэхдээ чи бодоод vз л дээ. Нутгийн хагасыг нууц машинаар туулна гэдэг чинь! Хэн нэг хvн харсан байлгvй дээ! гэж хэлээд хатагтай Уизли єндгєн жаврай гурвыг нэмж хийлээ.

Дараа нь бохирдсон сав суулгыг шидэт саваагаараа дохитол сав суулга хоорондоо харшилдан угаагдаж эхлэлээ.

 

- Yvл доогуур байсаан... гэж Фредийг хэлтэл:

 

- Юм идэхдээ ярьж болохгvй хэмээн хатагтай Уизли хvvдээ журам сахихыг анхааруулав.

 

- Тэд Харрийг єлсгєн зовоосон байжээ! гэж Жорж яриаг єєрчлєх санаатай хэлтэл:

Журам чамд ч хамаатай гэж ээж нь хэллээ. Гэхдээ Харрид талх єгєхєєр тос тvрхэж байхдаа тийм ч ууртай биш харагдаж байв.

Гэтэл гал зууханд унтлагын урт цамц ємссєн, шаргал vстэй охин гэнэтхэн орж ирээд байдлыг єєрчиллєє. Охин аяархан дуу алдаад гал зуухнаас гарч гvйв.

 

- Энэ миний дvv охин Жинни. Чиний тухай зунжингаа ярьсан юм гэж Рон Харрид шивнэн хэллээ.

 

- Тиймээ, ярьдаг байлаа. Одоо гарын vсгийг чинь авна гэж Фред инээмсэглэн хошигнож хэлэв. Тэгээд ээжтэйгээ харц тулгармагц ахиад л таваг руугаа тонгойжээ. Ахиад хэн ч дуугарсангvй. Тавгаа хоосортол дуугvй байлаа. Таваг ч хурдан хоосорчээ.

 

- Би их ядарчээ. Явж унтая байз... гэж эвшээн хэлээд Жорж хутга сэрээгээ тавган дээр тавилаа.

 

- Yгvй ээ, явахгvй. Єєрийнхєє тэнэгээс болоод шєнєжин унтаагvй юм чинь. Цэцэрлэг рvv оч. Тэндээс анахайнуудыг гаргах цаг болжээ. Ахиад л цэцэрлэгээр дvvрчихэж гэж ээж нь хэллээ.

 

- Ээж ээ...

 

- Фред Рон та хоёр тийшээ яв. Харин хvv минь чи дээш явж амар даа. Би эднийг энэ муу машинаар чамайг авчир гэж явуулаагvй л дээ гэж Харрид хандан хэлэв.

 

- Би Ронтой хамт явж болох уу? Анахай яаж хєєдгийг хармаар байна. Би хэзээ ч vзээгvй гэж нойр хvрэхтэй мантай байсан Харри яаран хэллээ.

 

19

 

- Чи сайн хvv шvv, Харри минь. Гэхдээ анахай хєєнє гэдэг чинь уйтгартай ажил шvv дээ. энэ тухай Туг vс юу гэснийг харъя л даа гэж хэлээд хатагтай Уизли тавиур дээрээс зузаан болть авлаа.

 

- Бид тэднийг яаж зайлуулахаа мэднэ гэж Жорж эсэргvvцэв.

Харри номын хавтсыг харлаа. Тvvн дээр сайхан алтан vсгээр: <<Алтан хонгиот Туг vс. Гэрийн хортон. Лавлах>> гэж бичжээ. Мєн тэнд зохиогчийн том зураг харагдана. Цайвар туг vс бvхий эелдэг царай тод цэнхэр нvдтэй юм. Шидэт номын заншлаар нvvр царай нь гэрэлтэж, нvдээ ирмэж байлаа.

Тун сайхан байна! Энэ хvн єєрийнхєє мэдэх ёстой гэрийн хортонг сайн мэддэг юм. Их сайхан ном доо... гэж хатагтай Уизли уулга алдана.

 

- Ээж тvvнийг хvндэтгэдэг юм гэж Фред чанга хэллээ.

 

- Бvv тэнэглээд байгаач. Та нар цэцэрлэгийг анахайгvй болгох аргыг Туг vсээс илvv мэддэг юм бол явж ажлаа хийцгээ. Нэг л анахай vлдсэн байх юм бол сайхан мэдээрэй гэж хэлэхдээ хатагтай Уизлийн царай яльгvй улайсан байлаа.

Ах дvv нар эвшээлгэн vглэсээр цэцэрлэг рvv явахад Харри араас нь дагалаа. Цэцэрлэг том бєгєєд Харрийн бодлоор бол байх ёстойгоосоо эмх замбараагvй ажээ. Зэрлэг євс хэт их ургасан, зvлгийг нь тайраагvй гээд Дурслийханд л лав таалагдахгvй нь мэдээж. Гэхдээ хєгшин моддын бахим муруй мєчрvvд чулуун хашааг чимэглэж, мандал дээр Харрийн мэдэхгvй цэцгvvд алаглаж, ногоон замаг ургасан жижигхэн цєєрємд мэлхий бужигнаж байв.

Тэд зvлэг дундуур явсаар цэцгийн мандал руу ирцгээлээ.

 

- Маглуудад бас анахай байдаг юм гэж Харри Ронд хэлэв.

 

- Тэр чинь анахай гэж vv? Санта-Клаустай адилхан жижигхэн бvдvvн, гартаа загасны уургатай... гэж Рон цээний бутанд толгойгоо шургуулангаа хэллээ.

Бут хєдєлж цєхрєнгєє баран эсэргvvцэх чимээ гарахад Рон гартаа нэг юм барьсаар дээш босоод:

 

- Жинхэнэ анахай чинь энэ дээ гэж баясгалантай хэлэв.

 

- Намайг эргvvл! Эргvvл! гэж нєгєєх хvнтэй адил юм нь дуржигнуулна.

Юутай ч атугай энэ анахай Санта-Клаустай адилгvй юм. Арьсаар оёж хийсэн юм шиг жижигхэн том булцуу бvхий халзан толгойтой томоохон тємс шиг ажээ. Рон тvvнийг сунгасан гартаа барьж байхад цаадах нь цахиур шиг хатуу тавхайгаараа тангарах гэж оролдоно. Рон тvvнийг тавхайнаас нь самбаа гарган барьж аваад толгойг нь доош харуулаа.

 

- Яг л ингэх хэрэгтэй шvv гэж хэлээд Рон анахайг дээш єргєснєє бугуйл шиг даллан эргvvлж эхэллээ. (<<Намайг эргvvл!>> гэсэн шvv дээ). Тэгэхдээ Рон:

 

- Yvнд муу юм болохгvй ээ. Толгой нь эргээд vvрэндээ эргээд очих замаа олохоо больчихдог юм гэж байв.

Ингэж хэлээд Рон тvvний хєлийг тавьтал анахай таван метр хэртэй ниссэнээ хашааны хаа нэгтээ алга боллоо.

 

- Ойр байна! Би тэр хожуул хvртэл шидэж чадна гэж мєрийцье хэмээн Фред хэлэв.

Харри хєєрхий анахайнуудыг тєдхєн єрєвдєхєє больжээ. Анхныхаа анахайг тэрбээр эргvvлж дvvгvvрдэлгvй шууд л хашаа давуулж хаяхаар шийджээ. Гэтэл нєгєєх нь шинээр ирсэн цэвэрлэгчийн сул талыг ашиглан сахлын хутга шиг хурц шvдээрээ Харрийн хурууг хазаад зуурчихлаа. Тvvнийг салгах тун ч амаргvй байв.

 

20

 

- Сvрхий анахай юм. Арван метр ч нисэж болохоор байлаа гэж ах нарын нэг нь хэллээ.

Тєдхєн агаарт нисэх анахайнууд vvл шиг бужигнах болов.

 

- Манай анахайнууд тэнэг ээ. Цэвэрлэгээ эхэллээ гэж дуулмагцаа л дээшээ гараад ирдэг юм. Yvр лvvгээ шургаж мэдэхгvй шvv гэж хэлээд Жорж шууд тавыг шvvрэн авлаа.

Тэгээд талбайгаас хєєгдсєн хорьж гаруй анахай бєєгнєрч байснаа мєрєє унжуулан цуварсаар явж одов.

 

- Тэд эргээд ирнээ. Манайх тэдэнд аятайхан санагддаг юм. Аав тэднийг хєгжилтэй гээд элэгсэг ханддаг гэж хэлээд Рон талбайн нєгєє талд байгаа таримал бургасан хашааны цаагуур ар араасаа далд орох анахайнуудыг харж байв.

Орох хаалга дуугарах сонсогдлоо.

 

- Энэ аав байна. Ажлаасаа иржээ хэмээн Жорж дуу алдав.

Хєвгvvд анахайгаа мартаад цэцэрлэг дээгvvр гэр лvvгээ гvйлдлээ.

 

Ноён Уизли нvдний шилээ аваад гал зуухны буйдан сандал дээр нvдээ анивчин ядрангуй суух ажээ. Тэрбээр туранхайдуу их халзан ч гэлээ vлдсэн цєєн хэдэн vс нь шав шаргал харагдана. Байнга явсаар байгаад тоос шороонд дарагдаж vнгэгдсэн ногоон жанч нємєрчээ.

 

- Хэцvvхэн шєнє байлаа. Есєн дуудлага. Ес шvv! Євгєн Наземникус Флетчер буцаад явахын ороонд харин намайгаа хараах санаатай... гэж аядуухан хэлээд данх руу гараа сунгав. Хvvхдvvд тvvнийг тойрон суулаа.

Ноён Уизли цайнаасаа сайн балгаж аваад санаа алдав.

 

- Сонирхолтой юм болсон уу, аав аа? гэж Фред сониучирхана.

 

- Ердєє л хэдэн хайлдаг тvлхvvр бас хаздаг тогоо. Єєр нэг тусгvй зvйл байсаан. Гэхдээ тэр манай чиглэлийнх биш. Бас туйлын хачирхалтай зурамнууд гарч ирсэн. Зурамнууд Цєєрмийн vхлийг байцаалгахаар дуудуулаад. Бурханы авралаар зурамнуудыг Ид шидийн туршилтын хорооны мэдэлд... гэж ноён Уизли эвшээлгэн хариулав.

 

- Хайлдаг тvлхvvрт цагаа барах гэж хэн дурладаг байнааа? гэж Жорж асуулаа.

 

- Эгэл хvмvvсийг уурлуулах дуртай сонирхогчид байдаг юм. Тийм тvлхvvрийг эгэл хvнд зарна. Тэгтэл тvлхvvр нь алга болчихно. Нєгєє хvн эрээд л байна эрээд л байна тvлхvvр нь ор сураггvй. Буруутгах хvн байдаггvй. Маглууд алдсан гэдгээ хэлэхгvй хайлдаг тvлхvvр байдаг гэж мэдэхийг хvсэхгvй. Хаячихлаа гээд л байх нь тэр. Ид шид хамар дор нь болж байсан ч тэд тоогоогvй дvр vзvvлэн тэсэж байдаг юм. Манайхан юу эсийг шившлэгээр єєрчилдєг гээч. Та нарын санаанд ч багтахгvй гэж ноён Уизли санаа алдан єгvvлэв.

 

- ЖИШЭЭ НЬ, МАНАЙ МАШИН?!

Хатагтай Уизли гартаа илд шиг урт шилээгvvр барьсаар орж ирэв. Ноён Уизли нvдээ бvлтийлгэн гэмшсэн царайлсаар эхнэрээ харлаа.

 

- Я-ямар машин гэж, хайрт Молли минь?

 

- Машин л байхгvй юу, Артур аа. эвдэрхий сэг авчраад бvтэц зохион байгуулалтыг нь vзнэ гээд нэгд нэгэнгvй задалдаг шидтэн байнай гэж бодоод vз. Тэгсэн мєртєє шившлэг хэрэглээд нисдэг болгочихож байгаа юм. Тэгээд л энэ машинаараа хаашаа ч хамаагvй ниснэ шvv дээ гэж хэлэхдээ хатагтай Уизлийн нvд гялалзана.

Ноён Уизли нvдээ цавчилснаа тайлбарлах санаатай:

 

21

 

- Хайрт минь, энэ шидтэн бол хуулийг огтхон ч зєрчєєгvй гэдгийг чи одоо ойлгох болно. Гэхдээ... эхнэртээ vнэнийг хэлсэн бол дээр л дээ... Хуульд тийм vг байдаг юм аа... Хэрэв шидтэн нисэх зорилготой байгаагvй бол машин нь нгисдэг болсон ч гэлээ...

 

- Артур чи єєрєє энэ хуулийг боловсруулсан юм чинь ийм vг зориуд оруулсан хэрэг! Эгэл хvмvvсийн хийсэн элдэв юмтай саравчиндаа ноцолдож байх гэж л тэр. Тэгвэл vvний чинь гэрч болгож єнєєдєр Харри нисэх зориулалтгvй машинаар чинь манайд хvрээд ирчихэж! гэж хатагтай Уизли хангиналаа.

 

- Харри гэнээ? Ямар Харри? гэж ноён Уизли юу ч ойлгохгvй асуув.

Тэгээд гал зуухыг тойруулан харснаа Харрийг олж vзээд гайхсандаа огло хайрайжээ.

Бурхан минь! Энэ чинь Харри Поттер байна шvv дээ. Чамтай уулзсандаа баяртай байна! Рон чиний тухай бидэнд бишгvй ярьдаг юм...

 

- Урьд шєнє хvvхдvvд чинь энэ машинаар Улаан модон гудамж рvv нисэж очоод найзыгаа авчирчээ. Yvнийг юу гэх вэ? гэж хатагтай Уизли ширvvхэн асуулаа.

 

- Та нар vнэхээр тийшээ ниссэн юм уу? Тэгээд амжилттай юу? гэж ноён Уизли vнэн сэтгэлээсээ бахархан асууснаа хатагтай Уизлийн нvд ширvvн болохыг анзааран тvгдэрч:

 

- Хvvхдvvд минь, энэ чинь тун тусгvй хэрэг шvv... гэлээ.

Хатагтай Уизли яг л том мэлхий шиг пэндийж эхлэлээ.

 

- Бидэнд энд хийх юм байхгvй. Явж би чамд єрєєгєє vзvvлье гэж Рон Харрид хэлэв.

Тэд гал зуухнаас хурдан гарч нарийн хонгилоор явснаа дээш гардаг налуу шат руу очлоо. Гуравдугаар давхарын єрєєний vvд нээлттэй ажээ. Харрид хэн нэгний том нvд харагдсанаа хаалга чанга хаагдлаа.

 

- Энэ бол Жинни. Тэр их гэрэвшингvй болохоороо зовдог байх. Ер нь тvvний єрєєний хаалга дандаа нээлттэй байдаг юм гэж Рон тайлбарлав.

Ахиад хоёр давхар єгсєєд: <<Рональдын єрєє>> гэсэн хаягтай vvдний дэргэд зогсож байлаа.

 

Роныг vvд нээхэд бараг толгой шvргэхээр намхан адартай жижигхэн єрєєнд Харри орлоо. Галтай зууханд орчих шиг санагдсан учир Харри хэсэг зуур нvдээ аньжээ. Бvтээлэг хана, тэр ч байтугай адар хvртэл гал шаргал єнгєєр туяарна. Харри сайтар харснаа учрыг оллоо. Туурганы хуучин цаасан дээр нэг гартаа шvvр барьж нєгєє гараа даллан мэндчилж буй долоон шидтэн бvхий зурагт хуудсыг зай завсаргvй наажээ.

 

- Чиний хvндэлдэг баг уу? гэж Харри асуув.

 

- <<Педдлийн их буунууд>> гэж Рон хариулаад том хар <<П>> vсэг, их бууны харван яваа сум дvрсэлсэн шаргал бvтээлгийг заагаад:

 

- Дээд зэрэглэлийн есдvгээр байр гэж тодрууллаа.

Єрєєний буланд сурах бичгийг хамаагvй єрсєн байх агаад дэргэд нь цуврал зураг <<Патрик Пигс, Солиотой хvн>> цуврал бараг бvгдээрээ байв. Цонхны тавцан дээр мэлхийний тvрс дvvрэн шилэн цєєрмєг наранд гялалзан, дээр нь шидэт саваа харагдана. Тvvний хажууд тарган бор Короста харх наранд зvvрмэглэн хэвтэх ажээ.

Харри єєрєє сугаран гардаг багц хєзєр дээгvvр алхан гараад жижигхэн цонхоор харлаа. Тээр дор таримал ногоон хашааны дэргэд талын тэртээгээс Уизлийн цэцэрлэг рvv ар араасаа цувран ирэх анахайнууд бєєгнєрєлдєн харагдана. Рон руу эргэж харахад цаадах нь сэтгэл хєдєлсєн бололой:

 

22

 

- Єрєє маань бага даа. Дурслийнд чиний байдаг єрєєтэй адилгvй. Бvхээгний дор ороолон бий. Тэр чинь дээвэр дээр суугаад гууглах юм уу усны хоолойг балбадаг юм гэлээ.

 

- Энэ бол дэлхий дээрх хамгийн сайхан байшин гэж би бодож байна гэж Харри хэлээд нvvр дvvрэн инээлээ. Роны чих улайжээ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/783600/8b8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
422 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청