Бичлэгийн тоо 497

ДОББИ АЮУЛЫН ТУХАЙ АНХААРУУЛАВ


Харри гайхсандаа арай л хашгирчихсангvй тэслээ. Орон дээр нь сарьсан багваахай шиг дэлдэн чихтэй, одон бємбєг шиг бvлтгэр ногоон нvдтэй одой хvн суугаад харж байв. Харри тvvнийг шууд танилаа. Энэ хvн л єглєє тvvнийг таримал бургасан хашааны цаанаас харж байсан юм,

Одой хvн тvнийг нvд салгахгvй ширтэхэд Харри ч бас тvvнийг харсаар.

 

- Ноён Мейсон, хатагтай Мейсон та бvхэн хувцасаа єгєх ажаамуу? хэмээн Дадлийн хvндэтгэлтэй єгvvлэх нь дороос сонсдоно.

Одой хvн орон дээрээс vсрэн бууж урт нарийхан хамрынхаа vзvvрийг хивсэнд хvртэл тонгойн бєхєлзєв. Тэрбээр хєл гараа гаргах цоорхойтой хуучин дэрний уут углажээ.

 

- Сайн байна уу гэж Харри тvгдчин хэлэв.

 

- Харри Поттер! Добби тантай танилцах гэж аль эртнээс хvссэн юм... Энэ бол их завшаан гэж урилгагvй зочин маань жингэнэсэн дуугаар хэлэв (Зочны єрєєнд байгаа Вернон ах бараг сонссон байлгvй дээ).

 

- Баярлалаа гэж Харри хэлэв.

Харри хана даган явж бичгийн ширээнд хvрснээ Букля уулийн унтаж байгаа том торны дэргэдэх сандал дээр суулаа. Танихгvй хvнийг юун хvн гэдгийг асуумаар байсан ч онцгvй гэж vзээд зєвхєн нэрийг нь асуулаа.

 

- Добби, ноёнтон минь. Зvгээр л Добби. Добби гэрийн vйлчлэгч, хvсвэл сахиул ч гэж болно.

 

- Yнэхээр vv? Єнєєдєр ...гэрийн vйлчлэгчтэй танилцаад байхаар єдєр ч биш л дээ. Гэхдээ бvv гомдоорой гэж хэлэхдээ Харри єєр vед сэн бол vнэхээр гайхах байсан хэдий ч энэ удаа vvнтэй мантай.

Дор Петунья эгчийн єндєр дуугаар хуурамч инээх нь дуулдана. Добби vйлчлэгч толгойгоо унжуулжээ.

 

- Тантай танилцахад таагvй байна гэж бvv бодоорой. Гэхдээ би... та надад... яаж гэж ирснээ тайлбарлаж єгєхгvй юу гэж Харри тvvнийг яаран тайгаруулав.

 

- Тийм ээ, ноёнтоон. Тэгэлгvй яахав. Добби ирэхдээ... vvнийг хэлэхэд хэцvv л дээ... Добби яаж эхлэхээ мэдэхгvй байна...

 

- Суугаач гэж хэлээд Харри ороо заалаа.

Тэгтэл vйлчлэгч гэнэтхэн чангаар уйлахад Харри бvр айжээ.

 

- Суу гэнэ шvv! Хэзээ ч... хэзээ ч... гэж тэрбээр чанга хэллээ.

Дор хvмvvс ярилцахаа больсон бололтой.

 

7

 

- Уучлаарай. Би таныг гомдоох гээгvй юм шvv гэж Харри шивнэв.

 

- Юутай гомдолтой! Нэг ч шидтэн Доббитой эн тэнцvv зиндаанд ярьж, хэзээ ч суухыг урьж байгаагvй юм даа... гэж vйлчлэгч санаа алдав.

 

- Хvvе, та чимээгvй бай гэж Харри гуйгаад царайгаа аль болохоор тєв тvвшин байлгахыг хичээн тvvнийг ор луугаа тvлхлээ.

Yйлчлэгч орон дээр авиран гарч аятайхан суугаад мэгшиж байгаа нь том vнгэгдсэн хvvхэлдэй шиг харагдана. Тэгээд нулимсаа арчсанаа маргад адил гялалзах том нvдээрээ Харрийг гайхан харлаа.

 

- Хvмvvжил сайтай шидтэн танд цєєн тааралдсан юм байлгvй дээ гэж Харри тvvнийг тайвшруулах санаатай хэлэв.

Добби толгой дохино. Тэгснээ гэнэтхэн цонхны тавцан дээр vсрэн гараад толгойгоороо цонхны жаазыг мєргєн:

 

- Муухай Добби! vзлийн муухай Добби! гэж хашгирч гарав.

 

- Yгvй ээ, болохгvй. Та чинь яаж байнааа? гэж Харри шивнэн хэллээ.

Харри сандлаасаа vсрэн босоод гэрийн vйлчлэгчийг ахиад л орон дээрээ суулгав. Тэгтэл гайтай юм шиг Букля сэрчихээд чанга дуугаар гууглан даль жигvvрээрээ торны ханыг галзуурсан мэт балбаж гарчээ.

 

- Добби єєрийгєє шийтгэх ёстой, ноёнтоон. Добби гэр бvлийнхээ тухай муу юм ярьсаан, ноёнтон минь... гэж толгойгооо цохьсондоо нvд нь яльгvй сєлийсєн vйлчлэгч маань хэллээ.

 

- Гэр бvлийнхээ тухай гэнээ?

 

- Эздийнхээ тухай, ноёнтоон... Добби гэрийн vйлчлэгч болохоор эцсээ хvртэл нэг л байшинд байж нэг л гэр бvлд vйлчлэх тавилантай...

 

- Одоо тэд таныг хаана байгааг мэдэх vv? гэж Харри сониучирхав.

 

- Yгvй ээ, ноёнтоон. Яалаа гэж! Yvний тєлєє Доббийг хатуу шийтгэх болно, Маш хатуу шvv, ноёнтоон! Чихийг маань пийшингийн хаалганд хавчуулдаг юм. Хэрэв тэд энэ тухай хэзээ нэгэн цагт мэдэх аваас... гэж vйлчлэгч уулга алдлаа,

 

- Єєрєє єєрийгєє шийтгэсэн гэдгийг чинь тэд мэдэхгvй гэж vv?

 

- Добби vvнд эргэлзэж байна, ноёнтоон. Добби єєрийгєє дандаа шийтгэдэг юм. Эзэд тэгж зарлигддаг байхгvй юу. Шийтгэл давхардах нь илvvдэхгvй гэцгээдэг юм...

 

- Та яагаад тэднийг хаячихдаггvй юм бэ? Яагаад оргодоггvй юм?

Эзэн чєлєєлсєн цагт л Добби vйлчлэгч чєлєєлєгдєж магадгvй. Гэхдээ энэ гэр бvл хэзээ ч чєлєєлєхгvй л дээ... Добби vхэн vхэтлээ тэднийд зvтгэх болно.

 

- Надаас дор заяатай амьтан байхгvй гэж боддог байлаа. Энд уг нь ахиад ганцхан сар л болох юм! Маглууд танай эздийг бодвол сахиулсан тэнгэр юм байна. Танд хэн нэг нь туслаж болдоггvй юм уу? Vгvйдээ би туслаж болох уу?

Харри ингэж хэлэнгvvтээ зогслоо. Учир нь Добби талархан чангаар дуу алджээ.

 

- Чимээгvй байгаарай. Хэрэв Дурслийнхан ямар нэг юм сонсвол, хэрэв тэд гэрт нь vйлчлэгч байна гэж мэдвэл... гэж Харри цєхрєн шивнэв.

 

- Доббид туслаж болох уу гэж Харри Поттер хэллээ... Добби таны алдар хvндийг олонтаа сонссон авч таны сайхан сэтгэлийг vзээгvй билээ.

Харрийн хацар нvvр халуу оргин:

 

- Миний алдар хvндийн тухай яриа бол дэмий зvйл. Би Хогвартсын хамгийн сайн сурагч ч биш. Гермиона л хамгийн сайн сурдаг юм. Тvvнд... гэснээ харри яриагаа vргэлжлvvлж чадсангvй. Гермиона гэнэтхэн санагдахад зvрх нь догдолжээ.

 

8

 

- Харри Поттер бол даруухан эелдэг. Харри Поттер Хэцvv нэртийг дийлснээрээ тvрээ барьдаггvй гэж Добби бишрэн хэлэхдээ бvлтгэр нvд нь гялалзана.

 

- Волан-де-Мортыг хэлж байна уу? гэж Харри асуулаа.

Добби дэлдгэр чихээ алгаараа таглаад:

 

- Энэ нэрийг бvv хэл, ноёнтоон. Дурдахгvй байхыг хvсье! Гэв.

 

- Єршєєгєєрэй. Олон хvнд энэ нэр таалагддаггvйг би мэднээ. Миний анд Рон... гэж харри яаран уучлал гуйлаа.

Тэгээд чимээгvй болчихлоо. Энэ нэрийг санахад хэцvv байжээ.

Добби урагш тэмvvлж, нvд нь машины гэрлээс ч хурц гялалзана.

 

- Харри Поттер хар Лордтой дахин тааралдсан гэдгийг Добби сонссоон. Ердєє хэдхэн долоо хоногийн ємнє... Харри Поттер ахиад л амьд vлдсэн гэж сєєнгєдvv дуугаар хэлэв.

Харри толгойгоо дохилоо. Доббийн бvлтгэр нvдэнд нулимс мэлтэрчээ.

 

- Ай даа, ноёнтон минь. Харри Поттер бол ач тустай, зоригтой! Тэр маш олон ялалт байгуулсан! Харин Добби тvvнийг хамгаалж аюулын тухай анхааруулах гэж ирсэн юм. Дараа нь чихээ пийшингийн аманд хавчуулах л байлгvй... гэж хэлээд бохир дэрний уутныхаа булангаар нvvрээ арчлаа. Тэгснээ:

Єрєєнд нам гvм болж Вернон ахын яриа хутга сэрээ харших дуу дороос сонсдоно.

 

- Я-я-яагаад? Би сургуульдаа явах ёстой. Хичээлийн шинэ жил есдvгээр сарын нэгэнд эхлэнэ. Энд тэсэх арга алга гэдгийг та мэдэхгvй л дээ. Би энд чинь гадны хvн. Би танай ертєнцєд л байх л ёстой. Ид шидтэний сургуульд гэж Харри єєрийн эрхгvй ээрэн хэлжээ.

 

- Yгvй ээ, vгvй! Харри Поттер тvvнд аюулгvй газарт байх ёстой. Харьцуулахын аргагvй агуу их Харри Поттер бол бvх нийтийн бахархал. Хогвартсад Харри Поттерыг аймшигтай явдал хvлээж байна! гэж Добби далбагар чихээ дэлдэгнvvлэн толгой сэгсэрлээ.

 

- Ямар аюул? гэж Харри улам их гайхжээ.

 

- Нууцаар vгсэж байна. ид шидтэний сургуульд энэ жил аймаар юм их болно. Добби энэ тухай аль эрт бvр хэдэн сарын ємнє мэдсэн шvv, ноёнтоон Харри Поттер єєрийгєє аюул оруулах эрхгvй. Тэр бvгдэд их хэрэгтэй, ноёнтоон!

 

- Бас ямар аймаар юм байдаг билээ? Хэн сэдэж байгаа юм бол? Гэж Харри шуудхан асуулаа.

Добби хачирхалтай дорой дуу гаргаснаа ахиад л толгойгоороо хана мєргєж эхлэв.

 

- Болтугай, болтугай. Таныг юм хэлж чадахгvй гэж би мэдэж байна. Гэхдээ та надад яагаад анхааруулж байгаа юм бэ? гэж хэлээд Харри тvvнийг болиулах санаатай гараас нь зуурч байснаа гэнэтхэн ухаарч:

 

- Байзаарай! Энэ чинь нєгєє Вол... уучлаарай, Хэцvv нэрттэй холбоотой юм уу? Хэрэв чадмааргvй бол бvv хариулаарай. Толгойгоо дохих юм уу, сэгсэрч болно шvv дээ гэж хэлэхдээ Доббийн дух хананд ойрхон байхыг анзаарлаа.

Добби толгойгоо алгуурхан сэгсрэв.

 

- Yгvй ээ, ноёнтоон. Энэ бол Хэцvv нэрт биш гэж vе vеэр нь таслан хэлсэн авч нvд нь улам бvлтийжээ.

Добби тvvнд ямар нэг юм сануулах гээд байгааг Харри мэдлээ. Тэгээд таахыг оролдож:

 

9

 

- Тэр бас тийм муухай ах дvvтэй юм уу? гэв.

Добби толгойгоо улам хvчтэй сэгсэрч, нvд нь аяганаасаа бvлтрэн гарах дєхжээ.

 

- За яахав. Хогвартсад байхад хэн надад аюул учруулах гээд байгааг тєсєєлж чадахгvй юм. Тэнд Дамблдор байгаа. Та Дамблдорыг мэднэ биз дээ? Добби толгой дохин:

 

- Мэдэлгvй яахав. Альбус Дамблдор бол Хогвартсын тvvхэнд хамгийн агуу захирал Добби vvнийг мэднээ. Тэр ч байтугай Хэцvv нэртийг ид байхад нь ч Дамблдор тvvнээс дутахааргvй хvч чадалтай байсныг Добби соссон юм. Гэхдээ ноёнтон минь, Дамблдорын хvчрэхээргvй дайснууд бий шvv... Тэднийг нэг ч шидтэн хvндэлдэггvй юм... гэж Добби шивнэн хэллээ.

Харрийг нvдээ цавчиж амжаагvй байтал Добби орноос vсрэн буугаад ширээний дэнлvvг шvvрэн авч єєрєє єєрийгєє шийтгэн хашгирч толгой дундуураа балбаж гарлаа.

 

Дор байсан эзэд, зочид цєм чимээгvй болжээ. Вернон ахыгаа хонгилоор явахыг сонссон Харрийн зvрх тvгшин булиглав.

 

- Дvрсгvй Дадли ахиад л зурагтаа унтраалгvй орхичихож! гэж ах нь vглэнэ.

 

- Хурдхан шvvгээнд ор! гэж Харри шивнэн хэлээд Доббийг шvvрэн авч шvvгээ рvv тvлхээд хаалгыг нь хаамагцаа ганцхан vсрэн орон дээрээ суучихлаа. Яг энэ агшинд vvдний бариул эргэв.

 

- Чєтгєр ав... юу болоод байнаа? гэж Вернон ах шvднийхээ завсраар сийгvvлэн хэлээд уурлаж минчийсэн царай гаргах ойртож ирээд:

 

- Намайг <<японууд гольф яаж тоглодог вэ>> гэдэг сайхан шогоо ярьж байтал чи тасалдуулчихлаа. Ахиад чимээ гаргах юм бол энэ дэлхий дээр тєрсєндєє харамсах болно шvv! гэв.

Ингэж хэлээд хvнд алхалсаар Харрийн єрєєнєєс явлаа,

Харри айсандаа чичирсээр єлмий дээрээ гэтэн шvvгээ рvv очоод Доббийг гаргалаа.

 

- Энд намайг ямар байгааг хараа биз дээ? Яагаад Хогвартс руу буцах хэрэгтэй гэдгийг ойлгов уу? Энэ бол надад... vгvйдээ гэхэд анд найз нар минь байгаа цорын ганц газар...

 

- Харри Поттерт нэг ч захидал бичдэггvй анд найз нар уу?

 

- Тэд зvгээр л... Алив, байзаарай. Миний найзууд захидал бичээгvй гэдгийг чи яаж мэддэг юм бэ? Гэж Харри асуулаа.

 

- Харри Поттер Доббид уурлах ёсгvй шvv. Добби сайн санаж л тэгсэн хэрэг... гэж vйлчлэгч хєл дээрээ дайвалзан хэллээ.

 

- Чи миний захидлуудыг хулгайлсан юмуу?

 

- Захидал цємєєрєє энд байгаа гэж хэлээд Добби ямар ч атугай Харригаас vсрэн холдсоноо цvндгэр єврєєсєє баахан захиа гаргаж ирэв.

Харри Гермионагийн нямбай Ронын хайнга тэр ч байтугай Хагрид л бичсэн бололтой муруй саруй бичгийг ялган танилаа.

 

Добби буланд зогсоод Харрийг айсан байдалтай харна.

 

- Добби найдсан юм... нєхєд нь тvvнийг мартсан гэж Харри Поттер бодог гэсэндээ...

Харри Поттер сургуульдаа буцаж очихыг хvсэхгvй байх гэсэн дээ...

Гэвч Харри сонссонгvй. Тэрбээр захидлыг авахаар гараа сунган Добби руу дайртал цаадах нь эвтэйхэн бултаад:

 

10

 

- Хэрэв Хогвартс руу буцаж очихгvй гэж Доббид ам єгєх юм бол Харри Поттер захидлуудыг авах болно, ноёнтоон. Ноёнтоон та єєрийгєє тийм аюулд оруулах ёсгvй шvv! Ахиад сургуульдаа явахгvй гэж Доббид амла гэв.

 

- Яагаад ч vгvй! Найз нарын маань захидлыг одоохон єг! Гэж Харри дуржигнууллаа.

 

- Та мэдэж ав, ноёнтоон. Добби сvvлчийн аргаа хэрэглэхээс дээ. Єєр арга алга гэж vйлчлэгч гунигтайяа хэлэв.

Тэгээд Харрийг ухаарч амжаагvй байтал Добби єрєєнєєс vсрэн гарч хаалга тvлхээд шатаар єнхрєн одлоо.

Харрийн хоолой аргаж зvрх нь хэнхдэгнээсээ vсрэн гарах шахна. Тэрбээр чимээ гаргахгvйг хичээн vйлчлэгчийн араас ухасхийлээ. Шатны сvvлчийн зургаан гишгvvрийг алгасан харайснаа vvдний єрєєний хивсэн дээр муур шиг зєєлхєн чимээгvй буужээ. Добби хааччих ваа? гэж эргэн тойрноо харлаа.

 

- Ноён Мейсон та нєгєє америкийн сантехникчидийн тухай инээдтэй явдлаа Петуньяд ярьж єгєхгvй юу. Тэр сонирхоно гэж жигтэйхэн гэх Вернон ахын дуу гал зуухнаас сонсдоно.

Харри гал зуух руу гvйн орсноо гайхан зогслоо.

Нагац эгчийн гараа гаргаж хийсэн цєцгий нил цэцгийн чимэг бvхий єнєєх сайхан бялуу агаарт хєвєн хєєрнє. Єрєєний дээд булан Добби атийчихсан сууж байлаа.

 

- Болохгvй ээ. Тэд намайг ална шvv... гэж Харри хэллээ.

 

- Харри Поттер сургуульдаа буцаж очихгvй гэж амлах ёстой.

 

- Добби минь, гуйя...

 

- Yгvй ээ.

Добби тvvнийг их л гайхаж харснаа:

 

- Тэгвэл Добби ингэхээс єєр аргагvй. Таны тулд ноёнтоон гэв.

Ингэж хэлмэгц бялуу их чимээ гарган шалан дээр уналаа. Цєцгий vсэрч цонх ханыг будав. Харин Добби ташуур шиг тас няс хийсэн дуу гаргаад огт байгаагvй юм шиг алга болчихлоо.

 

Гал зуухны єрєєнд чимээ гарч Вернон ах нь орж ирээд хєлєєсєє толгой хvртэл бялуугаар будагдсан Харрийг харлаа.

Вернон ах нь байдлыг аятайхан болгож ойлгуулах санаатай:

 

- Манай vеэл дvv л байна... Энэ жаахан тийм юм аа... Танихгvй хvнээс их айдаг юм... Тэгээд л дээр байлгасан хэрэг... гэж хэлээд Мейсоныхныг буцааж оруулав,

Тэрбээр буцаж ирээд Харрийн гарт шал угаах мод бариулаад зочдыг явсны дараа нэвширтэл балбана гэж заналхийллээ. Петунья эгч нь зайрмаг авахаар хєргєгч руу очиж Харри гал зуухыг цэвэрлэж эхлэлээ.

 

Вернон ах энэ орой амьдралдаа хамгийн том гэрээ хийж магадгvй байсан ч ахиад л нэг будлиан гарчээ.

Петунья эгчийг зочиддоо гаатай шоколад бvхий хайрцаг єргєн барьж байх vед гэнэтхэн єрєєний цонх нээгдэн асар том ууль далавчаа саржигнуулсаар нисэж ирээд хатагтай Мейсоны толгой дээр захидал унагааснаа харанхуй цэцэрлэг рvv нисэж одлоо. Хатагтай Мейсон vхлийн тухай мэдээлэгч ирландийн хий vзэгдлээс ч дутахааргvй муухай хашгиран гэрээс гарч гvйлээ. Ноён Мейсон тэндээ vлдээд, эхнэрийгээ ямар ч шувуунаас хамаагvй айдаг, иймэрхvv наргианыг ойлгохгvй гэж тайлбарлаж байлаа.

Харри шал угаадаг модоо барьсан хэвээр гал зуухандаа зогсож байв. Вернон ах нь жижигхэн нvдээ шулмас шиг гялалзуулсаар дєхєж ирээд:

11

 

- Унш! Чанга унш! гэж уулийн авчирсан захидлыг Харрийн хамрын ємнvvр даллан хашгирав.

Харри захидлыг авлаа. Тэгээд уншихад:

<<Эрхэм ноён Поттер!

 

Таны оршин суугаа газарт єнєє оройн хорин нэгэн цаг арван хоёр минутад Левитацын шившлэг хэрэглэсэн тухай мэдээлэл бид хvлээн авлаа.

Насанд хvрээгvй шидтэнгvvд сургуулиас гадуур ид шидийн арга хэрэглэх хориотой гэдгийг та мэднэ. Хэрэв энэ явдал дахин нэг удаа давтагдвал насанд хvрээгvйчvvдийг ид шид хэрэглэхийг хязгаарлах тухай Зарлигийн дагуу (1875 он, зvйл С) дээр дурдсан сургуулиас хєєх болно.

Мєн ид шид vзvvлж vл чадах иргэдийн (эгэлчvvдийг) анхаарлыг татахуйц ид шидийн ямар ч vйлдэл Илбэчин, ид шидтэний олон улсын холбооны нууцлалын журмын дагуу хуулийг ноцтой зєрчсєнд тоогцогдох болно гэдгийг анхааруулъя.

Амралтаа сайхан єнгєрvvлээрэй!

Хvндэтгэн ёсолсон, Муфалда Хмелкирк

Ид шидтэний яамны ид шидийг хэтрvvлэхтэй тэмцэх хэлтэс>> гэжээ.

Харрийг уншиж дуусахад хоолойд нь бєєн юм тээглэв.

 

- Сургуулиас гадуур ид шид vзvvлэх хориотой гэж чи бидэнд яагаад хэлээгvй юм бэ? Зvгээр л мартчихаж... огт санасангvй гэх биз... хэмээн Вернон ах нь довтлоно. Нvдэнд нь уур хилэнгийн оч бадрах шиг Харрид санагджээ.

Вернон ах нь тvvн рvv яг л амаа ангайсан аварга том бух нохой шиг харснаа:

 

- Харин чамд дуулгах таатай мэдээ байна. Єнєєдрєєс эхлээд чи цоожтой байх болно... Нєгєє сургуульдаа дахин хэзээ ч очихгvй шvv... хэзээ ч. Илбэ жилбэ vзvvлэх аваас тэртэй тэргvй чамайг хєєх юм чинь! гэлээ.

Тэгээд солиотой юм шиг инээсээр Харрийг дээш чирэн єрєєнд нь оруулав.

Вернон ах дэмий ярьдаг хvн биш ээ. Маргааш єглєє мужаан дуудаж авчраад багаахан хєлсєєр Харрийн єрєєний цонхонд модон тор хийлгэв. Тэгээд єєрийнхєє гараар vvдэнд муур орох тєдий онгорхой нvх гаргажээ. Хоригдон буй хvvд єдєрт гурван удаа яльгvй идэж уух юм єгєхийн зэрэгцээ єглєє орой хоёр жорлонд оруулна. Vлдсэн бvх л хугацааг Харри Поттер цоожтой єрєєнд сууж єнгєрvvлэх боллоо.

Иймэрхvv байдлаар гурван єдєр єнгєрлєє. Дурслийхан єршєєн нигvvлсэж, энэрэн хайрлах сэтгэл гаргасангvй. Харри орон дээрээ суугаад торлосон цонхоор нар алгуурхан жаргахыг харж байв. Одоо яах ч юм билээ дээ? Цєхєрсєндєє зvрх нь шимширч, чухам яахаа ч мэдэхгvй байлаа.

Ид шид хэрэглээд хорионоос гарчихвал Хогвартсаас хєєгдєх юм инь ямар нэмэр байх билээ. тэгээд ч Улаан модон гудамжинд сайн сайхан юм болно гэж бодолтгvй. Нэгэнт л шєнє сарьсан багваахай болоод хувиргахгvй юм хойно шєнє тайван унтаж болно гэдгээ Дурслийхан мэдэж байлаа. Одоо Харрид тэдний эсрэг хэрэглэх зэвсэг байхгvй.

Хогвартсад учирч болох ямар нэг аюулаас Добби тvvнийг аварсан ч байж болох л юм. Гэтэл тvvнийг энд єлсєж vхэх аюул хvлээж байдаг.

Муур орохоор зайтай нєгєє нvх онгойж Петунья эгчийн гар тавагтай шєл оруулж єглєє. Харри єлссєндєє дотор нь харанхуйлж байсан болохоор орноосоо

 

12

 

 

vсрэн босоод тавагтай шєл руу ухасхийв. Шєл хэдийгээр цэв хvйтэн байсан ч хэдхэн агшны дотор хагасыг нь идчихээд, ногооны vлдэгдэлтэй шєлийг нь торонд суугаа Букля уулийн идvvрт хийж єглєє. Ууль єд сєдєє єрвийлгєн Харрийг ажиглангvй харна.

 

- Хошуугаа унжуулах хэрэггvй ээ. Байгаа нь л энэ гэж Харри уруу царайлан хэлэв.

Хоосон тавгаа муурны нvхний ойролцоо шалан дээр тавиад ахиад л орондоо орж хэвтлээ. Улам их єлсєж байв.

 

Yлдсэн дєрвєн долоо хоногийг арай vхчихэлгvй єнгєрєєе гэж бодьё л доо. Хэрэв тvvнийг есдvгээр сарын нэгэнд ирэхгvй бол Хогвартсынхан vгvйлэх болов уу? Хэн нэгнийг тvvний хойноос явуулах болов уу? Дурслийхныг ятгаж тvvнийг суллуулж дєнгєх болов уу?

Єрєєнд харанхуй боллоо. Зовж зvдэрч єлссєндєє ходоод нь хоржигнох Харри баахан асуултанд дарагдсаар тvгшvvрт нойронд автлаа.

Тvvнийг амьтны хvрээлэнд бэлэглэсэн байна гэж зvvдэлжээ. Тэрбээр <<Насанд хvрээгvй шидтэн>> гэсэн пайз бvхий торонд суух юм. Хvмvvс тvvнийг сараалжин торны цаанаас харахад єлсєж сульдсан тэр єєрєє сvрлэн хэвтэр дээр хэвтэнэ. Олон хvний дунд Доббийн чих нvд харагдахад нь туслахыг гуйн хашгиртал Добби ердєє л:

 

- Харри Поттер та энд байвал аюулгvй шvv, ноёнтоон гэх юм.

Тэгтэл Дурсль, Дадли нар ирээд сараалжин торны тємрийг саваагаар цохиж гарлаа. Харрийн толгой хагарах шахан євдєнє.

 

- Болиоч дээ, надад бvv саад бол... Би унтмаар байна... гэж гуйна.

Харри нvдээ нээлээ. Єрєєг сарны гэрэл гийгvvлнэ. Гэтэл vнэхээр хэн нэгэн хvн торны цаанаас харж байв. Сэвхтэй шаргал vстэй урт хамартай юм.

Мэдээж энэ бол тvvний дотны анд Рон Уизли байлаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/783592/a5e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
437 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
436 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
435 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
434 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
433 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
432 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
431 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
430 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
429 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
428 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
427 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
426 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10761
425 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
424 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
423 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
» ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
421 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
420 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 4) Levi`s 2008-10-08 8258
419 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 5) Levi`s 2008-10-08 8686
418 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 6) Levi`s 2008-10-08 8551
배너신청
자생병원

배너신청